| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/30 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/30
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч Х.Ө, х
охирогчийн хууль ёсны төлөөлөгч К.С, Н.Ж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч И ургийн овогт Дгийн Бт холбогдох 2213003410023 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1969 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрсөн, 54 настай, эмэгтэй, ам бүл 2, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт гэх, Баян-Өлгий аймгийн Алтай сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И ургийн овгийн Дйн Б, регистрийн дугаар
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь хүү болох Б овогтой А 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байхад бодит байдлыг нууж, 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дүгээр сар хүртэл Б.Ад төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж 2,900,000 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэрт нийт 11,100,000 төгрөгийг тус тус авч, нийгмийн даатгалын болон халамжийн санд 14,000,000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Би 8 хүүхэд төрүүлсэн хүн. 4 хүүхэд маань нас барсан. Нөхөр маань ч нас барсан. Нэг айлаас 5 хүн нас барсан байхад Улсын бүртгэлийн хэлтсээс нэг ч удаа нас барсны гэрчилгээ авч үзээгүй. Нас барсны гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс авахыг би мэдээгүй. Мэдлэг боловсролгүйгээс болж өөрөө өөрийгөө хохироосон. Нас барсны гэрчилгээ эмнэлгээс гарна гэж бодсон. Өмнө нь нөхөр маань нас барихад ч эмнэлгээс нас барсан тухай бичиг авч байсан. Улсын бүртгэлийн хэлтсээс нас барсны гэрчилгээ авч үзээгүй болохоор сайн ойлгоогүй. Одоо гарсан хохирлыг өөрөө төлж өгье. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.С мэдүүлэхдээ “Алтай сумын иргэн 2 талийгаач Б овогтой А 2020 оны 3 дугаар сард нас барснаас хойш хүүхдийн мөнгийг хууль бусаар авч байсан гэж үзэж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд 18 насанд хүрсэн, Монгол Улсын харьяатаас гарсан, эсвэл хүүхэд нас барсан тохиолдолд зогсоох ёстой. Талийгаачийн эцэг, эх нь хүүхдээ нас барсан тухай улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас 2020 оны 3 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл 2900000 төгрөг хохирол учруулсан. Иймд нийгмийн халамжийн санд учруулсан хохирлыг нэхэмжилж байна” гэв.
1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж мэдүүлэхдээ “ Талийгаач Аын аав болох Найдангийн Б нас барсны дараа тэжээгч алдсаны тэтгэмжийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолгосон байна. Тэрнээс хойш тасралтгүй 2023 оны 01 дүгээр сар хүртэл авч байсан. Манай Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийг тухайн сарны 01-ний өдөр олгодог. Сарын эхэнд буюу 01- нд тэтгэврийг олгохын тулд өмнөх сарын сүүлийн өдөр тэтгэврийн файлаа бэлдээд банканд явуулдаг. Түүний дагуу 2023 оны 01 дүгээр сарын тэтгэвэр орсон байгаа. Талийгаач А 2020 оны 3 дугаар сард нас барсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэжээгч алдсаны тэтгэврийг тэжээгч нас барснаас хойш 14 хоногоос хойш өргөдөл өгсөн бол нас барсан өдрөөс хэрэв 14 хоногийн дотор өргөдөл өгөөгүй бол өргөдөл өгсөн өдрөөс эхлээд 19 нас хүртэл, мөн нас барсан бол нас барсны дараагийн сар хүртэл, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл олгох ёстой. Талийгаач Аын хувьд 2020 оны 3 дугаар сард нас барсан учраас 2020 оны 3, 4 сарын тэтгэврийг бүтэн олгоод 2020 оны 5 дугаар сарын 01-ээс тэтгэвэр нь зогсох ёстой. 2020 оны 5 дугаар сарын 01-ээс 2023 оны 01 дүгээр сар дуустал 11100000 төгрөгийг үндэслэлгүй авсан байна. Тиймээс хохирогчийн хувьд шүүгдэгчээс нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлттэй байна” гэв. 2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213003410023 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2.1. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн талаарх илтгэх хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Сн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр 2014 оноос хойш ажиллаж байна. Тус аймгийн Алтай сумын 5 дугаар багийн иргэн Бийн А нь 2011 оны 07 дугаар сараас эхлээд 2022 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр авч байсан байна. 2022 оны 08 дугаар сард хамгийн сүүлд аваад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн газарт нас барсан төлөвт бүртгэгдсэн байна. Харин Бйн А нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан талаар Улсын бүртгэлийн лавлагаанд дурдагдсан байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан төлөвт бүртгэгдсэн байна. Тэгэхээр Б.Аыг 2020 оны 03 дугаар сарын 16- нд нас барснаас хойш 7 хоногийн дотор Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж нас барсны төлөвт бүртгэж нас барсны гэрчилгээ авах нь ар гэрийнхний үүрэг байгаа юм. Гэхдээ Б.А нас баарснаас хойш Улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд нас барсан төлөвт ороогүй тохиолдолд манай нийгмийн халамжийн сангаас өгөгддөг аливаа халамжийн мөнгө зогсохгүй, хэвээр олгогддог байгаа. Б.А 2020 оны 03 дугаар сард нас барсан боловч улсын бүртгэлийн газрын мэдээллийн сангийн нас барсан бүртгэлд бүртгэгдээгүй тул 2020 оны 03 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн авч байсан байна. Гэхдээ Б.А 2020 оны 03 дугаар сарын 16-нд нас барсан тул энэ сарын хүүхдийн мөнгийг авах эрхтэй. Ингэхэд Б.А нас барсны дараа түүний хүүхдийн мөнгийг 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хууль бусаар авч байсан байна. Энэ хугацаанд нийгмийн халамжийн санд 2,899.168 төгрөгийн хохирол 3 учирсан байна. Манай байгууллагын дагаж мөрдөж байгаа Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 2.9 дүгээрт зааснаар "...Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинээр төрсөн, нас барсан, харьяатаас гарсан зэрэг 0-18 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, овог, нэр, оршин суугаа хаягийн мэдээллийг тухай бүрд төрийн байгууллагатай мэдээлэл солилцох системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ...” гэж заасны дагуу иргэнийг нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлснээр төрийн байгууллагатай мэдээлэл солилцох системээр манай байгууллагад хүргүүлснээр нас барсан иргэдийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ зогсдог байгаа. Нас барсан иргэн Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн нас барсан төлөвт бүртгүүлээгүй тохиолдолд манай халамжийн сангаас олгодог тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээг зогсоох боломжгүй. Тухайн Монгол Улсын иргэнийг нас барсан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлж нас барсны гэрчилгээ авах үүргийг ар гэрийнхэн хүлээдэг юм. Төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж нь халамжийн тэтгэмж болон нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамаарна. Нас барсан гэх хүүхдийн нэр дээр сар бүр авч байсан гэх хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тооцож, буруутай этгээдээр төлүүлэх саналтай байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
2.3. Хууль ёсны төлөөлөгч Н.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргаар ажиллаж байна. Би энэ байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Би Бийн А гэдэг хүүхдийг бол танихгүй. Б.А нь 2017 оны 10 дугаар сараас эхлэн аав болох Б нас барсан тул түүний тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан байна. Б.А нь нэг ёсондоо 2017 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан байна. Мөн 2023 оны 1 дүгээр сарын тэтгэвэр нь бас тавигдсан байна. Харин Б.А 2020 оны 03 дугаар сард нас барсан талаар манай байгууллага огт мэдээгүй бөгөөд танай байгууллагаас анх удаа л сонсож мэдэж байна. Б.Аын аав нь Б нас барсны дараа 2017 оны 10 дугаар сараас эхэлж Аын нэр дээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, түүнийг ээж нь болох Дөчин овогтой Б аваад явж байсан байна. Манай Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр зэрэг тэтгэвэр авдаг. Манай байгууллагаас тэтгэвэр авдаг Монгол улсын иргэн нас барсан тохиолдолд тухайн нас барсан иргэний ар гэрийн хүмүүс ирж өөрсдөө бүртгүүлж тэтгэврийг зогсоолгоно. Эсвэл тухайн нутаг дэвсгэр хариуцсан нийгмийн даатгалын байцаагч мэдсэн тохиолдолд зогсоох ёстой байдаг. Нас барсан талаар манай байгууллагад ямар нэгэн мэдээлэл ирээгүй тохиолдолд манай байгууллагаас олгож байгаа тэтгэврийг бид нарын зүгээс зогсоох боломжгүй. Тухайн нас барсан иргэний ар гэрийн хүн нас барсны гэрчилгээг авч ирж хасалт хийлгэх ёстой. Тэгсэн тохиолдолд нас барсан сар, нас барсны дараагийн сарын тэтгэврийг бүтэн олгож байж сангаас хасалт хийнэ. Б.Аын хувьд бол 2020 оны 03 дугаар сард нас барлаа гэхэд тухайн оны 03, 04 дүгээр сарын тэжээгчээ алдсаны тэтгэврийг бүтэн олгож 2020 оны 05 дугаар сараас зогсоох ёстой. Манай байгууллагад Б.А нас барсан талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй, ар гэрийнхэн ирж бүртгүүлээгүй тул Б.Аын тэжээгчээ алдсаны тэтгэвэр одоо хүртэл олгогдоод явж байна. Үүнийг Б.Аын ээж нь Дөчингийн Б авч байна. Манай байгууллагын зүгээс Б.А нас барсны дараа манай байгууллагад мэдэгдэхгүйгээр одоо хүртэл авч байсан нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг барагдуулах саналтай байна. Б.А 2020 оны 03 дугаар сард нас барсан тул 2020 оны 03, 04 дүгээр сарыг олгох ёстой байдаг ба 2020 оны 05 дугаар сараас тэтгэвэр хасагдах ёстой байгаа. Иймд 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл нийт 8 сард сар бүрд 300,000 төгрөгөөр нийт 2,400,000 төгрөгийн хохирол учирсан байна. Дараа нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар дуустал сар бүр 300,000 төгрөг гэхэд нийт 3,600,000 төгрөг болж байна. Дараа нь 2022 оны 01 дүгээр сард 300,000 төгрөг авсан. 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар дуустал сар бүр 400,000 төгрөгөөр тооцоход нийт 4,700,000 төгрөг авсан байна. Мөн 2023 оны 01 дүгээр сарын файл банканд Б.Ад тэжээгчээ алдсаны тэтгэвэр тавигдсан ба мөн 400,000 төгрөг орно. Ингээд Б.А нас барснаас хойш нийт 11,100,000 төгрөгийг түүний ээж нь болох Дөчингийн Б авч байсан байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 4 дахь тал),
2.4. Гэрч Т.Мн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Алтай сумын 5 дугаар багийн иргэн Б.Аыг мэднэ. Б.А нь өнгөрсөн 2020 оны 03 дугаар сарын үед нас барсан гэж сонссон. Б.А нар холын хамаатан болдог юм. Б.А нас барахад гэрт нь би очиж байсан. Гэхдээ би А яаж нас барсныг мэдэхгүй байна. Тухайн үед би Алтай сумын 5 дугаар багийн Засаг дарга байсан юм. Б.А халамж авдаг байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Харин Аын аав нь Б 2017 онд нас барсан. Тэр үед А 18 нас хүрээгүй байсан тул тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан байж магадгүй. Мөн хүүхдийн мөнгө авч байсан байх. Яг нарийн бол мэдэхгүй. Б.А нас барсны гэрчилгээ авсан байх. Түүнийг манай сумын улсын бүртгэлийн ажилтан Болормаа мэдэж байгаа байх. Б.А нас барахаас өмнө ээж Б, ах болох Ал, Ан, эгч нь Н нарын хамт амьдарч байсан. А гэдэг ах нь одоо Улаанбаатарт байгаа. А гэдэг ах нь хөдөө 5 дугаар багт мал маллаж байна. Нандинцэцэг эгч нь Алтанцөгц сумын иргэнтэй гэр бүл болсон одоо Алтанцөгцөд амьдарч байгаа. Ээж нь Б аймгийн төвд байдаг....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
2.5. Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би Алтай сумын 5 дугаар багийн иргэн Б овогтой Аыг танина. Б.А нь 2020 онд нас барсан талаар сумын Эрүүл мэндийн төвийн АМ-7 маягтын дагуу баталгаажуулдаг. Б.А нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэртээ нас барсан талаарх мэдээллийг мөн Эрүүл мэндийн төвийн АМ-7 маягтын дагуу л авсан. Нас барсны гэрчилгээг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр №18 дугаартай нас барсны гэрчилгээ авсан. Төрсөн эх нь болох Б өөрийн биеэр ирж Б.Аыг нас барсны төлөвт бүртгүүлсэн болно. Хуульд бол нас барснаас хойш 7 хоногийн дотор нас барсны гэрчилгээ авах ёстой. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас төлөв тодорхойлох утга бүхий албан бичиг ирснээр өөрийн суманд хамааралтай иргэдийн шалгаж нас баарсныг нь ар гэрээс нь шаардаж хуулиар тогтоосон нотлох баримт бүрдүүлж хууль журмын дагуу нас барсныг тухай бүр бүртгэсэн. Энэ албан бичиг дээр Б.Аын нэр ирсэн байсан. Энэ талаар би мэдэхгүй.Манай иргэний бүртгэлийн цахим системд нас барснаар бүртгүүлж, нас барсны гэрчилгээ авч нас барсны төлөвт орсны дараа улсаас олгодог халамж, тэтгэвэр, тэтгэмж зогсдог. Манай байгууллагын цахим системд нас барсны бүртгэлд бүртгэгдээгүй тохиолдолд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас тухайн иргэнд олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг зогсоох ямар ч боломжгүй байдаг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар манай иргэний бүртгэлийн газар хоорондоо цахимаар л мэдээлэл солилцдог. Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар “Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, Дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ” гэж заасан байдаг. Сумын нутаг дэвсгэрт нас барсан бол тухайн харьяа сумын улсын бүртгэлийн бүртгэгчид мэдэгдэж холбогдох материалыг бүрдүүлэн өгч улсын бүртгэгч нь цахим системд нас барсны төлөвт бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно. Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13.2.1-д нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг нь нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ” гэж зааж өгсөн байдаг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас төлөв тодорхойлох утга бүхий албан бичиг ирснээр өөрийн суманд хамааралтай иргэдийн шалгаж нас барсныг нь ар гэрээс нь шаардаж хуулиар тогтоосон нотлох баримт бүрдүүлж хууль журмын дагуу нас барсныг тухай бүр бүртгэсэн. Энэ албан бичиг дээр Б.Аын нэр ирсэн байсан тул түүний ээж Бт хэлж шаардаж байгаа материалыг нь бүрдүүлж Б.Ад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр №18 дугаартай нас барсны гэрчилгээ олгосон юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
2.6. Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Алтай сумын 5 дугаар багийн иргэн Б овогтой Аыг сайн танихгүй. Нэрийг нь сонсож байсан. Төрөл садангийн болон өш хонзонгийн асуудал байхгүй. Иргэн Б.А яг 5 нас барсан гэж сонсож байгаагүй. Харин Б гэдэг хүний хүүхэд нас барсан гэж сонссон. Б.А нь хүүхдийн мөнгө авдаг байсан. Аав нь Б нас барсан байсан тэжээгчээ алдсаны тэтгэврийг Аын охин дүү нь авдаг байсан. Б.А нь Төрийн банкны 290100043728 дугаартай дансаар дамжуулж хүүхдийн мөнгө авдаг байсан. Хэн хамтран эзэмшдэг талаар манайд мэдээлэл байхгүй. Харин Аын хамтран эзэмшдэг хүн нь ээж нь Дөчин овогтой Б байгаа юм. Б.А нас барснаас хойш түүнд улсаас олгож байсан хүүхдийн мөнгийг хэн авч байсан талаар мэдэхгүй. Улсын бүртгэлийн газраас нас барсан хүнийг нас барсан төлөвт бүртгээгүй тохиолдолд манай халамжийн байгууллагад улсаас олгож байсан ямар нэгэн тэтгэвэр тэтгэмжийг зогсоох боломж байдаггүй. Улсаас авч байгаа тэтгэвэр тэтгэмж нь тухайн иргэн улсын бүртгэлийн нас барсан төлөвт бүртгэсэн өдрөөс зогсож дуусгавар болно. Өөр нэмж хэлэх зүйлгүй." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
2.7. Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Алтай сумын иргэн Дөчин овогтой Б гэдэг хүнийг танина. Тэр хүн манай Алтай сумын 5 дугаар багт амьдардаг байсан. Одоо аймгийн төвд амьдарч байгаа байх. Төрөл садангийн болон өш хонзонгийн асуудал байхгүй. Би одоо Алтай сумын төвд хувиараа хөдөлмөр эрхэлж дэлгүүр ажиллуулдаг юм. Дэлгүүр ажиллуулаад 25 гаруй жил болж байна. Би дэлгүүр ажиллуулаад олон жил болж байгаа. Хөдөөгийн хүмүүст зээлээр бараа өгдөг ба тэр хүмүүс заримдаа авсан барааныхаа мөнгийг дансаар шилжүүлдэг. Д.Б ч гэсэн тэрний адил авсан барааны мөнгө шилжүүлсэн байх. Би Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт дэлгүүр ажиллуулахдаа хөдөө багуудын хүмүүс зээлээр бараа асуухаар өгдөг юм. Тэр хүмүүс боломжоороо авсан барааны мөнгийг хүүхдийн мөнгө энэ тэрээс өгөөд яваад байдаг. Харин Дөчин овогтой Б нь надаас байнга жижиг сажиг барааг зээлээр авдаг байсан. Д.Б нь надад нэг хүүхдийнхээ халамжийн мөнгөний дэвтрийг надад өгч “би танд итгэмжлэлээр хүүхдийн мөнгийг өгч авсан барааны зээлийг төлж байя” гэж хэлсэн. Тухайн үед Д.Б нь надад Б.А гэдэг хүүхдийнхээ дэвтрийг итгэмжлэлийн хамт өгч байсан. Уг итгэмжлэлийг Алтай сумын ЗДТГ-ын дарга Озатаар нотариатаар батлуулж өгч байсан. Тухайн үед уг итгэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлуулж авсан. Итгэмжлэл нь жилийн хугацаатай байсан юм. Уг итгэмжлэл дээр Д.Б, бид хоёр хоёулаа гарын үсэг зурсан байгаа. Би танд хуулбарыг нь гаргаж өгч болно. Одоо надад байгаа. Би тэр итгэмжлэлийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 99,500, 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 99,700, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 99,500, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 99,500, 2020 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр 99,500, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 99,500 төгрөгийг өөрийн биеэр банканд очиж итгэмжлэлээр авч байсан. Би нийтдээ 6 сар аваад Д.Бтэй тооцоо дуусахаар дэвтрийг нь өөрт нь өгсөн. Тэрнээс хойш Д.Бтэй тааралдаагүй. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сард хүүхдийн 100,000 төгрөгийг итгэмжлэлээр данснаас нь авч, үлдсэн зээлийн 43,000 төгрөгийг Д.Б өөрийн биеэр бэлэн авч ирж өгсөн. Би Д.Бийн итгэмжлэлийн бичгийн дагуу Төрийн банкнаас өөрийн биеэр очиж Д.Бийн дансанд хүүхдийн мөнгө орж ирэхэд гаргаж авдаг байсан юм. Тэгээд Д.Бийн дансанд орж ирсэн хүүхдийн мөнгийг би гаргаж авсан болохоор л хүүхдийн мөнгө олгов Бэд БА63020616 У-95424462 гэсэн утга гарч ирж байгаа юм. Итгэмжлэлээр банкнаас хүүхдийн мөнгө гаргаж авч байсан. Өөрөөр бол Д.Бтэй ямар нэгэн холбоогүй болно. Надад өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),
2.8. Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Алтай сумын иргэн Дөчин овогтой Б гэдэг хүнийг танина. Тэр хүн манай Алтай сумын 5 дугаар багт амьдардаг байсан. Одоо аймгийн төвд амьдарч байгаа байх. Төрөл садангийн болон өш хонзонгийн асуудал байхгүй. Би одоо Алтай сумын 5 дугаар багийн эмчээр ажиллаж байна. Алтай сумын 5 дугаар багийн эмчээр ажиллаад бараг 27 жил болж байна. Б овогтой Аыг би багийн иргэний хувьд танина. Б.А нь 2020 оны 3 дугаар сарын үед нас барчихсан байгаа. Яг юунаас болж нас барсан талаар бол надад мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан аав нь нас барсан байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан үгүй эсэхийг бол би мэдэхгүй. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан байж магадгүй.” 6 гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
2.9. Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б, А нарыг сайн танина. Б миний төрсөн дүү байгаа юм. Харин А нь Бийн хүү байгаа юм. Б.А нь одоо байхгүй. 2020 оны 03 дугаар сард нас барсан. Б.А улсаас хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг байсан байх. Б.Аын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ээж нь Дөчин овогтой Б л аваад явж байдаг байсан. Аын аав нь Б өмнө нас барсан байсан." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), 2.10. Төрийн банкны 290100043728 дугаартай Бийн Аын дансны хуулга (хавтаст хэргийн 42-46 дахь тал) 2.11. Иргэн Дөчин овогтой Бийн Төрийн банкны 290100043688 дугаартай, Хаан банкны 5181150848 дугаартай дансны хуулганууд (хавтаст хэргийн 48-52, 90-94 дэх тал) 2.12. Яллагдагч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү А нь 2004 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Төрөөд хоёр сар болж байхдаа таталт өгч эхэлсэн тэгээд томрох тусам таталт өгөх нь гайгүй болоод хааяа таталт өгөөд байдаг байсан. Тэгж байгаад 2020 оны 03 дугаар сард тухайн үед 16 настай байхдаа Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багт байх гэртээ байж байхдаа өглөө босоод эмээ уугаад гэрээс гараад явсан удалгүй би араас нь гараад ирэхэд гэрийн гадаа хашаан дотор газарт уначихсан байсан. Тэгээд бид нар эмч дуудаад ирэхэд нас барчихсан байсан юм. Манай талийгаач хүү хүүхдийн мөнгө болох сар бүрийн 100,000 төгрөг авч байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж болох сарын 300,000 төгрөгийг улсаас олгож байсан. Өөр ямар нэгэн тэтгэмж авч байгаагүй. Тухайн үед буюу 2020 оны 03 дугаар сард талийгаач А нас барсны дараа манай охин Алтанцэцэг хот руу буцах үедээ эмнэлгийн дүн бүртгэлээс Аыг нас барсан гэх тодорхойлолтыг аваад улсын бүртгэгч Болормаад өгчихлөө гэж хэлсэн болохоор би хасагдчих байхаа гэж бодоод дахин очиж бүртгүүлж бариагүй. Гэтэл 2022 оны 09 дүгээр сард Болормаа намайг дуудаад та завтай бол ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхлээр би ажил дээр нь яваад ороход надад та эмнэлгээс Аыг нас барсан гэх бичиг авч ирж өг гэж хэлэхээр би нас барсан гэх бичгийг эмнэлгээс очиж авч ирж өсгөн байгаа. Гэтэл 2020 оны 03 сард А нас барсан үеэс хойш хүүхдийн мөнгөний дансанд нь сар бүр 100,000 төгрөг нь орж ирж байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө нь бас орж ирдэг байсан. Тухайн үед яг хэдэн төгрөг орж ирдэг байсныг санахгүй байна. Би санхүүгийн боломж муутай болохоор орж ирсэн мөнгийг нь өөрийнхөө өдөр тутмын амьдралд зарцуулдаг байсан. Би талийгаачийг нас барснаас хойш хүүхдийн мөнгө болон тэжээгчээ алдсаны тэтгэмж орж ирдэг байсан хүүхдийн мөнгө нь 2022 оны 09 дүгээр сараас эхэлж хасагдсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж нь 2023 оны 1 сарынх ороод ирчихсэн байсан хасагдаагүй байх шиг байна. Би уг мөнгийг авч хэрэглэсэн үйлдээ хүлээн зөвшөөрч байна. Би Одоо Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байх Пагваа гэх айлын байшинг түрээсэлж сууж байгаа. 2023 оны 04 дүгээр сар хүртэл амьдарч байгаад Алтай сумын 5 дугаар багт очиж амьдарна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75, 72 дахь тал), 2.13. Б овогтой Аын нас барсны лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), 2.14. Баян-Өлгий аймгийн Халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно. 2.15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд: 1. Иргэн Д.Бийн иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн 7 лавлагаа (хавтаст хэргийн 85-87 дахь тал), 2. Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 39 дахь тал), 3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно. 2.16. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.С, Н.Ж, гэрч Т.М, Д.Б, С.М, Х.Б, Б.М, Гэрч Д.Д, яллагдагч Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Бийн Аын эзэмшлийн Төрийн банкны 290100043728 дугаартай дансны дансны хуулга, яллагдагч Д.Бийн Төрийн банкны 290100043688 дугаартай, Хаан банкны 5181150848 дугаартай дансны хуулганууд, Баян-Өлгий аймгийн Халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт зэрэг (хавтаст хэргийн 9-10, 17-18, 23, 27, 31, 33-34, 37, 41, 48-52, 90- 94 дэх тал) нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бийн хүү Бийн А нь аав нь нас барахад тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгож авч байгаад 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барах үед түүний нас барсан талаарх мэдээллийг шүүгдэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр хүү Б.Ад төрөөс сар бүр олгогдох хүүхдийн тэтгэмж 100,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сарын 23 хүртэлх нийт 2,900,000 төгрөгийг, мөн Б.Ад тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр олгогдох 300,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл нийт 6,300,000 төгрөг, сар бүр 400,000 төгрөгөөр 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл нийт 4,400,000 төгрөг, мөн 2023 оны 1 дүгээр сард 400,000 төгрөг, нийт 11,100,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг шүүгдэгч тус тус авч, захиран зарцуулсан байх бөгөөд улсын бүртгэгч нас барсан талаарх мэдээллийг бүртгүүлэхийг шаардсанаар 2022 оны 09 дүгээр сард холбогдох баримтуудыг бүрдүүлж өгснөөр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд талийгаач Б.Аыг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нас барснаар бүртгэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. 4. Эрх зүйн дүгнэлт 4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь хүү Б.А нас барсан байхад талийгаачийн нас барсан талаарх мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зохих байгууллагад нь мэдэгдэхгүй нууж төрөөс олгосон хүүхдийн мөнгө буюу нийгмийн халамжийн тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэврийг тус тус авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 4.2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан 8 үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” ойлгохоор, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно: 12.1.4. тэжээгч нь нас барсан 18 нас хүртэлх насны хүүхэд” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ. 4.3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ.” гэж, мөн зүйлийн 13.2 дахь хэсэгт “дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ: 13.2.1. нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, төрөл садангийн хүний аль нэг ” гэж нас барсныг бүртгүүлэх этгээдийг нэрлэн заасан байна. 4.4. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ын 3.8-д “Хүүхэд шинээр төрсөн, үрчлэгдсэн, нас барсан зэргээр тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо өөрчлөгдсөн бол эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд) нь энэ тухай сонгосон арилжааны банк болон тухайн орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, ажилтанд бичгээр мэдэгдэнэ”, 4.1.2 дахь заалтад “хүүхэд нас барсан” тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоохоор зохицуулсан буюу хүүхэд нь нас барснаар хүүхдийн мөнгийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь тус тус авах эрх дуусгавар болохоор заажээ. 4.5. Дээрх хууль, тогтоомжоос үзэхэд талийгаач Б.А 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барах үед түүний эх нь болох шүүгдэгч Д.Б нь хүү нь нас барсан талаар иргэний улсын бүртгэлийн нас барсны бүртгэлд бүртгүүлэх, хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа банк, ажилтанд мэдэгдэх байтал хүүгийнхээ нас барсныг нууж, нас барсны гэрчилгээ авахгүйгээр 2020 оны 04 дүгээр сараас эхлэн талийгаач Б.Ад олгосон хүүхдийн мөнгө, 2020 оны 05 дугаар сараас эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэврийг /Б.Ад олгосон/ тус тус үргэлжлүүлэн авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдэл нь “хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн “бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг авсан” гэх шинжийг бүрдүүлсэн байна. 4.6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно.” гэж хуульчилсан байх ба шүүхийн хэлэлцүүлэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жийн мэдүүлсэн “сарын сүүлээр дараа сард тэтгэвэр олгогдох тэтгэвэр авагчдын мэдээллийг банканд хүргэдэг, нас барагчийн хувьд нас барсны дараа сараас тэтгэвэр, тэтгэмж зогсдог” гэсэн агуулгатай мэдүүлгээс үзэхэд Б.Аын нас барсныг 2022 оны 09 дүгээр сард бүртгүүлсэн учраас түүнд олгогдох тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь 2022 оны 10 дугаар сард дуусгавар болох байжээ. 4.7. Алтай сумын улсын бүртгэгчийн шаардсанаар шүүгдэгч Д.Б нь хүү Б.Аын нас барсныг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний бүртгэлд бүртгүүлсэн нь нас барсны лавлагаагаар тогтоогдож байна. 4.8. Ийнхүү шүүгдэгчийн хүү болох Б.Аын нас барсан талаарх мэдээлэл ил болсноор түүнд олгогдож байсан тэжээгчээ алдсаны тэтгэвэр 2022 оны 11 дүгээр сараас эхлэн олгогдох ёсгүй байтал шүүгдэгчийн буруутай үйлдлээс шалтгаалахгүйгээр, нөгөө талаас төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоогүйгээс 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн нийгмийн 9 даатгалын сангаас нь олгогджээ. 4.9. Иймээс шүүгдэгч Д.Бийн үйлдсэн бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэвэр авсан гэмт хэрэг нь 2020 оны 4 дүгээр сараас талийгаач Б.Аын нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд үргэлжилж, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний бүртгэлийн нас барсны бүртгэлд бүртгүүлснээр төгссөн гэж үзэж, прокурорын яллах дүгнэлтээс шүүгдэгчийн 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сард тус тус 400,000 төгрөгөөр нийт 1,200,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 4.10. Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна. 4.11. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хүүгийнхээ нас барсан байдлыг нуун дарагдуулж, тэтгэвэр, халамжийн тэтгэмж авсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 4.12. Иймд шүүгдэгч Д.Бийг хүү Б.Аын нас барсан байдал буюу бодит байдлыг нууж 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 8 сар хүртэл 2,900,000 төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэмж /хүүхдийн мөнгө/, 2020 оны 05 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл 9,900,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч, хууль бусаар нийгмийн халамж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 4.13. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, хяналт шалгалт сул зэрэг нь гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болжээ. 5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар 5.1. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл нийт 2,900,000 төгрөгийн хүүхдийн мөнгө буюу нийгмийн халамжийн тэтгэмж, 2022 оны 5 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар дуустал 9,900,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хууль бусаар авсан нь нотлогдон тогтоогдож байна. 5.2. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Бээс 9,900,000 төгрөг гаргуулан нийгмийн даатгалын санд, 2,900,000 төгрөг гаргуулан нийгмийн халамжийн санд тус тус олгож, шүүгдэгчийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн тэжээгчээ алдсан тэтгэвэрт олгосон гэх 1,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар 2.1. Шүүгдэгч Д.Бийг шүүхээс “хууль бусаар халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. 2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн 10 шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. 2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлэх ял оногдуулж, Алтай сумын нутаг дэвсгэрт эдлүүлэх саналтай” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн нас барсан хүний мөнгийг зарцуулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн хүүхэд нь нас барсан тухай эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй биш мэдэгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тийм учраас гэмт хэргийн шинж байгаа эсэхийг харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн саналтай санал нэг байна” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно. 2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь хувийн байдлын хувьд хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Алтай сумын 5 дугаар багт оршин суудаг, өндөр насны тэтгэвэрт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 39, 82, 85-87 дахь тал), 2.5. Шүүгдэгчийн шунахайн сэдэлтээр гэмт санаагаа хэрэгжүүлснийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. 2.6. Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, анх удаа гэмт хэрэгт үйлдэн, тодорхой эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ. 2.7. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй. 3. Бусад асуудлын талаар: 3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв. 3.2. Шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд тус аймгийн Алтай сумын төрийн байгууллагуудад олон нийтийн ажил хийхийг шүүгдэгчид даалгав. 3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 11 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Дйн Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “ Б.Ад 2022 оны 11, 12, 2023 оны 01 дүгээр саруудад тус тус 400,000 төгрөгөөр олгогдсон нийт 1,200,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай. 2. Шүүгдэгч И ургийн овогт Дийн Бийг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дийн Бийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 (зургаа) цагийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.Бт сануулсугай. 6. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Бээс 9,900,000 төгрөг гаргуулан Нийгмийн даатгалын санд, 2,900,000 төгрөг гаргуулан Нийгмийн халамжийн санд тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацаанд тус аймгийн Алтай сумын төрийн байгууллагуудад олон нийтийн ажил хийхийг шүүгдэгч Д.Бт даалгасугай. 9. 2213003410023 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б