Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр                                      Дугаар 139/ШШ2018/00259                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн                        тоотод оршин суух Баяуд  овогт Агийн Ц  /РД:НЭ             /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн                      гэх газар оршин суух хаягтай Х овогт Игийн Бд  холбогдох эх байх эрх хасуулах  тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 31-ний өдөр 139/2017/00084/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, хариуцагч И.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, гэрч Х.Х, нарийн бичгийн дарга  Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Адаацаг сумын 5-р багийн иргэн И.Б 1979 онд төрсөн. Эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, улсад ажил хөдөлмөр эрхлэж байгаагүй. Тэр 2003 онд Адаацаг сумын Асэдийн Бтай гэр бүл болж Б.Д, Б.М, Б.Н, Б.О нарыг төрүүлж 2013 он хүртэл  хамт амьдарсан. И.Б нь А.Бтай гэр бүл болохдоо  4 настай хүү Эыг дагуулан өмссөн хувцастайгаа ирсэн билээ. Гэтэл эхнэр И.Б нь 2013 оны 03 сарын 10-нд 7 настай охин Б.Мг эмчилгээнд  авч яваад мөн сарын 20-нд Улаанбаатар хотод гэртэй эгч Өлзиймаагийнд худлаа хэлж орхиод  сураг чимээгүй, тэнэж алга болсноос хойш 4 жил  10 сар болж байна. Энэ үед 02-13 насны 5 хүүхэд эцэгтэйгээ үлдэж хоёр бага хүүхэд гэртээ гурван том хүүхэд сургуульд суралцаж сургуулийн дотуур байранд амьдарч байлаа. Эхнэрээ ингэж алга болсон үед энэ олон жилүүдэд А.Б нь бага насны  таван хүүхдийг өсгөж бойжуулах, тэжээн тэтгэх, суурь боловсрол олгох, тэднийг асран хАлах үүргийг ганцаараа биелүүлж яваад 2017 оны 12 сарын 21-ний өдөр нас барсан. Дагавар хүү И.Бгийн Эыг төрсөн хүүхдүүдийн нэгэн адил өсгөж тэжээж 9-р ангийг төгсгөсөн, тэр одоо Улаанбаатар хотод байгаа. Гэтэл хүүхдүүдийн эх И.Б 4 жил 10 сарын хугацаанд төрүүлсэн таван хүүхдүүдийг өсгөж бойжуулах тэжээн тэтгэх боловсрол олгох, асарч хАлах, ажил хөдөлмөрт сургах ямар ч үүрэг биелүүлээгүй. Зөвхөн хувийн зугаа цэнгэл хөөцөлдөж, тэнүүчилж явсан юм. И.Б Улаанбаатар хотод гэр бүлтэй болсон учир одоогоор 07-13 насны Б.Д, Б.М, Б.Н, Б.О нарын дөрвөн хүүхдийг өөр дээрээ авч тэжээн асарч хАлах боломжгүй тухай саналтай өргөдлөө Адаацаг сумын Засаг даргад өгсөн байна. Хүүхдүүд ч эх дээрээ очихгүй саналаа илэрхийлдэг юм билээ. И.Бг олон жилээр хүүхдүүдээ асарч тэжээх үүргээс санаатайгаар зайлсхийж явсан түүхийг сумын 5-р багийн засаг дарга сургуулийн захиргаа, хүүхдүүдийн ангийн багш нар, байрын багш Долзодмаа нэг нутаг усны И.Долгормаа, Адилбиш, Д:Бээжин нар сайн мэднэ. И.Б хүүхдүүдийн эрхийн тухай хуулийн 10-р зүйлд заасан хүүхэд асран хАлах үүргээ биелүүлэхийг үл ойшоож, Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд заасан хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх тэжээн тэтгэх, эх хүний үүргээс санаатайгаар зайлсхийж яваа буруутай хүн билээ. Иймд И.Бгийн нэр бүхий хүүхдүүдийн эх байх эрхийг Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хасаж хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Миний төрсөн дүү А.Б нь 2003 онд И.Бтай гэр бүлж болж 2014 оны 3 сарын 20-ны хүртэл хугацаанд гэр бүл болж амьдарсан. Б анх манайд ирэхдээ 3 насны хүүтэйгээ ирж манай дүүтэй гэр бүл болсон. Энэ 10 жилийн хугацаанд 4 хүүхэд төрүүлсэн. 2014 оны 3 сард 1-р ангийн охин Мгийн бие өвдөж Улаанбаатар хотод эх нялхасын эмнэлэгт эмчлүүлэхээр явсан. Тэгэхэд Б хүүхдээ харж 10-аад хоног хэвтсэн. 3 сарын 20-ны өдөр эмнэлэгээс гарахад нь би уулзсан. Улаанбаатар хотод байдаг манай дүү Дуламсүрэн замын зардлын мөнгийн өгөөд явуулах гэж байсан. Би Бд тэр өдөр нэг үг хэлсэн. Хулгайн асуудал их дуулдаад байна. Энэ үйлдлээ боль гэж би зэмлэсэн. Б миний зэмлэлийг хүлээж авах шинжгүй байсан.  Хүүхдээ дагуулаад нисэхэд байдаг Өлзиймаагийнд очно гэж явсан боловч тэр өдрөө буцаж ирээгүй. 1-р ангийн охиноо тэнд худлаа хэлээд орхисон байсан. Тэрнээс хойш 5 жил болсон. Хүүхдээ орхиод явсан өдөр хамгийн бага хүүхэд нь 2 ой 5 сартай, хамгийн том хүүхэд нь 13 настай эцгийн гар дээр 5 хүүхэд үлдсэн. Дээд талын 3 хүүхэд сургуульд байсан. Доод талын 2 хүүхэд жоохон гэртээ байсан. Энэ 2 хүүхдийг заримдаа эгчээр нь харуулаад зарим үед нь дулаан хувцсын өмсгөөд малаан  маллаж ганц бие эрэгтэй хүн бүх ажлаа хийгээд  хамгийн том хүүхдээ 9-р ангийн төгсгөж чадсан. Үлдсэн 4 хүүхэд өнөөдрийн байдлаар 2-оос 8-р ангид Адаацаг сумын сургуульд суралцаж, дотуур байранд амьдарч байгаа. Өнгөрсөн оны 12 сард дүү маань нас барж 7-оос 13 бага насны 4 хүүхэд тус тусынхаа ангид суралцаж байранд амьдарч байна. Бг би бага насны хүүхдүүдээ орхиж зайлсхийж явсан. Тэжээн тэтгэх үүргээсээн зайлс хийж эх байх үүргээ зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б нь миний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг бөгөөд өгсөн тайлбартаа явсан шалтгаанаа байхын аргагүй зодуулж, бие эрхтэнгээрээ их бэртэж байсан тул 5 хүүхдээ орхиж явахаас өөр замгүй болсон гэсэн утгатай тайлбар өгсөн. Хүн байхын аргагүй зодуулж байсан асуудлыг би мэдэхгүй. Жилдээ 1 юмуу 2 удаа ирдэг. Учиргүй зодуулаад 4 хүүхдээ орхих хэмжээний явдал болсоныг би мэдэхгүй. Сумын захиргаа, засаг даргын тамгын газар, багийн засаг дарга, цагдаагийн хэсэг ч байна. Хэрэв тийм байсан бол эрхээ хАлуулах хангалттай байгууллага сумын төвд байдаг. Би энэ хүүхдийг ингэж явснаас хойш эхтэй нь 3 удаа уулзсан. Тэгэхэд надад тийм байхын аргагүй болсон элдэв асуудлыг ярьдаггүй байсан. Би яагаад уулзсан бэ гэвэл Бг олж уулзаж яг яах гээд байгаа юм бэ үр хүүхдүүдээ яах гээд байгаа юм бэ гэдэг асуудлыг ярьхыг хүсэж, хаана байгааг нь мэдэх гэж эхтэй нь уулзсан. Тэгэхэд эх нь хаана байгааг нь мэдэхгүй. Дорноговиос ах дүү нар нь олж ирсэн байдаг. Эх байх эрх хасуулах үндэслэл нь хамгийн гол нь 5 жилийн хугацаанд энэ эмэгтэй 5 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх асуудал дээр зайлсхийсэн гэж үздэг. Энэ хугацаанд үр хүүхдээ тэжээн тэтгэх, сургуульд сургах хувцас, хичээлийн хэрэгсэл зэрэг бүх юмыг нь хангах асуудлыг эцэг нь ганцаараа хийж гүйцэтгэсэн. Амьд байсан бол цаашдаа ч хийж гүйцэтгэх байсан байх. Эцэг нь хүүхдүүдийг байранд нь суулгах, байр болон сургуулиас шаардсан бүхий л зүйлийг нь цаг тухайд нь гаргаж өгч байсан. Энэ тухай сургуулийн захиргаа, багш нар нь тодорхойлж гэрчилдэг. Бусдын хүүхдээс дутаахааргүй гэр орондоо аваачиж амраах бүх л зүйлийг хийж байсан. Эрүүл мэндээр нь хохироогоогүй. Бид бас чадах хэмжээгээрээ дүү нарынхаа хамтаар тусалж байсан. Багш сурагчидтай нь уулзаж байсан. Гэтэл энэ хугацаанд энэ эмэгтэй хүүхэддээ ерөөсөө туслаагүй гэж үздэг. Үүнийг нь байрны багш, засаг дарга, сургуулийн захиргаа нотолж бичиг баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Тухайлбал дагавар хүү Эыгоо хонхны баяр болоод хувцас хунар муутай гэж байхад нь эхийн хувьд энэ хүүхэддээ хүртэл туслаагүй гэж би сэтгэл дундуур явдаг юм. Энэ эмэгтэй ямар ч үүрэг гүйцэтгээгүй. Үр хүүхдээ асарч хАлаагүй, зайлсхийсэн гэж буруутгаж байгаа гэв.

Хариуцагч И.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч И.Б миний эх байх эрхийг хасуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний охин Б.М 2013 онд үе мөчний саажилт тусч улмаар Улаанбаатар хотын Эх нялхсын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлж байхад А.Б нь утсаар миний ах хурандаа Ц нь чамайг биеэ үнэлж явна гэж хэлж байна гэж доромжилсон. Миний бие нь А.Бтай 2006 онд гэр бүлийн хулийн дагуу хууль ёсны гэрлэлтээ батлуулж амьдарч 5 хүүхдийн эх эцэг болсон. Б намайг байнгын дарамттай байлгадаг байсан.  олон удаа зодуулж бие эрхтэнээрээ гэмтэл авч байсан удаатай учир 5 хүүхдээ орхиод Улаанбаатар хот явж ажил хөдөлмөр эрхэлсэн юм. Б бид 2 нь байнгын харилцаатай үр хүүхдүүдээ хамтарч тэжээж тэтгэж өдий хүрсэн нь үнэн юм. Б миний бие нь Монгол улсын хүүхдийн эрхийг хАллын тухай хууль, гэр бүлийн тухай хуульд заасан эх байх эрх байх үүргийг өнөөдрийг болтол биелүүлж ирсэн эх байх эрхийг хасуулах хуульд заасан үндэслэл байхгүй болохыг анхааран үзнэ үү? миний бие баян чинээлэг айлын ах дүү нарын боол болж хэл амаар доромжлуулж загнуулж нөхөртөө зодуулж байсан цаг үе мултарч Монгол улсын үндсэн хуульд зааснаар эрх чөлөөтэй явж ажил хөдөлмөр хувиараа эрхэлж сүүлийн гурван жил Улаанбаатар хотод амьдарч үр хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлээр хангаж ажиллаж ирсэн юм. Талийгаач бид хоёр хоорондоо харилцан ярилцаж хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлыг би ажил хийж олж өгдөг байсныг нэхэмжлэгч А.Цгийн ах дүү нар нь огт мэдэхгүй тийм учраас нэхэмжлэлд дурдсан асуудлыг хилс ташаа ойлгож гүтгэн доромжлол хэлбэрээр бичсэн байгаад гомдолтой байна. Миний бие нь үр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байх хугацаандаа элдэв маягийн архи ууж гэр бүлийн дарамт шахалт хүчирхийлэл үүсгэж байсан удаа байхгүй ээ. Адаацаг сумын орон нутгийн удирдлагууд Б миний гэр бүлийн хүчирхийлсэн дунд ямар дарамт шахалт бэрхшээлтэй амьдарч байгаад талийгаачийн гараас мултарч Улаанбаатар хот руу хэдэн хүүхдээ орхиод явсныг огт мэдэхгүй. Харин энгийн хүмүүс А.Ц удирдах албан тушаалтан нар харснаас Улаанбаатар хот руу явсан болохоор Б миний гэр бүлийн хүүхдийн эрхийг хуулийг зөрчсөн мэт ойлгож байгаа үндэслэлгүй гэж үзэж  байна. Харин миний бие нь Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн хАллын хуульд заасан тэжээн тэтгэх хүүхдүүдээ харж хандах асарч хАлах, эрүүл саруул боловсрол олгох бүх асуудлыг алхам дундаа шийдэж яваа жирийн нэг эх хүнийг хөндлөнгөөс ямар ч асудлыг гүнзгий ухамсарлаж ойлгож мэдээгүй хүүхдүүдийн эрх ашгийг хАлж чадахгүй өндөр настан Ц гэгч хүн сум орон нутгийн удирдлагуудтай хуйвалдаж шүүхэд хандаж Б миний эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэл гаргасан маргааныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? миний гарын 5 хурууу шиг үр хүүхэд маань хагацал өнчрөл амсч зовлонгийн шаналгаанд байхад нь А.Ц гэгч хүн хөндлөнгөөс эх Бгийн эх байх эрхийг хасуулах нэхэмжлэл гаргасан нь хуульд хэр нийцэж  байгааг эрхэм шүүгч нар тунгаан бодож үзэхийг туйлаас хүсч байна. Одоо гарын 5 хуруу шиг хүүхдүүд маань эцгээсээ хагацаж өнчирч хоцорсон байдлыг далимдуулан Б миний эх байх эрхийг хасах асуудал байж болох уу? Харин Б миний бие нь Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хууль Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн заалтыг биелүүлэн хүүхэд асран хАлах үүргээ биелүүлж хүүхдүүдээ өсгөх хүмүүжүүлэх тэжээж тэтгэх үүргийг санаатайгаар зайлс хийх асуудал огт байхгүй болохыг шүүх анхааран үзнэ үү? миний бие нь Баас гэрлэлтээ цуцлуулах талаар санал тавьж байсан боловч Б надад хэлэхдээ ах Ц асуудлыг хөөцөлдөж байгаа гэж нэг удаа хэлсэн. Ер нь миний бүх бичиг баримтууд Ц гэдэг хүнд байгаа. Ц гэгч хүн нь миний эх байх эрхийг шүүхээр хасуулаад 5 хүүхдийг минь бүтэн өнчин болгож халамжийн байгууллагаас төрийн хишиг халамж олж авах бодолтойгоор шүүхэд хандсаныг анхаарна уу? 2018 оны 1 сарын 22-ны өдөр миний охин Б.М Цэдэв өвөөгөөс айгаад байна аа та бид хэдийг өгөх гэж байгаа юм уу гэж уйлан утсаар ярьсан. Миний бие нь А.Цгээс өмч хөрөнгө булаацалдаагүй ээ. Би хүүхдүүдээ энэ хүнд өгмөөргүй байна. Иймд Цгийн гаргасан Б миний эх байх эрхийг хасуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Би энэ айлд хөөгдөөд 10-аад жил амьдарсан. Тэгэхэд энэ хүн хол байсан. Б яаж байна гэж ганц ч удаа асууж байгаагүй. Энэ хүний дүү Б нь надтай нийлэхдээ ч архи уудаг байсан. Би цөхрөнгөө бараад юунаас болоод шалтаглаад явсан бэ гэвэл гэрт байсан бүх юм нь алга болоод авдар сав нь дор дарагдсан байхад намайг хулгай хийсэн, худлаа ярьсан гэж дандаа дарамталдаг байсан. Адгийн муу мөнгөн цөгц хүртэл хулгай хийж эхдээ аваачиж өгсөн гэж намайг зодож байсан. Би 4 хүүхдүүдээ хээр талд хаяж яваагүй. Эцэг А.Баас нь  гэрлэлтийн баталгаагаа салгуулъя гэж би  гуйсан. Нэг биш удаа би утсаар ярих болгонд гуйдаг байсан. Тэгэхэд Ц хурандааг таних уу мэдэх үү гэж хэлдэг байсан. Мэднэ мэдхээс илүү мэднэ. Чи юу ярих гэж юу яриад байгаа юм бэ гэж би хариулж байсан. Тэр хүн чамд бичиг баримтыг чинь бүрдүүлж байгаа. Гэрлэлтийн батлахыг чинь салгах гэж бичиг баримтыг чинь өгөх гэж байгаа. Хамгийн сүүлд нь би 12 сарын 11-нд уулзсан. Тэгэхэд охин Н минь өвчтэй зүрх нь хаагдах гээд байна гээд байрны багш Долзодмаа надруу яриад хүүхдээ авч явахгүй бол хэцүү байна гэж хэлэхэд нь би өөрийн бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан. Би ээжрүү хэлъе гэсэн. Энэ хүүхдүүдийг би зэлүүд газар хаяагүй. Миний ээж И хүүхдүүдийг минь байранд байхад нь Бтай хамтран асран хАлж байсан. Би ээжтэйгээ байнгын холбоотой байдаг байсан. Би охин Д, М, Н хүүхдүүдтэйгээ байнгын холбоотой байдаг байсан. Очихоор надад хэцүү. Гэртээ 2014 оны цагаан сараар би очсон. Би чамайг уучилна, зодохгүй, муухай үгээр хэлэхгүй гэсэн. Тэгээд би 5 сар хүртэл малыг нь төллүүлээд явсан. Б намайг 2 нялх хүүхдийн минь дэргэд овоон дээрээс түлхэж унагаагаад зодоход нь Лхагвасүрэн гэдэг ах дээр нь дагуулж аваачиж байсан. Би тэсэхгүйнээ Лхагваа ахаа хүүхдүүдээ аваад явъя гэсэн чинь энэ хүн өгөхгүй гэж байна гэж би хэлсэн. Тэгэхэд надад чи гэр оронгүй байж үр хүүхдүүдээ авч яваад яахавдээ. Таарч нийлэхгүй байгаа улсуудыг би юу ч гэхэвдээ. Хэлэх үг олдохгүй байна гэж хэлсэн. Б халамцуугаасаа болоод ингэчлээ. Миний буруу л гэж хэлсэн. Би зоддог үед нь цагдаад хэлэх хугацаа байсан. Гэхдээ би 4 хүүхдээ өрөвддөг байсан. Үр хүүхдээ би боддог байсан. Анхнаасаа үр хүүхдээ бодоод 10 жил тэссэн. Яагаад энэ хүн намайг эх байх эрхийг нь хасуулна гэж байгаа юм. Аав нь дандаа архи уудаг байсан. Түүнийг гэрчлэх зөндөө хүн байгаа. Засаг дарга, багийн дарга нь дандаа энэ хүний талд. Миний талд орох ганц ч хүн байдаггүй байсан. Энэ хүн яагаад миний 4 хүүхдийн, миний эрхэнд халдаад байгаа юм бэ. Одоо яагаад эх байх эрхийг нь хасуулна гээд дайраад байгаа юм бэ. Би үнэхээр гомдолтой байна. Урьд нь Бтай яаж амьдарч байсан. Тэр гэр оронд яаж байсныг Х гэрч ч мэдэхгүй. Өөрийнхөө дүүгийн ямар ааштайг энэ хүн мэдэж байгаа. Архи уухаар ямар байдгийг энэ хүн мэдэж байгаа. ...Энэ айлд ороод 10 жил амьдрахдаа дураараа хил ноолуурыг нь авч үзээгүй. Жилдээ буудаг одонгийнхоо мөнгийг 5 жилийн хугацаанд хүүхдүүддээ өгсөн. Одонгийн мөнгийг би үрээд яах вэ хүүхдүүдийн мөнгө юм гээд өгдөг байсан. Миний ээж тэр бүгдийг зохицуулаад өгдөг байсан. Сургуулиас нэхдэг байсан мөнгийг би чадлынхаа хэрээр өгдөг байсан. Би өндөр цалинтай биш. Би чадлынхаа хэрээр 09 сарын 01-нд 10 дэвтэр, 5 бал ч гэсэн авч өгч хүүхдүүддээ явуулдаг байсан. Түрүүний шүүх хурлаар Мдөө гутал авч өгч ээжээр явуулсан. Д охиныхоо ариун цэврийн хэрэгслийг хүртэл одоо ч гэсэн авч өгч явуулдаг. Би 4 хүүхдээ хаяж чадахгүй. Эцэг нь 4 жил хүүхдүүдээ авчаад надад өгөхгүй зовоосон. Би орон гэргүйдээ болоод эцэгт нь орхисон нь үнэн. Би Улаанбаатарт ажил хийгээд явж байсныг та ч гэсэн мэдэж байсан. Дундговь аймгийн Адаацаг сумын ЗДТГ-н хамтарсан баг хуралдах үед би өөрийн орон гэргүй байсан тул том хүү Эрдэнэочирыгоо дүү нарынх нь асран хАлагчаар тогтоолгох хүсэлтэй байсан. Харин одоо би өөрийн гэсэн жижиг 5 ханатай гэртэй болсон тул хүүхдүүддээ өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлэх боломжтой болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

             Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч И.Бгийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч И.Б нь эх байх эрхийг хасуулах үндэслэлгүй гэж үзэж маргажээ.

Талийгаач Б хариуцагч И.Б нарын дундаас 2004 онд охин Д, 2006 онд охин М, 2007 онд охин Н, 2010 онд хүү Отгонэрдэнэ нар төрсөн, хүү Б.Эрдэнэочир нь насанд хүрсэн, эцэг А.Б нь 2017 оны 12 сарын 21 ны өдөр нас барсан  болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /ХХ-24-29/   

Нэхэмжлэгч А.Ц нь Хариуцагч И.Бгийн эх байх эрхийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг  “үр хүүхдээ тэжээн тэтгэхээс санаатайгаар зайлсхийсэн, худлаа хэлж, хулгайн асуудал гаргадаг, үр хүүхэддээ буруу үлгэр дууриалал үзүүлж хүмүүжилд нь  хохирол учруулж болзошгүй” гэж  маргаж байгаа боловч дээрхи үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Гэрч Н.И “ надтай утсаар ярьж хүүхдүүдээ асуудаг байсан. ...Б нь өнгөрсөн жил нэг ирсэн, тэрнээс өмнө нэг ирсэн. .. Б ирэхдээ хүүхдүүддээ хувцас, чихэр боов авчирсан. Б нь хотод ажил хийж байхдаа 20000-30000 төгрөг явуулж хэдэн хүүхэддээ юм аваад өг гэж явуулдаг байсан” /ХХ-88-89/ гэх мэдүүлэг нь хариуцагч И.Б нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлхийсэн гэх үндэслэлийг үгүйсгэж  байна гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/ хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтанд байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно” гэж заасан бөгөөд хариуцагч И.Бг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдсэн, үр хүүхэддээ буруу үлгэр үзүүлж хүмүүжилд нь хохирол учруулж болзошгүй гэх үндэслэлээр эцэг эх байх эрх хасахаар хуульд заагаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.12-д зааснаар нэхэмжлэгч А.Цгийн хариуцагч И.Бд холбогдуулан гаргасан эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.Б