| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*********** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *********** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********Бд холбогдох 2226003910018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.......................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *********** аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт А0301 дугаартай авто замд ***** УАК улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4 б-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас зорчиж явсан зорчигч Д.Тийн амь насыг хохироож, зорчигч Т.ШЦийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид 17 сая орчим төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ШЦийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******** сум явна гэсэн зарын дагуу жолоочтой нь холбогдож талийгаач аав Д.Тийн хамт тухайн жолоочийн машинд суугаад өглөө 07 цаг өнгөрч байхад суугаад 08 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Замдаа Хаан бууз дээр зогсоод хоол идээд хөдөлсөн. ***********н шинэ засмал руу орж ирэхэд осол болсон. Би хойд суудал дээр унтаж байсан. Машин нэг мэдсэн өнхрөөд багажинд байсан цүнхтэй хувцаснууд орж ирээд байсан. Онхолдсоны дараа машины хаалгыг онгойлгоод гарч ирэхэд машин дөрвөн дугуй нь дээшээ харчихсан, аав машины доор дарагдчихсан, жолооч нь намайг машинаас буухад буучихсан байсан. Тэгээд замаар явж байсан машиныг зогсоогоод аавыг гаргахад ухаантай амьсгалж байсан. Нүүрээр нь машины шил дүүрчихсэн байсан. Би унаа зогсоох гээд зам руу явчихаад эргээд ирсэн чинь нас барчихсан байсан. Миний хүзүү гэмтсэн бас энд тэндээ хөх болчихсон байсан. Хүзүүний хагалгаанд орж, хүзүүг шурупдсэн. Би ард унтаад аав урд жолоочийн хажуу талд суугаад явж байсан юм. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Гомдолтой байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байж байсан чинь миний төрсөн эгчийн хүүхэд Нямдалай Улаанбаатар хотоос *****дугаараас залгаад “аав, Шүрээ эгч хоёр аймаг явж байгаад модон гуанз өнгөрөөд осолд орсон байна гэнэ. Та нэг очоодох” гэхээр нь би өөрийн төрсөн дүү Цэнд-Аюуш руу залгаад “Д.Т ах, ШЦ хоёр модон гуанзны тэнд осолд орсон байна гэнэ. Хоёулаа явах уу, Нямдалай яриад очоодох гээд байна” гэсэн чинь тэгье гээд намайг гэрээс ирж авсан. Цэнд-Аюуш бид хоёр модон гуанзны тэнд осолд орсон гэх газар нь очиход замын хойд талд цагаан өнгийн машин хөндлөнгөөрөө осолдсон байдалтай жолооч нь бололтой нэг залуу энэ хүн амьд байгаасай гээд орилоод байсан. Хажууд нь Д.Т ах газар хэвтэж байсан бөгөөд дээр нь шалавч тавьсан байсан. Хажууд нь цус болсон даавуу байсан. Цусыг нь арчсан юм шиг байсан. Тэгсэн удалгүй нэг цагаан машин ирж зогсоод тэр машинаас Д.Т ахын охин ШЦ орилоод буугаад ирсэн. Тэгээд замын голоор хөндлөн алхаад унах гээд байхаар нь би очоод бариад авсан. Тэгсэн “аав яачихав аа” гээд орилоод байсан. Удалгүй түргэний машин ирээд жолоочийг ШЦийн хамт аймаг руу эмнэлэг рүү аваад явсан. Удалгүй зөрөөд цагдаа нар ирсэн. Тэгээд бид нар цаашаа яваад сүлжээтэй газар очоод Д.Т ахын өөрийнх нь ах, дүү нар луу залгаж хэл хүргэсэн. Буцаж ирээд хүлээж байгаад Д.Т ахын ах, дүү нарыг нь ирэхээр нь аймаг руу явцгаагаад шууд эмнэлэг дээр ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч Ц.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байж байхад 14 цаг 30 минутын үед Нямдалай над руу *****дугаарын утаснаас залгаад “аав Шүрээ эгч хоёр аваарт орчихлоо гэнэ. Аав ухаангүй байна гэнэ” гэхээр нь би “өө за хаана юм” гэж асуухад “модон гуанзны тэнд гэнээ” гэхээр нь би “за одоо шууд очлоо” гэж хэлсэн. ...Тэгээд осол болсон газар буюу модон гуанзнаас зүүн тийш 5 орчим км зайд замын хойд талд цагаан өнгийн Приус маркийн машин байсан бөгөөд хөндлөнгөөрөө унасан байсан. Жолооч нь нүүр ам нь цус болчихсон, нэг ус барьчихсан зогсож байсан. Харин Г эгч ШЦийг тэвэрчихсэн зогсож байсан. Д.Т ах машины хажууд газар хэвтэж байсан. Цээжин хэсэг дээр нь суудлын дэр гэмээр юм тавьчихсан байсан. Нүүр амных нь цусыг арчсан юм уу гэмээр цустай бинт байсан. Эмч Д.Т ахыг үзээд “амьсгал хураасан байна” гэсэн бөгөөд хамт явсан хүмүүсийг нь яаралтай аваад явъя гээд жолооч, ШЦ хоёрыг аваад аймаг руу явсан. Би түргэний машинд буцаад хамт сууж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
*********** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №107 дугаартай "...1.Талийгаач Д.Тийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун тал бөмбөлгийн орой, чамархай, хажуу хэсэг, зүүн тал бөмбөлгийн ховил, суурь, бага тархинд аалзан хальс дахь цус харвалт, баруун тал бөмбөлгийн орой, дагз хэсгийн аалзан хальсны урагдал, олон хавирганы хугарал, бугалгын дунд 3/1 хэсгээр далд хугарсан, зүүн хөл өвдөгний далд хугарал, баруун зовхи, баруун хөмсөг, чамархайн шарх, баруун, зүүн зовхи, зүүн хацрын төвгөр, баруун эгэм, зүүн бугалга, тохой, баруун, зүүн сарвуу, баруун шуу, зүүн гуя, шилбэ, баруун шилбэ хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй.
5. Нас барсан хугацаа 48 цагаас дээш болсон байх боломжтой.
6. Талийгаач Д.Т нь гавал тархины гэмтэл болох аалзан хальс дахь цус харвалт, аалзан хальсны урагдал гэмтлийн улмаас нас баржээ.
7. Талийгаач Д.Тийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно“ гэсэн дүгнэлт /хх-ийн 31-36 хуудас/,
*********** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №730 дугаартай “...1.Үзүүлэгч Т.ШЦийн биед С5 нугалам их биеийн бяцарсан хугарал, С5, С6 нугалам баруун гогцоо тасарсан хугарал, С4, С5 нугалмын гулсалт, нугасны хэлбэр алдагдал буюу нугас дарагдал, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-61 хуудас/,
Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №38 дугаартай “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн.
2. ***** УАК улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Б нь “...1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4 б-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Тэгш хуурай, хатуу хучилттай зам дээр дугуйн барьцалтын коэффицент 0,7 байх үед суудлын автомашины бүрэн зогсолтын зам 100 км/цаг хурдтай явж байхад 92 метр зам байдаг гэвэл уг автомашин нь анхны 1 цэгээс автомашины унасан А цэг хүртэл 88,8 метр байгаа нь энэ автомашин 90-100 км/цаг хурдтай явсан байж болох юм.
4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 40 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 5-12 хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18 хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54 хуудас/,
*********** аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2226003910018 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 72-74 хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, “Эвалюшн” ХХК-ийн тодорхойлолт, охин Б.********, хүү Б.*****Э, Б.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын №0450163 дугаартай шийдвэр /хх-ийн 82-89, 91хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *********** аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт А0301 дугаартай авто замд ***** УАК улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4 б-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Тийн амь нас хохирсон, зорчигч Т.ШЦийн эрүүл мэндэд “С5 нугалам их биеийн бяцарсан хугарал, С5, С6 нугалам баруун гогцоо тасарсан хугарал, С4, С5 нугалмын гулсалт, нугасны хэлбэр алдагдал буюу нугас дарагдал” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүнийэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ШЦийн “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******** сум явна гэсэн зарын дагуу жолоочтой нь холбогдож талийгаач аав Д.Тийн хамт тухайн жолоочийн машинд суугаад өглөө 07 цаг өнгөрч байхад суугаад 08 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Замдаа Хаан бууз дээр зогсоод хоол идээд хөдөлсөн. ***********н шинэ засмал руу орж ирэхэд осол болсон. Би хойд суудал дээр унтаж байсан машин нэг мэдсэн өнхрөөд багажинд байсан цүнхтэй хувцаснууд орж ирээд байсан. Онхолдсоны дараа машины хаалгыг онгойлгоод гарч ирэхэд машин дөрвөн дугуй нь дээшээ харчихсан, аав машины доор дарагдчихсан, жолооч нь намайг машинаас буухад буучихсан байсан. Тэгээд замаар явж байсан машиныг зогсоогоод аавыг гаргахад ухаантай амьсгалж байсан. Нүүрээр нь машины шил дүүрчихсэн байсан. Би унаа зогсоох гээд зам руу явчихаад эргээд ирсэн чинь нас барчихсан байсан. Миний хүзүү гэмтсэн бас энд тэндээ хөх болчихсон байсан. Хүзүүний хагалгаанд орж, хүзүүг шурупдсэн. Би ард унтаад аав урд жолоочийн хажуу талд суугаад явж байсан юм. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Гомдолтой байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Гэрч Д.Гын “...Өнөөдөр буюу 2022 оны 10 сарын 01-ний өдөр би гэртээ байж байсан чинь миний төрсөн эгчийн хүүхэд Нямдалай Улаанбаатар хотоос *****дугаараас залгаад “аав, Шүрээ эгч хоёр аймаг явж байгаад модон гуанз өнгөрөөд осолд орсон байна гэнэ. Та нэг очоодох” гэхээр нь би өөрийн төрсөн дүү Цэнд-Аюуш руу залгаад “Д.Т ах, ШЦ хоёр модон гуанзны тэнд осолд орсон байна гэнэ. Хоёулаа явах уу, Нямдалай яриад очоодох гээд байна” гэсэн чинь тэгье гээд намайг гэрээс ирж авсан. Цэнд-Аюуш бид хоёр модон гуанзны тэнд осолд орсон гэх газар нь очиход замын хойд талд цагаан өнгийн машин хөндлөнгөөрөө осолдсон байдалтай жолооч нь бололтой нэг залуу энэ хүн амьд байгаасай гээд орилоод байсан. Хажууд нь Д.Т ах газар хэвтэж байсан бөгөөд дээр нь шалавч тавьсан байсан. Хажууд нь цус болсон даавуу байсан. Цусыг нь арчсан юм шиг байсан. Удалгүй түргэний машин ирээд жолоочийг ШЦийн хамт аймаг руу эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч Ц.Пгийн “...Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байж байхад 14 цаг 30 минутын үед Нямдалай над руу *****дугаарын утаснаас залгаад “аав Шүрээ эгч хоёр аваарт орчихлоо гэнэ. Аав ухаангүй байна гэнэ” гэхээр нь би “өө за хаана юм” гэж асуухад “модон гуанзны тэнд гэнээ” гэхээр нь би “за одоо шууд очлоо” гэж хэлсэн. Тэгээд осол болсон газар буюу модон гуанзнаас зүүн тийш 5 орчим км зайд замын хойд талд цагаан өнгийн приус маркийн машин байсан бөгөөд хөндлөнгөөрөө унасан байсан. Жолооч нь нүүр ам нь цус болчихсон, нэг ус барьчихсан зогсож байсан. Харин Г эгч ШЦийг тэвэрчихсэн зогсож байсан. Д.Т ах машины хажууд газар хэвтэж байсан. Цээжин хэсэг дээр нь суудлын дэр гэмээр юм тавьчихсан байсан. Нүүр амных нь цусыг арчсан юм уу гэмээр цустай бинт байсан. Эмч Д.Т ахыг үзээд “амьсгал хураасан байна” гэсэн бөгөөд хамт явсан хүмүүсийг нь яаралтай аваад явъя гээд жолооч, ШЦ хоёрыг аваад аймаг руу явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
*********** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №107 дугаартай "...1.Талийгаач Д.Тийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун тал бөмбөлгийн орой, чамархай, хажуу хэсэг, зүүн тал бөмбөлгийн ховил, суурь, бага тархинд аалзан хальс дахь цус харвалт, баруун тал бөмбөлгийн орой, дагз хэсгийн аалзан хальсны урагдал, олон хавирганы хугарал, бугалгын дунд 3/1 хэсгээр далд хугарсан, зүүн хөл өвдөгний далд хугарал, баруун зовхи, баруун хөмсөг, чамархайн шарх, баруун, зүүн зовхи, зүүн хацрын төвгөр, баруун эгэм, зүүн бугалга, тохой, баруун, зүүн сарвуу, баруун шуу, зүүн гуя, шилбэ, баруун шилбэ хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй.
5. Нас барсан хугацаа 48 цагаас дээш болсон байх боломжтой.
6. Талийгаач Д.Т нь гавал тархины гэмтэл болох аалзан хальс дахь цус харвалт, аалзан хальсны урагдал гэмтлийн улмаас нас баржээ.
7. Талийгаач Д.Тийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно“ гэсэн дүгнэлт /хх-ийн 31-36 хуудас/,
*********** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №730 дугаартай “...1.Үзүүлэгч Т.ШЦийн биед С5 нугалам их биеийн бяцарсан хугарал, С5, С6 нугалам баруун гогцоо тасарсан хугарал, С4, С5 нугалмын гулсалт, нугасны хэлбэр алдагдал буюу нугас дарагдал, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-61 хуудас/,
Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №38 дугаартай “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн.
2. ***** УАК улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Б нь “...1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-б-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Тэгш хуурай, хатуу хучилттай зам дээр дугуйн барьцалтын коэффицент 0,7 байх үед суудлын автомашины бүрэн зогсолтын зам 100 км/цаг хурдтай явж байхад 92 метр зам байдаг гэвэл уг автомашин нь анхны 1 цэгээс автомашины унасан А цэг хүртэл 88,8 метр байгаа нь энэ автомашин 90-100 км/цаг хурдтай явсан байж болох юм.
4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 40 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 5-12 хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18 хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54 хуудас/,
*********** аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2226003910018 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 72-74 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ШЦ, гэрч Д.Гандолгоj, Ц.П нарын мэдүүлэг, *********** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 730 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхтэй болох нь №*********дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбар, гэрч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Миний үйлчлүүлэгч Б.Бгийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээж байгаа. Хэргийн зүйлчлэлийн хувьд прокурорын саналтай санал нэг байна. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ШЦ нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан нь үндэслэлтэй байна.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.ШЦийн хувьд амь насанд аюултай хүнд гэмтэл авсан. Цаашид эмчилгээний зардал гарахыг үгүйсгэхгүй учир зүйлчлэлийн хувьд үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хүнд гэмтэл учруулсан гэсэн зүйлчлэл байгаа учраас шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд яллах дүгнэлтийг зөвтгөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлчлэл дээр нэмж зүйлчилж, гэм буруутайд тооцуулах ёстой гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Б.Б нь Т.ШЦт гарсан эмчилгээний зардал 8,650,000 төгрөгийн, оршуулгын зардалд 7,800,000 төгрөгийг төлсөн. Нийт 16,45,000 төгрөг төлж бодит гарсан хохирлыг барагдуулсан гэж учир байгаа учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэн гэм буруутайд тооцох боломжтой гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Бгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4 б-д “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нэг удаагийн үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ШЦт эмчилгээний зардалд 8,650,000 төгрөг, оршуулгын зардалд 7,800,000 төгрөг, нийт 16,450,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ШЦийн шүүхэд ирүүлсэн “Хохирлоо бүрэн барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа “хохирогч Т.ШЦийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.
Хохирогч Т.ШЦийн эрүүл мэндэд “С5 нугалам их биеийн бяцарсан хугарал, С5, С6 нугалам баруун гогцоо тасарсан хугарал, С4, С5 нугалмын гулсалт, нугасны хэлбэр алдагдал буюу нугас дарагдал” бүхий хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хохирогч Т.ШЦийн энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх боломжтой болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч Т.ШЦийн хувьд амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан. Цаашид эмчилгээний зардал гарахыг үгүйсгэхгүй. Ийм учраас хойшид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр шийтгэх тогтоолд дурдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Б.Бгийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлүүд тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, бага насны буюу 3 настай 2 ихэр хүүхэдтэй зэрэг харгалзан үзэх нөхцөл байдлууд байна. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Б.Б нь барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Энд тэнд аймаг, орон нутагт ажил хийж явдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял нь тухайн бүс нутагт оршин суух хязгаарлалт тогтоож байгаа. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялтай санал нийлэхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэмт хэрэг гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь М15 Полиартроз өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 хувь алдсан, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн 2 ихэр хүү, охин, эхнэрийн хамт амьдардаг болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №0450163 дугаартай акт, №1107690024, 1107690023 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний энэ хувийн байдлыг харгалзан хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах шаардлагагүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь Улаанбаатар хот Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 502 дугаар байрны 86 тоотод оршин суудаг болох нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тэнссэн хугацаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Б.Бгийн №*********дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *********** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн
3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 16,450,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ШЦ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Т.ШЦ нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Б.Бгийн №*********дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *********** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× Д.ЦЭЦЭГЭЭ