| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/230 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.О, түүний өмгөөлөгч Д.Т /ӨҮД-0000/,
шүүгдэгч: Ц.А, түүний өмгөөлөгч Ж.Х /ӨҮД-0000/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн ************** тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ц-гийн А /РД:***************/,
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Төв аймгийн Б суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл ганцаараа, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон толгой гэх газарт “**********” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.С-ийг дайрч амь насыг нь хохироосон, улмаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Ногоон толгой гэх газарт “*******” маркийн “***” загварын 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг зөрчиж, их гэрлийн дохио алдагдсан, гэрлийн тусгал эрчим стандарт хэмжээнд хүртэл чадлаар тусахгүй тээврийн хэрэгсэлтэй зорчиж улмаар мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас замын зорчих хэсэгт байсан хохирогч Г.С-ийг дайрч амь насыг нь хохироосон,
мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тухайн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/,
-102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хавтаст хэргийн 19-р хуудас/,
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-13-р хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-18-р хуудас/,
-Дуудлага өгсөн иргэний 00-00 ААА улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-25-р хуудас/,
-00-00 ААА улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-30-р хуудас/,
-Хэрэг учрал болохоос өмнө уг замаар явж өнгөрсөн 00-00 ААА улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-36-р хуудас/,
-00-00 ААА улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-40-р хуудас/,
-00-00 ААА улсын дугаартай автомашинд хийсэн “... тус замаар зорчсон Хонда Фит маркийн 00-00 ААА дугаартай тээврийн хэрэгслийг Төв аймгийн Б сумын Баянгол багийн нутаг айлын хашаанд гадна зогсоолд байрлуулсан автомашинд гадна үзлэг хийв ...ачигч автомашинаар урдаас нь өргөж үзлэг хийхэд баруун талаараа бензиний банкны доод хэсэгт “цус” мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв.” гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 41-45/,
-Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-гээс хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 54-67-р хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би талийгаач Г.С-ийн төрсөн эгч...осол гарсан өдөр 20 цагийн үед манай эгч надруу утсаар залгаж хэлэх үед мэдсэн...талийгаач эхээс гурвуулаа бөгөөд айлын бага, ганц эрэгтэй дүү маань байсан. Улаанбаатарт төрсөн бөгөөд цэцэрлэгт Багахангай дүүрэгт сурч байгаад 0-0 дугаар ангидаа мөн дүүрэгтээ сурч байгаад хотод ирээд 72 дугаар сургуульд Улаанбаатарт ирж 9-10 дугаар ангийг суралцаж төгссөн. Сургууль төгсөөд Их сургуульд оролгүй хамгаалагч, барилга гэх зэрэг ажил хийж байгаад Цахим дээд сургуульд элсэн орж 2 жил суралцсан боловч төгсөлгүй гарчихсан. Хамгаалалтын байгууллагад хамгаалагчаар ажиллаж байсан. 2014 онд одоогийн эхнэр болох хамтран амьдрагч Эрдэнэчимэгтэй танилцаж хот Төв аймгийн Б сумын хооронд сүүний наймаа хийдэг байсан. Тэд дундаасаа 1 хүүхэдтэй, хүүхэд нь 5 настай, гэрлэлтээ батлуулаагүй боловч нэг гэртээ амьдарч байсан...5 настай хүү болон дагавар 2 хүүхэдтэй тавуулаа амьдарч байсан...гомдолтой байна, маш их харамсаж байна, буяны ажлын зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/,
-Гэрч Ц.Н\-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ********* арктай шар байрны гадна талаас өөрийн эзэмшлийн Тоуоtа vanguard маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сансарын колонкоос хойш өгсөөд ертөнцийн зүгээр замын зүүн талын шатахуун түгээх станц дээрээс хөрш айлын Б ах болон түүний эхнэр, эгч гэх хүмүүсийг авчихаад шууд чигээрээ хойшоо яваад Төв аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Сөгнөгөр орох санаатай Ар гүнтээр даваад “Б ” гэсэн бетонон хаалга өнгөрөөд 5-6 орчим километр зайтай газарт явж байхад замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн адуунууд гарахаар нь нилээд хурдаа сааруулаад адуунуудыг өнгөрөөгөөд дөнгөж хурдаа бага багаар нэмээд явж байтал зам дээр бараан зүйл харагдаад байхаар нь гэрлээ холын тусгал дээр нь шилжүүлж харахад эсрэг 2 урсгалтай замын миний явж байсан урсгалд буюу замын урдаасаа хойшоо зорчих чиглэлд, замын зорчих хэсэг дээр 36-38 орчим настай гэмээр, хар бараан өнгийн хувцас өмссөн, үсээ хажуулдуулж самнасан, том нүдтэй эрэгтэй хүн ертөнцийн зүгээр урагш хараад зам голлоод зорчих хэсэг дээр сууж байхаар нь би тусгаарлах цагаан шугам давж, талийгаачийн баруун гар талаар нь тойроод харалдаа зогсоод машиныхаа цонхыг онгойлгоод “чи харанхуй шөнө замын голд юу хийгээд сууж байгаа юм бэ, бос, замаас гарч суугаач, үхэр мал харахгүй мөргөж байхад харанхуй шөнө чамайг хэн хардаг юм бэ, чи Б явах бол суугаад яв” гэж хэлэхэд талийгаач өөдөөс хараад “үгүй ээ, үгүй” гэж хэлээд босоод замаас гарч замын ертөнцийн зүгээр зүүн талд байсан бетонон шонг гараараа тулаад зогсохоор нь би цаашаа явсан. Энэ үед 19 цаг 40 минут болж байсан байх. Үүнээс хойш 2 цаг орчим хугацааны дараа байх, Төв аймгийн Б сумын нутаг дэвсгэрт Сөгнөгөрт Б ахыг гэрт нь буулгачихаад дөнгөж хашаанаас гараад явж байтал 21 цаг 59 минутанд Б ах өөрийн ******** дугаарын утаснаас миний *********** дугаарын утасруу залгаад “миний дүү түрүүний зам дээр сууж байсан нөгөө нөхөр машинд дайруулаад өнгөрсөн байна гэнэ, болгоомжтой яваарай, үхэр мал зөндөө орж ирдэг шүү” гэж хэлэхээр нь би “та яаж мэдсэн юм бэ” гэж асуухад Б ах “сая урд айлын Л зам дээр хүн хэвтэж байхаар нь очиж харсан чинь машинд дайрууулаад нас барчихсан юм шиг байна, цагдаад дуудаад хүлээгээд байж байна гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70-р хуудас/,
-Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд өөрөө Б сумандаа хувиараа сүү, цагаан идээ зарж борлуулдаг хүн байгаа юм. С гэдэг хүн нь миний нөхөр байсан, бид хоёулаа 4-15 насны 3 хүүхэдтэй айл байгаа юм. Манай нөхөр надтай хамт ажилладаг байсан. Ингээд 2022.11.12-ны хагассайн өдөр манай нөхөр Улаанбаатар хотод Дарь-Эхэд байх өөрийн ээж Д-гийн гэрт үлдсэн. Учир нь манай нөхрийн найзын аав нь нас барсан ажил явдалд нь оролцоно гэхээр нь би хотод хүргэж өгөөд буцсан. Ингээд түүнээс хойш гэртээ ирээгүй, хэд хоног архи уусан гэсэн. Ингээд 2022.11.16-ны өглөө би хамаатны эгч О болон түүний хүүхдийн хамт Улаанбаатар хотод ирсэн. Учир нь түүний ах А хагалгаанд орсон. Миний хувьд талийгаач нөхөртэйгөө байнга л яриад яваад байсан ба өдөр 13 дугаар хороололд байдаг Л эгчийн гэрээс 15:30 цагийн үед гарсан. Би гарахдаа нөхөрлүүгээ залгаад одоо очлоо шүү, намайг дөхүүлээд залгахаар гараад ирээрэй гэсэн. Тэгээд Дарь-Эхийн шинэ буудал дээр очсон, манай нөхөр байж байсан ба машины хойд сандал дээр суугаад зүйрмэглээд явж байсан. Ингээд Ар гүнтийн савааг даваад цааш уруудаад явсан чинь гэнэт л манай нөхөр надруу янз бүрээр хараагаад орилоод байсан. Би тэгээд хадам ээж Д-уу утсаар залгаад энэ байдлыг нь хэлсэн чинь надад болохгүй бол буцаагаад явуулчих гэсэн. Тэгээд 35-р точкийн тэнд явж байснаа би найз М-ийн гэрт нь орж уулзана, намайг буулга гэсэн. Тэгэхээр нь “за за, буулгачихаад буцаж ирээд авна” гээд М-йн гэрийн харалдаа зам дээр нөхрийгөө буулгасан. Ингээд би цааш Б сумруу яваад Петровис шатахуун түгээх станц дээрээс машиндаа бензин хийгээд О-г буулгаад цааш яваад эгч Шинэгэрэлийн гэрт нь очсон. Ингээд би нөхөр Г.С-үү 17:40 цагийн орчимд залгасан чинь утсаа аваад, би найз М-йн гэрт нь байна гэхээр нь би “за за” гайгүй байлгүй гэж бодоод утсаа салгасан. Тэгсэн чинь удалгүй М-ийн эхнэр Э надруу утсаар залгаад танай хүн хоол идээд сууж байна гэхээр нь за за гээд утсаа салгасан. Ингээд би тухайн үед гэртээ жаахан хийх ажилтай байсан учраас гэрийн ажлаа амжуулаад гарах гэсээр байтал жаахан удсан. Хамгийн сүүлд 18:41 цагийн үед нөхөр 1 удаа залгахаар нь би аваагүй, тэгсэн чинь мессеж бичсэн байсан ба “миний утасны цэнэг дууслаа, зам дагаад алхаад явж байя” гэсэн байсан. Ингээд би нөхөрлүүгээ утсаар нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би 2 хүүхдээ машиндаа суулгаад Б сумаас 19:40 минутын орчимд гарч явсан ба сумын төвөөс гарахад байдаг “Тавтай морил” гэсэн самбараас 1 км гаран явж байсан чинь зам дээр 1 машин зогсоод өөр 2 хүн байсан, тэгээд тэр хүмүүс “та утсаа өгч байгаач, энд хүн дайруулсан байна” гэхээр нь би буугаад гүйгээд очсон чинь манай нөхөр зам дээр аймшигтай болсон, нас барсан байсан...би Тoyota Ипсум маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашинтай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-р хуудас/,
-Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...энэ талийгаач нь миний үеэл дүүгийн нөхөр байгаа юм...15:30 цагийн үед би хүүхдээ аваад Эрдэнэчимэгийн машинд суугаад хөдөлсөн ба Г.С-д Б.Э2 хоорондоо яриад байсан ба яриагаар нь Дарь-Эхийн тэнд байна, чи одоо зам дээр гараад байж бай гэж утсаар хэлээд байсан. Тэгээд ярьсан газартаа очсон С-д архи уусан, согтуу зогсож байсан ба машины хойд суудал дээр суугаад юм дуугарахгүй суугаад явсан. Ингээд Ар гүнтийн давааг даваад явж байсан чинь Г.С-ид гэнэт эхнэрийгээ загнаад, писда минь гэх мэтээр хараагаад, би одоо бууя гээд байсан. Ингээд Б сумын наахан талд 35-р тоочиг гээд нэрлэгддэг газрын орчимд, Б.Э яах аргагүй болоод зогссон. Тэгсэн чин Г.С-ид буусан. Тэгэхээр нь би “чи яагаад буулгаж байгаа юм бэ” гэхэд “зүгээрээ энэ хажуухан талд эдний найз М-гийн гэр нь байдаг юм, би чамайг буулгаж өгчихөөд буцаж ирээд авна” гээд цааш явсан ба тухайн үед цаг 17 цаг 20 минут орчим болж байсан. Тэгээд Б ороод Петровис шатахуун түгээх станцаас Эрдэнэчимэг машиндаа бензин хийсэн ба тэр үед манай дүү М ойрхон явж байхаар нь би түүний машинаар гэрлүүгээ харьсан. Ингээд гэртээ байж байсан чинь 19 цаг өнгөрч байхад манай эгч Лхагватуяа утсаар залгаад Г.С-ид нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-р хуудас/,
-Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цаг 40 минутын орчимд би өөрийн ******** дугаарын утаснаас ах Г.С-ийн ********* дугаарын утасруу залгаж 1 минут 52 секунтын хугацаанд дуудлага хийж ярьсан ба ахыгаа хаана, юу хийж байгаа талаар нь асуухад “би Ч-тэй муудалцаад хэрэлдээд машинаасаа буучихлаа, 35-н энд найзынхаа гэрт байна, одоо хаачихаа мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь би “ах та гайгүй байгаа юм чинь эхнэртэйгээ яриад эвлэрээд гэртээ харь” гэж хэлэхэд ах “за” гэж хэлээд утсаа тасалсан. Үүний дараа энэ өдөр 20 цаг 39 минутанд Г.С-д ахын эхнэр Э эгч миний утасруу залгаад уйлаад “ах чинь үхчихсэн байна” гэж хэлээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-р хуудас/,
-Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн орчимд, аав Б дээр очих гээд Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 00-00ААА улсын дугаартай Hyundai sonata-6 маркийн саарал өнгийн машиныг жолоодоод ээж Д.О-гийн хамт Ар гүнтээр гарч Сэлэнгэ аймгийн М сумруу явсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим Улаанбаатар хотруу явахаар болоод Сэлэнгэ аймгийн М сумаас гарч явахдаа өөрийн машинтай ганцаараа явж байхад 20 цагийн орчим Төв аймгийн Б ийн постоор гараад Б ийн хаягтай цагаан өнгийн хаалгаар гараад 5 км орчим явж байхад миний урд талд явж байсан цайвар өнгийн Тоёота Эстима маркийн автомашин замын хажуу тийшээ дохио өгөөд зогсохоор нь би өнгөрөөд зогсоод машинаас буухад Эстима машины жолооч 30 орчим настай эрэгтэй хүн машинаасаа буугаад ирсэн. Замын голд осол болсон байна гэсэн. Тэгээд нөгөө ********** жолооч осол болсон гэх газарлуу алхаад явахад замын эсрэг талд цайвар өнгийн Тоёота Пробокс маркийн машин, хар бараан өнгийн дунд гарын жийп ослын дохиогоо асаагаад зогссон байхад эсрэг талын зам дээр нэг эмэгтэй хүн орилоод байж байсан. Би тэгээд нээх удалгүй буцаад машиндаа суугаад Улаанбаатар хот чиглэлтэй явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-р хуудас/,
-Гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр орой 17 цаг өнгөрч байх үед найзын гэрээс Д ирж аваад Улаанбаатар хотоос ********** маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг Д жолоодон найз Ц нартай хамт Б орох зорилгоор явсан. Би Эмээлтээр *********-н гарамаар яваад Б ийн наад талд замын баруун талд ШТС-аас түлш аваад хөдөлсөн. ШТС-аас хойш яваад удаагүй байтал, яг цагийг нь санахгүй байна, явж байтал зорчих хэсгийг яг голд нь савхин куртиктэй эрэгтэй гэмээр хүн толгой нь бидний ирж байсан зүгт харсан байдалтай, замын хойшоо явах урсгал буюу манай урсгалд байсан. Бид урсгал сөрж тойрч гараад явсан. Би хөдөлж байгаа эсэхийг нь хараагүй. Цус гарсан зүйл харагдаагүй. Тулж ирэх үед нь хүн байна гэж харсан. Бид 3 тэр хүнийг хараад “энэ согтуу хүн юм болов уу, юу хийж байгаа юм бол, машинд дайруулчихав дээ” гэж хоорондоо ярилцаад зогсолгүй цааш явсан. Б т манайх байдаг бөгөөд гэрт буулгаж өгөөд орж ирж аяга цай уугаад, би үлдээд , тэр 2 хамт цааш хөдөлсөн. 14 км-н цаана найзын ээжийг нь гэрт нь очиж аваад буцаж манай дээр ирээд 10 настай манай хүүгийн хамт суулгаад тавуулаа хотруу хөдөлсөн. Буцаад явахад нөгөө хүн зам дээр байгаагүй...гэрэл тусахад л харагдаж байсан. Жолооч тэр хүнийг хараад хурдаа хасаад хажуугаар нь эсрэг урсгалд орж тойрч гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-р хуудас/,
-Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...орой 17 цаг өнгөрч байх үед манай гэрээс манай найз Д ирж аваад Улаанбаатар хотоос Х.Портер маркийн 00-00 ААА дугаарын автомашиныг Д жолоодон, хажууд найз Н нартай хамт Б орох зорилгоор явсан. Б ийн наад талд замын баруун талд ШТС-аас түлш аваад хөдөлсөн. Явж байтал зорчих хэсгийн яг голд нь цайвар өнгийн өмдтэй гэмээр хүн толгой нь миний ирж байсан зүгт хандсан байдалтай, замын хойшоо явах урсгал буюу манай урсгалд байсан. Бид урсгал сөрж тойрч гараад явсан. Цус гарсан зүйл харагдаагүй. Бид 3 тэр хүнийг хараад “энэ согтуу хүн юм болов уу, юу хийж байгаа юм бол” гэж хоорондоо ярилцаад зогсолгүй цааш явсан...буцаад явахад нөгөө хүн зам дээр байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-р хуудас/,
-Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...00-00 ААА дугаартай машиныг жолоодон, хажууд найз болох ************нартай хамт Б орох зорилгоор явсан. Бид Эмээлтээр 361-н гарамаар яваад Б ийн наад талд замын баруун талд ШТС-аас түлш аваад хөдөлсөн. ШТС-аас хойш яваад удаагүй байтал, яг цагийг нь санахгүй байна. явж байтал зорчих хэсгийн яг голд нь савхин куртиктэй, эрэгтэй болов уу гэмээр хүн хагас доошоо хараад, нүүрээ дараад өвдөглөсөн байдалтай, толгой нь миний ирж байсан зүгт хандсан байдалтай замын голд байсан. Би зүүн гар тийш дараад урсгал сөрөөд тэр хүнийг тойрч гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийг 86-р хуудас/,
-Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022.11.16-ны өдөр хотоос Б ийн 24-р өртөө орох зорилгоор тоёота приус маркийн 00-00 ААА дугаарын автомашиныг жолоодон найз Т хажууд суугаад бид 2 баруун туруунаар даваад 361 гарамаар дамжин Б явж байсан. Ногоон толгой өнгөрөөд явж байхад гэнэт миний явах урсгалд буюу урдаас хойш явах урсгалын голд бараан зүйл харагдахаар нь хурдаа хасаад урсгал сөрөөд зүүн гар талаараа тойроод гарсан бөгөөд хүн байсан. Би тэр хүнийг дайруулсан байж магадгүй гэж бодоод урд гэрэл явж байхыг хараад араас нь гүйцэж очоод номер, маркийг нь зургийг нь дарсан. Тэр нь цагаан өнгийн Х.Портер байсан. Миний ард мөн Х.Тронтер байж магадгүй цэнхэр машин байсан. Тэрний дугаарыг хараагүй. Тэр хүн толгой нь урагш харсан, толгойгоо тэвэрчихсэн, ямар нэгэн цус гарсан зүйлгүй байсан. Ойр хавьд нь хүн, автомашин харагдаагүй. Хүн урагш хараад хэвтэж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-р хуудас/,
-Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...19 цагийн үед найз Буяндэлгэрийн хамт тоёота приүс маркийн 00-00 ААА автомашинтай 24-р зөрлөг орохоор би хажууд нь суугаад явж байсан...Б ийн хаалга дөхөж явах үед өөрийнхөө самсунг АS pro загарын гар утсаар стор хийх зорилгоор бичлэгээ асааж 88 rec хийгээд явж байтал жолооч гэнэт маш огцом зүүн гар талрууга дараад юм тойроод гарсан. Би замруу харахад хүн атиралдаад урдаас хойш явах урсгалд нь толгой нь урагш харсан байдалтай хэвтэж байсан. Бид сандраад урд явсан цагаан портер маркийн машины зургийг дарсан. Тэр машиныг дайрсан юм болов уу гэж бодсон. Биднийг тойрч гарах үед тэр хүнээс ямар нэг цус гараагүй байсан, ямар нэгэн хөдөлгөөн хийж харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90/-р хуудас,
-Гэрч Г.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр буюу 2022.11.16-ны өдөр би өөрийн төрсөн эгчийн хүүхэд Э-ын хамт Улаанбаатар хотоос гэрлүүгээ харихаар 19 цаг өнгөрч байхад Эмээлтээс хөдөлсөн. Э өөрийнхөө эзэмшлийн Toyota harrier маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг жолоодоод би урд зорчигчийн суудал дээр сууж явсан. Ингээд замдаа Гүнтийн ШТС-с автомашиндаа тосол авч хийгээд зуслангийн замаараа урдаасаа хойш чиглэлтэй хөдлөөд явсан. Ногоон толгой гэх газар өнгөрөөд явж байтал бид хоёрын явж байсан эгнээнд зорчих хэсэг дээр нэг юм байсан, тэгэхээр нь машинтайгаа ойртоод ирэхэд хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь бүр нарийн харахад нас барсан байдалтай байхаар нь дүү Э бид хоёр машинаас буугаад зайнаас хараад би дуудлага өгөх гэтэл миний утас сүлжээгүй байхаар нь Э дуудлага өгч , би утсаар нь ярьсан. Тэр үед цаг 20 цаг 32 минут болж байсан. Яг дуудлага өгч байхад эсрэг урсгалд нэг машин ирсэн, дүү Э sonotа-6 гэж машин байна гэж хэлсэн. Тэр машинтай хүн зогсож харчихаад явсан. Тэгээд тэр машины араас саарал өнгөтэй ***** маркийн автомашин ирээд зам дээр буцаж эргээд нас барсан байсан хүний хажууд зогсоод нэг эмэгтэй бууж ирээд “би зогсох гэж байсан ш дээ” гээд цогцос руу ойртохоор нь Э дүү бид хоёр эмэгтэйг бариад ойртуулаагүй. Тэгэхэд мөн эсрэг урсгалаас буюу Б талаас **** маркийн автомашин ирсэн. Тэр машины жолооч нь эрэгтэй бууж ирэхэд нь Э бид хоёр хүн автомашинд мөргүүлээд нас барчихсан гээд хэлсэн, тэгээд тэр залууд хандаад машинаараа энэ эгнээний урсгалыг хаагаад тавьчихаач, өөр машинууд дайрчих гээд байна гэж хэлэхэд зөвшөөрч машинаас байрлуулсан. Тэгээд байж байтал цагдаа нар ар араасаа цувраад ирсэн... Istima маркийн автомашины жолооч хэлэхдээ “1 цагийн өмнө би Б рүү явахад замын хажууд нэг хүн сууж байсан, энэ хүн байсан юм байна” гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-р хуудас/,
-Гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Харриер маркийн 00-00ААА дугаартай автомашиныг жолоодон хажууд нагац ах Г.Л суугаад Б ийн замаар урдаас хойш чиглэлд 70-80 км цагийн хурдтай, 2 эгнээ замын өөрийнхөө эгнээгээр явж байсан. 35 өнгөрөөд явж байтал урд талд гэрлийн үзүүрт зам дээр бараан зүйл харагдахаар нь ахдаа “ энэ юу вэ” гэж хэлээд хурдаа хасч, баруун гар талруу шахаад баруун талын дугуй шороон зам дээгүүр явуулаад ойртоход, хүн зам дээр хэвтэж байсан. Би буугаад харахад маш эвгүй байдалтай, хөл, гар нь ил харагдсан учир ахад 102-т залга гэхэд Скайтел сүлжээгүй байсан учир би ********* утсаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-р хуудас/,
-Гэрч Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө нутгийн эгч О руу залгаад танайхаас өнөөдөр Улаанбаатар хот орох машин байна уу гэж асуухад эгч О асуугаад хариу хэлье гэсэн. Нээх удалгүй эгч О залгаад манай охин А Улаанбаатар хот орж орон сууц үзэх юм байна, хамт явж болно гэхээр нь А-тай хамт Улаанбаатар хотруу 10 цагийн үед гарсан. Бид хоёр орой яг хэдэн цагийн орчим гэдгийг нь мэдэхгүй байна, харанхуй болох гэж байхад 17-оос дээшээ өгсөөд Д худалдааны төвийн хажууд уулзаад А-ын машинд суугаад Г-н даваагаар даваад засмал замаар Б ийн замд нийлээд 35-р тоочиг өнгөрөөд явж байсан, тухайн үед урд суудал дээр хойшоо налаад суучихсан явж байсан чинь А гэнэт огцом тоормос гишгэхээр нь би “юу болсон бэ” гэж асуусан чинь “энэ зам дээр хүн хэвтэж байх шиг байна, чи харав уу” гэж надаас асуухаар нь би “харсангүй ээ, юу болов, хог байсан юм биш үү” гэсэн чинь “үгүй ээ, хог байгаагүй” гэж хэлээд А “бууж харъя” гэж хэлээд буугаад явахаар нь би араас утасны гэрлээ тусгаад явж байгаад би “айж байна, хог байсан юм байгаа биз” гэж хэлсэн. Чи битгий худлаа яриад бай гэж хэлээд явъя гэж хэлээд машиндаа суусан чинь А буцаж ирээд машинаа бариад цаашаа яваад Б сумын төвөөр дайраад Б сумын 0 дугаар Баянгол гэх газарт А-ын ээжийн гэрт очоод амарсан...Би тэр зам дээр байсан зүйлийг хараагүй, ямар ч байсан А гэнэт тоормос гишгээд түг, таг хийх чимээ гарсан...Бид хоёр тэр зүйлээс нилээд хол зогссон байсан учраас буцаад жаахан алхаж байгаад машиндаа суугаад явсан. А гэртээ очоод зам дээр нэг хүн шиг юм байсан, би тэрийг би яг яаж гарсан талаараа мэдсэнгүй гэж хэлсэн чинь ээж нь надаас асуухаар нь би юу ч хараагүй хог л байсан байх гэж хэлсэн...тухайн газраас хөдлөхдөө А машин барьсан ба Б сум дөхөж байхад би машиныг бариад цаашаа явсан...А тухайн газраас хөдлөөд явж байхдаа юу байсан юм бол оо, хүн байсан юм боловуу гээд байн байн тэгэж яриад байсан, тэгэхээр нь би машиныг чинь бариад явъя, чи миний хажууд тайван суугаад яв гэж хэлсэн...жолоогоо солиод Б сумын пост орохгүйгээр баруун гар тийшээ засмал замаас буугаад нүхэн гарцаар гараад гэрлүүгээ явъя гэж ярилцсан боловч тухайн гарцаа олоогүй учраас буцаж засмал дээрээ Б сумын постоор ороод призер гараад гэртээ харьсан...би жолоодох эрхийн үнэмлэхтэй...бид хоёр постон дээр зогссон боловч задгай мөнгө байгаагүй, постод таньдаг ах гарч байсан учраас шууд чигээрээ яваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.А-гийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ****** дугаартай:
“... 1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэм, хар өнгийн цамц, цагаан эрээн богино ханцуйтай цамц, цэнхэр өнгийн футболка, цэнхэр өнгийн жэнсин өмд, бор хүрэн өнгийн дотуур өмд, хос гутланд гэмтлүүд үүссэн байна. Тэлээ, дотоож, хос оймс, улавчнуудад гэмтэл үүсээгүй байна.
2. Хувцаснуудад үүссэн гэмтлүүд нь шинээр үүссэн байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд үүссэн 28х40мм, 572x221 мм, 310х248мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчилсний улмаас үүссэн 50x47, хөрөнгийн цамцанд үүссэн 17х12мм, Зх1мм, бхЗмм, 40х18мм, 12х10мм, 15х8мм, 31х17мм богино ханцуйтай цамцанд үүссэн 28х13мм, 18х6мм, 18х23мм, 86мм, цэнхэр өнгийн футболканд үүссэн 22х30мм, бор хүрэн өнгийн дотуур өмдөнд үүссэн 65х25мм, 38x27 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчилсний улмаас үүссэн халцаралтууд, хүрмэнд үүссэн 107мм, 302мм, 590мм, 93мм, 395мм 285 мм, богино ханцуйтай цамцанд үүссэн 86мм хэмжээтэй гэмтлүүд болон хос гутлын ул наалтаараа салсан гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлээр үүссэн ханзралтууд, хувцаснуудад үүссэн бусад гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн товч тасарсан гэмтлүүд болон урагдалтууд байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 114-132-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Г-ын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Цогцогст хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******* дугаартай:
“... 1 .Г.С-эд гавлын орой, суурь яс, хоёр талын олон хавирганы дан ба давхар, сээрний 7-р нугалмын их биений хугарал, зүрхний баруун ховдолын урагдал, элэг, дэлүү, бөөр, баруун уушгины няцрал, давсагны урагдал, аарцагны хугарал: ууц, сүүжний баруун үений салалт, баруун умдаг, суудал ясны хугарал, баруун дунд чөмөгний толгойн ил мултрал, баруун гуя, хярзангийн урагдал, зүүн бугалга, зүүн шилбэний далд хугарал, мөчдийн зулгаралт, цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна.
3. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ.
4. Шинжилгээгээр талийгаач нь архаг хууч өвчгүй байжээ.
5. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой, мансууруулах бодис хэрэглээгүй байжээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргиййн 148-151/,
-Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ********** дугаартай:
“...1. Ноnda fit маркийн 00-00 ААА дугаартай автомашин техникийн хувьд баруун талын их гэрэл хол, ойр дээр бүрэн шилжиж асдаг, шил арчигч, цан үлээгүүр, дуут дохио ажилладаг, тольнууд бүтэн урд ба хойд дохионууд, ухрах арааны, оврын гэрлүүд, хойд дугаарын гэрэл бүгд асдаг. Тоормосны дамжуулах хоолойнуудын /труп/ битүүмж сайн, өнгө үзэмж дунд зэрэг. Урд, хойд салхины шилнүүд бүтэн, кузов болон 1 буфер эвдрэл гэмтэлгүй. Хурд хэмжигч, цахилгаан одометр /нийт явсан км заалт/ ажилладаг. Нэг ба хоёрдугаар тэнхлэгийн тоормосны хүч, тэдгээрийн зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Харин гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан, тормосны гэрлүүд асахгүй, баруун талын гэрэл кузовт тогтоогч сэнж хугарч гэрэл сууриараа хөдөлгөөнтэй эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр баруун талын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан, тормосны гэрлүүд асахгүй, баруун талын гэрэлийн кузовт тогтоогч сэнж хугарч гэрэл сууриараа хөдөлгөөнтэй эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
3. Их гэрлийн тохиргоо алдагдсан, гэрлийн тусгалын эрчим стандарт хэмжээнд хүртэл чадлаар тусахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь жолоочид гэрэлтүүлэггүй буюу гэрэлтүүлэг муу замд үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх боломжтой. Баруун талын гэрэл тогтоогч сэнж хугарч сууриараа кузовт бэхлэгдэх боломжгүй болсон, тоормосны гэрлүүд асахгүй эвдрэл гэмтэл нь тус зам тээврийн осолд хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй байна.
4. Дээрхи гэрлийн тохиргоо алдагдсан, гэрлийн тусгалын эрчим стандарт хэмжээнд хүртэл чадлаар тусахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх боломжтой.
5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулалт АВS тоормосны системтэй.
6. Тоормосны системийн ажиллагаа хэвийн, тоног төхөөрөмжөөр хийсэн хэмжилтйн дүн туршилтын жолоодлогоос үзэхэд тоормос бүрэн ажиллаж байсан.
7. Тус тээврийн хэрэгсэл нь 2020 онд Нива трейд ХХК, 2021 онд ТХҮзлэгт хамрагдаагүй, 2022 онд Нива трейд ХХК-ийн ТХҮТөвд хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна.
8. Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 161-165-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаартай:
“...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар хагархай нь Ноnda fit маркийн 00-00 ААА дугаартай автомашины баруун урд талын шавар усны хаалтын үзүүр хэсэгтэй тохирч байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар нь гэмтлийн зах ирмэг, гадаргуугийн өнгө, хэлбэр зэргээрээ Ноnda fit маркийн 00-00 ААА дугаартай автомашины баруун урд талын шавар усны хаалтын үзүүр хэсэгтэй тохирч нэг бүхлийг үүсгэж байна. Дээрх хар өнгийн хуванцар нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед хугарч салсан байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 179-180-р хуудас/,
-Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.О-нийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1621 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 190-191/,
-Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /Б.Э-гийн Самсунг А-52 маркийн гар утсанд үзлэг хийсэн талаар/ /хавтаст хэргийн 220-221-р ххуудас/,
-Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...амь хохирогч Г.С-ийн гэмтэл нь хэвтээ байрлалд дайрагдаж, чирэгдэж, шахагдаж, дарагдсан гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 224-р хуудас/,
-Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 219-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Т: Өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг, буяны ном бичүүлсэн 300,000 төгрөгийг шилжүүлсэн 4 хуудас баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс: Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох хохиролд мөнгө шилжүүлсэн баримтыг судлав.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б суманд манай ээжийнх байдаг. Би тэр өдрийн маргааш нь явах байсан боловч нутгийн хүнтэй хамт ханьтай ирсэн. Би байр үзээд буцаад 50-60 км цагийн хурдтай явж байтал замд хар юм харагдахаар нь торомз гишгэсэн боловч түс тас гээд гарсан. Би нэлээн цаашаа явж байгаад машинаа тойроод үзсэн. Би цаашаа явж үзье гэж хэлэхэд Э “би айгаад байна, эзгүй газар юу гэж хүн байх юм бэ?” гэж хэлээд гэртээ харьсан” ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би талийгаачийн төрсөн эгч. Манай гэр бүлийн гишүүд маш их сэтгэл санааны гутралтай байгаа. Миний дүү нь багаасаа сэргэлэн цовоо, хүнд тусархуу, гарын дүйтэй, цайлган сэтгэлтэй, ээжийнхээ түшиг тулгуур болж байсан ганц хүү нь байсан. Тухайн өдөр манай дүү 17 цагийн үед гэрээсээ гарахдаа том охины сагсны тэмцээн болж байгаа юм байна, очоод ирье гээд ээждээ хэлээд гарсан байсан. Би 19 цагийн үед ажлаасаа ирээд 20 цагийн үед манай эгч над руу залгаад энэ мэдээг дуулгасан. Бид нар 20 минутын дараа хэргийн газарт очсон. Бид эхээс гурвуулаа, талийгаач манай бага дүү. Манай дүү 2014 онд эхнэртэйгээ гэр бүл болоод хүүхэдтэй болсон. Эхнэртэйгээ хоёулаа хамт сүүний бизнес эрхэлдэг байсан. Маш их гомдолтой байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гавал, хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан, архаг хууч өвчингүй гэх дүгнэлт гарсан байсан. Үүнээс харахад шүүгдэгч машинаараа дайраад нэлээдгүй газар чирээд явсан гэдэг нь батлагдаж байна. Шүүгдэгч манай гэрт ирээд хэлэхдээ хүн шиг хар юм байсан гэж хэлж байсан. Шүүгдэгч торомз гишгэсэн бол, эмнэлгийн тусламж үзүүлсэн бол манай дүү амьд байх боломжтой байсан. Манай ээж энэ байдлаас болж эрүүл мэндийн байдал доройтсон. Шүүгдэгч А миний дүүг өнгөрснөөс хойш нэг удаа ч яриагүй. Монгол эмэгтэй хүн байж яагаад уучлалт гуйхгүй байгааг бидний хувьд гайхаж байна. Шүүгдэгчийн хувьд манайд 01 дүгээр сарын 14-ны өдөр ирэхдээ үг хэлэхгүй, уучлалт гуйхгүй, 6 цаг суусан. Сууж байгаад гэнэт жүжиг тавьж тэнд байсан нялх хүүхэд, ээжийг маань хүртэл айлгаад гарсан. Бид өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах үүднээс өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчийн зардал 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Тухайн үед сэтгэл зүйн хувьд уймарсан байсан учраас оршуулгын зардлын баримтыг бүрэн бүрдүүлж чадаагүй. Шүүгдэгчээс эхний удаад 2.990.000 төгрөг, дараагийн удаад 4.000.000 төгрөг буюу нийт 6.990.000 төгрөгийг өгсөн. Шүүгдэгч нийтдээ гаргасан баримтын хүрээнд 10.989.140 төгрөгийг төлөх байснаас 6.990.000 төгрөгийг төлж 5.799.140 төгрөг үлдсэн байна. Цаашид гарах баримтыг гаргаж өгнө гэж бодож байна. Энэ хүн Замын хөдөлгөөний дүрмээ баримталсан бол миний дүү амьд байх байсан. Ээж маань эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадаагүй. Бидний хувьд сэтгэл санааны хохирол гэж хэдэн төгрөг нэхэмжилсэн ч багадана. Бид нарт хандаж байгаа хандлагыг харахад шүүгдэгчийн хувьд гэмшиж байгаа зүйл харагдахгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч над руу яриад тохиролцъё гэх зүйл хэлсэн, эрдэнэт хүний амь, удам залгах дүүгээ алдсан байхад энэ үйлдлээрээ бид нарыг маш их доромжилж байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.А-ын үйлдсэн гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлагын дээд хэмжээгээр ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Амь хохирогчийн 5 настай хүүд 18 нас хүртэл тэтгэмж олгуулахыг хүсэж байна. Шүүгдэгч манай гэрт ирэх үед нь ярилцах гэж оролдсон боловч үг хэлэлгүйгээр эмгэн шиг болж жүжиглэсэн нь биднийг үл ойшоосон хандлага гаргасан гэж үзэж байна...” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэсэн үйлдлийн шинж, хохирлын хэр хэмжээг хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Мөн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2. “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь 1621 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 190-191-р хуудас/-гаар тогтоогдсон бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон.
Дээрх дүрмийг зөрчсөний улмаас авто осол болох шалтгаан нөхцөл бий болсон бөгөөд Г.С-ид уг ослын улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Г-ын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Цогцогст хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *********дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ц.А-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж хуульчилсантай тохирч байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.А-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” мөн “хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь хохирлын төлбөрөөс үлдэгдэл 5,679,140 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүгдэгч Ц.А-ыг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар хохирлын бодит зардал болох 5,679,140 төгрөгийг шүүгдэгч Ц.А-аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-т төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-т 5,740,500 төгрөгийг шүүх хуралдааны завсарлага авч төлсөн тул шүүгдэгч Ц.А-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Мөн уг хэрэгт хүний амь нас хохирсон, талийгаачийн насанд хүрээгүй хүүхэд асрамжид нь байсан зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоолгож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна байна. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримт байхгүй болохыг дурдаж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Шүүгдэгч Ц.А манай гэрт ирээд 2 зүйлийг ярьсан. Хар юм сүүтгэнэж байхыг харсан гэж хэлсэн. Миний дүү шүүгдэгч Ц.А-ын машинаас 20 метр явж байгаад мултарч унасан. Миний дүү бие үнэхээр аймшигтай байсан. Гэтэл шүүгдэгч өөрийн машиныг харчхаад, гэртээ ирээд хүн байсныг харсан гэж хэлчхээд үгүй гэж байгааг ойлгохгүй байна. Амь хохирогчийг нас барсны дараа төрсөн дүү Цогтоо гэж хүн хэлсэн гэж хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын дээд хэмжээгээр хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. 5.777.544 төгрөгийг өгөх ёстой байснаас уржигдар 3.960.000 төгрөг, өчигдөр 1.800.500 төгрөгийг төлсөн, шүүхийн танхимд 20.000 төгрөгийг төлсөн. Ямар учиртай ингэж цувуулж өгч байгааг ойлгохгүй байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмнө нь гэм буруугийн хурал дээр хэлсэн учраас эрүүгийн хариуцлагын талаар хэлээгүй боловч шүүгдэгчийн өмгөөлөгч өөр өмгөөллийн үйл ажиллагаа явуулаагүй мэтээр ярьж байна. Гэм буруугийн хуралдаанд шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон, харин хохирогчийн буруутай үйлдэл байсан гэж тогтоогдоогүй. Шүүгдэгч бүрэн тээврийн хэрэгсэл жолоодож байсан бол, торомз гишгэх, тойрч гарах боломжтой байсан.Амь хохирогчийн ар гэрт мөнгө өгснөөр хохирол төлбөр төлөгдсөн гэж ярьж болохгүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан дээд хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэж хэлсэн, энэ саналыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүх гэм буруугийн асуудлыг тогтоож, гарсан зардлыг төлсөн гэж хэлснээс хүний амь насыг төлсөн гэж хэлээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой байх нь зөв, гэхдээ хохирогч болон түүний өмгөөлөгч ялын дээд хэмжээ өгүүлэх саналыг гаргаж байгаа нь зохимжгүй байна. Шүүх хавтаст хэргийн хүрээнд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харж үзэж шүүх тогтооно. Хүн нас барснаас бусдаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Улсын яллагч 2 дахь тайлбартаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэнэ гэж байна. Миний хувьд хохирогчийн буруутай үйлдэл болон, шүүгдэгч Ц.А-ын хариуцлагагүй байдлаас болж энэ хэрэг гарсан байх тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч: Би үнэхээр харамсаж, гэмшиж байна. Хүн байна гэж харсан бол холбогдох газарт дуудлага өгөх байсан. Гэхдээ би хараагүй, машинаасаа буугаад тойроод харахад юм харагдаагүй байсан. Юуны өмнө хохирогчийн гэр бүлээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Тэр өдөр анхаарал болгоомжгүй явсандаа үнэхээр харамсаж байна. Би одоо 49 настай, ганц бие, нэг хүүхэдтэй хүн. Хүүхдийнхээ төлөө янз бүрийн ажил хийж байсан. Тэр утгаараа талийгаачийн ээжийг ойлгож байна. Би цаашдаа дахиж тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Талийгаачийн ээжийн сэтгэл санааг бүрэн гүйцэт мэдэрч чадахгүй ч гэсэн ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатнаас шүүхэд хэрэг шилжиж ирэх 2 сарын хугацаанд өөрийн бурууг ухаарсан. Энэ хугацаанд талийгаачийнд очоод буруугаа хүлээх гэсэн боловч сэтгэл санаа хүнд байсан учраас юу ч ярьж чадаагүй гэдэг нь үнэн. Би үнэхээр их гэмшиж, харамсаж байна. Шүүхээс харгалзаж үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Ард үлдэж байгаа хүүхдийг чадлынхаа хэрээр асрах болно...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус заасан.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” /5,740,500 төгрөг төлсөн баримт 2-р хавтаст хэргийн 19-21-р хуудас/ гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.А-ын хувьд дээрх хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа/ зэргийг тус тус харгалзан нийгмээс тусгаарлан хорих ял шийтгэх шаардлагагүй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдолтой байгаа бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад тухайн зүйл ангийн хариуцлагын дээд хэмжээнд шийтгүүлэх санал гаргасан ч шүүх гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч Г.С-ид ЗХД-ийн 5.12 “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах...” заалтыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаа, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн баримтаар тогтоосон хохирлыг төлсөн болон цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж буй байдлуудыг нь харгалзан шүүх дээрх хариуцлагын төрлийг сонгосон болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөлд заасан хор уршгийг арилгасан” гэх нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэсэн тул хүлээн авах үндэслэлгүй гэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар тооцож, Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд тогтоолын хувийг хүргүүлбэл зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурван ширхэг арчдасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.А-ын ******** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн А-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон,
мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний ********дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурван ширхэг арчдасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА