Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          ************* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Уянгаа,

Уëñûí ÿëëàã÷ М.Мөнхтайван,

Ø¿¿ãäýã÷ Б.Ц нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð ************* аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* Цд холбогдох 2226004480015 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

.............................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ************* аймгийн ************* сумын 2 дугаар багийн нутаг “Зүрх” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Атай маргалдаж  газарт хавсарч унагаж, нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа дэвсэж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд  “баруун хоншоор ясны урд болон ард хануудын цөмөрсөн хугарал, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 1,850,000 төлсөн.” гэв.

 

            

           Хохирогч Г.Агын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М гээд найз манайд хоноод “өглөө ************* хамт явъя” гэсэн. Мын багын найз Цг би хуучин таньдаг байсан. Гэхдээ дотно биш. Тэгээд тэдний хөдөө гэр рүү хонь хийж ирнэ гээд Мын машинтай Цгийн хүүхэдтэй бид 4 явсан. Өдөр Цгийн аав Баярсайхан гээд айлд очсон. ************* сумын төвөөс хойш байсан. Тэднийд очоод нэг айраг гаргаж ирж айраг аягалаад байсан. Тэндээс гарахдаа 1 шил архи 0.5 литртэй “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэднийд байж байгаад би гал дээр хийж байсан хоолыг буцлахаар нь “шөл ууя” гэсэн. Тэгсэн Ц намайг “гараадахъя” гэснээ гэрийнхээ хажуугийн жалганд аваачаад хавсарч унагаагаад, нүүрэн дээр дэвссэн. Миний шанааны яс цуурсан. Ц намайг санаатай зодсон гэж бодож байгаа. Бид хоёр маргалдаж барьсан юм байхгүй. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Хагалгааны зардал 1,450,000 төгрөгийг хүнээс хүүтэй зээлж төлсөн. Үүнийг Цгээр төлүүлмээр байна. Бас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас /, 

 

            Гэрч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би урд өдөр нь Агынд хоносон юм. Өглөө нь босоод байж байсан чинь Ц утсаар яриад “хүүхдээ хөдөө гэрт хүргэж өгөх гэсэн юм, чи найздаа машинаараа яваад өгөөч” гэж хэлсэн. Би Агыг дагуулаад Цгийнд очсон. Тэднийд айлынхан нь гээд гурван залуу архи уугаад сууж байсан. А тэрнээс хувааж уугаад бид гурав гараад ************* сум руу явсан. Замдаа Ц, А нар “Хараа” нэртэй архийг хувааж уугаад ************* сумын 2 дугаар багт Цгийн аавынд очсон юм. Тэгээд А бурхан дээр байсан архийг нь уух гээд байсан. Тэгээд “боль” гэсэн чинь буцлаагүй байсан гал дээрх хоолыг “иднэ, шөл ууя” гээд байсан юм. Агыг Ц дагуулаад гарсан. Гадаа юу болсон талаар мэдээгүй. Бид нар явах болоод машин дотор суусан чинь А согтуу унтаж байсан. Би явж байгаад Агыг харсан чинь нүд нь хавдсан байсан. Тэгээд би Аас “нүдээ яасан юм бэ” гэж асуусан чинь “Ц цохичихсон юм” гэж хэлсэн юм. Би Агыг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Агыг Ц зодож цохиж байхыг хараагүй. Аав ээжийг нь хүндлэхгүй “архи дарс уумаар байна, хоол идмээр байна” гээд байхаар тэрэнд нь Ц уурласан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,   

 

            Яллагдагч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хөдөө гэр лүүгээ хүүхдээ хүргэж өгөх гээд явахаар болсон. Тэгээд найз М, А нарын хамт Мын машинтай аваад явсан. Замдаа А бид хоёр 0,5 литрийн Хараа архи хувааж уусан. М жолоо барьж байгаа гээд уугаагүй. Хөдөө очтолоо 2 шил архи уусан. Хөдөө аавынд очоод архи уугаагүй. 14 цагийн үед хөдөө очоод би аавд 1 шил архи өгсөн. Тэрийг аав бурхан дээрээ тавьсан. Тэгтэл А согтчихсон тэрийг ууна гээд дайраад байсан. Тэгээд боль гээд Мыг орон дээр суулгасан. Тухайн үед ээж хоол хийж байхад А буцлаагүй хоол руу аяга бариад иднэ гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Агыг “хоёулаа гаръя” гээд гэрээс дагуулж гарсан. Тэгээд би “чи айлд ирчихээд яагаад хүндлэхгүй байгаа юм бэ” гэхэд намайг гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа нэг удаа цохиход газарт ойчсон. Тэгээд босоод ирсэн чинь шанаа нь хавдчихсан байсан. Тэгээд хамраас нь цус гарсан байсан. Би цасаар нүүрийг нь угаалгаад сэргээдэх гэсэн чинь “би машинд ороод жоохон  унтъя” гээд машинд ороод унтсан. Тэгээд би гэр лүү ороход хоол болчихсон байсан. Тэгээд би хоол болчихлоо гээд дуудсан чинь “хоол идэхгүй” гээд унтаад байсан. Тэгээд удалгүй аймгийн төв рүү ирсэн. Тэр өдөр 5 дахь өдөр байсан. 1 дэх өдөр нь А эмнэлгээр явж ирчихээд “шанааны яс гэмтсэн байна” гэсэн. Би эмчилгээнд 1,450,000 төгрөг өгсөн байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

 

            ************* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 708 дугаартай “...1. Үзүүлэгч Г.Агын биед баруун хоншоор ясны урд болон ард хануудын цөмөрсөн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

            3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           

            4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-27 хуудас/,

 

           ************* аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2226004480015 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 40-41 хуудас/,

 

           Хохирогч Б.Агын шүүхэд ирүүлсэн “...Б.Цгээс 1,850,000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт,

 

           Шүүгдэгч Б.Цгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ************* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50, 54-57, 59-62, 65 хуудас/ зэрэг болно.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

         Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Шүүгдэгч Б.Ц нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ************* аймгийн ************* сумын 2 дугаар багийн нутаг “Зүрх” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Атай маргалдаж түүнийг газарт хавсарч унагаж, нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа дэвссэний улмаас түүний эрүүл мэндэд нь “баруун хоншоор ясны урд болон ард хануудын цөмөрсөн хугарал, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

 Шүүгдэгч Б.Ц нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хохирогч Г.Агын “...М гээд найз манайд хоноод “өглөө ************* хамт явъя” гэсэн. Мын багын найз Цг би хуучин таньдаг байсан. Гэхдээ дотно биш. Тэгээд тэдний хөдөө гэр рүү хонь хийж ирнэ гээд Мын машинтай Цгийн хүүхэдтэй бид 4 явсан. Өдөр Цгийн аав Баярсайхан гээд айлд очсон. ************* сумын төвөөс хойш байсан. Тэднийд очоод нэг айраг гаргаж ирж айраг аягалаад байсан. Тэндээс гарахдаа 1 шил архи 0.5 литртэй “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэднийд байж байгаад би гал дээр хийж байсан хоолыг буцлахаар нь “шөл ууя” гэсэн. Тэгсэн Ц намайг “гараадахъя” гэснээ гэрийнхээ хажуугийн жалганд аваачаад хавсарч унагаагаад, нүүрэн дээр дэвссэн. Миний шанааны яс цуурсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас /, 

 

            Гэрч Ж.Мын “...Би урд өдөр нь Агынд хоносон юм. Өглөө нь босоод байж байсан чинь Ц утсаар яриад “хүүхдээ хөдөө гэрт хүргэж өгөх гэсэн юм, чи найздаа машинаараа яваад өгөөч” гэж хэлсэн. Би Агыг дагуулаад Цгийнд очсон. Тэднийд айлынхан нь гээд гурван залуу архи уугаад сууж байсан. А тэрнээс хувааж уугаад бид гурав гараад ************* сум руу явсан. Замдаа Ц, А нар “Хараа” нэртэй архийг хувааж уугаад, ************* сумын 2 дугаар багт Цгийн аавынд очсон юм. Тэгээд А бурхан дээр байсан архийг нь уух гээд байсан. Тэгээд “боль” гэсэн чинь буцлаагүй байсан гал дээрх хоолыг “иднэ, шөл ууя” гээд байсан юм. Агыг Ц дагуулаад гарсан. Гадаа юу болсон талаар мэдээгүй. Бид нар явах болоод машин дотор суусан чинь А согтуу унтаж байсан. Би явж байгаад Агыг харсан чинь нүд нь хавдсан байсан. Тэгээд би Аас “нүдээ яасан юм бэ” гэж асуусан чинь “Ц цохичихсон юм” гэж хэлсэн юм. Би Агыг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Агыг Ц зодож цохиж байхыг хараагүй. Аав ээжийг нь хүндлэхгүй “архи дарс уумаар байна, хоол идмээр байна” гээд байхаар тэрэнд нь Ц уурласан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,  

 

            Шүүгдэгч Б.Цгийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хөдөө гэр лүүгээ хүүхдээ хүргэж өгөх гээд явахаар болсон. Тэгээд найз М, А нарын хамт Мын машинтай аваад явсан. Замдаа А бид хоёр 0,5 литрийн Хараа архи хувааж уусан. 14 цагийн үед хөдөө очоод би аавд 1 шил архи өгсөн. Тэрийг аав бурхан дээрээ тавьсан. Тэгтэл А согтчихсон тэрийг ууна гээд дайраад байсан. Тэгээд боль гээд Мыг орон дээр суулгасан. Тухайн үед ээж хоол хийж байхад А буцлаагүй хоол руу аяга бариад иднэ гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Агыг “хоёулаа гаръя” гээд гэрээс дагуулж гарсан. Тэгээд би “чи айлд ирчихээд яагаад хүндлэхгүй байгаа юм бэ” гэхэд намайг гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа нэг удаа цохиход газарт ойчсон. Тэгээд босоод ирсэн чинь шанаа нь хавдчихсан байсан. ...А эмнэлгээр явж ирчихээд “шанааны яс гэмтсэн байна” гэсэн. Би эмчилгээнд 1,450,000 төгрөг өгсөн байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

 

            ************* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 708 дугаартай “...1. Үзүүлэгч Г.Агын биед баруун хоншоор ясны ард болон ард хануудын цөмөрсөн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

            3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           

            4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, ************* аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн толгойн тодосгогчгүй компьютерт томографи шинжилгээний хариу /хх-ийн 25-27, 29 хуудас/,

 

           ************* аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2226004480015 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 40-41 хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ************* аймгийн ************* сумын 2 дугаар багийн нутаг “Зүрх” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Атай маргалдаж түүнийг газарт хавсарч унагаж, нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа дэвссэний улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсанбайх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Шүүгдэгч Б.Ц өөрөө өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээж байна” гэсэн.

 

         Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.А, гэрч Ж.М нарын мэдүүлгүүд, ************* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №708 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ. Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Цгийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол шалтгаант холбоотой байна.

           ************* аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй байна гэж дүгнэв.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Г.Ад хохиролд 1,850,000 төгрөгийг төлсөн болох нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хохиролд 1,450,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны гүйлгээний баримт, хохирогч Г.Агын шүүхэд ирүүлсэн “хохиролд 1,850,000 төгрөгийг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Цг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

 Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж түүнд оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс зэргийг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Ц өөрөө өөрийгөө өмгөөлж өөрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Ц нь “**************” ТӨХК-ийн ************* аймаг дахь салбарт шуурхай үйлчилгээний монтёроор ажилладаг болох нь түүний мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ************* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* Цг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг  нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Ад 1,850,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ************* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ