| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00447/И |
| Дугаар | 135/ШШ2019/00469 |
| Огноо | 2019-05-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2019/00469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00447/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дүгээр баг, .. дугаар хорооллын .. дугаар байрны .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, харилцах утас ..******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дүгээр баг, .. дүгээр хороолол, .. дүгээр байр, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, харилцах утас ..., ******* холбогдох
Хүүхдийн асрамж өөрчилж, хүүхдийн тэтгэлгийг зогсоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 726 дугаар шийдвэрээр эхнэр болох ******* гаас гэрлэлтээ цуцлуулж, охин ******* ээжийн асрамжид өгч, хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн. Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ээж, аав хоёрынхоо дунд охин маань амьдарч байгаад 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ээжтэйгээ амьдарсан. Ингээд охин ******* ийн хүсэлтийг ээж Б бид хоёр ярилцаж үзээд охиноо аав миний асрамжид шилжүүлэн, охин маань Дархан сумын 19 дүгээр сургуулийн 2/а ангид суралцаж байна. Ийм учраас охин ******* ийн асрамжийг өөрчилж, эцэг ******* миний асрамжид шилжүүлэн тогтоож, хүүхдийн тэтгэлгийг зогсоож өгнө үү. Миний бие ******* тай гэр бүл болоод 10 жил хамт амьдарсан. Бид таарч тохирохгүйн улмаас гэр бүлээ цуцлуулаад 1 жил болж байна. Бид дундаасаа нэг охинтой, охин маань 8 настай, гэр бүлээ цуцлуулахад охин маань шүүхийн шийдвэрээр ээжийнх нь асрамжид үлдээсэн. Одоо асран хамгаалах эрхийг өөр дээрээ авах хүсэлтэй байна. Охин маань аавынхаа асрамжид байх хүсэлтэй одоо 19 дүгээр сургуульд сурдаг, 2-р анги, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр над дээр ирсэн. Цаашид өөрийн асрамжид байлгах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь 2018.06.25-ны өдөр ******* гэрлэлтээ цуцлуулж, охин ******* өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгосон. Охин маань өөрийн хүслээр аав Мөнхболдтойгоо 2018.9.26-ны өдрөөс эхлэн амьдарч байгаа. Мөн Дархан-Уул аймгийн 19 дүгээр дунд сургуульд сурч байгаа. Миний бие одоогоор Улаанбаатар хотын Энэрэл эмнэлэгт ажиллаж байгаа. Охин маань аавдаа их хайртай. Аавыгаа бас өвөө, эмээгээ санаж байна, ээж ээ би аавтайгаа хамт баймаар байна гэсэн хүслийг нь хүндэтгэж аавтай нь хамт байлгасан. Иймээс тэтгэмжийг цуцалж, асрамжаа өөрчлөхийг зөвшөөрч байна. Бид 2009 онд гэр бүл болсон, тэр хугацаанд ******* төрсөн, бид гэр бүлээ 2018 онд цуцлуулсан, шүүхийн шийдвэрээр охин маань ээжийнхээ асрамжид байхаар гарсан боловч, охин маань хотод дасахгүй, аавыгаа санаад байна, өвөө эмээгээ санаад байна гээд өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзээд аавынх нь асрамжид явуулсан, одоо аавтайгаа хамт байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчилж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зогсоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2019 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр охин ******* төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 726 дугаартай шийдвэрээр *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр охин ******* эх ******* гийн асрамжид үлдээж, эцэг ******* оос хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* нь ... үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ээж, аав хоёрынхоо дунд охин маань амьдарч байгаад 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ээжтэйгээ амьдарсан. Ингээд охин ******* ийн хүсэлтийг ээж Б, бид хоёр ярилцаж үзээд охиноо аав миний асрамжид шилжүүлэн, охин маань Дархан сумын 19 дүгээр сургуулийн 2/а ангид суралцаж байна. Ийм учраас охин ******* ийн асрамжийг өөрчилж, эцэг ******* миний асрамжид шилжүүлэн тогтоож, хүүхдийн тэтгэлгийг зогсоож өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр охин ******* эцэг ******* ын асрамжид үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж тайлбар гаргасан боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул сар бүр тэтгэлэг гаргуулан эх ******* гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин ******* ийн асрамжийг өөрчлөн эцэг ******* ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ******* 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх ******* гаар тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* гаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА