| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
********* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
********* аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********Ц нарт холбогдох 2326000000021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.............................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ********* аймгийн ********* сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт тус аймаг дахь Цагдаагийн газрын томилгоот өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч цагдаагийн дэд ахлагч, Г.Ө, Ё.А нарын биед халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй.” гэв.
Хохирогч Г.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ********* аймгийн цагдаагийн газрын томилгооны дагуу хэв журмын өдрийн эргүүл хийж цагдаагийн дэд ахлагч Ё.Аын хамт ********* аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэрт брошур тараагаад эргүүл хийж байхад цэнхэр өнгийн ******* ӨВЕ улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Ж.Ц өөрөө машинаасаа буугаад ирсэн. Би та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд Ж.Ц нь бичиг баримтаа шалгуулахаас татгалзсан. Ж.Цгоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэж асуухад би нэг пиво уусан гэж хэлэхээр нь би таныг ажил руу авч явж согтуурал шалгах багажаар шалгая гэхэд шалгуулахгүй гээд цээж хэсэг рүү 1 удаа түлхээд, хоолойноос боогоод машин руугаа түлхээд байсан. Тэгэхэд А хүрээд ирсэн. Би Аыг бичлэг хий гэж хэлэхэд бичлэг хийж эхлэхэд Ц заамдаж байгаад тавиад би өөрөө машин барьж явна гээд машин руугаа суух гэхэд би татаад суулгаагүй. Машиндаа суух гэж дайраад байхаар нь машинаас нь холдуулж хойно байсан хашаа руу шахаад зогссон. Би 7032102 дугаарын утас руу залгаж нэг иргэн шаардлага биелүүлэхгүй хоолой боогоод байна зөрчлийн хэрэг бүртгэгчийг явуулна уу гэж хэлсэн. Би зөрчлийн хэрэг бүртгэгч иртэл Ж.Цг машинд нь суулгахгүй гэж ноцолдож байхад цагдаагийн дэд ахлагч Ё.Аын утсыг аваад газар шидсэн. Намайг гараараа нүүр хэсэг рүү цохиход амнаас цус гарсан. Тухайн цус нь шүдний завсраас гараад байсан. Би Ж.Цгийн 2 гарыг нь нударганаас нь барьж байгаад баруун гарыг нь тавихад нь цагдаагийн дэд ахлагч Ё.Аын цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан. Гар луу харахад гарт нь машиных нь түлхүүр байсан. Тэгээд цагдаагийн дэд ахлагч Ё.А бид 2-ыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд зөрчлийн хэрэг бүртгэгч ирээд ажил дээр авчирсан. Ажил дээр ирээд согтуурал шалгах багажаар согтолтыг нь шалгахад 1.19% гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 хуудас/,
Хохирогч Ё.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ********* аймгийн цагдаагийн газрын томилгооны дагуу хэв журмын өдрийн эргүүл хийж цагдаагийн дэд ахлагч Г.Өын хамт ********* аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байхад дэд ахлагч Г.Ө улаан модоор цэнхэр өнгийн ******* ӨВЕ улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгаж байсан намайг харахад зодсон гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаагийн дэд ахлагч Г.Ө та машиныхаа түлхүүрийг өгнө үү гэхэд чамд өгч яадаг юм гээд цагдаагийн дэд ахлагч Г.Өын цээж хэсэг рүү 2 удаа гараараа түлхээд, барьж аваад нударгаараа мөр хэсэг рүү нь цохих шиг болохоор нь би утсаараа бичлэг хийсэн. Зодсон гэх хүн нь би утсаараа бичлэг хийлээ гээд миний утас руу цохиод миний утас газар унаад дэлгэцийн шилний зүүн хэсэг халцарсан байсан. Утсаа аваад ахиж бичлэг хийх гэхэд утас булааж аваад шидсэн. Би утсаа авах гэж явж байх хооронд нөгөө залуу хашаа руу шахалцаад зууралдаад байсан. Нөгөө залуу нь цагдаагийн дэд ахлагч Г.Өын нүүр хэрэг рүү нь гараараа цохиод авахаар нь баруун гараас нь барьж авахад 2 бацаан минь ална шүү гээд байсан. Тэгээд ахиад миний утсыг аваад шидэхэд шилэн наалт нь хагарсан, зүүн дээд булан дээрээ хонхойсон байсан. Тэгээд би нөгөө залууг баруун гараас нь бариад байж байхад түлхүүрээ хуруунуудынхаа салааны дунд хийж байгаад миний хэвлийн хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд цагдаагийн дэслэгч Э.Батхуяг, цагдаагийн ахлагч Банзрагч нар ирээд ажил руу авч явсан. Ажил дээр ирээд нөгөө залуу над руу хараад би эндээс гараад чамайг ална гээд заналхийлээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай “********* аймгийн Цагдаагийн газрын алба хаагч Ё.Аын өмч Самсунг А-73 маркийн гар утас унасны улмаас шилэн наалт хагарсан. Үнэлгээгээр тогтоогдсон дүн 7000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай “35 см орчим урттай дохиур мод нь эвдрэлийн улмаас голоороо хугарсан, гэрэл нь тасарсан. Дахин ашиглах боломжгүй. Үнэлгээгээр тогтоогдсон дүн 24000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-35 хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-48 хуудас/,
Хохирогч Г.Өт 24000 төгрөг төлсөн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шилжүүлгийн баримт /хх-ийн 81 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Цд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилжээ.
Хохирогч Г.Ө, Ё.А нар нь ********* аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх саатуулах баривчлах байрны жижүүрийн цагдаагаар ажилладаг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болох нь ********* аймаг дахь Цагдаагийн газрын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/106 дугаар тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/88 дугаар тушаал, ажилтан, албан хаагчийн дэлгэрэнгүй анкетын хуулбар, цагдаагийн үнэмлэх, хохирогч нарын мэдүүлэг, ********* аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны хэргийн газрын үзлэгийн баг, эргүүл, харуул, жижүүрийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн томилолт, аюулгүй ажиллагааны давтан зааварчилга /хх-ийн 10-12, 18-20, 40-44, 66 хуудас/ зэргээр тус тус нотлогдож байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.6-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ********* аймгийн ********* сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт тус аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 12 дугаарсарын 02-ны өдөр томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Ө, Ё.А нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдаж, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ж.Ц нь тус гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Цгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Г.Өын “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ********* аймгийн цагдаагийн газрын томилгооны дагуу хэв журмын өдрийн эргүүл хийж цагдаагийн дэд ахлагч Ё.Аын хамт ********* аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэрт брошур тараагаад эргүүл хийж байхад цэнхэр өнгийн ******* ӨВЕ улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Ж.Ц өөрөө машинаасаа буугаад ирсэн. Би та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд Ж.Ц нь бичиг баримтаа шалгуулахаас татгалзсан. Ж.Цгоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэж асуухад би нэг пиво уусан гэж хэлэхээр нь би таныг ажил руу авч явж согтуурал шалгах багажаар шалгая гэхэд шалгуулахгүй гээд цээж хэсэг рүү 1 удаа түлхээд, хоолойноос боогоод машин руугаа түлхээд байсан. Тэгэхэд А хүрээд ирсэн. Би Аыг бичлэг хий гэж хэлэхэд бичлэг хийж эхлэхэд Ц заамдаж байгаад тавиад би өөрөө машин барьж явна гээд машин руугаа суух гэхэд би татаад суулгаагүй. Машиндаа суух гэж дайраад байхаар нь машинаас нь холдуулж хойно байсан хашаа руу шахаад зогссон. Би 7032102 дугаарын утас руу залгаж нэг иргэн шаардлага биелүүлэхгүй хоолой боогоод байна, зөрчлийн хэрэг бүртгэгчийг явуулна уу гэж хэлсэн. Би зөрчлийн хэрэг бүртгэгч иртэл Ж.Цг машинд нь суулгахгүй гэж ноцолдож байхад цагдаагийн дэд ахлагч Ё.Аын утсыг аваад газар шидсэн. Намайг гараараа нүүр хэсэг рүү цохиход амнаас цус гарсан. Тухайн цус нь шүдний завсраас гараад байсан. Би Ж.Цгийн 2 гарыг нь нударганаас нь барьж байгаад баруун гарыг нь тавихад нь цагдаагийн дэд ахлагч Ё.Аын цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан. Гар луу харахад гарт нь машиных нь түлхүүр байсан. Тэгээд цагдаагийн дэд ахлагч Ё.А бид 2-ыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд зөрчлийн хэрэг бүртгэгч ирээд ажил дээр авчирсан. Ажил дээр ирээд согтуурал шалгах багажаар согтолтыг нь шалгахад 1.19% гарсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ё.Аын “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ********* аймгийн цагдаагийн газрын томилгооны дагуу хэв журмын өдрийн эргүүл хийж цагдаагийн дэд ахлагч Г.Өын хамт ********* аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байхад дэд ахлагч Г.Ө улаан модоор цэнхэр өнгийн ******* ӨВЕ улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгаж байсан намайг харахад зодсон гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаагийн дэд ахлагч Г.Ө та машиныхаа түлхүүрийг өгнө үү гэхэд чамд өгч яадаг юм гээд цагдаагийн дэд ахлагч Г.Өын цээж хэсэг рүү 2 удаа гараараа түлхээд, барьж аваад нударгаараа мөр хэсэг рүү нь цохих шиг болохоор нь би утсаараа бичлэг хийсэн. Зодсон гэх хүн нь би утсаараа бичлэг хийлээ гээд миний утас руу цохиод миний утас газар унаад дэлгэцийн шилний зүүн хэсэг халцарсан байсан. Утсаа аваад ахиж бичлэг хийх гэхэд утас булааж аваад шидсэн. Би утсаа авах гэж явж байх хооронд нөгөө залуу хашаа руу шахалцаад зууралдаад байсан. Нөгөө залуу нь цагдаагийн дэд ахлагч Г.Өын нүүр хэрэг рүү нь гараараа цохиод авахаар нь баруун гараас нь барьж авахад 2 бацаан минь ална шүү гээд байсан. Тэгээд ахиад миний утсыг аваад шидэхэд шилэн наалт нь хагарсан, зүүн дээд булан дээрээ хонхойсон байсан. Тэгээд би нөгөө залууг баруун гараас нь бариад байж байхад түлхүүрээ хуруунуудынхаа салааны дунд хийж байгаад миний хэвлийн хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд цагдаагийн дэслэгч Э.Батхуяг, цагдаагийн ахлагч Банзрагч нар ирээд ажил руу авч явсан. Ажил дээр ирээд нөгөө залуу над руу хараад би эндээс гараад чамайг ална гээд заналхийлээд байсан” гэсэн мэдүүлэг,
********* аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны хэргийн газрын үзлэгийн баг, эргүүл, харуул, жижүүрийн 2022 оны12 дугаар сарын 02-ны өдрийн томилолт, аюулгүй ажиллагааны давтан зааварчилга /хх-ийн 66 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05, 07 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27, 33-35, 45-48 хуудас/,
Хохирогч Г.Өт Шүүгдэгч Ж.Цгоос 24000 төгрөг төлсөн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 26070235 дугаар шилжүүлгийн баримт /хх-ийн 81-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай прокурорын тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай яллах дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ж.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Ж.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
********* аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.Цд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч Ж.Ц өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг хүлээн авлаа. Миний үйлчлүүлэгч нь хохирогчидтой эвлэрсэн, гэм буруугаа хүлээсэн. Нэг хохирогчид 24.000 төгрөгийн хохирол төлсөн. Ц нь прокурортой 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлүүлэхээр тохиролцсон байгаа. Энэ саналыг баталгаажуулж өгнө үү гэж шүүгчээс хүсэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ж.Цгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.Цгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул прокурорын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ж.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлөх тухай дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч *********Цг хууль сахиулагчийг албан үүргээ
биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********Цг нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ж.Цг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Өт 24,000
төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Ө, Ё.А нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ