Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 


                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Хохирогч , 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Хэнмэдхэвийн *******өд холбогдох 2226004290011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн 2-27 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Боржгин овогт Хэнмэдхэвийн ******* /*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын 48 дугаар байрны 3 дугаар орц 26 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өвөрхангай цахим сүлжээ” ХХК-ийн байранд ******* хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож буюу өөрийгөө Баянтээгийн уурхайд борлуулагчаар ажилладаг гэж танилцуулан принтер 3 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхгийг шилжүүлэн авч бусдад нийт 3.880.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арцат Богд трейд ХХК-ний ажлын байранд тус компани нягтлан бодогч хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож буюу өөрийгөө Баянтээг Түлш ХХК-ний нягтлан бодогч ******* гэдэг хүн байна ажилчдынхаа хүнсний хэрэгцээний материалыг авах гэсэн юм гэж танилцуулан 4.191.300 төгрөгийн үнэ бүхий бараа, материалуудыг шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Х.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Би 2018 оноос эхлээд принтер засвар, принтер худалдааг ажиллуулж эхэлсэн. Тэгээд түүнээс хойш гайгүй ашиг орлоготой явж байгаад Тарагт суманд бензин клонк аваад ажиллуулсан. Тэндээс эхлээд өрөнд орж эхэлсэн. Тэгээд өөрийн эрхгүй болохгүй гэдгийг мэдсээр байж өмнөх өрөө төлөхийн тулд энэ 2 хүнээс худлаа хэлж юм авсан. Буруутай гэдгээ мэдэж байна”  гэв.

  Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Манайх 5 дугаар багийн 48-26 тоотод компьютерийн үйл ажиллагаа явуулдаг. Компьютер, принтер засвар ажиллуулдаг Төмөрням гэдэг хүн манай хүнтэй танилцаад тэр үеэс Х.*******ийг мэдсэн. Х.******* 2021 оны 09 дүгээр сард ирээд би Баянтээгийн уурхайд борлуулагчаар орсон юм. Баянтээгийн уурхай дээр бичүүлээд принтер авъя гээд аваад явсан. Тэгээд удалгүй 3, 4 хоногийн дотор дахиад нэг принтер аваад явсан. Нэг сарын дотор 3 принтер авсан. 10 дугаар сард дахиад зөөврийн нотебүүк авсан. Тэгээд би Төмөрнямаас энэ хүн яагаад ийм олон принтер байгууллага дээр аваад байгаа юм бэ асуусан уу гэхэд энэ өөрөө борлуулалтын мэргэжилтнээр орсон гэсэн гэж хэлсэн. Тэгээд би Азбилэг дарга руу нь ярихад манайх тийм олон принтер, нотебүүк аваагүй гэсэн. Тэгээд одоо энэ төлбөрийг нь хэн төлөх вэ? Танайх төлөх үү гэсэн чинь тийм юм байхгүй. Наад хүн чинь иймэрхүү асуудлаар шалгагдаж байгаа юм байна лээ. Та нар жаахан хүлээчих наад хүнийг чинь явуулаад төлбөрөө төлнө гэсэн гарын үсэг зуруулаадахъя гэж хэлсэн. Тэгээд Х.******* манайд ирээд 1, 1 сая төгрөгөөр нь төлнө гээд гарын үсгээ зурж өгчихөөд алга болсон. Тэгээд би 12 дугаар сард цагдаа дээр очиж гомдол өгсөн”  гэв.

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үдийн хэрд бид нарыг хоолондоо орчихоод гараад ирсэн чинь нэг залуу нягтлан нь байна уу гэчихсэн зогсож байсан. Хаанахын юун хүн бэ? гэсэн чинь би Баянтээгийн уурхайгаас явна, ажилчдын хэрэгцээний хүнсээ авах гэсэн юм гэсэн. Манайх танайхтай харьцдаггүй шүү дээ гэсэн чинь манай бүх зардлыг Баянтээг уурхайн компани төлдөг юм. Манайх шинээр үүсгэн байгуулагдаж байгаа компани болохоор 50-аад ажилчинтай. Хүнсний хэрэгцээгээ аваад манай зардлыг уурхайгаас төлдөг юм. Манайх танайхтай харьцаад 10-аад жил болж байна. Компаниас мөнгийг нь шилжүүлчихдэг юм гэхээр нь итгээд харьцсан. Тэгээд Баянтээг уурхай дээр зарлагыг чинь орууллаа шүү гэсэн чинь манайх Түлш компани гээд тусдаа регистертэй компани гэж хэлсэн. Тэгээд манайх сар бүр иймэрхүү хэмжээний бараа авдаг гээд бараагаа бичүүлж авсан. Тэдгээр бараа нь хямдраагүй үнээрээ нийтдээ 3,717,000 төгрөг, хямдарсан үнээрээ 3,567,000 төгрөг болсон. Кассан дээр бичүүлсэн баримтаа бариад ороод ирэхээр нь анхан шатны зарлагын падаан,  нэхэмжлэхээ үйлдээд, бүх шаардлага хангах анхан шатны баримтуудыг өөрт нь өгөөд явуулсан. Хэдийгээр мөнгийг нь төлөх юм гэсэн чинь 10 дугаар сарын 20-дын үеэр уурхайгаас шилжүүлчихнэ гэсэн. Тэгээд мөнгийг нь орж ирэхгүй болохоор нь Баянтээг уурхайн нягтлан Ган-Отгон руу яриад Түлш компанийн чинь мөнгө орж ирэхгүй байна  гэсэн чинь нягтлан нь юун Түлш компани вэ гэхээр нь Түлш компанийн нягтлан ******* гэдэг хүн Баянтээг ХХК-с мөнгө нь орж ирнэ гээд бараа аваад явсан гэсэн чинь баримт нь ч надад ирээгүй мэдэхгүй юм байна гэсэн. Тэгээд нягтлан нь та нярав руу яриад үз тэр барааг чинь няравт хүлээлгэж өгсөн байна гэсэн. Тэгэхээр нь нярав руу нь ярьсан чинь надад тийм бараа өгөөгүй, би амралтаа авчихсан байгаа, та даргаас лавлаатах гэсэн. Дарга луу нь ярьсан чинь “Харин тийм асуудал болсон гэнэ. Би таниас өмнө сонсчихоод байж байна. Эргээд хариу өгье. Түрүүнд нь бас барилгын материалаас манайд ийм асуудал ирсэн. Өөрөө мөнгөө төлж яваа. Та түр хүлээж бай. Төлөх байх” гэсэн. Тэгэхээр нь би хүлээгээгүй шууд цагдаад өгсөн”  гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатар принтер засна гэж зар тавиад ******* гэдэг хүн ирээд манай үйл ажиллагаа явуулдаг газар цуглуулж авч явж янзлаад байсан тэгээд ******* гэдэг хүнтэй танилцсан. Тэрнээс хойш 2-3 удаа ирж манайд принтер засаж янзалж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирээд би Баянтээгийн уурхайд борлуулагчаар ажилд орсон Баянтээгийн уурхайн нэр дээр өнгөт принтер авъя гээд ЕРSON 3118 маркийн принтер 550 000 төгрөгийн ханштай байхад аваад дараа ахиж авна гээд аваад явсан. 2021 оны 09 дүгээр сарын 13-нд ирээд мөн ЕРSON 3118 маркийн принтер 550 000 төгрөгийн ханштай байхад нь авсан. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ЕРSON 3158 маркийн принтер 650 000 төгрөгийн ханштай байхад нь авсан дараа нь 2021 оны 10 дугаар сарын 18-нд DELL 13 маркийн нөүтбүүк 1 650 000 төгрөгийн ханштай байхад нь аваад явсан тэрнээс хойш утсаа авахаа болиод алга болсон. Тэгээд Баянтээгийн дарга Азбилэг гэх хүнтэй холбогдож байж *******тэй 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр холбогдсон тэгээд сар бүр 1 сая төгрөг дансанд хийж 5 сард дуусгана гэж хэлээд түүнээс хойш 1 сая төгрөг шилжүүлээд сураггүй болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Х.******* нь анх надаас 3 ширхэг өнгөт принтер, 1 нөтбүүк зээлээр авсан, авахдаа Баянтээг хувьцаат компани дээр гээд л аваад байсан. Нэг байгууллага яахаараа ийм олон принтер авдаг юм бэ гэж бодоод дарга, нягтлантай нь ярьсан чинь манайх танайхаас 1 ширхэг өнгөт принтер л авсан өөр юм аваагүй гэж хэлсэн. Баянтээг хувьцаат компани 1 ширхэг өнгөт принтерийн мөнгө болох 550.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2 ширхэг өнгөт принтер, 1 ширхэг нөтөбүүк үлдсэн. Тэрийг Х.*******тэй ярихад 2022 оны 09 дүгээр сард байхаа 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Өөр хохирол барагдуулаагүй. Одоо 2 сая төгрөг үлдсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бодьгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5-р багийн нутагт байрлах Арцад Богд трейд ХХК-ний ажлын байран дээрээ байж байхад Баянтээг Түлш ХХК-ний нягтлан бодогч ******* гэдэг хүн байна ажилчдынхаа хүнсний хэрэгцээ, хоол хүнсний материалыг авах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь танайх хэдэн ажилчинтай юм бэ гэсэн чинь 50 гаран хүн бий гэхээр нь би танайх өөрөөсөө санхүүждэг юм уу гэсэн чинь “үгүй ээ манайх Баянтээг ХХК-аас санхүүждэг юм, тэндээс манай хоол хүнсний мөнгийг шилжүүлдэг юм сарын сүүл 20-ны үеэр хийчдэг юм” гэхээр нь Баянтээг ХХК манайхтай хамтарч ажилладаг болохоор би санаанд ч ороогүй. Байнга харьцдаг найдвартай компани болохоор өгсөн юм. Тэгээд би Баянтээг ХХК-ний нягтлан бодогч Ган-Отгоны 88052435 дугаарын утасруу залгасан чинь утас нь холбогдохгүй болохоор нь найдвартай юм чинь гээд өгсөн. Тэгээд зээлдэгч учраас программд оруулах гээд Баянтээг ХХК-д шивэх үү гэж асуусан чинь Баянтээг Түлш ОНӨК гэж регистрийн дугаар 3568598-ыг хэлж оруулсан. Худалдагч нар Баянтээг зөндөө их будаа, гурил авч байна үнийг нь яах юм гэхээр нь үнийг нь хямдруулж программдаа 3,567,100 төгрөгөөр оруулсан юм. Манайхаас бараа авахаар ирэхдээ шар өнгийн аква маркийн 18-73 ӨВЕ суудлын машинтай орж ирээд 80-11 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн машинд ачаад явсан. Зарлагын баримт, нэхэмжлэх хавсаргаж гарын үсэг зуруулж анхан шатны баримтыг гаргаж өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Баянтээг ХХК-ний нягтлан Ган-Отгон руугаа залгаад Баянтээг Түлш компаний мөнгө орж ирэх болж байна уу гэж асуусан чинь “тийм баримт орж ирээгүй ш дээ хэзээ авсан юм” гэхээр нь Баянтээг Түлш ОНӨК нягтлан гэх ******* гэх хүн авсан гэсэн чинь Ган-Отгон асууж тодруулья гэсэн. Тэгээл байнга асууж тодруулаад байсан чинь тэрний чинь баримт алга байна. Та Баянтээг Түлш компаний нярав Сарантуяагаас асууж тодруул гээд 89621181 дугаарын утас өгсөн. Захирлын утас холбогдохгүй шүү гэсэн. Тэгээд 89621181 гэсэн Сарантуяагийн утас холбогдохгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр утас нь холбогдож яриад танай нягтлан гэх ******* манайхаас хүнс аваад явсан гэсэн чинь Сарантуяа хариуд нь манайд ганц ч гурил будаа авч ирээгүй та дарга Азбилэг гэдэг хүнээс асуу би утсыг нь олж өгье гэсэн тэгээд орой нь 88847603 гэсэн дугаар өгсөн энэ дугаар луу залгасан чинь холбогдохгүй байсан болохоор Ган-Отгон, Сарантуяа гэх хүмүүс рүү залгасан холбогдохгүй байна гээд тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 26-ны орой 20 цагийн орчим Азбилэгийн утас холбогдож ярьсан. Тэгтэл Азбилэг миний өмнөөс би наад асуудлыг чинь сонсож мэдсэн манай энүүгээр яриад байна тэр ******* гэх хүн чинь манайд ажлаад 1 жил гаран болж байгаа би саяхан амралтыг нь өгсөн урьд нь бас барилгын материалын дэлгүүрээс бараа зээлж залилсан гэсэн тэгэхлээр нь ажлаас нь халсан байгаа. Одоо хотод бас хэрэгтэй шүүх хурал нь болох гээд явсан сураг байна лээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бодьгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Х.******* манай байгууллагад учирсан хохирол 3.717.000 төгрөгийг төлж барагдуудаагүй байгаа. ...Тухайн үед яг зарагдаж байсан үнэ нь нийлээд 3,171,000 -өгрөг болсон юм. Харин тухайн үед зээлээр авъя гэхэд нь хөнгөлөлт үзүүлээд, хөнгөлөлттэй үнээр бодоод 3,567,000 төгрөг болсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.******* гэдэг хүнийг танина Баянтээг түлш ОНӨХХК-ийн байгууллагад сургалт, сурталчилаа борлуулалт хариуцсан менежерээр 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Баянтээг түл ОНӨХХК-д нягтлан бодогчоор түр томилогдсон юм 2022 оны 10 дугаар сарын 21- ний өдөр ажлаас чөлөөлсөн. Манай байгууллага 2021 оны сүүлээр ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Төмөрням гэдэг хүнээс 1 ширхэг өнгөт принтер авч байсан түүний дансаар мөнгийг шилжүүлсэн. Үүнийг авахдаа би Цахим сүлжээ ХХК-ний захирал гэх Төмөрням гэх хүмүүстэй холбогдож аваад *******өөр авч ирүүлж байсан өөр зүйл бол байхгүй. Манай компаний нэрийг барьж хүнээс эд зүйл авсан түүнийх нь мөнгийг нэхэх зүйл гарсан тэгэхлээр нь ажлаас халсан. Манай байгууллагад ямар нэгэн өр зээл байхгүй. 2022 оны 09 дүгээр сард ээлжийн амралтыг нь өгөөд явуулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,  

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны үед надаас 4,500,000 төгрөг зээлсэн юм. Яах гэж байгаа юм гэсэн чинь ковидын үед урдаас принтер оруулж ирнэ гээд хүмүүсээс мөнгө авсан чинь оруулж ирж чадаагүй өрөнд ороод одоо цагдаа дээр шалгагдаж байгаа юм удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд сарын сүүл болохлоор нь би мөнгөө нэхсэн чинь надад гурил, будаа өрөндөө авч ирж өгсөн юм. Өөрөө хадам Баяртогтохын шар өнгийн жижиг тэргийг унасан явсан. Гурил будаагаа цагаан өнгийн ачааны машинд ачсан явсан номер дугаарыг нь хараагүй. Үлдсэн хайрцагтай юмаа шар жижиг тэргэндээ хийгээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,  

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хүнс бараан зах дээр байж байхад цэнхэр өнгийн нуруун дээрээ Баянтээг ХХК гэсэн бичигтэй куртиктэй залуу ирээд “ахаа та таксинд явах уу” гэхлээр нь хаашаа гэсэн чинь “Арцадын хашаанаас гурил будаа ачаад захын хойд талын контэйнерт  буулгана” гэхлээр нь явсан. Эхлээд Тайм зочид буудлын урд байдаг Боссо гэсэн хаягтай ногоон өнгийн байшингаас гурил, будаа ачсан тэр залуугийн яриад байгаа нь 1 тонн будаа, 1 тонн гурил ачсан. Арцадын хашаанаас 20 гаран хайрцаг хүнсний бараа ачсан. Би сайн тоолоогүй ачигч нар нь ачсан. Тэндээсээ хөдлөөд захын хойд талын хаалгаар ороод Очир хурдын өмнөөс харсан контейнер дундуур ороод бүх бараагаа тэнд буулгасан. Би тэндээс хоосон гарсан. Тэр залуу өөрөө шар өнгийн жижиг тэрэгтэй явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,  

2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Ажилд түр томилох тухай”, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай” тушаал” /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,  

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 133 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

   Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 96-98 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.*******ийн хувийн байдлыг тодорхойлсон байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 83/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84/,

Шүүгдэгч Х.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/, 

Шүүгдэгч Х.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын 48 дугаар байрны 3 дугаар орц 26 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өвөрхангай цахим сүлжээ” ХХК-ийн байранд ******* хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож буюу өөрийгөө Баянтээгийн уурхайд борлуулагчаар ажилладаг гэж танилцуулан принтер 3 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхгийг шилжүүлэн авч бусдад нийт 3.880.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арцат трэйд Богд ХХК-ний ажлын байранд тус компанийн нягтлан бодогч хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож буюу өөрийгөө Баянтээг Түлш ХХК-ний нягтлан бодогч ******* гэдэг хүн байна ажилчдынхаа хүнсний хэрэгцээний материалыг авах гэсэн юм гэж танилцуулан 4.191.300 төгрөгийн үнэ бүхий бараа, материалуудыг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******  мэдүүлэг, гэрч Азбилэгийн мэдүүлэг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай ажилд түр томилох тухай, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөрөнгийн үнэлгээчин Т.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 133 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мэдүүлэг, гэрч Мөнхцэцэгийн мэдүүлэг, гэрч Амарсайханы мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин Т.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. ...Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж гэм буруугийн талаараа: “...Миний 100 хувь буруу учраас өөрийгөө өмөөрөх юм байхгүй. Сая найз охин маань ээжийн тэтгэврээс 1 жилээр зээл аваад өгөх боломжтой юм байна гэж хэлсэн.  Тэрийг аваад 4,191,300 төгрөгийн хохирлоо барагдуулах боломжтой. Үлдсэнийг нь би ажил төрөл хийж байж төлөх боломжтой байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Х.*******өд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
         
Шүүгдэгч Х.******* 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын 48 дугаар байрны 3 дугаар орц 26 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өвөрхангай цахим сүлжээ” ХХК-ийн байранд ******* хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож буюу өөрийгөө Баянтээгийн уурхайд борлуулагчаар ажилладаг гэж танилцуулан принтер 3 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхгийг шилжүүлэн авч бусдад нийт 3.880.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арцат Богд трейд ХХК-ний ажлын байранд тус компаний нягтлан бодогч хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож буюу өөрийгөө Баянтээг Түлш ХХК-ний нягтлан бодогч ******* гэдэг хүн байна ажилчдынхаа хүнсний хэрэгцээний материалыг авах гэсэн юм гэж танилцуулан 4.191.300 төгрөгийн үнэ бүхий бараа, материалуудыг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Боржгин овогт Хэнмэдхэвийн ******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 
              
Хохирогч ******* “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирээд би Баянтээгийн уурхайд борлуулагчаар ажилд орсон Баянтээгийн уурхайн нэр дээр өнгөт принтер авъя гээд ЕРSON 3118 маркийн принтер 550 000 төгрөгийн ханштай байхад аваад дараа ахиж авна гээд аваад явсан. 2021 оны 09 дүгээр сарын 13-нд ирээд мөн ЕРSON 3118 маркийн принтер 550 000 төгрөгийн ханштай байхад нь авсан. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ЕРSON 3158 маркийн принтер 650 000 төгрөгийн ханштай байхад нь авсан дараа нь 2021 оны 10 дугаар сарын 18-нд DELL 13 маркийн нөтбүүк 1 650 000 төгрөгийн ханштай байхад нь аваад явсан тэрнээс хойш утсаа авахаа болиод алга болсон. Тэгээд Баянтээгийн дарга Азбилэг гэх хүнтэй холбогдож байж *******тэй 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр холбогдсон тэгээд сар бүр 1 сая төгрөг дансанд хийж 5 сард дуусгана гэж хэлээд түүнээс хойш 1 сая төгрөг шилжүүлээд сураггүй болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 14 дүгээр хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бодьгэрэлийн “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5-р багийн нутагт байрлах Арцад Богд трейд ХХК-ний ажлын байран дээрээ байж байхад Баянтээг Түлж ХХК-ний нягтлан бодогч ******* гэдэг хүн байна ажилчдынхаа хүнсний хэрэгцээ, хоол хүнсний материалыг авах гэсэн юм гэсэн. ...Би Баянтээг ХХК манайхтай хамтарч ажилладаг болохоор би санаанд ч ороогүй. ...Манайхаас бараа авахаар ирэхдээ шар өнгийн аква маркийн 18-73 ӨВЕ суудлын машинтай орж ирээд 80-11 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн машинд ачаад явсан. Зарлагын баримт, нэхэмжлэх хавсаргаж гарын үсэг зуруулж анхан шатны баримтыг гаргаж өгсөн. ...Захирлын утас холбогдохгүй шүү гэсэн. Тэгээд 89621181 гэсэн Сарантуяагийн утас холбогдохгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр утас нь холбогдож яриад танай нягтлан гэх ******* манайхаас хүнс аваад явсан гэсэн чинь Сарантуяа хариуд нь манайд ганц ч гурил будаа авч ирээгүй та дарга Азбилэг гэдэг хүнээс асуу би утсыг нь олж өгье гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрч “...Х.******* Баянтээг түлш ОНӨХХК-ийн байгууллагад сургалт, сурталчилаа борлуулалт хариуцсан менежерээр 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. ...Манай компаний нэрийг барьж хүнээс эд зүйл авсан. Түүнийх нь мөнгийг нэхэх зүйл гарсан тэгэхлээр нь ажлаас халсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,  гэрч “...2022 оны 09 дүгээр сарын 10-ны үед надаас 4.500.000 төгрөг зээлсэн юм. Яах гэж байгаа юм гэсэн чинь ковидын үед урдаас принтер оруулж ирнэ гээд хүмүүсээс мөнгө авсан чинь оруулж ирж чадаагүй өрөнд ороод одоо цагдаа дээр шалгагдаж байгаа юм удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд сарын сүүл болохлоор нь би мөнгөө нэхсэн чинь надад гурил, будаа өрөндөө авч ирж өгсөн юм. Өөрөө хадам Баяртогтохын шар өнгийн жижиг тэргийг унасан явсан. Гурил будаагаа цагаан өнгийн ачааны машинд ачсан явсан номер дугаарыг нь хараагүй. Үлсэн хайрцагтай юмаа шар жижиг тэргэндээ хийгээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,  гэрч “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хүнс бараан зах дээр байж байхад цэнхэр өнгийн нуруун дээрээ Баянтээг ХХК гэсэн бичигтэй куртиктэй залуу ирээд “ахаа та таксинд явах уу” гэхээр нь хаашаа гэсэн чинь “Арцадын хашаанаас гурил будаа ачаад захын хойд талын контэйнерт  буулгана” гэхээр нь явсан. ...Тэр залуу өөрөө шар өнгийн жижиг тэрэгтэй явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,  2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Ажилд түр томилох тухай”, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай” тушаал” /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,  Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 133 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 96-98 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 
 
Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч Х.*******ийн зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.*******ийг зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Х.*******ийн үйлдлээс хохирогч Арцат Богд Трейд ХХК-д 4,191,300 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай үнэлгээний тайлангаар, хохирогч эд 3.880.000 төгрөгийн хохирол учирсан болох Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 133 дугаартай үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдож байна. 

Х.******* нь хохирогч эд 1,000,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.*******өөс 7,071,300 төгрөг гаргуулж хохирогч Арцад богд трейд ХХК-д 4,191,300 төгрөг, хохирогч эд 2,880,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ. 

     Шүүгдэгч Х.******* нь 2,880,000 төгрөгийн хохирлыг хохирогч эд,  4,191,300 хохирогч “Арцад богд трейд ХХК”-д нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж байна.  

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдлуудыг тал бүрээс нь авч үзсэн. Иймд шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Өмнө нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлөөгүй болохыг  дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Өөрийн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Өмнөх 500,000 төгрөгийн торгуулийг 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөөрэй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бичиг өгсөн. Тэгээд би шүүх хурлаасаа гарч ирээд дараа нь төлье гээд төлөөгүй байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч Х.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Х.******* нь урьд ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хх-ийн 79,/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/237 дугаартай албан бичиг зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч Х.*******ийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******өд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022ШТ/226 дугаартай  шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Х.******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 4  дүгээр багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч Х.*******ийн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг нэг жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Өвөрхангай  аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******өд мэдэгдэж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Х.*******өд оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж, 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгин овогт Хэнмэдхэвийн *******ийг зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Шүүгдэгч Боржгин овогт Хэнмэдхэвийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******өд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022ШТ/226 дугаартай  шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******өд нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Х.*******өд мэдэгдсүгэй. 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Х.*******өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.*******өөс 7,071,300 төгрөг гаргуулж хохирогч Арцад богд трейд ХХК-д 4,191,300 төгрөг, хохирогч эд 2,880,000 төгрөг тус тус олгосугай.  

8. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

        11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР