Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 257

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                           гэх газар оршин суух Ч овгийн Эийн Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн                                гэх газар оршин суух Эын Мт хариуцагдах

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.Бын гаргасан нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.Б миний бие нь Э.Мт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Э.Мт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Б нь нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28498 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Э.Бын нэхэмжлэлтэй Э.Мт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28498 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Б