Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0065

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ЭАЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч

Нэхэмжлэгч: “ЭАЗ” ХХК

Хариуцагч: Орхойн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, О аймгийн Орон сууц хувьчлах товчоо

Гуравдагч этгээд: Б.Б, О аймгийн Орон нутгийн өмчийн газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: О аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0053

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 119/2023/0012/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЭАЗ” ХХК-аас О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, О аймгийн Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдуулан “О аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн О аймгийн Баян-Өндөр сум, Г баг, З 1 дүгээр байрны 1-8 тоот, З 2 дугаар байрны 1-8 тоот, нийт 16 айлын  орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

- Б.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-210100*** дугаартай О аймгийн Баян-Өндөр сумын Г багийн Иийн 1 дүгээр байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, О аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэр дээр бүртгэлтэй Ү-21111****, Ү-2101******, Ү-2101010*****, Ү-22222*****, Ү-210044***, Ү-21001111****, Ү-2101888**, Ү-22211**** дугаартай О аймгийн Баян-Өндөр сумын Г багийн Иийн 2 дугаар байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах-аар маргасан байна.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б, О аймгийн Орон нутгийн өмчийн газраас Орон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “... “ЭАЗ” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-2101****** дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.

2. О аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0053 дугаар шийдвэрээр:

“Орон сууц хувьчлах тухай хууль /1996/-ийн 6 дугаар зүйлийн 4, 7 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 6, 161 дугаар зүйлийн 1.1, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 он/-ийн 9 дүгээр зүйлийн 5, 11 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЭАЗ ХК-ийн О аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан О аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн О аймгийн Баян-Өндөр сум, Г баг, З /И/ 1 дүгээр байрны 1-8 тоот, З 2 дугаар байрны 1-8 тоот, нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Б.Б-н нэр дээр бүртгэлтэй Ү-210100*** дугаартай О аймгийн Баян-Өндөр сумын Г багийн Иийн 1 дүгээр байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, О аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэр дээр бүртгэлтэй Ү-21111****, Ү-2101******, Ү-2101010*****, Ү-22222*****, Ү-210044***, Ү-21001111****, Ү-2101888**, Ү-22211**** дугаартай О аймгийн Баян-Өндөр сумын Г багийн Иийн 2 дугаар байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд иргэн Б.Б, О аймгийн Орон нутгийн өмчийн газрын тус тус О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан бие даасан шаардлага ЭАЗ ХК-ийн нэр дээр бүртгэлтэй 000164517 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2101******2 дугаартай О аймгийн Баян-Өндөр сумын Ббаг, Гын 16 айлын орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. “” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч “ЭАЗ” ХХК-аас О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, О аймгийн Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдуулан “О аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн О аймгийн Баян-Өндөр сум, Г баг, З 1 дүгээр байрны 1-8 тоот, З 2 дугаар байрны 1-8 тоот, нийт 16 айлын  орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

            - Б.Б-н нэр дээр бүртгэлтэй Ү-210100*** дугаартай О аймгийн Баян-Өндөр сумын Г багийн Иийн 1 дүгээр байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, О аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэр дээр бүртгэлтэй Ү-21111****, Ү-2101******, Ү-2101010*****, Ү-22222*****, Ү-210044***, Ү-21001111****, Ү-2101888**, Ү-22211**** дугаартай О аймгийн Баян-Өндөр сумын Г багийн Иийн 2 дугаар байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... Хувьчлал хууль ёсны дагуу явагдсан, хэн нэгний эрх ашиг хөндөгдөөгүй. Хувьцааны цаана эд хөрөнгө байгаа. Эд хөрөнгө бол өнөөдрийн маргаж байгаа 16 айлын орон сууц байсан. Орон сууц гол үл хөдлөх хөрөнгө учраас тэрийг авах сонирхолтой байсан тул худалдан авах ажиллагаанд оролцсон,... Компанийн тогтоол шийдвэр Төрийн өмчийн хороонд очиж баталгаажиж хянагдаагүй. Төрийн мэдлийн хувьцаа зарагдсаны дараа Орон сууц хувьчлах товчоонд баримт болж очсон. Үүнийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх үү. Төрийн өмчийн хорооны хувьцаа зарсан байдал, шинэ эрх үүссэн байдал зэргийг товчоо хянах ёстой, ... 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЭАЗ компанийн удирдах зөвлөлийн тогтоолд хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн компанийн эзэн болох В.Ог 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон” гэж тайлбарлан маргаж байна.

            2.1. Нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч О аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “...Нэхэмжлэлд дурдагдсан О аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, Г И 1 дүгээр байрны 1-8 тоот, И 2 дугаар байрны 1-8 орон сууцуудыг О аймгийн Орон сууц хувьчлах товчооны тогтоолоор иргэдэд хувьчилсныг холбогдох хувьчлалын материал, нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулсан ба холбогдох өөрчлөлтүүдийг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг болон цахим санд тухай бүр нь хийж цахим мэдээллийн санд боловсруулсан. ЭАЗ ХК-ийн нэхэмжлэлээр тухайн бүртгэлүүдийг хянан үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу буруу ташаа гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлийг хаах, өмчлөх эрхийг хүчингүй болгох боломжгүй” гэж,

            - хариуцагч О аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “... Үл хөдлөх эд хөрөнгө газар дээр суурилж бүртгэдэг. Бүртгэл тоо хэмжээний хувьд төөрөлдсөн байдлаар гарсан байна. Тухайн газрын байршил, хэмжээг хараад эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэн бүртгэдэг. Манайх баталгаажуулах үйл ажиллагаа явуулдаг болохоос шийдвэр үндэслэлтэй байгаа эсэх дээр дүгнэлт гаргадаггүй. Эд хөрөнгө бүртгэлийн тухай хууль 2003 оноос хойш эхлэн мөрдөгдөж байгаа. Өнөөдөр бол эд хөрөнгүүдийг газрын нэгж талбар дээр үндэслэн бүртгэдэг. Хаяг байршилтай холбоотой давхардал гарахаас сэргийлж байгаа. Өмнө нь хаягийн байршил нутаг дэвсгэрээс шалтгаалаад маш их өөрчлөгддөг байсан. Өмчлөгчдийн гаргасан хүсэлтийг үндэслээд хаяг байршлыг шалгаад давхардаагүй бол бүртгэдэг. Тухайн үед Г, Бгэж 2 үл хөдлөх хөрөнгө мэт харагдахаар боловч үзлэг хийхээр очихдоо нэг байсан гэдэг байр суурьтай байна” гэж,  

- гуравдагч этгээд О аймгийн Орон нутгийн өмчийн газраас “... 1998 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлын болон ТУЗ-ын шийдвэр хүчингүй болсон дараагийн эрх зүйн акт гараагүй. Одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. В.Огийн 16 айлын орон сууцнаас 2020 онд Орон нутгийн өмчийн газар 8 айлын орон сууцыг худалдаж авсан. 2022 оны 08 сард иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ талаар маргаан үүссэн. 5822 дугаартай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлээд байгаа. Худалдаж авсан 8 орон сууцанд Ү-2101******2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгө байхгүй. Энэ 8 айлын орон сууц таны нэхэмжлээд байгаа орон сууц биш гэдгийг хэлж байсан. Б баг Дулааны станцын гудамжны байр гэсэн. Газрын алба, Баян-Өндөр сумаас хаягийн лавлагаа авч байсан. Г багт Баянцагааны хэсэг гэдэг зүйл байхгүй гэдэг хариу өгч байсан. Тиймээс манай худалдаж авсан 8 айлын орон сууцтай хамааралгүй” гэж, гуравдагч этгээд Б.Б-с “...Төрийн өмчийн хороо өөрийн мэдлийн хэсгийг хувьчлаад дуудлага худалдаа зарласан. “ЭАЗ” ХК-ийн захирал дуудлага худалдаагаар авсан. Ялагч тодорсон тогтоолд 16 айлын орон сууц гэж бий. Гэхдээ уг тогтоолын дагуу шилжүүлж өгсөн барилга эд хөрөнгийн жагсаалтад 16 айлын орон сууц байхгүй. Конторын барилга гэж байгаа. Одоо О АЗЗА байгаа. Тэр бол Б багт байдаг. Тэр конторын барилгыг орон сууц гээд бүртгүүлсэн зүйл харагдаад байгаа. В.О Орон сууц өмчлөх тухай хуулийг Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үндэслээд Удирдах зөвлөлийн шийдвэрээр 16 айлын орон сууцыг ажилчдадаа хувьчлах хүсэлтээ илэрхийлсэн. Дуудлага худалдаагаар ялаад орон сууцыг авчихсан гэсэн чинь Төрийн өмчийн хорооны 552 тогтоолыг үндэслээд Ббагт байдаг 200 гаран м.кв талбайг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хуулийн дагуу хувьчлах асуудал явагдсан. Тиймээс илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна ...” гэж тус тус маргасан байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж тус тус заасан бөгөөд хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн зорилго юм.        

3.1.Монгол улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 5.1.2-т “... Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ. Тухайлбал, улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг. Гэвч бодит байдалд хүн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар, жишээ нь “улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан буюу иргэний гэрээ, хэлцэл, итгэмжлэл, хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой, эсхүл онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх үйл баримт байх нь цөөнгүй. Иймд шүүхийн процесс хэмнэлттэй байх, шүүхийн шийдвэр нэгдмэл байх, иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчмыг хангах үүднээс захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх улсын бүртгэлтэй холбоотой маргааныг захиргааны байгууллагын “шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлах”-аар тайлбарлав. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно. Харин нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллага (захиргаа)-д холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд эхэлж иргэний маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай болох нь илэрхий тодорхой байгаа тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.

 ... Түүнчлэн, иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн хувийн эрх зүйн маргааны үйл баримтыг шийдвэрлэж (өмчлөгчөөр тогтоох, маргаан бүхий гэрээ хэлцэл, эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэх мэт), бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд иргэний хэргийн шүүх цаашид бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ (үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал өмчлөх эрхийн маргаан гэх мэт) нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг тодорхойлохдоо нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, харин ч эрх зүйн хамгаалалтыг бүрэн үзүүлэх тул агуулгын хувьд “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”- д тооцогдохгүй, мөн “нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох” зарчимтай зөрчилдөхгүй юм”, Тайлбарлах нь хэсгийн 1.2-т “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино” гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто Зын газрын 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Байгууллагын мэдлийн орон сууцыг хувьчлах тухай 3/300 дугаар албан бичгээр[1] “Танай ажилчдын 16 айлын орон сууцанд оршин суугчдаас уг байрыг хувьчилж авах тухай хүсэлтийг ирүүлсэн байна. Уг асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар газар дээр нь бүрэн шийдвэрлэх боломжтой тул хурлаар хэлэлцэх асуудалд оруулъя” гэх хариуг “ЭАЗ” ХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн, “ЭАЗ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаар тогтоол[2]-оор “... 16 айлын орон сууцыг орон сууц хувьчлалын хуулийн дагуу одоо оршин сууж байгаа өөрийн байгууллагын оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлах саналыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулж хэлэлцүүлсүгэй” гэж шийдвэрлэсний дагуу  Хувьцаа эзэмшигчдийн хурлын мөн өдрийн 03 дугаар тогтоол[3]-оор “... 16 айлын орон сууцыг орон сууц хувьчлалын хуулийн дагуу одоо оршин сууж байгаа өөрийн байгууллагын ажиллагсдад нь үнэ төлбөргүй хувьчилсугай” гэж шийдвэрлэсэн байна.

3.2. Дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын 03 дугаар тогтоол, төлөөлөн удирдах зөвлөлийн 4 дүгээр тогтоол, хурлын тэмдэглэл[4] гарсны дараа буюу  “ЭАЗ” ХК-ийн захирал В.О гэсэн гарын үсэг бүхий 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр[5] “Тус компанийн үндсэн хөрөнгө болох 16 айлын орон сууцыг Зын салбарт олон жил ажилласан ажилчдад хувьчлах асуудлыг ТУЗ-ийн 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэн 03 тоот тогтоол гаргасан юм. Иймд сууц эзэмшигчдийн гэрчилгээ олгоно уу” гэх хүсэлтийг О аймгийн Тамгын газарт хандан гаргасан байна.

 

Улмаар Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2001 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлд[6] “... О аймгийн “ЭАЗ” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг худалдах тухай асуудлыг хэлэлцээд тус компанийн 62.3 хувь буюу төрийн мэдлийн 536659 ширхэг хувьцааг нийтийн дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, доод үнийг 51958900 төгрөгөөр тогтоож тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар баталсан, “ЭАЗ” ХК-ийн үндсэн хөрөнгөд 16 айлын орон сууц багтсан бөгөөд тухайн орон сууцны маргаан гарсан тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлүүлэх боломжтой...” талаар тусгагдсан, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 35 дугаар тогтоол, төрийн өмчийн хорооны 420 дугаар тогтоол, “ЭАЗ” хувьцаат компанийн нийт хувьцааны 62.3 хувь буюу төрийн мэдлийн 536659 ширхэг хувьцааг худалдсан тухай 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн нийтийн дуудлага худалдааны тэмдэглэл, 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 552 дугаар тогтоолоор[7] Нийтийн дуудлага худалдааны ялагч В.Осормаад О аймаг дахь “ЭАЗ” хувьцаат компанийн нийт хувьцааны 62.3 хувь буюу төрийн мэдлийн 536659 ширхэг хувьцааны өмчлөгчийн эрхийг шилжүүлсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан байна.

О аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс “ЭАЗ” ХХК-д улсын бүртгэлийн 210100****** дугаарт О аймгийн Баян-Өндөр сумын Ббаг Асфальт завод битум агуулахтай бүрэн комплект, Дэд станц 1.5 км өндөр хүчдэлийн шугамын хамт, Авто пүү 50 тн, Задгай граж, 16 айлын орон сууц 288 кв.м, Конторын зориулалттай 324 кв.м 146.305.300 төгрөгийн үнэ бүхий барилгын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0039666 дугаар гэрчилгээ[8], 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0039656 дугаар гэрчилгээг[9] олгосон байна. “ЭАЗ” ХХК-аас 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр[10] О аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн албанд “... улсын бүртгэлийн 210100****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс задгай граж, 16 айлын орон сууцны барилгыг үлдээж тусад нь гэрчилгээ олгоно уу” гэх хүсэлт гаргасны дагуу Гын 16 айлын орон сууц, задгай гражийг үйлдвэрийн зориулалтаар Ү-2101******2 дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн 000164517 дугаар гэрчилгээг[11] олгосон талаарх баримтууд мөн хэрэгт авагдсан байна.

 

Түүнчлэн Төрийн өмчийн хорооны О аймаг дахь Төрийн өмчийн төлөөлөгчийн газраас 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “... Төрийн өмчийн хорооны 1998 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар тус компанийн төрийн мэдлийн хувьцааг нэмэгдүүлсэн хэмжээгээр хувьчлах тухай шийдвэр гарсны дагуу хувьчлагджээ. Иймд “ЭАЗ” ХК-ийн нийт хувьцаа гаргах хөрөнгийн жагсаалтад 16 айлын /8 айлын 2 орон сууц/ орон сууц орсон болно” гэх 123 дугаар албан бичгийг Төрийн өмчийн хороонд хүргүүлж байсан, уг албан бичигтэй холбогдуулан Монгол Улсын төрийн өмчийн хорооны 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/149 дүгээр албан бичгээр[12] “... О аймгийн Төрийн өмчийн төлөөлөгчийн алба архивын материал шүүж, “ЭАЗ” ХК-ийн нийт хувьцаа гаргах хөрөнгөд 16 айлын орон сууц орсон болохыг тодорхойлжээ. Иймд О аймгийн Төрийн өмчийн төлөөлөгчийн албаны 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 123 тоот албан бичгийг үндэслэн дээрх 16 айлын орон сууцны хувьчлалын асуудлыг эргэн хянаж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн хариуг О аймгийн Орон сууц хувьчлах товчоонд хүргүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.3. Харин О аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 39 дүгээр хурлын тогтоолоор[13] О аймгийн Баян-Өндөр сумын 168 иргэдэд эзэмшиж байгаа орон сууцаа зориулалтаар ашиглаж өмчлөх эрх олгож, хавсралтын 49-64 дугаарт бүртгэгдсэн иргэдэд маргаан бүхий 16 айлын орон сууцыг хувьчилж, тус айлуудад улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

3.5. О аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, Г И 1 дүгээр байрны 1-8 тоот орон сууцуудыг иргэн Б.Б нь дээрх өмчлөгч тус бүрээс Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч, уг орон сууцуудын талбайг нэгтгэн 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар өмчлөгчөөр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасныг, тус байгууллага хүлээн авч 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22222****** дугаарт бүртгэж, .... тоот гэрчилгээ олгосон байна.

Улмаар О аймгийн Орон нутгийн өмчийн газраас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Шүүхийн шинжилгээний албанд байр худалдан авах “Ор-218/2020 тоот гэрээ”-ний дагуу О аймаг, Баян-Өндөр сум, Г баг, Г Иийн 2 дугаар байрны 8 айлын орон сууцны байрыг худалдан авч, өмчлөгчөөр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 435 тоот албан бичгээр хүсэлт гаргасныг хүлээн авч, эрхийн улсын бүртгэлийн Ү-21111****, Ү-2101******, Ү-2101010*****, Ү-22222*****, Ү-210044***, Ү-21001111****, Ү-2101888**, Ү-22211**** дугаарт тус тус бүртгэсэн, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ 662 м.кв болж өөрчлөгдсөн гэх үндэслэлээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар Б.Б хүсэлт гаргасныг хүлээн авч, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000878160 тоот гэрчилгээ олгож, Ү-22222****** дугаарт бүртгэсэн болох нь О аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1279 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн баримтуудаар тогтоогдож байна.

8. Захиргааны хэргийн шүүх нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

9. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх нь улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянах хууль зүйн боломжтой тул нэхэмжлэгчийн “... 16 айлын орон сууцыг манай компанид Төрийн өмчийн хорооны тогтоолоор хувьчилсан, уг тогтоол хүчинтэй, уг тогтоолыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас манай компанийн нэр дээр уг орон сууцуудыг бүртгэж, гэрчилгээ олгосон ...” гэж, гуравдагч этгээдүүдээс “... уг орон сууцыг тухайн үед компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр ажилчдад хувьчлахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн ...” гэх зэрэг агуулгаар маргаж байгаа энэ тохиолдолд тухайн хөрөнгийн өмчлөгч нь хэн болох нь буюу өмчийн маргаантай (уг хөрөнгийн өмчлөгч нь хэн болохыг иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоож шийдвэрлээгүй) энэ тохиолдолд уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.  

10. Учир нь, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэл болон бие даасан шаардлагын үндэслэл болгож хүчин төгөлдөр хэмээн маргаж буй хуулийн этгээдийн удирдлагын шийдвэр болох “ЭАЗ” ХК-ийн 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 03 дугаар тогтоол, төлөөлөн удирдах зөвлөлийн 4 дүгээр тогтоол, Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 552 дугаар тогтоолтой холбоотой 16 айлын орон сууцны өмчлөлийн маргааныг иргэний шүүхээр хянан шийдвэрлүүлэх шаардлагатай болох нь илэрхий тодорхой байна.

Өөрөөр хэлбэл, эдгээр улсын бүртгэлийн үндэслэл болсон компанийн удирдлагын шийдвэр болон төрийн өмчийн хорооны тогтоолоор шийдвэрлэсэн өмч хөрөнгийн өмчлөлийн маргааныг захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүний олонх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. О аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0053 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭАЗ” ХХК-аас О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, О аймгийн Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдуулан “О аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн О аймгийн Баян-Өндөр сум, Г баг, З 1 дүгээр байрны 1-8 тоот, З 2 дугаар байрны 1-8 тоот, нийт 16 айлын  орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Б-н нэр дээр бүртгэлтэй Ү-210100*** дугаартай О аймгийн Баян-Өндөр сумын Г багийн Иийн 1 дүгээр байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, О аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэр дээр бүртгэлтэй Ү-21111****, Ү-2101******, Ү-2101010*****, Ү-22222*****, Ү-210044***, Ү-21001111****, Ү-2101888**, Ү-22211**** дугаартай О аймгийн Баян-Өндөр сумын Г багийн Иийн 2 дугаар байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б, О аймгийн Орон нутгийн өмчийн газраас Орон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “... “ЭАЗ” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-2101****** дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах ”шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

                            ШҮҮГЧ                                                                 Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 2 дахь хавтас, 164 дэх тал

[2] Хэргийн 2 дахь хавтас, 166 дахь тал

[3] Хэргийн 2 дахь хавтас, 165 дахь тал

[4] Хэргийн 2 дахь хавтас, 167 дахь тал

[5] Хэргийн 2 дахь хавтас, 168 дахь тал

[6] Хэргийн 2 дахь хавтас, 75 дахь тал

[7] Хэргийн 2 дахь хавтас, 129 дэх тал

[8] Хэргийн 2 дахь хавтас, 187 дахь тал ар

[9] Хэргийн 1 дэх хавтас, 5 дахь тал

[10] Хэргийн 2 дахь хавтас, 189 дэх тал

[11] Хэргийн 2 дахь хавтас, 196 дахь тал

[12] Хэргийн 2 дахь хавтас, 175 дахь тал

[13] Хэргийн 1 дэх хавтас, 217 дахь тал