| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
********** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Уянгаа,
Уëñûí ÿëëàã÷ Б.Бавуудорж,
Хохирогч Б.Д,
Ø¿¿ãäýã÷ Э.Э, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð ********** аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, ÿëëàõ дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********Эт холбогдох 2226004330016 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын үед ********** аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа “та нарын үе дууссан шүү” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Дийн эрүү хэсэгт гараараа цохиж, унагааж, хөлөөрөө өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд “зүүн доод эрүү ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө.” гэв.
Хохирогч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өдрийн өглөө би найзуудтайгаа Дайргын гол ороод 0,75 граммтай архи хувааж уугаад буцаж ирээд тарсан. Орой 5 цаг өнгөрөөгөөд Баянширээ буудалд цугласан. Манай Ц гэдэг найз том хүрэн шилтэй архи авч ирээд 4-үүл хувааж уусан. Би тэрнээс ганц л татсан. Тэгээд орой 9 цаг өнгөрч байна Альфа баар оръё гээд орсон Тэнд 0,5 граммтай нэг архи авсан. Би тэрнээс нь 2-3 удаа л уусан. Тэгээд бид нар бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Орой 11 өнгөрч байхад баар хаах болчихоод бид нар гарсан. Гарсан чинь Б нутгийнх нь дүү гээд нэг залуутай тамхилаад зогсож байсан. Тэгээд тэр хоёр ийшээ явж тамхилъя гээд зам гарсан. Би хажууд нь энэ өндөр залуутай хамт зогсож байсан. Тэгсэн энэ өндөр залуу та нарын үе дууссан шүү гээд хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр нь би бас чимээгүй байгаагүй. Та нар бацаанууд тэгдэггүй юм, ингэдэггүй юм гэж хэлсэн. Энэ өндөр залуутай маргалдаад байж байсан чинь манай найз Бтэй тамхилж байсан залуу шууд ирээд миний нүд рүү цохисон. Тэгээд би хойшоо хагас суусан чинь энэ өндөр залуу цохиод би газар унасан. Тэгсэн чинь Данзан гээд байгаа намхан залуу, энэ өндөр залуу хоёр юу юугүй тархи толгой руу өшиглөөд байсан. Тэр үед энэ өндөр залуу нүүр хэсэг рүү өшиглөсөн. Данзан бас нүүр лүү өшиглөж дээрээс дэвссэн. Тэгээд цагдаа ирсэн чинь тарцгаасан. Сая хагалгаанд ороод эмчилгээ хийлгэсэн. Дээрээс нь нааш цааш явсан унааны зардал гэх мэт эмчилгээний зардлууд байгаа. Би хохирлынхоо хэмжээг барагдуулчихвал болно. Би 6 сарын дараа хагалгаанд орж хадаасаа авахуулна. Хадаасаа авахуулсны дараа томографийн шинжилгээнд орно. Мөн сар болгоны зээлийн төлөлт болно. Би 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хөдөлмөр эрхэлж чадаагүй, хөдөлмөрийн чадвараа алдсан учраас 25,000,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.
Хохирогч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр найз Ц, Б, Жаргалсайхан нартай уулзсан. Дайргын гол дээр 1 шил архи уусан. 5 билүү 6 цагийн үед Баянширээд цуглаад 1 шил архи уусан. Дараа нь Альфа баар ороод бас нэг шил архи уусан, би бол их уугаагүй. Альфа дотор байхад миний эрүү рүү цохидог өндөр залуутай хамт явсан намхан залуу нь манай Бг таньж ирээд гар бариад байсан. Альфа баар хаагаад гарцгаасан. Б тэр намхан залуутай түрүүлээд зам гараад замын цаана гарч тамхи татсан. Тэгсэн тэр өндөр залуу миний мөрөн дээр цохиод “та нарын үе чинь дууссан шүү” гээд надаас хэрүүл өдөөд байсан. Надаас өндөр болохоор дээрээс цохиод байсан. Тэр хоёр тамхилж дуусчихаад надтай ирээд намхан залуу нь миний өөдөөс ирээд шууд миний нүд рүү гараараа 1 удаа цохисон. Би хагас суугаад ойчих гэсэн. Тэгсэн чинь өндөр залуу нь гараараа толгой руу цохисон. Тэгээд ойчсон чинь өшиглөсөн. Тэгээд овоорсон хүмүүс “цагдаа ирлээ” гэсэн чинь бүгд тараад алга болчихсон. Цагдаа ирэхээр нь би цагдаа нар дээр яваад очсон. Тэгсэн цагдаа “хариач, уусан идсэнээ шингээж чадахгүй” гэхээр нь “намайг ингээд зодчихлоо” гэсэн чинь “чи яасан шалчигнасан юм” гээд байсан. Тэгээд цагдаа нар яваад би тэнд ганцаараа үлдсэн. Тэгээд би урагшаа алхаад Баянширээ орсон. Тэнд Ц байсан. Тэндээс гараад машин дээрээ очиход эхнэр ирж авсан. Өглөө нь эмнэлэг орж үзүүлэхэд эрүүний яс хугарсан, шүд мултарсан, тэгээд хагалгаанд орж эмчлүүлсэн. Миний эрүүний хугарал гэмтлийг тэр өндөр залуу нь намайг хагас суугаад унах гэж байхад цохиж унагаагаад өшиглөсөн. Тэр үед гэмтсэн гэж бодож байна. Тэр өндөр залуу нь зодооны мэргэжлийн хүн шиг хурдан, хүчтэй цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 хуудас /,
Гэрч С.Мзгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Д өчигдөр уг нь хөдөө явна гэж байсан юм. Тэгсэн утас нь холбогдохгүй байсан. Тэгээд орой ажлаасаа гэртээ ирэхэд гэртээ байхгүй байсан. Шөнө дунд 01 цагийн үед над руу залгаад “би зодуулчихлаа, хүмүүс намайг ирээд зодчихлоо” гэсэн. Би “хаана байна” гэхэд хэлэхгүй байсан. Тэгээд би “хаанаас би чамайг авах юм бэ” гэхэд “машины хажууд сууж байна, ирээд аваадах” гэсэн. Машин нь болохоор Хархорин өргөөд байсан юм. Би тийшээ нь хамаатны Цэцэгмаа, Чимэдравдан гээд хүмүүстэй очсон юм. Тэнд ганцаараа алхаад явж байсан нүүр нь хавдчихсан, цус болчихсон, шүд өвдөөд байна, агт араа хөдөлчихлөө, шүдээ авахуулъя гэж яриад байсан. Тэгээд шууд гэр лүүгээ авч очсон. Тэгээд гэрт ороход нүүр нь хавдчихсан, толгой нь цус болсон байсан. Гар нь цус болсон, хувцас нь бас цус болсон байсныг тайлаад угаачихсан. Шөнө өвдөөд байна гээд байсан. Тэгээд унтаад өглөө эмнэлэгт очоод зургийг нь даруултал эрүү нь хугарсан байна, одоо хагалгаанд орно гэсэн. Хамт явсан найзууд нь зодсон хүнийг нь мэдэж байгаа гээд эмнэлэг дээр зодсон гээд байгаа 2 залууг нь дагуулж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,
Гэрч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д манай найз байгаа юм. Өчигдөр өглөө манайд Жаргалсайхан, Б нарын хамт ирсэн. Тэгээд бид нар нийлээд Дайргын гол руу явж Экс нэртэй 0.75 тай архи хувааж уусан. Тэнд байж байгаад орой 17-18 цагийн үед орж ирсэн. Тэгээд бид нар Баянширээ буудалд дөрвүүлээ 1 өрөө авч орсон. Би дэлгүүрээс нэг архи авсан байсан. Тэр архиа дөрвүүлээ хувааж уугаад дуусаад 21:00 цаг өнгөрч байхад Альфа орсон. Тэнд ороод 0.5-тай Еден архи авч уусан. Тэгээд баар хаахаас өмнө Жаргалсайхан түрүүлээд явчихсан. Б, Д хоёр надаас түрүүлээд гарчихсан байсан. Би үлдсэн архиа дуусгачихаад араас нь гарсан. Гарсан чинь замын эсрэг талд Б, Д хоёр өндөр залуу, жижигхэн залуу хоёртой байсан. Амаараа маргалдаад байсан. Би хажууд нь очиж харж байгаад явсан. Жижиг залуу нь Бг таньдаг юм шиг байсан. Б ах гээд байсан. Тухайн үед зодолдсон юм байгаагүй. Тэгээд би ганцаараа алхаад буудалд очсон. Д зодуулчихсан ороод ирсэн. Хүмүүстэй муудаад гээд байсан. Хэн цохисон гэхэд түрүүний өндөр залуу нь цохисон гэсэн. Нүд нь хавдсан, шанаа нь урагдсан байсан. Над дээр орж ирээд шүд л өвдөөд ам ангайж болохгүй сонин болчихоод байна гээд шанаа нь хавдчихсан байсан. Хойд араа нь болохгүй хугарчихсан юм шиг байна гээд байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д, Жаргалсайхан, Ц бид дөрөв ТИС-ийн нэг ангийн найзууд байгаа юм. Өчигдөр өглөө уулзацгаасан. Дийн машинтай гол орж 1 шил архи уусан. Тэгээд өдөр буцаж ирээд Баянширээ буудалд ороод 1 шил архи уусан, бид дөрөв л байсан. Тэнд ууж байгаад орой болоод “Альфа” баар оръё гээд дөрвүүлээ очоод бааранд ороод 1 шил архи авсан. Баар хаах гээд Д бид хоёр түрүүлээд гарч ирсэн. Би тэр зодсон гээд байгаа залуугийн намхан залуутай нь юм яриад тамхи татаад зогсож байтал Д одоо энэ дагуулж ирчихээд байгаа өндөр залуутай барилцаад авсан. Тэгээд заамдалцаад цохилцоод байсан. Тэгээд цаанаас дахиад бөөн хүмүүс гараад миний араас бас нэг хүн цохиод авсан. Тэгээд цагдаа ирээд тарцгаа гээд тараад явцгаасан. Би хойшоо алхаад гэр лүүгээ явсан. Д руу залгах гэтэл утас цэнэггүй болчихсон байсан. ...Эхлээд өндөр залуутай барилцаад авсан цохилцоод байсан. Тэгсэн ахиад 3 залуу ирчихсэн бүгдээрээ өшиглөөд байсан. Надтай хамт тамхи татаж байсан залуу харахад бол гуя хавиар нь өшиглөөд байсан, нүүр лүү нь бол хүрээгүй. ...Өндөр залуу толгой руу нь заамдалдчихсан байхдаа цохиод байсан. Тэгээд хавирч унагаасан. Өндөр залуу доошоо хараад толгойгоо дараад тонгойчихсон байхад нь хажуугаас нь гараараа толгой нүүр хэсэг рүү нь цохиод байсан. Салгахад надтай хамт тамхи татаж байсан залуу ирээд хөл хавьцаа нь 1 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бат-Эрдэнэ нэг ахтайгаа таарсан, тэгээд Э бид хуучин Альфагийн үүдэнд зогсож байсан чинь Бямбаа ахтай таарсан. Би сайн уу ахаа гээд мэндэлсэн. Тэгсэн Бямбаа ах өөдөөс би чамайг бааран дотор зөндөө таарахад чинь харлаа ирээд мэндлэх байх гэж харлаа, ирээд мэндлэхгүй юмаа гэсэн. Тэгээд юу юугүй намайг цохиод авсан. Тэгээд тонгойход бас өшиглөсөн. Э ирээд салгасан. Б ах “чи их том болсон юм байна хоёулаа ийшээ зам гаръя” гэсэн. Би араас нь дагаад явсан, замын цаана гараад та ахаа намайг яагаад зодож байгаа юм бэ гэсэн чинь “чи бид хоёр нэг нутаг ус, чи миний 10 жилийн доод анги байсан. Хүн хүндэтгэж сураагүй байна даа” гээд намайг цохиж авсан. Тэгсэн Э голоор салгах гэж орж ирсэн. Бид хоёр хоорондоо нилээн юм ярьсан. Тэр эрүү нь хугарсан гээд байгаа залуу “та нар ер нь юу вэ, үеийн үед хүндлэл гэж байдаг юм, хараад байлаа” гээд хүрээд ирсэн. Би хоёр гарнаас барьж аваад хойшоо түлхсэн чинь тэр залуу хойшоо ойчсон. Тэгээд Бямбаа ах бид хоёр хоёулаа тусдаа юм ярья гээд замын хажуугаар хойшоо явсан. Бид хоёр юм яриад ахаа би болохгүй ш дээ та гээд юм ярьж байсан чинь “чи юу гээд байгаа юм” гээд байсан. Тэгээд би больё гэчихээд хартал Эыг замын цаанаас 4 залуу гүйж гарч ирээд зодож байсан. Хохирогч гээд байгаа залуу цаана Бат-Эрдэнэтэй юм яриад маргалдаад байсан. Эыг зодож байхад нь очоод наадахаа ал гээд байсан. Тэгсэн нөгөө 4 залуу нь эргээд өөрийг нь зодсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д, Э бид гурав Болор авто угаалга дээр ажил дээрээ байж байгаад 22:00 цагт буугаад 23:00 цагт Альфа баар луу орсон. Ороод хүний хоёр, хоёр пиво захиалсан. Би уугаагүй задалчихсан байсан. Баар хаагаад гарцгаасан. Тэгээд гараад тамхилаад зогсож байсан чинь Данзангийн найз нь гэл үү нэг залуу Данзанг “дүү нар ч их том болжээ, цаашаа гарья” гээд дагуулаад явах гээд байсан. Данзан араас нь дагаад явсан. Э бид хоёр тамхилаад үлдсэн. Тэгээд Э тамхи татчихаад араас нь оччихоод ирье гээд явсан. Тэнд очоод тэр Данзангийн найз нь гээд байгаа нь Данзанг цохиод байсан. Эмнэлэгт хэвтсэн хохирогч гээд байгаа нь хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Данзанг “дүү нар том болжээ ална шүү, та нарыг” гээд байсан. Тэгээд зодоон болсон. Би зодоонд ороогүй, хараад зогсож байсан. Альфа баарны урдаас 4 залуу гүйж ирээд Эрхэмээг зодсон. Тэр хохирогч гээд байгаа залуу Эрхэмээг бас цохисон. Миний харснаар Дийг Э толгой нүүр хэсэгт нь гараараа цохисон, чих хавьцаа нь цохисон юм болов уу. Тэр залуу нь шанаагаа гараараа дарчихаад суугаад байсан. Тэгээд хөл хэсэгт нь өшиглөж байсан. Өөр зодсоныг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/,
********** аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Дийн биед үзлэг хийх үед зүүн нүд хэсэгт зурган дээр харагдаж байгаа цус хуралт байгаагүй, харин зүүн нүдний зовхи, шанаа хавантай байсан. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин дээрх хоёр гэмтэл нь нэг цохилтын улмаас үүсэх боломжгүй. Зургаас харахад зүүн нүдний гээд доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл байна. Уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 хуудас/,
********** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 707 дугаартай “...1. Үзүүлэгч Б.Дийн биед зүүн доод эрүү ясны далд хугарал, гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байна.
5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/,
Шүүгдэгч Э.Эын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ********** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-55, 57, 61-62 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын үед ********** аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Дийн эрүү хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд “зүүн доод эрүү ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.Дийн “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр найз Ц, Б, Жаргалсайхан нартай уулзсан. Дайргын гол дээр 1 шил архи уусан. 5 билүү 6 цагийн үед Баянширээд цуглаад 1 шил архи уусан. Дараа нь Альфа баар ороод бас нэг шил архи уусан, би бол их уугаагүй. Альфа баар хаагаад гарцгаасан. ...Тэр өндөр залуу миний мөрөн дээр цохиод “та нарын үе чинь дууссан шүү” гээд надаас хэрүүл өдөөд байсан. Надаас өндөр болохоор дээрээс цохиод байсан. Тэр хоёр тамхилж дуусчихаад надтай ирээд намхан залуу нь миний өөдөөс ирээд шууд миний нүд рүү гараараа 1 удаа цохисон. Өндөр залуу нь гараараа толгой руу цохисон. Тэгээд ойчсон чинь өшиглөсөн. ...Өглөө нь эмнэлэг орж үзүүлэхэд эрүүний яс хугарсан, шүд мултарсан гээд хагалгаанд орж эмчлүүлсэн. Миний эрүүний хугарал гэмтлийг тэр өндөр залуу нь намайг хагас суугаад унах гэж байхад цохиж унагаагаад өшиглөсөн. Тэр үед гэмтсэн гэж бодож байна. Тэр өндөр залуу нь зодооны мэргэжлийн хүн шиг хурдан, хүчтэй цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 хуудас /,
Гэрч С.Мзгийн “...Манай нөхөр Д шөнө дунд 01 цагийн үед над руу залгаад “би зодуулчихлаа, хүмүүс намайг ирээд зодчихлоо” гэсэн. Би “хаана байна” гэхэд хэлэхгүй байсан. Тэгээд би “хаанаас би чамайг авах юм бэ” гэхэд “машины хажууд сууж байна, ирээд аваадах” гэсэн. Машин нь болохоор Хархорин өргөөд байсан юм. Би тийшээ нь хамаатны Цэцэгмаа, Чимэдравдан гээд хүмүүстэй очсон юм. Тэнд ганцаараа алхаад явж байсан. Нүүр нь хавдчихсан, цус болчихсон, шүд өвдөөд байна, агт араа хөдөлчихлөө, шүдээ авахуулъя гэж яриад байсан. Гар нь цус болсон, хувцас нь бас цус болсон байсныг тайлаад угаачихсан. Шөнө өвдөөд байна гээд байсан. Өглөө эмнэлэгт очоод зургийг нь даруултал эрүү нь хугарсан байна, одоо хагалгаанд орно гэсэн. Хамт явсан найзууд нь зодсон хүнийг нь мэдэж байгаа гээд эмнэлэг дээр зодсон гээд байгаа 2 залууг нь дагуулж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,
Гэрч Ц.Цгийн “...Д манай найз байгаа юм. Өчигдөр өглөө манайд Жаргалсайхан, Б нарын хамт ирсэн. Тэгээд бид нар нийлээд Дайргын гол руу явж Экс нэртэй 0.75 тай архи хувааж уусан. Тэнд байж байгаад орой 17-18 цагийн үед орж ирсэн. Тэгээд бид нар Баянширээ буудалд дөрвүүлээ 1 өрөө авч орсон. Би дэлгүүрээс нэг архи авсан байсан. Тэр архиа дөрвүүлээ хувааж уугаад дуусаад 21:00 цаг өнгөрч байхад Альфа орсон. Тэнд ороонд ширээнд суугаад 0.5-тай Еден архи авч уусан. Тэгээд баар хаахаас өмнө Жаргалсайхан түрүүлээд явчихсан. Б, Д хоёр надаас түрүүлээд гарчихсан байсан. Би үлдсэн архиа дуусгачихаад араас нь гарсан. Гарсан чинь замын эсрэг талд Б, Д хоёр өндөр залуу, жижигхэн залуу хоёртой байсан. Амаараа маргалдаад байсан. Би хажууд нь очиж харж байгаад явсан. Жижиг залуу нь Бг таньдаг юм шиг байсан. Б ах гээд байсан. Тухайн үед зодолдсон юм байгаагүй. Тэгээд би ганцаараа алхаад буудалд очсон. Д зодуулчихсан ороод ирсэн. Хүмүүстэй муудаад гээд байсан. Хэн цохисон гэхэд түрүүний өндөр залуу нь цохисон гэсэн. Нүд нь хавдсан, шанаа нь урагдсан байсан. Над дээр орж ирээд шүд л өвдөөд ам ангайж болохгүй сонин болчихоод байна гээд шанаа нь хавдчихсан байсан. Хойд араа нь болохгүй хугарчихсан юм шиг байна гээд байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Гэрч Г.Бгийн “...Д, Жаргалсайхан, Ц бид дөрөв ТИС-ийн нэг ангийн найзууд байгаа юм. Өчигдөр өглөө уулзацгаасан. Дийн машинтай гол орж 1 шил архи уусан. Тэгээд өдөр буцаж ирээд Баянширээ буудалд ороод 1 шил архи уусан, бид дөрөв л байсан. Тэнд ууж байгаад орой болоод “Альфа” баар оръё гээд дөрвүүлээ очоод бааранд ороод 1 шил архи авсан. Баар хаах гээд Д бид хоёр түрүүлээд гарч ирсэн. Би тэр зодсон гээд байгаа залуугийн намхан залуутай нь юм яриад тамхи татаад зогсож байтал Д одоо энэ дагуулж ирчихээд байгаа өндөр залуутай барилцаад авсан. Тэгээд заамдалцаад цохилцоод байсан. Тэгээд цаанаас дахиад бөөн хүмүүс гараад миний араас бас нэг хүн цохиод авсан. Надтай хамт тамхи татаж байсан залуу харахад бол гуя хавиар нь өшиглөөд байсан, нүүр лүү нь бол хүрээгүй. ...Өндөр залуу толгой руу нь заамдалдчихсан байхдаа цохиод байсан. Тэгээд хавирч унагаасан. Өндөр залуу доошоо хараад толгойгоо дараад тонгойчихсон байхад нь хажуугаас нь гараараа толгой нүүр хэсэг рүү нь цохиод байсан. Салгахад надтай хамт тамхи татаж байсан залуу ирээд хөл хавьцаа нь 1 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Гэрч Б.Дгийн “...Э бид хуучин Альфагийн үүдэнд зогсож байсан чинь Бямбаа ахтай таарсан. Би сайн уу ахаа гээд мэндэлсэн. Тэгсэн Бямбаа ах өөдөөс би чамайг бааран дотор зөндөө таарахад чинь харлаа ирээд мэндлэх байх гэж харлаа, ирээд мэндлэхгүй юмаа гэсэн. Тэгээд юу юугүй намайг цохиод авсан. Тэгээд тонгойход бас өшиглөсөн. Э ирээд салгасан. Б ах “чи их том болсон юм байна хоёулаа ийшээ зам гаръя” гэсэн. Би араас нь дагаад явсан. Замын цаана гараад та ахаа намайг яагаад зодож байгаа юм бэ гэсэн чинь “чи бид хоёр нэг нутаг ус, чи миний 10 жилийн доод анги байсан. Хүн хүндэтгэж сураагүй байна даа” гээд намайг цохиж авсан. Тэгсэн Э голоор салгах гэж орж ирсэн. Тэр эрүү нь хугарсан гээд байгаа залуу “та нар ер нь юу вэ, үеийн үед хүндлэл гэж байдаг юм, хараад байлаа” гээд хүрээд ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн “...Д, Э бид гурав Болор авто угаалга дээр ажил дээрээ байж байгаад 22:00 цагт буугаад 23:00 цагт Альфа баар луу орсон. Ороод хүний хоёр, хоёр пиво захиалсан. Би уугаагүй задалчихсан байсан. Баар хаагаад гарцгаасан. Тэгээд гараад тамхилаад зогсож байсан чинь Данзангийн найз нь гэл үү нэг залуу Данзанг “дүү нар ч их том болжээ, цаашаа гарья” гээд дагуулаад явах гээд байсан. Данзан араас нь дагаад явсан. Э бид хоёр тамхилаад үлдсэн. Тэгээд Э тамхи татчихаад араас нь оччихоод ирье гээд явсан. Тэнд очоод тэр Данзангийн найз нь гээд байгаа нь Данзанг цохиод байсан. Эмнэлэгт хэвтсэн хохирогч гээд байгаа нь хөл дээрээ тогтож чадахгүй байсан. ...Альфа баарны урдаас 4 залуу гүйж ирээд Эрхэмээг зодсон. Тэр хохирогч гээд байгаа залуу Эрхэмээг бас цохисон. Миний харснаар Дийг Э толгой нүүр хэсэгт нь гараараа цохисон, чих хавьцаа нь цохисон юм болов уу. Тэр залуу нь шанаагаа гараараа дарчихаад суугаад байсан. Тэгээд хөл хэсэгт нь өшиглөж байсан. Өөр зодсоныг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Б.Дийн биед үзлэг хийх үед зүүн нүд хэсэгт зурган дээр харагдаж байгаа цус хуралт байгаагүй, харин зүүн нүдний зовхи, шанаа хавантай байсан. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин дээрх хоёр гэмтэл нь нэг цохилтын улмаас үүсэх боломжгүй. Зургаас харахад зүүн нүдний гээд доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл байна. Уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 хуудас/,
********** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 707 дугаартай “...1. Үзүүлэгч Б.Дийн биед зүүн доод эрүү ясны далд хугарал, гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байна.
5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/,
********** аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2226004330016 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 39-40 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын үед ********** аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа “та нарын үе дууссан шүү” гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.Дийн эрүү хэсэгт нь гараараа цохиж унагааж, хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь зүүн доод эрүү ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэргийн хүрээнд манай үйлчлүүлэгч Э.Э нь хохирогч Б.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны орлого, зээлийн төлөлт зэрэг нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн. Хэрэгт хамааралтай, энэ хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг үнэлж хохирлыг тооцож өгөхийг хүсэж байна. Бусад ирээдүйд гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны орлого, зээлийн эргэн төлөлт зэргийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Д, гэрч С.Мз, Ц.Ц, Г.Б, Б.Д, Б.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, ********** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №707 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
********** аймгийн Прокуророос шүүгдэгч Э.Эт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг дараах байдлаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Хохирогч Б.Д нь эмчилгээний болон бусад зардалд 10,000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, зээлийн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардал зэрэгт 15,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 1,137,810 төгрөгийн баримт авагдсан, 23,862,190 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлж үзээд нотлох баримтын шаардлага хангаж байгаа эмчилгээ оношилгоо хийлгэсний болон эм тарианы үнэ болох 1,042,810 төгрөг, бензин шатахууны 95,000 төгрөг, нийт 1,137,810 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж,
Харин 23,862,190 төгрөгийн нэхэмжлэлийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Эаас 1,137,810 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дид олгож, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг ********** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Д нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********Эыг гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг ********** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Эаас 1,137,810 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дид олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Дийн нэхэмжлэлээс 23,862,190 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Д нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ