Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******23 оны 02 дугаар сарын ******* өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, иргэн, Улаанбаатар хотод ******* оны 09 дүгээр сарын ******* өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, Техник технологийн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, овоон ******* тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:/

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь *******22 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн сум, 4 дүгээр багийн Гүн-худгийн 37 тоотод байх Б.Мядагийн гэрт 14 нас 09 сартай байсан арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж түүнтэй бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …*******22 оны 04 сарын сүүлээр би pubg тоглоомоор танилцаад *******22 оны 05 сарын 01-ээс хойш бид хоёр үерхэж эхлээд 01 сар гаруй чаталж байгаад уулзах өдрөө *******22 оны 05 сарын 27-ны өдөр товлоод уулзсан. Тэр өдрийнхөө зургийг би дарж авсан. Зургууд надад байгаа. Түүнээс хойш 2 хоногийн дараа унтахдаа ярихад бэлгийн харьцаанд оръё гэхээр нь болох юм уу гэхээр нь болно, зүгээрээ гэж байсан. Тэрнээс хойш байнга уулздаг болсон. *******22 оны 06 дугаар сарын 02-нд би явж, 06 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэт хот руу дадлагад яваад энэ хугацаанд аав нь охиноороо дамжуулж хэлэхдээ чи над дээд ирээд ажилд туслаад өгөөч, цалин хөлсийг чинь гомдоохгүй шүү гэхэд нь би за тэгье гээд очиж байсан. Тэгээд *******22 оны 07 дугаар сарын ******* өглөө бид хоёр гаас хот руу манай гэр лүү явсан. *******22 оны 07 дугаар сарын ******* орой ******* цагт хотоос гарч Завхан аймаг руу явсан. *******22 оны 07 дугаар сарын 14-ийг хүртэл надтай хамт Завхан явж байгаад 15-ны өглөө ирсэн. *******22 оны 07 дугаар сарын 16-ны өглөө би руу  таксинд суулгаад явуулсан. *******22 оны 07 дугаар сарын 23-ны өдөр аав нь дуудахаар нь оройны таксигаар очсон. *******22 оны 08 сарын 23-ыг хүртэл тэд нартай цуг байсан. Тэгээд *******22 оны 08 сарын 24-ний өглөө аав ээж нь би охиноо уг авч явна. Сайншанд руу явна, тэнд ажил байгаа гээд явсан. Би тэр өдөр нь цуг яваад замдаа Улаанбаатар хотод бууж үлдсэн.  Тэрнээс хойш *******22 оны 08 сарын 27-ны өдөр жирэмсэн болсноо надад хэлэхээр нь би наад хүүхдийг чинь төрүүлнэ, би авхуулахгүй гэхэд ээж нь авхуулна гэж дайраад, аавд нь хэлээгүй. *******22 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ээж вокзал дээр очиж уулзсан. Тэгээд манай ээж аавынх нь дугаарыг нь аваад манай хоёр хүүхэд ийм болжээ, жирэмсэн болжээ одоо яах вэ энэ хүүхдийг төрүүлмээр байна гэхэд нэгэнт ийм юм болсон юм чинь төрүүлэхээс яах вэ гэж аав нь хэлж байсан. Тэгээд *******22 оны 10 дугаар сарын эхээр манай ******* дугаар хороонд манай хаягаар ээж жирэмсний хяналтад ороход нь би регистрийн дугаарыг нь сонсоод 15 настай гэдгийг мэдсэн. ...гэх мэдүүлэг.

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс

Хохирогч О. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тай *******22 оны 05 сард Фэйсбүүк чатаар танилцаад тогтмол холбогдож байгаад *******22 оны 05 сарын 24-нд суманд вагоноор ирэхээр нь би тосож аваад Гүн-худаг 37 тоотод манай эмээ "Мядаг"-нд ирсэн. Тэгээд эмээгийнд би манай 2 дүү Мандуухай, Хос-гарьд” нарын хамтаар 3 хоносон. Би ийг ирснийх нь маргааш орой буюу 25-ны орой анх удаа бэлгийн харьцаанд орсон. *******22 оны 05 дугаар сарын 27-ны өглөө үүрээр таксигаар Улаанбаатар хот руу явсан. Үүнээс хойш *******22 оны 07 дугаар сарын 09-ний орчим ирээд 2 хоноод явсан. Тэгэхэд бас бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Тэгээд ийн хамтаар Улаанбаатар хотод очиж аав, ээж нь болох , нарын хамтаар Завхан аймаг руу хамт явж байсан. Үүнээс хойш ойрхон ойрхон байнгын холбоотой уулзаж бэлгийн харилцаанд тогтмол орж байсан. Заримдаа би өөрөө хот руу очиж уулзаж байсан. ...Би *******22 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ээж хамтаар тест авч үзээд мэдсэн. Тэгээд үүнээс 2 хоногийн дараа би т хэлсэн. Тэр хэлсэн өдрийн орой нь намайг "наад хүүхдээ авхуулах юм уу" гэж хэлсэн. ...Би тай анх танилцахдаа буюу *******22 оны 05 сарын үед чатаар *******22 оны 08 сард би 16 нас хүрнэ гэж хэлсэн. Би *******23 оны 08 дугаар сард 16 нас хүрнэ. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Цаашид би *******тай баймааргүй байна. Би хүүхдээ бол гаргана. Тэгээд ээжийнхээ нэр дээр өсгөнө л гэсэн бодолтой байна. ...Би *******тай бэлгийн харьцаанд орсон байсан тухайгаа хэн нэгэнд хэлж байгаагүй. Харин *******22 оны 08 дугаар сарын сүүлээр жирэмсэн болсон гэдгийгээ мэдэх үедээ ээждээ тай бэлгийн харьцаанд орж, түүнээс жирэмсэн болсон гэдгийгээ хэлсэн. *******ийн ээж нь *******22 оны 08 дугаар сарын сүүлээр утсаар надтай “би өөрийнхөө хүүхдийн хүүхдийг төрүүлнэ, та хоёрыг суулгана, цаашид цуг амьдарна” гэж яриад манай аав, ээжтэй уулзаад намайг Улаанбаатар хот руу авч явж жирэмсний хяналтад оруулсан. Гэтэл сүүлдээ ******* нь нэг удаа гар хүрсэн, намайг дарамтлах болсон, мөн бид хоёрын хоорондын харилцаа таарч тохирохгүй болсон тул би д өөрийн аав: ээж дээр ирсэн. ...Би *******аас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдол байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 9-10, 12 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би нөхрийн хамт *******22 онд "Макс агро" фермерт гэрээгээр ажилладаг байсан. Гэртээ ирж очин байдаг байсан юм. *******22 оны 05 дугаар сарын сүүлээр байх хугацааг нь сайн санахгүй байна, манай охин надад "миний утсаар танилцсан найз хөвгүүн манай гэрт ирнэ гэж байна, яах уу" гэхээр нь би "утсаар танилцсан юм олигтой юм биш байлгүй дээ, хэрэггүй" гэсэн. Удалгүй 2 хоногийн дараа байх би нөхөртэйгөө үхрийн фермер дээрээс руу орж ирэхэд нэг хөвгүүнтэй л явж байсан. Тэгээд дараа нь би түүний дагуулж явсан залуу нь манай охины утсаар танилцсан залуу гэдгийг нь мэдсэн. Би хөдөөгөөс охин руугаа яриад “наад хүүхдээ гэр лүү нь явуулаарай” гэхэд “зардлын мөнгө байхгүй гэнэ ээ” гэхээр нь би ирж хот руу таксинд суулгаж явуулсан. Тухайн үедээ “Эрдэнэт рүү дадлагад явна” гэж ярьж байсан шиг санаж байна. ...Түүнээс хойш ******* нь манайд ирж хэд хоноод, охин ч хот руу тэдний гэр лүү явж хэд хоноод л байдаг байсан юм. Би тухайн үед т “миний охин 16 насанд хүрээгүй жаахан байгаа шүү, үерхэж нөхөрлөж болно, унтаж хэвтэж болохгүй шүү” гэж анхааруулж байсан. Гэтэл *******22 оны 08 дугаар сарын сүүлээр манай охин миний утсаар чаталж байгаад чатаасаа гаралгүй надад утсыг буцаагаад өгчихсөн. Тэгээд би тэр хоёрын харьцсан чатыг уншиж үзээд жирэмсэн болчихсон гэдгийг нь мэдсэн. Охиноос болсон асуудлын талаар тодруулахад “*******22 оны 05 дугаар сарын сүүлээр ийг анх ирсэн өдрийнх нь маргааш нь унтсан” гэж ярьсан. Түүнээс өмнө би тэр хоёрыг бэлгийн харьцаанд ордог байсан тухай мэдээгүй байсан. Би ч О.ийн хүүхдийг авхуулах тухай бодож байгаад аавд нь хэлсэн чинь “яах юм бэ, дараа нь хүүхэд гаргаж чадахгүй болчихдог гээ биз дээ. гаргавал гаргана биз дээ” гэсэн. Мөн гэдэг хүний аав, ээж нь “хүүхдийнхээ хүүхдийг гаргана” гээд байсан тул охиноо Улаанбаатар хот руу явуулж жирэмсний хяналтад оруулсан. Гэтэл гэдэг хүүхэд Улаанбаатар хотод байхдаа миний охинд гар хүрсэн, өөр хүн амьтантай чаталж, миний охиныг дарамталдаг гэж сонссон, мөн миний охин уйлж ярьдаг болохоор нь охиноо авч ирж сумын Нэгдсэн эмнэлэгт хяналтад оруулсан. Би охиноо цаашид гэх хүүхдээс хол байлгамаар байна, охиноо эрүүл саруул төрүүлээд, хүүхдээ өөрсдийнхөө нэр дээр авч, охиныхоо ирээдүйн төлөө сайхан амьдруулмаар байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...******* нь манай том хүү байгаа юм. *******22 оны хэдэн сараас гэдгийг нь мэдэхгүй байна, манай хүү д амьдардаг нэг охинтой чатаар харьцаж эхэлсэн юм шиг байгаа юм. *******22 оны 05 дугаар сарын сүүлээр манай хүү “д очоод найз охинтойгоо уулзчихаад ирлээ” гэж надад хэлж байсан. Түүнээс хойш тэр хоёр утсаар ярих, чат бичих, видео холболт хийх зэргээр харьцаж байсныг нь би мэдэж байсан. Тэгээд *******22 оны 07 дугаар сард надад “манай найз бид нартай цуг Завхан явж болох уу” гэж асуусан. Тухайн үед бид гэр бүлийн хамт аялал зугаалгын шугамаар явахаар төлөвлөсөн байсан юм. Тиймээс би аас "найз охины чинь аав, ээж зөвшөөрч байгаа бол цуг явж болно" гээд тэднийг дагуулж явсан юм. Тухайн үед О. бидэнд "энэ жил 16 нас хүрнэ" гэж ярьж байсан. Манай хүү ******* ч гэсэн ийг "*******22 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн өдөр нь болно, 16 нас хүрнэ" гэж ярьж байсан. Гэтэл *******22 оны 08 дугаар сард би ийг жирэмсэн гэдгийг нь мэдсэн. ******* өөрөө надад “ жирэмсэн гэнэ. бид хоёр хүүхдээ гаргахаар шийдсэн, цаашид цуг амьдарна” гэж хэлсэн. Би тэгээд ийн аав, ээжтэй нь ярилцаж, хүүхдийг төрүүлэхээр тохирч, би өөрийнхөө хаяг дээр ийг жирэмсний хяналтад оруулсан. Тэгээд ийг жирэмсний хяналтад оруулж байх үедээ 16 биш 15 настай гэдгийг мэдсэн. ...Би *******22 оны 08 дугаар сард ийг жирэмсэн гэдгийг мэдсэнийхээ дараа л тэднийг бэлгийн харьцаанд ордог байсан гэдгийг нь мэдсэн Түүнээс өмнө мэдээгүй. ... ч манай гэр бүлтэй, манай хүү ч ийн гэр бүлтэй танилцаад, бие биеийнхээ гэрээр орж, хонож өнжөөд явдаг байсан. Харилцан хоёр талаасаа бие биеийгээ хүлээн зөвшөөрч, хоёр хүүхэд маань гэр бүл зохиож амьдрах байх гэж бодон байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. ...Би Улаанбаатар хотод амьдарч суралцдаг. *******22 оны 05 дугаар сард pubg тоглоомоор нэг баг болж тоглодог байсан гэдэг охинтой Fасеbоок чатаар танилцаж харилцаж эхэлсэн. Тэгээд гэх чатаар танилцсан охинтойгоо Сэлэнгэ аймгийн суманд уулзахаар тохиролцоод *******22 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би д ирсэн. Ирээд уулзаад *******22 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд түүнтэй цуг нэг гэрт байсан. Тэр гэрт нь намайг очиход эмээ болон 2 дүү нь байсан. Тухайн үед надад "аав, ээж хоёр "сүү хувьцаат" компанийн хашааг барьж байгаа, хөдөө байгаа" гэж хэлж байсан. Би ийн гэрт нь байх хугацаандаа буюу *******22 оны 05 дугаар сарын 29-ний өдөр анх удаа түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би түүнтэй дахин бэлгийн харьцаанд ороогүй бөгөөд 2 хоногийн дараа буюу *******22 оны 06 дугаар сарын 03-аас 06 сарын 24-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотод сургуулийн дадлага хийсэн. ... нь манай гэр бүлтэй, би ийн гэр бүлтэй танилцаад, хоёр талын гэр бүлийн гишүүд биднийг цуг амьдрах гэр бүл болохыг зөвшөөрсөн байсан. Тиймээс бид хоёр дээрх цаг хугацаанд байнга цуг байдаг байсан бөгөөд тогтмол бэлгийн харьцаанд ордог байсан. ...Тэгээд *******22 оны 08 сарын сүүлээр надад жирэмсэн болсон тухайгаа хэлээд жирэмсний тестийн зураг явуулж байсан. Түүнээс хойш ийг манай ээж, аав Улаанбаатар хотод аваачиж жирэмсний хяналтад оруулсан. Түүнийг гаас Улаанбаатар хот руу жирэмсний хяналтад оруулахаар авч явахад түүний эцэг эх нь зөвшөөрсөн. *******22 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод би өөрийн таньдаг дүү эмэгтэйтэй тааралдсан чинь намайг хардаад бид хоёрын хооронд маргаан болсон. Тэгээд уурлаад руу явсан. ...Би түүнийг айлган сүрдүүлсэн болон хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Бид хоёр харилцан тохиролцож бэлгийн харьцаанд ордог байсан. Анх удаа ийн гэрт түүнтэй бэлгийн харьцаанд орох үед ийн эмээ болон дүү нар нь байшинд нь цуг байсан. Бид хоёрыг бэлгийн харьцаанд ордог байсан гэдгийг ийн аав ээж нь мэддэг байсан. ...Би түүнээс анх бэлгийн харьцаанд орохдоо “зүгээр юм уу, болох юм уу” гэхэд “зүгээр болно” гэхээр нь бэлгийн харьцаанд орсон. Надад би насанд хүрчихсэн гээд байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 21-22 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 4 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч О.ийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 25 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч О.ийн насыг тоолсон тухай тэмдэглэл/Хх-ийн ******* дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ийн “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” бүртгэлийн дэвтрийн хуулбар/хх-ийн 39-45 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 34 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч О.ийн хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл/хх-ийн 50 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч О., түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт/хх-ийн 52 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн сумын 4 дүгээр баг, Гүн-худгийн 37 тоотод оршин суух, Б.Мядагийн гэрт арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй 14 нас 09 сартай хохирогч О. *******22 оны 05 дугаар сард анх бэлгийн харилцаанд орж, *******22 оны 07 дугаар сард дахин бэлгийн харилцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Насанд хүрээгүй хохирогч О.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 9-10, 12 дугаар хуудас/, гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч П.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч О.ийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 25 дугаар хуудас/,насанд хүрээгүй хохирогч О.ийн насыг тоолсон тухай тэмдэглэл/Хх-ийн ******* дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч ийн “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” бүртгэлийн дэвтрийн хуулбар/хх-ийн 39-45 дугаар хуудас/,шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******аас гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч *******ийг Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч О. нь шүүгдэгч *******ийн дарамт шахалт, хүчирхийлэлд автаж бэлгийн харьцаанд ороогүй, өөрийн хүсэл зоригийн дагуу хүсэж, бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн хэдий ч шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч ерөнхий боловсролын сургуулийн сурагч 14-15 настай болохыг мэдэж байсан, 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан боловч бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хохирол төлбөрийн талаар:

   Насанд хүрээгүй хохирогч О., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хавтаст хэрэгт нотлох баримтаар хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан боловч  бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь нэгэнт шүүгдэгчтэй ял тохиролцсоны үндсэн дээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа  учраас дээрх үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй ба шүүгдэгчид ашигтай байх хуулийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “гэр бүл, ёс суртахуун, өв уламжлалын сургалт”-д хамруулах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын сонсгосон ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Арван найман насанд хүрсэн хүн, хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан боловч бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийг 01 жилийн хугацаагаар тэнссэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******т  “гэр бүл, ёс суртахуун, өв уламжлалын сургалт”-д хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч О., түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ