| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2023/0008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулсан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* ******* суманд ******* оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт, ******* аймгийн ******* ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овгийн /рд:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 00 цаг 07 минутын үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-суудлын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах прокурорын байгууллагын үүдний шилэн хаалгыг цоожтой байхад нь төмрөөр цохиж хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж улмаар 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад миний өгсөн мэдүүлэг бүгд үнэн учраас надад одоо нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2023 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө манай байгууллагын үүдний шилэн хаалганы шилийг гэх хүн нь хагалсан байсан. Тэгээд намайг байгууллагыг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр томилон оролцуулж байна. ...Манай байгууллагын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх хүнээс хохирлоо өнөөдөр барагдуулж авсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...2023 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт ээлжийн ажилтай хоносон юм. Тэгээд ажил үүргээ гүйцэтгээд уулзалтын өрөөнд сууж байтал 2023 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 00 цаг өнгөрч байхад 2-3 удаа юм цохих чимээ гарсан тэгээд уг чимээг сонсоод гэх туслах ажилтан юм хийж байна гэж бодсон чинь тас гээд юм хагарч байгаа дуу гарсан тэгээд би өрөөнөөс гарч ирээд хартал гарч ирсэн тэгээд үүд рүү харсан чинь хаалганы гадаа хүн зогсож байсан. Гэртээ юм барьчихсан байхаар нь гараагүй, надад наад хүн чинь сүх барьчихсан байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг зогсож байгаад наад хүн чинь хаалганы шил хагалаад хаячихсан байна цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан. Тэр хүн тэгээд цаашаа яваад өгөхөөр нь би араас нь гарсан чинь алга болчихсон байсан. Камертаа харж байсан чинь буцаад нөгөө залуу хүрч ирээд хаалга дээр ирээд хойшоо яваад өгсөн. Дуудлагын цагдаа ирээд би цагдаад хаашаа явсан гэдгийг нь хэлээд цагдаа аваад явсан. Тэр залуу ажлын хөх цайвар өнгийн хувцастай байсан. Манай хаалгыг цохисон төмрийг нь цагдаа нар аваад явсан юм. ...Тэр залуутай өөр хүн байгаагүй ганцаараа зогсож байгаад хагалсан, цагдаа ирсний дараа тэр залуу дээр өөр нэг хүн ирж байгаа харагдсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой 2 хүнтэй 3 шил 0.75 литрийн архи МН бааранд хувааж уусан. Тэгээд гараад ганцаараа Сити гээд буудал руу очиж хонох гэж байна гэж бодсон юм. Тэгээд хаалга онгойлгох гэтэл түгжээтэй байхаар нь уурлаад төмрөөр цохичихсон байсан. Би бол нэлээд согтуу байсан яг юу болсон гэдгээ санахгүй байгаа юм. Хаалгыг нь эвдсэн гэдгийг санаж байна шил хагарч байсныг нь санаад байгаа юм, ухаан орж гараад байсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 39 дүгээр хуудас/
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 4 дүгээр хуудас/
-Арвижих эстимэйт ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/02 дугаартай дүгнэлт/Хх-ийн 25 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэг шүүгдэгчээс хохиролд 1500000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/Хх-ийн 55 дугаар хуудас/
Шүүгдэгч *******н гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 56 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогч, иргэний нэхэмжлэгчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний шөнийн 00 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын гадна шилэн хаалгыг төмрөөр цохиж хагалж “ Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн” 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/,шүүгдэгч *******н мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 39 дүгээр хуудас/, Арвижих эстимейт ХХК-ний үнэлгээний тайлан/Хх-ийн 25 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг/CD/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******н гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******н гэмт үйлдлийн улмаас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын гадна хаалганы шил хагарч байгууллагын эд хөрөнгөд учирсан хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврыг гэмт хэргийн улмаас үүссэн хохиролд тооцож, хавтаст хэрэгт мэргэжлийн байгууллагаар гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хаалганы шилэнд үнэлгээ тогтоосон үнэлгээгээр шүүгдэгч ******* нь хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч хохирлоо бүрэн авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно./хх-ийн 55 дугаар хуудас/
Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч буюу иргэний нэхэмжлэгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4х4 см өргөн 48 см урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий CD-ыг хэрэгт хавсаргаж хадгалж,хохирогч буюу иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450/дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4х4см өргөн, 48см урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгаж, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгчид 1500000/нэг сая таван зуун мянга/төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж хадгалахыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ