Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

  2023         01          09                                   2023/ШЦТ/58   

 

                                 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

           Улсын яллагч: Ц.Ш

Нарийн бичгийн дарга: Х.Ц,

Шүүгдэгч: Л.Т, түүний өмгөөлөгч Л.С,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ө.Э,

Шүүгдэгч О.Д,

Шүүгдэгч Э.А,

Шүүгдэгч П.П нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Л.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт А.Б, С овогт Э.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт П.П, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн Б овогт О.Д нарт холбогдох эрүүгийн 2102004000346 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04ий өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Био анагаах судлаач мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Анагаахын шинжлэх у”Х”ы үндэсний их сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч” ажилтай, ам бүл 5, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Л.Т

Монгол Улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын сувилахуй нгөвчлөх тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн” ажилтай, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О овгийн А.Б

Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, их жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /хүнд даацын машин барьдаг/, ам бүл 4, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С овгийн Э.А

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өндөр”Х” суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, З овгийн П.П

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод рсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Батлан хамгаалах яамны шүүх эмнэлгийн дарга” ажилтай, ам бүл эхнэр, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,Б овгийн О.Д

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:  

Нэг: Шүүгдэгч Л.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Анагаахын шинжлэх у”Х”ы үндэсний их сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгч А.Б-гийн өөрийн хүүхэд А.М-г 2020 оноос 2021 оны хичээлийн жилд тус сургуулийн хүний их эмчийн ангид элсүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд А.Б-гээс 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг, 7 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг буюу нийт 5,000,000 төгрөгийг эхнэр Г.Н ...... тоот дугаартай дансаар,

Мөн хахууль өгөгч Б.А өөрийн хүүхэд А.С-г тус сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн танил П.П-гаар дамжуулж 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн 7,000,000 сая төгрөгийг эхнэр Г.Н ....... тоот дугаартай дансаар албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд авч улмаар дээрх мөнгөн дүнгээс гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж буюу А.Сгийн тус сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэхэд туслалцаа үзүүлэхээр амласан О.Д-д 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийг түүний “Х” банкин дахь 5031587132 тоот дугаартай дансанд шилжүүлж хахууль авах гэмт хэргийг,

Хоёр: Шүүгдэгч А.Б нь өөрийн охин А.М-г 2020 оноос 2021 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Анагаахын шинжлэх у”Х”ы үндэсний их сургуулийн хүний их эмчийн ангид элсүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч албан тушаалтай Л.Т-д албан тушаалын байдалтай холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг, 7 сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг буюу нийт 5 сая төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс “Х” банкны интернэт банк ашиглан түүний эхнэр Г.Н ..... тоот дугаартай данс руу шилжүүлж хахууль өгөх гэмт хэргийг,

Гурав: Шүүгдэгч П.П нь хахууль өгөгч болох үеэл ах Б.А өөрийн хүүхэд А.С-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Анагаахын шинжпэх у”Х”ы үндэсний их сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өгсөн 8,500,000 төгрөгөөс өөрийн танил тус сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч албан тушаалтай Л.Т-д албан тушаалын байдалтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн гаднаас 7,000,000 сая төгрөгийг түүний эхнэр Г.Н .... тоот дугаартай дансаар шилжүүлж, үлдсэн 1,500,000 төгрөгийг өөртөө авч хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамтран оролцох гэмт хэргийг,

Дөрөв: Шүүгдэгч О.Д нь хахууль өгөгч Б.А өөрийн хүүхэд А.С-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Анагаахын шинжлэх у”Х”ы үндэсний их сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч албан тушаалтай Л.Т-д албан тушаалын байдалтай холбогдуулан өөрийн үеэл дүү П.П-гаар дамжуулан өгсөн 7,000,000 төгрөгнөөс А.С-гийн тус сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэхэд туслалцаа үзүүлэхээр Л.Т-д амлаж 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийг өөрийн “Х” банкин дахь 5031587132 тоот дугаартай дансаар шилжүүлэн авч хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцох гэмт хэргийг,

Тав: Шүүгдэгч Э.А нь өөрийн охин А.С-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Анагаахын шинжлэх у”Х”ы үндэсний их сургуулийн эм зүйн ангиас эм судлалын ангид шилжүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн дүү П.П-гаар дамжуулан тус сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч албан тушаалтай Л.Т-д албан тушаалын байдалтай холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг өгсөн буюу хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.    

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч П.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Эрүүгийн 2102004000346 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Л.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх-ийн 2-3 дугаар хуудас/

Шүүгдэгч Гэрч П.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх-ийн 19-20, 22 дугаар хуудас/

Шүүгдэгч Гэрч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх-ийн 28-29-р хуудас/

Шүүгдэгч Гэрч О.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх-ийн 32-р хуудас/

Шүүгдэгч Гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 5-6, 10 дугаар хуудас /

Гэрч Л.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3хх-ийн 24 дүгээр хуудас/

Г.Н “Х” банканд эзэмшдэг ...... тоот дугаартай дансанд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 241-247 дугаар хуудас/,

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/198 дугаартай 2020-2021 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх тухай тушаал, түүний хавсралтууд /1хх-ийн 113-140 дүгээр хуудас/,

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Оюутны хөгжил, удирдлагын газрын “Арга зүйч”-ийн албан тушаалын тодорхойлолт, Л.Т-ийн Албан тушаалын зэрэглэл ахиулах тухай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Б/149 дугаартай тушаал /2хх-ийн 154-157-р, 158 дугаар хуудас/,

“Х” банкнаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 50/9825 дугаартай албан бичиг, /1хх-ийн 213 дугаар хуудас/,

Яллагдагч Л.Т-ийн /iphone xr/ загварын гар утсанд 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хийсэн Т, 99112893 “О.Д” нарын хооронд А.С-гийн талаар харилцсан зурвас/ гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Анагаахын шинжпэх ухааны үндэсний их сургуулиас 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 43 дугаартай албан бичиг /2хх-ийн 249 дүгээр хуудас/, Боловсрол, шинжлэх ухааны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн Шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 242- 246 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /2хх-ийн 225, 195, 230 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Нэг: Шүүгдэгч Л.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгч А.Б-гийн өөрийн хүүхэд А.М-г 2020 оноос 2021 оны хичээлийн жилд тус сургуулийн хүний их эмчийн ангид элсүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд А.Б-гээс 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг, 7 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг буюу нийт 5,000,000 төгрөгийг эхнэр Г.Н .... тоот дугаартай дансаар,

Мөн хахууль өгөгч Э.А-гийн өөрийн хүүхэд А.С-г тус сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн танил П.Пгаар дамжуулж 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн 7,000,000 сая төгрөгийг эхнэр Г.Н .... тоот дугаартай дансаар албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд авч улмаар дээрх мөнгөн дүнгээс гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж буюу А.С-гийн тус сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэхэд туслалцаа үзүүлэхээр амласан О.Дд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийг түүний “Х” банкин дахь 5031587132 тоот дугаартай дансанд шилжүүлж хахууль авсан,

 Шүүгдэгч А.Б нь өөрийн охин А.М-г 2020 оноос 2021 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүний их эмчийн ангид элсүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч албан тушаалтай Л.Т-д албан тушаалын байдалтай холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг, 7 сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг буюу нийт 5 сая төгрөгийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс “Х” банкны интернэт банк ашиглан түүний эхнэр Г.Н .... тоот дугаартай данс руу шилжүүлж хахууль өгсөн,

Шүүгдэгч Э.А нь өөрийн охин А.С-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Анагаахын шинжлэх у”Х”ы үндэсний их сургуулийн эм зүйн ангиас эм судлалын ангид шилжүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн дүү П.П-гаар дамжуулан тус сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч албан тушаалтай Л.Т-д албан тушаалын байдалтай холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг өгсөн буюу хахууль өгсөн,   

Шүүгдэгч П.П нь хахууль өгөгч болох үеэл ах Б.А өөрийн хүүхэд А.С-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Анагаахын шинжпэх ухааны үндэсний их сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өгсөн 8,500,000 төгрөгөөс өөрийн танил тус сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч албан тушаалтай Л.Т-д албан тушаалын байдалтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн гаднаас 7,000,000 сая төгрөгийг түүний эхнэр Г.Н .... тоот дугаартай дансаар шилжүүлж, үлдсэн 1,500,000 төгрөгийг өөртөө авч хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

Шүүгдэгч О.Д нь хахууль өгөгч Б.А өөрийн хүүхэд А.С-г Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Анагаахын шинжлэх у”Х”ы үндэсний их сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч албан тушаалтай Л.Т-д албан тушаалын байдалтай холбогдуулан өөрийн үеэл дүү П.П-гаар дамжуулан өгсөн 7,000,000 төгрөгнөөс А.С-гийн тус сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэхэд туслалцаа үзүүлэхээр Л.Тэд амлаж 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийг өөрийн “Х” банкин дахь 5031587132 тоот дугаартай дансаар шилжүүлэн авч хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцох гэмт хэргийн үйл баримт нь:

Л.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн“...Би оюутны хөгжил удирдлагын газарт оюутны байр, оюутнуудын уулзалт сургалт семинар, оюутны хүсэлт, санал гомдлыг хариуцдаг. Мөн Боловсрол шинжлэх ухааны яамны дээд боловсролын мэдээллийн системийн оюутантай холбоотой асуудлыг хариуцдаг. Мөн элсэлтийн үеэр элсэлтийн комисст гишүүнээр орж ажилладаг. Б гэх хүнийг сайн танихгүй... хадам ээж Ариунзулын хамт ажиллаж байсан гэдэг хүнээр таних юм байна... 2020 оны элсэлтийн үеэр энэ Б гэх хүн над руу утсаар холбогдоод хүүхэд элсүүлээд өгөөчээ. Манай хүүхэд элсэлтэд орж чадахгүй юм шиг байна гэж гуйсан. Ингэж гуйхаар нь би “би өөрөө шийдвэр гаргадаг хүн нь бишээ. Тэгэхдээ ямартай ч асууя” гэж хэлсэн... Орхон аймаг руу мэдээлэл технологийн албанаас Чимэгбаяр, манай албанаас Цэнд-Аюуш нар зэрэг ярьсан болж таарсан. Тэгсэн хүний их эмчийн ангид элсэх квот авсан 1 хүүхэд баталгаажуулалт хийхээ болиод тэр хүүхдийн оронд жагсаалтын дараагийн тухайн мэргэжил сонгосон хүүхдүүд рүү Чимэгбаяр, Цэнд- Аюуш 2 залгасан. Ингээд зэрэгцэж залгаад дээгүүрх оноо авсан хүүхэд рүү нэг нь яриад баталгаажуулчихсан байсныг мэдэлгүй дараагийн хүүхэд рүү ахиж залгаад арай бага оноо авсан хүүхдийг нь баталгаажуулчихсан байсан... Миний санаж байгаагаар дээгүүрх оноо авсан хүүхдийн утас нь холбогдохгүй гэсэн тайлбар өгч байсан санаж байна. Энэ талаар элсэлтийн протокол дээр тодорхой байгаа. Ингээд баталгаажуулалт дууссаны дараа элсэлтийн комисс хуралдсан бөгөөд хурлаар дээрх давхацсан 2 хүүхдийн талаар танилцуулаад өөр аймгийн илүү гарсан квотыг Орхон аймаг руу шилжүүлж шийдвэрлэж байсан. Ингээд дээрх Б гэх хүн над руу утсаар яриад манай хүүхэд ангидаа орчихлоо, тусалж дэмжсэнд баярлалаа гэхээр нь би зүгээрээ гэж хэлсэн чинь манай охиныг оюутны байранд хамрагдах бололцоогоор хангаж өгөөрэй гэхээр нь би заа гэж хэлсэн. Ингээд надад баярласан сэтгэлээ илэрхийлээд хэдэн төгрөг өгье гэж хэлж байсан бөгөөд манай эхнэр Н данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн байсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа хадам ээж Ариунзултай уулзаад байж байхдаа Б гэх хүн надад 5 сая төгрөг өгөхөөр нь аваад хэрэглэчихсэн шүү гэдгээ хэлсэн байгаа. Манай эхнэр Н оюутны байрны 1 өрөөнд хамт амьдарч байсан хүүхэн байгаа юм аа... Би Ажнай түрүү ХХК-н захирлын ажлыг давхар гүйцэтгэдэг. Тийм болохоор миний өөрийн дансаар 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдсэн тохиолдолд татвараас зайлсхийсэн болчих гээд байдаг учраар эхнэр Н дансыг ашигладаг юм аа...2021 оны 3 сард П манай эхнэр Н рүү утсаар яриад “манай дүүгийн мэргэжлийг солиод өгөөч ээ, нөхрөөсөө асуугаад өгөөч гэж хэлсэн байсан. Энэ талаар эхнэр Н надад хэлэхээр нь хэд хэдэн хүнээс асуусан бөгөөд манай сургуульд арга зүйчээр ажиллаж байсан Дөөс анги солих боломж байгаа эсэхийг асуусан чинь болох байхаа гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр нь би П руу утсаар яриад оруулах хүн оллоо. Болох юм шиг байна гэж хэлсэн чинь хэдэн төгрөг болох юм гэж асуусан. Ингээд 1, 2 хоногийн дараа Дөөс оруулахад хэдэн төгрөг болох юм гэж асуусан чинь цаашаагаа бас нэг хүнтэй ярьсан юм шиг байна лээ. Ингээд надад 6 сая төгрөг гэнээ гэж хэлсэн. Ингээд П-д 6 сая төгрөг гэнээ, найз нь эндээс мөнгө төгрөг хараагүй байгаа шүү гэсэн чинь чи үнэхээр зохицуулж чадах юм бол найз нь дээр нь урамшуулал өгье гэсэн зүйлийг хэлсэн. Ингээд би эхнэрийнхээ дансыг П руу явуулаад П-д 7 сая төгрөг шилжүүлснээс 6 сая төгрөгийг нь Д рүү шилжүүлсэн байгаа. Д цаашаа хэнтэй ярьж оруулах гэж байгаа талаараа надад бол хэлээгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.П “...2021 оны 3 сард дүү А над руу утсаар яриад “Манай охин С анагаахын шүдний ангид орох хүсэлтэй байгаа юм аа. Та хөөцөлдөөд өгөөч, өргөдлийг нь танд хүргээд өгье” гэж хэлсэн... охин Пд “С анги солих гээд байгаа юм байна, чамд таньдаг мэддэг хүн байвал хэлээд өгөөч” гэж хэлж байсан юм аа. Тэгсэн охин П оюутан байхдаа 1 байранд хамт амьдарч байсан охинтой холбогдсон гэсэн. Тэр охины нөхөр нь Төмрөө гэж залуу байдаг гэж П надад хэлсэн. Тэр Төмрөө гэж залуу зохицуулж оруулж өгье гэж П-д хэлсэн байсан бөгөөд П надад анги солиулахад 7 сая төгрөг болно гэж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би П-д А-д 8.500.000 төгрөг болно гээд хэлчихье, цаашид бас дээрх асуудыг зохицуулахад мөнгө хэрэг болж магадгүй юм шиг байна гээд А рүү 8.500.000 төгрөг хэрэг болох юм байна гэж хэлсэн. Ингээд А миний “Х” банкны ....... дугаартай данс руу 8.500.000 төгрөг хийхээр нь тус мөнгийг П-гийн данс руу шууд шилжүүлсэн байгаа. П цаашаа 7 сая төгрөгийг нь өгнө гэж байсан. 1.5 сая төгрөгийг нь бол П-д битгий үрээрэй бэлэн байлгаж байгаарай гэж хэлээд өгсөн байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Н “...П нь миний оюутны дотуур байна найз бөгөөд бид 2 дотуур байранд нэг өрөөнд хамт амьдарч байсан юм.П нь над руу утсаар яриад дүү нь Анагаахын шинжлэх у”Х”ы их сургуульд сурдаг гэж байсан бөгөөд аль ангид сурдаг гэж байсныг санахгүй байна. Ямар ч байсан нүүр ам судлалын анги руу шилжүүлээд өгөөч гэж гуйхаар нь нөхөр Тээс асуусан боломж байхгүй гэж хариу өгсөн. Ингээд Т өөр хүнээс асууж үзье гэж байсан бөгөөд хэнээс асуусныг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан П-гаас 7 сая төгрөг орж ирээд Т-ийн шилжүүл гэсэн данс руу нь тухайн мөнгийг шилжүүлсэн байгаа. Манай нөхөр Т миний картыг ашигладаг юм аа. Миний интернэт банкны нууц үгийг мэддэг болохоор давхар ашигладаг. Энэ мөнгө орж ирсэн талаар тухайн үедээ бол мэдээгүй. Сүүлд дансны хуулга аваад хуулган дээрээс энэ 5 сая төгрөг орж ирсэн талаар харсан. Манай нөхөр л зарцуулсан байх...” гэх мэдүүлэг,

П.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...2021 оны 3 сард манай аав П гэртээ сууж байхдаа надад “А ах чинь надтай ярилаа. Охин С нь анагаахад анги солих хүсэлтэй байгаа юм байна. Энэ талаар судлаад өгөөч гэнээ” гэж хэлэхээр нь манай найзын нөхөр нь сургалтын албанд ажилладаг юм шиг байна лээ. Анги солиход яадгийг асууж өгье гэж хэлсэн. А нь манай аав П-гийн эгч Жолоогийн хүү нь байгаа юм аа. А охин С нь 2020 онд Анагаахын шинжлэх у”Х”ы их сургуулийн эм зүйн ангид элсэж орсон. Уг нь нүүр ам судлалын ангид элсэх бололтой байсан юм байна лээ. Ингээд найз Нтэй утсаар яриад “Т сургалтын албандаа ажиллаж байгаа юу? Сургуульд 2-р курсээс ангиа сонгодог болсон гэж дуулсан. Тэр нь хэвээрээ юу, анги солиход яах ёстой вэ” гэж асуусан. Тэгсэн Н Тээс асууж өгье гэж хэлсэн. Ингээд 2021 оны 3 сарын 30-ны өдөр Н над руу чат бичсэн бөгөөд дээрх зүйлийг асуучихлаа. Ттэй ярьчих гэсэн санаж байна. Ингээд Т рүү ярьсан чинь Т “асуугаад байгаа зүйлийг чинь зохицуулж болох юм байна. Яг шийдвэр гаргах хүн өөр хүн байгаа. Тэр хүнд хэдэн хүүхэд шилжүүлэх квот байгаа юм байна лээ. Голч дүн нь гайгүй бол боломжтой байх гэсэн зүйлийг хэлсэн. Хэрвээ яг ангиа сольё гэж бодож байгаа бол яаралтай мөнгийг нь шилжүүлээд анги солих хүсэлтээ өгчих гэж хэлсэн... Ингээд над руу 7 сая гэж мессеж явуулаад Нандин- Эрдэнийн дансны дугаарыг явуулсан. Ингээд аав П рүү яриад 7 сая төгрөгөөр анги сольж болно гэнэ гэдгийг нь хэлсэн. Аав цаашаа А ахтай холбогдож асуугаад миний данс руу 8.500.000 төгрөг шилжүүлсэн. Надад шилжүүлсэн 8.500.000 төгрөгөөр 500.000 төгрөг нь аав ахиж мөнгө нэхэх юм бол өгнө гэсэн ойлголтоор авсан юм шиг байна лээ. 1.500.000 төгрөг нь одоо болтол миний дансанд байгаа. Ингээд би 7.000.000 төгрөгийг нь Т-ийн өгсөн данс буюу Н данс руу шилжүүлсэн. С-гийн анги шилжүүлэх тушаал одоо болтол гараагүй байгаа бөгөөд Тээс асуухаар хөөцөлдөж байгаа гэсэн хариу өгсөн...Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд ажилладаг байсан бөгөөд ажлынхаа I гадаа сууж байхдаа тус 7 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа. Манай ажлын газрын хаяг нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо цагдаагийн гудамж гэж явдаг..." гэх мэдүүлэг,

А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Манай охин М нь 2020 онд Орхон аймагт элсэлтийн ерөнхий шалгалтаа хими болон биологи, англи хэл, математикийн хичээлээр өгсөн. Элсэлтийн шалгалтын оноо нь 2020 оны 07 сарын 09-ний өдөр гарсан санаж байна. Орхон аймагт Анагаахын шинжлэх ухааны их сургуулиас 39 хүүхэд авах квот ирсэн. Орхон аймгаас нийт 153 хүүхэд Анагаахын сургуульд элсэхээр хими болон биологийн хичээлээр шалгалт өгснөөс манай охин 28-д жагссан. Уг нь бол охин М нь хүний их эмчийн ангид орох сонирхолтой байсан боловч оноогоороо био анагаахын ангид тэнцсэн. Хүний их эмчийн ангид эхний 11 хүүхдийг авахаар тогтоочихсон байсан учраас манай охин 28-д жагссан болохоор хүссэн ангиа авч чадаагүй. Тэгэхдээ Анагаахын шинжлэх у”Х”ы их сургуулиас аль ангид хуваарилагдлаа гэдэг мэдээлэл өгөхдөө хүний их эмчийн ангид хуваарилагдсан байна гэж цахимаар мэдэгдсэн. Тэгээд охин бид 2 бодохдоо хүний их эмчийн ангид тэнцчихэж байгаа юм байна гэж ойлгосон чинь Анагаахын шинжлэх ухааны их сургуулиас над руу залгаад танай охины бүртгэлийг хүний их эмчийн ангид гээд андуурчихсан байна гэж 1 залуухан охин ярьсан. Тэгэхээр нь би наад мэдээллээ зөв өгөхөд яадаг юм бэ, би хүүхдэдээ юу гэж хэлэх юм бэ гэж хэлсэн чинь манай дотоод ажилтны буруу болсон байна гэж байсан. Ингээд дараа нь арай ахимаг насны эрэгтэй хүн залгаад “ манай ажилтны буруу байна. Захирлын тушаал гарчихсан. Танай охиныг андуураад биччихсэн байна. Манайх ажилтандаа хариуцлага тооцож арга хэмжээ авна, буруу ангид хуваарилчихсан байна гэсэн зүйл ярихаар нь би “тийм зүйл байхгүй. Нэгэнт тушаал гаргачихсан юм бол энэ ангид нь явуулж болдоггүй юм уу, хүүхдийн сэтгэлзүйгээр тоглочихдоо” гэж хэлсэн. Тухайн үедээ тушаал нь солигдоогүй. Харин би бодохдоо тушаалыг нь өөрчлөөд өөр ангид хуваарилчих юм болов уу гэж айгаад Ттэй холбогдсон. Ингээд Тэд болсон үйл явдлаа яриад яах бол гэж асуусан чинь Т “миний мэдлийн асуудал биш байна. Тушаал нь тэгээд гарчихсан юм бол өөрчлөгдөхгүй байлгүй дээ гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь би сургалтын албанд ажиллаж байгаа юм чинь тусалж чадах байх гэж бодоод Тэд чи надад яаж хийж байгаад туслаад өгөөч” гэж хэлсэн. Ингээд Тийн хадам ээж Ариунзултай холбогдоод дээрх болсон асуудлаа хэлээд Тийн дансыг өгөөч гэж хэлсэн чинь ээж нь Тийн дансыг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би баярласан сэтгэлээ илэрхийлэх гэсэн юм аа. Ямар нэгэн данс байвал өгчхөөч гэж хэлсэн чинь охин Н дансыг өгсөн. Ингээд би өөрийнхөө данснаас Орхон аймгийн Баян- Өндөр сумын 5-13-114 тоотод байрлах гэртээ байхдаа “Х” банкны мобайлаар нийт 5 сая төгрөгийг цувуулж хийсэн байгаа. Миний дансны гүйлгээ хийх эрхээс хамаараад цувуулж хийсэн юм. Мөн шилжүүлсний дараа Ттэй яриад “эгч нь баярласан сэтгэлээ илэрхийлээд хэдэн төгрөг шилжүүлчихсэн гэдгээ хэлсэн. Тэгсэн Т “надаас хамаарахгүй зүйл байсан шүү дээ. Та дэмий зүйл хийлээ дээ гэж хэлж байсан. Тэгэхдээ охины тушаалд ямар нэгэн өөрчлөлт гараагүй учраас Т тусалсан юм болов уу гэж ойлгосон. Тийг би сайн танихгүй учраас шууд дансыг нь өөрөөс нь авч мөнгө шилжүүлнэ гэдэг бол утгагүй асуудал байсан. Тийм учраас хадам ээжээс нь дансыг нь авсан юм аа...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Д-ий “...2021 оны 3 сарын үед Т над руу утсаар яриад Анагаахын сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын анги руу 1 хүүхэд шилжүүлэх гэсэн юм аа. Та надад туслаач. Хандив мөнгийг нь өгөх юм байна, надаас гуйгаад байна гэж хэлэхээр нь би асууж үзье гэж хэлсэн... Ингээд Тэд болох юм шиг байна гэж хэлсэн чинь над руу 6 сая төгрөг шилжүүлсэн байсан. Би бол яг 6 сая төгрөг шилжүүлсэн байсан. Би бол яг 6 сая төгрөг гэж бол хэлээгүй. Т өөрөө мэдээд 6 сая төгрөг шилжүүлсэн байсан. Энэ мөнгийг би өөрөө хувьдаа зарцуулчихсан байгаа...

Гэрч Э.А-гийн “...Манай охин А.С нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2 дугаар дамжаанд эм зүйч мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Манай охин С нь өөрийн суралцаж байгаа ангиа солих хэрэгтэй байна 'эсэн юм. Нэг удаа сургуулийн захиргаандаа өргөдөл гаргаж байсан боловч боломжгүй гэж хэлсэн байсан. Ингээд охин С-г Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нүүр ам судлалын ангид шилжүүлье гэж яриад хамаатны хүн П-д хандсан П нь эм зүйчийн ангиас нүүр ам судлалын ангид оруулах боломжтой юм байна гэсэн... П-д манай охины одоо суралцаж байгаа ангийг солиод егөөч гэж 2021 оны хавар 8.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг болон дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон  болно.

Шүүгдэгч Л.Т,  О.Д, А.Б, Э.А П.П нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул шүүгдэгч Л.Т, О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,

шүүгдэгч А.Б, П.П, Э.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага  хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгчдөөс гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.Т,  О.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.Б, Э.А, П.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Л.Т, О.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Б, П.П, Э.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нар нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Л.Т, О.Д, А.Б, Э.А П.П нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Т, О.Д, А.Б, Э.А П.П нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр тус тус торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй тул шүүгдэгч Л.Т, О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр, шүүгдэгч А.Б, П.П, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Л.Т, О.Д, Э.А, А.Б, П.П нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул Төрийн сангийн барьцааны дансанд шүүгдэгч Л.Т-ээс байршуулсан 6.000.000 төгрөг, шүүгдэгч П.П-гаас байршуулсан 1.500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч О.Дөөс 6000.000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

   ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т овгийн Л.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулж хахууль авсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О овгийн А.Б-г “өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх эсэгт заасан хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С овгийн Э.А-г “өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай холбогдуулан бусдаар дамжуулан хахууль өгсөн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх эсэгт заасан хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч З овгийн П.П-г “бусдад давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар  хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь эсэгт заасан хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Б овгийн О.Д-ийг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авах” гэмт хэрэгт хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг  (1 нэгж=1000 төгрөг) буюу 2700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг  (1 нэгж=1000 төгрөг) буюу 2700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг  (1 нэгж=1000 төгрөг) буюу 2700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг  (1 нэгж=1000 төгрөг) буюу 2700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг  (1 нэгж=1000 төгрөг) буюу 2700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Т, О.Д, Э.А, А.Б, П.П нарт тус бүр оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг  (1 нэгж=1000 төгрөг) буюу 2700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг  тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т, О.Д, Э.А, А.Б, П.П нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан төрийн сангийн тусгай дансанд шүүгдэгч Л.Т-ээс байршуулсан 6.000.000 төгрөг, шүүгдэгч П.П-гаас байршуулсан 1.500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч О.Д-өөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.000.000 төгрөгийг гаргуулж  тус тус улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч Л.Т, О.Д, Э.А, А.Б, П.П нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т, О.Д, Э.А, А.Б, П.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН