| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0115/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/133 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/133
2023 02 01 2023/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Улсын яллагч: Б.С /Баянзүрх дүүрэг/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Шүүгдэгч: И.С, түүний өмгөөлөгч Ж.Б
Шүүгдэгч Б.Э нар оролцсон эрүүгийн 2206026422156 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.1, 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт И.С
Монгол Улсын иргэн 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,
Урьд Дархан аймгийн сум дундын шүүхийн-1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулсан,
Дархан аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Дархан аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3-д зааснаар 3 жилийн хорих ялаар,
Дархан аймгийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1-2-д зааснаар 2 жил 10 сар 20 хоногийн хорих ялаар,
Дархан аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2, 146.2, 239.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-д зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 146.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-д зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б.Э
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч И.С нь дангаараа 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороонд үйл ажиллагаа явуулах “Б куйэн” нэртэй гоо сайхны газрын текен дээрээс иргэн О.М-н эзэмшлийн “Ай фоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.М 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “ШМ” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Задиг Волтайре” дэлгүүрээс иргэн Ч.О эзэмшлийн “Ай фоне 13 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирог- Ч.О-д 3.325.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ПМ” худалдааны төвөөс Аппле брендийн “Макбүүк про" загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, Г.Л-д 8,999,900 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч И.С нь Б.Э-той бүлэглэн. 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” худалдааны төвөөс 32 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.М-д 491,200 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Э нь дангаараа 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо М-мартын машины зогсоол дээр 08-26 УАК улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгсэл дотроос байрлуулсан иргэн Х.Анударийн эзэмшлийн “iphone xs” маркийн гар утсыг хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогч Х.А-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Б.Э нь И.С-тай бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” худалдааны төвөөс 32 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.М-д 491,200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2206026422156 дугаартай хэргээс:
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-15 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 16 дугаар хуудас/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 17-21 дүгээр хуудас/
“Д” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б31-22-883 дугаартай “32 ширхэг Мэрси шоколадыг 491,200 төгрөгөөр үнэлсэн” эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 39 дүгээр хуудас/
Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 180 дугаар хуудас/,
“Д” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЧД1-22-1093 дугаартай “Ай фоне 11 загварын гар утсыг 1,075,000 төгрөгөөр үнэлсэн” эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 185-186 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 93 дугаар хуудас/
Хохирогч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 100 дугаар хуудас/,
“Д” хөрөнгийн үнэлгээний тайлан “/2хх-ийн 95-96 дугаар хуудас/
Хохирогч Т.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 134-135 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 189, 1хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1.1 Шүүгдэгч И.С нь дангаараа 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороонд үйл ажиллагаа явуулах “Б куйэн” нэртэй гоо сайхны газрын текен дээрээс иргэн О.М-н эзэмшлийн “Ай фоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.М 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч О.М"... 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М Куйн" гэсэн нэртэй гоо сайхны дэлгүүрийн текен дээр байсан “Ай фоне 11” загварын гар утас хулгайд алдсан. Тухайн өдөр би ажил дээрээ байж байсан чинь гаднаас үл таних хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн орж ирсэн. Тэр хоёр манай гоо сайхны дэлгүүрээс 6000 төгрөгөөр хоёр наадаг шивээс авчхаад гарахдаа текен дээр байсан миний утсыг аваад гарчихсан байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг үзсэн чинь манай дэлгүүрээр үйлчлүүлсэн эрэгтэй хүн 16 цаг 23 минутад миний гар утсыг аваад гарч явсан байсан...” гэх мэдүүлэг,
Хөрөнгийн үнэлгээний ““Д”” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЧД1-22-1093 дугаартай “Ай фоне 11 загварын гар утсыг 1,075,000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан зэрэг нотлох баримтуудаар,
1.2 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “ШМ” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Задиг Волтайре” дэлгүүрээс иргэн Ч.О-н эзэмшлийн “Ай фоне 13 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирог- Ч.О-д 3.325.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Ч.О“...Би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “ШМ” худалдааны төвийн 1 давхарт байрлах Задиг Волтайре дэлгүүрт ажил дээрээ байж байх үед гар утсаа алдсан. “ШМ” худалдааны төвийн камерын бичлэгийг үзэхэд нэг өөр хүн манай хойд талын хаалганы завсраар шар өмдтэй, хар цамцтай, хар малгайтай эрэгтэй хүн ороод аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг,
“Д” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн СБ1-2368 дугаартай “Ай фоне 13 про макс загварын гар утсыг 3.325.000 төгрөгөөр үнэлсэн” гэх үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,
1.3 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ПМ” худалдааны төвөөс Аппле брендийн “Макбүүк про" загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, Г.Л8,999,900 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Г.Л“...Би Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутагт байрлах ПМ худалдааны төвийн 2 давхарт ажилладаг, тэгтэл 2022 өдөр 14 цаг 20 минутын орчим манай дэлгүүрт орж ирсэн ээрээ зарагдаж байсан үзүүлэнгийн Аппле брендийн Мак н компьютер хулгайлаад явсан байсан. Тухайн хүмүүс орж ирээд гараад явсны дараа буюу 2 минутын дараа мэдээд хяналтын камераа с аваад гарч байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг,
“Д” хөрөнгийн үнэлгээний 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр СБ1-22-2370 дугаартай “Аппле маркийн, Макбүүк про, 16 инчийн, Ай-7 үзүүлэлттэй, шинээр зарагдаж байсан зөөврийн компьютерыг 8.999.900 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан зэрэг нотлох баримтуудаар,
1.4 Шүүгдэгч И.С нь Б.Э нар бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” худалдааны төвөөс 32 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.М-д 491,200 төгрөгийн хохирол учруулсан,
Хохирогч Б.М “... 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н хайпермаркет дэлгүүрт 20 гаран настай, нөгөөдөх нь 50 гаран насны хоёр эрэгтэй орж ирээд шоколад наборны тасгаар явсан. Тэгээд Мерси шоколаднаас 32 ширхэгийг үүрч явсан цүнхэндээ хийгээд тооцоог нь хийлгүй хулгайлан авч гарсан байсан. Манай дэлгүүр хяналтын камертай бөгөөд уг хоёр этгээдийн авч байгаа болон гарж байгаа бичлэг байгаа. Уг этгээдүүд нь манай дэлгүүрт нийт 539,168 төгрөгийн хохирол учруулсан байна. Шар өнгийн саравчтай малгай, цэнхэр жинсэн цамц, бор өнгийн өмд, хар өнгийн гуталтай цагаан өнгийн масктай 20 гаран насны эрэгтэй байсан. Нөгөөдөх нь цэнхэр өнгийн малгай хар өнгийн хавар намрын нимгэн куртик, хар өнгийн цамцтай, хар өмдтэй, хар гуталтай 50 гаран насны эрэгтэй байсан. Нэг талдаа үүрдэг хар өнгийн цүнх үүрсэн байсан бөгөөд цүнхэндээ хийгээд гараад явсан” гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,
Хоёр: Шүүгдэгч Б.Э нь дангаараа 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо М-мартын машины зогсоол дээр 08-26 УАК улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгсэл дотроос байрлуулсан иргэн Х.Анударийн эзэмшлийн “iphone xs” маркийн гар утсыг хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогч Х.А800,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Х.Анударийн “...2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах М.Март дэлгүүр дээрээс замын хүнс авахаар 05 цаг 55 минутанд хүнсээ авч байхад 07 цагийн орчим машин дотроос халаасанд миний эзэмшлийн Ай фоне Икс эс маркийн эмэгтэй хүний зурагтай касе бүхий хар өнгийн гар утас хулгайд алдагдсан. М.Мартын камерыг шүүж үзэхэд ногоон хантааз, цагаан футволк цэнхэр саравчтай малгайтай, эрэгтэй хүн миний машиныг онгойлгоод жолооч талын хаалганаас миний гар утсыг аваад халаасандаа хийгээд 64-58 УНЧ улсын дугаартай цагаан өнгийн маркийн машинд сууж явсан...” гэх мэдүүлэг,
Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1300 дугаартай “Ай фоне Икс” маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,
Гэрч Д.Алтанхүүгийн “...Намайг хойшоо ухарч байгаач гэж хэлээд түр буугаад намайг ухарч зогсоход нөгөө залуу хажуу зогсоол дээр байсан “тоёото приус 41” маркийн автомашины хаалганы бариуланд байсан гар утсыг аваад халаас руугаа хийж байгаа харагдсан. Тэгээд би цагдаа дээр очоод нөгөө залууг хүний гар утас хулгайлсан талаар хэлээд хүлээлгэж өгсөн..” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч И.С, Б.Э нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч И.С, Б.Э нарт Баянзүрх дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогч нарын эд хөрөнгөө хамгаалах тал дээр сул, анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч И.С-д 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нутаг дэвсгэрээр тогтоох, шүүгдэгч Б.Э-т 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,
Өмгөөлөгч Ж.Буджаваас шүүгдэгч И.С-д 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэх саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин шүүгдэгч Б.Э нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлсөн эсэх зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Э-т 2 жилийн хугацаагаар түүний оршин суух нутаг дэвсгэр болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч И.С-ын хувьд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд оргон зайлж дээрх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон зэргийг харгалзан тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний хувийн байдал болон гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч И.С-аас 13.399.900 төгрөгийг гаргуулж, хохирогч О.М 1.075.000 /нэг сая далан таван мянга/ төгрөгийг, хохирогч Оод 3.325.000 /гурван сая гурван зуун хорин таван мянга/ төгрөгийг, хохирогч Г.Л-д 8.999.900 /найман сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.М, Х.А нарт төлөх төлбөргүй болох тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт И.С-ыг дангаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Б.Э-ийг дангаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 2 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-тод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч И.С-аас 13.399.900 төгрөгийг гаргуулж, хохирогч О.М 1.075.000 /нэг сая далан таван мянга/ төгрөгийг, хохирогч Ч.О-д 3.325.000 /гурван сая гурван зуун хорин таван мянга/ төгрөгийг, хохирогч Г.Л-д 8.999.900 /найман сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.М, Х.А нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.С-д авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН