Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

          Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Нямдаваа,

          Уëñûí ÿëëàã÷ М.Мөнхтайван,

          Ø¿¿ãäýã÷ Н.Д нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Ө аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, ÿëëàõ дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********Дод холбогдох 2226004130002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                          

          Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ө аймгийн          **********суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Ө аймгийн **********сумын 1 дүгээр багийн 36 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овгийн  Нансалын Д, /РД: ЙЮ71090670/,

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ө аймгийн **********сумын 1 дүгээр багийн 36 дугаар гудамжны 12 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Дуийн нуруу хэсэгт гараараа 2 удаа цохиж, зүүн хөлийн шилбэ хэсэгт нь 1 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “зүүн хөлийн өвдөг, шилбэ хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

         Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.

         Шүүгдэгч Н.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

           Хохирогч Б.Дуийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхөр Б, хүү Дүүрэнжаргал нарын хамт Ө аймгийн **********сумын 1 дүгээр багийн 36 дугаар гудамжны 12 тоотод хадам аав Н.Дын хашаанд гэр барьж амьдарч байгаа. Хадам аавын хашаанд амьдраад 3 орчим жил болж байна. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үдээс өмнө 12 цагийн орчимд намайг гэртээ ганцаараа хивс хананд өлгөөд байж байтал хадам аав Д гаднаас орж ирээд “хивс ингэж татаж болдоггүй юм, яаж татаад байгаа юм бэ?” гээд миний нуруу руу гараараа 2 удаа цохиод, зүүн талын хөлийн шилбэ рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний хананд өлгөж байсан хивсний талыг нь өлгөчихөөд гараад явсан. Үлдсэнийг нь би өөрөө өлгөж дуусгасан. Тэгээд гэртээ байж байтал хадам аав Д буцаж орж ирээд хэл амаар доромжлоод, хэрүүл гуйгаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед гэрт хадам аав бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн өдөр хадам аав архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний зүүн талын шилбэ хавдаад 2 өдөр өвдөөд явж болохгүй байсан. Өөр биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Нөхөр Бд энэ талаараа хэлсэн. Өөр хүн хэлээгүй. Би нөхөр Бтай хамт амьдраад 3 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. Өмнө нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэртээ байж байхад хадам аав Д орж ирээд “үнсээ савны гадуур асгасан байна, ингэж асгадаггүй юм” гэж уурлаад, элдвээр хэлээд миний баруун гуя хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Намайг өөрөөр зодож цохисон асуудал байхгүй. Эмчилгээнд 2 удаа шингэн авч хийлгэсэн. Нийт 45,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан. Би 45,000 төгрөгөө нэхэмжилнэ. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас /,

 

            Гэрч Д.Бйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын дундуур байсан юм. Өдрийг нь би сайн санахгүй байна. Ө аймгаас Улаанбаатар хот руу 2022 оны 08 дугаар сарын эхээр явсан. Тухайн үед өи Налайх дүүрэгт зам анги дээр ажиллаж байсан. Тэгээд Налайхад ажиллаж байгаад Өмнөговь аймаг руу ажлаар явсан. Намайг Өмнөговь аймагт ажиллаж байхад манай эхнэр Ду над руу залгаад “хадам аав Д намайг хананы хивс буруу хадлаа гээд өшиглөж зодсон. Би цагдаад өгчихсөн шүү” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна. Өмнө нь манай аав Дуийг өшиглөж байсан талаараа ямар нэгэн зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/,

 

            Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 645 дугаартай “...1. Үзүүлэгч Б.Дуийн биед зүүн хөлийн өвдөг, шилбэ хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн тус бүр 1 удаагийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

            4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 хуудас/,

 

          Ө аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2226004130002 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 43-44 хуудас/,

         Ө аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 63 хуудас/,

         Шүүгдэгч Н.Дын хувийн байдлыг тодорхойлсон Ө аймгийн **********сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2805 дугаартай тодорхойлолт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-55, 57 хуудас/,

         Хохирогч Б.Дуийн шүүхэд ирүүлсэн “Шүүх хуралдаанд суух боломжгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Дуид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

          Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд  “...Хэргийн үйл баримтын хувьд Б.Дуийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Д нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ө аймгийн **********сумын 1 дүгээр багийн 36 дугаар гудамжны 12 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Дуийн нуруу хэсэгт гараараа 2 удаа цохиж, зүүн хөлийн шилбэ хэсэгт нь 1 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “зүүн хөлийн өвдөг, шилбэ хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

          Шүүгдэгч Н.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч Б.Дуийн “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үдээс өмнө 12 цагийн орчимд намайг гэртээ ганцаараа хивс хананд өлгөөд байж байтал хадам аав Д гаднаас орж ирээд “хивс ингэж татаж болдоггүй юм, яаж татаад байгаа юм бэ?” гээд миний нуруу руу гараараа 2 удаа цохиод, зүүн талын хөлийн шилбэ рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний хананд өлгөж байсан хивсний талыг нь өлгөчихөөд гараад явсан. Үлдсэнийг нь би өөрөө өлгөж дуусгасан. Тэгээд гэртээ байж байтал хадам аав Д буцаж орж ирээд хэл амаар доромжлоод, хэрүүл гуйгаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед гэрт хадам аав бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн өдөр хадам аавв архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний зүүн талын шилбэ хавдаад 2 өдөр өвдөөд явж болохгүй байсан. Өөр биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Нийт 45,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан. Би 45,000 төгрөгөө нэхэмжилнэ. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас /,

 

            Гэрч Д.Бйн “...2022 оны 10 дугаар сарын дундуур байсан юм. Өдрийг нь би сайн санахгүй байна. Намайг Өмнөговь аймагт ажиллаж байхад манай эхнэр Ду над руу залгаад “хадам аав Д намайг хананы хивс буруу хадлаа гээд өшиглөж зодсон. Би цагдаад өгчихсөн шүү” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна. Өмнө нь манай аав Дуийг өшиглөж байсан талаараа ямар нэгэн зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/,

 

            Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 645 дугаартай “...1. Үзүүлэгч Б.Дуийн биед зүүн хөлийн өвдөг, шилбэ хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн тус бүр 1 удаагийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

            4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 хуудас/,

 

          Ө аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2226004130002 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 43-44 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

          Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

          Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Ө аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №645 дугаартай дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Шүүгдэгч Н.Д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

         Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Н.Дын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.      

         Ө аймгийн Прокуророос шүүгдэгч Н.Дод холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Н.Д нь шүүх хуралдаанд хохирогчид 45,000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч Б.Ду шүүхэд “Шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. 45000 төгрөг авсан” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Дыг  бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Н.Дын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн    гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

            Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

         Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Н.Дын гэмт хэрэг үйлдсэн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, прокурорын ялын санал зэргийг õàðãàëçàí үзлээ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Дуид 45,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, 

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

          Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

                        1. Шүүгдэгч ***********Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

                        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********Дыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

                        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дод шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

                        4. Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Дуид 45,000 төгрөг төлсөн, хохирогч Б.Ду нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай .

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ