Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

 

 

 

 

 

  

 

   2023             02            09                                          2023/ШЦТ/111

 

НЭРИЙН ӨМНӨӨС

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил  

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Д.Очирдорж /ҮД:2020/,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч О.Батсүх /ҮД:4768/,

Хохирогч: ***, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ /ҮД:0331/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

шүүгдэгч *** овогт ***ын ***, *** овогт ***ын *** нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн  хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205026962030 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, *** дүүргийн *** хороо, *** дугаар гудамж, *** хороо, *** оршин суудаг, ял шийтгэлгүй

*** овогт ***ын *** /РД:***/.

 

Монгол улсын иргэн, *** оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа гагнуурчин хийдэг, ам бүл 2, ээжийн хамт *** дүүргийн *** хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суудаг, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1097 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

*** овогт ***ын *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***, *** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 17-21 цагийн хооронд Баянгол дүүргийн *** нутаг дэвсгэрт байрлах *** байрны *** тоотод оршин суух хүргэн ах Д.***ы гэрт очиж, ойр дотно хүн болох төрсөн эгч ***, түүний охин *** /10 нас 1 cap 26 хоногтой/ нарын биед үйлдлээрээ санаатай нэгдэж бие биеийнхээ үйлдлийг дэмжин халдаж, *** нь эгч ***ийг “Дуугарахгүй бол охиныг чинь ална” гэж ***ийн зүүн шуу дотор хэсэгт хайчаар 6 см урттай шарх үүсгэн эрүүл мэндэд нь хохирол учруулан, тэднийг гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, эрхшээлдээ байлган “Нөхрийг чинь ирэхээр нь ална, дахин утсаа авахгүй байх үйлдэл гаргаж болохгүй, нэг удаа өршөөлөө" гэж хүргэн ах Д.***ыг утсаар “Би цалинг чинь өгч чадахгүй” гэхэд “Өөрөөр авах арга бас байдаг шүү дээ, чамайг ална” гэх мэт үг хэллэг, үйлдлээр айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн,

Мөн заналхийлэх үйлдлийг хийх явцдаа бүлэглэн үйлдлээрээ нэгдэж, төрсөн эгч ***ийн нүүрэн тус газарт гараараа ээлжлэн цохиж, “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл, бага насны хүүхэд болох 10 нас 1 cap 26 хоногтой ***ийн зүүн гарын шууг нь зүсэж “зүүн шууны дотор доод хэсэгт зүсэгдсэн шарх, *** нь ***ийг уйллаа гэх шалтгаанаар хоолойг нь залгуурын утас мэт зүйлээр боож өвтгөн шаналгаж тарчилган зовоож, “2 нүдний алимын салстад цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд цэгчилсэн цус харвалт, эрүүний зүүн доод хэсэгт, хүзүүний зүүн урд хэсэгт цус хуралт” бүхий гэмтлүүдийг тус тус үүсгэн, онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

*** нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа “Сейф онгойлго” гэж төрсөн эгч *** руу хашхиран, 10 нас 1 cap 26 хоногтой ***ийг өшиглөн, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, сейфийг онгойлгуулан эд хөрөнгө болох үнэт эдлэлийг өөртөө шилжүүлэн авч, 2.076.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

*** нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон алт, монетан бөгж, алтан гинж гэдгийг мэдсээр байж, эд зүйлийг 200.000 төгрөгөөр өөрийн нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, мөнгө угаасан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ***, *** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 17-21 цагийн хооронд Баянгол дүүргийн *** нутаг дэвсгэрт байрлах *** байрны *** тоотод оршин суух хүргэн ах Д.***ы гэрт очиж, ойр дотно хүн болох төрсөн эгч ***, түүний охин *** /10 нас 1 cap 26 хоногтой/ нарын биед үйлдлээрээ санаатай нэгдэж бие биеийнхээ үйлдлийг дэмжин халдаж, *** нь эгч ***ийг “дуугарахгүй бол охиныг чинь ална” гэж ***ийн зүүн шуу дотор хэсэгт хайчаар 6 см урттай шарх үүсгэн эрүүл мэндэд нь хохирол учруулан, тэднийг гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, эрхшээлдээ байлган “Нөхрийг чинь ирэхээр нь ална, дахин утсаа авахгүй байх үйлдэл гаргаж болохгүй, нэг удаа өршөөлөө" гэж хүргэн ах Д.***ыг утсаар “Би цалинг чинь өгч чадахгүй гэхэд өөрөөр авах арга бас байдаг шүү дээ, чамайг ална” гэх мэт үг хэллэг, үйлдлээр айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн,

Мөн заналхийлэх үйлдлийг хийх явцдаа бүлэглэн үйлдлээрээ нэгдэж, төрсөн эгч ***ийн нүүрэн тус газарт гараараа ээлжлэн цохиж, “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл, бага насны хүүхэд болох 10 нас 1 cap 26 хоногтой ***ийн зүүн гарын шууг нь зүсэж “зүүн шууны дотор доод хэсэгт зүсэгдсэн шарх, *** нь ***ийг уйллаа гэх шалтгаанаар хоолойг нь залгуурын утас мэт зүйлээр боож өвтгөн шаналгаж тарчилган зовоож, “2 нүдний алимын салстад цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд цэгчилсэн цус харвалт, эрүүний зүүн доод хэсэгт, хүзүүний зүүн урд хэсэгт цус хуралт” бүхий гэмтлүүдийг тус тус үүсгэн, онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

*** нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа “Сейф онгойлго” гэж төрсөн эгч *** руу хашхиран, 10 нас 1 cap 26 хоногтой ***ийг өшиглөн, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, сейфийг онгойлгуулан эд хөрөнгө болох үнэт эдлэлийг өөртөө шилжүүлэн авч, 2.076.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

*** нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон алт, монетан бөгж, алтан гинж гэдгийг мэдсээр байж, эд зүйлийг 200.000 төгрөгөөр өөрийн нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, мөнгө угаасан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ы “...дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй, бусад үйлдлийг хүлээн зөвшөөрнө...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн “...мөнгө угаах гэмт хэргийг үйлдээгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205026962030 дугаартай хэргээс:

 

2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 2 тал/,

 

2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 3-11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.***ы гэрчээр өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 09 цагт ажилдаа явсан. 18 цагийн үед эхнэр рүүгээ залгахад дуу султай, олигтой юм ярихгүй, гэртээ байж байна гэж хэлсэн. 21 цагийн үед эхнэр утсаар залгаад “Гэртээ хурдан ир” гэсэн. Манай эхнэр уйлсан байдалтай, зүүн шанаа хацар нь хөхөрсөн, бие нь муу байсан. Мөн охины зүүн гарын шуу хэсгийг зүсчихсэн, хүзүүг нь боогоод улайлгасан, 2 нүд нь цус хураад улайсан байсан. Эхнэрийн төрсөн дүү ***, *** нар өдөр 15 цаг өнгөрч байхад ирээд охиныг скочоор хоолойг нь боогоод, rap хөлийг нь хүлээд, эхнэрийг өшиглөж зодоод “Хүнтэй утсаар ярьж хэлбэл охиныг ална” гэж хутга хайч тулгаж, сүрдүүлээд охиныг чинь түрүүлж алаад, нөхрийг чинь ирэхээр хутгалж ална гээд өдөржин сүрдүүлж байгаад орой 21 цагийн үед эхнэрийн алтан гинж, алтан бугуйвчийг аваад гараад зугтаасан байсан. Хэд хоногийн өмнө *** надтай уулзаад цалингаа нэхээд ирэхээр нь “Та 2 хэд хоног алга болчхоод юун цалин” гэхэд миний өөдөөс олон юм яриад байхад нь “Мөнгөгүй, эгчийн чинь эмийг авчихсан” гэтэл надад “Өөр аргаар авах арга байдаг шүү дээ” гээд яваад өгсөн. Эхнэр рүү залгаад мөнгө төгрөг нэхэхээр нь “Өөрсдөө учраа ол” гэсэн байсан. Урьд мөн л намайг ална гэж заналхийлсэн, угаасаа таарамжгүй харилцаатай байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19-20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч ***ийн өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны орой 17 цаг 30 минутын үед хаалга тогшсон. Ээж очоод хаалга онгойлготол нагац ах ***, *** нар шууд хашхираад дайраад ороод ирсэн. *** ах *** ахад хандаад “хүл” гэж хэлсэн. Тэгэхэд *** ах надаас “Скоч хаана байна” гэхэд “Байхгүй” гэтэл “Битгий худлаа хэлээд бай” гээд хашхирсан. Ээж бид 2 скоч хайгаад олоогүй. *** ах гарч яваад скоч аваад ороод ирсэн. Намайг босгож зогсоож байгаад 2 хөлийг нийлүүлээд скочоор хүлсэн. Мөн гарыг бугалга хэсгээр хүлсэн. Өмнө нь гал тогооны өрөөнд байсан хүнсний скоч авчраад 2 гарыг бэлхүүстэй хамт давхар ороосон. “Гар өвдөөд байна” гэхэд *** ах тайлаад, би айгаад жоохон дуугарсан чинь аманд оймс чихээд нөүтбүүкний цэнэглэгчийн хар залгуураар хоолой боосон. Би амьсгалж чадахаа больсон, суллаад хэсэг байж байгаад чангалаад суллаад нийт 3 удаа *** ах боосон. Хоолой боохоос өмнө гар, хөл хүлээд *** ах “Сейф онгойлго” гэж надад хэлээд би кодыг нь мэддэг тул онгойлгосон. *** ах ухаад ээжийн алтан гинж, алтан бөгжийг авсан. Тэр үед *** ах ээжтэй юм яриад байсан. *** ах скочинд явсан хойгуур *** ах “Охиныг чинь ална” гээд миний зүүн гарын шууг хайч онгойлгож байгаад зүсэхэд ээж уйлаад байсан. *** ах намайг боож дуусаад баруун ташаа хэсэг рүү хөлөөрөө маш чанга өшиглөсөн. *** ах, *** ах ээжийг алгадаад цохиод байсан. “Нөхрийг чинь, аавыг чинь ална” гээд байсан. *** ах гартаа хутга бариад “Аавыг чинь ингэж бүлээд ингэж татаад ална” гээд үйлдлээрээ үзүүлээд байсан. *** ах *** ахад хандаж “Одоо явъя, авсан юмаа өг” гэж хэлсэн. *** ах “Юу яриад байгаа юм бэ, амласандаа хүр л дээ, аавыг нь ирэхээр алаад явъя” гэсэн. *** ах хүлээ тайлсан. *** ах *** ахад хандаж “Хоёулаа гарч хүүхэндэх үү” гэснээ над руу хараад “Чамайг хүүхэн болгочих уу” гэхээр нь үгүй гээд толгойгоо сэгсэрсэн, ээж “Үгүй ээ” гээд орилсон. *** ах ээжид хандаж “Та хоёрыг ганц удаа уучиллаа” гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-51 тал/,

Мөн “...*** ах ээж рүү “Юм ярь” гээд хашхичаад байсан. Ээж дуугарахгүй байсан чинь “Охиныг чинь ална” гээд гал тогооны шургуулгаас улаан иштэй хайч аваад миний зүүн гарыг барьж байгаад хайч ангайлгаж байгаад зүссэн. Ээж “Боль” гээд уйлаад байсан. *** ах ирээд гар хөлийг хүлээд “Сейф онгойлго” гээд ээж рүү орилсон чинь ээж “Үгүй” гэсэн. Би “Кодыг нь мэднэ” гээд онгойлгож өгсөн. Ээжийн үнэт эдлэлийг авсан. *** ах “Хулгай хийх гэж ирээгүй шүү, буцаагаад тавь” гэсэн. *** ах оймс гаргаж аманд чихээд дээрээс нь скоч нааж, залгуураар хоолой боогоод татсан. Залгуураа чангалаад суллаад байсан. Баруун ташаа хэсэг рүү өшиглөөд шалан дээр унагаасан. Ээжийг *** ах очоод нүүр хэсэгт нь цохиж авсан. *** ах бас цохисон алгадаад байсан санагдаж байна. Энэ явдал маш удаан үргэлжилсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 52-55 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны орой 17 цаг 30 минутаас 18 цагийн орчимд манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь би хаалга онгойлготол ***, *** нар согтуу орж ирээд *** намайг заамдаж том өрөө рүү оруулаад “Скоч ол” гэхээр нь *** бид 2 хайгаад олоогүй. Тэгтэл *** ***ийг цохиж газар унагаж байхыг харсан. *** хүнсний скоч авчраад ***ийн 2 гарыг бүсэлхийтэй нь ороогоод, *** “Танай нөхөр намайг хүн гэж боддоггүй, би зүгээр цалингаа авъя, сүрьеэ тусчихсан байна, би өвдөж болохгүй юу, танай нөхрийг ална” гэж ууртай ярьсан. *** бас “Ална” гээд орилоод байсан. ***, *** нар нийлээд миний нүүр цээж хэсэг рүү 3-4 удаа цохиод би газар сөхрөөд амьсгалж чадахгүй суусан. *** “Ахаа миний гар бадайраад байна” гэсэн. *** ***ийн скочийг тайлаад “Скочинд яваад ирье” гээд ***өөс мөнгө аваад явсан. Авчирсан скочоор 2 гарын бугалга, 2 хөлийг нь хүлээд *** орилоод уйлтал *** шүүгээнээс оймс аваад ***ийн аманд хийж скочдсон. ***ийн хамт скочоор миний 2 гарын бугалга хэсэг, 2 хөлийн шагай хэсгээр скочдсон. *** хөргөгчид байсан тал виног уутал *** “Архи уух гэж ирээгүй” гэтэл *** “Ямар хамаатай юм бэ пизда” гээд виногоо уучхаад над руу “Сейфийнхээ кодыг хэл” гэхээр нь “Би чадахгүй" гэтэл *** ***ийг нэг удаа өшиглөсөн. Би “Хэлээд өгье” гэсэн. *** “Ахаа би мэднэ, тайлаад өгье” гэсэн. *** үнэд хүрэх эд зүйл буюу алтан гинж, бугуйвч, бөгж, монетан бугуйвч, ээмэг, гинжнүүдийг жижиг хайрцагт хийгээд халаасандаа хийсэн. *** “Хулгай хийх гэж ирээгүй шүү, наадуулаа буцааж тавь” гэхэд *** “Ямар хамаатай юм бэ, нөхрийг нь алаад шоудаж байгаад шоронд орно” гэсэн. Тэр үед *** уйлтал *** хар өнгийн залгуур шиг зүйлээр хоолойг нь боохоор нь ***т хандаж “Болиулаач” гэхэд юу ч ярьж, ямар үйлдэл хийгээгүй. Би хүлээстэй чигээрээ *** рүү мөлхөөд “Новшоо тавь, наадах чинь үхлээ ш дээ” гэж олон удаа давтан хэлсэн. *** цаанаас нь “Боль” гэтэл *** больсон. Тухайн үед орилсоор байгаад ам зуурчихсан. *** ***ийг дахин боосон. “10хан настай хүүхэд ш дээ” гэж гуйтал больсон. Тэгтэл *** надтай “2-3 хоногийн өмнө цалингаа үлдэгдлээ авах гэж тань руу залгасан утсаа аваагүй, нөхрийнхөө үгэнд орж хамаатан садантайгаа холбоо тасарсан” гэхээр нь “Би та нарын төлөө зөндөө явсан, одоо ядарч байна” гэсэн яриа болсон. Тэгтэл *** уйлтал *** “Наадахаа ухаан алдуулчих” гэхэд *** ***ийг дахиад боохоор нь “Чиний хайртай дүү чинь шүү дээ, наадахаа больчих л доо” гэхэд больсон. Тэр үед манай нөхөр Д.*** над руу утсаар залгахад *** “Бид хоёрыг байгааг мэдэгдэж болохгүй” гэсэн. Тухайн үед ***, *** нар хоорондоо “Сайн байна уу гэж хэлээд шууд хутгална” гэж ярьж байхаар нь нөхрийгөө ирэхээс нь өмнө явуулах ёстой юм байна гэж бодоод ***тэй ярилцаж яриаг нь сонсож, уяраахыг бодсон. *** “Бид хоёрын уяаг тайл” гэж хэлээд хамт тайлалцсан. *** “Ингэж уярна гэж яриагүй биз дээ” гэж орилтол *** “Дуугүй бай” гэж хэлсэн. *** “Энэ удаагаа өршөөе, дахиж утсаа авахгүй байж болохгүй шүү” гэсэн. Цүнхэнд хийсэн винонуудыг гаргаж буцааж өрөөд, ***ы авсан юмнуудыг “Буцааж тавь” гэтэл *** халааснаасаа хайрцагтай эд зүйлийг гаргаад газар шидсэн чинь *** “Юмаа бүртгэ” гэхээр нь би хурдан явуулахын тулд “Бүрэн байхаа” гэтэл *** “Онгойлгоод бүртгэ” гэхээр нь үзтэл миний алтан бөгж, гинж алга байсан. Тэр үед *** гараад явчихсан байсан. *** “***аас өөр хүн байгаагүй, би яаж ийж байгаад аваад өгнө, харин таксины мөнгө байвал өгчих” гэсэн. Миний дансанд 130.000 төгрөг байхаар нь “Байгаа нь энэ” гэтэл “Надад тийм их мөнгө хэрэггүй ээ” гэхээр нь 50.000 төгрөг шилжүүлсэн. *** залгаад “Гинж билүү бөгж байна, үлдсэнийг нь олбол залгана” гэсэн. Намайг зогсож байхад гэнэт нэг гар орж ирээд зүүн хацар хэсэгт цохисон. Хажуугаас цээж, баруун хацар хэсэгт цохисон. Дүгнэлтэд тусгагдсан гэмтэл бол ***, *** нарын учруулсан гэмтэл. ***ийн биед учирсан гэмтлийг *** цохиж, хоолойг нь боох үед учирсан. Зүсэгдсэн шархыг хэн хэзээ хэрхэн учруулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 33-36, 39-41 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед манай төрсөн дүү *** залгаад уйлаад “***, *** 2 ирээд *** бид 2-ыг зодчихлоо, та хүрээд ирээч” гэхээр нь очиход ***ийн зүүн хацар хавдаж, хөхөрсөн уйлчихсан байдалтай байсан. ***ийн 2 нүд нь улайчихсан, зүүн гарын шууны дотор хэсэг зүсэгдчихсэн, хүзүү нь боосон байдалтай ором гарсан байхаар нь “Юу болсон” талаар асуухад “Дүү ***, *** 2 гаднаас орж ирээд бид 2-ыг скочоор хүлээд, 2 талд суулгаж байгаад зодоод, охин ***ийн хоолойг залгуураар боогоод, гарыг нь зүсээд зодож байгаад явлаа” гэсэн..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны орой ажлаа хийж байтал 2 залуу орж ирээд 3.7 гр монетан бөгж, 4.2 гр алтан гинж ломбардад тавьсан. Бичилт хийгээд байж байтал *** гэх залуу дахиад 1 алтан бөгж өгөөд хамтад нь 200.000 төгрөгт тавьчих гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх- ийн 57-58 тал/,

 

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 62-66 тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 67-68 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11930 дугаартай шинжээчийн “...***ийн тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюулгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 71-72 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11932 дугаартай шинжээчийн “...***ийн зүүн шууны дотор доод хэсэгт зүсэгдсэн шарх, 2 нүдний алимын салстад цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд цэгчилсэн цус харвалт, эрүүний зүүн доод хэсэгт, хүзүүний зүүн урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүүн шууны дотор доод хэсгийн зүсэгдсэн шарх нь ир ирмэг бүхий зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 2 нүдний алимын салстын цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд цэгчилсэн цус харвалт нь хүзүү хоолойг боосны улмаас үүсэж болно...” гэх дүгнэлт /1 хх-ийн 81-82 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, *** нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 201-202 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 211-212 тал/ болон бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч ***, *** нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

          Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч ***, *** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 17-21 цагийн хооронд Баянгол дүүргийн *** нутаг дэвсгэрт байрлах *** байрны *** тоотод оршин суух хүргэн ах Д.***ы гэрт очиж, ойр дотно хүн болох төрсөн эгч ***, түүний охин *** /10 нас 1 cap 26 хоногтой/ нарын биед үйлдлээрээ санаатай нэгдэж бие биеийнхээ үйлдлийг дэмжин халдаж, *** нь эгч ***ийг “дуугарахгүй бол охиныг чинь ална” гэж ***ийн зүүн шуу дотор хэсэгт хайчаар 6 см урттай шарх үүсгэн эрүүл мэндэд нь хохирол учруулан, тэднийг гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, эрхшээлдээ байлган “Нөхрийг чинь ирэхээр нь ална, дахин утсаа авч болохгүй, дугарахгүй бол ална... нэг удаа өршөөлөө" гэх мэтээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, заналхийлсэн, заналхийлэх явцдаа бүлэглэн үйлдлээрээ нэгдэж, төрсөн эгч ***ийн нүүрэн тус газарт гараараа ээлжлэн цохиж, “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл, бага насны хүүхэд болох 10 нас 1 cap 26 хоногтой ***ийн зүүн гарын шууг нь зүсэж “зүүн шууны дотор доод хэсэгт зүсэгдсэн шарх, шүүгдэгч *** нь ***ийг уйллаа гэх шалтгаанаар хоолойг нь залгуурын утас мэт зүйлээр боож өвтгөн шаналгаж тарчилган зовоож, “2 нүдний алимын салстад цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд  цус харвалт, эрүүний зүүн доод хэсэгт, хүзүүний зүүн урд хэсэгт цус хуралт” бүхий гэмтлүүдийг тус тус үүсгэн, онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч ***, *** нарын мэдүүлгүүд, хохирогч ***ийн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч ***ийн мэдүүлгүүд, гэрч Д.***ы мэдүүлэг, гэрч ***ийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11930 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11932 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч ***, *** нарт холбогдох 2205026962030 дугаартай хэргийн яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч нар нь хохирогч нарыг айлган сүрдүүлж заналхийлэх явцдаа зэвсэг хэрэглэсэн гэх шинжийг дурдсан байна.

 

          Шүүгдэгч нар нь хохирогч нарыг заналхийлэх явцдаа скочоор хүлсэн нь гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

          Учир нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгох ба зэвсэг гэдэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч төрлийн зэвсэг байж болох ба тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц эд зүйл, хэрэгслийг ойлгох юм.

         

          Шүүгдэгч нар нь хохирогч нарын биеийг хүлэхээр үгсэн тохиролцож, улмаар шүүгдэгч *** гадагшаа гарч, гаднаас скоч худалдан авч орж ирж хохирогч нарыг хүлж байгаа үйлдлийг хүний биед гэмтэл учруулах хэмжээний эд зүйлийг буюу зэвсгийн чанартай зүйлийг тусгайлан бэлтгэж хохирогч нарын биед гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

         

          Улсын яллагчаас шүүгдэгч нарыг хүргэн ах Д.***ыг утсаар “Би цалинг чинь өгч чадахгүй гэхэд өөрөөр авах арга бас байдаг шүү дээ, чамайг ална” гэх мэт үг хэллэг, үйлдлээр айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэжээ.

         

   Заналхийлэх гэмт хэргийн объектив талын шинж нь бусдыг тодорхой үйлдэл хийлгэхгүй байхын тулд хохирогч, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн бие даасан үйлдэл хийгдсэн байх, эсвэл хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн байх шинжтэй байдаг.

 

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч нарыг хохирогч болох хүргэн ах Д.***ыг заналхийлсэн үйлдэл тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч нарт холбогдох энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд, шүүгдэгч ***, *** нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн “...төрсөн эгч ***, түүний охин *** нарыг гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлан скочоор хүлж, эрхшээлдээ байлган “Нөхрийг чинь ирэхээр нь ална, дахин утсаа авч болохгүй, дугарахгүй бол охиныг чинь ална гэх мэт үг хэллэг, үйлдлээр айлган сүрдүүлж, бүлэглэн, хүч хэрэглэн, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Түүнчлэн, шүүгдэгч нар нь хохирогч ***, насанд хүрээгүй хохирогч  *** нарын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11930 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11932 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, бүлэглэн, хоёр түүнээс олон хүнийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11930 дугаартай дүгнэлт, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11932 дугаартай дүгнэлтэд тус тус заасан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч ***, *** нарыг хохирогч ***, *** нарт дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь энэ журамд нийцсэн байна.

 

Иймд, шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, бүлэглэн, хоёр түүнээс олон хүнийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Прокуророос шүүгдэгч ***ыг дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа “Сейф онгойлго” гэж төрсөн эгч *** руу хашхиран, 10 нас 1 cap 26 хоногтой Д.***ийг өшиглөн, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, сейфийг онгойлгуулан эд хөрөнгө болох үнэт эдлэлийг өөртөө шилжүүлэн авч, 2.076.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч ***ыг шүүхэд шилжүүлжээ.

 

“Дээрэмдэх” гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэх гэх шинж нь гэм буруутай этгээд хохирогчийг ямар нэг хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрнэ.

 

Нэгдүгээр хавтаст хэргийн 39-41 дүгээр талд авагдсан ***ийн хохирогчоор өгсөн “...*** бид хоёр 00-ын өрөө орсон чинь надад хандан “Одоо очоод хоол унд байхгүй, ажилгүй, зурагтын мөнгө гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Наад үнэт эдлэлээсээ аваад яв” гэж хэлээд алтан гинж, алтан бөгжийг өгсөн. Тэгтэл халаасандаа хийгээд гарсан. Тэр 2 явсны дараа *** утсаар залгаад “***д таны алтан гинж, бөгж байна” гэхээр нь “Ломбардад хямд тавьчих” гэсэн. Дахиж залгаад “Нэг бөгж байна” гэсэн. Тэгэхээр нь “Хамт тавьчих” гэсэн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлгээр дээрэмдэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

 

Иймд, шүүгдэгч ***д холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч ***ыг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

 Түүнчлэн прокуророос шүүгдэгч ***ийг дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон алт, монетан бөгж, алтан гинж гэдгийг мэдсээр байж, эд зүйлийг 200.000 төгрөгөөр өөрийн нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, мөнгө угаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг нь суурь гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж тухайн хөрөнгө, мөнгө, орлогыг ашигласан эсхүл суурь гэмт хэргийг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, бодит шинж чанар, байршил зэргийг нуун далдсан зэрэг үйлдлүүд байхыг ойлгохоор хуульчилсан.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад шүүгдэгч ***ийн төрсөн эгч хохирогч ***ийн монетан бөгж, алтан гинжийг 200.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, хувийн хэрэгцээнд захиран зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нэгдүгээр хавтаст хэргийн 39-41 дүгээр талд авагдсан ***ийн хохирогчоор өгсөн “...*** бид хоёр 00-ын өрөө орсон чинь надад хандан “Одоо очоод хоол унд байхгүй, ажилгүй, зурагтын мөнгө гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Наад үнэт эдлэлээсээ аваад яв” гэж хэлээд алтан гинж, алтан бөгжийг өгсөн. Тэгтэл халаасандаа хийгээд гарсан. Тэр 2 явсны дараа *** утсаар залгаад “***д таны алтан гинж, бөгж байна” гэхээр нь “Ломбардад хямд тавьчих” гэсэн. Дахиж залгаад “Нэг бөгж байна” гэсэн. Тэгэхээр нь “Хамт тавьчих” гэсэн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлгээр мөнгө угаах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

 

Иймд, шүүгдэгч ***д холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч ***ийг  цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч ***, насанд хүрээгүй хохирогч ***ийн хууль ёсны төлөөлөгч Б.*** нар нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй. Алтан гинж, алтан бөгж, монетан бөгжөө буцаан авсан...”, “Охинтойгоо ярилцаж, үнэн зөвөө хэлсэн. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***, *** нарыг хохирогч нарт төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хэдийгээр шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэмдэх болон мөнгө угаах гэмт хэргийг үйлдээгүй гэж дүгнэсэн хэдий ч хэрэгт авагдсан үйл баримтын улмаас  иргэний нэхэмжлэгч ***д учирсан хохирол болох барьцаат зээлийн үйлчилгээний төлбөр 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч ***, *** нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч ***аас 100.000 /нэг зуун мянга/-н төгрөг, шүүгдэгч ***өөс 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч ***д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нь “…хохирогч *** эд зүйлээ авсан, төлбөрийг иргэний нэхэмжлэгчид төлсөн...гомдол саналгүй... гэж мэтгэлцсэн болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***, *** нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч ***, *** нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, ялын хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч ***, *** нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хутга, 1 ширхэг улаан иштэй хайч, орооцолдсон хэрэглэсэн скочны хэсэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин *** болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***, *** нар нь тус бүр цагдан хоригдсон  67 /жаран долоо/ хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах”, “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *** овогт ***ын ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч *** овогт ***ын ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч *** овогт ***ын ***, *** овогт ***ын *** нарт холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээс хохирогч Д.***ыг заналхийлсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч ***, *** нарыг хохирогч ***, насанд хүрээгүй хохирогч *** нарыг бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэн, хоёр түүнээс олон хүнийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, ялын хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хутга, 1 ширхэг улаан иштэй хайч, орооцолдсон хэрэглэсэн скочны хэсэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин *** болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 100.000 /нэг зуун мянга/-н төгрөг, шүүгдэгч ***өөс 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч ***д олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин *** болтол шүүгдэгч ***, *** нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах”, “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ