Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2020/0900/З |
Дугаар | 128/ШШ2021/0642 |
Огноо | 2021-10-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2021/0642
2021 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 128/ШШ2021/0642 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ***ХК/РД: ***/, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***
дүгээр хороо
Хариуцагч: *****газар
Гомдлын шаардлага: ***ын улсын ахлах байцаагч П.Н**ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №*** тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн арга хэмжээ буюу захиргааны актыг хүчингүй болгуулах гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*, өмгөөлөгч Г.У*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч ***ХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо: ***ын Улсын ахлах байцаагч П.Н***ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №*** тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн арга хэмжээ буюу захиргааны актын шалтгаан ***ХК ***ын Улсын ахлах байцаагч П.Н*ийн 2020 оны** 10 дугаар сарын 07-ны өдрийн №***тоот албан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэл бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дахь заалтын 1.11 дэх хэсгийг баримтлан торгуулийн арга хэмжээ авсан.
Дараах үндэслэлээр ***ын Улсын ахлах байцаагч П.Н*ийн 2020 **оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №***тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн арга хэмжээ буюу захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. ***ын Улсын ахлах байцаагч П.Н***ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №***тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн арга хэмжээ буюу захиргааны актын үндэслэл болох Зөрчлийн тухай хуулийн 15.2 дахь заалтын 1.11 дэх хэсгийг зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ахлах байцаагч, хошууч Т.Д* нь ***ын №*** тоот Хяналт шалгалтын удирдамж-ийн хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн хяналт шалгалтын танилцуулгыг үндэслэн, Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалтыг баримтлан №***тоот шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ ногдуулсан.
Дээрх №***тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн арга хэмжээ буюу захиргааны актыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №**дугаартай ***ын Улсын ахлах байцаагч П.Н*** нь манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж бараа бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, үнийг тогтвортой байлгах арга хэмжээг яаралтай авч ажиллах агуулга бүхий албан шаардлага хүргүүлсэн. Манай компанийн зүгээс ***ын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №***дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулахаар ***т 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №*** тоот гомдол гаргасан.
Гэвч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №0*** тоот гомдлыг ***т гаргасаар байтал Улсын ахлах байцаагч П.Н* нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг бие даан хэрэгжүүлж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №***тоот шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ ногдуулсан бөгөөд энэхүү захиргааны актыг манай компани харилцаа холбооны шуудангаар дамжуулан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан.
***аас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №*** тоот албан бичгээр гомдлын шаардлагыг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг мэдэгдсэн. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №***дугаартай ***ын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа.
2. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №***дугаартай ***ын Улсын ахлах байцаагч П.Н***йн албан шаардлагын үндэслэл болох Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалтыг зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй. Учир нь***ын №*/*тоот Хяналт шалгалтын удирдамж-ийн хүрээнд хийсэн хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Т.Д* 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №*** тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн арга хэмжээ болох захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа.
3. ***ын Улсын ахлах байцаагч П.Н***ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №**/***тоот албан бичгээр манай компанийн төлөөллийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 08 цаг 30 минутад ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд манай компанийн төлөөлөл Хуульч Г.Б* нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон очсон.
Тус уулзалтаар манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татсан тухай Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Б* мэдэгдсэн. Харин манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны Ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн туслалцаа авах хүсэлт бичгээр гаргасан бөгөөд тус хүсэлтийг Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Б* хүлээн авч уулзалтыг хойшлуулсан.
Гэвч ***ын Улсын ахлах байцаагч П.Н*** нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг бие даан хэрэгжүүлж, хуульд заасны дагуу манай компанийн хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлэлгүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №***тоот шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна. Иймд ***ын Улсын ахлах байцаагч П.Н***ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №***тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн арга хэмжээ буюу захиргааны нь хуульд нийцээгүй, хууль бус, гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байх тул ***ын Улсын ахлах байцаагч П.Н***ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №***актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ нотлох баримт бүрдсэн гэсэн үндэслэлээр хялбаршуулсан. Тухайн үед **ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Б* оролцож байсан. Н.Б* мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч авах хүсэлт гаргаж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч хоёр өдрийн дараа хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байсан. Хариуцагч П.Н* байцаагч ***ХК-д мэдэгдсэн ч ирээгүй гэж тайлбарладаг. Гэвч холбогдогчид огт мэдэгдээгүй. Мөн ямар ч албан бичиг хүргүүлж байгаагүй. Хариуцагч шууд бие даан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм гэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.У* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: ...Гомдол гаргагчийн зөрчил үйлдсэн нь шууд илэрхий учраас Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасанд үндэслэлээр хялбаршуулсан гэж тайлбарлаж байна. П.Н* улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн ***тоот албан шаардлагад дээд шатны байгууллагад тус актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж гомдлоо гаргасан. Албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явж байхад шууд дараагийн арга хэмжээ болох дуудан ирүүлэх арга хэмжээ авсан. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргагч компанийг дуудан ирүүлж мэдүүлэг өгсөн байдаг. Төлөөлөгч хууль зүйн туслалцаа авах мэдэгдэл гаргасан. Энэ нь ***ХК үнээ нэмсэн тухай маргаан биш юм. Шийтгэлийн хуудсыг олгохдоо улсын байцаагч нь өөрөө Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлаагүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Хууль ёсны төлөөлөгчийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуудан ирүүлээд төлөөлөгч нь өмгөөлөгч буюу хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ хэлээд мөн ***дүгээр албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой дээд шатны байгууллагад гомдол гаргасан талаар дурдсан. Хариуцагчийн зүгээс мэдэгдээгүй байгаа нь хариуцагчийн буруу биш юм гэсэн утгатай зүйл тайлбарлаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд улсын байцаагч хүсэлт хүлээн авсан өдрөө хэзээ ирэх болон дуудах ажиллагааны талаар тодорхой тэмдэглэл үйлдсэн байж болно. Тухайн үед үйлдээгүй бол ***ХК-ийн хууль ёсны хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэх боломжтой. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шийтгэлийн хуудас оногдуулсан нь илт үндэслэлгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан. Онцгой байдлын акт нь тусдаа асуудал юм. Албан шаардлагын тухайд бид хариугаа авсан. Өнөөдрийн маргааны хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтойгоор зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ямар нэгэн байдлаар оролцогчид мэдэгдэхгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч П.Н*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 78 дугаар тогтоолын 10-т Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У*, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар (Т.Б*), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Ц*), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (Б.Л*) нарт үүрэг болгосугай гэж заасан байна.
***ын даргын баталсан 1/***дугаартай удирдамжийн дагуу хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ өссөн нь Өрсөлдөөний тухай хууль, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 78 дугаар тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох зорилгоор хяналт шалгалтыг хийсэн.
Тус хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын улсын байцаагчид хамтран хийсэн.
Тус хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:
-"***ХК нь 8 дугаар сарын 28-ны өдрийн А/***дугаартай Бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай" тушаалаар 2 төрлийн сүү, 4 төрлийн цөцгийн тосны үнийг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмсэн
-***ХК нь 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 339,275,124 төгрөгийн татвар хөнгөлөгдсөн.
-Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам-ын 2-т заасны дагуу "***" ХК 660,654,800 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна.
***ХК нь цар тахлын онцгой нөхцөл байдалтай, иргэдийн орлого буурсан үед бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэл баримтлахгүй бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.13 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Иймд ***аас Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" 78 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ***ын Улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаартай албан шаардлагыг ***ХК-д хүргүүлсэн.
Гэтэл ***ХК-иас тус газарт ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *****дугаартай албан бичгээр албан шаардлагыг биелүүлэх боломжгүй тухай мэдэгдсэн. **ХХК-д 10 дугаар сарын 23-ны өдрийн */***дугаартай албан бичгээр *ын Улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ***дугаартай албан шаардлагыг танай компаниас биелүүлээгүй тул, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу мэдүүлэг өгөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 30 минутад Засгийн газрын ***дүгээр байр ***т ирүүлэх-ийг мэдэгдсэн.
***ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн **/***дугаартай албан бичгийг үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Б***ыг "***ХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаар тогтоолоор тогтоосон.
***-ийн хууль ёсны төлөөлөгч Г* овогтой Б*аас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 27-ны ***дугаар тогтоолоор хүсэлтийг бүрэн хангасан. Хүсэлтийг бүрэн хангасан тул хууль ёсны төлөөлөгч Г.Б* 10 дугаар сарын 29-ны өдөр Ш***т ирэх тухай хэлсэн. Хууль ёсны төлөөлөгч Г.Б* хуулийн хугацаанд ирж тайлбар мэдээлэл өгөөгүй болно.
***ХК нь улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй... гэж заасныг зөрчсөн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд авагдсан тогтоогдсон тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд ***ын ахлах байцаагч П.Н***ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №***дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу ***ХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хууль зүйн туслалцаа авах хүсэлтийн тухайд хангаж шийдвэрлэсэн. Хүсэлтийг хангасан боловч холбогдогч өөрөө эрхээ эдлээгүй буюу хугацаандаа ирж тайлбар, мэдүүлэг өгөөгүй учраас хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэнэ гэж заасан. Иймд улсын байцаагчийн албан шаардлага өгсөн. Албан шаардлагыг өөрчилж, тушаалд өөрчлөлт оруулаагүй тодорхой байсан учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээд буцаагаад сэргээх болсон үндэслэл нь онцгой байдлын улсын байцаагчид холбогдох хэрэг дээр шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Энэ талаар хэрэгт авагдсан. Магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй буюу улсын байцаагчийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 84 дугаартай албан шаардлага нь хууль ёсны шаардлага байна гэж шүүхээс тогтоогдсон. Тийм учраас маргаан бүхий захиргааны акт буюу улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр ***ХК-иас ***т холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
***ын ***зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч П.Н***ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ***тоот шийтгэлийн хуудсаар ***ХК нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэжээ[1].
Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс ***тоот шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсныг эс зөвшөөрч гомдлын үндэслэлээ хариуцагч улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй нь хууль бус болсон гэх агуулгаар тайлбарлан маргасан.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын байцаагчийн Хүсэлтийг бүрэн хангах тухай ***дугаартай тогтоолоор ***ХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд зөрчил тогтоогдсон тул шийтгэлийн хуудас хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан гомдлыг эс зөвшөөрсөн.
***ын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаартай албан шаардлагаар ... хууль тогтоомжийг зөрчсөн, 08 дугаар сарын 28-ний өдрийн А/***дугаартай Бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай тушаалаар бараа бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлсэн шийдвэрээ 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор хүчингүй болгож, үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллах[2]-ыг шаардсан боловч тус компанийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ***/***тоот албан бичгээр албан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгджээ.
***ХК нь улсын байцаагчийн ***тоот албан шаардлагыг эс зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн **/****тоот албан бичгээр ***т албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргаж, ...албан шаардлагыг хүчингүй болгох үндэслэлгүй тухай хариуг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр авсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй байна.
Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ... ***ХК-ийн ***дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ***тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрлэжээ.
Дээрхээс үзвэл, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хуудсаар ***ХК-ийг торгож шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ... улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй ...бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасанд нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ***тоот шийтгэлийн хуудсаар ***ХК-ийг гамшгийн үед бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөл үүсгэхгүй байх үүргээ биелүүлээгүй гэж үзэж торгох шийтгэл оногдуулсан байх ба уг шийдвэрийг эс зөвшөөрч тус компаниас гаргасан гомдлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байгаагаас үзвэл, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэл болсон улсын байцаагчийн ***тоот албан шаардлагыг биелүүлэхээс татгалзсан гомдол гаргагчийн үйлдэл, тухайлбал, албан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариу мэдэгдсэн болон тус компаниас Бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай А/***дугаартай тушаал хүчин төгөлдөр байгаа/уг тушаалыг хүчингүй болгосон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй/ зэрэг нь улсын байцаагчийн эрх бүхий этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил мөн байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад: 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, 1.8-д ...оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан нь нэг талаас, хариуцагч улсын байцаагчид тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосон, нөгөө талаас уг эрхийг хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүргийг бий болгосон байхад хариуцагч уг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна. Тодруулбал,
Улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүсэлтийг бүрэн хангах тухай 03 дугаартай тогтоолоор ***ХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шийдвэрлэсэн[3] боловч уг эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх боломж олгоогүй нь хууль ёсны төлөөлөгчөөс тайлбар гаргуулаагүй болон маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дээрх ***тогтоолыг гаргаснаас хойш 2 өдрийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргаснаар тогтоогдож байна.
Зүй нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч улсын байцаагч нь оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэх бодит боломжоор мөн хангасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэх нөхцөл болохоор байхад хариуцагч улсын байцаагч нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар холбогдогчид олгогдсон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигджээ.
Хариуцагч талаас Хууль зүйн туслалцаа авах хүсэлтийн тухайд хангаж шийдвэрлэсэн. Хүсэлтийг хангасан боловч холбогдогч өөрөө эрхээ эдлээгүй буюу хугацаандаа ирж тайлбар, мэдүүлэг өгөөгүй учраас хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй гэж тайлбарлан маргах боловч хүсэлтийг хангах тухай тогтоол гаргасан нь хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлсэн гэж үзэх хангалттай нөхцөл болохооргүй байна.
Өөрөөр хэлбэл, Улсын байцаагчийн Хүсэлтийг бүрэн хангах тухай ***дугаартай тогтоолд тодорхой хугацаа заагаагүй байх ба уг тогтоолын Энэ тухай хүсэлт гаргагч Г.Б** мэдэгдсүгэй гэсэн 2 дахь заалтыг хэрэгжүүлсэн талаарх аливаа баримт зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдаагүй, түүнчлэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульд заасан хугацааг холбогдогчоос эрхээ хэрэгжүүлэх хугацаа гэж үзэхгүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн ... 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдол-д зөрчлийн хэрэг нээхээр тус тус заасан байх ба гомдол гаргагч ***ХК нь улсын байцаагчийн 84 дугаартай албан шаардлагыг биелүүлэхгүйгээ 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ***/****тоот албан бичгээр илэрхийлсэн, мөн уг албан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учруулсан хохирол тодорхойгүй байсан байх тул зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байсан гэж үзнэ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийг үйлдсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсоны зэрэгцээ өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нь гомдол гаргагчаас бараа бүтээгдэхүүний үнийг өөрчлөх тухай шийдвэрээ хүчингүй болгосон аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргээр тогтоогдож байх боловч хариуцагч улсын байцаагч нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс холбогдогчид хуулиар олгогдсон баталгаатай эдэлбэл зохих хууль зүйн зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн энэхүү шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчилд дахин зөрчлийг хэрэг нээх, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хариуцагч байгууллагын эрхийг хязгаарлахгүйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.8-д заасныг баримтлан ***ХК-иас гаргасан гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж, ***ын улсын ахлах байцаагч П.Н***ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ***тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, гомдол гаргагчид олгосугай..
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ