| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
********аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ********аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********Пд холбогдох 2226003880281 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******************************************************************
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П 2022 оны 09 сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 сарын 29-нд шилжих шөнө ********аймгийн ********** сумын 8 дугаар баг Жаргалант хорооллын 22 дугаар гудамжны 8 тоот хашааны үүднээс хохирогч Р.Ргийн өмчлөлийн 800,000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг нууцаар авсан,
2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар багийн 9-13 тоот хашааны гаднаас хохирогч Д.Эын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хүрэн өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар багийн Жаргалант хорооллын 32 дугаар гудамж, 28 тоот хашааны гаднаас хохирогч Ч.Бы өмчлөлийн шар өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн “Битүүтийн бүүргийн ёроол” гэх газраас хохирогч С.Дгийн өмчлөлийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Надад ямар нэгэн хулгайлах гэсэн бодол санаа байгаагүй. Би согтуудаа гэртээ харих гээд унаад явсан. Хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн учраас намайг хөнгөн ял шийтгэлээр шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө ********** сумын Жаргалант хороололд байрлах хадмынхаа хашааны гадаа мотоциклоо тавиад хэсэг хугацааны дараа харсан чинь миний мотоцикл хулгайд алдагдсан байсан. Би тухайн мотоциклоо 2021 онд 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний мотоциклийг 2017 онд үйлдвэрлэгдсэн гэж надад зарсан хүн нь хэлсэн. Миний мотоциклийн зөв талын банк нь бага зэргийн халцархайтай, буруу хойд талын ачаа хугархай, суудлын бүрээс нь сэлбэгийн хар шар өнгийн хуучин гэрэлтэй, буруу талын рамтай хэсэгтээ гагнууртай, буруу талын хөл тавиур нь ар хэсэгтээ гагнуур нь салсан, хуучин, ногоон өнгийн “Мустанг-5” маркийн 150 сс хөдөлгүүртэй мотоцикл. Миний мотоциклд гэмтэл гараагүй, би сайн шалгасан. Би мотоциклоо бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-29 хуудас/,
Гэрч П.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүргэн Р гэх хүн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөөнөөс 11 цагийн үед ирсэн. Тэгээд төвд ажил, төрлөө амжуулж байгаад манайд хонох гээд орой 22 цагийн үед мотоциклоо оруулах гээд гарсан чинь “гадаа мотоцикл байхгүй байна” гээд ороод ирсэн. Би худалдаж авсан оныг нь сайн мэдэхгүй байна. Хүнээс ногоон өнгийн “Мустанг-5” маркийн 150сс хөдөлгүүртэй мотоцикл авсан гээд унаад явдаг байсан. Би тэр мотоциклийг нь хэдэн онд, хэдэн төгрөгөөр авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч л байсан манай хүргэн мотоциклтой гэдгийг нь мэдэж байна. Тухайн үед манай хүргэн хөдөөнөөс эхнэр, хүүхэдтэйгээ мотоциклтой ирж, манайд хонож байгаад мотоциклоо алдсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30 хуудас/,
Гэрч О.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн үед тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Бятой хамт хэргийн газар очоод тухайн хулгайд алдсан гэх мотоциклийн эзэмшигч болох Р гэгчтэй уулзаад мотоциклийн содон шинж тэмдгийн талаар асуухад ногоон өнгөтэй “Мустанг-5” маркийн мотоцикл банкин дээрээ халцархайтай, хуучин шар гэрэлтэй сэлбэгийн хар суудлын бүрээстэй, буруу талын хацар дээрээ улаан өнгийн цацруулагчтай, ачааны хойд хэсгээрээ гагнууртай, урьд нь байрлах цагаан өнгийн өвдгөвч нь доод хэсэгтэй гагнууртай урд гэрлийн хамгаалалтын хар хүрээ нь гагнууртай гэж хэлсэн. ...********** сумын Жаргалант хорооллын гудамжны үзүүрт П гэгч нь 22 цагийн үед хулгайн хэрэг гардаг шөнө явж байсан гэсэн мэдээлэл авсан. Тэгээд тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Бятай хэсгийн цагдаагийн тасгийн мэдэлд байдаг цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоор П гэдэг хүнийг сумын төвөөр хайсан боловч байгаагүй. Тэгээд ********ийн эх гэдэг газраар явж байтал Цармын ам гэх газраас Ргийн хулгайд алдсан ногоон өнгийн мотоциклийн содон шинж тэмдэгтэй таарч байхаар нь тухайн мотоцикл болон П гэгчийг цагдаагийн кубон байрандаа авчирсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 хуудас/,
Гэрч Э.Бяийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хулгайд алдагдсан гэх мотоциклийг хайгаад мэдээлэл цуглуулаад явж байсан чинь мотоцикл алдсан гэх гудамжны доод үзүүр дээр хар куртиктэй шардуу царайтай залуу харанхуй болж байхад сууж байсан гэх мэдээлэл авагдсан. Тэгээд тухайн залууг хайж сумын төв болон хөдөөгүүр цагдаагийн тасгийн эзэмшилд байдаг цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикл унаад олон нийтийн цагдаа О.Пийн хамт явсан. ...Олон нийтийн цагдаа О.Пийн хамт ********аймгийн ********** сумын ********эд байрлах Цармын ам гэх газар явж байхад ********** сумын 6 дугаар багийн иргэн Пын унаад явж байсан ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикл нь хулгайд алдагдсан гэх шинж тэмдэг нь таарч байхаар нь цагдаагийн кубон байранд авчирсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34 хуудас/,
Яллагдагч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө ********аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт байрлах найз Лхамдэлэгийн гэрт очиж 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгээд нэлээд орой болчихсон байсан. Би Лхамдэгдийн гэрээс нь гараад гудамжаар нь уруудаад явж байтал ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикл гудамжинд хашаа түшүүлээд тавьчихсан байсан. Тэр үед ойр хавьд хүн байхгүй болохоор нь тэр мотоциклийг унаад хөдөөний гэр болох ********** сумын 6 дугаар багт байрлах “Сүмийн хонхор” гэх газарт очсон. Тухайн мотоцикл нь хуучин мотоцикл байсан бөгөөд ачаа нь салчихсан байсан. Мотоциклийг нь гишгээд асаасан. Түлхүүр нь мотоциклдоо байсан. Би согтуу байсан болохоор мотоциклийг нь унаад явсан. Хөдөө гэр рүүгээ явах гээд авчихсан юм. Түүнээс биш янз бүрийн санаа зорилго байгаагүй” /1хх-ийн 50 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-7 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-11 хуудас/,
Хохирогч Б.Ргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мотоциклийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 12-17, 22 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/03 дугаартай “Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 800,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 37-41 хуудас/,
********аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2226003880281 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 45 хуудас/,
Эрүүгийн 2226000000313 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********аймгийн ********** сумын Онги хороололд байдаг өөрийн танил Дондов ахынд 14 цагийн үед очоод хашааны гадаа өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” загварын мотоциклоо үлдээгээд ороод Болдоо, Дондов, АТ нартай хөзөр тоглоод сууж байтал гаднаас П орж ирээд бид нартай нийлж хөзөр тоглож байгаад П гэрээс гарсан. Тэгээд хашааны гадаа мотоциклийн дуугарахаар нь гараад хартал П мотоцикл унаад явсан. Тэгэхээр нь хашаанд байсан мотоцикл унаад ганцаараа араас нь гарсан. Тэгээд гудамж өгсөөд явж байсан чинь миний унаж явсан мотоциклийн бензин дуусаад унтарсан. Тэгээд араас нь явж чадаагүй. Би энэ улаан өнгийн мотоциклоо зүс таних хүнээс 2022 оны 07 дугаар сар дөнгөж гаргаад 1 сая төгрөгөөр авсан. Би өөрөө П гэгч нь унаад явахыг харсан, тухайн П хар өнгийн малгайтай цамцтай, хамар нь халцарсан харагдсан. Надтай маш ойрхон зөрсөн, тэгээд хөөе Пүүжээ гэж хэлээд хоцорсон. Би Пыг танина. П надаас миний мотоциклийг уная гэж зөвшөөрөл аваагүй. Шууд гэрийн гаднаас хулгайлаад унаад явсан. ...Би өөрийн мотоциклоо хүлээн авахдаа банкны халцархай, өөрт байсан нэг ширхэг түлхүүрээ хийгээд асаасан, мөн урьд талын өвдгөвч нь дотогш хумигдсан, банк нь эдэлгээндээ будаг нь халцарсан, хойд шаврын хаалт нь хажуу талаасаа урагдаж тасарсан, буруу урд талдаа банк нь хонхойсон тэмдгээр нь таньж авсан. ...Би өөрийн мотоциклоо бүрэн бүтэн хүлээж авсан, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-109 хуудас/,
Гэрч С.АТийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар баг Онги хорооллын 9 дүгээр гудамжны 13 тоотод Дондов ахын гэрт Д.Э, М.БЛ, П бид нар хөзөр тоглоод сууж байсан. Тухайн үед бид нар хөзөр тоглоод сууж байтал П “бие засаад ирье” гээд гараад явсан. Тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гадаа мотоциклийн маниул гишгэх чимээнээр бид нар гараад хартал П хашааны гадаа байсан мотоциклийг асаагаад унаад баруун тийшээ яваад өгсөн. Тэр мотоцикл нь улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикл байсан, хүнээс 1 сая төгрөгөөр авсан гэж Э хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 111 хуудас/.
Гэрч Л.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт АТ, М.БЛ, Д.Э бид нар хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд гаднаас П орж ирээд хөзөр тоглох гээд сууж байснаа болиод “бие засаад ирье” гээд гарсан. Тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан чинь хашааны гадаа мотоцикл асах шиг болсон. Тэгээд манай гэрт байсан хүмүүс бүгд юу болсон бэ гээд гараад хартал П манай хашааны гадаа байсан Эын мотоциклийг унаад гудамж өгсөөд яваад өгсөн. П тухайн үед хар хөх өнгийн малгайтай цамцтай байсан. Улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг П унаад гудамж өгсөөд явахыг араас нь хараад хар хөх өнгийн хувцсаар нь таньсан, миний дэргэд байсан хүмүүс бүгд харсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 113 хуудас/,
Гэрч М.БЛын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар баг Онги хорооллын 9 дүгээр гудамжны 13 тоотод Дондовын гэрт хөзөр тоглоод сууж байсан чинь П гэгч гараад “бие засаад ороод ирье” гээд гараад явсан. Тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд хашааны гадаа мотоциклийн маниул гишгэх чимээ гартал бид нар гэрээс гараад хартал П гэгч нь хашааны гадаа байсан мотоциклийг унаад яваад өгсөн. Араас нь Д.Э гэдэг залуу Пүүжээ гээд дуудаад хоцорсон. Тэгээд гэрт Э орж ирээд Пүүжээ гэгч нь миний мотоциклийг хулгайлаад унаад явчихлаа гэж хэлсэн. П тухайн үед малгайтай хар хөх өнгийн цамцтай байсан. Би Дондов ахын гэрт хоноод өдөр нь хашааны хаалгаар ороод гэр лүүгээ орох гэтэл Алтай эгчийн гэрийн баруун урд талд түшүүлээд улаан өнгийн “Мустанг-5” байсан. Тэгээд энэ нөгөө Эын мотоцикл байна гэж бодоод Эын утас руу залгаад асуутал хөх суудлын бүрээстэй байна уу гэж асуухаар нь тийм байна гэж хариулсан. Тэгээд цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /1хх-115 хуудас/,
Гэрч С.Алтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө унтах гээд хэвтэж байтал ойролцоогоор 23 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн цохиод байсан. Тэгэхээр нь би дуугарахгүй байсан чинь гэрийн гадаа мотоциклоо тавиад явлаа шүү гэж эрэгтэй хүн хэлсэн. Тэгээд өглөө босоод харсан чинь улаан өнгийн “Мустанг-5” гэдэг хуучин мотоцикл байсан. Тэгэхээр нь энэ хэний мотоцикл юм бол гэж бодоод байтал манай гэрт Болдоо гэдэг залуу орж ирэхээр нь асуусан чинь “Элдэвээ гэдэг хүний мотоциклтой ямар адилхан юм” гэж хэлсэн. Тэгээд би Элдэвээ гэдэг хүн рүү залгаад асуусан чинь суудлын бүрээс нь хөх байна уу гэж асуухаар нь би “тийм байна” гэж хэлсэн. Манай гэрт надаас өөр хүн байгаагүй. Манай хажуу талд БЛ гэдэг айл байдаг. Тэр хүн бас мотоцикл манай гадаа тавиад явахыг мэдсэн байх. Манай гэрийн хаалгыг маш чангаар цохиод байсан." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 117 хуудас/,
Яллагдагч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар багт байрлах Онги хороололд Доржжанцан гэх айлын найранд орсон. Би тэр найранд ганцаараа ороод архи ууж нэлээд их согтсон. Тэгээд тэр айлын найрнаас гарахдаа Э гэх хүний улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикл найр болсон гэх айлын гадна байхаар нь унаад явсан. Би уг мотоциклийг унаад ********** сумын “Зүүн улаан” гэх газарт очсон. Би согтуу байсан болохоор унаад явсан. Унаа байхгүй болохоор аваад явчихсан. Би Э гэх хүнд дэлгүүр явчихаад ирье гэж хэлсэн. Э өөрөө согтуу байсан болохоор миний хэлснийг мэдээгүй байх” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 152 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай “Мустанг-5 маркийн 150 сс мотортой 2018 онд үйлдвэрлэгдсэн мотоциклийн үнэ 900,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 120-125 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 128-134 хуудас/,
Хохирогч Д.Эоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мотоциклийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 135-141 хуудас/,
********аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2226000000313 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 147-148 хуудас/,
Эрүүгийн 2226000000333 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар багийн Жаргалант хорооллын 32 дугаар гудамжны 28 тоот хашааны гаднаас 16 цагийн үед өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын шар өнгийн мотоциклоо хулгайд алдсан. Тэгээд хашааны тэр хавиар хайгаад олдохгүй байсан. Миний мотоцикл хондон шар өнгийн “Мустанг-5” маркийн, хоёр талын толь байхгүй, банкин дээрээ эдэлгээний халцархайтай, суудлын бүрээс хар өнгийн, уранхайтай, буруу хойд талын дохио нь хагарсан. Би 2019 оны 1 дүгээр сард ********аймгийн ********** суманд байдаг Найман нуур дэлгүүрээс 1,950,000 төгрөгөөр авч байсан. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай дүү От хуримаа хийж байхад П гэрт орж ирээд нэг их удаагүй гараад явсан. Тэгээд хашааны гадаа байсан хондон шар өнгийн миний мотоциклийг П зүүн тийш түрээд явж байгаад шороон зам хүрээд асаагаад унаад явсан гэж манай От дүү хэлсэн. П нь улаан хүрэн өнгийн дээлтэй явж байсан санагдаж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168 хуудас/,
Хохирогч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн Зүүн улаан гэх газар өөрийн ангийн хүүхэд болох Бт гэдэг залуутай хамт малын эрэлд явж байгаад Цагаан толгойн амны харалдаа явж байгаад голын эрэг дээр мотоцикл байхаар нь очоод үзсэн чинь миний шар өнгийн “Мустанг-5” загварын мотоцикл мөн байсан. Тэгээд мотоциклоо асаах гэсэн боловч бензингүй байсан. Тэгээд өөрийн найзтайгаа чирээд ********** сумын төв орж ирээд Шунхлай шатахуун түгээх газраас шатахуун аваад асаагаад унаад явсан. Миний мотоциклд эвдрэл гараагүй байсан, би шалгасан. Мотоциклоо хулгайд алдах үед 1 литр орчим бензин байсан байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 171 хуудас/,
Гэрч Л.Отын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би гал голомтоо бадраагаад маш олон хүн цугласан байсан. 14 цагийн үед манай гэрт шар царайтай, нүүр нь халцархайтай, улаан хүрэн дээлтэй, саравчтай хар малгайтай нэг залуу орж ирсэн. Тухайн залуу их сэжиг бүхий, өмнө нь харж байгаагүй болохоор содон харагдсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед гэрээс гараад бие засах гээд явж байтал тухайн улаан хүрэн дээлтэй, саравчтай хар малгайтай, хар нүдний шилтэй хүн хашаа түшүүлээд тавьсан байсан хондон шар өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг унаад өнхрүүлж байгаад тухайн мотоциклийг асаагаад унаад явсан. Харин би хашааны завсраар харж байсан. Би тухайн үед өөрийнхөө мотоциклийг унаад явж байна гэж бодсон. Хэсэг хугацааны дараа мотоцикл хулгайд алдлаа гээд шуугиад эхлэхээр нь би гараад хартал Б ах хашааны энд байсан гээд зааж байхаар нь нөгөө шар царайтай, улаан хүрэн дээлтэй залуу шууд аваад явсан байна гэж бодоод Бд хэлсэн чинь П гэдэг залуу гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 173 хуудас/,
Гэрч Р.Бтын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Б бид хоёр хар багаасаа найзалж ирсэн хүмүүс байгаа юм. Б нь хондон шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклтой байдаг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө манай гэрт орж ирээд “найз нь мотоциклоо хулгайд алдсан. Хоёулаа манай адууг бөөгнүүлье” гэж хэлэхээр нь би “тэгье” гэж хэлээд миний улаан өнгийн “Мустанг-5” загварын мотоциклтой хамт явсан. ...Бид хоёр ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн Зүүн улаан гэх газраар адууны эрэлд явж байсан юм. Тэгээд 15 цагийн үед байхаа, адуугаа бөөгнүүлээд Зүүн улаан гэх газрын аман дээр ирээд мотоциклоосоо буугаад хартал голын зүүн талд мотоцикл байсан. Тэгээд хоёр очоод үзсзн чинь хулгайд алдсан мотоцикл мөн байсан. Тэгээд асаах гэсэн боловч бензин байхгүй байсан.Тэгээд чирээд сумын төв орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 175 хуудас/,
Гэрч С.Жсгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 6-7 хоногийн өмнө П гэгчтэй ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн Сайрын ам гэх газар хөдөө хээр тааралдсан. П гэгч нь хондон шар өнгийн “Мустанг-5” загварын мотоциклтой миний хажууд унаж ирээд энэ мотоцикл хааз авахгүй байна гэж хэлээд таны мотоциклд би бензин хийж өгье гээд өөрийнхөө унаж явсан мотоциклоос ундааны саваар бензин хийж өгөөд нөгөө мотоциклоо орхиод миний энэ мотоциклийг хэн авдаг юм, хоёулаа явъя гээд миний мотоциклд сундлаад Баруун улаан гэх газар Битүүтийн амралтын газар Түвдэнбандийнд очоод намайг орхичихоод явсан. Миний мотоциклийг Бүүргийн амны ёроолд орхиод явсан байсныг тэнд нутагладаг С.Д гэдэг хүн хэлж би мотоциклоо олоод авсан. Би Птай ахиж таараагүй. Пыг багаас нь мэднэ. Манайх нутаг ус ойр байдаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн177 хуудас/,
Яллагдагч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Ч.Бы мотоциклийг хулгайлах, завших зорилго байгаагүй. Согтуудаа л унаад явчихсан байсан. Тэгээд мотоциклийг нь голын ойролцоо орхиод явсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 161-164 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 133 дугаартай “Мустанг-5” маркийн 150 сс мотортой мотоциклийн үнэ 1,400,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 180-184 хуудас/,
********аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2226000000333 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 188-189 хуудас/,
Эрүүгийн 2226000000334 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн Битүүтийн бүүргийн ёроол гэх газраас өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” загварын мотоциклоо хулгайд алдсан. Миний “Мустанг-5” загварын мотоцикл нь хоёр толь байхгүй, банкны зөв талдаа босоо олон зураастай, араа солих зориулалттай төмөр нь дотогш хумигдсан, урд шаврын хаалт нь доод хэсгээрээ бага зэргийн тасарсан, суудлын буруу хойд талын боолт нь суларч унасан байгаа. Өөрөөр сэв зураас байхгүй, шинэвтэр мотоцикл. Надад сэжиглэж байгаа хүн байгаа. П гэгч нь манай энэ хавиар явган явж байна гэж нутгийн хүмүүс ярьж байхыг нь би сонссон. ...Би өөрийн “Мустанг-5” мотоциклоо бүрэн бүтэн хүлээн авсан. Миний мотоцикл эвдрэл гэмтэл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 209-212 хуудас/,
Гэрч Ц.Лхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би адуундаа мориор явж байсан. Тэгээд орой болж байхад адуугаа олоод сумын төвд байдаг гэр лүүгээ явж байтал Гончигийн мухар гэдэг газар улаан өнгийн мотоцикл харагдсан. Тэгээд очоод үзтэл С.Д ахын шинэвтэр мотоцикл мөн шиг байхаар нь С.Д ахад хэлэх гэтэл миний утас унтарсан байсан. Тэгээд хөдөө ориход явдаг юм уу гээд бодсон боловч хэн нэг нь ирээд тоноод аваад явчих байх гээд өөрийн унаж явсан морио адуундаа тавиад тухайн мотоциклийг асаах гэсэн боловч асахгүй байсан. Тэгээд бензин дууссан юм уу гээд хэвтүүлээд, нааш цааш нь хөдөлгөөд сонссон чинь банк дотор нь бензин байсан. Тэгээд тухайн мотоциклийн хянах хэсгийн зарим утсыг салгаад орхисон байсан. Тэгээд гайхаад байж байгаад мотоциклийг асаах зориулалттай /маниул/ гишгээд байсан чинь ассан. Тэгээд сумын төвд байдаг өөрийн хашаанд оруулаад тавьсан. Тухайн үед шөнийн 23 цаг өнгөрч байсан болохоор утсаа цэнэглэж байгаад унтаад, өглөө босоод цагдаагийн байгууллага болон С.Д ахад хэлсэн. С.Д гэх хүн манай ээжийн төрсөн дүү байгаа юм. ...Тухайн өдөр манай ахын өвөлжөөний тэр хавьд П явган явж байсан гэсэн. Дараа нь манай нэг нутгийн зүс таних ах П нь хянахын цахилгааны утсыг нь салгасан, улаан хүрэн өнгийн мотоцикл унаад явж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 214 хуудас/,
Гэрч Ж.Жамбалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Пыг танина. Хар багаасаа нэг гол дээр өссөн хүүхдүүд байгаа юм. П манайд хааяа л ирдэг, нэг их ирээд байдаггүй хүн байгаа юм. Хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө орж ирээд хоносон. Би юутай явж байгаа юм гэж хэлтэл П “миний мотоциклийн бензин хээр дуусаад унтарсан” гэж хэлсэн. Би тухайн үед Паас хэний мотоциклтой явж байгаа юм гэж асуусан чинь Баатар ахын мотоциклийг хэлэхгүй унаад явсан чинь бөөн юм болоод байна. Аваачиж өгөхөөр явж байсан чинь бензин дууссан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 216 хуудас/
Насанд хүрээгүй гэрч Н.Тбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би П гэдэг хүнийг 2018 оноос мэддэг болсон. Манай нутгийн ах байгаа юм. П гэгч нь манайд ирээд байдаггүй хүн байгаа юм. Хамгийн сүүд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой манай гэрт улаан хүрэн өнгийн “Мустанг-5” загварын шинэвтэр, хянах хэсэгтээ цахилгааны утас нь салаад доош унжсан, түлхүүргүй мотоциклтой ирсэн. Тэгээд би айгаад МЭ ахыг утсаар дуудаад хэсэг хугацааны дараа МЭ ах манай гэрт иртэл П гэгч нь шууд зөрөөд тухайн улаан хүрэн өнгийн мотоциклоо өнхрүүлж байгаад асаагаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 221- 222 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Р.МЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Наранхүү хотоос над руу залгаад манай гэрт П ирсэн, хүүхдүүд айгаад байна, миний дүү очоод явуулаад өгөөч гэж хэлэхээр нь би Наранхүү ахын гэр очсон чинь П улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоо унаад явсан, хаашаа явахыг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 225 хуудас/,
Яллагдагч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ********аймгийн ********** сумын 6 дугаар багт байрлах манай гэрийн ойролцоо “Битүүтийн бүүргийн ёроол” гэх газраас Дгийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг авч явсан. Би Дтэй төрөл садангийн холбоотой бөгөөд мотоциклийг нь заримдаа унаад явчихдаг. Тэр орой нь мотоциклийг нь аваачиж өгье гэж бодож байсан боловч мотоцикл нь асаагүй. Би тэр хавьд байдаг Дорждагва гэх айлд очих зорилгоор Дгийн мотоциклийг нь авсан юм. Гэхдээ тэр айлдаа очиж чадаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 250 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл тэмдэглэл, хохирогч С.Дгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 226-234 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 202-205 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 132 дугаартай “Мустанг-5” маркийн 150 сс мотортой мотоциклийн үнэ 1,995,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 237-241 хуудас/,
Шүүгдэгч Б.Пын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ********аймгийн ********** сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06/179 дугаартай тодорхойлолт /1хх-ийн 54, 68, 71-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Пд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчийн гэм буруугийн талаар “..Шүүгдэгч Б.П нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө ********аймгийн ********** сумын 8 дугаар баг Жаргалант хорооллын 22-р гудамжны 8 тоот хашааны үүднээс иргэн Р.Ргийн өмчлөлийн 800,000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг нууцаар авсан, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********аймгийн ********** сумын 8-р багийн 9-13 тоот хашаанаас иргэн Д.Эын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хүрэн өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар багийн Жаргалант хорооллын 32 дугаар гудамж, 28 тоот хашааны гадаа байрлуулсан иргэн Ч.Бы өмчлөлийн шар өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн Битүүтийн бүүргийн ёроол гэх газраас иргэн С.Дгийн өмчлөлийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нь хохирогч нарт буцаан олгосон учир бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Пын хувьд хохирогч Б, Э, Д нарын гаргасан гомдлын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Энэ хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байна. Харин Ргийн мотоцикл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь өөрөө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, мөн хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, шунахай сэдэлттэйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшилдээ шилжүүлсэн байхыг шаарддаг. Гэтэл Ргийн мотоциклийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг бүрэлдэхүүний субъектив болон объектив нөхцөлүүд тохирохгүй, хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн нь шунахай сэдэлтээр, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч байгаа үйлдлийг хэлдэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр Ргийн мотоциклийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулахгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
********аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Пыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө ********аймгийн ********** сумын 8 дугаар багийн Жаргалант хорооллын 22 дугаар гудамжны 8 тоот хашааны гаднаас хохирогч Р.Ргийн өмчлөлийн 800,000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтгүйгээр үйлдэгддэг бөгөөд материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл дураараа аашилж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын автотээврийн хэрэгслийг жолоодох сонирхол болон нэг газраас нөгөө газарт очих шаардлагын дагуу газраа хүрээд тухайн тээврийн хэрэгслийн хэрэгцээ сонирхол, шаардлага үгүй болох, ашиглаад тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй буюу эд зүйлийг нь авахгүй үлдээх, тухайн автотээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг худалдан борлуулах, ашиг хонжоо олох, захиран зарцуулах идэвхитэй үйлдэл хийхгүйгээр тухайн хохирогч этгээдэд бодитой хохирол, хор уршиг учруулахгүйгээр үйлдэгддэгээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргээс ялгагдана.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Пыг хохирогч Б.Ргийн ногоон өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг авч явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй, харин дур мэдэн бусдын эзэмшил, өмчлөлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг авч ашиглах, захиран зарцуулах, ашиг орлого олох санаа зорилго агуулаагүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх унаа олох шаардлагаар бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд ********аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.П нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 29-нд шилжих шөнө ********аймгийн ********** сумын 8 дугаар багийн Жаргалант хорооллын 22 дугаар гудамжны 8 тоот хашааны үүднээс хохирогч Р.Ргийн ногоон өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2022 оны 11 сарын 01-ний өдөр ********аймгийн ********** сумын 8-р багийн 9 дүгээр гудамжны 13 тоот хашаанаас хохирогч Д.Эын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хүрэн өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар багийн Жаргалант хорооллын 32 дугаар гудамжны 28 тоот хашааны гаднаас хохирогч Ч.Бы өмчлөлийн шар өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн Битүүтийн бүүргийн ёроол гэх газраас хохирогч С.Дгийн өмчлөлийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.П нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.Ргийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 29-ний шилжих шөнө ********** сумын Жаргалант хороололд байрлах хадмынхаа хашааны гадаа мотоциклоо тавиад хэсэг хугацааны дараа харсан чинь миний мотоцикл хулгайд алдагдсан байсан. Миний мотоциклийн зөв талын банк нь бага зэргийн халцархайтай, буруу хойд талын ачаа хугархай, суудлын бүрээс нь сэлбэгийн хар шар өнгийн хуучин гэрэлтэй, буруу талын рамтай хэсэгтээ гагнууртай, буруу талын хөл тавиур нь ар хэсэгтээ гагнуур нь салсан, хуучин мотоцикл байгаа юм. Ногоон өнгийн “Мустанг-5” маркийн 150 сс хөдөлгүүртэй мотоцикл. Миний мотоциклд гэмтэл гараагүй, би сайн шалгасан. Би мотоциклоо бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-29 хуудас/,
Хохирогч Д.Эын “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********аймгийн ********** сумын Онги хороололд байдаг өөрийн танил Дондов ахынд 14 цагийн үед очоод хашааны гадаа өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” загварын мотоциклоо үлдээгээд ороод Болдоо, Дондов, АТ нартай хөзөр тоглоод сууж байтал гаднаас П орж ирээд бид нартай нийлж хөзөр тоглож байгаад П гэрээс гарсан. Тэгээд хашааны гадаа мотоциклийн дуугарахаар нь гараад хартал П мотоцикл унаад явсан. Тэгэхээр нь хашаанд байсан мотоцикл унаад ганцаараа араас нь гарсан. Тэгээд гудамж өгсөөд явж байсан чинь миний унаж явсан мотоциклийн бензин дуусаад унтарсан. Тэгээд араас нь явж чадаагүй. Би энэ улаан өнгийн мотоциклоо зүс таних хүнээс 2022 оны 07 дугаар сар дөнгөж гаргаад 1 сая төгрөгөөр авсан. Би өөрөө П гэгч нь унаад явахыг харсан, тухайн П хар өнгийн малгайтай цамцтай, хамар нь халцарсан харагдсан. Надтай маш ойрхон зөрсөн, тэгээд хөөе Пүүжээ гэж хэлээд хоцорсон. Би Пыг танина. П надаас миний мотоциклийг уная гэж зөвшөөрөл аваагүй. Шууд гэрийн гаднаас хулгайлаад унаад явсан. ...Би өөрийн мотоциклоо хүлээн авахдаа банкны халцархай, өөрт байсан нэг ширхэг түлхүүрээ хийгээд асаасан, мөн урьд талын өвдгөвч нь дотогш хумигдсан, банк нь эдэлгээндээ будаг нь халцарсан, хойд шаврын хаалт нь хажуу талаасаа урагдаж тасарсан, буруу урд талдаа банк нь хонхойсон тэмдгээр нь таньж авсан. ...Би өөрийн мотоциклоо бүрэн бүтэн хүлээж авсан, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-109 хуудас/,
Хохирогч Ч.Бы “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар багийн Жаргалант хорооллын 32 дугаар гудамжны 28 тоот хашааны гаднаас 16 цагийн үед өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын шар өнгийн мотоциклоо хулгайд алдсан. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай дүү От хуримаа хийж байхад П гэрт орж ирээд нэг их удаагүй гараад явсан. Тэгээд хашааны гадаа байсан хондон шар өнгийн миний мотоциклийг П зүүн тийш түрээд явж байгаад шороон зам хүрээд асаагаад унаад явсан гэж манай От дүү хэлсэн. ...Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн Зүүн улаан гэх газар өөрийн ангийн хүүхэд болох Бт гэдэг залуутай хамт малын эрэлд явж байгаад Цагаан толгойн амны харалдаа явж байгаад голын эрэг дээр мотоцикл байхаар нь очоод үзсэн чинь миний шар өнгийн “Мустанг-5” загварын мотоцикл мөн байсан. Тэгээд мотоциклоо асаах гэсэн боловч бензингүй байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168, 171 хуудас/,
Хохирогч С.Дгийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн “Битүүтийн бүүргийн ёроол” гэх газраас өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” загварын мотоциклоо хулгайд алдсан. Миний “Мустанг-5” загварын мотоцикл нь хоёр толь байхгүй, банкны зөв талдаа босоо олон зураастай, араа солих зориулалттай төмөр нь дотогш хумигдсан, урд шаврын хаалт нь доод хэсгээрээ бага зэргийн тасарсан, суудлын буруу хойд талын боолт нь суларч унасан байгаа. Өөрөөр сэв зураас байхгүй шинэвтэр мотоцикл байгаа. Надад сэжиглэж байгаа хүн байгаа П гэгч нь манай энэ хавиар явган явж байна гэж нутгийн хүмүүс ярьж байхыг нь би сонссон. ...Би өөрийн “Мустанг-5” мотоциклоо бүрэн бүтэн хүлээн авсан. Миний мотоцикл эвдрэл гэмтэл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 209-212 хуудас/,
Гэрч П.Нгийн “...Манай хүргэн Р гэх хүн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөөнөөс 11 цагийн үед ирсэн. Тэгээд төвд ажил, төрлөө амжуулж байгаад манайд хонох гээд орой 22 цагийн үед мотоциклоо оруулах гээд гарсан чинь “гадаа мотоцикл байхгүй байна” гээд ороод ирсэн. Тухайн үед манай хүргэн хөдөөнөөс эхнэр, хүүхэдтэйгээ мотоциклтой ирж, манайд хонож байгаад мотоциклоо алдсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30 хуудас/,
Гэрч О.Пийн “...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 09 цагийн үед тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Бятой хамт хэргийн газар очоод тухайн хулгайд алдсан гэх мотоциклийн эзэмшигч болох Р гэгчтэй уулзаад мотоциклийн содон шинж тэмдгийн талаар асуусан. ...Тэгээд тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Бятай хэсгийн цагдаагийн тасгийн мэдэлд байдаг цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоор П гэдэг хүнийг сумын төвөөр хайсан боловч байгаагүй. Тэгээд ********ийн эх гэх газраар явж байтал Цармын ам гэх газраас Ргийн хулгайд алдсан ногоон өнгийн мотоциклийн содон шинж тэмдэгтэй таарч байхаар нь тухайн мотоцикл болон П гэгчийг цагдаагийн кубон байрандаа авчирсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 хуудас/,
Гэрч Э.Бяийн “...Тухайн хулгайд алдагдсан гэх мотоциклийг хайгаад мэдээлэл цуглуулаад явж байсан чинь мотоцикл алдсан гэх гудамжны доод үзүүр дээр хар куртиктэй шардуу царайтай залуу харанхуй болж байхад сууж байсан гэх мэдээлэл авагдсан. ...Олон нийтийн цагдаа О.Пийн хамт ********аймгийн ********** сумын ********эд байрлах Цармын ам гэх газар явж байхад ********** сумын 6 дугаар багийн иргэн Пын унаад явж байсан ногоон өнгийн “Мустанг-5” маркийн хулгайд алдагдсан гэх мотоциклийн шинж тэмдэг нь таарч байхаар нь цагдаагийн кубон байранд авчирсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34 хуудас/,
Гэрч С.АТийн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар баг Онги хорооллын 9 дүгээр гудамжны 13 тоотод Дондов ахын гэрт Д.Э, М.БЛ, П бид нар хөзөр тоглоод сууж байсан. Тухайн үед бид нар хөзөр тоглоод сууж байтал П гэгч нь “бие засаад ирье” гээд гараад явсан. Тэгээд гадаа мотоциклийн маниул гишгэх чимээнээр бид нар гараад хартал П хашааны гадаа байсан мотоциклийг асаагаад унаад баруун тийшээ яваад өгсөн. Тэр мотоцикл нь улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикл байсан. Хүнээс 1 сая төгрөгөөр авсан гэж Э хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 111 хуудас/.
Гэрч Л.Цын “... 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт АТ, М.БЛ, Д.Э бид нар хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд гаднаас Пүрзвжав гэгч орж ирээд хөзөр тоглох гээд сууж байснаа болиод “бие засаад ирье” гээд гарсан. Тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан чинь хашааны гадаа мотоцикл асах шиг болсон. Тэгээд манай гэрт байсан хүмүүс бүгд юу болсон бэ гээд гараад хартал П манай хашааны гадаа байсан Эын мотоциклийг унаад гудамж өгсөөд яваад өгсөн. П тухайн үед хар хөх өнгийн малгайтай цамцтай байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 113 хуудас/,
Гэрч М.БЛын “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********аймгийн ********** сумын 8 дугаар баг Онги хорооллын 9 дүгээр гудамжны 13 тоотод Дондовын гэрт хөзөр тоглоод сууж байсан чинь П гэгч “бие засаад ороод ирье” гээд гараад явсан. Тэгээд хашааны гадаа мотоциклийн маниул гишгэх чимээ гарахаар нь бид нар гэрээс гараад хартал П хашааны гадаа байсан мотоциклийг унаад яваад өгсөн. Араас нь Д.Э гэдэг залуу Пүүжээ гээд дуудаад хоцорсон. П тухайн үед малгайтай хар хөх цамцтай байсан. Би Дондов ахын гэрт хоноод өдөр нь гэр лүүгээ орох гэтэл Алтай эгчийн гэрийн баруун урд талд түшүүлээд улаан өнгийн “Мустанг-5” байсан. Тэгээд энэ нөгөө Эын мотоцикл байна гэж бодоод Эын утас руу залгаад асуутал хөх суудлын бүрээстэй байна уу гэж асуухаар нь тийм байна гэж хариулсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115 хуудас/,
Гэрч С.Алтийн “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө унтах гээд хэвтэж байтал ойролцоогоор 23 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн цохиод байсан. Тэгэхээр нь би дуугарахгүй байсан чинь “гэрийн гадаа мотоциклоо тавиад явлаа шүү” гэж эрэгтэй хүн хэлсэн. Тэгээд өглөө босоод харсан чинь улаан өнгийн “Мустанг-5” гэдэг хуучин мотоцикл байсан. Тэгэхээр нь энэ хэний мотоцикл юм бол гэж бодоод байтал манай гэрт Болдоо гэдэг залуу орж ирэхээр нь асуусан чинь Элдэвээ гэдэг хүний мотоциклтой ямар адилхан юм гээд хэлсэн. Тэгээд би Элдэвээ гэдэг хүн рүү залгаад асуусан чинь суудлын бүрээс нь хөх байна уу гэж асуухаар нь би тийм байна гэж хэлсэн. Манай гэрт надаас өөр хүн байгаагүй. Манай хажуу талд БЛ гэдэг айл байдаг. Тэр хүн бас мотоцикл манай гадаа тавиад явахыг мэдсэн байх. Манай гэрийн хаалгыг маш чангаар цохиод байсан." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 117 хуудас/,
Гэрч Л.Отын “...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би гал голомтоо бадраагаад маш олон хүн цугласан байсан. 14 цагийн үед манай гэрт шар царайтай, нүүр нь халцархайтай, улаан хүрэн дээлтэй, саравчтай хар малгайтай нэг залуу орж ирсэн. Тухайн залуу их сэжиг бүхий, өмнө нь харж байгаагүй болохоор содон харагдсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед гэрээс гараад бие засах гээд явж байтал тухайн улаан хүрэн дээлтэй, саравчтай хар малгайтай, хар нүдний шилтэй хүн хашаа түшүүлээд тавьсан байсан хондон шар өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг унаад өнхрүүлж байгаад тухайн мотоциклийг асаагаад унаад явсан. Харин би хашааны завсраар харж байсан. Би тухайн үед өөрийнхөө мотоциклийг унаад явж байна гэж бодсон. Хэсэг хугацааны дараа мотоцикл хулгайд алдлаа гээд шуугиад эхлэхээр нь би гараад хартал Б ах хашааны энд байсан гээд зааж байхаар нь нөгөө шар царайтай, улаан хүрэн дээлтэй залуу шууд аваад явсан байна гэж бодоод Бд хэлсэн чинь П гэдэг залуу гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 173 хуудас/,
Гэрч Р.Бтын “...Б бид хоёр хар багаасаа найзалж ирсэн хүмүүс байгаа юм. Б нь хондон шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклтой байдаг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө манай гэрт орж ирээд “найз нь мотоциклоо хулгайд алдсан. Хоёулаа манай адууг бөөгнүүлье” гэж хэлэхээр нь би “тэгье” гэж хэлээд миний улаан өнгийн “Мустанг-5” загварын мотоциклтой хамт явсан. ...Бид хоёр ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн Зүүн улаан гэх газраар адууны эрэлд явж байсан юм. Тэгээд 15 цагийн үед байхаа, адуугаа бөөгнүүлээд Зүүн улаан гэх газрын аман дээр ирээд мотоциклоосоо буугаад хартал голын зүүн талд мотоцикл байсан. Тэгээд хоёр очоод үзсэн чинь хулгайд алдсан мотоцикл мөн байсан. Тэгээд асаах гэсэн боловч бензин байхгүй байсан.Тэгээд чирээд сумын төв орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 175 хуудас/,
Гэрч С.Жсгийн “...Би 6-7 хоногийн өмнө П гэгчтэй ********аймгийн ********** сумын ******** 6 дугаар багийн Сайрын ам гэх газар хөдөө хээр тааралдсан. П гэгч нь хондон шар өнгийн “Мустанг-5” загварын мотоциклтой миний хажууд унаж ирээд энэ мотоцикл хааз авахгүй байна гэж хэлээд таны мотоциклд би бензин хийж өгье гээд өөрийнхөө унаж явсан мотоциклоос ундааны саваар бензин хийж өгөөд нөгөө мотоциклоо орхиод миний энэ мотоциклийг хэн авдаг юм, хоёулаа явъя гээд миний мотоциклд сундлаад Баруун улаан гэх газар Битүүтийн амралтын газар Түвдэнбандийнд очоод намайг орхичихоод явсан. Миний мотоциклийг Бүүргийн амны ёроолд орхиод явсан байсныг тэнд нутагладаг С.Д гэдэг хүн хэлж би мотоциклоо олоод авсан. Би Птай ахиж таараагүй. Пыг багаас нь мэднэ. Манайх нутаг ус ойр байдаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн177 хуудас/,
Гэрч Ц.Лхгийн “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би адуундаа мориор явж байсан. Тэгээд орой болж байхад адуугаа олоод сумын төвд байдаг гэр лүүгээ явж байтал Гончигийн мухар гэдэг газар улаан өнгийн мотоцикл харагдсан. Тэгээд очоод үзтэл С.Д ахын шинэвтэр мотоцикл мөн шиг байхаар нь С.Д ахад хэлэх гэтэл миний утас унтарсан байсан. Тэгээд хөдөө ориход явдаг юм уу гээд бодсон боловч хэн нэг нь ирээд тоноод аваад явчих байх гээд өөрийн унаж явсан морио адуундаа тавиад тухайн мотоциклийг асаах гэсэн боловч асахгүй байсан. Тэгээд бензин дууссан юм уу гээд хэвтүүлээд, нааш цааш нь хөдөлгөөд сонссон чинь банк дотор нь бензин байсан. Тэгээд тухайн мотоциклийн хянах хэсгийн зарим утсыг салгаад орхисон байсан. Тэгээд гайхаад байж байгаад мотоциклийг асаах зориулалттай /маниул/ гишгээд байсан чинь ассан. Тэгээд сумын төвд байдаг өөрийн хашаанд оруулаад тавьсан. Тухайн үед шөнийн 23 цаг өнгөрч байсан болохоор утсаа цэнэглэж байгаад унтаад, өглөө босоод цагдаагийн байгууллага болон С.Д ахад хэлсэн. С.Д гэх хүн манай ээжийн төрсөн дүү байгаа юм. ...Тухайн өдөр манай ахын өвөлжөөний тэр хавьд П явган явж байсан гэсэн. Дараа нь манай нэг нутгийн зүс таних ах П нь хянахын цахилгааны утсыг нь салгасан, улаан хүрэн өнгийн мотоцикл унаад явж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 214 хуудас/,
Гэрч Ж.Жамбалын “...Пыг танина. Хар багаасаа нэг гол дээр өссөн хүүхдүүд байгаа юм. П манайд хааяа л ирдэг, нэг их ирээд байдаггүй хүн байгаа юм. Хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө орж ирээд хоносон. Би юутай явж байгаа юм гэж хэлтэл П “миний мотоциклийн бензин хээр дуусаад унтарсан” гэж хэлсэн. Би тухайн үед Паас хэний мотоциклтой явж байгаа юм гэж асуусан чинь Баатар ахын мотоциклийг хэлэхгүй унаад явсан чинь бөөн юм болоод байна. Аваачиж өгөхөөр явж байсан чинь бензин дууссан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг. /хх-216/
Насанд хүрээгүй гэрч Н.Тбын “...Би П гэдэг хүнийг 2018 оноос мэддэг болсон. Манай нутгийн ах байгаа юм. П гэгч нь манайд ирээд байдаггүй хүн байгаа юм. Хамгийн сүүд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой манай гэрт улаан хүрэн өнгийн “Мустанг-5” загварын шинэвтэр, хянах хэсэгтээ цахилгааны утас нь салаад доош унжсан, түлхүүргүй мотоциклтой ирсэн. Тэгээд би айгаад МЭ ахыг утсаар дуудаад хэсэг хугацааны дараа МЭ ах манай гэрт иртэл П гэгч нь шууд зөрөөд тухайн улаан хүрэн өнгийн мотоциклоо өнхрүүлж байгаад асаагаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 221- 222 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Р.МЭийн “... Наранхүү хотоос над руу залгаад манай гэрт П ирсэн, хүүхдүүд айгаад байна, миний дүү очоод явуулаад өгөөч гэж хэлэхээр нь би Наранхүү ахын гэр очсон чинь П улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоо унаад явсан, хаашаа явахыг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 225 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-7, 161-164, 202-205 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-11 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 226-230 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 128-134 хуудас/,
Хохирогч Б.Ргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мотоциклийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 12-17, 22 хуудас/,
Хохирогч Д.Эоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мотоциклийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 135-141 хуудас/,
Хохирогч С.Дгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 226-234 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/03 дугаартай “Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 800,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 37-41 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай “Мустанг-5 маркийн 150 сс мотортой 2018 онд үйлдвэрлэгдсэн мотоциклийн үнэ 900,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 120-125 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 133 дугаартай “Мустанг-5” маркийн 150 сс мотортой мотоциклийн үнэ 1,400,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 180-184 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 132 дугаартай “Мустанг-5” маркийн 150 сс мотортой мотоциклийн үнэ 1,995,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 237-241 хуудас/,
********аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2226003880281, 2226000000313, 2226000000333, 2226000000334 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 45, 147-148, 188-189, 245-247 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Б.Пын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.П нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Пд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.
Хохирогч Б.Р, Д.Э, Ч.Б, С.Д нар нь мотоциклоо буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөгчийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Пыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Пын гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу тээврийн хэрэгслүүдийг хохирогч нар биет байдлаар буцаан авсан, хохирогч нар гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, түүний хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялд шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг тооцуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйлд зааснаар торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санкцтай зүйл анги байдаг. Шүүгдэгчид торгох ялын саналыг тавихгүй. Яагаад гэхээр П нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур тул улсын өмгөөлөгчөөр хангагдаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Түүний цагдан хоригдсон 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 56 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний нийт эдлэх ял оруулах, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг түүнд оногдуулах ялд оруулан тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг ********аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.П нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/113, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ЦХШЗ/128 дугаартай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцож,
Шүүгдэгч Б.Пд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.П нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Р, Д.Э, Ч.Б, С.Д нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ********аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Пд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч *********Пыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********Пыг зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар зааснаар шүүгдэгч Б.Пт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг ********аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүний эдлэх ялаас хассугай.
7. Шүүгдэгч Б.П нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Р, Д.Э, Ч.Б, С.Д нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ