Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

  

 

 

 

    2023        01          12                                    2023/ШЦТ/69

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Э.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ц,

Улсын яллагч К.Ч

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч О.Б

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч С.Т нар оролцсон эрүүгийн 201625013036 дугаартай хэргийг хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, уул уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8,

Өмнө нь 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Т.Т

Монгол Улсын иргэн,1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал, чимэглэгч мэргэжилтэй, “Эйван ХХК-д барилгын дээврийн засварын ажилтан, ам бүл 6, Урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын Нэгдүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Дорноговь аймаг дахь Сум дундын Нэгдүгээр шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 90 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 29 хоногийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар дагуу өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ө овгийн Д.Н

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Т.Т Д.Н, Н.Н, С.П, О.О нар нь бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн үйлдлээр зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь дээрэмдэж, хохирогч Т.Э, Б.М, Б.Б, Э.М, Я.М нарт нийт 8.452.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан,

Т.Т, С.П, Б, Ц.А, Г.Г, С.Б, Э нар нь бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр, Ё.Д, Б.Б, Т.О, Х.А, Ч.Э, Б.А, Г.Б нарын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу 7.634.940 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна.” гэв.

Эрүүгийн 201625013036 дугаартай хэргээс:

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-14 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Т.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 91-94 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 970000 төгрөг /1хх-ийн 95 дугаар хуудас/

Хохирогч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 104-107 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 2410000 төгрөг /1хх-ийн дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 141-145 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 1360000 төгрөг /1хх-ийн 146 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 164 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 165 дугаар хуудас/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /нөүтбүүк/ /3хх-ийн 16 дугаар хуудас/

Хохирогч Я.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 175-176 дугаар хуудас /

Эд зүйлийн үнэлгээ 190000 төгрөг /1хх-ийн 177 дугаар хуудас/

Гэрч И.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 180-181 дүгээр хуудас/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн, тэмдэглэл /3хх-ийн 8-10 дугаар хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 193-200 дугаар хуудас/

Хохирогч Ё.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 209, 3хх-ийн 121 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 1190000 төгрөг /1хх-ийн 210 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 40 инч зурагт /3хх-ийн 115 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 460000 төгрөг /3хх-ийн 116 дугаар хуудас/

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 21 дүгээр хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 23 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 1200000 төгрөг /2хх-ийн 24 дугаар хуудас/

Сэжигтэн Т.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 37-38 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 44-46 дугаар хуудас/

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 117 дугаар хуудас/

ДХХК үнэлгээ 329940 төгрөг /2хх-ийн 119-120 дугаар хуудас/

Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 223-224 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 1190000 төгрөг /2хх-ийн 225 дугаар хуудас/

Хохирогч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх-ийн 16-17 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 2320000 төгрөг /4хх-ийн 18 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 645000 төгрөг /4хх-ийн 19 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 23-26 дугаар хуудас/

Хохирогч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх-ийн 37-39 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 500000 төгрөг /4хх-ийн 63 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 75-79 дүгээр хуудас/

Хохирогч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3хх-ийн 232-233 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 645000 төгрөг /3хх-ийн 235-236 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 84-90 дүгээр хуудас/

Хохирогч Б.А-ийн “...орой 23 цагийн үед гэртээ ирэхэд хулгайч орж манай 42 инчийн Тошиба зурагт алдагдсан байсан юм" гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ 800000 төгрөг /5хх-ийн 96 дугаар хуудас,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 103-108 дугаар хуудас/

Хохирогч Г.Б“...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өглөө 08 цаг гэж гараад орой 17 цагийн үед ирэхэд манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн юм. манай гэрийн хаалгыг эвдлэн манай зурагтыг авсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн дугаар хуудас/

“Д” ХХК үнэлгээ 329940 төгрөг /2хх-ийн 119-120 дугаар хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтууд болно.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

1.1. Шүүгдэгч Т.Т Д.Н, Н.Н нар бүлэглэн 2013 оны 01 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3-р хороо 33-р сургуулийн орчим насанд хүрээгүй Т.Э-ы эд зүйлийг авах зорилгоор цээж хэсэгт цохиж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн ална шүү хэмээн заналхийлж, түүний өмсөж явсан хувцас Ай пад, Самсунг эс 3 маркийн гар утас зэргийг дээрэмдэж бусдад 970000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Насанд хүрээгүй хохирогч Т.Э-ы "... алхаж байтал 3 залуу гадаа тамхи татаад зогсож байсан ба тэдний хажуугаар өнгөртөл ...цаг асуусан, би цаг байхгүй гэсэн чинь намхан залуу нь элэгдсэн, би цаг байхгүй ш тээ гэж дахин хэлтэл намайг элэгдсэн залуу давраад байгаарай ална шүү гэсэн, тэр залуу гартаа эвхдэг тонгорог гартаа барьсан байсан болохоор нь айгаад өмдний халаасанд байсан Галакси эс-3 маркын гар утсаа гаргаж ирээд цаг харсан, тэгсэн миний гар утсыг өндөр залуу нь шууд булаагаад авсан. ...2 залуу нь куртикээ тайл гээд миний хар хөх өнгийн курткыг тайлуулж аваад оронд нь өөрийн өмсөж явсан хар өнгийн курткыг өмсүүлсэн. Цүнхэн дотор байсан дэвтэр номыг гаргаж шидээд дотор нь байсан Ай падыг цүнхтэй нь хамт авсан...” гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 970,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ,

Д.Н-ийн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн ...Т-гийн хамт Сансарын тэнд байрнууд дундуур явж байгаад 17-18 орчим насны эрэгтэй хүүхдийг уулзъя гэж байрны голоор дагуулж ороод пад, галакси гар утас, түрийвч зэргийг дээрэмдэж авсан” гэх тайлбар  зэрэг нотлох баримтуудаар,

1.2. Шүүгдэгч Т.Т, Д.Н, Н.Н нар бүлэглэн 2013 оны 01 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 хороо 42-р байрны гадна Б.М-гийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, бэлэн 1800000 төгрөг, эд зүйл бүхий цүнхийг дээрэмдэж, 4210000 төгрөгийн хохирол хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Б.М-гийн “...гэнэт хойноос малгай дарж битүүлээд газар унагаж дараад миний баруун талын халаасыг ухаад байсан. Ингээд би цүнхэг дотроо компаниас авч гарсан 1800000 төгрөг, тамга тэмдэг байгааг санаад цүнхээ биен доороо хийсэн боловч миний гараас татаад цүнхийг маань аваад цаашаа зугтсан. ...ноцолдож байгаад малгайгаа дээш сөхөөд хартал саарал өнгийн ноосон малгайтай, туранхай, гонзгой нүүртэй залуу байсан. Өмссөн хувцас нь барааг- өнгийн куртик өмссөн байсан” гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2.410.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

1.3. Шүүгдэгч Т.Т  Д.Н нар  бүлэглэн 2013 оны 02 сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 17 хороо насанд хүрээгүй хохирогч Б.Бий эд зүйлийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, эд зүйлээ өг хэмээн заналхийлж, үнэт эдлэл, гар утас зэргийг дээрэмдэж, 1377000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ий “...тэр 2 залуугийн малгай өмссөн залуу нь миний хүзүү рүү жижиг хутга тулгаад, байгаа мөнгөө гаргаж өг гэж сүрдүүлээд, миний түрийвчинд байсан 12000 төгрөг, халаасанд байсан 5000 төгрөг хүзүүнд байсан Билгүүн гэсэн зүүлттэй монетон гинж, чихэнд байсан монетон талсттай ээмэг, Самсунг гар утас, монетон бөгж зэрэг зүйлсийг дээрэмдэж авсан. гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 1.360.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

1.4. Шүүгдэгч Т.Т, С.П, О.О нар бүлэглэн 2013 оны 02 сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 хороо 86-р байрны гадна насанд хүрээгүй хохирогч Э.М-т амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь дээрэмдэж, 1865000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн  үйл баримт нь:

Насанд хүрээгүй хохирогч Э.М-ын “...байгаа бүх юм аа өгчих эсвэл ухаан алдтал чинь зодчихоод явах юм уу гэх зэргээр сүрдүүлсэн бөгөөд нөгөөх нь шууд л намайг элэгдэж унагаасан. Намайг газар цохиулаад унасан байхад нэг нь намайг барьж нөгөөх нь халаасанд байсан ЛЖ маркийн гар утас, түрүүвч, цүнхтэй Асус маркийн нөүтбүүк брендийн Cooler master зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч явсан...” гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ 1705000 төгрөг,

Т.Т-гээс эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

О.О-өөс эд зүйл хурааж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

1.5. Шүүгдэгч Т.Т С.П нар бүлэглэн 2013 оны 02 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 хороо иргэн Я.Мэд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, Самсунг Эс-2 гар утас дээрэмдэн авч 190000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Я.М“...гар утсаа халаасандаа хийх гэтэл миний зүүн гарнаас гар утсыг маань 20-25 орчим насны 2 залуугийн нэг нь зүүн гарыг маань мушгиад гар утсыг маань авах гэж оролдоход нь би газар унасан. Тэгээд тэр залуу миний гар утсыг аваад нөгөө залуутайгаа зугтаасан. Нэг дэх залуу нь 20-25 орчим насны 170 орчим см өндөртэй, бараан царайтай, туранхай, хар саарал өнгийн ноосон малгайтай, цэнхэр өнгийн 2 сугаараа цагаан судалтай богино өвлийн куртиктэй, хар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, 2 дахь залуу нь 20-25 орчим насны, 170-175 орчим см өндөртэй, бараан өнгийн хувцастай, саарал өнгийн ноосон малгайтай байсан...” гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 190.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ,

Гэрч Б.Ганбаатарын “...2013 оны 02 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө 01 цагаас 02 цагийн хооронд орж ирсэн юм. Тэгээд өдөр нь 14-15 цагийн хооронд Т манайд орж ирээд С.П-ийг сэрээгээд түүнийг нөгөө гар утсаа зараад ир гэж хэлсэн чинь унтаж байна гэж хэлэхэд босоод ир, хурдан яваад ир гээд түүн рүү дайраад байсан. Тэгээд С.П хувцсаа өмсөөд гараад явсан...' гэх мэдүүлэг,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

2.1. Шүүгдэгч Т.Т, С.П, С.Эрдэнэцогт, Р.Б нар бүлэглэн 2014 оны 02 сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн 20 тоот иргэн Ё.Д-гийн нууцаар, хууль бусаар нэвтэрч, 1190000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл,

Хохирогч Ё.Д-гийн “...орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь манай байшингийн цонх онгорхой байхаар нь гэртээ орсон чинь манай гэрийн эд хогшлыг онгичоод талаар нэг тараасан байсан. ...Самсунг ЛСД 43 инчийн зурагт, “ddish” олон сувгийн антенн станц, удирдлагууд, орны бүтээлэг, эмэгтэй туфли, өсгийтэй сандал, даашинз, шанел 5 брэндийн үнэртэй ус, поло эрэгтэй ус, сваровски шигтгээтэй ээмэг, чингис хааны хөрөг бүхий 14 кратын алтан марк алдагдсан. ...одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 1.190.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

Р.Баас эд зүйл хураан авсан тогтоол зэрэг нотлох баримтуудаар,

2.2. Шүүгдэгч Т.Т, Ц.А нар нь бүлэглэн 2012 оны 09 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум 4-р багт Б.Бмотоциклийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Эд зүйлийн үнэлгээ “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 1.200.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ,

Хохирогч Б.Б“...2012 оны 09 сарын 18-ны орой 21 цагийн орчим Цэрэндэжид гэж айлд өөрийн ногоон өнгийн Иж-8 маркийн мотоциклтой очоод гэрийнх нь гадна тавиад гэрт нь орсон. Ингээд 22 цаг 30 минутын орчим айлаас гараад ирэхэд миний мотоциклыг нэг пүүзтэй хүн түрээд явчихсан мөр байхаар нь хөөж явсаар байгаад Хэрх тосгоны Түвшин гэж айлын гадна очоод мөрийг нь алдсан...” гэх мэдүүлэг,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

2.3. Шүүгдэгч Т.Т, Батбаатар, Нанзаддорж нар нь бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороо Алтайн 28-171 тоотод Г.Б гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч НТС маркийн 40 инчийн зурагт хулгайлж, 329.940 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл,

Хохирогч Г.Б“...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өглөө 08 цаг гэж гараад орой 17 цагийн үед ирэхэд манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн юм. манай гэрийн хаалгыг эвдлэн манай зурагтыг авсан байсан...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

“Д” ХХК-ийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 1.200.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

2.4. Шүүгдэгч Т.Т, Г.Г, Буянжаргал нар нь бүлэглэж 2014 оны 02 дугаар сарын 13-наас 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 36г- байр 3-р орцны подволд Т.О-гийн эм найруулах цехэд нууцаар, хууль бусаар нэвтэрч, 645000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Т.О-гийн “...02 сарын 17-ны өдөр подволдоо үйл ажиллагаагаа эхлүүлэхээр иртэл дотуур хаалга эвдэрсэн байхаар нь өрөөндөө ортол газар дэвссэн байсан 4x5 харьцаатай Алтанбулаг хивс, ханын шүүгээнд байсан зөөврийн компьютер, хард диск, эрх, мп тоглуулагч зэрэг эд зүйл алга болсон байхаар нь цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 645.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

2.5. Шүүгдэгч Т.Т, Г.Г, Буянжаргал нар нь бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 36г- байр 3-р орцны подволд үйл ажиллагаа явуулдаг Х.Агийн хэвлэлийн цехэд нууцаар, хууль бусаар нэвтэрч, 2970000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Х.Агийн “...2014 оны 02 сарын 15-наас 16-нд шилжих шөнө хооронд Баянзүрх дүүргийн 7 хороо 36г байрны подволд байрлах, хэвлэлийн цех буюу миний ажлын байранд хулгай орж эд зүйл алдагдсан байсан. МЖМ нэртэй лсд дэлгэцтэй компьютер, хар өнгийн процессорын хамт сарын өмнө 650000 төгрөгөөр авч байсан. Мөн хэвлэлийн дүрс таниулагч программ буюу чип алдагдсан...” гэх мэдүүлэг,

Г.Гийн 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “...надтай хамт явсан Т, Буянжаргал нар подволынх нь цонхоор орж 1 ширхэг нөүтбүүк, бас нэг хивс, дэлгэгддэггүй ширээний компьютер зэрэг эд зүйл авч гарч ирсэн” гэх тайлбар,

Эд зүйлийн үнэлгээ “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2.320.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ,

Эд зүйлийн үнэлгээ “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 645.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

2.6. Шүүгдэгч Т.Т, З.Бнар нь бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбэ 12-284 тоот Ч.Эгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, Фунай маркийн 42 инч зурагт авч, 500000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,

Хохирогч Ч.Э-гийн “...байшингийн хаалганы үүдэнд очиход хаалга онгорхой, дэлгээтэй байсан. Гэртээ орж үзэхэд 42 инчийн Фунай лэд маркын зурагт, 2 удирдлагын хамт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 500.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1081 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд ММ000510015006 гэсэн бүртгэлийн дугаараар орсон З овогтой Б баруун гарын долоовор хурууны хээтэй тохирч байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

2.7. Шүүгдэгч Т.Т, Г.Г нар нь бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13-р хороо Ногоон талбайн 5-2 тоот иргэн Б.А-ийн гэрт гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 42 инч Тошиба зурагт хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

Хохирогч Б.А-ийн “...орой 23 цагийн үед гэртээ ирэхэд хулгайч орж манай 42 инчийн Тошиба зурагт алдагдсан байсан юм" гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 800.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Нэг: Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгоогоор төгсдөг хэлбэрийн шинжтэй юм.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс: Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нарыг гартаа хутга мэт зүйл барьсан байсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Үүнийг довтолгоондоо хүч нэмэх, хохирогчийг айлган сүрдүүлэх байдлаар төгс ашигласан уу гэдгийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Хутга мэт зүйл нь тусгайлан бэлтгэсэн зүйл байсан уу, хутга байсан уу гэдгийг хохирогч тодорхой хэлээгүй. Т.Т-гийн хувьд хутга гаргасан эсэхээ ч мэдэхгүй. Айж сандраад, сүрдүүлээд л авсан. Нийгмийн аюулын шинж чанар, нөхцөл байдал тодорхой хугацааны дараа арилдаг. Эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учир шүүгдэгч нарт ашигтай хуулийг хэрэглэж  2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Т.Э “...намайг 3 давхар ногоон дэлгүүрийн урд талд харанхуй газар аваачаад цаг асуусан би цаг байхгүй гэсэн чинь намайг намхан залуу нь элэгдсэн...би цаг байхгүй ш тээ гэж дахин хэлтэл намайг элэгдсэн залуу давраад байгаарай ална шүү гэсэн, тэр залуу гартаа эвхдэг тонгорог гартаа барьсан байсан болохоор нь айгаад өмдний халаасанд байсан Галакси эс-3 маркын гар утсаа гаргаж ирээд цаг харсан, тэгсэн миний гар утсыг өндөр залуу нь шууд булаагаад авсан. ...2 залуу нь куртикээ тайл гээд миний хар хөх өнгийн курткыг тайлуулж аваад оронд нь өөрийн өмсөж явсан хар өнгийн курткыг өмсүүлсэн. Цүнхэн дотор байсан дэвтэр номыг гаргаж шидээд дотор нь байсан Ай падыг цүнхтэй нь хамт авсан” гэж,

насанд хүрээгүй хохирогч Б.Б нь “...тэр 2 залуугийн малгай өмссөн залуу нь миний хүзүү рүү жижиг хутга тулгаад, байгаа мөнгөө гаргаж өг гэж сүрдүүлээд, миний түрийвчинд байсан 12000 төгрөг, халаасанд байсан 5000 төгрөг хүзүүнд байсан Билгүүн гэсэн зүүлттэй монетон гинж, чихэнд байсан монетон талсттай ээмэг, Самсунг гар утас, монетон бөгж зэрэг зүйлсийг дээрэмдэж авсан...миний хоолой руу жижиг хутга тулгаад намайг ихээр айлгасан, би айсан учраас өөрийн утас, гинж, бөгж, мөнгөө гаргаж өгсөн.” гэж тус тус мэдүүлжээ.

Нэр бүхий хохирогч нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсны төлөөлөгчийг оролцуулан мэдүүлэг тайлбар авсан, хохирогч нар нь бусдын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгийг хууль бусаар алдсанаа тодорхой мэдүүлсэн зэргээс үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх бүрэлдэхүүн насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

            Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, хохирогчийн хоолой руу нь хутга тулган “давраад байгаарай ална” гэх мэтээр айлган сүрдүүлж эд хөрөнгийг нь хууль бусаар авсан үйлдэл нь тогтоогдсон ба энэ нь дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул өмгөөлөгч нарын  “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх”-ээр гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 2 дахь хэсэгт  “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Т, Н.Н нарын  2013 оны 01 сарын 26-наас 2013 оны  2 сарын 09-ны хооронд үргэлжилсэн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байх боловч хорих ялын дээд хэмжээг 12 жил байхаар хуульчилж хүндрүүлсэн, эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймээс прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Т, Н.Н нарын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хоёр: Шүүгдэгч Т.Т нь бусадтай бүлэглэн 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан нийт 7.634.940 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Т.Т болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Т-г 29 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан 2020 оны 12 сарын 17-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч түүнд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож улмаар 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолоор өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийг  эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Т-гийн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан  7 удаагийн үргэлжилсэн үйлдэл нь  2012 оны 09 сарын 18-ны өдрөөс эхлэн 2015 оны 07 сарын 02-ны өдөр Г.Б гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлснаар төгссөн гэж шүүхээс дүгнэсэн ба дээрх үйлдэл нь  2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байх боловч энэ хууль нь хорих ялын дээд хэмжээг 8 жил байхаар хуульчилж хүндрүүлсэн, эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд шүүгдэгч Т.Т-гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Иргэдийн төлөөлөгч Э.Пүрэвдулам нь “шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна, хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлыг харгалзан хөнгөн ялаар шийтгэх” санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.Т, Н.Н нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд хамран оролцсон нэр бүхий этгээдүүдийн тухайд:

О.О, С.П, С.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон. Н.Н нь 2014 оны 08 сарын 30-ны өдөр нас барсан болох нь холбогдох баримтаар тогтоогдсон үндэслэлээр  тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн прокурорын  тогтоолууд хэрэгт авагджээ.

Харин яллагдагч З.Б нь 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Т-тэй бүлэглэж хохирогч Т.О, Х.А, Ч.Э нарын эд зүйлийн хулгайлсан үйлдэлдээ гэм буруутайд тооцогдож шүүхээр ял шийтгүүлсэн, Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх 413 дугаар  хорих  ангид ял эдэлж байгаа болох нь,  

яллагдагч Г.Г нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаад 2020 оны 02 сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Яллагдагч Ц.А нь Т.Т-тэй бүлэглэн 2012 оны 9 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум 4-р багт Б.Б мотоциклийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол үйлдэлдээ 2013 оны 03 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 4 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2013 оны 04 сарын 24-ны өдөр суллагдсан болох нь шүүхийн шийтгэх тогтоол болон суллагдсан хүмүүсийн тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Д.Н-ийн шүүхийн барьцааны дансанд байршуулсан 2.415.240 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-д 1.403.400  /нэг сая дөрвөн зуун гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 688.500 /зургаан зуун наян найман мянга таван зууу/ хохирогч Э-д 323.340 /гурван зуун хорин гурван мянга гурван зуун дөч/ төгрөгийг, шүүгдэгч Т.Т-гийн шүүхийн барьцааны дансанд байршуулсан 1.000.000 /нэг сая / төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Т.Э-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгч Т.Т-гээс 3.677.720 /гурван сая зургаан зуун далан долоон мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-д 1.003.400 /нэг сая гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хохирогч Т.Э-д 388.500 /гурван зуун наян найман мянга/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 388.500 /гурван зуун наян найман мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Ё.Д-д 297.500 /хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Г.Б-д 109.980 /нэг зуун есөн мянга есөн зуун ная/ төгрөгийг, хохирогч Т.О 215.000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг, хохирогч Х.А-д 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг, хохирогч Ч.Э-д 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Б.А-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг олгож, хохирогч М, Я.М, Б.Б нарт учруулсан хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болохыг тус тус  дурдаж шийдвэрлэлээ.

            Хоёр: Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын  гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахаар тогтоов.

  Улсын яллагчаас: “шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт биелэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоох,

шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т: “...Шүүгдэгч Нийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх зарчмын шинжтэй заалт байгаа. Зарчмын хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буцаан хэрэглэнэ гэж заасан байдаг. Тусгай ангийн заалтыг хуучин хуулиар хэрэглэж байгаа ч хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шинэ хуулиар хэрэглэж болохгүй гэсэн хязгаарлалтын заалт байхгүй учир 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б: Шүүгдэгч Т.Т-гийн сүүлийн үйлдэл 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төгссөн байдаг. 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсан ба уг  хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24.00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна гэж заасан байдаг. Үүнд миний үйлчлүүлэгч хамаарч байна. Тухайн хуулийн 4.1 дэх хэсэгт  ялаас өршөөн хасах гэх үндэслэл байгаа. Үүнд энэ хууль өршөөн хасах, өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон, биечлэн эдэлсэн ялыг үл харгалзан эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн Өршөөлийн тухай хуульд 145.2 дугаар зүйл байхгүй учир уг хуулийн 4.1 дэх хэсэгт орж байна. Ялаас өршөөн хасах гэдэгт 147.2 дах заалт орсон байгаа. 2 жилийн ял хасна гэж заасан. Улсын яллагчийн гаргаж байгаа 5 жилийн хугацаанаас 2 жилийг өршөөн хасах боломжтой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн цагдан хоригдсон хугацаа дээрх ялд хамрагдан тооцогдоно. Өршөөлийн тухай хуульд 145.2, 147.2 дугаар зүйлд заасныг өршөөлд хамруулан, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцож өгнө үү...” гэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Д.Н-д эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай (2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт  Энэ хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан ба шүүгдэгч Т.Т, Д.Н нарын 2013 оны 1 сарын 26-наас 2013 оны  2 сарын 09-ны хооронд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан, 2012 оны 09 сарын 18-ны өдрөөс эхлэн 2015 оны 07 сарын 02-ны хооронд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргүүд нь цаг хугацааны хувьд дээрх хуулийн үйлчлэлд хамаарахаар байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт  “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Т.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хорих ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Т.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас, шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 5 жилийн хорих ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, шүүгдэгч Т.Т-гийн эдлэх биечлэн эдлэн ялыг 3 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Н-ийн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоон шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Нийн 2013 оны 02 сарын 09-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдсан 2 хоног, Т.Т-гийн энэ хэргийн улмаас 2013 оны 02 сарын 14- 2013 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл 299 хоног,  2014 оны 03 сарын 03-ны өдрөөс 2014 оны 07 сарын 01-ны өдөр хүртэл 119 хоног, 2015 оны 07 сарын 03-ны өдрөөс 2015 оны 10 сарын 19 хүртэл 108 хоног, 2021 оны 03 сарын 18-наас 2021 оны 05 сарын 17-ны өдөр хүртэл 60 хоног, 2022 оны 09 сарын 29-ны өдрөөс 2022 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл 64 хоног буюу нийт цагдан хоригдсон 650 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Н, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан шүүгдэгч Б овгийн Т.Т-г бүлэглэн, зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө овогт Д.Н-ийг бүлэглэн зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Н-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсгүгэй.

3. 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж,  

2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт зааснаар  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч Д.Н-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус  өршөөн хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-гийн цагдан хоригдсон 650 (зургаан зуун тавь) хоног, шүүгдэгч Д.Нийн сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг тус бүр эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Н-ийн шүүхийн барьцааны дансанд байршуулсан 2.415.240 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-д 1.403.400  /нэг сая дөрвөн зуун гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 688.500 /зургаан зуун наян найман мянга таван зуу/ хохирогч Эрдэнэбулганд 323.340 /гурван зуун хорин гурван мянга гурван зуун дөч/ төгрөгийг олгож,

 шүүгдэгч Т.Т-гийн шүүхийн барьцааны дансанд байршуулсан 1.000.000 /нэг сая / төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Т.Э 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Б.Б-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Т.Т-гээс 3.677.720 /гурван сая зургаан зуун далан долоон мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-д 1.003.400 /нэг сая гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хохирогч Т.Э-д 23.340 /хорин гурван мянга гурван зуун дөч / төгрөгийг, хохирогч Б.Б-д 388.500 /гурван зуун наян найман мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Ё.Д-д 297.500 /хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Г.Б-д 109.980 /нэг зуун есөн мянга есөн зуун ная/ төгрөгийг, хохирогч Т.О 215.000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг, хохирогч Х.А-д 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг, хохирогч Ч.Э-д 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Б.А-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Э.М, Я.М, Б.Б нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Т, Д.Н нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч хохирогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т, Д.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

  

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЧИМЭГ                                                                                                                                                                                                               Б.ДУЛАМСҮРЭН