| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2019/02428/И |
| Дугаар | 101/ШШ2019/01986 |
| Огноо | 2019-07-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2019/01986
2019 оны 07 сарын 09 өдөр Дугаар 101/ШШ2019/01986 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г б” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9.966.922.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ,
Хариуцагч Д.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Долгор овогтой Э нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус бтай кредит карт эзэмших гэрээ байгуулан, 4.500.000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн мөнгө авсны 42 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно.
Д.Этай байгуулсан ЗГ/KP/170525060 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 30-ны дуусгавар болсон, энэ хугацаанд тэрээр зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй, зээл эргүүлэн төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргахгүй үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй бийг хохироож байна.
Хүүд нэхэмжилсэн 3.169.469.25 төгрөг бол зээлийн хугацааны буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон.Хэдийгээр зээлийн картын лимит 4.500.000 төгрөг гэж заасан боловч уг эрхээс хэтэрсэн хэмжээгээр мөнгө авч болдог бөгөөд гэрээнд зээлийн эрх хэтрүүлсний торгуулийг төлбөр гэж заасан.
Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрийг гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүйгээр өдий хүрч бийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна.
Иймд Д.Эаас зээлийн үндсэн төлбөр 4.428.090 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3.169.469.25 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 1.329.385.88 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 1.039.977.80 төгрөг, нийт 9.966.922.93 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Г бтай зээлийн гэрээ байгуулан 4.500.000 төгрөгийн эрх бүхий зэс картыг 2 жилийн хугацаатай авсан. Уг картаас 3.000.000 төгрөгийг бэлнээр, 1,500,000 төгрөгийг посс машинаар уншуулж авсан. Лимит хэтрүүлж 4.500.000 төгрөгөөс илүү мөнгө авч байгаагүй, гэрээгээр хүү тохиролцсон байсан, эрх хэтрүүлээгүй болохоор эрх хэтрүүлсний төлбөр 1,039,977.80 төгрөг яагаад нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Зээлийн эргэн төлөлтөд 1 удаа 300.000 төгрөгийн төлөлт хийсэн санагдаж байгаа боловч үүнтэй холбоотой баримт байхгүй, өөр төлөлт хийж чадаагүй. Тухайн үед барилгын компанид инженерийн ажилтай байсан боловч компани татан буугдаад ажилгүй болж төлбөрөө төлөх чадваргүй болсон, мөн нөхөр маань сахарын өвчтэй группд ороод саяхан тэтгэвэрт гарсан, удахгүй хөл тайруулах мэс засалд орох гэж байгаа бөгөөд ар гэрт маань хүнд үе тохиолдсон зэргээс төлбөрөө төлж чадаагүй юм.
Ийм нөхцөл байдлын улмаас зээлийг эргүүлэн төлж чадаагүй бөгөөд зээлийн үндсэн төлбөр 4.428.090 төгрөг гэдэгтэй маргахгүй, харин бусад төлбөрийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г б” ХХК нь хариуцагч Д.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4.428.090 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3.169.469.25 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 1.329.385.88 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 1.039.977.80 төгрөг, нийт 9.966.922.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
“Г б” ХХК, Д.Э нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлэгч нь карт эзэмшигчид төгрөгийн зээлийн эрх нээх, зээлийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацааны талаарх мэдээллийг өгөх,
Зээлдэгч Д.Э нь зээлийн эрхтэй карт ашиглан гүйлгээ хийх, сар бүрийн 15-нд зээлийн эрхийн өмнөх сарын зарцуулалт, хүү, торгуулийг бодогдож гарсан хэмжээгээр эргэн төлөх доод хэмжээгээр тухайн өдрөөс хойш 15 хоногт багтаан зээлдүүлэгчийн картад эргүүлэн төлөх, зээлээ төлөөгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү болон төлбөр төлөх зориулалттай ЗГ/КР/170525060 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулсан байна.
/хх-ийн 5 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т:”зээлийн эрхийн хэмжээ 4.500.000 төгрөг, картын хугацаа 2 жил, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгө авсны жилийн хүү 42 хувь, эргэн төлөх доод хэмжээ 10 хувь, бэлэн мөнгөний зарлагын гүйлгээний шимтгэл тус бны АТМ, салбараас 100 төгрөг, бусад бны АТМ 100+500 төгрөг, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 75 хувь, зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 1 сар,
3.5-т: “зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно”,
3.6-д: “төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь” байхаар тус тус тохиролцжээ.
Хариуцагч Д.Э нь зээлийн гэрээг байгуулсан болон уг зээлийн картыг ашигласан, үндсэн зээлийн үлдэгдэл 4.428.090 төгрөг, үүнийг эргүүлэн төлөөгүй гэдэгтэй маргаагүй болно.
Тэрээр гэрээгээр хүү тохиролцсон тул бэлэн болон бэлэн бус гүйлгээнд гэрээгээр тохиролцсон хүү төлөхийг зөвшөөрч, зээлийн эрх хэтрүүлсэн болон хугацаа хэтрүүлсний төлбөрийн талаар маргаж байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцөлийг өөрсдөө тодорхойлж, байгуулах эрхтэй боловч энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хуулийн хүрээнд, хуульд нийцсэн байхыг шаардана.
Талууд гэрээний 3.5, 3.6-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байгаа боловч нэхэмжлэгч нь эрх хэтрүүлсний төлбөр, зээлийн хугацаа хэтрүүлсний торгууль нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгч “Г б” ХХК нь гэрээгээр тохиролцсон гэж төлбөр шаардсан нь үндэслэлгүй гэж үзнэ.
Үүнээс гадна талууд зээлийн эрхийн хэмжээг 4.500.000 төгрөг байхаар гэрээгээр тохиролцсон байх ба уг хэмжээг зээлдүүлэгч хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Талууд гэрээний 3.2-т: “бэлэн мөнгө авсны хүү нь гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн эргэн төлбөр төлөх өдөр хүртэлх хугацаанд”, 3.3-т: “бэлэн бус гүйлгээний хүү нь гэрээнд заасан төлбөр эргэн төлөх өдрөөс эхлэн тооцогдох ба тухайн төлбөрийг бүрэн төлсөн өдөр хүртэл бодогдох”-оор тохиролцсон байх боловч Д.Эын гэх кредит картын хуулгаар 2017.05.30-ны өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр, 1.000.000 төгрөгийг бэлэн бусаар гүйлгээ хийж зарцуулсан болох нь тогтоогдож байх ба тэрээр бэлэн болон бэлэн бус гүйлгээний үнийн дүнд гэрээгээр тохирсон хүү төлөхийг зөвшөөрч байх тул бэлэн гүйлгээ хийсэн 3.500.000 төгрөгийн хүүг 42 хувь, бэлэн бус гүйлгээ хийсэн 1.000.000 төгрөгийн хүүг 24 хувиар тус тус тооцож, хариуцагч Д.Эаас хүүд 1.710.000 төгрөг /3.500.000х42%=1.470.000төгрөг, 1.000.000х24%=240.000төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд хариуцагч Д.Эаас үндсэн зээлийн үлдэгдэл 4.428.090 төгрөг, хүүд 1.710.000 төгрөг, нийт 6.138.090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.828.832.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д тус тус зааснаар хариуцагч Д.Эаас үндсэн зээлийн үлдэгдэл 4.428.090 төгрөг, хүү 1.710.000 төгрөг, нийт 6.138.090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.828.832.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 113.159.44 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ