| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2019/00431/И |
| Дугаар | 155/ШШ2019/00599 |
| Огноо | 2019-07-03 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2019/00599
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2019/00431/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух, ... регистрийн дугаартай, Жөгд овогт Э.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багт оршин суух, ... регистрийн дугаартай, Бөөчүүд овогт Д.Э-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сэтгэл санаа болон эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, Нэхэмжлэгч Э.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, хариуцагч Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Э.М нь Д овогтой Э-тай 2018 онд танилцаж үерхсэн. Д.Э бид хоёр байнга хамтран амьдраагүй ч Д.Э Улаанбаатар хотод манай ээжийн гэрээр байнга ирж очиж үерхэж байсан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би хүү М.М-ыг төрүүлсэн. Хүү М.М нь Д.Э-ын хүүхэд мөн бөгөөд Э ч өөрөө хүүгийн эцэг мөн болохоо зөвшөөрдөг. Энэ талаар ямар нэгэн маргаан гараагүй. Д.Э бид хоёр цаашид хамтран амьдрах, гэр бүл болох боломжгүй үүнийгээ бидний хэн хэн маань ойлгож хүлээн зөвшөөрдөг. Иймээс хүү М.М-ын төрсөн эцэг нь болох Д.Э-с хүүхдийн тэтгэлгийг зохих хуулийн дагуу гаргуулан олгуулж өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч бид хоёр 2018 онд танилцаад 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү М-г төрүүлсэн. Энэ хүний дарамт шахалтаас болж хүү бид хоёрын эрүүл мэндийн байдал муудсан. Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тиймээс хариуцагчаас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сэтгэл санаа болон эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Хариуцагч Д.Э нь сэтгэл санаа болон эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлнө гэснийг би хүлээн зөвшөөрч байна. Эвлэрч байгаа тохиолдолд энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар ойлголоо...” гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Д овогтой Э нь Э овогтой М-тэй 2018 онд танилцсан боловч ойр дотно байгаагүй бөгөөд 6 сард ганц л уулзсан. Миний бие Д.Э нь хүү болох М.М-ыг өөрийн хүү гэдэгт эргэлзээтэй байна. Иймд 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү болох М.М-т эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна...” гэжээ.
Хариуцагч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь надтай хэрэлдэж маргалдахаараа манай сумын цагдаад хэлж хэл амаар доромжилсон гэж дуудлага өгдөг. Би Зөрчлийн тухай хуулиар торгуулах арга хэмжээ хүртэл авагдаж байсан. Би хүү М.М-ыг өөрийн хүү гэдэгт эргэлзэж байсан боловч эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн тул хүлээн зөвшөөрч байна. Би хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэмж нэхэмжилж байгаа сэтгэл санаа болоон эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийн тухайд эцэг хүний үүргээ ухамсарлаж 500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 500.000 төгрөгийг би маргааш буюу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгье...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Д.Э-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг, сэтгэл санаа болон эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү М.М төрсөн болох нь М.М-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2951 дугаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон зохигчийн тайлбаруудаар
тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгч Э.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг
бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбаруудаас нэхэмжлэгч Э.М, хариуцагч Д.Э нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү М.М төрсөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантуяагийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2951 дугаар: “... 1. Хүний геномын микросателитын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S315, D7S820, D16S539, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Ц.Э нь М.М-ын биологийн эцэг байх боломжтой байна.
2. Ц.Э нь М.М-ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна.” гэх дүгнэлт М.М-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байх тул 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү М.М-ыг эцэг Д.Э-с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.М нь сэтгэл санаа болон эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зохигч 500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Э.М нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөг, сэтгэл санаа болон эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөг төлөхөөс тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: “11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,
40.1.2 дахь хэсэгт “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь төлөхөөр тогтоосон ба 2019 оны 02 дугаар сарын 06-ны төрсөн хүү М.М нь 4 сартай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 194.300 төгрөгийн тал хувь 97.150 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.165.800 төгрөгөнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөгийг,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт: “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасны дагуу гаргуулна...” гэж заасан байх тул сэтгэл санаа болон эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад эвлэрсэн дүн болох 500.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөгийн тал хувь 7.825 төгрөгийг тус тус хариуцагч Д.Э-с гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: