| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0033/э |
| Дугаар | 2022/ШЦТ/35 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Хохирогч *******, *******,
Иргэний нэхэмжлэгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Бүргэд овогт Бямбадоржийн *******д холбогдох 2226002680271 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн Шанаган гэх газар оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Бүргэд овогт Бямбадоржийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р багийн нутаг Усч нэртэй газраас хохирогч *******гийн тосгууртай арвай тамгатай, хар саарал унагатай, 1 тооны хар халзан гүүг хулгайлж 1.200.000 төгрөгийн, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Адаг бүрд” нэртэй газраас хохирогч *******ын зөв талын гуяндаа цэцгэн тамгатай хээр азаргатай 12 тооны адууг хулгайлж 7.900.000 төгрөгийн бүгд 13 тооны малыг буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Өөрийн өмчлөлийн юм шиг хохирогчийн эд хөрөнгөд халдсан нь миний буруу. Хохирогч нараасаа уучлалт гуйж гэм буруугаа хүлээж байна. Би мөрдөн байцаалтын шатнаас ахлах дэслэгч Болдхуяг дээр очиж би тэдний адууг авсан юм гэж хэргээ хүлээсэн байдаг. Би яагаад энэ гэмт хэргийг хийсэн бэ гэхээр миний дүү 2012 онд төрсөн. Би ганц охин дүүтэй айлын том хүү. Миний дүү Ариунсанаа эмнэлэгт чихний хагалгаанд орох гээд надад өгөх мөнгө байхгүй байсан, бас надад хэн ч мөнгө өгөхгүй байсан болохоор ийм зүйл хийсэн. Тэгээд би хүний юмыг өөрийн юм шиг зарцуулж хэрэг хийсэн нь угаасаа баригдах болохоор өөрөө мөрдөгч дээр очоод хэргээ хүлээсэн. Тэрний ийм юмыг авсан гэдгээ хэлээд хэргээ үнэн зөвөөр шийдүүлмээр байна гэдгээ хэлсэн. ...Би сая завсарлага аваад энэ хугацаандаа бүх хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр адуугаа услаад гарсан. Маргааш өглөө нь ямаа самначихаад аймаг явахдаа хүүхдээ адуугаа услаарай гэж хэлсэн чинь орой нь адуу усанд ирээгүй гэж байсан. Тэрнээс хойш 6-7 хоног адуугаа хайсан. Тэгээд байж байтал Лүгэр-Осорын дүү Бунд гэж хүн надад утсаар танай адуунд цавьдар гүү, хээр гүү байгаа юу гэсэн. Байгаа гэсэн чинь Дайргын голд гүүнүүдийг чинь хүнд зарчихсан байна гэсэн. Тэгээд би Болдхуягтай ярьсан чинь та хүрээд ир адуунууд чинь энд байгаа гэсэн. Үдээс хойш нь ирсэн чинь 2 унагатай гүү, нэг байдас Дайргын голд айлын гадаа байгаа бусдыг нь хаачсан нь тодорхойгүй байна гэсэн. Би аймгаас портер такси авч очиж адуугаа авсан. Нэг хүрэн халзан гүүг нь цэргийн ангийн эндээс дараа нь авсан. Тэгээд унагатай хээр гүү нь байхгүй байсан. Дараа нь азарга, бүүдэн цоохор гүү хоёр Алтантал руу орсон байсныг нь олж авсан. Одоо нэг сартай хээр байдас байхгүй байгаа. Бусдыг нь олоод авчихсан. Хээр байдасныхаа үнийг төлүүлмээр байна. Бензиний 9 ширхэг баримтыг хэрэгт хавсаргасан. Нийт дүнг нь тооцож үзээгүй. Бензиний мөнгөө гаргуулмаар байна. Хохирлоо барагдуулчихвал гомдож санаад байх юм байхгүй. ...Сая завсарлага авсан хугацаанд адуугаа адуугаар нь авсан бензины мөнгө төлсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие алдсан адуугаа эрж хайсны зардал бензиний мөнгөө нэхэмжилнэ. Алдсан адуугаа эрж хайсан бензиний зардал 718,000 төгрөг, үнэлгээний 25,000 төгрөг, нийт 743,000 төгрөгийг нэхэмжилнэ. Адуугаа эргүүлээд авсан. ...Сая завсарлага авсан хугацаанд хохирол төлсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эхлээд 2 унагатай гүү ******* гэх залуугаас авсан. 2 унагатай гүүгээ хашаандаа байлгаж байгаад нэгийг нь С.Лувсандагва гэх найздаа хээр гүүг нь унагатай нь зараад Уянга сумын Жаргалант гэдэг газар луу портероор ачуулсан. Буурал гүүг нь Онгийн голд байдаг адуундаа аваачиж тавьсан. Хэд хоноод хонгор үрээ бэлгэнд өгөхөөр нь хашаанаасаа гаргалгүй өвс тэжээл өгч байгаад цагдаагаас утасдахаар нь буцаагаад өгсөн. 2 адуу авахдаа мотоциклоо 1.500.000 төгрөгөнд бодоод дээрээс нь 500,000 төгрөг дансаар өгсөн. Тэгээд 1 сард мотоциклоо журмын хашаанд хийчихсэн байж байгаад *******йн аав нь гаргаж өгсөн. Мотоцикль одоо манай хашаанд байгаа. Одоо мотоциклийн оношилгооны тамга даруулна, Дансаар өгсөн 500,000 төгрөг, өвсний мөнгө 150,000 төгрөг, түлшний мөнгө 200,000 төгрөг нэхэмжилнэ. ...Сая завсарлага авсан хугацаанд хохирлыг төлсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай мал Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн “Арвайн тал” гэх газар байдаг. Тэгтэл 2022 оны 5 дугаар сарын 16-наас 18-ны хооронд манай адуунд байсан сартай хар гүү тосгууртай, хос арвай тамгатай, хар унагатай гүү хулгайд алдагдсан унагатай гүүгээ хайгаад Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Арвайхээр сумын хойгуур Хайрхандулаан, Уянга сумдын нутгаар хайгаад олохгүй байна. Миний хулгайд алдсан хар халзан гүү ямар нэгэн угшил байхгүй, нутаггүй гүү байгаа юм. Би 2018 оны үед Тарагт сумын Сүхбаатар гэх хүнээс азарган үрээгээр сольж авч байсан юм. Нас бие гүйцээд 2 жил болж байгаа 9 настай бүдүүн гүү байгаа юм. 2022 оны 5 дугаар сарын эхээр унагалаад хар саарал унага гарсан том унагатай явж байгаа. Манай адуу Өвөрхангай аймгийн Тарагт сумын Усч гэх газар байдаг байсан юм. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр очиж харахад байсан юм. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр очиход байхгүй байсан. Тэгээд хайж эхэлсэн. Олдохгүй болохоор нь Тарагт сумын зарын групп, алдсан олдсон малын зар, Өвөрхангай аймгийн зарын групп дээр тус тус оруулсан. ...Мөн дээр нь хайхдаа 5 удаа машины банк дүүргэсэн, 1 удаа дүүргэхдээ 120.000 төгрөгөөр бензин хийдэг байсан. Нийт 10 хоног хайж байна. Тэр зардлуудаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116 дугаар хуудас/,
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би адуу алдагдах үедээ Тарагт сумын нутаг Усч гэх газарт бэлчээрт гарч байсан. Би алдсан адуугаа бол хараад л танина. Өөрийн тамга болон зүсээр нь таниад манай адуу байсан болохоор нь авсан. Би хар халзан гүү саарал унагатай гүүг авах үедээ гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Миний алдсан гүү Туул гэх айлын хашаанд байсан зураг нь байгаа. Тарагт сумын 2-р багийн Хараацай хайрхан гэх газарт байгаа. Би алдсан адуугаа олж авсан. Тухайн адууг хайх явцад зарцуулсан түлшний мөнгө болох 641.750 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132 дугаар хуудас/,
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хээр азаргатай адуугаа Тарагт сумын 1 дүгээр багийн “Бэлгэх” гэх газар байдаг задгай услаад зүүн тийш нь “Дулаан Хайрхан” гэх газар луу гаргаад орхисон. 5 дугаар сарын 19-ний өдөр би аймаг яваад адуугаа харж чадаагүй. Хүүхдээ адуугаа хараад, усанд оруулаад гаргаарай гэж хэлээд явсан чинь усанд орж ирээгүй гэж хэлж байсан. Тэгээд л хайгаад олохгүй байгаа юм. Манай адуу тэр хавиас гардаггүй адуу байгаа юм, би хулгайд алдсан байх гэж бодоод байгаа юм. Хээр азарга нас гүйцсэн, зөв талын гуян дээрээ цэцэг тамгатай, шингэн сүүлтэй. Хөх алаг гүү, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, дэлтэй цавьдар соёолон гүү, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, шар хээр унагатай яваа. Дэлтэй зээрд соёолон гүү, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, хээлтэй яваа. Хүрэн буурал сартай гүү соёолон гүү, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, зээрд унагатайгаа явж байгаа. Дэлтэй хээр соёолон гүү, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, буруу талын ташаа нь гэмтэлтэй, хээр унагатай явж байгаа. Хүрэн халзан шүдлэн байдас, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, сартай хээр хязаалан байдас, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй нийт 7 гүү, 4 унага, азаргатайгаа 12 тооны адуу явж байгаа. Би алдсан адуугаа Өвөрхангай аймгийн Тарагт, Хайрхандулаан, Гучин-Ус, Төгрөгийн нутгаар хайгаад олохгүй байна, одоогоор ямар нэг сураг гараагүй байна. Манай адууг алга болдог өдөр сундалгаатай мотоциклтой 2 хүн адуу хайж яваа гээд Алтангэрэл гэх нутгийн хүнтэй 2 удаа таарсан гэж байсан нэрийг нь мэдэхгүй, танихгүй хүн гэж байсан. Би тэр хоёр хүнийг аваад явсан болов уу гэж хардаж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би адуутай болох санаатай унагатай гүү авах гээд хайж байсан чинь 2022 оны 5 дугаар сарын 20-ны үед фэйсбүүкт “Bymbaa Tsekv” гэх хаягаас унагатай гүү зарна гэсэн пост оруулсан байсан. Тэгээд 86561061 дугаарын утас руу залгаад ярьсан, “Зарах гүү байгаа, адуугаа бөөгнүүлээд тэгээд танд хэлье” гээд удалгүй эргэж залгаад “Аав хайрхан”-ны баруун хойно хүрээд ир гэхээр нь портер 2 маркийн машинтайгаа очсон чинь нэг айлын гадаа саравчинд нь 10 орчим тооны адуу хашсан байсан. Тухайн үед тэр залуу мотоциклийн таксинд явдаг нэг залуутай хамт явж байсан. Би тэр адуунаас хар халзан зөв талын ташаан дээрээ “Арвай” тамгатай гүү, эр хар унагатай нь 1.100.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод унагатай гүүг ачаад, Дайргын голд байх гэрийнхээ гадаа авч ирээд чөдөрлөөд тавьсан. Тэр залуу миний араас дагаж ирээд мөнгөө бэлнээр нь аваад аймаг орно гээд явсан. Тухайн үедээ би дахиад 2 унагатай гүү авна гэж ярьж байсан чинь тэр залуу би маргааш дахиад адуугаа дөхүүлээд ирнэ, тэр үед нь та очоод үзэж байгаад унагатай гүү аваарай гэж хэлж байсан. Маргааш өглөө нь тэр залуу манайд нэг мотоциклтой хүнээр хүргүүлж ирээд, та мотоциклийн таксины мөнгийг нь өгчих адууны мөнгөнөөс суулгана биз гэхээр нь 5.000 төгрөг өгөөд хүргүүлж ирсэн мотоциклыг нь явуулсан чинь та мотоциклоо өгчих би өөрийнхөө адууг туугаад, дөхүүлээд ирье гээд байхаар нь би мотоциклоо чамд өгч явуулахгүй ээ гээд өөрийн хүү Т.Мягмарсүрэнг сундлуулаад явуулсан. Адуугаа олоогүй ирлээ гээд шөнө ирсэн. Тэгээд маргааш өглөө нь дахиад манай бандитай хамт яваад үдээс хойш нь адуугаа олсон гээд Дайргын голын эхэн дээр айлын саравчин дээр туугаад ирлээ гэхээр нь би наанаас нь яваад очсон чинь нэг цагаан машинтай 3 залуу ирээд яриаг нь сонсож байхад найзууд нь юм шиг байсан. Би тэр адуунаас цавьдар гүү, хүрээтэй 8 тоо тамгатай, эр улаан хээр унагатай, ухаа зээрд байдастай гүү, бүдэг тамгатай, хүрэн халзан охин шүдлэн байдас мөн ижил бүдэг тамгатай зэрэг адууг өөрийн хонгор соёолон азарга, өгөөд бэлэн мөнгө 850.000 төгрөгөөр тохироод наймаа хийж авсан юм. Тэгтэл 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ухаа зээрд байдас унагалаад зээрд охин унага гарсан. 2022 оны 5 дугаар сарын 27-ны орой мотоциклтой, машин ирээд сигнаалдаад байхаар нь гарсан чинь улаан машинтай, 4 хүн ирээд “хээр азаргатай, хар халзан гүүтэй адууны эзэн мөн үү” гэж асуухаар нь “мөн байна” гэсэн чинь би тэр хар халзан гүүг алдсан хүн байна энд сураг гарахаар нь хүрээд ирлээ гэж байсан. Тэгээд шөнө хамт явж адуугаа хайж олоод үзүүлсэн чинь тэр залуу миний алдсан гүү мөн байна гэж байсан. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 28-ны өглөө ирээд аваад явсан. Би тэр залууг харвал танина, надад өөрийгөө Өвөрхангай аймгийн Богд сумын гаралтай, намайг ******* гэдэг манай аавыг Сангидоржийн Бямбадорж гэдэг гэж хэлж байсан. Би тухайн залууд нийт 2.050.000 төгрөг өгсөн тэр мөнгөнөөс бэлэн 1.100.000 төгрөг, 5540570332 тоот дансанд 240.000 төгрөг, 5461032952 тоот дансанд 160.000 төгрөг шилжүүлсэн мөн 50.000, 30.000, 20.000, зэргээр цувуулаад мөнгө өгсөн. Би мөн өөрийн нэг хонгор зүстэй азаргаа өгсөн. Надаас авсан хонгор азаргаа авахад нь би байгаагүй манай хүү өгч явуулсан тэр үед найз нь гээд нэг залуу ирээд унаад явсан гэж байсан, хааш нь авч явсан талаар нь сайн мэдэхгүй байна. Би тухайн залуугаас гарал үүслийн гэрчилгээ авах гээд асуусан боловч Богд сумын малын эмчээс аваад өгнө гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхлээд хар саарал унагатай хар халзан гүү авсан, тэр өдөр 5 дугаар сарын 19-ны өдөр байсан дараа нь 2 хоногийн дараа манай мотоциклтой яваад Дайргын голд 11-12 тооны адуу саравчинд хашсан байсан. Би тэндээс унагатай 1, унагагүй 1, 1 шүдлэн байдас авсан. Өөр юм аваагүй. Хар халзан гүүг унагатай нь 1.200.000 төгрөгөөр авсан, 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн, унагатай гүүг 850.000 төгрөгөөр бодод азаргаа 1.500.000 төгрөгөөр бодоод гүү, шүдлэн байдастай авсан. Тухайн адуунуудыг ******* өөрийнх гээд байсан манайх энд отроор ирчихээд аав Богд явсан гээд байсан. Би мөнгөө дутуу өгчихөөд гарал үүсэл өг гэсэн Богдоос авч ирээд өгье гэсэн өгөхгүй байгаад байсан. Асуухаар малын эмч нь хот явчихсан эзэнгүй байна гэсэн гэхээр нь Богдын малын эмч байгаа эсэхийг асуусан чинь байгаа гэсэн. Тэгээд байгаа гэнэ гэсэн ээж нь хот явчихсан охин нь байна гээд эмэгтэй хүнээр яриулсан. Одоо би *******ас 850.000 төгрөг авна. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 182-183 дугаар хуудас/,
Гэрч А.Батбямбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сард Гучин-Ус сумын Хөөврийн нуруу гэх газар луу ямаа самнах ажлаар явсан юм. Тухайн үед ******* гэх залуутай танилцсан. 05 дугаар сарын дундуур ******* гэх залуу над руу залгаад би адуугаа зарах гэж байна, чи яваад ир гээд байхаар нь хаана очих юм гэж асуухад Дайргын голын хавьд айлын хашаанд адуугаа хашчихсан байгаа гэж хэлсэн. Намайг аймгийн баруун гуанзны урд талд явж байтал ******* урдаас амдаж ирээд нөгөө айлд нь очсон. Тухайн айлд нь очиход ойролцоогоор 10 орчим хээр азаргатай адуу хашаанд хашчихсан байсан. ...Би мотоцикл дээрээ 500.000 төгрөг дансаар явуулаад хүрээтэй 8 тоо тамгатай, буурал гүү, зээрд унагатай, хээр гүү, хээр унагатай худалдаж авсан юм. Тэгээд наймаа хийснээс 5-6 хоногийн дараа ******* над руу залгаад Дайргын голд хонгор үрээ чөдөртэй байгаа тэрийг очоод ав, би чамд бэлэглэж байгаа юм гэж хэлэхээр нь очоод Дайргын голоос унаж ирсэн. Тухайн үед ******* намайг сайн танихгүй байж адуу бэлэглээд байхаар нь гайхаад хулгайн адуу байж магадгүй гэж бодоод аймгийн төвд хашаандаа тэжээгээд байсан юм. Тэгээд би худалдаж авсан 2 унагатай гүүгээ адуундаа нийлүүлж байгаад Уянга сумын Жаргалант 1 дүгээр багийн малчин найз Лувсандагва гэх хүнд унагатай хээр гүү зарсан юм. Би тухайн адууг хулгайн адуу байсныг нь мэдээгүй байсан. Би тухайн унагатай 2 тооны гүүг цэнхэр өнгийн Даюун маркийн 7266 ӨВЗ улсын дугаартай мотоциклоо 1.500.000 төгрөгөд бодоод 500.000 төгрөг нэмж өгсөн. Нийт 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн 2 тооны унагатай гүү хүрээтэй 8 тоо тамгатай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч А.Батбямбын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би ******* гэх залуугаас унагатай гүү 2, 1 азарган үрээ, нийт 5 тооны адуу худалдаж авсан юм. 1 унагатай 2 тооны гүүг нь нийт 2 сая төгрөгөөр тооцож өөрийн жолоодож явсан цэнхэр өнгийн 72-66 ӨВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклоо 1.500.000 төгрөгөд бодож өгөөд дансаар 500.000 төгрөг шилжүүлсэн юм. Нөгөө азарган үрээгээ надад бэлэглэсэн юм. Одоо мотоцикл болон 500.000 төгрөг нэмээд түлшний 200.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дугаар хуудас/,
Гэрч С.Лувсандагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ оны 4 дүгээр сард санагдаж байна. Манай найз ******* над руу утсаар яриад би хүнээс 2 унагатай гүү авсан. “Чи гүү авна гээд байсан, авсан юм уу” гэж асуусан тэгэхээр нь би “гүү аваагүй байгаа, чи хаанаас наад унагатай 2 гүүгээ авсан юм бэ” гэж асуутал манай найз байгаа юм, би Богд сумаас ******* гэх залуугаас худалдаж авсан гэж байсан. Тэгээд Батбямба миний худалдаж авсан гүүг маргааш хоёулаа очиж үзье гэсэн. Тэгээд маргааш нь очиж үзээд би Батбямбаас унагатай 1 гүүг чинь худалдаж авъя гээд 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед Батбямба уг 2 гүүг 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж ярьж байсан. Би огт танихгүй хээр гүү, хээр унагатай байсан. Тамгыг нь сайн мэдэхгүй байна. Уянга сумын Жаргалант багийн нутагт манай адуунд байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч Г.Жанчивдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны хавар хүүхэд тараагүй байхад би хүүхдээ хүргэж өгчихөөд худгийн тэнд өөрийн мотоциклтойгоо таксинд явах гээд зогсож байсан чинь 1 залуу адуунд явна гээд такси барина. Морины шүтээний ард манай өвөлжөө байгаа тэрүүхэн хавиар явна гэсэн 50.000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд явахаар болоод Аав хайрханы тэрүүгээр жаал яваад олохгүй байна гээд байсан. Тэгснээ Аав хайрханы ард усан дээр байсан гүү голдуу 10 орчим тооны адуу байсныг манай адуу байна гээд туугаад байранд хашаад, тэгээд Туул гэдэг хүнийг дуудаад 1 унагатай гүү ачсан. Тэр 2 л наймаа хийгээд байсан надад 50.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш хараагүй. Тэр залуу манай адуу гээл жигтэйхэн гараараа бариад авна, номхон энэ тэр гээл байсан. Би мөн л юм байх гэж бодсон. Өөрийн хуучин Мустанг-5 улсын дугааргүй мотоцикл байгаа үйлдвэрлэсэн оныг нь сайн мэдэхгүй, нэлээн хуучин” гэсэн мэдүүлэг /хх-ийн 196-197 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн “алдагдсан 11 тооны адууны зах зээлийн нийт үнэлгээ 7.900.000 төгрөг” гэсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 48-50 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн “... 1 тооны унагалсан гүү 1,000,000 төгрөг, 1 унага 200,000 төгрөг нийт үнэлгээ 1.200.000 төгрөг. ..” гэсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 113 тоот хөрөнгө үнэлгээний тайлан, /хх-ийн 153-155 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан,/ хх-ийн 189-191 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 144 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан,/ хх-ийн 185-187 дугаар хуудас/,
Гэрч *******аар таньж олуулах ажиллагаа явуулсан “...Намхан, шар царайтай, ярихаараа гацаадуу, 21-22 насны ойролцоо эрэгтэй 3 хүнийг 1-3 дугаарлаж зогсоож таньж олуулах ажиллагааг хийхэд 2 дугаартай зогсож байсан эрэгтэй надад адуу зарсан хүн мөн байна, царай, өндөр, нам зэрэг дүр төрөх нь мөн байна, намхан шар царайтай, надад адуу зарсан хүн дүрээрээ мөн байна...” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 139-141 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *******ар таньж олуулах ажиллагаа явуулсан “Шууд танина. Бор царайтай, урт үстэй, дэлдэн чихтэй залуу байгаа. Таньж олуулах ажиллагаанд 1, 2, 3 дугаарт гэрэл зураг байрлуулан 2 гэсэн дугаарт ******* гэх хүний зургийг байрлуулахад ******* гэх залуу 2 гэсэн дугаарт байна, би шууд хараад таньж байна, бор царай, дэлдэн чихээр нь таньж байна” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******йн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 16/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-17 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******йн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-200 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч *******йн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р багийн нутаг Усч нэртэй газраас хохирогч *******гийн тосгууртай арвай тамгатай, хар саарал унагатай, 1 тооны хар халзан гүүг хулгайлж 1.200.000 төгрөгийн, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Адаг бүрд” нэртэй газраас хохирогч *******ын зөв талын гуяндаа цэцгэн тамгатай хээр азаргатай 12 тооны адууг хулгайлж 7.900.000 төгрөгийн бүгд 13 тооны малыг хулгайлан авч 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан, үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан хохирогч *******, хохирогч *******, гэрч *******, иргэний нэхэмжлэгч *******, гэрч С.Лувсандагв, гэрч Г.Жанчивдорж нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин Т.Дагвасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 112, 113 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлангууд, хөрөнгийн үнэлгээчин Т.Дагвасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 144, 145 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, гэрч *******аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрч *******ар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******йн бусдын олон тооны малыг машин механикм ашиглаж хулгайлж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч захиран зарцуулах боломжуудыг бүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байхын зэрэгцээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан зэрэг нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдэд хамаарч байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүх хуралдаанд хэлэлцсэн, шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлгээр шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирол төлбөрийн хувьд одоогийн байдлаар иргэний нэхэмжлэгч *******ын хохирлыг төлж барагдуулсан. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн хувьд нотлох баримтын шаардлага хангасан баримтуудын хүрээнд хохирол төлбөрийг гаргуулж, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаар гаргаж өгөөгүй хохирол төлбөрийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэсэн саналтай байна. Хохирогч *******ын гаргаж өгсөн баримтуудын хувьд өөрөө нийтдээ 7 хоног адуугаа эрж хайсан, 05 дугаар сарын 28, 29-ны үед адуунуудаа олж авсан гэж мэдүүлж байгаа боловч хохирлын баримтуудыг нь харахаар 6, 7 дугаар саруудын бензиний баримтууд байгаад байдаг. Тухайн баримтуудын он сарыг тулгаж үзэх нь зүйтэй болов уу гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******йн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р багийн нутаг Усч нэртэй газраас хохирогч *******гийн тосгууртай арвай тамгатай, хар саарал унагатай, 1 тооны хар халзан гүүг хулгайлж 1.200.000 төгрөгийн, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Адаг бүрд” нэртэй газраас хохирогч *******ын зөв талын гуяндаа цэцгэн тамгатай хээр азаргатай 12 тооны адууг хулгайлж 7.900.000 төгрөгийн бүгд 13 тооны малыг буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан авч 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Бүргэд овогт Бямбадоржийн ******* нь бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******гийн “...2022 оны 5 дугаар сарын 16-наас 18-ны хооронд манай адуунд байсан сартай хар гүү тосгууртай, хос арвай тамгатай, хар унагатай гүү хулгайд алдагдсан унагатай гүүгээ хайгаад Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Арвайхээр сумын хойгуур Хайрхандулаан, Уянга сумдын нутгаар хайгаад олохгүй байна. Миний хулгайд алдсан хар халзан гүү ямар нэгэн угшил байхгүй, нутаггүй гүү байгаа юм. Би 2018 оны үед Тарагт сумын Сүхбаатар гэх хүнээс азарган үрээгээр сольж авч байсан юм. Нас бие гүйцээд 2 жил болж байгаа 9 настай бүдүүн гүү байгаа юм. 2022 оны 5 дугаар сарын эхээр унагалаад хар саарал унага гарсан том унагатай явж байгаа. ... Өөрийн тамга болон зүсээр нь таниад манай адуу байсан болохоор нь авсан. Би хар халзан гүү саарал унагатай гүүг авах үедээ гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Миний алдсан гүү Туул гэх айлын хашаанд байсан зураг нь байгаа. Тарагт сумын 2-р багын Хараацай хайрхан гэх газарт байгаа. Би алдсан адуугаа олж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116, 132 дугаар хуудас/, хохирогч *******ын “...Би 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хээр азаргатай адуугаа Тарагт сумын 1 дүгээр багийн “Бэлгэх” гэх газар байдаг задгай услаад зүүн тийш нь “Дулаан Хайрхан” гэх газар луу гаргаад орхисон. 5 дугаар сарын 19-ний өдөр би аймаг яваад адуугаа харж чадаагүй. Хүүхдээ адуугаа хараад, усанд оруулаад гаргаарай гэж хэлээд явсан чинь усанд орж ирээгүй гэж хэлж байсан. Тэгээд л хайгаад олохгүй байгаа юм. Манай адуу тэр хавиас гардаггүй адуу байгаа юм, би хулгайд алдсан байх гэж бодоод байгаа юм. Хээр азарга нас гүйцсэн, зөв талын гуян дээрээ цэцэг тамгатай, шингэн сүүлтэй. Хөх алаг гүү, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, дэлтэй цавьдар соёолон гүү, зөв талын гуя нь дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, шар хээр унагатай яваа. Дэлтэй зээрд соёолон гүү, зөв талын гуя нь дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, хээлтэй яваа. Хүрэн буурал сартай гүү соёолон гүү, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, зээрд унагатайгаа явж байгаа. Дэлтэй хээр соёолон гүү, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, буруу талын ташаа нь гэмтэлтэй, хээр унагатай явж байгаа. Хүрэн халзан шүдлэн байдас, зөв талын гуя нь дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй, сартай хээр хязаалан байдас, зөв талын гуян дээрээ хүрээтэй 8 тоо тамгатай, зөв чих сүйх имтэй, буруу чих хагархай имтэй нийт 7 гүү, 4 унага, азаргатайгаа 12 тооны адуу явж байгаа. Би алдсан адуугаа Өвөрхангай аймгийн Тарагт, Хайрхандулаан, Гучин-Ус, Төгрөгийн нутгаар хайгаад олохгүй байна, одоогоор ямар нэг сураг гараагүй байна. Манай адууг алга болдог өдөр сундалгаатай 1 мотоциклтой 2 хүн адуу хайж яваа гээд Алтангэрэл гэх нутгийн хүнтэй 2 удаа таарсан гэж байсан нэрийг нь мэдэхгүй, танихгүй хүн гэж байсан. Би тэр хоёр хүнийг аваад явсан болов уу гэж хардаж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч *******ын “...Би адуутай болох санаатай унагатай гүү авах гээд хайж байсан чинь 2022 оны 5 дугаар сарын 20-ны үед фэйсбүүкт “Bymbaa Tsekv” гэх хаягаас унагатай гүү зарна гэсэн пост оруулсан байсан. Тэгээд 86561061 дугаарын утас руу залгаад ярьсан, “Зарах гүү байгаа, адуугаа бөөгнүүлээд тэгээд танд хэлье” гээд удалгүй эргэж залгаад “Аав хайрхан”-ны баруун хойно хүрээд ир гэхээр нь портер 2 маркийн машинтайгаа очсон чинь нэг айлын гадаа саравчинд нь 10 орчим тооны адуу хашсан байсан, тухайн үед тэр залуу мотоциклийн таксинд явдаг нэг залуутай хамт явж байсан. Би тэр адуунаас хар халзан зөв талын ташаан дээрээ “Арвай” тамгатай гүү, эр хар унагатай нь 1.100.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод унагатай гүүг ачаад, Дайргын гол байх гэрийнхээ гадаа авч ирээд чөдөрлөөд тавьсан. Тэр залуу миний араас дагаж ирээд мөнгөө бэлнээр нь аваад аймаг орно гээд явсан. Тухайн үедээ би дахиад 2 унагатай гүү авна гэж ярьж байсан чинь тэр залуу би маргааш дахиад адуугаа дөхүүлээд ирнэ, тэр үед нь та очоод үзэж байгаад унагатай гүү аваарай гэж хэлж байсан. Маргааш өглөө нь тэр залуу манайд нэг мотоциклтой хүнээр хүргүүлж ирээд, та мотоциклийн таксины мөнгийг нь өгчих адууны мөнгөнөөс суулгана биз гэхээр нь 5.000 төгрөг өгөөд хүргүүлж ирсэн мотоциклыг нь явуулсан чинь та мотоциклоо өгчих би өөрийнхөө адууг туугаад, дөхүүлээд ирье гээд байхаар нь би мотоциклоо чамд өгч явуулахгүй ээ гээд өөрийн хүү Т.Мягмарсүрэнг сундлуулаад явуулсан. Адуугаа олоогүй ирлээ гээд шөнө ирсэн тэгээд маргааш өглөө нь дахиад манай бандитай хамт яваад үдээс хойш нь адуугаа олсон гээд Дайргын голын эхэн дээр айлын саравчин дээр туугаад ирлээ гэхээр нь би наанаас чинь яваад очсон. ...Би тэр адуунаас цавьдар гүү, хүрээтэй 8 тоо тамгатай, эр улаан хээр унагатай, ухаа зээрд байдастай гүү, бүдэг тамгатай, хүрэн халзан охин шүдлэн байдас мөн ижил бүдэг тамгатай зэрэг адууг өөрийн хонгор соёолон азарга, өгөөд бэлэн мөнгө 850.000 төгрөгөөр тохироод наймаа хийж авсан юм. Тэгтэл 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ухаа зээр байдас унагалаад зээрд охин унага гарсан. 2022 оны 5 дугаар сарын 27-ны орой мотоциклтой, машин ирээд сигнаалдаад байхаар нь гарсан чинь улаан машинтай, 4 хүн ирээд “хээр азаргатай, хар халзан гүүтэй адууны эзэн мөн үү” гэж асуухаар нь “мөн байна” гэсэн чинь би тэр хар халзан гүүг алдсан хүн байна энд сураг гарахаар нь хүрээд ирлээ гэж байсан. Тэгээд шөнө хамт явж адуугаа хайж олоод үзүүлсэн чинь тэр залуу миний алдсан гүү мөн байна гэж байсан. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 28-ны өглөө ирээд аваад явсан. Би тэр залууг харвал танина, надад өөрийгөө Өвөрхангай аймгийн Богд сумын гаралтай, намайг ******* гэдэг манай аавыг Сангидоржийн Бямбадорж гэдэг гэж хэлж байсан. ...Би тухайн залуугаас гарал үүслийн гэрчилгээ авах гээд асуусан боловч Богд сумын малын эмчээс аваад өгнө гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч *******ын “...Эхлээд хар саарал унагатай хар халзан гүү авсан, тэр өдөр 5 дугаар сарын 19-ны өдөр байсан дараа нь 2 хоногийн дараа манай мотоциклтой яваад Дайргын голд 11-12 тооны адуу саравчинд хашсан байсан. Би тэндээс унагатай 1 , унагагүй 1, 1 шүдлэн байдас авсан өөр юм аваагүй хар халзан гүүг унагатай нь 1.200.000 төгрөгөөр авсан, 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн, унагатай гүүг 850.000 төгрөгөөр бодод азаргаа 1.500.000 төгрөгөөр бодоод гүү, шүдлэн байдастай авсан. Тухайн адуунуудыг ******* өөрийнх гээд байсан манайх энд отроор ирчхээд аав Богд явсан гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 182-183 дугаар хуудас/, гэрч А.Батбямбын “...05 дугаар сарын дундуур ******* гэх залуу над руу залгаад би адуугаа зарах гэж байна, чи яваад ир гээд байхаар нь хаана очих юм гэж асуухад Дайргын голын хавьд айлын хашаанд адуугаа хашчихсан байгаа гэж хэлсэн. Намайг аймгийн баруун гуанзны урд талд явж байтал ******* урдаас амдаж ирээд нөгөө айлд нь очсон. Тухайн айлд нь очиход ойролцоогоор 10 орчим хээр азаргатай адуу хашаанд хашчихсан байсан. Тэгээд ******* бид 2 наймаагаа яаж хийхээ ярилцаж байгаад би мотоцикл оролцуулж наймаа хийх эсэх талаар асуутал ******* чи мотоцикл дээрээ 500.000 төгрөг нэмээд өгчих гээд би мотоцикл дээрээ 500.000 төгрөг дансаар явуулаад хүрээтэй 8 тоо тамгатай, буурал гүү, зээрд унагатай, хээр гүү, хээр унагатай худалдаж авсан юм. Тэгээд наймаа хийснээс 5-6 хоногийн дараа ******* над руу залгаад Дайргын голд хонгор үрээ чөдөртэй байгаа тэрийг очоод ав, би чамд бэлэглэж байгаа юм гэж хэлэхээр нь очоод дайргын голоос очиж, унаж ирсэн юм. Тухайн үед ******* намайг сайн танихгүй байж адуу бэлэглээд байхаар нь гайхаад хулгайн адуу байж магадгүй гэж бодоод аймгийн төвд хашаандаа тэжээгээд байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30, 32 дугаар хуудас/, гэрч Г.Жанчивдоржийн “...2022 оны хавар хүүхэд тараагүй байхад өөрийн мотоциклтойгоо таксинд явах гээд зогсож байсан чинь 1 залуу адуунд явна гээд такси барина, морины шүтээний ард манай өвөлжөө байгаа тэрүүхэн хавиар явна гэсэн 50.000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд Аав хайрханы тэрүүгээр жаал яваад олохгүй байна гээд байсан. Аав хайрханы ард усан дээр байсан гүү голдуу 10 орчим тооны адуу байсныг манай адуу байна гээд туугаад байранд хашаад тэгээд Туул гэдэг хүнийг дуудаад 1 унагатай гүү ачсан. Тэр 2 л наймаа хийгээд байсан надад 50.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш хараагүй. Тэр залуу манай адуу гээл жигтэйхэн гараараа бариад авна номхон энэ тэр гээл байсан. Би мөн л юм байх гэж бодсон. Өөрийн хуучин Мустанг-5 улсын дугааргүй мотоцикл байгаа, би хуучин мотоцикл хүнээс авч байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 196-197 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн “алдагдсан 11 тооны адууны зах зээлийн нийт үнэлгээ 7.900.000 төгрөг” гэсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 48-50 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн “... 1 тооны унагалсан гүү 1,000,000 төгрөг, 1 унага 200,000 төгрөг нийт үнэлгээ 1.200.000 төгрөг. ..” гэсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 113 тоот хөрөнгө үнэлгээний тайлан, /хх-ийн 153-155 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан,/ хх-ийн 189-191 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 144 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан,/ хх-ийн 185-187 дугаар хуудас/, гэрч *******аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх-ийн 139-141 дүгээр хуудас/, *******ар таньж олуулах ажиллагаан явуулсан тэмдэглэл /хх-ийн 35-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэгээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
- Хохирогч ******* нь гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ас бензиний үнэ 746.420 төгрөг, үнэлгээ хийлгэсний 50.000 төгрөг, Сартай хээр хязаалан байдасны үнэ 800,000 төгрөг, нийт 1.596.420 төгрөг нэхэмжилсэн.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд үнэлгээ гаргуулсан гэх 50.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан, мөн хохирогч нь сартай хээр хязаалан байдсаа буцааж аваагүй болох нь хохирогч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгээр, түүний сартай хээр хязаалан байдасыг 800,00 төгрөгөөр үнэлсэн болох нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөн хохирогч *******ын нэхэмжлэлээс 2022 оны 05 дугаар сарын 19-нөөс 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх шатахуун авсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан баримт байна гэж үзлээ.
Харин 2022 оны 07 дугаар сарын 15, 19-ний өдрийн шатахууны баримтууд, 2022 оны хэдэн сар нь тодорхойгүй нэг ширхэг баримт, нийт 3 ширхэг 341,071 төгрөгийн шатахууны баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж үзлээ. Учир нь хохирогч ******* нь 2022 оны 05 дугаар сард адуугаа алдсанаас хойш 10 хоног эрж хайсан талаараа мэдүүлсэн тул 7 дугаар сарын шатахуун авсан гэх баримтыг үнэлээгүй болно.
Иймд хохирогч *******ын нэхэмжлэлээс шатахууны 405.350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 341.070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сартай хээр хязаалан байдасны үнэ 800,000 төгрөг, үнэлгээний 50,000 төгрөг нийт 1,255,350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
- Хохирогч ******* нь гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ас хулгайд алдсан адуугаа эрж хайсан шатахууны үнэ 718,012 төгрөг, үнэлгээ гаргуулсан 25,000 төгрөг нийт 743.012 төгрөг нэхэмжилсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн шатахууны болон үнэлгээ гаргуулсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул хохирогч *******гийн 743.012 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
- Иргэний нэхэмжлэгч ******* нь гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ас адуу худалдаж авахдаа дансаар шилжүүлсэн 500,000 төгрөг, өвсний үнэ 200,000 төгрөг, түлшний үнэ 150,000 төгрөг нийт 850,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх нотлох баримтыг үнэлээд шүүгдэгч *******ас адуу худалдаж авахдаа дансаар 500,000 төгрөг шилжүүлсэн болох нь иргэний нэхэмжлэгч А.Батбямбын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өвсний үнэ 200,000 төгрөг, түлшний үнэ 150,000 төгрөг нийт 250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч ******* нь хэлэлцэхгүй орхисон хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
- Иргэний нэхэмжлэгч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь иргэний нэхэмжлэгч *******ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ас 2,498,362 төгрөг гаргуулж, хохирогч *******д 1,255,350 төгрөг, хохирогч *******д 743.012 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 500,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч, завсарлага авсан хугацаанд хохирогч *******д 1,255,350 төгргийг, хохирогч *******д 743.012 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******д 500,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь *******, *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын мэдүүлгүүд, хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, *******, иргэний нэхэмжлэгч *******, ******* нарын нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна. Иргэний нэхэмжлэгч өвсний үнэ 200,000 төгрөг, түлшний үнэ 150,000 төгрөг нийт 250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж нэхэмлэх зүйлгүй гэсэн болно.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******йн цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нарт учирсан хохирлыг завсарлага авч нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдоогүй. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Шүүгдэгч *******йн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, *******, иргэний нэхэмжлэгч *******, ******* нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Жанчивдоржийн өмчлөлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг 180,000 төгрөгөөр үнэлсэн болох нь Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 189-190 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлийнх бол түүнийг хурааж улсын орлогод оруулах, тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдвол тээврийн хэрэгслийг үнэлж үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулах хуулийн зохицуулалттай.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Жанчивдоржийн өмчлөлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 180,000 төгрөгийг төгрөгийг шүүгдэгч *******ас гаргуулж улсын төсөвт оруулж,
Шүүгдэгч ******* нь 66 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20222/ЦХШЗ/124 /хх-79-80/, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЦХШЗ/125 /хх-ийн 104-106/, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ЦХШЗ/05 /хх-ийн 224-227/ дугаартай, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/73 дугаартай “Сэжигтнээр баривчлах тухай, Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах”, “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******йн цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт Бямбадоржийн *******йг бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Бүргэд овогт Бямбадоржийн *******йг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******йн цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******йн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Жанчивдоржийн өмчлөлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 180,000 төгрөгийг шүүгдэгч *******ас гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, *******, иргэний нэхэмжлэгч *******, Б.Батбямба нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР