Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

****** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Д.Э,

Шүүгдэгч Ц.От, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

****** аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******Отт холбогдох 2226002980227 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            .........................................................

 

            Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.От нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ****** аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ****** аймгийн нутгийн удирдлагын ордны арын зогсоол дээр байсан ******** ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслээс хохирогч Г.Аийн өмчлөлийн “НР” маркийн зөөврийн компьютерыг цүнх, залгуурын хамт, ягаан өнгийн эмэгтэй хүний хуучин цүнх 1 ширхэг, нүдний линз 2 ширхэг, сибирийн цагаан алттай гоо сайхны ком /хуучин/ 5 ширхэг, нүүрний крем 2 ширхэг, нүүрний өө дарагч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,906,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ****** аймгийн ****** сумын 10 дугаар багийн 24 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух хохирогч Д.Мийн хүн байнга амьдрах зориулалт бүхий өвлийн байшинд нэвтрэн орж, 1 ширхэг хуучин цагийн, цалин цагаан мөнгөөр хийгдсэн зулын цөгцийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ****** аймгийн ****** сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн авто зогсоол дээр байрлуулаад орхисон байсан 41-00 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос 71 нэр төрлийн эм, хэрэгсэл бүхий  яаралтай түргэн тусламжийн цүнхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч  1,335,046 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Jоу lounge”-ийн гадна зогсоол дээр байсан 18-45 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос хохирогч Б.Тоы цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, “Iphone air Pods” маркийн чихэвч, нүдний шил, шүд бэхжүүлэгч, Хаан банкны энгийн виза карт, 1 ширхэг,  E-mart дэлгүүрийн хөнгөлөлтийн карт,  автобусны карт, Сансар худалдааны төвийн карт,  жижиг савлагаатай үнэртэй ус, цүнх, түрийвч,  бэлэн 30,000 төгрөг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч  660,000 төгрөгийг хохирол учруулсан,

 

2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ****** аймгийн ****** сумын 13 дугаар багийн  307 дугаар байрны гараж буюу тусгайлан хамгаалсан байрны цоожийг эвдлэн, уг гаражид нэвтрэн орж, хохирогч Н.ГМын хар өнгийн арьсан, эмэгтэй хүний, гутал 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд  ****** аймгийн ****** сумын 10 дугаар багийн 24 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух хохирогч Д.Мийн байнга амьдрах зориулалт бүхий байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 50,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 240,310 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгò тус тус õîëáîãäæýý.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.От шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр цөгц, мөнгөн аяга хоёрыг хулгайлаагүй. Би тэр өдөр ажлаасаа  ирж яваад дүүгийндээ орсон юм. Тэгээд би ороод мөнгө авъя гэсэн чинь авгай нь энэ мөнгөн цөгцийг аваад яв гээд надад өгсөн юм. Тэр мөнгөн аягыг  би мэдэхгүй. Би тэр мөнгөн цөгцийг нь аваад зах дээр ирээд 30,000 төгрөгөөр зарсан юм. Тэр 30,000 төгрөгөөрөө гурил будаа аваад гэр лүүгээ явсан юм. Тэгсэн Эрүүгийн мөрдөгч Мөнх-Эрдэнэ  гэдэг хүн манай дүү хоёр манайд архи уугаад согтуу хэвтэж байсан. Манай гэрийг юу ч үгүй түвээгээд хаячихсан байсан. Намайг хаалга эвдсэн гээд байгаа юм. Би хаалгыг нь эвдэж цөгцийг нь аваагүй. Намайг хаалга эвдээд цөгц аваад явсан гээд Мөнх-Эрдэнэ  манай гэрт оччихсон согтуу архи уучихсан намайг цөгц авсан гээд байгаа юм. Би тэгээгүй гэдгээ хэлсэн. Харин компьютерыг би машин дотроос хулгай хийгээгүй. Би хог түүгээд явж байсан чинь төв эмийн сангийн цаад талаас нэг зурагт, компьютер хоёр хэвтэж байхаар нь олсон юм. Би тэр шуудайг нь нээж үзээгүй зах руу орж зарах гээд явж байсан чинь Мөнхжаргал ирээд тэр шуудайтай зүйлийг аваад явсан юм. Тэгээд эргээд явж байгаад  машин дотор цагаан өнгийн цүнх байхаар нь  тэрийг аваад эмнэлгийн гадаа очсон. Эмнэлгийн гаднаас  машин дотор нь байсан том цүнхийг нь аваад хоёрдугаар арван жилийн тэнд очоод задлаад үзсэн чинь эм тариа байхаар нь тэнд нь хаячхаад гэр лүүгээ явсан. Тэгсэн чинь цагдаа ирэхээр нь авсан зүйлсээ буцааж нөгөө газраасаа аваад цагдаа дээр очоод хүлээлгэж өгсөн. Тэр үедээ би мөнгөтэй явсан болохоор тэр дарууд нь мөнгийг нь төлсөн. Тэр компьютерын  үнэ нь 2,500,000 төгрөг гэхээр  эзэнтэй нь уулзаад компьютерыг нь буцааж өгсөн. Надад одоо хохирол төлбөр байхгүй  гэсэн чинь тэр асуудлаа байнга яриад байгаа юм. Уг нь эзэн нь намайг дахиж битгий хулгай хийгээрэй надад хохирол төлбөр байхгүй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь намайг энд авчраад хорьчихсон. Би тэр айлаас хулгай хийгээгүй.  Тэр мөнгөн аягыг би мэдэхгүй. Надаас хохирол төлбөр нэхээд байгаа юм. Надад ямар нэгэн хохирол төлбөр байхгүй гэдгээ хэлсэн. Хулгай хийж олсон мөнгөөрөө хоол унд аваад амьжиргаагаа залгуулдаг юм” гэв.  

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Эрүүгийн 2226002980227 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

           Хохирогч Н.ГМын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн үед манай хөрш айлын хүн танай гаражийн агуулахын цоожийг эвдэлчихсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд агуулахад орж үзэхэд шкафнаас гутлын хайрцаг гаргаад хаясан байсан. Тухайн хайрцагт байсан гутал алдагдсан. Бусад эд зүйлээ бүртгэж үзэхэд бүрэн байсан. Тэгээд орцны камер шүүж үзтэл 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед подволктой халзан толгойтой, эрэгтэй хүн хулгайлсан байсан тул цагдаагийн газарт мэдэгдсэн. Хавар, намар өмсөх зориулалттай урт түрийтэй, эмэгтэй хүний, хар өнгийн арьсан гутал байсан. 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар их дэлгүүрээс 380,000 төгрөгөөр худалдан авч байсан ба би алдсан арьсан гутлаа 300,000 төгрөгөөр үнэлнэ. ...Миний хулгайд алдагдсан гэх гутал маань мөн байна. Тухайн гутлыг 6 сар гаруйн хугацаанд өмссөн болохоор би таньж байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27, 30 хуудас/,

 

          Гэрч Ш.ЭЦийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би зах дээр гутал засвар ажиллуулдаг юм. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр байх яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Үдээс хойш 17 цагийн үед гаднаас үл таних хүн орж ирээд та гутал авах уу гэж асууж ирсэн. Тухайн үед би 2 удаа гутал авахгүй гэж буцааж явуулсан боловч удалгүй дахин ирээд энэ гутлыг 10,000 төгрөгөөр аваач гэж гуйгаад байхаар нь авчихсан юм. Тухайн гутал зарсан хүн нь өндөр, халзан толгойтой, тонгойж явдаг хүн байсан. Ер нь зах дээр архи уучихсан явж байдаг хүн байгаа. Тухайн хүнээс хулгайн гутал юм уу гэж асуутал биш манай эхнэрийн гутал байгаа юм гэхээр нь би авсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31-32 хуудас/,

 

         Гэрч М.НБын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ГМ нь манай эхнэр. Алдсан гэх гутлын содон шинж тэмдгийг мэдэхгүй, хавар намрын түрийтэй хар гутал байгаа. 2021 оны намар Улаанбаатар хотоос 400,000 төгрөгөөр худалдаж авч байсан байх” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34 хуудас/,

 

         Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай “...Орос улсад үйлдвэрлэсэн, эмэгтэй хүний, арьсан, 37 размерын, хар өнгөтэй, урт түрийтэй, шинэ гутал 300,000       төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 36-38 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйл хураан авсан “...****** аймгийн ****** сумын 5-р багийн нутагт байрлах хүнс барааны захын арын хэсэгт байрлах гутал засварын газарт ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай, улбар шар өнгийн амбаарт ороход улбар шар өнгийн сандалтай, шаргал өнгийн лангуутай байх ба иргэн Ш.ЭЦээс хар өнгийн арьсан гутал хураан авав. Уг гутал нь beratroni гэсэн төмөр хавтан дээр бичсэн бичвэртэй, эмэгтэй хүний урт түрийтэй гутал байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-20 хуудас/,

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь ****** аймгийн ****** сумын 13 дугаар баг, 307-р байрны граж байх ба уг гражны урд хэсэгт саарал төмөр хаалгатай агуулах байх бөгөөд уг агуулахаас гутал алдсан талаар хохирогч ярьж байв. Уг агуулах нь цагаан мөнгөлөг өнгийн цоожтой байсан.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 7-11 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хохирогч Н.ГМаар  таньж олуулах ажиллагаа явуулсан “...Би өөрийн хар өнгийн урт түрийтэй гутлаа танина. Миний алдсан гутал хар өнгөтэй, урт түрийтэй, гутлын түрүүний баруун зүүн хэсэгт шаргал өнгийн төмөр дээр beratroni гэсэн бичигтэй, мөн гутлын дотор хэсэгт хар өнгийн цахилгаантай зэрэг содон шинж тэмдгээр нь танина. ...Миний алдсан хар өнгийн гутал 1 дугаарт байрлуулсан гутал мөн байна. Алдсан гутлынхаа хар өнгө, урт түрий, гутлын түрүүний баруун зүүн хэсэгт шаргал өнгийн төмөр дээр beratroni гэсэн бичигтэй, мөн гутлын дотор хэсэгт хар өнгийн цахилгаан зэргээр нь таньж байна.” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 12 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Ш.ЭЦээр таньж олуулах ажиллагаа явуулсан “...Ц.От гэх хүн 2 гэсэн дугаарт байгаа зураг мөн байна. Энэ хүн байнга манай энэ хавиар согтуу явдаг хүн байгаа юм. Би энэ хүнийг халзан толгой, нүүрний ерөнхий байдлаар нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-16 хуудас/,

 

          Яллагдагч Ц.Отын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би ганцаараа ****** аймгийн ****** сумын 13 дугаар багт байх бөхийн өргөөний хойд талд байдаг орон сууцны хажуугаар явж байгаад нойр хүрээд байхаар нь нэг танихгүй хүний гараж руу ороод унтах гээд хэвттэл гутал харагдсан. Тэгэхээр нь би тэр гутлыг нь аваад хүнс бараан зах руу очоод гутал засварын хүнд 10,000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд зарсан мөнгөө үрээгүй байж байгаад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49 хуудас/,

 

          ****** аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2226002980227 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 2-3 хуудас/,

 

           Эрүүгийн 2226000000168 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд ****** аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****** аймгийн нутгийн удирдлагын ордны арын зогсоол дээр байсан ******** ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслээ тавиад нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байхад 13:50 цагийн орчим миний 99820412 дугаарын утас руу цагдаагийн байгууллагаас залгаад танд “НР” маркийн саарал өнгийн зөөврийн компьютер байдаг уу гэж асуухаар нь надад байдаг, миний машин дотор байгаа гэхэд та машиндаа компьютероо шалгаадах гэж хэлэхээр нь машиндаа ороод үзтэл миний цагаан өнгийн цүнхтэй “НР” маркийн саарал өнгийн зөөврийн компьютер, залгуурын хамт, ягаан өнгийн цүнх дотор нь нүүрний будаг, нүдний 2 ширхэг линз зэрэг эд зүйл байхгүй байсан. Цагаан өнгийн цүнхтэй “НР” маркийн саарал өнгийн, i5-тай, хэрэглээгүй шинэ компьютер байгаа. Тус компьютерыг манай байгууллагаас ажлын хэрэгцээнд зориулж 2022 оны 05 дугаар сарын дундуур өгсөн. Тухайн компьютер худалдаанд 2,700,000 төгрөгийн үнэлгээтэй байна лээ. Ягаан өнгийн цүнх, дотор нь нүүрний будаг, нүдний 2 ширхэг линз зэрэг эд зүйл байсан. Миний машинд ямар нэгэн телевиз байгаагүй. Миний машины жолоочийн хаалга түгжигддэггүй болохоор би бусад 3 хаалгаа түгжээд жолоочийн хаалгаа түгжилгүй үлдээсэн байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81 хуудас/,

 

             Гэрч Б.БМийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Мөнхжаргалын хамт явж байхад ****** аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв халуун усны урд зам дээр урьд өмнө нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан Ц.От нь хар өнгийн тоос шороо болсон “Шарп” гэсэн бичигтэй хуучин телевизор, “НР” гэх бичиглэлтэй саарал өнгийн зөөврийн компьютер, залгуурын хамт бариад явж байхад нь тухайн эд зүйлийг хаанаас авсан талаар асуухад эхлээд олсон гээд байсан. Тухайн үед барьж яваа зөөврийн компьютерыг нь үзээд асаатал зүгээр асаж байсан. Тухайн үед мөрдөгч Ж.Мөнхжаргал нь зүгээр ажиллаж байгаа эд зүйлээ хэн хаядаг юм гэхэд аймгийн захиргааны арын зогсоол дээрээс машинаас авчихлаа гэж хэлсэн. Тэгээд шалгахаар ажил руу авч ирсэн. Тухайн үед Ц.От нь ганцаараа явж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83 хуудас/,

 

Яллагдагч Ц.Отын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр ****** аймгийн ****** сумын төв талбай дээр баахан хүмүүс ирчихсэн, баахан майхан барьчихсан арга хэмжээ болж байсан. Тэгээд би театрын араар яваад захиргааны арын модон жорлонгийн хажууд очсон. Тэгээд нойлд нь бие засчихаад, хогон дээрээс нь хэдэн хуванцар сав түүж аваад, хогон дээрээсээ шуудай олж авч хийгээд, хашааг нь хойшоо давж ороод хойд талд байдаг хогон дээрээс дахиж хуванцар сав аваад, хоёр шуудай хуванцар савнуудаа хүнс бараан захын цагаан идээн дээр очоод 1000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэндээсээ гараад урагшаа төв эмийн сангийн хажууд байдаг цэцэрлэгийн тэнд байдаг хогийн цэг дээр очоод байж байгаад дараагаар нь эмийн сангийн урд талын хогийн цэг дээр очоод тэндээсээ хар өнгийн телевизор болон шуудайтай зүйл олсон. Тэгээд тэрийгээ аваад явж байх үедээ цагдаатай таараад цагдаа дээр ирсэн. Би хогийн цэг дээрээс олсон гэх шуудайн дотор юу байсан гэдгийг харж амжаагүй байсан. Ямар ч гэсэн тухайн телевизорыг хямдхан авдаг гэхээр нь зарах гээд зах руу тэврээд явж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99 хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 58-60 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ц.Отаас “...Саарал өнгийн “НР” гэх бичиглэлтэй зөөврийн компьютер, хар өнгийн цэнэглэгч залгуурыг” хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 72 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.Аээр таньж олуулсан ажиллагаа явуулсан “...Би машинаасаа алдсан зөөврийн компьютероо харвал ямар нэгэн программ татаагүй шинээрээ, дэлгэцний арын гол хэсэгт “НР” гэх бичиглэлтэй, компьютерын цэсэн дотор манай хүүхдүүдийн болон миний зураг байгаа. Миний машинаас алдагдсан “НР” гэх бичиглэлтэй зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт 1, 2 дугаартай байна. Би ерөнхий байдал болон цэсэнд байгаа зургаар нь таньж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 65-68 хуудас/,

                   

            Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.Ат “Дэлгэцний арын гол хэсэгт “НР” гэсэн бичиглэлтэй, саарал өнгийн СND1205S6Q сериал дугаартай зөөврийн компьютер, хар өнгийн зөөврийн компьютерын цэнэглэгч залгуурыг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 70-71 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №62 дугаартай “...Зөөврийн компьютерын үнэ 2,475,000 төгрөг, ягаан өнгийн хуучин цүнх 1 ширхэг нь 60,000 төгрөг, линз 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 43,000 төгрөг, нийт 86,000 төгрөг, сибирийн цагаан алттай ком 5 ширхэг нь 168,000 төгрөг, крем 2 ширхэг, нэг бүрийн  үнэ 45,000 төгрөг, нийт 90,000 төгрөг, өө дарагч 1 ширхэг нь 27,000 төгрөг, нийт үнэлгээ 2,906,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 87-90 хуудас/,

 

           Эрүүгийн 2226002620211 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

           Хохирогч С.Нбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****** аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хуулийн зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа. Тухайн ажлыг 2020 оноос хойш хийж гүйцэтгэж байгаа. Манай байгууллагын эд хөрөнгө буюу 103-н яаралтай тусламжийн бикс /багц, цүнх/-ийг аваад доторх эм тариа, бүтээгдэхүүн, багаж хэрэгслийг устгаж, гэмтээсэн гэх хэрэгт ****** аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг төлөөлөн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Тухайн үед буюу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагын гадна зогсоолоос яаралтай түргэний машин дотор байсан 103-н яаралтай тусламжийн бикс /багц, цүнх/-ийг үл мэдэх нэгэн авч яваад гадна талын цахилгааныг онгойлгоод бороонд эм тариаг нь норгоод үлдээчихсэн байсан. Тухайн үед яг ямар эм, тариа норж гэмтсэнийг мэдэхгүй байна. Манай яаралтай тусламжийн эмчийн мэдүүлэг дээр дэлгэрэнгүй тусгагдсан байсан. Ариутгалын халдваргүйжүүлэлтийг нь солиод дахин ашиглах боломжтой байх. Одоогийн байдлаар надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл гарч ирээгүй байгаа. Хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл гарч ирвэл нэхэмжилнэ. Эд зүйл үнэлүүлсэн гэх төлбөр 60,000 төгрөгийг бол эхний байдлаар нэхэмжилж байна. Тухайн мөнгийг эмч болон жолоочоос түр гаргуулсан. Цүнхэнд байсан эвдэрч гэмтсэн болон дахин ашиглах боломжгүй болсон эм тариа, эд зүйлсийн жагсаалтыг нь гаргуулж хэргийн материалд хавсаргуулна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 158 хуудас/,

 

            Гэрч Г.МСы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төвийн түргэн буюу яаралтай тусламж дээр ээлжтэй байсан. ****** сумын 5 дугаар багт байрлах 155 дугаар байранд 19 цагийн орчим дуудлагад их эмч Г.БЛгийн хамт очоод тэндээ нэг цаг гаран тусламж үзүүлээд НИК шатахуун түгээх станцаас түлш аваад буцаад 13 дугаар багт байрлах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн баруун талд байх яаралтай тусламжийн тасгийн буюу 103-н үүдэнд зогсоол дээр 41-00 ӨВР улсын дугаартай машинаа байрлуулаад халуун байсан тул машиныхаа жолоочийн эсрэг талын порчик бага зэрэг онгойлгоод орхисон. Тэгээд тэр талын хаалга бол түгжээгүй байсан. Би их эмч Г.БЛгийн хамт эмнэлэгт байж байгаад 20 цагийн орчим манай 103 тоот утсанд дуудлага ирээд машиндаа суутал яаралтай тусламжийн эм хэрэгсэл, аппарат, чагнуур байдаг бикс буюу улаан цүнх алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан. Их эмч Г.БЛгийн хамт байсан өөр хүн хамт байгаагүй. ****** сумын 5 дугаар багийн дуудлагаас гарч ирээд эмч Г.БЛ машины урд талын 2 суудлын голд байх моторын таг хэсэг дээр тавьж байхыг харсан, эмнэлгийн гадаа ирээд авч буугаагүй тэндээ үлдээсэн. Камерын бичлэгтэй, яаг тухайн зогсоол руу харсан нэг хяналтын камертай, улаан өнгийн хар өнгийн бариултай, цацруулагч нь хууларсан байсан. Эмчилгээнд зориулагдсан эм, тариа, бинт, шприц, катетр, ариутгалын спирт, нэг удаагийн малгай болон бээлий, нэг удаагийн шпатал, байсан эм тариаг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ 700,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийн зүйл байгаа байх. Манай их эмч Г.БЛ сайн мэдэж байгаа байх” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  124 хуудас/,

 

            Гэрч О.ЭТийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...19 цагийн үед ****** аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн утаснаас залгаад танай хариуцсан багаас цүнх хулгайд алдагдсан байна, ажил дээр ир гэж хэлсэн. Тэгээд би удалгүй ****** аймгийн Цагдаагийн газарт хүрч ирээд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд очоод хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн. Тухайн үед Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн хаалганы баруун талд гадаа автомашины зогсоол дээр байсан эмнэлгийн жижүүрийн автомашин болох Фургон загварын тээврийн хэрэгсэл дотроос ханцуй хэсгээрээ 3 ширхэг цагаан өнгийн зураастай хар өнгийн цамц өмссөн бага зэргийн бөгтгөр эрэгтэй хүн эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг тойрч харж байгаад жолоочийн эсрэг талын буюу баруун талын урд талын хаалгыг онгойлгоод дотроос нь улаан өнгийн эмнэлгийн цүнхийг аваад ертөнцийн зүгээс баруун урд зүг рүү явж байгаа гэх бичлэгийг өөрийн нүдээр харж гар утсан дээрээ бичлэг хийж авсан байсан. Тэгээд баруун урд чиглэлтэй явсан байхаар нь араас нь явсан замаар нь явж үзтэл Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн чанх урд талын авто гаражны баруун урд талын “NARKOZZ" гэх бичиглэлтэй хүрэн бор өнгийн төмөр хаалганы урд хулгайд алдагдсан гэх улаан өнгийн эмнэлгийн цүнх болон доторх эм тариа, эд зүйлсийг эмх замбараагүй гаргаад хаячихсан байсан. Тэгээд бүгдийг нь эмхлүүлж аваад ****** аймгийн Цагдаагийн газарт хүрч ирээд тухайн өдөр яаралтай тусламжийн жижүүрт гарч байсан Г.БЛг дуудаж асуухад миний хулгайд алдсан гэх цүнх мөн байна гээд тухайн цүнх доторх эд зүйлсээ бүртгээд түр хурааж авсан. Тухайн үед эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мөнх-Эрдэнэ тухайн цүнхийг хулгайлж авсан гэх Огоо гэх хочтой Ц.Отыг олж авч ирж согтуурлын зэргийг хэмжихэд 0.86 хувьтай гарч ирсэн. Тухайн үед улаан эмнэлгийн цүнхэнд байсан пульс хэмжигч буюу хурууны өндөг үзүүр хэсэгт хийдэг электрон зүйл нь дутуу байх үед нь Ц.Отт пульс хэмжигч нь цүнхэнд нь байхгүй байна, та хаана тавьсан, тэрийгээ аваад ир гэж хэлээд явуулахад маргааш өглөө нь цүнхнээс дутсан гэх пульс хэмжигчийг аваад ороод ирсэн. Цүнх авдаг гэх өдөр нь бороо орчихсон, цүнхэн дотор байсан эд зүйлс бүгд нороод хайлсан байдалтай болсон байсан. Би улаан цүнхийг хаанаас олсон талаараа Ц.Отт хэлээгүй. Тэгэхэд Ц.От пульс хэмжигчийг авч ирэхэд нь та хаанаас аваад ирэв гэж асуухад нөгөө цүнх байсан газраасаа олоод ирлээ гэж хэлсэн. Би тухайн үед Ц.Отт цүнхийг хаанаас олсон, яасан талаараа хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 160 хуудас/,

 

           Гэрч Г.БЛгийн мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ****** аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн буюу түргэн тусламжийн их эмчээр жижүүрт гарч байсан. Тэгээд 19 цагийн орчим 5 дугаар багт дуудлагад яваад тэндээсээ гарч ирэхдээ би бикс буюу түргэн тусламжийн улаан өнгийн цүнхээ машины 2 суудлын голд байх моторын тагны дээр тавьсан. Тэгээд эмнэлгийн гадаа ирээд эмнэлэг руу орчихоод 21 цагийн орчим 103 тоот утсанд дуудлага ирээд, дуудлагад явах гээд машиндаа суутал бикс байхгүй байсан. Тэгээд жижүүр сувилагч Б.Батдолгорт хэлсэн.  Манай жолооч Г.МС бид хоёр байсан, өөр хүн бол байгаагүй.  Тухайн цүнхэнд тариагаар Морфин 3 амп, Диазепам 2 амп, Диклоденк 3 амп, Витамин-С 1 амп, Витамин В1 5 амп, 1 хагарсан, Церукал 5 амп, Кетонол 5 амп, Анальгин 5 амп, Фурсамид 5 амп, Адерналин 5 амп, Димедрол 1 хайрцаг, Дексаметацон 4 амп, Атропин 4 амп, Энал 4 амп, Нош-па 4 амп, Допамин 3 амп, Эуфиллин 1 амп, Магнизм 6 амп, Глюкоз 1 амп, эмээр Нифидипин 19 таб, Сальбутомал 15 таб, Бадоп 6 таб, Карбалин 6 таб, Церукал таб, Валидол 5 таб, Энап 10 таб, Нош-па 8 ширхэг, Амлодипин 8 ширхэг, Карбамезапин 2 ширхэг, Нитороглицерин 8 ширхэг, Аспирин 10 ширхэг, Парацетамол 10 ширхэг, Ибупропин 2 ширхэг, тарианы жижиг хайрцаг 19 ширхэг, эмийн жижиг хайрцаг 2 ширхэг, эмийн том хайрцаг 3 ширхэг,Тамедин 7.5%-тай 1 ширхэг, спирт 100 мл, Сальбутомал 1 ширхэг, хэл дарагч 3 ширхэг, уян зүү 4 ширхэг, наалт 2 ширхэг, салаалагч 1 ширхэг, уян бинт 4 ширхэг, бинт 1 ширхэг, шингэнээр Натрихлорид 0,9-500-тай 1 ширхэг, Натрихлорид 0,9-100-тай 3 ширхэг, Рингер 500-тай 1 ширхэг, Глюкоз 250-тай 1 ширхэг, Глюкоз 100-тай 1 ширхэг, ЕАКК 100-тай 1 ширхэг, Кали хлорид 7,5-100-тай 1 ширхэг, хүзүүний чиг 1 ширхэг, шээсний уут 3 ширхэг, систем 6 ширхэг, дулаацуулагч 1 ширхэг, даралтын аппарат 1 ширхэг, чагнуур 1 ширхэг, Пульсоксиметр 1 ширхэг, төмөр чиг 3 ширхэг, Вазелин 1 ширхэг, бээлий 50 хос, шприц 20-той 3 ширхэг, шприц 10-тай 6 ширхэг, шприц 5-тай 5 ширхэг, шприц 3-тай 5 ширхэг, шээсний катетр 3 ширхэг, малгай 4 ширхэг, модон хэл дарагч 9 ширхэг, бохирын уут 1 ширхэг, түргэн тусламжийн цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлс байсан. Би алдсан эм тарианы нэг бүрийн үнийг бол сайн мэдэхгүй байна, шаардлагатай эм тариа л байдаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 125-127 хуудас/,

 

           Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн яаралтай тусламжийн улаан өнгийн цүнхэнд үзлэг хийсэн “...****** сумын 13 дугаар багт байрлах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ертөнцийн зүгээр баруун талын зогсоолд байсан 41-00 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байсан яаралтай тусламжийн улаан өнгийн цүнх нь Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байх авто гаражийн баруун талаас 1 дэх хаалганы урдаас олдсон ба цүнх дотор 19 төрлийн тариа, 14 төрлийн эм, 7 төрлийн шингэн, нийт 71 төрлийн яаралтай тусламжийн эд зүйлс байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 127-128 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн эд зүйл хураан авсан “...Морфин 3 амп, Диазепам 2 амп, Диклоденк 3 амп, Витамин-С 1 амп, Витамин В1 5 амп, 1 хагарсан, Церукал 5 амп, Кетонол 5 амп, Анальгин 5 амп, Фурсамид 5 амп, Адерналин 5 амп, Димедрол 1 хайрцаг, Дексаметацон 4 амп, Атропин 4 амп, Энал 4 амп, Нош-па 4 амп, Допамин 3 амп, Эуфиллин 1 амп, Магнизм 6 амп, Глюкоз 1 амп, эмээр Нифидипин 19 таб, Сальбутомал 15 таб, Бадоп 6 таб, Карбалин 6 таб, Церукал таб, Валидол 5 таб, Энап 10 таб, Нош-па 8 ширхэг, Амлодипин 8 ширхэг, Карбамезапин 2 ширхэг, Нитроглицерин 8 ширхэг, Аспирин 10 ширхэг, Парацетамол 10 ширхэг, Ибупропин 2 ширхэг, тарианы жижиг хайрцаг 19 ширхэг, эмийн жижиг хайрцаг 2 ширхэг, эмийн том хайрцаг 3 ширхэг,Тамедин 7.5%-тай 1 ширхэг, спирт 100 мл, Сальбутомал 1 ширхэг, хэл дарагч 3 ширхэг, уян зүү 4 ширхэг, наалт 2 ширхэг, салаалагч 1 ширхэг, уян бинт 4 ширхэг, бинт 1 ширхэг, шингэнээр Натрихлорид 0,9-500-тай 1 ширхэг, Натрихлорид 0,9-100-тай 3 ширхэг, Рингер 500-тай 1 ширхэг, Глюкоз 250-тай 1 ширхэг, Глюкоз 100-тай 1 ширхэг, ЕАКК 100-тай 1 ширхэг, Кали хлорид 7,5-100-тай 1 ширхэг, хүзүүний чиг 1 ширхэг, шээсний уут 3 ширхэг, систем 6 ширхэг, дулаацуулагч 1 ширхэг, даралтын аппарат 1 ширхэг, чагнуур 1 ширхэг, Пульсоксиметр 1 ширхэг, төмөр чиг 3 ширхэг, Вазелин 1 ширхэг, бээлий 50 хос, шприц 20-той 3 ширхэг, шприц 10-тай 6 ширхэг, шприц 5-тай 5 ширхэг, шприц 3-тай 5 ширхэг, шээсний катетр 3 ширхэг, малгай 4 ширхэг, хэл дарагч 8 ширхэг, бохирын уут 1 ширхэг, түргэн тусламжийн цүнх 1 ширхэг зэргийг хураан авав” гэсэн тэмдэглэл,  хохирогч ****** аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хууль ёсны төлөөлөгч С.Нбд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 129-132 хуудас/,

 

            Яллагдагч Ц.Отын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр согтуу архи уучихсан гадуур явж байгаад БОЭТ-ийн үүдэнд түргэний машин дотор улаан өнгийн том цүнх байхыг харсан. Тэгэхээр нь би хүн харж байгаад машины хаалгыг нь татахад хаалга нь онгойхоор нь ороод улаан өнгийн цүнхийг аваад Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд байдаг гаражийн урд очиж цүнхэнд байсан эд зүйлсийг үзтэл дандаа эм, тариа, шприц гарч ирсэн. Тэгээд авах юм олдохгүй болохоор нь хаячихаад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод унтаж байхад цагдаа хүрч ирээд намайг дагуулж яваад цүнх хаясан гаражийн үүдэнд очоод авсан. Тэгээд цүнхээ аваад цагдаа руу яваад драгераар үлээлгэсэн”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 174 хуудас/,

 

            Яаралтай тусламжийн эм тарианы жагсаалт /1хх-ийн 175 хуудас/,

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-ийн 116-119 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн 06/06 дугаартай “...****** аймгийн Цагдаагийн газрын багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой О.ЭТийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 1,335,046  төгрөг гэж дүгнэж байна” гэсэн тайлан /1хх-ийн 138-146 хуудас/,

 

          Эрүүгийн 2226002930215 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч Б.Тоы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Дунай зочид буудлын зогсоол дээр 18-45 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулчхаад “Joy Lounge”-д орж байж байгаад 15:20 минутад гарч ирээд машинаа жолоодоод гэртээ очоод цүнхээ авах гэтэл миний цүнх байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би ажлын газрын Бадамжаргал гэх хүнтэй хамт явж байсан юм. Би цүнхээ “Joy Lounge”-д орох үед машиныхаа голын хайрцаг дээр орхичхоод орсон. Тухайн үед би машинаа цоожлоогүй орхисон байсан юм. Цагаан өнгийн савхин жижиг гар цүнх, цагаан өнгийн оосортой оосор нь үзүүр дээрээ шаргал өнгийн гинжтэй, дотор нь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх. ажлын үнэмлэх, хаан банкны карт, Е-март карт, автобусны карт, Сансар худалдааны төвийн хөнгөлөлтийн карт, бэлэн 30,000 төгрөг, нүдний шил, чихэвч, шүдний бэхжүүлэгч, жижиг савлагаатай үнэртэй ус зэрэг эд зүйл байсан юм. Би өөрийн хулгайд алдсан гэх түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, Хаан банкны карт, E-mart-ийн карт, автобусны карт, Сансар худалдааны төвийн хөнгөлөлтийн карт, цагаан өнгийн савхин жижиг гар цүнх гэх эд зүйлсийг олж авсан. Бусад зүйлс болох чихэвч, шүд бэхжүүлэгч, 30,000 төгрөг, нүдний шил, цүнхний төмөр оосор гэх эд зүйлсийг буцааж аваагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 213, 216 хуудас/,

 

          Яллагдагч Ц.Отын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр ****** аймгийн ****** сумын 5 дугаар багт байдаг хуучин Хаан банкны тэнд явж байгаад Алтан холбоо, Норжун гэх хоёр газрын дунд цагаан өнгийн машин зогсоол дээр зогсож байсан. Тэгээд би баруун талын хаалгыг нь татаад үзтэл онгорхой байсан. Тэгэхээр нь би дотроос нь цагаан өнгийн цүнхийг нь аваад өвөртөө хийгээд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зүг явж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед би цагаан өнгийн цүнхний оосрыг нь тасдаад өвөртөө хийсэн байсан. Тухайн үед цагдаад баригдаад цүнхээ өгчихөөд, тасарсан оосрыг нь халаасандаа хийгээд цагдаад өгөөгүй. Тэгээд цагдаагаас гараад хүнс бараан зах руу очоод Даваасүрэн гэх хүнтэй тааралдаад нөгөө цагаан цүнхний оосрыг Даваасүрэнд өгсөн. Даваасүрэн нь өөрөө шар өнгөтэй эд зүйлд дуртай болохоор нь би Даваасүрэнтэй тааралдах үедээ өгчихсөн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 223 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/20 дугаартай “...Цахим үнэмлэх 64,000 төгрөг, жолоочийн үнэмлэх 12,500 төгрөг, ажлын үнэмлэх 500 төгрөг, “iphone  airpods pro” маркийн хуучин чихэвч 100,000 төгрөг, шүд бэхжүүлэгч хуучин 200,000 төгрөг, эмэгтэй хүний нүдний хуучин шил 100,000 төгрөг, эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 477,500 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 195-199 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн  2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/01 дугаартай “1 ширхэг Хаан банкны энгийн виза карт 10,000 төгрөг, E-mart дэлгүүрийн хөнгөлөлтийн карт 0 төгрөг, автобусны карт 3500 төгрөг, Сансар худалдааны төвийн хөнгөлөлтийн карт 0 төгрөг, бэлэн мөнгө 30,000 төгрөг, жижиг савлагаатай үнэртэй ус 10,000 төгрөг, эмэгтэй хүний жижиг гар цүнх 60,000 төгрөг, эмэгтэй хүний жижиг хэтэвч 25,000 төгрөг, нийт 138,500 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 18-22 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Ц.Отаас цагаан өнгийн гар цүнх, цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, “Iphone air pod pro” маркийн чихэвч, нүдний шил, шүд бэхжүүлэгч” зэрэг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 205-207 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Тоаар цагаан өнгийн гар цүнхийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 201-204 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Төгс- Оюунд “хар өнгийн түрийвч, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, Хаан банкны карт, E-mart-ийн карт, автобусны карт, Сансар худалдааны төвийн хөнгөлөлтийн карт, цагаан өнгийн савхин жижиг гар цүнх” зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 209 хуудас/,

 

         Эрүүгийн 2226002710247 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

          Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр Ч.Мөнхтуяа 19 цагийн орчим ажлаасаа ирээд, бурхны өмнө байсан мөнгөн цөгц алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай байшингийн цонх, хаалга зүгээр байсан, хаагуур орсон талаар мэдэхгүй байна. Манайх гэрээсээ явахдаа гэрийнхээ үүдэнд байдаг амбаарын нүхэнд түлхүүрээ хийгээд үлдээчихдэг юм. Хуучны цалин цагаан мөнгөн, өндөр 12 см орчим хэмжээтэй цөгц байгаа. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй. ...Ямар ч байсан 400,000-500,000 төгрөг байгаа. 500,000 төгрөгөөр үнэлнэ. Манай хажуу талын айлууд эзгүй байдаг юм, ямар айлууд байдаг талаар сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 11 хуудас/,

 

            Гэрч Б.Болор-Эрхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ц.От гэх хүнийг танихгүй. ...Яг хэзээ                    авсан талаараа сайн мэдэхгүй байна. Нэг халзан толгойтой, настай хүн ирээд мөнгөний хэрэг болоод байна гээд гуйгаад байхаар нь 60,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн хүнийг танина, халзан толгойтой, настай хүн байсан. Тухайн үедээ хулгайн эд зүйл гэж мэдээгүй худалдаж авсан. Би 20,000 төгрөгийн дэвсгэртээр 3 ширхэг буюу 60,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 15 хуудас/,

           

          Яллагдагч Ц.Отын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр ****** аймгийн ****** сумын 10 дугаар багийн 24-12 тоотод Д.Мийн хашаанд нь орсон. Тэгээд хашаанд байж байгаад байшингийн түлхүүр нь байшингийн буланд байхаар нь аваад онгойлгож орсон. Тэгээд байшинд ороод Д.Мийн гэр дотроос мөнгөн цөгц 1 ширхгийг аваад гарч явсан. Байшингаас гараад хүнс бараан зах руу ороод мөнгөн цөгцийг 60,000 төгрөгөөр зарчихсан. Зарсан мөнгөөрөө архи аваад уучихсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 33 хуудас/,

 

         2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 236-240 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч Д.Моор таньж олуулах ажиллагаа явуулсан “...Миний алдсан цагаан өнгийн мөнгөн цөгц 1 дугаарт байрлуулсан цөгц мөн байна. Манай цөгц цул мөнгө, хуучин цагийн цагаан өнгийн 12 см орчим хэмжээгээр нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 241-243 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б.Болор-Эрхээр таньж олуулах ажиллагаа явуулсан  “Хангамж” худалдааны төвийн 183 дугаартай лангуун дээр ирж цөгц зарсан хүнийг танина. Халзан толгойтой настай хүн байгаа. Одоо харвал шууд танина. Надад мөнгөн цөгц худалдсан хүн 2 гэсэн дугаарт байрлуулсан гэрэл зураг дээр байгаа хүн мөн байна, би халзан толгой, нас тогтсон байгаагаар нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 244-247 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б.Болор-Эрхээс мөнгөн цөгц хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 248-250 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №67 дугаартай “...Мөнгөн цөгц 450,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 20-23 хуудас/,

          

           Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “...Б.Болор-Эрхээс хураан авсан мөнгөлөг, цагаан өнгийн 12 см өндөртэй мөнгөн цөгцийг хохирогч Д.Мид хүлээлгэн өгөв” гэсэн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 3-5 хуудас/,

 

           Эрүүгийн 2226000000284 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

           Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би БОЭТ-д харуулаар хоносон. Манай эхнэр мөн ээлжтэй жижүүртэй таарсан юм. Гэртээ ирээгүй 2 хоносон. Гэртээ ирээд хоёр гурав хонож байгаад гэрээс мөнгөн аяга, эхнэрийн түрүүвчинд байсан 50,000 төгрөг алга болсон талаар мэдсэн. ...Манай гэрт урьд нь манай хамаатан От орж мөнгөн цөгц хулгай хийж байсан юм. Тэр хүн л хулгай хийсэн. ...Манай байшинд хаалга хөшиж орсон юм шиг байна лээ. Эхлээд манай эхнэр ирээд хаалга онгойлгосон. Тэгэхэд гажсан юм шиг байна гэж хэлсэн. Урьд нь манай эхнэр намайг ирээд түлхүүргүй хөшиж орсон юм болов уу гэж бодсон гэсэн. Манай гэрээс гал тогооны сервантанд байсан шинэ цагийн мөнгөн аяга, авдар дээр эхнэрийн цүнхэнд байсан 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг байсан. ...Ц.От нь манай нагац ах байгаа юм. Би 2022 оны 5 дугаар сард Отыг барилга дээр ажиллуулаад хэдэн төгрөг өгдөг байсан юм. Тэгээд нэг өдөр юм хийхгүй ажил хаяад яваад өгөхөөр нь мөнгө өгөөгүй юм. Тэгсэн надад өс санаад байдаг юм шиг байна лээ. Ц.Оттай уулзсан чинь чи надад барилга бариулж байгаад мөнгө төгрөг өгөөгүй болохоор чинь би хөлсөндөө тэр аягыг чинь авсан юм гээд тоохгүй байсан. Манай гэрт юу байгааг От л мэддэг. Би гэртээ авч ирж хоол цай өгөөд л байдаг юм. Урьд нь бас манай цөгцийг авахдаа манай гэрийн түлхүүр хийдэг байсан газрыг мэдээд байшин онгойлгож ороод манайхаас цөгц аваад зарсан байсан. Баригдахдаа тэгж ярьж байсан. ...Манай аягыг зах дээр зараад архи уусан гэж От надад ярьсан. ...Гэрээсээ хулгайд алдсан мөнгөн аягаа хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 181, 189 хуудас/,

 

                 Гэрч, иргэний нэхэмжлэгч А.ТБийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд болов уу гэж санаж байна намайг Хүнс бараан захын баруун талд цагаан өнгийн портер маркийн машинтай нүүрс зарж байхад зах дээр архи уугаад байдаг толгой нь халзан, бор бараан өнгийн хувцастай “Огоо” гэж нэрлээд байдаг хүн нүүрс зарж байсан хүмүүс дээр ирээд дугуй зарна гээд байсан. Тэгээд миний машинд сууснаа өврөөсөө мөнгөн аяга гаргаж ирээд үүнийг хямдхан аваадахаач гэсэн. Тэгээд хэд юм гэсэн чинь 70,000 төгрөг гэсэн. Тэгээд би 50,000 төгрөг байна гэсэн чинь за за ав гээд надад зарчихаад явсан. Би 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгээр өгсөн. Тэр аягыг би гэртээ аваачсан. Би худалдаж авсан 50,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 192, 194 хуудас/,

 

          Яллагдагч Ц.Отын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн өдрийн цагаар Д.Мийн гэрт ганцаараа орсон. Намайг орох үед байшингийн хаалга онгорхой, цоожгүй, хөшчихсөн байсан. Тэгээд би хаалгыг нь таттал онгойчихсон. Тэгээд би гал тогооны өрөөнөөс нь 1 ширхэг мөнгөн аяга аваад хүн бараан зах руу ороод нүүрс зарж байсан хүмүүс дээр очоод нэг хүнд 50,000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь бэлнээр авсан. Тэгээд мөнгөөр нь цайны газарт ороод хоол идээд, архи авч уугаад дуусгасан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 210-213 хуудас/,

 

         Хохирогч Д.Мийн тус аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 162 хуудас/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 163-167 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “...гэрч А.ТБээс амны тойрог 15 см цагаан металл бүхий хүрэн тагштай шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхгийг хураан авав” гэсэн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2хх-ийн 177-178 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрч А.ТБээр  таньж олуулах ажиллагаа явуулсан “3 дугаарт байгаа хүн надад мөнгөн аяга зарсан Ц.От гэх хүн мөн байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 168-173 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хохирогч Д.Моор  таньж олуулах ажиллагаа явуулсан “Надад үзүүлсэн 1-3 дугаартай мөнгөн аяганууд дундаас 2 дугаартай мөнгөн аяга нь манай гэрээс хулгайд алдагдсан гэх мөнгөн аяга мөн байна. Тухайн мөнгөн аяганы ёроол байх цөмөрхий, түүнийг хадаасаар хадсан байгаа хэсэг, тэгээд тойроод ямар нэгэн бичиг, тэмдэглэгээ байхгүй байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 174-176 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний нэхэмжлэгч А.ТБээс “шинэ цагийн мөнгөн аяга, амны хэмжээ нь 14 см, хүрэн тагштай, улны доод талдаа хээтэй аягыг” үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Мид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 177-178, 181 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №115 дугаартай “...хаалганы эвдрэлийн засварын зардал 30,000 төгрөг, 5, инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг 160,000 төгрөг, 50,000 төгрөгийн өдрийн үнэлгээний ханш 50,130 төгрөг, нийт үнэлгээ 240,130 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 199-201 хуудас/,         

 

          Шүүгдэгч Ц.Отын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ****** аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ****** аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ****** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ****** аймгийн Хархорин сум дах сум дундын шүүхийн 146/ШЦТ2018/07 дугаарттай шийтгэх тогтоолын хуулбар, ****** аймгийн Хархорин сум дах сум дундын шүүхийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ****** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Ц.Отын Хаан Банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 34, 2хх-ийн 37-145, 148хуудас/ зэрэг болно.

 

          Улсын яллагч Д.Ганцэцэг  шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хэргийн үйл баримтын тухайд  шүүгдэгч Ц.От нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ****** аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах ****** аймгийн нутгийн удирдлагын ордны арын зогсоол дээр байрлуулсан ******** ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн Г.Аийн өмчлөлийн ”НР” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг дагалдах хэрэгсэл цүнх, залгуурын хамт, ягаан өнгийн эмэгтэй хүний хуучин цүнх 1 ширхэг, нүдний линз 2 ширхэг, сибирийн цагаан алттай гоо сайхны ком /хуучин/ 5 ширхэг, нүүрний крем 2 ширхэг, нүүрний өө дарагч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.906.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ****** аймгийн ****** сумын 10 дугаар баг 24-12 тоотод оршин суух иргэн Д.Мийн хүн байнга амьдрах зориулалт бүхий өвлийн байшинд нэвтрэн орж, 1 ширхэг хуучин цагийн, цалин цагаан мөнгөөр хийгдсэн зулын цөгцийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ****** аймгийн ****** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн авто зогсоол дээр байрлуулаад орхисон байсан 41-00 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос 1.335.046 төгрөгийн үнэ бүхий яаралтай түргэн тусламжийн цүнх 1 ширхгийг, 71 нэр төрлийн эм, хэрэгслүүдийн хамт нууцаар авсан, 2022 оны 06-р сарын 20-ны өдөр ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жой лоунжийн гадна зогсоол дээр байсан 18-45 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос 616.000 төгрөгийн үнэ бүхий цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, Ай фоне айр фудс про/ ”lpone airPods Pro” маркийн чихэвч, нүдний шил, шүд бэхжүүлэгч, ХААН банкны энгийн виза карт, 1 ширхэг И март дэлгүүрийн хөнгөлөлтийн карт, 1 ширхэг автобусны карт, 1 ширхэг Сансар худалдааны төвийн карт, 1 ширхэг жижиг савлагаатай үнэртэй ус, цүнх 1 ширхэг, түрүүвч 1 ширхэг бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нууцаар авсан. Яллагдагч Ц.От нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ****** аймгийн ****** сумын 13-р багт байрлах 307-р байрны гараж буюу тусгайлан хамгаалсан байрны цоожийг эвдлэн, уг гаражид нэвтрэн орж, 300,000 төгрөгийн үнэ бүхий иргэн Н.ГМын хар өнгөтэй, арьсан эмэгтэй хүний гутал 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр ****** аймгийн ****** сумын 10 дугаар багийн 24-12 тоотод оршин суух иргэн Д.Мийн байнга амьдрах зориулалт бүхий байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 50.000 төгрөгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон хавтаст хэрэг авагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Яагаад гэхээр шүүгдэгч Ц.От нь 6-н удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж байгаа нь эрүүгийн хууль тогтоомжид тодорхойлсон байнга  гэсэн шинжид хамаарч байна.  Тухайн гэмт хэргийг үйлдсэн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийг улмаас олсон эд хөрөнгөөр өөрийнхөө амьдралын наад захын хэрэгцээг хангаж байгаа нь тухайн гэмт хэргийг амьдралынхаа эх үүсвэр болгосон гэж үзэх хуулийн шаардлагыг хангаж байгаа тул тухайн зүйл ангиар зүйлчилж оруулж ирсэн байгаа юм. Тийм учраас шүүгдэгч Ц.Отын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас Эð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ц.Отын 6-н удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж улсын яллагчаас зүйлчилсэн. Шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн хугацааны хувьд 2022 оны 05 дугаар сарын 30, 2022 оны 06 дугаар сарын 3, 2022 оны 06 дугаар сарын 23, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэсэн давтамжуудтай байдаг. Улсын яллагчийн зүгээс Эð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар  хулгайлах гэмт хэргийг амьдралынхаа эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн байгаа. Амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн санал гаргаж байгаа. Тухайн саналдаа шүүгдэгч Ц.Отын үйлдсэн 6 удаагийн үйлдэл нь харьцангуй удаан хугацаанд тогтвортой үйлдсэн гэх улсын дээд шүүхийн шалгуурыг хангахгүй байна гэж үзэж байна. Тухайн үйлдлүүд нь 2022 оны 05 дугаар сарын 30, 2022 оны 06 дугаар сарын 03, 20, 23, 10 дугаар сарын 07 өдрүүдэд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдлээс нь харахад энэ төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд тогтвортой үйлдсэн гэх шалгуур хангагдахгүй байгаа. Ц.От өмнө нь хулгайлах гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй учраас тухайн 6 удаагийн үйлдэл дээр нь энэ төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэсэн шалгуурыг хангахгүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдэх замаар олсон орлогыг өөрийнхөө амьжиргааг залгуулах гол эх сурвалж  болгож тогтвортой ашигласан байдал бол тогтоогдохгүй байгаа. Яагаад гэхээр хохирогч Ат нөүтбүүкийг буцаан өгсөн. Хохирогч Нбд эд зүйлүүдийг буцааж өгөөд ашиглах боломжгүй эд зүйлүүдийн төлбөр болох 207,266 төгрөг нэхэмжлэгдэж байгаа. То,  М  нарт эд зүйлсийг нь буцааж өгсөн. ГМд гутлыг нь буцааж өгсөн. Тэгэхээр энэ гэмт хэрэг үйлдсэн боловч энэ гэмт хэргээс олсон орлого бол  Ц.Отын хувьд тогтоогдохгүй байна. Тийм учраас амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Тийм учраас түүнд Эð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ялыг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Тухайн хулгайлан гэмт хэрэг болох 6-н удаагийн үйлдлийн орлого болох мөнгийг  өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал харагдахгүй байна. Хэдийгээр хулгайн гэмт хэргийг 3 буюу түүнээс дээш үйлдсэн тохиолдолд амьдралын эх үүсвэр  гэж зүйлчилсэн хэдий ч энэ төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан тогтвортой хугацаанд үйлдсэн байх ёстой, мөн гэмт хэргийн улмаас олсон орлогыг өөрийн амьжиргаагаа залгуулах гол эх үүсвэр болгосон байх ёстой гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй учраас Эð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө  үү гэсэн саналыг гаргаж байна. Хохирлын хувь хохирогч Ат учруулсан хохирлоос хулгайлсан нөтэбүүкийг нь буцааж өгсөн. Үлдэгдэл хохирлоо хохирогч нь нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн, хохирогч Нбд эмнэлгийн хэрэгслийг буцааж өгсөн боловч эмнэлгийн 207,266 төгрөгийн эд зүйлүүд нь ашиглах боломжгүй байгаа тул нэхэмжилнэ гэсэн. Хохирогч То нь гомдол саналгүй гэсэн, хохирогч ГМ, М нарт хохирлыг биет байдлаар  нь төлсөн байгаа” гэсэн дүгнэлтийг,

 

          Иргэдийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Олон удаагийн хулгайлах хэрэг хийж бусдыг хохироосон гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Отт  холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.От нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ****** аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ****** аймгийн нутгийн удирдлагын ордны арын зогсоол дээр байсан ******** ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслээс хохирогч Г.Аийн өмчлөлийн “НР” маркийн зөөврийн компьютерыг цүнх, залгуурын хамт, ягаан өнгийн эмэгтэй хүний хуучин цүнх 1 ширхэг, нүдний линз 2 ширхэг, сибирийн цагаан алттай гоо сайхны ком /хуучин/ 5 ширхэг, нүүрний крем 2 ширхэг, нүүрний өө дарагч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,906,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ****** аймгийн ****** сумын 10 дугаар багийн 24 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух хохирогч Д.Мийн хүн байнга амьдрах зориулалт бүхий өвлийн байшинд нэвтрэн орж, 1 ширхэг хуучин цагийн, цалин цагаан мөнгөөр хийгдсэн зулын цөгцийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ****** аймгийн ****** сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах ****** аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн авто зогсоол дээр байрлуулаад орхисон байсан 41-00 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос 71 нэр төрлийн эм, хэрэгсэл бүхий  яаралтай түргэн тусламжийн цүнхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч  1,335,046 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Jоу lounge”-ийн гадна зогсоол дээр байсан 18-45 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос хохирогч Б.Тоы цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, “Iphone air Pods” маркийн чихэвч, нүдний шил, шүд бэхжүүлэгч, Хаан банкны энгийн виза карт, 1 ширхэг,  E-mart дэлгүүрийн хөнгөлөлтийн карт,  автобусны карт, Сансар худалдааны төвийн карт,  жижиг савлагаатай үнэртэй ус, цүнх, түрийвч,  бэлэн 30,000 төгрөг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч  660,000 төгрөгийг хохирол учруулсан,

 

2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ****** аймгийн ****** сумын 13 дугаар багийн  307 дугаар байрны гараж буюу тусгайлан хамгаалсан байрны цоожийг эвдлэн, уг гаражид нэвтрэн орж, хохирогч Н.ГМын хар өнгөтэй, эмэгтэй хүний, арьсан гутал 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд  ****** аймгийн ****** сумын 10 дугаар багийн 24 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух хохирогч Д.Мийн байнга амьдрах зориулалт бүхий байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 50,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 240,310 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Ц.От нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ****** аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ****** аймгийн нутгийн удирдлагын ордны арын зогсоол дээр байсан ******** ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслээс хохирогч Г.Аийн өмчлөлийн “НР” маркийн зөөврийн компьютерыг цүнх, залгуурын хамт, ягаан өнгийн эмэгтэй хүний хуучин цүнх 1 ширхэг, нүдний линз 2 ширхэг, сибирийн цагаан алттай гоо сайхны ком /хуучин/ 5 ширхэг, нүүрний крем 2 ширхэг, нүүрний өө дарагч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,906,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Г.Аийн “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд ****** аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****** аймгийн нутгийн удирдлагын ордны арын зогсоол дээр байсан ******** ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслээ тавиад нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байхад 13:50 цагийн орчим миний 99820412 дугаарын утас руу цагдаагийн байгууллагаас залгаад танд “НР” маркийн саарал өнгийн зөөврийн компьютер байдаг уу гэж асуухаар нь надад байдаг, миний машин дотор байгаа гэхэд та машиндаа компьютероо шалгаадах гэж хэлэхээр нь машиндаа ороод үзтэл миний цагаан өнгийн цүнхтэй “НР” маркийн саарал өнгийн зөөврийн компьютер, залгуурын хамт, ягаан өнгийн цүнх дотор нь нүүрний будаг, нүдний 2 ширхэг линз зэрэг эд зүйл байхгүй байсан. Цагаан өнгийн цүнхтэй “НР” маркийн саарал өнгийн, i5-тай, хэрэглээгүй шинэ компьютер байгаа. Тус компьютерыг манай байгууллагаас ажлын хэрэгцээнд зориулж 2022 оны 05 дугаар сарын дундуур өгсөн. Тухайн компьютер худалдаанд 2,700,000 төгрөгийн үнэлгээтэй байна лээ. Ягаан өнгийн цүнх, дотор нь нүүрний будаг, нүдний 2 ширхэг линз зэрэг эд зүйл байсан. Миний машинд ямар нэгэн телевиз байгаагүй. Миний машины жолоочийн хаалга түгжигддэггүй болохоор би бусад 3 хаалгаа түгжээд жолоочийн хаалгаа түгжилгүй үлдээсэн байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81 хуудас/,

 

             Гэрч Б.БМийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Мөнхжаргалын хамт явж байхад ****** аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв халуун усны урд зам дээр урьд өмнө нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан Ц.От нь хар өнгийн тоос шороо болсон “Шарп” гэсэн бичигтэй хуучин телевизор, “НР” гэх бичиглэлтэй саарал өнгийн зөөврийн компьютер, залгуурын хамт бариад явж байхад нь тухайн эд зүйлийг хаанаас авсан талаар асуухад эхлээд олсон гээд байсан. Тухайн үед барьж яваа зөөврийн компьютерыг нь үзээд асаатал зүгээр асаж байсан. Тухайн үед мөрдөгч Ж.Мөнхжаргал нь зүгээр ажиллаж байгаа эд зүйлээ хэн хаядаг юм гэхэд аймгийн захиргааны арын зогсоол дээрээс машинаас авчихлаа гэж хэлсэн. Тэгээд шалгахаар ажил руу авч ирсэн. Тухайн үед Ц.От нь ганцаараа явж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83 хуудас/,

 

Яллагдагч Ц.Отын “...Тухайн өдөр ****** аймгийн ****** сумын төв талбай дээр баахан хүмүүс ирчихсэн, баахан майхан барьчихсан арга хэмжээ болж байсан. Тэгээд би театрын араар яваад захиргааны арын модон жорлонгийн хажууд очсон. Тэгээд нойлд нь бие засчихаад, хогон дээрээс нь хэдэн хуванцар сав түүж аваад, хогон дээрээсээ шуудай олж авч хийгээд, хашааг нь хойшоо давж ороод хойд талд байдаг хогон дээрээс дахиж хуванцар сав аваад, хоёр шуудай хуванцар савнуудаа хүнс бараан захын цагаан идээн дээр очоод 1000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэндээсээ гараад урагшаа төв эмийн сангийн хажууд байдаг цэцэрлэгийн тэнд байдаг хогийн цэг дээр очоод байж байгаад дараагаар нь эмийн сангийн урд талын хогийн цэг дээр очоод тэндээсээ хар өнгийн телевизор болон шуудайтай зүйл олсон. Тэгээд тэрийгээ аваад явж байх үедээ цагдаатай таараад цагдаа дээр ирсэн. Би хогийн цэг дээрээс олсон гэх шуудайн дотор юу байсан гэдгийг харж амжаагүй байсан. Ямар ч гэсэн тухайн телевизорыг хямдхан авдаг гэхээр нь зарах гээд зах руу тэврээд явж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99 хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 58-60 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ц.Отаас “...Саарал өнгийн “НР” гэх бичиглэлтэй зөөврийн компьютер, хар өнгийн цэнэглэгч залгуурыг” хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 72 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.Аээр таньж олуулсан ажиллагаа явуулсан “...Би машинаасаа алдсан зөөврийн компьютероо харвал ямар нэгэн программ татаагүй шинээрээ, дэлгэцний арын гол хэсэгт “НР” гэх бичиглэлтэй, компьютерын цэсэн дотор манай хүүхдүүдийн болон миний зураг байгаа. Миний машинаас алдагдсан “НР” гэх бичиглэлтэй зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт 1, 2 дугаартай байна. Би ерөнхий байдал болон цэсэнд байгаа зургаар нь таньж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 65-68 хуудас/,

                   

            Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.Ат “Дэлгэцийн арын гол хэсэгт “НР” гэсэн бичиглэлтэй, саарал өнгийн СND1205S6Q сериал дугаартай зөөврийн компьютер, хар өнгийн зөөврийн компьютерын цэнэглэгч залгуурыг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 70-71 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №62 дугаартай “...Зөөврийн компьютерын үнэ 2,475,000 төгрөг, ягаан өнгийн хуучин цүнх 1 ширхэг нь 60,000 төгрөг, линз 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 43,000 төгрөг, нийт 86,000 төгрөг, сибирийн цагаан алттай ком 5 ширхэг нь 168,000 төгрөг, крем 2 ширхэг, нэг бүрийн  үнэ 45,000 төгрөг, нийт 90,000 төгрөг, өө дарагч 1 ширхэг нь 27,000 төгрөг, нийт үнэлгээ 2,906,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 87-90 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ****** аймгийн ****** сумын 10 дугаар багийн 24 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух хохирогч Д.Мийн хүн байнга амьдрах зориулалт бүхий өвлийн байшинд нэвтрэн орж, 1 ширхэг хуучин цагийн, цалин цагаан мөнгөөр хийгдсэн зулын цөгцийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогч Д.Мийн “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр Ч.Мөнхтуяа 19 цагийн орчим ажлаасаа ирээд, бурхны өмнө байсан мөнгөн цөгц алга болсон байна гэж хэлсэн. Манай байшингийн цонх, хаалга зүгээр байсан, хаагуур орсон талаар мэдэхгүй байна. Манайх гэрээсээ явахдаа гэрийнхээ үүдэнд байдаг амбаарын нүхэнд түлхүүрээ хийгээд үлдээчихдэг юм. Хуучны цалин цагаан мөнгөн, өндөр 12 см орчим хэмжээтэй цөгц байгаа. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй. ...500,000 төгрөгөөр үнэлнэ.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 11 хуудас/,

 

            Гэрч Б.Болор-Эрхийн “...Яг хэзээ   авсан талаараа сайн мэдэхгүй байна. Нэг халзан толгойтой, настай хүн ирээд мөнгөний хэрэг болоод байна гээд гуйгаад байхаар нь 60,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн хүнийг харвал танина, халзан толгойтой, настай хүн байсан. Тухайн үедээ хулгайн эд зүйл гэж мэдээгүй худалдаж авсан. Би 20,000 төгрөгийн дэвсгэртээр 3 ширхэг буюу 60,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 15 хуудас/,

           

          Яллагдагч Ц.Отын “...Би тухайн өдөр ****** аймгийн ****** сумын 10 дугаар багийн 24-12 тоотод Д.Мийн хашаанд нь орсон. Тэгээд хашаанд байж байгаад байшингийн түлхүүр нь байшингийн буланд байхаар нь аваад онгойлгож орсон. Тэгээд байшинд ороод Д.Мийн гэр дотроос мөнгөн цөгц 1 ширхгийг аваад гарч явсан. Байшингаас гараад хүнс бараан зах руу ороод мөнгөн цөгцийг 60,000 төгрөгөөр зарчихсан. Зарсан мөнгөөрөө архи аваад уучихсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 33 хуудас/,

 

         2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 236-240 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч Д.Моор таньж олуулах ажиллагаа явуулсан “...Миний алдсан цагаан өнгийн мөнгөн цөгц 1 дугаарт байрлуулсан цөгц мөн байна. Манай цөгц цул мөнгө, хуучин цагийн цагаан өнгийн 12 см орчим хэмжээгээр нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 241-243 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б.Болор-Эрхээр таньж олуулах ажиллагаа явуулсан  “Хангамж” худалдааны төвийн 183 дугаартай лангуун дээр ирж цөгц зарсан хүнийг танина. Халзан толгойтой настай хүн байгаа. Надад мөнгөн цөгц худалдсан хүн 2 гэсэн дугаарт байрлуулсан гэрэл зураг дээр байгаа хүн мөн байна, би халзан толгой, нас тогтсон байгаагаар нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 244-247 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б.Болор-Эрхээс мөнгөн цөгц хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 248-250 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №67 дугаартай “...Мөнгөн цөгц 450,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 20-23 хуудас/,

         

           Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “...Б.Болор-Эрхээс хураан авсан мөнгөлөг, цагаан өнгийн 12 см өндөртэй мөнгөн цөгцийг хохирогч Д.Мид хүлээлгэн өгөв” гэсэн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 3-5 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ****** аймгийн ****** сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн авто зогсоол дээр байрлуулаад орхисон байсан 41-00 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос 71 нэр төрлийн эм, хэрэгсэл бүхий  яаралтай түргэн тусламжийн цүнхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч  1,335,046 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нбын “...****** аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хуулийн зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа. Тухайн үед буюу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагын гадна зогсоолоос яаралтай түргэний машин дотор байсан 103-н яаралтай тусламжийн бикс /багц, цүнх/-ийг үл мэдэх нэгэн авч яваад гадна талын цахилгааныг онгойлгоод бороонд эм тариаг нь норгоод үлдээчихсэн байсан. Тухайн үед яг ямар эм, тариа норж гэмтсэнийг мэдэхгүй байна. Манай яаралтай тусламжийн эмчийн мэдүүлэг дээр дэлгэрэнгүй тусгагдсан байсан. Ариутган халдваргүйжүүлэлтийг нь солиод дахин ашиглах боломжтой байх. Тухайн мөнгийг эмч болон жолоочоос түр гаргуулсан. Цүнхэнд байсан эвдэрч гэмтсэн болон дахин ашиглах боломжгүй болсон эм тариа, эд зүйлсийн жагсаалтыг нь гаргуулж хэргийн материалд хавсаргуулна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 158 хуудас/,

 

            Гэрч Г.МСы “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төвийн түргэн буюу яаралтай тусламж дээр ээлжтэй байсан. ****** сумын 5 дугаар багт байрлах 155 дугаар байранд 19 цагийн орчим дуудлагад их эмч Г.БЛгийн хамт очоод тэндээ нэг цаг гаран тусламж үзүүлээд НИК шатахуун түгээх станцаас түлш аваад буцаад 13 дугаар багт байрлах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн баруун талд байх яаралтай тусламжийн тасгийн буюу 103-н үүдэнд зогсоол дээр 41-00 ӨВР улсын дугаартай машинаа байрлуулаад халуун байсан тул машиныхаа жолоочийн эсрэг талын порчик бага зэрэг онгойлгоод орхисон. Тэгээд тэр талын хаалга түгжээгүй байсан. Би их эмч Г.БЛгийн хамт эмнэлэгт байж байгаад 20 цагийн орчим манай 103 тоот утсанд дуудлага ирээд машиндаа суутал яаралтай тусламжийн эм хэрэгсэл, аппарат, чагнуур байдаг бикс буюу улаан цүнх алга болсон байсан.  ****** сумын 5 дугаар багийн дуудлагаас гарч ирээд эмч Г.БЛ машины урд талын 2 суудлын голд байх моторын таг хэсэг дээр тавьж байхыг харсан, эмнэлгийн гадаа ирээд авч буугаагүй, тэндээ үлдээсэн. Эмчилгээнд зориулагдсан эм, тариа, бинт, шприц, катетр, ариутгалын спирт, нэг удаагийн малгай болон бээлий, нэг удаагийн шпатал, байсан эм тариаг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ 700,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийн зүйл байгаа байх. Манай их эмч Г.БЛ сайн мэдэж байгаа байх” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  124 хуудас/,

 

            Гэрч О.ЭТийн “...Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд очоод хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн. Тухайн үед Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн хаалганы баруун талд гадаа автомашины зогсоол дээр байсан эмнэлгийн жижүүрийн автомашин болох Фургон загварын тээврийн хэрэгсэл дотроос ханцуй хэсгээрээ 3 ширхэг цагаан өнгийн зураастай хар өнгийн цамц өмссөн бага зэргийн бөгтгөр эрэгтэй хүн эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг тойрч харж байгаад жолоочийн эсрэг талын буюу баруун талын урд талын хаалгыг онгойлгоод дотроос нь улаан өнгийн эмнэлгийн цүнхийг аваад ертөнцийн зүгээс баруун урд зүг рүү явж байгаа гэх бичлэгийг өөрийн нүдээр харж гар утсан дээрээ бичлэг хийж авсан байсан. Тэгээд баруун урд чиглэлтэй явсан байхаар нь араас нь явсан замаар нь явж үзтэл Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн чанх урд талын авто гаражны баруун урд талын “NARKOZZ" гэх бичиглэлтэй хүрэн бор өнгийн төмөр хаалганы урд хулгайд алдагдсан гэх улаан өнгийн эмнэлгийн цүнх болон доторх эм тариа, эд зүйлсийг эмх замбараагүй гаргаад хаячихсан байсан. Тэгээд бүгдийг нь эмхлүүлж аваад ****** аймгийн Цагдаагийн газарт хүрч ирээд тухайн өдөр яаралтай тусламжийн жижүүрт гарч байсан Г.БЛг дуудаж асуухад миний хулгайд алдсан гэх цүнх мөн байна гээд тухайн цүнх доторх эд зүйлсээ бүртгээд түр хурааж авсан. Тухайн үед эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мөнх-Эрдэнэ тухайн цүнхийг хулгайлж авсан гэх Огоо гэх хочтой Ц.Отыг олж авч ирж согтуурлын зэргийг хэмжихэд 0.86 хувьтай гарч ирсэн. Тухайн үед улаан эмнэлгийн цүнхэнд байсан пульс хэмжигч буюу хурууны өндөг үзүүр хэсэгт хийдэг электрон зүйл нь дутуу байх үед нь Ц.Отт пульс хэмжигч нь цүнхэнд нь байхгүй байна, та хаана тавьсан, тэрийгээ аваад ир гэж хэлээд явуулахад маргааш өглөө нь цүнхнээс дутсан гэх пульс хэмжигчийг аваад ороод ирсэн. Цүнх авдаг гэх өдөр нь бороо орчихсон, цүнхэн дотор байсан эд зүйлс бүгд нороод хайлсан байдалтай болсон байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 160 хуудас/,

 

           Гэрч Г.БЛгийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ****** аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн буюу түргэн тусламжийн их эмчээр жижүүрт гарч байсан. Тэгээд 19 цагийн орчим 5 дугаар багт дуудлагад яваад тэндээсээ гарч ирэхдээ би бикс буюу түргэн тусламжийн улаан өнгийн цүнхээ машины 2 суудлын голд байх моторын тагны дээр тавьсан. Тэгээд эмнэлгийн гадаа ирээд эмнэлэг руу орчихоод 21 цагийн орчим 103 тоот утсанд дуудлага ирээд, дуудлагад явах гээд машиндаа суутал бикс байхгүй байсан. Тэгээд жижүүр сувилагч Б.Батдолгорт хэлсэн. Манай жолооч Г.МС бид хоёр байсан, өөр хүн бол байгаагүй.  Тухайн цүнхэнд тариагаар Морфин 3 амп, Диазепам 2 амп, Диклоденк 3 амп, Витамин-С 1 амп, Витамин В1 5 амп, 1 хагарсан, Церукал 5 амп, Кетонол 5 амп, Анальгин 5 амп, Фурсамид 5 амп, Адерналин 5 амп, Димедрол 1 хайрцаг, Дексаметацон 4 амп, Атропин 4 амп, Энал 4 амп, Нош-па 4 амп, Допамин 3 амп, Эуфиллин 1 амп, Магнизм 6 амп, Глюкоз 1 амп, эмээр Нифидипин 19 таб, Сальбутомал 15 таб, Бадоп 6 таб, Карбалин 6 таб, Церукал таб, Валидол 5 таб, Энап 10 таб, Нош-па 8 ширхэг, Амлодипин 8 ширхэг, Карбамезапин 2 ширхэг, Нитороглицерин 8 ширхэг, Аспирин 10 ширхэг, Парацетамол 10 ширхэг, Ибупропин 2 ширхэг, тарианы жижиг хайрцаг 19 ширхэг, эмийн жижиг хайрцаг 2 ширхэг, эмийн том хайрцаг 3 ширхэг,Тамедин 7.5%-тай 1 ширхэг, спирт 100 мл, Сальбутомал 1 ширхэг, хэл дарагч 3 ширхэг, уян зүү 4 ширхэг, наалт 2 ширхэг, салаалагч 1 ширхэг, уян бинт 4 ширхэг, бинт 1 ширхэг, шингэнээр Натрихлорид 0,9-500-тай 1 ширхэг, Натрихлорид 0,9-100-тай 3 ширхэг, Ренгир 500-тай 1 ширхэг, Глюкоз 250-тай 1 ширхэг, Глюкоз 100-тай 1 ширхэг, ЕАКК 100-тай 1 ширхэг, Кали хлорид 7,5-100-тай 1 ширхэг, хүзүүний чиг 1 ширхэг, шээсний уут 3 ширхэг, систем 6 ширхэг, дулаацуулагч 1 ширхэг, даралтын аппарат 1 ширхэг, чагнуур 1 ширхэг, Пульсоксиметр 1 ширхэг, төмөр чиг 3 ширхэг, Вазелин 1 ширхэг, бээлий 50 хос, шприц 20-той 3 ширхэг, шприц 10-тай 6 ширхэг, шприц 5-тай 5 ширхэг, шприц 3-тай 5 ширхэг, шээсний катетр 3 ширхэг, малгай 4 ширхэг, модон хэл дарагч 9 ширхэг, бохирын уут 1 ширхэг, түргэн тусламжийн цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлс байсан. Би алдсан эм тарианы нэг бүрийн үнийг бол сайн мэдэхгүй байна, шаардлагатай эм тариа л байдаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 125-127 хуудас/,

 

           Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн яаралтай тусламжийн улаан өнгийн цүнхэнд үзлэг хийсэн “...****** сумын 13 дугаар багт байрлах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ертөнцийн зүгээр баруун талын зогсоолд байсан 41-00 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байсан яаралтай тусламжийн улаан өнгийн цүнх нь Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байх авто гражийн баруун талаас 1 дэх хаалганы урдаас олдсон ба цүнх дотор 19 төрлийн тариа, 14 төрлийн эм, 7 төрлийн шингэн, нийт 71 төрлийн яаралтай тусламжийн эд зүйлс байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 127-128 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн эд зүйл хураан авсан “...Морфин 3 амп, Диазепам 2 амп, Диклоденк 3 амп, Витамин-С 1 амп, Витамин В1 5 амп, 1 хагарсан, Церукал 5 амп, Кетонол 5 амп, Анальгин 5 амп, Фурсамид 5 амп, Адерналин 5 амп, Димедрол 1 хайрцаг, Дексаметацон 4 амп, Атропин 4 амп, Энал 4 амп, Нош-па 4 амп, Допамин 3 амп, Эуфиллин 1 амп, Магнизм 6 амп, Глюкоз 1 амп, эмээр Нифидипин 19 таб, Сальбутомал 15 таб, Бадоп 6 таб, Карбалин 6 таб, Церукал таб, Валидол 5 таб, Энап 10 таб, Нош-па 8 ширхэг, Амлодипин 8 ширхэг, Карбамезапин 2 ширхэг, Нитороглицерин 8 ширхэг, Аспирин 10 ширхэг, Парацетамол 10 ширхэг, Ибупропин 2 ширхэг, тарианы жижиг хайрцаг 19 ширхэг, эмийн жижиг хайрцаг 2 ширхэг, эмийн том хайрцаг 3 ширхэг,Тамедин 7.5%-тай 1 ширхэг, спирт 100 мл, Сальбутомал 1 ширхэг, хэл дарагч 3 ширхэг, уян зүү 4 ширхэг, наалт 2 ширхэг, салаалагч 1 ширхэг, уян бинт 4 ширхэг, бинт 1 ширхэг, шингэнээр Натрихлорид 0,9-500-тай 1 ширхэг, Натрихлорид 0,9-100-тай 3 ширхэг, Рингер 500-тай 1 ширхэг, Глюкоз 250-тай 1 ширхэг, Глюкоз 100-тай 1 ширхэг, ЕАКК 100-тай 1 ширхэг, Кали хлорид 7,5-100-тай 1 ширхэг, хүзүүний чиг 1 ширхэг, шээсний уут 3 ширхэг, систем 6 ширхэг, дулаацуулагч 1 ширхэг, даралтын аппарат 1 ширхэг, чагнуур 1 ширхэг, Пульсоксиметр 1 ширхэг, төмөр чиг 3 ширхэг, Вазелин 1 ширхэг, бээлий 50 хос, шприц 20-той 3 ширхэг, шприц 10-тай 6 ширхэг, шприц 5-тай 5 ширхэг, шприц 3-тай 5 ширхэг, шээсний катетр 3 ширхэг, малгай 4 ширхэг, хэл дарагч 8 ширхэг, бохирын уут 1 ширхэг, түргэн тусламжийн цүнх 1 ширхэг зэргийг хураан авав” гэсэн тэмдэглэл,  хохирогч ****** аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хууль ёсны төлөөлөгч С.Нбд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 129-132 хуудас/,

 

            Яллагдагч Ц.Отын “...Би тухайн өдөр согтуу архи уучихсан гадуур явж байгаад БОЭТ-ийн үүдэнд түргэний машин дотор улаан өнгийн том цүнх байхыг харсан. Тэгэхээр нь би хүн харж байгаад машины хаалгыг нь татахад хаалга нь онгойхоор нь ороод улаан өнгийн цүнхийг аваад Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд байдаг гражийн урд очиж цүнхэнд байсан эд зүйлсийг үзтэл дандаа эм, тариа, шприц гарч ирсэн. Тэгээд авах юм олдохгүй болохоор нь хаячихаад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод унтаж байхад цагдаа хүрч ирээд намайг дагуулж яваад цүнх хаясан гражийн үүдэнд очоод авсан. Тэгээд цүнхээ аваад цагдаа руу яваад драгераар үлээлгэсэн”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 174 хуудас/,

 

            Яаралтай тусламжийн эм тарианы жагсаалт /1хх-ийн 175 хуудас/,

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-ийн 116-119 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн 06/06 дугаартай “...****** аймгийн Цагдаагийн газрын багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой О.ЭТийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 1,335,046  төгрөг гэж дүгнэж байна” гэсэн тайлан /1хх-ийн 138-146 хуудас/,

 

            Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “...****** сумын 13 дугаар багт байрлах БОЭТ-ийн урд байсан 41-00 ӨВР улсын дугаартай машин дотор байсан яаралтай тусламжийн цүнхтэй эм тариа хулгайд алдсан гэх гомдол мэдээллийн дагуу шалгахад алга болсон гэх цүнх нь ****** сумын 13 дугаар багт байх Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд байрлах машины гаражийн урдаас олж түүн дотор байсан эд зүйлсийг хураан авав” гэсэн эд зүйл хураан авсан тэмдэглэл/1хх-ийн 129-131 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Jоу lounge”-ийн гадна зогсоол дээр байсан 18-45 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дотроос хохирогч Б.Тоы цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, “Iphone air Pods” маркийн чихэвч, нүдний шил, шүд бэхжүүлэгч, Хаан банкны энгийн виза карт, 1 ширхэг,  E-mart дэлгүүрийн хөнгөлөлтийн карт,  автобусны карт, Сансар худалдааны төвийн карт,  жижиг савлагаатай үнэртэй ус, цүнх, түрийвч,  бэлэн 30,000 төгрөг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч  660,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогч Б.Тоы “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Дунай зочид буудлын зогсоол дээр 18-45 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулчхаад “Joy Lounge”-д орж байж байгаад 15:20 минутад гарч ирээд машинаа жолоодоод гэртээ очоод цүнхээ авах гэтэл миний цүнх байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би ажлын газрын Бадамжаргал гэх хүнтэй хамт явж байсан юм. Би цүнхээ “Joy Lounge”-д орох үед машиныхаа голын хайрцаг дээр орхичхоод орсон. Тухайн үед би машинаа цоожлоогүй орхисон байсан юм. Цагаан өнгийн савхин жижиг гар цүнх, цагаан өнгийн оосортой оосор нь үзүүр дээрээ шаргал өнгийн гинжтэй, дотор нь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх. ажлын үнэмлэх, хаан банкны карт, Е-март карт, автобусны карт, Сансар худалдааны төвийн хөнгөлөлтийн карт, бэлэн 30,000 төгрөг, нүдний шил, чихэвч, шүдний бэхжүүлэгч, жижиг савлагаатай үнэртэй ус зэрэг эд зүйл байсан юм. Би өөрийн хулгайд алдсан гэх түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, Хаан банкны карт, E-mart-ийн карт, автобусны карт, Сансар худалдааны төвийн хөнгөлөлтийн карт, цагаан өнгийн савхин жижиг гар цүнх гэх эд зүйлсийг олж авсан. Бусад зүйлс болох чихэвч, шүд бэхжүүлэгч, 30,000 төгрөг, нүдний шил, цүнхний төмөр оосор гэх эд зүйлсийг буцааж аваагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 213, 216 хуудас/,

 

          Яллагдагч Ц.Отын “...Тухайн өдөр ****** аймгийн ****** сумын 5 дугаар багт байдаг хуучин Хаан Банкны тэнд явж байгаад Алтан холбоо, Норжун гэх хоёр газрын дунд зогсож байсан цагаан өнгийн машин зогсоол дээр зогсож байсан. Тэгээд би баруун талын хаалгыг нь татаад үзтэл онгорхой байсан. Тэгэхээр нь би дотроос нь цагаан өнгийн цүнхийг нь аваад өвөртөө хийгээд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зүг явж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед би цагаан өнгийн цүнхний оосрыг нь тасдаад өвөртөө хийсэн байсан. Тухайн үед цагдаад баригдаад цүнхээ өгчихөөд, тасарсан оосрыг нь халаасандаа хийгээд цагдаад өгөөгүй. Тэгээд цагдаагаас гараад хүнс бараан зах руу очоод Даваасүрэн гэх хүнтэй тааралдаад нөгөө цагаан цүнхний оосрыг Даваасүрэнд өгсөн. Даваасүрэн нь өөрөө шар өнгөтэй эд зүйлд дуртай болохоор нь би Даваасүрэнтэй тааралдах үедээ өгчихсөн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 223 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/20 дугаартай “...Цахим үнэмлэх 64,000 төгрөг, жолоочийн үнэмлэх 12,500 төгрөг, ажлын үнэмлэх 500 төгрөг, “iphone  airpods pro” маркийн хуучин чихэвч 100,000 төгрөг, шүд бэхжүүлэгч хуучин 200,000 төгрөг, эмэгтэй хүний нүдний хуучин шил 100,000 төгрөг, эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 477,500 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 195-199 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн  2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/01 дугаартай “1 ширхэг Хаан банкны энгийн виза карт 10,000 төгрөг, E-mart дэлгүүрийн хөнгөлөлтийн карт 0 төгрөг, автобусны карт 3500 төгрөг, Сансар худалдааны төвийн хөнгөлөлтийн карт 0 төгрөг, бэлэн мөнгө 30,000 төгрөг, жижиг савлагаатай үнэртэй ус 10,000 төгрөг, эмэгтэй хүний жижиг гар цүнх 60,000 төгрөг, эмэгтэй хүний жижиг хэтэвч 25,000 төгрөг, нийт 138,500 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 18-22 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Ц.Отаас цагаан өнгийн гар цүнх, цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, “Iphone air pod pro” маркийн чихэвч, нүдний шил, шүд бэхжүүлэгч” зэрэг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 205-207 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Тоаар цагаан өнгийн гар цүнхийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 201-204 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Төгс- Оюунд “хар өнгийн түрийвч, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, Хаан банкны карт, E-mart-ийн карт, автобусны карт, Сансар худалдааны төвийн хөнгөлөлтийн карт, цагаан өнгийн савхин жижиг гар цүнх” зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 209 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ****** аймгийн ****** сумын 13 дугаар багийн  307 дугаар байрны гараж буюу тусгайлан хамгаалсан байрны цоожийг эвдлэн, уг гаражид нэвтрэн орж, хохирогч Н.ГМын хар өнгөтэй, эмэгтэй хүний, арьсан гутал 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

             Хохирогч Н.ГМын  “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн үед манай хөрш айлын хүн танай гаражийн агуулахын цоожийг эвдэлчихсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд агуулахад орж үзэхэд шкафнаас гутлын хайрцаг гаргаад хаясан байсан. Тухайн хайрцагт байсан гутал алдагдсан. Тэгээд орцны камер шүүж үзтэл 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед подволктой халзан толгойтой, эрэгтэй хүн хулгайлсан байсан тул цагдаагийн газарт мэдэгдсэн. Хавар, намар өмсөх зориулалттай урт түрийтэй, эмэгтэй хүний, хар өнгийн арьсан гутал байсан. 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар их дэлгүүрээс 380,000 төгрөгөөр худалдан авч байсан ба би алдсан арьсан гутлаа 300,000 төгрөгөөр үнэлнэ. ...Миний хулгайд алдагдсан гэх гутал маань мөн байна. Тухайн гутлыг 6 сар гаруйн хугацаанд өмссөн болохоор би таньж байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27, 30 хуудас/,

 

          Гэрч Ш.ЭЦийн “...Би зах дээр гутал засвар ажиллуулдаг юм. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр байх яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Үдээс хойш 17 цагийн үед гаднаас үл таних хүн орж ирээд та гутал авах уу гэж асууж ирсэн. Тухайн үед би 2 удаа гутал авахгүй гэж буцааж явуулсан боловч удалгүй дахин ирээд энэ гутлыг 10,000 төгрөгөөр аваач гэж гуйгаад байхаар нь авчихсан юм. Тухайн гутал зарсан хүн нь өндөр, халзан толгойтой, тонгойж явдаг хүн байсан. Ер нь зах дээр архи уучихсан явж байдаг хүн байгаа. Тухайн хүнээс хулгайн гутал юм уу гэж асуутал биш манай эхнэрийн гутал байгаа юм гэхээр нь би авсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31-32 хуудас/,

 

         Гэрч М.НБын “...ГМ нь манай эхнэр. Алдсан гэх гутлын содон шинж тэмдгийг мэдэхгүй, хавар намрын түрийтэй хар гутал байгаа. 2021 оны намар Улаанбаатар хотоос 400,000 төгрөгөөр худалдаж авч байсан байх” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34 хуудас/,

 

         Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай “...Орос улсад үйлдвэрлэсэн, эмэгтэй хүний, арьсан, 37 размерын, хар өнгөтэй, урт түрийтэй, шинэ гутал 300,000       төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 36-38 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрч Ш.ЭЦээс гутал хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-20 хуудас/,

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 7-11 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хохирогч Н.ГМаар  таньж олуулах ажиллагаа явуулсан “...Миний алдсан хар өнгийн гутал 1 дугаарт байрлуулсан гутал мөн байна. Алдсан гутлынхаа хар өнгө, урт түрий, гутлын түрүүний баруун зүүн хэсэгт шаргал өнгийн төмөр дээр beratroni гэсэн бичигтэй, мөн гутлын дотор хэсэгт хар өнгийн цахилгаан зэргээр нь таньж байна.” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 12 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Ш.ЭЦээр таньж олуулах ажиллагаа явуулсан “...Ц.От гэх хүн 2 гэсэн дугаарт байгаа зураг мөн байна. Энэ хүн байнга манай энэ хавиар согтуу явдаг хүн байгаа юм. Би энэ хүнийг халзан толгой, нүүрний ерөнхий байдлаар нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-16 хуудас/,

 

          Яллагдагч Ц.Отын “...Тухайн өдөр би ганцаараа ****** аймгийн ****** сумын 13 дугаар багт байх бөхийн өргөөний хойд талд байдаг орон сууцны хажуугаар явж байгаад нойр хүрээд байхаар нь нэг танихгүй хүний гараж руу ороод унтах гээд хэвттэл гутал харагдсан. Тэгэхээр нь би тэр гутлыг нь аваад хүнс бараан зах руу очоод гутал засварын хүнд 10,000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд зарсан мөнгөө үрээгүй байж байгаад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49 хуудас/,

 

          ****** аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2226002980227 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 2-3 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд  ****** аймгийн ****** сумын 10 дугаар багийн 24 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух хохирогч Д.Мийн байнга амьдрах зориулалт бүхий байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 50,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 240,310 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогч Д.Мийн “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би БОЭТ-д харуулаар хоносон. Манай эхнэр мөн ээлжтэй жижүүртэй таарсан юм. Гэртээ ирээгүй 2 хоносон. Гэртээ ирээд хоёр гурав хонож байгаад гэрээс мөнгөн аяга, эхнэрийн түрүүвчинд байсан 50,000 төгрөг алга болсон талаар мэдсэн. ...Манай гэрт урьд нь манай хамаатан От орж мөнгөн цөгц хулгай хийж байсан юм. ...Манай гэрээс гал тогооны сервантанд байсан шинэ цагийн мөнгөн аяга, авдар дээр эхнэрийн цүнхэнд байсан 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг байсан. ...Ц.От нь манай нагац ах байгаа юм. Би 2022 оны 5 дугаар сард Отыг барилга дээр ажиллуулаад хэдэн төгрөг өгдөг байсан юм. Тэгээд нэг өдөр юм хийхгүй ажил хаяад яваад өгөхөөр нь мөнгө өгөөгүй юм. Ц.Оттай уулзсан чинь чи надад барилга бариулж байгаад мөнгө төгрөг өгөөгүй болохоор чинь би хөлсөндөө тэр аягыг чинь авсан юм гээд тоохгүй байсан. Манай гэрт юу байгааг От л мэддэг. Би гэртээ авч ирж хоол цай өгөөд л байдаг юм. Урьд нь бас манай цөгцийг авахдаа манай гэрийн түлхүүр хийдэг байсан газрыг мэдээд байшин онгойлгож ороод манайхаас цөгц аваад зарсан байсан. ...Манай аягыг зах дээр зараад архи уусан гэж От надад ярьсан. ...Гэрээсээ хулгайд алдсан мөнгөн аягаа хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 181, 189 хуудас/,

 

                 Гэрч, иргэний нэхэмжлэгч А.ТБийн “...2022 оны 10 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд болов уу гэж санаж байна намайг Хүнс бараан захын баруун талд цагаан өнгийн портер маркийн машинтай нүүрс зарж байхад зах дээр архи уугаад байдаг толгой нь халзан, бор бараан өнгийн хувцастай “Огоо” гэж нэрлээд байдаг хүн миний машинд сууснаа өврөөсөө мөнгөн аяга гаргаж ирээд үүнийг хямдхан аваадахаач гэсэн. Тэгээд хэд юм гэсэн чинь 70,000 төгрөг гэсэн. Тэгээд би 50,000 төгрөг байна гэсэн чинь за за ав гээд надад зарчихаад явсан. Би 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгээр өгсөн. Тэр аягыг би гэртээ аваачсан. Би худалдаж авсан 50,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 192, 194 хуудас/,

 

          Яллагдагч Ц.Отын “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн өдрийн цагаар Д.Мийн гэрт ганцаараа орсон. Намайг орох үед байшингийн хаалга онгорхой, цоожгүй хөшчихсөн байсан. Тэгээд би хаалгыг нь таттал онгойчихсон. Тэгээд би гал тогооны өрөөнөөс нь 1 ширхэг мөнгөн аяга аваад хүн бараан зах руу ороод нүүрс зарж байсан хүмүүс дээр очоод нэг хүнд 50,000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь бэлнээр авсан. Тэгээд мөнгөөр нь цайны газарт ороод хоол идээд, архи авч уугаад дуусгасан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 210-213 хуудас/,

 

         Хохирогч Д.Мийн тус аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 162 хуудас/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 163-167 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “...гэрч А.ТБээс амны тойрог 15 см цагаан металл бүхий хүрэн тагштай шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхгийг хураан авав” гэсэн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2хх-ийн 177-178 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрч А.ТБээр  таньж олуулах ажиллагаа явуулсан “3 дугаарт байгаа хүн надад мөнгөн аяга зарсан Ц.От гэх хүн мөн байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 168-173 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хохирогч Д.Моор  таньж олуулах ажиллагаа явуулсан “Надад үзүүлсэн 1-3 дугаартай мөнгөн аяганууд дундаас 2 дугаартай мөнгөн аяга нь манай гэрээс хулгайд алдагдсан гэх мөнгөн аяга мөн байна. Тухайн мөнгөн аяганы ёроол байх цөмөрхий, түүнийг хадаасаар хадсан байгаа хэсэг, тэгээд тойроод ямар нэгэн бичиг, тэмдэглэгээ байхгүй байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 174-176 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний нэхэмжлэгч А.ТБээс “шинэ цагийн мөнгөн аяга, амны хэмжээ нь 14 см, хүрэн тагштай, улны доод талдаа хээтэй аягыг” үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Мид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 177-178, 181 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №115 дугаартай “...хаалганы эвдрэлийн засварын зардал 30,000 төгрөг, 5, инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг 160,000 төгрөг, 50,000 төгрөгийн өдрийн үнэлгээний ханш 50,130 төгрөг, нийт үнэлгээ 240,130 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 199-201 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

           Шүүгдэгч Ц.От нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч Ц.От нь шүүх хуралдаанд “Тэр цөгц, мөнгөн аяга хоёрыг хулгайлаагүй. Би тэр өдөр ажлаасаа  ирж яваад дүүгийндээ орсон юм. Тэгээд би ороод мөнгө авъя гэсэн чинь авгай нь энэ мөнгөн цөгцийг аваад яв гээд надад өгсөн юм. Тэр мөнгөн аягыг  би мэдэхгүй. Харин компьютерыг би машин дотроос хулгай хийгээгүй. Би хог түүгээд явж байсан чинь төв эмийн сангийн цаад талаас нэг зурагт, компьютер хоёр хэвтэж байхаар нь олсон юм.” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Д.Мийн гэрт хууль бусаар нэвтрэн орж  мөнгөн цөгц, мөнгөн аяга, бэлнээр 50,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр,  ****** аймгийн Нутгийн удирдлагын ордны арын хашаанд зогсоол дээр байрлуулсан хохирогч Г.Аийн автомашинаас “НР” маркийн зөөврийн компьютерыг цүнх залгуурын хамт, ягаан өнгийн эмэгтэй хүний хуучин цүнх 1 ширхэг, нүдний линз 2 ширхэг, сибирийн цагаан алттай гоо сайхны ком /хуучин/ 5 ширхэг, нүүрний крем 2 ширхэг, нүүрний өө дарагч 1 ширхэг зэргийг тус тус хулгайлсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.М, хохирогч Г.А, гэрч Г.БМ, гэрч Б.Болор-Эрх, А.ТБ нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор нь шүүгдэгч Ц.Отыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгоогүй гэсэн дүгнэлтийг гаргасан боловч шүүгдэгч Ц.От нь хулгайн гэмт хэрэгт олон удаа ял шийтгүүлсэн, мөн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, амьдралын замнал, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, хэргийн тоо, үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлогоо амьжиргаандаа зарцуулдаг зэргийг үнэлж үзээд прокуророос шүүгдэгч Ц.Отт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын “шүүгдэгч Ц.Отт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлүүлэх тухай” дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч Ц.Отын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Ц.Отыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Ц.От нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч Ц.Отын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

 

           Шүүгдэгч Ц.Отын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****** аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 1,335,046 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 1,127,780 төгрөгийн эм, тариаг буцаан авсан, 207,266 төгрөгийн эм тариа нь бороонд норж дахин ашиглах боломжгүй болсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нбын мэдүүлэг, ****** аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/22 дугаартай албан бичиг, мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл зэргээр тогтоогдож байх  тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Отаас 207,266 төгрөгийг гаргуулж хохирогч ****** аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд олгох нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгч Ц.Отын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ат 2,906,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс хохирогч нь 2,490,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг буцаан авсан, 416,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болох нь мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл, хохирогч Г.Аийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, 416,000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлтээр,

 

          Хохирогч Б.Тод 616,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, Хаан банкны карт, E-mart-ийн карт, автобусны карт, Сансар худалдааны төвийн хөнгөлөлтийн карт, цагаан өнгийн савхин жижиг гар цүнх гэх эд зүйлсийг буцааж авсан.  Чихэвч, шүд бэхжүүлэгч, 30,000 төгрөг, нүдний шил, цүнхний төмөр оосор гэх эд зүйлсийн үнийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болох нь мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл, хохирогч Б.Тоы шүүхэд ирүүлсэн “Ц.Отт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.То миний бие нь БНСУ-д суралцаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн хүсэлтээр,

 

          Хохирогч Д.М  450,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн цөгц, 1 ширхэг мөнгөн аягыг буцаан авсан,  надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл, хохирогч Д.Мийн шүүхэд ирүүлсэн “...гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр,

 

          Хохирогч Н.ГМ нь хар өнгийн арьсан гутлаа буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “...Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл, хохирогч Н.ГМын шүүхэд ирүүлсэн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтээр,

 

          Иргэний нэхэмжлэгч А.ТБ 50,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болох нь түүний шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Ц.Отыг  хохирогч Г.А, Б.То, Н.ГМ, Д.М, иргэний нэхэмжлэгч А.ТБ нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

           Хэрэгт хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн үнэлгээний тайлан гаргасны төлбөр болох 65,000 төгрөгийг, мөн ****** аймаг дахь Цагдаагийн газар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсны төлбөр 60,000 төгрөгийг тус тус нэхэмжилж, нэхэмжлэхийг хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 65,000 төгрөгийг гаргуулж хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнд, 60,000 төгрөгийг гаргуулж ****** аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгох нь зүйтэй байна.

 

           Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ц.Отыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Отт  Эð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилээс 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх ялын санкцтай гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ц.Отыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон өдрөөс өнөөдрийг хүртэлх нийт цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулах саналтай. Хохирол төлбөрийн хувьд гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн тул өөр нэмж гаргах тайлбаргүй  гэсэн дүгнэлтийг,  

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Эð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Тухайн зүйл анги нь 5 жилээс 12 жилийн хугацаагаар хорих ялтай зүйл анги байгаа. Тийм учраас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд 5 жил 2 сарын хугацаагаар  нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү гэж хүсч байна. Шүүгдэгч нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналыг гаргаж байнагэсэн дүгнэлтийг  тус тус гаргасан.   

 

         Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

         Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүхээс шүүгдэгч Ц.Отт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ц.Отыг таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  түүнд оногдуулсан  таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

          Шүүгдэгч Ц.От нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 89 хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ЦХШЗ/106, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ЦХШЗ/115 дугаартай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцлоо.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ****** аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,  шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  3.5,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                           

                                                              ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч ******Отыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч ******Отыг таван  жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отт оногдуулсан  таван  жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

             5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Отаас 207,266 төгрөгийг гаргуулж хохирогч ****** аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 65,000 төгрөгийг гаргуулж З.Дагвасүрэнд, 60,000 төгрөгийг гаргуулж ****** аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгосугай.

 

6. Шүүгдэгч Ц.От нь  хохирогч Г.А, Б.То, Н.ГМ, Д.М, иргэний нэхэмжлэгч А.ТБ нарт төлөх төлбөргүй, хохирогч Г.А, Б.То, Н.ГМ, Д.М, иргэний нэхэмжлэгч А.ТБ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ****** аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШЇЇГЧ                                  Д.ЦЭЦЭГЭЭ

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                                 Х.ОТГОНЖАРГАЛ

 

                                                  ШҮҮГЧ                                  М.МАНДАХБАЯР