| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/11 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
********* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Хохирогч Б.М,
Иргэний нэхэмжлэгч Ө.Д,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
********* аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********Гт холбогдох 2226003700307 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********* аймгийн ********* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр ********** ӨВО улсын дугаартай “Toyota Corolla” маркийн автомашиныг жолоодож явах үедээ хохирогч Б.Мийн жолоодож явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклтой мөргөлдсөний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Өөрийн санамсар болгоомжгүйгээсээ болж Мт гэмтэл учруулсандаа үнэхээр харамсаж байна. Тухайн үед архи уугаагүй байсан бол ийм алдаа гаргахгүй байсан. Миний гэм бурууг харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөлж өгнө үү гэж хүсч байна. Мөн Мээс уучлалт гуйж байна” гэв.
Хохирогч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Шүүгдэгчтэй хохирол төлбөр төлөх талаар тохиролцсон байгаа. Тийм учраас гэрээний дагуу шийдвэрлээд өгвөл манай талаас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ө.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Гомдол санал байхгүй. Миний бие одоогоор гайгүй байгаа. Ачаалалтай хүнд юм хийхээр хааяа өвддөг. Тэрнээс биш ясандаа гэмтэл байхгүй учраас хүндэрсэн зүйл байхгүй. 8,000,000 төгрөгийг 2 хувааж төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ********* сумын урд хороололд байдаг Цэрэнжаргал гэдэг айлаас гэр лүүгээ мотоциклоо унаад эхнэр хүү хоёрын хамт явж байсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд баруунаас зүүн тийш шороон замаар явж байсан. Нөгөө машин өөдөөс буюу зүүнээс баруун тийш явж байсан. Тухайн үед харанхуй байсан. Тэр машин цаад засмалаас бууж байгаа харагдсан юм. Би машин ирж байна гэж харсан. Засмалаас бууж ирэхдээ зөөлөн бууж ирсэн. Тэгтэл өөдөөс их хурдтай орж ирээд зөрөх үед миний зүүн гар талаас мөргөсөн. Тэгээд ойчоод, машин цаашаа явсан. Нэг мэдэхэд л газар хэвтэж байсан. Миний өвдөгний зөөлөн эд бяцарсан, савхан яс чөмөг зөрөөтэй хугарсан, бас бяцарсан, баруун эгэм хугарсан, зүүн хөл гадна талдаа зулгарсан, нуруу зулгарсан байсан. Тэр үедээ нуруу, түнх хоёр өвчин орчихсон хөдөлж болохгүй байсан. Манай эхнэр Ды нурууны үе нь суулт өгсөн, шилбэ нь зулгарсан, өвдөг нь бас зөөлөн эд нь гэмтсэн байсан. Манай хүүхдийн толгой нь хагарсан, зүүн хөл нь хавдчихсан, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Г гээд 1 дүгээр сургуульд ажилладаг залуу жолоодож явсан. Үлээлгэж шалгахад 4,54% гарч байсан. Минийх 0,00% гарсан. Би 20 км цаг хүрэхгүй хурдтай явж байсан. Би цалин байхгүй болсон. Бас эмчилгээтэй холбоотой гарч байгаа, наашаа цаашаа явж байгаа зардлуудаас авхуулаад бүх зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/,
Хохирогч Ө.Ды зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Мийн эзэмшлийн улсын дугааргүй хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоор 21 цаг өнгөрч байхад хүү Дамдинрагчааг голдоо суулгаад цэцэрлэгт хүрээлэнгийн арын шороон замаар баруунаас зүүн тийш замын хашаа талаараа буюу баруун хэсгээр явж байсан чинь урдаас машин ирж байхаар нь хажуугаар нь гарах гэсэн чинь урдаас ирж байсан саарал өнгийн жижиг тэрэг мотоциклийн өвдгөвч хэсэг рүү мөргөчихөөд зогсолгүйгээр цаашаа нэлээд зайтай очоод зогссон. Тэгээд би мотоциклийн хойд талын хэсэгт, М зүүн талд, хүү Дамдинрагчаа мотоциклийн урд талын хэсэгт унасан байсан. Тэгээд зүүн талын хөл өвдөг хэсгээрээ өвдөж, нуруу хэсэг рүү хатгаж өвдсөн. Тэгээд босоод хүү нөхөр хоёр дээрээ очсон чинь хүүхэд газарт суучихсан, нөхөр хажууд нь хэвтчихсэн хүүгийн хөлийг нь барьчихсан байж байсан. Тэгээд би “та 2 зүгээр үү” гэсэн чинь “хүү чинь гэмтсэн юм шиг байна” гэхээр нь бид гурвыг мөргөсөн машины ард талд очсон чинь жолооч талаас нь 30 гарч байгаа болов уу гэмээр нэг эрэгтэй бууж ирээд “юу болов оо” гэхээр нь “юу болдог юм, чи мотоциклтой хүн дайрчихлаа, хүүхэд гэмтчихлээ” гэсэн чинь “харин нэг юм тог хийх шиг болохоор нь зогслоо” гээд хөл дээрээ ч тогтож чадахгүй, архи үнэртүүлчихсэн байсан. Тэгээд тэр залууг дагуулаад хүүхэд нөхөр 2 дээрээ очсон чинь “хүүхэд чинь зүгээр үү, хүүхэд чинь зүгээр бол бусад нь яах вэ” гэж байсан. Манай нөхөр утсаа гаргаж ирээд Цэрэн ахын эхнэр лүү залгаж “хашааны хойд талд машинтай мөргөлдчихлөө. Та хүрээд ир хурдлаарай” гэсэн чинь нөгөө машин жолоодож явсан залуу “надад зөөлөн хандаарай, хүн чанар гаргаарай” гэхээр нь “та эмнэлэг дуудаач” гэсэн чинь манай нөхрөөс хэрүүл гуйгаад хажууд нь завилаад суугаад байсан. Тэгээд удалгүй Цэрэн ах эхнэртэйгээ хамт ирэхээр нь хүүхдээ машинд суулгаад явуулахдаа замаараа цагдаа дуудчихаарай гээд явуулсан. Тэгээд цагдаа ирээд юу болсон бэ гэж асуугаад манай нөхрийг эхлээд үлээлгэсэн чинь 0,00% гарсан. Тэгээд дараа нь машин жолоодож явсан хүнийг машиных нь хажууд очиж үлээлгэсэн чинь 4,54% гарсан. Миний зүүн талын хөл өвдөгнөөс доош хөхрөөд зулгарчихсан, нуруу хэсэгт өвдөж, бэлхүүснээс доош хэсэгт өвдөж зовуурилж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ө.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр М, хүү Дамдинаргчаа нарын хамт Цэрэнжаргал ахынхаас гараад манай нөхөр мотоциклоо унаад ард нь хүү Дамдинрагчаа суугаад хамгийн ард би мордоод явж байсан. Тэгтэл цэцэрлэгт хүрээлэнгийн хойно явж байтал өөдөөс машин ирээд мөргөсөн. Бид нар газарт унасан. Машинаас Г гэх хүн бууж ирсэн, согтуу гуйваад байсан. Хажууд завилж суучихаад хэрүүл өдөөд байсан. Цагдаа ирээд үлээлгэхэд 4.54% гарсан. Тухайн үед босож ирэхэд нуруу хөл хоёр өвдөөд байсан. Зүүн хөл өвдөгнөөс доош зулгараад хавдчихсан байсан, тархи доргисон. Ер нь бүх бие хөндүүрлээд байсан. 2022 оны 10 сард хотод эмнэлэгт үзүүлэхэд L1-L5 дугаар үенд суулт өгсөн байна гэсэн. Дамдирагчаагийн зүүн хөлийн тавхайнаас доош хавдсан зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Өөрийн болон хүүгийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлуудыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,
********* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №597 дугаартай шинжээчийн “...1. Үзүүлэгч Б.Мийн биед тархи доргилт, зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун эгэм далд хугарал, нуруу, бүсэлхий, ташаа хэсгийн зулгаралт, зүүн хөлийн өвдөг, шилбэ хэсгийн цус хуралт, зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-26 хуудас/,
********* аймаг дахь Политехникийн коллежийн техникийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №28 дугаартай “...1. Энэ хэрэг нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж заасан.
2. Улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийн жолооч Б.М нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. ********** ӨВО улсын дугаартай “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
3. ********** ӨВО улсын дугаартай “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь дараах замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 11.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээр тэмдэглэл болон тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай ”мотоциклийн гар гулзайсан солих-15,000 төгрөг, зүүн талын өвдгөвч гулзайж их биед наалдсан, солих- 45,000 төгрөг, зүүн талын дөрөө гулзайсан, солих- 20,000 төгрөг, зүүн талын режак гулзайсан, солих-8,000 төгрөг, хойд ачаа чихэрч орсон, солих-120,000 төгрөг, бүгд-20,800 төгрөг, засварын хөлс-50,000 төгрөг, нийт үнэлгээ 268,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 84-88 хуудас/,
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Б.Г нь 4,54% согтолттой” гэсэн тэмдэглэл /хх-ийн 34 хуудас/,
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-15 хуудас/,
2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” /хх-ийн 78 хуудас/,
Хохирогч Б.Мийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “9 сарын 14-нд иргэн М миний бие эхнэр хүүхдийн хамт мотоциклтой явж байсан бөгөөд ********** ӨВА улсын дугаартай саарал Axio маркийн машинтай жолооч Гт мөргүүлснээр Мт гэмтлийн хүндэвтэр, эхнэр Ө.Д, хүү Дамдинрагчаа нарт хөнгөн зэрэгтэй тогтоосон ба иргэн Гаас 8,000,000 төгрөг нэхэмжлэн тохиролцсон нь үнэн болно. 2023.01.18-нд 4 сая төгрөг, 2023.08.18-нд 4 сая 2 хувааж шилжүүлнэ. Төлбөр авагч М, төлбөр төлөгч Б.Г” гэсэн баримт,
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолт /хх-ийн 96 хуудас/,
********* аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22/109 дугаартай шийдвэр /хх-ийн 97 хуудас/,
********* аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2226003700307 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 63-64 хуудас/,
Шүүгдэгч Б.Гын хувийн байдлыг тодорхойлсон ********* аймгийн ********* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35, 76-81 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ********* аймгийн ********* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон буюу хөрсөн зам дээр ********** ӨВО улсын дугаартай Тоёота королла маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.1-д заасан заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж Б.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ********* аймгийн ********* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон буюу хөрсөн зам дээр ********** ӨВО улсын дугаартай Тоёота королла маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.1-д заасан заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж Б.Мийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Гт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч Б.Г өөрөө өөрийгөө өмгөөлж “...Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, замын хөдөлгөөний дүрмийн дагуу явсан бол ийм байдал үүсэхгүй байсан. Тийм учраас хохирогчтой хохирол төлбөр төлөх талаар гэрээ байгуулсан тул ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь төрийн мэдээллийн нэгдсэн сангийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Б.Г нь 4,54% согтолттой” гэсэн тэмдэглэл, ********* аймаг дахь ********* сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баянмөнхийн рапорт /хх-ийн 34 хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ ********* аймгийн ********* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр ********** ӨВО улсын дугаартай “Toyota Corolla” маркийн автомашиныг жолоодож явах үедээ хохирогч Б.Мийн жолоодож явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклтой мөргөлдсөний улмаас хохирогч Б.Мийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Мийн “...2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ********* сумын урд хороололд байдаг Цэрэнжаргал гэдэг айлаас гэр лүүгээ мотоциклоо унаад эхнэр хүү хоёрын хамт явж байсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд баруунаас зүүн тийш шороон замаар явж байсан. Нөгөө машин өөдөөс буюу зүүнээс баруун тийш явж байсан. Тухайн үед харанхуй байсан. Тэр машин цаад засмалаас бууж байгаа харагдсан юм. Би машин ирж байна гэж харсан. Засмалаас бууж ирэхдээ зөөлөн бууж ирсэн. Тэгтэл өөдөөс их хурдтай орж ирээд зөрөх үед миний зүүн гар талаас мөргөсөн. Тэгээд ойчоод, машин цаашаа явсан. Нэг мэдэхэд л газар хэвтэж байсан. Миний өвдөгний зөөлөн эд бяцарсан, савхан яс чөмөг зөрөөтэй хугарсан, бас бяцарсан, баруун эгэм хугарсан, зүүн хөл гадна талдаа зулгарсан, нуруу зулгарсан байсан. Тэр үедээ нуруу, түнх хоёр өвчин орчихсон хөдөлж болохгүй байсан. Манай эхнэр Ды нурууны үе нь суулт өгсөн, шилбэ нь зулгарсан, өвдөг нь бас зөөлөн эд нь гэмтсэн байсан. Манай хүүхдийн толгой нь хагарсан, зүүн хөл нь хавдчихсан, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Г гээд 1 дүгээр сургуульд ажилладаг залуу жолоодож явсан. Үлээлгэж шалгахад 4,54% гарч байсан. Минийх 0,00% гарсан. Би 20км цаг хүрэхгүй хурдтай явж байсан. Би цалин байхгүй болсон. Бас эмчилгээтэй холбоотой гарч байгаа, наашаа цаашаа явж байгаа зардлуудаас авахуулаад бүх зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/,
Хохирогч Ө.Ды “...Мийн эзэмшлийн улсын дугааргүй хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоор 21 цаг өнгөрч байхад хүү Дамдинрагчааг голдоо суулгаад цэцэрлэгт хүрээлэнгийн арын шороон замаар баруунаас зүүн тийш замын хашаа талаараа буюу баруун хэсгээр явж байсан чинь урдаас машин ирж байхаар нь хажуугаар нь гарах гэсэн чинь урдаас ирж байсан саарал өнгийн жижиг тэрэг мотоциклийн өвдгөвч хэсэг рүү мөргөчихөөд зогсолгүйгээр цаашаа нэлээд зайтай очоод зогссон. Тэгээд би мотоциклийн хойд талын хэсэгт, М зүүн талд, хүү Дамдинрагчаа мотоциклийн урд талын хэсэгт унасан байсан. Тэгээд зүүн талын хөл өвдөг хэсгээрээ өвдөж, нуруу хэсэг рүү хатгаж өвдсөн. Тэгээд босоод хүү нөхөр хоёр дээрээ очсон чинь хүүхэд газарт суучихсан, нөхөр хажууд нь хэвтчихсэн хүүгийн хөлийг нь барьчихсан байж байсан. Тэгээд би “та 2 зүгээр үү” гэсэн чинь “хүү чинь гэмтсэн юм шиг байна” гэхээр нь бид гурвыг мөргөсөн машины ард талд очсон чинь жолооч талаас нь 30 гарч байгаа болов уу гэмээр нэг эрэгтэй бууж ирээд “юу болов оо” гэхээр нь “юу болдог юм, чи мотоциклтой хүн дайрчихлаа, хүүхэд гэмтчихлээ” гэсэн чинь “харин нэг юм тог хийх шиг болохоор нь зогслоо” гээд хөл дээрээ ч тогтож чадахгүй, архи үнэртүүлчихсэн байсан. Тэгээд тэр залууг дагуулаад хүүхэд нөхөр 2 дээрээ очсон чинь “хүүхэд чинь зүгээр үү, хүүхэд чинь зүгээр бол бусад нь яах вэ” гэж байсан. Манай нөхөр утсаа гаргаж ирээд Цэрэн ахын эхнэр лүү залгаж “хашааны хойд талд машинтай мөргөлдчихлөө. Та хүрээд ир хурдлаарай” гэсэн чинь нөгөө машин жолоодож явсан залуу “надад зөөлөн хандаарай, хүн чанар гаргаарай” гэхээр нь “та эмнэлэг дуудаач” гэсэн чинь манай нөхрөөс хэрүүл гуйгаад хажууд нь завилаад суугаад байсан. Тэгээд удалгүй Цэрэн ах эхнэртэйгээ хамт ирэхээр нь хүүхдээ машинд суулгаад явуулахдаа замаараа цагдаа дуудчихаарай гээд явуулсан. Тэгээд цагдаа ирээд юу болсон бэ гэж асуугаад манай нөхрийг эхлээд үлээлгэсэн чинь 0,00% гарсан. Тэгээд дараа нь машин жолоодож явсан хүнийг машиных нь хажууд очиж үлээлгэсэн чинь 4,54% гарсан. Миний зүүн талын хөл өвдөгнөөс доош хөхрөөд зулгарчихсан, нуруу хэсэгт өвдөж, бэлхүүснээс доош хэсэгт өвдөж зовуурилж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ө.Ды “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр М, хүү Дамдинаргчаа нарын хамт Цэрэнжаргал ахынхаас гараад манай нөхөр мотоциклоо унаад ард нь хүү Дамдинрагчаа суугаад, хамгийн ард би мордоод явж байсан. Тэгтэл цэцэрлэгт хүрээлэнгийн хойно явж байтал өөдөөс машин ирээд мөргөсөн. Бид нар газарт унасан. Машинаас Г гэх хүн бууж ирсэн, согтуу гуйваад байсан. Хажууд завилж суучичхаад хэрүүл өдөөд байсан. Цагдаа ирээд үлээлгэхэд 4.54% гарсан. Тухайн үед босож ирэхэд нуруу хөл хоёр өвдөөд байсан. Зүүн хөл өвдөгнөөс доош зулгараад хавдчихсан байсан, тархи доргисон. Ер нь бүх бие хөндүүрлээд байсан. 2022 оны 10 сард хотод эмнэлэгт үзүүлэхэд L1-L5 дугаар үенд суулт өгсөн байна гэсэн. Дамдирагчаагийн зүүн хөлийн тавхайнаас доош хавдсан, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Өөрийн болон хүүгийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлуудыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,
********* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №597 дугаартай шинжээчийн “...1. Үзүүлэгч Б.Мийн биед тархи доргилт, зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун эгэм далд хугарал, нуруу, бүсэлхий, ташаа хэсгийн зулгаралт, зүүн хөлийн өвдөг, шилбэ хэсгийн цус хуралт, зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-26 хуудас/,
********* аймаг дахь Политехникийн коллежийн техникийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №28 дугаартай “...1. Энэ хэрэг нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж заасан.
2. Улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийн жолооч Б.М нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. ********** ӨВО улсын дугаартай “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
3. ********** ӨВО улсын дугаартай “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь дараах замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 11.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээр тэмдэглэл болон тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай “мотоциклийн гар гулзайсан солих-15,000 төгрөг, зүүн талын өвдгөвч гулзайж их биед наалдсан, солих-45,000 төгрөг, зүүн талын дөрөө гулзайсан, солих- 20,000 төгрөг, зүүн талын режак гулзайсан, солих-8,000 төгрөг, хойд ачаа чихэрч орсон, солих-120,000 төгрөг, бүгд-20,800 төгрөг, засварын хөлс-50,000 төгрөг, нийт үнэлгээ 268,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 84-88 хуудас/,
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Б.Г нь 4,54% согтолттой” гэсэн тэмдэглэл /хх-ийн 34 хуудас/,
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-15 хуудас/,
2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” /хх-ийн 78 хуудас/,
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолт /хх-ийн 96 хуудас/,
********* аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22/109 дугаартай шийдвэр /хх-ийн 97 хуудас/,
********* аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2226003700307 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 63-64 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ө.Ды зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.
********* аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас М.Дамдинрагчаа, Ө.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь ********* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №598 дугаартай шинжээчийн “...1. Үзүүлэгч Ө.Ды биед тархи доргилт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 хуудас/,
********* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №599 дугаартай шинжээчийн “...1. Үзүүлэгч М.Дамдинрагчаагийн биед тархи доргилт, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Ө.Дыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.М, иргэний нэхэмжлэгч Ө.Д нарт хохиролд 6,338,000 төгрөг төлсөн, 8,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.Мийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлөхөөр тохиролцсон баримт, хохирогч Б.М, иргэний нэхэмжлэгч Ө.Д нарын шүүх хуралдаанд өгсөн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “....Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах буюу ********* аймгийн ********* сумын нутгаас гарахгүй байхаар санал гаргаж байна. Шүүдэгч Б.Гт урьд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн “Хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдуулах, Шүүхийн шийтгэх тогтоол төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн,
Шүүгдэгч Б.Г өөрөө өөрийгөө өмгөөлж “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би өөрөө хүүхдээ эмчилгээ хийлгэхээр нааш нь цааш нь зөөдөг, эхнэр бид хоёр хоёулаа явахгүй бол болдоггүй юм. Би өөрөө төрийн албанд ажилладаг учраас ямар нэгэн тэмцээн уралдаан, ажил үүргийнхээ дагуу сургалт, семинарт их явдаг. Тэмцээн уралдаанд хүүхдүүдээ авч явдаг учраас зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр тэнсэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогч Б.М “...Хорих ялаас өөр ял шийтгэл оногдуулах санал гаргаж байгаа учир хөнгөвчилсөн гэж үзэж байна. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн .
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдаанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эмчилгээнд байнга авч явдаг, мөн тэмцээн уралдаанд хүүхдүүдээ авч явдаг учраас зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр тэнсэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд түүний төрсөн хүү Гын Сайнбилэг нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг, шүүгдэгч Б.Г нь ********* аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, ********* аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолт, шийдвэр, Төрийн мэдээллийн сангийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний энэ хувийн байдлыг харгалзан хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах шаардлагагүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Гт оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг ********* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М, иргэний нэхэмжлэгч Ө.Д нарт нийт 6,338,000 төгрөг төлсөн, 8,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Б.М, иргэний нэхэмжлэгч Ө.Д нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********Гыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,-д зааснаар шүүгдэгч Б.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Гт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Гт тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг ********* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М, иргэний нэхэмжлэгч Ө.Д нарт хохиролд 6,338,000 төгрөг төлсөн, 8,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ