| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/60 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/60
2023 01 10 2023/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: Ш.А
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.ц
Улсын яллагч: Эб нар оролцсон эрүүгийн 2209015662427 дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 16-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, С овгийн Ш.А
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б239 дугаартай ““СМГ” ХХК-ийн захирлын тушаалаар автын механикийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдсон ба 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Дорноговь НБ-ийн сэлбэгийн үлдэгдэл мөнгө болох 2,454,100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв оффисоос тус байгууллагын нягтлан бодогч О.С-с бэлнээр гаргуулан авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийгхувьдаа завшсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би архи уусан. Би архины хамааралтай болоод нэлээн удаж байна. Тухайн өдөр амралтын өдөр таарсан учир би архи ууж яваад цүнхтэй бичиг баримт, мөнгөө хаясан. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хаана явж байгаад хаясан талаараа мэдэхгүй байгаагаа хэлсэн. Би өөрийн хэнэггүй байдлаасаа болж ийм зүйл боллоо. Би шууд удирдлага болох Баяраа инженерт хохирлыг барагдуулъя гэдгээ илэрхийлж байсан. Барагдуулахдаа бэлэн бусаар эсхүл бэлэн мөнгөөр тодорхой хугацаанд хувааж төлье гэж хэлсэн. Бэлэн бусаар төлж болох бол таньдаг сэлбэг зардаг газраасаа зээлээр авч өгье гэдгээ илэрхийлж байсан. Та надад байгууллагын дансыг өгчих би бөөнөөр нь төлөх боломжгүй харин 200, 300 мянгаар цувуулаад төлье гэх санал тавьсан. Би механик инженер мэргэжилтэй. Уг мэргэжлээрээ олон жил ажилласан учир сэлбэг зардаг газруудыг таньдаг юм. Би Баяраа инженерт хохирлыг нөхөн төлнө гэдгээ удаа дараа хэлж холбогдож байсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...А нь “СМГ”-ын Улаанбаатар нефт хангамжийн баазад 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр засварчин, механикчаар ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “СМГ-ын төв оффисоос 2.454.000 төгрөгийг бэлнээр авсан. 951.000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг авсан гэх боловч акт, бичиг баримтаар хүлээлгэж өгөөгүй, тохирох сэлбэгийг аваагүй, шаардлагатай газарт хүргүүлээгүй байх ба одоог хүртэл хохирол төлбөр барагдуулаагүй. Хохирол төлбөр барагдуулахаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Иймд “СМГ-ын хуулийн албад шилжиж ирснээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг гэв.
Эрүүгийн 2209015662427 тоот хэргээс:
Хохирогч С.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Ажилд авах тухай тушаал, үндсэн ажилтнаар томилох тухай тушаал /хх-ийн 44-45 дугаар хуудас/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд зэрэг болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б239 дугаартай ““СМГ” ХХК-ийн захирлын тушаалаар автын механикийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдсон ба 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Дорноговь НБ-ийн сэлбэгийн үлдэгдэл мөнгө болох 2,454,100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв оффисоос тус байгууллагын нягтлан бодогч О.Сбэлнээр гаргуулан авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч С.П“...Би “СМГ ХХК-д хуульч албан тушаалд ажилладаг. Тус группийг төлөөлж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа. А гэх хун “СМГ ХХК-д механикч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 сарын 14-ны өдөр сэлбэг худалдаж авна гэж “СМГийн картын төвөөс бэлэн мөнгө хүсэх өргөдлөөр 2.454.100 төгрөгийг бэлнээр авсан. Дорноговь аймаг дэх нефт баазад сэлбэг худалдаж авна гэж худалдаж авсан ч сэлбэгийг хүлээлгэж өгөөгүй. Бэлнээр авсан мөнгөө ч эргүүлэн өгөөгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.А Би “СМГ ХХК-нд Хүний нөөцийн менежерээр ажилладаг юм. 2021 оны 09 сарын эхээр зангиа.мн сайтаас манайд ирүүлсэн ажилд орохыг хүсэгчдийн ирүүлсэн анкетуудтай би танилцаж шүүгээд Ш.А гэх хунийг сонгож гар утсаар нь холбогдон уулзахаар болсон. Уулзаад анхан шатны анкет бөглүүлж, анхан шатны ярилцлагад оролцуулсан. Тэгээд эргээд холбогдохоор болж явуулсан. Тухайн үед баазыг удирдаж байсан ерөнхий инженер Г.Ц-т анкетыг танилцуулж А-тай уулзах цагийг товлосон. Товлосон цагийн дагуу Ерөнхий инженер Цолмонбаяр болон инженер Э.Э нартай А-г уулзуулж ярилцлагад оруулсан. Уулзсаны ашиглалтын дараа ажил байр хүсэгч А-ыг цалингүй 3 өдөр дагалдан хийлгэж ажилд авахаар ерөнхий инженерээс үүрэг чиглэл авсан. А 3 өдөр цалингүй дадпага хийх гэхэд шууд удирдпага болох ерөнхий механик инженер С.Б ар гэрийн гачигдпаар ажлаас чөлөөлөгдсөн байсан учир шинэ ажилтан А-ыг С.Б-ын гэрт нь аваачиж танилцуулан, ажил үүргийнх нь дагуу анхан шатны чиг үүргийн талаар мэдээлэл өгч танилцуулсан. Тэгээд А нь 3 өдрийн дадлагаа хийж гүйцэтгэх захирал Ц.П тушаалаар 2021 оны 09 сарын 15-ны өдөр ажилд авах тушаал гарсан. 013 Ань ажиллаж байх хугацаандаа С.Баяраагийн хийх ёстой ажил үүргийг хийж гүйцэтгэж баримт, бичигт гарын үсэг зурах, бэлэн мөнгө санхүүтэй харьцах ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ерөнхий механик С.Б нь өөрийн хийж гүйцэтгэх ажиллаа А-аар хийлгүүлж байсан. Ажлын байрны тодорхойлтод заасан ажил чиг үүргийг хийж гүйцэтгүүлэлгүй, шууд удирдлага болох С.Б нь өөрийн ажлаа хийлгүүлж байсан нь үүсээд байгаа асуудлын эхлэлийг тавьсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Б “... А гэх хүн Дорноговь аймаг дах нефт баазын шатахуун тээвэр машины шаардпагатай сэлбэг материалын үнэ 2.454.100 төгрөгийг яаралтай сэлбэг авч явуулна гэж санхүү албанд танилцуулж бэлэн мөнгө төгрөг авсан. Санхүүгийн дүрэм журмын дагуу өр, авлагыг цаг хугацаандаа хаагдаагүй гэсэн шаардлагаар А-тай дахин дахин холбогдоход ирж уулзаж асуудлаа шийдээгүй, ажлаа хаяж явсан. Санхүү албаны дарга Алтантариаг завгүй байх үеийг далимдуулж бэлэн мөнгөний хүсэлтийг батлуулж кассаас авсан. Ань бэлэн мөнгө хүсэж авахдаа нэгдсэн туузын дарга Н.Б, ерөнхий инженер Д.Н, автын инженер С.Б нарын гарын үсгээр баталгаажсан жагсаалтыг авалгүйгээр шууд бэлэн мөнгө хүссэн өргөдөл бичиж Санхүү албаны дарга А-тай уулзаж гарын үсэг зуруулсан 2.454.100 төгрөгийг бэлнээр авсан. Мөнгөө аваад засвар үйлчилгээ хийх машин тэрэгт зарцуулаагүй. Мөнгөө аваад ажлаа хаяж явсан. Би ажлын шугамаар А гэх хүнтэй 2021 оны 10 сарын 03-ны өдрөөс хамтарч ажилласан. А нь 8 сараас ажилд орж туршилтын хугацаандаа ажиллаж байсан. Үндсэн ажилтнаар авах гэхэд А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа 2 удаа орхиж явж байсан болохоор Үндсэн ажилтнаар авдаггүй байсан. Ажил таслах болсон шалтгаан нь архитай шууд холбоотой байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Б “... Ш.А гэх автын засварын механикч ямар нэг шалтгаангүйгээр ажилдаа 10 гаруй хоног ирээгүй. Хүний нөөцийн менежер Алтанчимэгтэй дамжуулаад Алтанбаганыг ажилд нь яаралтай оруул гэж үүрэг өгсөн. Гэвч Алтанчимэг нь А нь архи уугаад яваад байна, олдохгүй байна гэсэн хариуг өгсөн. Хэд хоногийн дараа Аптанбаганыг хариуцсан инженер Баяраа Алтанчимэг нар хамт явж байж түүнийг олж ирсэн. А-д холбоотой санхүүгийн тооцоог шалгахад хэд хэдэн тооцоо зөрсөн. А-г дээрх тооцоог яаралтай тул хаахыг шаардахад 2 хоног ажиллаж байгаад дахин алга болсон. Тооцоогоо тулаад дуусгахаар ажлаас гарах байсан юм. Тэгээд Ань дахин ажилдаа ирээгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.О"... А гэх засварын механикч залуу 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр төв оффисын кассаас бэлэн мөнгө авсан нь мэдэгдэж баримтаа хаалга гэж А-д хэлж байсан. Гэвч А ажилдаа олон өдөр ирэхгүй, шалтгаангүйгээр тасалсан болохоор албан шаардлагын инженер Баяраагаар дамжуулан хүргүүлсэн. Тус шаардлагыг А авчхаад одоог хүртэл зөрсөн мөнгөө төлөхгүй байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.М "... Би Ш.А-г танина. Гэхдээ дотно сайн найзууд биш. Өмнө нь нүүхээсээ өмнө буюу 1-3 жилийн өмнө Баганат өргөө хороололд гэр нь байдаг байсан. Тэгэхдээ гэр ойр учраас манайхаар ирж архи уудаг байсан. Ер нь энэ хавийн айлуудыг бүгдийг нь танина. Айлуудаар орж гараад л архи уугаад явдаг байсан. Манайд ирээд хэд хоногоор архи уугаад байж байдаг байсан. 2021 оны 01 дүгээр сарын дунд үед манайд ирсэн. Ирэхдээ нефть баазад ажиллаж байгаа гэж ярьж байсан бөгөөд куртиктэй ажлын хувцастай явж байсан. Тэгээд манайд 2-3 хоног архи уугаад хонож өнжөөд явсан. Гэхдээ манайд 2-3 хоног архи уухдаа дандаа гэрч байгаад байдаггүй. Архи ууж байгаад гараад явдаг байсан. Тэгэхдээ өглөө ирнэ, эсхүл орой унтах гэж орж ирдэг байсан. Өөрөө ярихдаа орцонд хонолоо гэж нэг удаа ярьж байсан.... Ш.А нь 1 эсвэл 2 жил архи авч уусан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А нь ““СМГ” ХХК-ын захирлын 2021 оны 12 сарын 15-ны өдрийн Б-239 дугаартай тушаалаар автын механик-ын албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Нефть баазад сэлбэг худалдан авахаар 2.454.100 төгрөгийг бэлнээр гаргуулан хувьдаа авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэл, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.А 2.454.100 /хоёр сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч “СМГ ХХК”-д олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч Ш.А-ын 39-46 УАЕ улсын дугаартай ачааны машинд тавиулахаар авчирсан халаагч төхөөрөмж нь дээрх машинд угсрах боломжгүй байгаа тул худалдан авсан үнийн дүн болох 772.200 төгрөг, 4 ширхэг амортизаторыг Дорноговь аймгийн нефт бааз руу явуулах байсан боловч явуулаагүйгээс компанид 180.000 төгрөгийн буюу нийт 952.200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “халаагч төхөөрөмж нь биет байдлаар хадгалагдаж байгаа...амортизаторыг Баяраа гэж хүн хариуцдаг бөгөөд тухайн үед эзгүй байсан, шүүгдэгч Ш.А дээрх асуудлыг хариуцаж байсан талаар мэдүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Ш.А нь халаагч төхөөрөмжийг хувьдаа авч завшсан гэх нөхцөл байдал болон амортизаторыг өөрт нь хариуцуулахаар албан ёсоор хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул дээрх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ш.А-д бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан ба шүүх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол боломж болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Ш.А-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ш.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-аас 2.454.100 /хоёр сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч “СМГ ХХК”-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 952.200 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН