Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч Н, түүний өмгөөлөгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н-д хол*******ох 2226000000342 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Хол*******сон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ****** аймгийн ****** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг комиссын шилмэл барааны дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Э эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэлгээтэй “Huawei P-40” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт хол*******жээ.       

                                                              

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Л, Н хоёртой комиссын дэлгүүр орсон юм. Тэгээд тэр хоёр юм хум үзээд яваад байсан. Би ч гэсэн үзэж явж байсан. Гурван өрөөтэй байсан. Тэгээд би эхний өрөөгөөр нь орчихоод хоёр дахь өрөөнд нь орсон чинь лангуун дээр нь хураалттай байсан бараан дээр гар утас байсан. Тэгээд тэр гар утсыг халаасалсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Утсыг нь буцааж өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өглөөнөөс эхлээд Комисс барааны дэлгүүртээ бараагаа зараад сууж ажилласан. Сургуулийн хүүхдүүдийн урлагийн үзлэг болох гэж байгаа гээд хүн ихтэй байсан юм. Тэгээд би утсандаа мобайл банк суулгасан болохоор утсаа байнга харж сонсож биедээ авч явдаг юм. Түмээ гэдэг ахтайгаа хамгийн сүүлд утсаараа яриад хойд талын өрөөний футволк өрсөн лангуун дээрээ буюу футволкон дээрээ утсаа тавьчихаад хүмүүс орж ирээд бараа үзээд тийм хувцас, ийм хувцас үзье гээд би тэр үедээ утсаа түр мартсан юм. Тэгээд хамгийн сүүлд А, Б, В гэх 50 орчим насны 3 эмэгтэй, 2 эмэгтэй хүүхдийн хамт орж ирсэн. Лхамсүрэн эгч дагуулж явсан охиндоо 1 гутал, 1 өмд, 1 цамц зэргийг 100,000 төгрөгөөр аваад карт уншуулах гэж байгаад уншихгүй гэхээр нь банк орж шилжүүлнэ гээд явсан юм. Тэр хүмүүсийг гаргаад дэлгүүрээ хаачихаад гэртээ ороод утсаа санаад буцаад дэлгүүр лүүгээ орж ирээд хүүхдийнхээ утсаар утас руугаа залгахад миний утас дуудаад байгаа мөртлөө ерөөсөө авахгүй байсан. Тэгээд дэлгүүртээ баахан хайгаад олохгүй болохоор хулгайд алдлаа гэж мэдсэн. Миний хулгайд алдсан гэх утас “Huawei P-40” маркийн шинэ гар утас байсан. Би 2022 оны 04 дүгээр сард Мобикомоос 900,000 билүү 999,000 төгрөгөөр зээлээр худалдаж авч байсан. Миний утас 2020 онд үйлдвэрлэгдсэн. Шинээр нь аваад 7 сар болж байгаа утас байгаа юм. Миний хулгайд алдсан утас нүүр хэсэгтээ шилэн наалттай, ямар нэгэн сэв зураасгүй, ар камерын хэсэгтээ шил доороосоо бага зэрэг хагарсан. Ногоон өнгийн корпустай, ар хэсгээрээ шар хүрэн өнгийн гэртэй, хэвийн ажиллагаатай 2 симтэй, 1 дүгээр симд ********** мобикомын симтэй, 2 дугаар симдээ ********* гэсэн мобикомын дататай дугаарууд тус тус байсан. Миний утас ногоон өнгөтэй, дэлгэцэндээ ямар нэгэн зураас сэв байхгүй, харин ар тал буюу камер хэсэгтээ доороо бага зэрэг цуурсан хагаралтай. Тэр шинжээр танина. Мөн миний утсан дотор миний өөрийн гэрэл зургууд байгаа. Би Н гэдэг хүнийг миний утсыг авсан байж магадгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл миний утас тавьсан газраар тэр хүн яваад хувцасны үнэ асуугаад байсан юм. Би хулгайд алдсан гэх гар утсаа 600,000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

 

Гэрч Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд Э комиссын дэлгүүрээс хүүхдэдээ гутал, өмд авч өгөх зорилгоор НГ болон ач, зээ хоёртойгоо дөрвүүлээ явж байхад Н нь Т ламын урд талд тааралдаад бид нарыг “хаа хүрэх гэж явна” гэхээр нь би “комиссын дэлгүүр орох гэж байна” гэхэд Н “хамт явж бараа үзье” гээд хамт явсан. Хоёр хүүхэд бид гурваас түрүүлээд дэлгүүр рүү явсан байсан. Тэгээд би зээ охин П цагаан өмд, цамц, гутал авч өгсөн. Манай хүүхэд 3 цагаас давтлагатай гээд түрүүлээд гүйчихсэн. Би дэлгүүрээс гараа явсан. Бид гурвыг зүүн тийшээ алхаад хашаа тойртол Н халаасанд гар утас дуугараад утсаа авахгүй яваад байсан. Тухайн утас олон удаа дуугарсан. Тэгээд явж байхад Н “хүүхэд залгаад” гээд утсаа огт авахгүй явж байгаад Батсүх гэдэг хүний дэлгүүрийн урдаас бид хоёроос салаад явсан. Д.Н дэлгүүрээс гараад ямар нэгэн утас олоогүй. НГ бид хоёр хамт явсан болохоор мэдэж байсан. Утас авсан бол дэлгүүр дотроос л авсан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

 

Гэрч Ц.НГийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд Н.Эы комиссын дэлгүүрт өөрийн төрсөн эгч Ц.Лхамсүрэн, Д.Н нартай хамт орсон. Д.Н нь Н.Эы дэлгүүрт ороод эхлээд том өрөөний хувцсыг нь үзсэн. Тэгээд баруун хойд хэсэгт нь хаалгаар ороод тусдаа арай жижиг өрөөтэй хувцаснууд байсан. Тэр хувцасны баруун хойд талд эмэгтэй хүний плаж байсан. Тэрийг Д.Н нь үзээд Н.Эаас юм асуугаад байсан. Тэгээд эгчийг хүүхдэдээ хувцсыг нь аваад дуусахаар нь бид 3 дэлгүүрээс  хамт гараад явсан. Д.Н дэлгүүрээс гараад ямар нэгэн утас олоогүй. Д.Н эгч бид хоёртой алхаад хашааны зүүн талаар тойроод явтал Д.Нгийн халаасанд утас дуугараад байсан. Хэд хэдэн удаа дуудлага ирэхэд гар утсаа огт авахгүй “хүүхэд залгаад байна” гээд яваад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11-13 дугаартай “...хохирогч Н.Эы хулгайд алдсан “Huawei-P40” маркийн гар утсыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 500,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-30 хуудас/,

  

 Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Д.Нгаас “Huawei-P40” маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, хохирогч Н.Эаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Huawei-P40” маркийн гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6-7, 10-13 хуудас/,

 

 ******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2226000000342 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/,

 

   ******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 54 хуудас/ ,

 

Шүүгдэгч Д.Нгийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 107 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42, 43, 45, хуудас/,

 

Хохирогч Н.Эы шүүхэд ирүүлсэн “Би алдсан гар утсаа буцаан авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Нд хол*******ох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд  “...Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулдаг комиссын шилмэл барааны дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Н.Эы эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэлгээтэй “Huawei P-40” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Э, гэрч Ц.Лхамсүрэн, Ц.НГ нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/1З дугаартай үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ”Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд  “...Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэс буруутайд тооцогдох үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгчийн хувьд прокурортой ялын төрөл хэмжээгээ тохиролцсон тул прокурортой тохиролцсон ялын хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар 7 сарын хугацаагаар тэнсэх  ял  тохиролцсон тул ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг комиссын шилмэл барааны дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Н.Эы эзэмшлийн “Huawei P-40”  гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

                                                                                                                        

          Шүүгдэгч Д.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч Н.Эы “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өглөөнөөс эхлээд Комисс барааны дэлгүүртээ бараагаа зараад сууж ажилласан. Түмээ гэдэг ахтайгаа хамгийн сүүлд утсаараа яриад хойд талын өрөөний футволк өрсөн лангуун дээрээ буюу футволкон дээрээ утсаа тавьчихаад ... тэр үедээ утсаа түр мартсан юм. Тэгээд хамгийн сүүлд Лхамсүрэн, НГ, Н гэх 50 орчим насны 3 эмэгтэй, 2 эмэгтэй хүүхдийн хамт орж ирээд Лхамсүрэн эгч  дагуулж явсан охиндоо 1 гутал, 1 өмд, 1 цамц зэргийг нэг зуун мянган төгрөгөөр аваад карт уншуулах гэж байгаад уншихгүй гэхээр нь банк орж шилжүүлнэ гээд явсан юм. Тэр хүмүүсийг гаргаад дэлгүүрээ хаачихаад гэртээ ороод утсаа санаад буцаад дэлгүүр лүүгээ орж ирээд хүүхдийнхээ утсаар утас руугаа залгахад миний утас дуудаад байгаа хэрнэ ерөөсөө авахгүй байсан. Тэгээд дэлгүүртээ баахан хайгаад олохгүй болохоор хулгайд алдлаа гэж мэдсэн. Миний хулгайд алдсан гэх утас “Huawei P-40”  маркийн шинэ гар утас байсан. Би 2022 оны 04 дүгээр сард Мобикомоос 900,000 билүү 999,000 төгрөгөөр зээлээр худалдаж авч байсан. Миний утас 2020 онд үйлдвэрлэгдсэн. Шинээр нь аваад 7 сар болж байгаа утас байгаа юм. Миний хулгайд алдсан утас нүүр хэсэгтээ шилэн наалттай, ямар нэгэн сэв зураасгүй, ар камерын хэсэгтээ шил доороосоо бага зэрэг хагарсан. Ногоон өнгийн корпустай, ар хэсгээрээ шар хүрэн өнгийн гэртэй, хэвийн ажиллагаатай 2 симтэй, 1 дүгээр симд 95083399 мобикомын симтэй, 2 дугаар симдээ 85156992 гэсэн мобикомын дататай дугаарууд тус тус байсан. Миний утас ногоон өнгөтэй, дэлгэцэндээ ямар нэгэн зураас сэв байхгүй, харин ар тал буюу камер хэсэгтээ доороо бага зэрэг цуурсан хагаралтай. Тэр шинжээр танина. Мөн миний утсан дотор миний өөрийн гэрэл зургууд байгаа. Би Н гэдэг хүнийг миний утсыг авсан байж магадгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл миний утас тавьсан газраар тэр хүн яваад хувцасны үнэ асуугаад байсан юм. Би хулгайд алдсан гэх гар утсаа 600,000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

 

Гэрч Ц.Лхамсүрэнгийн “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд Н.Эы комиссын дэлгүүрээс хүүхдэдээ гутал, өмд авч өгөх зорилгоор НГ болон ач, зээ хоёртойгоо дөрвүүлээ явж байхад Н нь Н.Төмөр ламын урд талд тааралдаад бид нарыг “хаа хүрэх гэж явна” гэхээр нь би “комиссын дэлгүүр орох гэж байна” гэхэд Н “хамт явж бараа үзье” гээд хамт явсан. Тэгээд би зээ охин Пүрэвсүрэндээ цагаан өмд, цамц, гутал авч өгсөн. ...Бид гурвыг зүүн тийшээ алхаад хашаа тойртол Д.Нгийн халаасанд гар утас дуугараад утсаа авахгүй яваад байсан. Тухайн утас олон удаа дуугарсан. Тэгээд явж байхад Н “хүүхэд залгаад” гээд утсаа огт авахгүй явж байгаад Батсүх гэдэг хүний дэлгүүрийн урдаас бид хоёроос салаад явсан. Д.Н дэлгүүрээс гараад ямар нэгэн утас олоогүй. НГ бид хоёр хамт явсан болохоор мэдэж байсан. Утас авсан бол дэлгүүр дотроос л авсан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

 

Гэрч Ц.НГийн “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд Н.Эы комиссын дэлгүүрт өөрийн төрсөн эгч Ц.Лхамсүрэн, Д.Н нартай хамт орсон. Д.Н нь Н.Эы дэлгүүрт ороод эхлээд том өрөөний хувцсыг нь үзсэн. Тэгээд баруун хойд хэсэгт нь хаалгаар ороод тусдаа арай жижиг өрөөтэй хувцаснууд байсан. Тэр хувцасны баруун хойд талд эмэгтэй хүний плаж байсан. Тэрийг Д.Н нь үзээд Н.Эаас юм асуугаад байсан. Тэгээд эгчийг хүүхдэдээ хувцсыг нь аваад дуусахаар нь бид 3 дэлгүүрээс хамт гараад явсан. Д.Н дэлгүүрээс гараад ямар нэгэн утас олоогүй. Д.Н эгч бид хоёртой алхаад хашааны зүүн талаар тойроод явтал Д.Нгийн халаасанд утас дуугараад байсан. Хэд хэдэн удаа дуудлага ирэхэд гар утсаа огт авахгүй “хүүхэд залгаад байна” гээд яваад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11-13 дугаартай “...хохирогч Н.Эы хулгайд алдсан “Huawei-P40” маркийн гар утсыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 500,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-30 хуудас/,

 

  Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Д.Нгаас “Huawei-P40” маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, хохирогч Н.Эаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Huawei-P40” маркийн гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6-7, 10-13 хуудас/,

 

         ******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2226000000342 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1-2 хуудас/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Нгийн хохирогч Н.Эы эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

           ******* аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Нд хол*******ох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

          Шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

  Шүүгдэгч Д.Н нь хохирогч Н.Эд гар утсыг буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Н.Эы “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, “Huawei-P40” маркийн гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/ зэргээр  тогтоогдож байна.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

            Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын  хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  прокурорын ялын санал зэргийг õàðãàëçàí үзлээ.

Иймд шүүгдэгч Орших овгийн Дуламсүрэнгийн Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 сарын  хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Нд  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Нд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

           Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,     

 

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ****************** Нг бусдын  эд  хөрөнгийг 

хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ********* Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр долоон сарын  хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Нд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

            4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 7.1 ä¿ãýýð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Д.Н íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.Нд тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд õÿíàëò òàâèõûã ******* аймаг дахь Øүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай

 

            6. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ