Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 04 өдөр                                      Дугаар 139/ШШ2018/00328                                                      Дундговь аймаг

 

 

 

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч  Н  ” НҮТББ-ын  нэхэмжлэлийн шаардлага 2.635.063 төгрөгийг хариуцагч С.Тоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б  нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Нүүдэлчин Монголын уламжлалт урлаг” НҮТББ-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.111 /тавин долоо мянга зуун арван нэгэн/ төгрөгийн 50 хувь буюу  28.555,5 /хорин найман мянга таван зуун тавин таван/ төгрөг таван мөнгө/-ийг улсын төсвөөс, 28.555,5 /хорин найман мянга таван зуун тавин таван/ төгрөг таван мөнгө/-ийг  хариуцагч С.Тоос гаргуулж нэхэмжлэгч Нүүдэлчин Монголын уламжлалт урлаг” НҮТББ-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

   ШҮҮГЧ                          Г.Б