| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч А.Д,
оруулагч, хэлмэрч Б.Ж,
хохирогч К.Ж, Х.О, Б.Н,
шинжээч Х.А,
шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч К.Е, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч С.Т, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.А, шүүгдэгч Х.Бын хууль ёсны төлөөлөгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч И ургийн овгийн Тын А, Е ургийн овогт Эийн Б, С п ургийн овгийн Хуы Б нарт холбогдох 2113001940018 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл-2, эхийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх И ургийн овгийн Т-ын А, регистрийн дугаар Б3,
2. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн 2 дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, урьд Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, мөн шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан, Е овогт Эйн Б, регистрийн дугаар
, 3. Монгол Улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл-5, эх, дүү, хүү нарын хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БаянӨлгий аймгийн Өлгий сумын .... дугаар багийн 1-22 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С п ургийн овгийн Хы Б, регистрийн дугаар Б,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар,
1. Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Хийн амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэвтрэн орж, 10 ширхэг казыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан, 2. мөн шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Жын амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд нэвтрэн орж, 2 ширхэг бүтэн, 1 ширхэг тал хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан, 3. мөн шүүгдэгч Т.А нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Бгийн амбаарт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө нэвтрэн орж, 6 ширхэг казыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан, 4. мөн шүүгдэгч Т.А нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Тын амбаарт 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө нэвтрэн орж, цахилгаан тасдагч, өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан, 5. мөн шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Худакелдийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэвтрэн орж, 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Sast” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330,000 төгрөгийн хохирол учруулсан, 6. мөн шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Бы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэвтрэн орж, 2 ширхэг хонины мах, 15 3 ширхэг “Популяр” саван, 5 ширхэг “Камея” саван, 1 ширхэг эмпи хөгжим, 1 ширхэг үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 377,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, 7. мөн шүүгдэгч Т.А нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар булаг” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Т.Сын өмчлөлийн шар халиун зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 8. мөн шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Хоолондоо” нэртэй цайны газарт 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Нын орхиж гарсан “Самсунг А-22” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 510,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 9. шүүгдэгч Т.А, Э.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, БаянӨлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Еы амбаарт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэвтрэн орж, 6 ширхэг каз, 2 ширхэг умс гита зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, 10. шүүгдэгч Т.А, Э.Б, Х.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Оийн амбаарт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэвтрэн орж, 6 ширхэг каз, 4 ширхэг умс гита, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр ямааны сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 695,250 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар 1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, тайлбар: 1.1. Шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Хэлэх зүйл байхгүй байна.” гэв. 1.2. Шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ зөвшөөрч байгаа. Тухайн үед шөнө 02 цаг 30 минутын үед шүүгдэгч Т.А, Х.Б нар тухайн авах гэж байгаа зүйлс өөрсдийнх гэж намайг дагуулж явсан. Би шүүгдэгч Т.Аийг танихгүй. Х.Бын гэрийнхэнтэй манайх нэг газар зусдаг болохоор өмнө таньдаг байсан. 09 цагийн үед шүүгдэгч Т.А, Х.Б нарт АТМ-ээс бэлнээр 90,000 төгрөг гаргаж өгсөн”... гэв. 1.3. Шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “...Х.Оийн амбаарт шүүгдэгч 4 Т.А бид хоёр орсон нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. 1.4. Хохирогч К.Ж мэдүүлэхдээ: “Хохирлоо барагдуулж авсан, санал, гомдолгүй...” гэв. 1.5. Хохирогч Х.О мэдүүлэхдээ: “...Эхлээд 6 ширхэг каз, тал хонины мах, 1 гуяа, 4 литр сүү алга болсон. Заримыг нь авч чадсан, одоо үлдсэн хохирлоо барагдуулж авмаар байна. ...Надад гомдол, санал байхгүй. Хохирлоо бүрэн авлаа...” гэв. 1.6. Хохирогч Б.Н мэдүүлэхдээ: “Хохирлоо төлүүлж авсан. Өөр санал, гомдол байхгүй. ” гэв. 2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2113001940018 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2.1. Иргэн Ж.Хээс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан “...Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах манай амбаарт хулгай орж 12 ширхэг каз хулгайд алдагдсан байна...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал), 2.2. Хохирогч Ж.Хийн амбаарт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 3-7 дахь тал), 2.3. Хохирогч Ж.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Найрамдал” толгой явах замаас 150 метр зайд задгай тоотод байшинтай бөгөөд уг байшингийн хажуу талд жижигхэн хэмжээний амбаартай. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 08 цаг 00 минутын үед гэрээсээ гараад Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хажууд байх халуун усны газарт галч хийдэг тул ажил руугаа явсан. Эхнэр маань мөн адил хүүхдүүдийн хамт хөдөө идэшний бог малыг авч ирэхээр гарч явсан. Манай байшин болон амбаар тухайн үед эзгүй үлдсэн. Тэгээд би өдөр 13 цаг 00 минутын үед гэртээ ирэхэд манай байшингийн хажуу талд байрлах амбаарын 1 цонх нь хагархай байхаар нь бодож санасан юмгүй салхи хагалчихсан болов уу гэж бодоод гэрт байсан дээлийг шил нь хагарсан хэсэг рүү чихэж бөглөөд явсан. Улмаар орой 22 цаг өнгөрч байх үед амбаараас эд зүйл авах санаатай хаалгыг нь онгойлгож ортол амбаарт байсан адууны гэдсэнд чихсэн хавиргатай мах буюу манай казахуудын нэрлэж заншсанаар каз мах алдагдсан байсан тул энэ талаар эхнэртээ хэлээд дараа нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... ...Тухайн хэрэг гардаг өдөр манай эхнэр хөдөө явсан байсан ба би танд 13 казаас 12 нь алдагдсан гэж хэлсэн. Сүүлд эхнэр маань ирсний дараа асуухад хэц модонд нийт 10 тооны каз байсан гэж хэлсэн. Иймд манай амбаараас 10 тооны каз мах алдагдсан байна гэж ойлгож болно. Хулгайд алдагдсан 10 тооны казыг Т.Аийн ээж н.Монай гэх хүн бидэнд төлж хохирлыг минь бүрэн барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 12, 16, 20 дахь тал), 2.4. Гэрч Х.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ямарч байсан өнгөрсөн 11 дүгээр сард байсан. Т.А нь Өлгий сумын 10 дугаар багт байрлах “Чингис хаан” нэртэй дэлгүүрийн тэнд таарахад надад “өөрийн идэшний адуунаас илүү гарсан 6 ширхэг каз байгаа, та авах уу?” гэхээр нь би “хулгайнх биш биз дээ, залуу минь” гэхэд “үгүй ээ, ахаа ямар ч асуудал байхгүй” гээд тус багт байрлах А.М гэх залуугийн гэрт нь дагуулж очоод тэндээс шуудайнд хийсэн адууны 6 ширхэг казыг надад өгсөн. Би Т.Аээс 1 ширхэг адууны казыг 5 25,000 төгрөгөөр бодож нийт 150,000 төгрөгөөр худалдаж авсан... ...Каз худалдаж авахад бидний хажууд А.М байсан, өөр хүн байгаагүй. Харин би уг 6 ширхэг казнаас 2-ыг нь өөрөө идсэн, 2-ыг нь Улаанбаатарт байдаг хүүхдүүддээ явуулсан. Харин 2 ширхгийг нь Т.А саяхан буюу 2021 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд өөрийн биеэр ирж нэг нэгээр нь авч явсан. Т.А надад “би энийг хулгайлчихсан юм ахаа, би цагдаа нарт баригдчихсан, эзэнд нь өгнө, уучлаарай” гээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал), 2.5. Гэрч А.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ногооннуур сумын Т.Аийг танина. 2021 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна. Би Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан нэртэй дэлгүүрийн 3 дугаар давхарт шороо асгах ажил хийж байхад тэнд Т.А ирж надтай танилцсан... ...Ямар ч байсан өнгөрсөн оны 11 дүгээр сард байсан Т.А манай гэрт хөдөөгөөс ирлээ гээд жижиг шуудайнд хийсэн адууны мах авч ирсэн. Уг адууны мах нь каз байсан ба тэндээс нэг жижгийг нь манай гэрт чанаад бид нар идсэн. Тэр хэлэхдээ Ногооннуураас гэрээсээ авч ирсэн, үлдсэнийг нь зарна гээд маргааш нь манай багийн иргэн Марат гэх хүнийг дагуулж ирээд зарсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал), 2.6. Гэрч А.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үүрээр 07 цагт Цэнгэл сум руу яваад өвлийн идшээ бэлдэж аваад 17 цаг өнгөрч байхад Цэнгэл сумаас гарсан. Тэгээд замд манай машины бензин дуусаад дахиад Цэнгэл сумаас бензин авхуулаад 20 цагийн үед Сагсай суманд ирээд байж байтал манай нөхөр Ж.Х над руу залгаад манай амбаарт хулгай орж адууны гэдсэнд хийсэн мах /каз/ алдагдсан байна гэхээр нь би “тэгвэл цагдаад дуудлага өгөөд шалгуулаарай, би одоо Сагсай сумаас гарах гэж байна” гэж хэлээд аймаг руу ирж байхад замд машин эвдрээд 23 цаг өнгөрч байхад гэрт ирсэн. Гэрт ирэхэд манай хашаанд цагдаагийн машин ирчихсэн тэмдэглэл үйлдээд, зургийг нь авч байсан. Манай амбаарт нийт 11 ширхэг адууны гэдсэнд хийсэн мах /каз/ байснаас 10 ширхэг нь хулгайд алдагдсан байсан... ...Т.Аийн ээж Монай 10 ширхэг каз өгч бидний хохирлыг барагдуулсан. Тэрнээс биш ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал), 2.7. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон талаарх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-21-232 дугаартай “...2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1 ширхэг адууны гэдсэнд чихэж хийсэн мах буюу каз 40,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов..." гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 35-38 дахь тал), 2.8. Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ж.Хийн амбаарын цонхыг хагалж дотогшоо ороод 10 ширхэг каз махыг хулгайлан авсан. Тэгээд уг казыг Өлгий сумын Х.М гэх хүнд 6 ширхэгийг нэгийг нь 25,000 төгрөгөөр тохиролцож 150,000 төгрөгөөр өгч аймгийн төвд А.Мийн хамт архи уугаад дуусгасан. Бусдыг нь яасан гэдгийг сайн санахгүй байна. Гэхдээ Ж.Хийн гэрээс хулгайлсан казыг манай ээж адуу нядалж казаар нь төлж өгч хохирлыг барагдуулсан. Мөн Х.Маас 2 ширхэг казыг эргүүлж аваад тэр үедээ мөнгө буцааж өгөөгүй. Би уг казыг архиар солиод уусан. Гэхдээ хаанаас, хэнээс архи авснаа санахгүй байна... ...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Өлгий сумын 6 дугаар багт байрлах К.Ж гэх айлын хашаанд ороход амбаарын хаалганы цоожинд түлхүүр нь зоолттой цоожлоогүй байсан. Тэгэхээр нь цоожийг аваад амбаарт орж 6 жижиглэж бэлдсэн 2 тооны хонины махыг аваад явсан. Би тухайн үед ганцаараа архи уучихсан, согтуу байсан. Буцаад гарахдаа цоож, түлхүүрийг нь үлдээгээд явсан өөр ямар нэгэн эд зүйл аваагүй болно. Би К.Жын хохирлыг барагдуулаагүй... ...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багт Э.Бын хамтаар 2 шил архи уусан. Тэгээд дахиад архи уух гэхээр мөнгө байхгүй байсан учраас Өлгий сумын 8 дугаар багт байдаг зүс таних Х.Еы гэрт миний үлдээсэн мах байгаа тэрийг аваад зарж мөнгөөр нь архи авч ууя гэж бодоод түүнийг дагуулаад Х.Еы гэрт хашаанд очоод Э.Баас “чи эндээ хүлээж байгаарай, би дотогшоо ороод махаа аваад ирье” гэж хэлээд дотогшоо ороход Х.Еы гэрт хүн байхгүй байхаар нь хаалганы цоожийг эвдэж дотогшоо ороод үүдний өрөөнөөс нь адууны каз 6 ширхэг, 1 бүтэн умс гита хулгайлсан. Тэгээд уг махыг аваад Э.Бын гэрт очоод 3 ширхэг казыг түүний гэрийн ойролцоо байдаг дэлгүүрт Х.Х гэх хүнд 1 ширхгийг нь 20,000 төгрөгөөр тохиролцож 20,000 төгрөгийг бэлнээр авч 40,000 төгрөгт тухайн дэлгүүрээс архи болон бусад эд зүйл авсан... ...Миний бие Өлгий сумын 6 дугаар багт байрлах Х.Бы хөрш айлд өдрөөр очиж алхыг нь гуйж аваад шөнө 23 цагийн үед нэлээд харанхуй болсон байхад тэдний гэрийн хаалганы цоожийг эвдэж дотогш нь ороод үүдний амбаараас нь 2 тооны хонины жижиглэсэн мах, мөн барааны саван 15 ширхэг, гар нүүрийн саван 5 ширхэг, жижиг улаан өнгийн эмпи хөгжим 1 ширхэг, эмэгтэй хүний үсний индүү 1 ширхэг зэргийг хулгайлж авсан. Тэгээд тухайн эд зүйлүүдийг хэзээ хэнд зарснаа санахгүй байна. Ямартай ч дээрх эд зүйлүүдийг гудамжинд танихгүй хүнд бэлэн мөнгө болон архиар сольсон. Х.Бы хөршөөс авсан алхыг гутлын түрийндээ хийгээд явж байсан архи уугаад явж байхдаа хаа нэг газар унагаасан байна. Би Х.Бы хохиролд ямар нэгэн нөхөн төлсөн зүйл байхгүй... ...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Өлгий сумын 6 дугаар багт байдаг Х.О гэх айлын амбаараас каз 6 ширхэг, умс гита 4 ширхэг, нэг үхрийн гуя, тэгээд нэг ундааны савтай сүүг Х.Бын хамтаар хулгайлж, хүнд байсан учраас такси хайгаад замдаа нэг айлаар орж таксинд явж өгөх үү гэхэд явахгүй гэхээр нь алхсаар байгаад Өлгий сумын 5 дугаар багт байрлах Э.Бын гэрт очиж түүнд зарахаар тохиролцож, тэрээр 2 шил архийг Х.Б бид гурав хувааж уугаад үүр цайгаад тэдний гэрээс гарсан. Э.Бад үхрийн гуяыг өгсөн. Би Х.Оийн гэрээс хулгайлсан эд зүйлд хохирол нөхөн төлөөгүй... ...Би Ногооннуур сумын иргэн М.Бгийн амбаарт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнөөр амбаарын цоожийг эвдэж 6 ширхэг адууны каз хулгайлсан. Уг казыг хэнд өгснөө санахгүй, зарсан билүү, архиар сольсон билүү гэдгээ мэдэхгүй байна. Би М.Бгийн хохирол нөхөн төлөлтөд ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй... ...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 18- ны өдрөөс 19-нд шилжих шөнө Ногооннуур сумын иргэн Ж.Тын амбаарын хаалганы цоожийг эвдэж цахилгаан тасдагч 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг зэргийг хулгайлсан. Эд зүйлсийг шөнөөр бас дээрээс нь согтуу байсан учраас гээсэн байна. Ямартай ч хулгайлсан минь үнэн...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал), 2.9. Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сард Увс аймгийн Бөхмөрөн сумаас 1 тооны халиун зүсмийн зөв талын ташаандаа сар тамгатай, буруу гуяндаа сар тамгатай морийг ганцаараа явган явж байхдаа, чөдөртэй байхаар нь чөдрийг нь тайлаад, толгойд нь ногт байхаар нь унаад Ногооннуур суманд ирээд А гэх хүнээс эмээл асууж аваад шууд аймаг руу явж, өглөө нь аймагт ирээд М.Воладя гэх хүнд 1,150,000 төгрөгөөр бэлнээр зарсан. Ууг мөнгийг нь хэрэглэж амжаагүй байхад цагдаа нар мэдээд намайг барьсан... ...Би М.Воладяд 7 өөрийн адуу гэж хэлээд зарсан, хулгайн мал гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 152, 155 дахь тал), 2.10. Мөн яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед унаа хайж явж байгаад “Хоолондоо” гэх нэртэй цайны газарт ороод сууж байх үед миний хажууд аав, хүү хоёр бололтой нэг том хүн, нэг хүүхэд хоёр хоол идэж сууж байгаад гараад явахдаа аав нь гар утасаа ширээн дээр үлдээгээд гараад явчихсан. Тэгэхээр нь би араас нь утсыг аваад, шууд гараад явсан. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би тухайн хүнийг утсаа үлдээгээд гараад явсныг харсан мөртлөө буцааж өгөхгүйгээр өөртөө аваад таксинд суугаад Ногооннуур сум дахь гэр лүү явсан...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 84-85 дахь тал), 2.11. Иргэн К.Жаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан “...Өлгий сумын 6 дугаар багт байрлах манай амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24- нд шилжих шөнө хулгай орж 2 бүтэн хонины мах хулгайд алдагдсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал), 2.12. Хэргийн газарт буюу К.Жын амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дэх хавтаст хэргийн 69-76 дахь тал), 2.13. Иргэн Т.Аээс улаан шар өнгийн пүүзийг хураан авсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дэх хавтаст хэргийн 81-88 дахь тал), 2.14. Хохирогч К.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад зах руу явах гэж байтал манай хүү болох Ж.Т цоож бариад “амбаарын хаалга онгорхой байна” гээд ороод ирсэн. Тэгээд хүүтэйгээ хоёулаа амбаарт ороод үүднээс махыг нь харахад мах байж байхаар нь би зах руу яваад зах дээр ирж гал түлчхээд гэртээ буцаад ирэхэд манай хашаанд үл таних хүний гутлын мөр явсан байхаар нь шууд амбаар луугаа очоод хаалгыг нь нээгээд цаад талын хананд байсан хонины махнуудыг бүртгэж үзэхэд жижиглэн бэлтгэсэн хоёр хонины мах, нэг тал хонины мах алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм... ...Манай амбаарын цоож эвдэгдээгүй. Харин цоож тогтоогчийг төмрөөр нь салгасан байсныг засаж дээшлүүлээд хадсан. Цоож нь хэвийн учраас өөрсдөө ашиглаж байна... ...Надад ямар нэгэн хохирол нөхөн төлөөгүй, би хулгайд алдсан 2 бүтэн хонины мах, 1 тал хонины махыг үнэлгээнд гарсан дүнгээр төлж өгөхийг шаардаж байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93-95, 98 дахь тал), 2.15. Гэрч Ж.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэрэг гардаг өглөө гэрээсээ гараад гал түлэхээр гарч байхад амбаарын хаалга онгорхой, цоож нь газар дээр байхаар нь гайхаад гэр лүүгээ ороод, аавдаа хэлсэн чин аав гарч харчхаад цоожлоод ажилдаа явсан. Өдөр цайны цагаар гэртээ ирээд байж байтал аав ирээд амбаар луу орж үзээд мах алга болсон байна гэхээр нь би очиж үзэхэд мах алга болсон байсан. Тэгээд аав цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал), 2.16. Гэрч Х.Төлөпбергений мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Цэнгэл суманд байхад төрсөн дүү болох Х.Марал нь хадам аав К.Жад 3 тооны хонины махыг эвдэж хийгээд, 1 тооны ямааны бүтэн мах, 1 тооны адууны бүтан махыг арьсанд нь ороогоод өгч явуулсан. Би тэр үед өөрийн 18-90 БӨТ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр Цэнгэл сумаас ганцаараа ирээд уг махнуудыг худ К.Жын гэр нь оруулаад өгчхөөд явсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал), 8 2.17. Гэрч М.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус гутал нь миний гутал, би тухайн гутлыг Т.Аээс 20,000 төгрөгөөр 2021 оны 10 дугаар сарын эхээр худалдан авч байсан. Би энэ гутлыг шинэ гутал юм байх гэж бодсон чин тухайн гутал хуучин, муу гутал байсан болохоор Т.Ат гутлыг буцаан өгөхөд тэрээр өөрийн өмсөж явсан гутлаа надад өгөөд, өөрөө энэ гутлыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үеэр өмсөөд явсан... ... “Гезооп” загварын пүүзэн гутлыг Аээс худалдаж авсан талаар миний эхнэр мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112-114 дэх тал), 2.18. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-21-233 дугаартай “...2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1 ширхэг бүтэн хонины мах 200,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 121- 124 дэх тал), 2.19. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/03 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.Аээс хураан авсан гэх гутлын улны дардастай хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал), 2.20. Иргэн Х.Еаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Өлгий сумын 8 дугаар багт байрлах гэрийн хажуугийн амбаарын хаалганы цоожийг эвдэж, дотроос нь 6 ширхэг каз, 1 ширхэг гита зэрэг махнууд хулгайд алдагдсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал), 2.21. Иргэн Х.Еы амбаарт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дэх хавтаст хэргийн 156-159 дэх тал), 2.22. Иргэн Х.Хизарагаас хураан авсан 2 ширхэг казд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 164-165, дэх тал), 2.23. Иргэн Э.Баас хураан авсан 3 ширхэг каз, 2 ширхэг гитанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 172-173, дэх тал), 2.24. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 179-181 дэх тал), 2.25. Хохирогч Х.Еы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын 8 дугаар багт байрлах өвөлжөөний байшингаас өдрийн 15 цагийн үед гарч нүүрс авч ирэх гэж явсан. Тэгээд орой 17 цаг 30 минутын үед буцаж гэрт ирэхэд гэрийн хажууд байрлах махны амбаарын хаалганы цоожийг эвдэж хулгай орж дотроос нь 6 ширхэг каз /мах/, 1 ширхэг гита /мах/ зэрэг махнууд хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэх хүртэл махны амбаарт хүн ойртуулаагүй... ...Манай махны амбаар байнга цоожтой байдаг бөгөөд би гэрээс гарах үед махны амбаарын цоожийг харахад цоожтой байсан... ...Манай махны амбаараас нийт 6 ширхэг бүтэн каз, 2 ширхэг бүтэн гита мах хулгайд алдагдсан бөгөөд цагдаагийн байгууллагаас миний хулгайд алдагдсан махнуудыг түргэн шуурхай илрүүлж, надад 3 ширхэг бүтэн каз, 1 ширхэг тал каз, 1 ширхэг бүтэн гита мах хүлээлгэж өгсөн. Одоо миний хулгайд алдагдсан махнуудаас 2 ширхэг бүтэн каз, 1 ширхэг тал каз, 1 ширхэг бүтэн гита махнууд байхгүй 9 болно. Орон нутгийн үнэлгээгээр 1 бүтэн казыг 40,000 төгрөгөөр, 1 бүрэн гитаг 30,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байсан ба уг үнэлгээгээр бодоход 2 бүтэн, 1 тал каз 120,000 төгрөг, 1 бүтэн гита 30,000 төгрөг, цоож, даруулга 2 нийт 12,000 төгрөг эд зүйлийн үнэлгээний мөнгө 20,000 нийт 182,000 төгрөгийн хохирол учирсан болно... ...Одоо үлдсэн 2 бүтэн каз, 1 тал каз, 1 тал гита мөн амбаарын цоож, даруулга төмрийн мөнгө зэргийг төлүүлж аваагүй болно...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 186, 190, 194 дэх тал), 2.26. Гэрч Х.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.Быг гаднаас нь таньдаг. Миний бие Өлгий сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэрт залгаа “Хулын” нэртэй хүнсний дэлгүүрт байхад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед манай дэлгүүрээс заримдаа тамхи авч байдаг Б гэх залуу хажуудаа үл таних өндөр биетэй, хар царайтай, баруун талын нүд нь гэмтэлтэй, залуутай хамт 2 ширхэг адууны хавиргаар хийсэн каз махыг авч ирж “бид хоёр хөдөө явах гэсэн юм, та энэ 2 ширхэг адууны махаар хийсэн казыг худалдаж авах уу” гэхээр нь би “хэдэн төгрөгөөр өгөх вэ” гэж асуусан. Тэгээд 2 ширхэг каз махыг нийт 60,000 төгрөгт өгнө гэхээр нь тохирч 20,000 төгрөгийг бэлэн өгч, үлдсэн 40,000 төгрөгт дэлгүүрээс тамхи, ундаа, хиам, талх, чихэр зэрэг эд зүйлүүдийг авсан. Тухайн үед хоёр залуугаас “энэ 2 ширхэг каз хулгайн мах биш үү” гэж асуухад “2 ширхэг каз бид нарын өөрсдийнх юм. Намайг Б гэдэг ямар нэгэн хулгайн эд зүйл биш” гэхээр нь итгэж худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал), 2.27. Иргэний нэхэмжлэгч Х.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад нийт 60,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг хуулийн дагуу шийдэж өгөхийг та бүхнээс хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 198-199 дэх тал), 2.28. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-21-252 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг адууны махаар гар аргаар хийсэн каз мах 40,000 төгрөг, гита мах 30,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт, 2.29. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн БӨА-22-003 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг Хятад улсын үйлдвэрлэгдсэн, дунд гарын, цэнхэр өнгийн цоож, гар аргаар хийсэн цоожны төмөр даруулга 3,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 225-225 дахь тал), 2.30. Яллагдагч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13-14 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багт байрлах гэртээ байж байхад Т.А ирээд надаас 50,000 төгрөг асуухаар нь би сайн танихгүй зүс төдий таньдаг байсан учраас мөнгө байхгүй гэж хэлэхэд тэрээр надад “тэгвэл би чамд мах өгье, чи тэрийг 50,000 төгрөгөөр худалдаад авчих” гэхээр нь би “чиний зарах мах чинь хаана байгаа юм” гэхэд надад “Е гэх таньдаг хүнээс мах авах юм, чи надад итгэхгүй байвал надтай хамт яваарай” гэхээр нь би түүнийг дагаад Өлгий сумын 8 дугаар багт Сагсай явах замд нэг цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашааны гадна ирэхэд намайг эндээ хүлээж байгаарай гээд өөрөө ганцаараа хашааны хаалгаар ороод 20-30 минутын дараа цагаан өнгийн шуудайтай мах авч гарч ирээд намайг “гудамжаар явъя, төв замаар яваад хэрэггүй” гээд бид хоёр гудамжны дундуур явсаар байгаад манайд ирээд шуудайтай махыг нээж үзэхэд адууны гэдсэнд хийсэн мах /каз/ 6 ширхэг, адууны умс гита 2 ширхэг байсан. Тэгээд надаас мөнгө гэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэхэд “тэгвэл надад энэ махыг зараад өг” гэхээр нь манай гэрээс 2 гудамжны цаана байдаг Х эгчийн дэлгүүрт Т.Аийн хамт очоод 2 ширхэг казыг 60,000 төгрөгөөр тохиролцож 20,000 төгрөгийг 10 бэлнээр авч, 40,000 төгрөгт хүнс бараа, 1 шил архи аваад архийг гудамжинд хувааж уугаад манай гэрт очоод байж байхад Т.А” чи надад үлдсэн махыг ч бас зарж өгч мөнгө болгож өгөөрэй” гэхээр нь би “за тэгье” гээд ярилцаад сууж байхад мөрдөгч К.Ернар орж ирээд бид хоёрыг цагдаагийн газар авч ирсэн...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 2-3 дахь тал), 2.31. Яллагдагч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Тирлик захын урд Х.Б, Т.А хоёр надтай тааралдаад Х.Б надад “чи мах худалдаж авах уу, адууны гэдсэнд хийсэн мах /каз/ байна” гэхээр нь “ямар учиртай юм бэ” гэхэд Х.Б “миний өөрийн идэшний мах” гэхээр нь би “үзэж байгаад больё, үнэ тохирвол авъя” гэж хэлээд явсан. Тэгээд тэр өдрийн шөнө 02-03 цагийн үед Т.А, Х.Б хоёр архи үнэртүүлчихсэн ирээд намайг сэрээгээд надад машин байна уу гэхээр нь би байхгүй гэсэн. Тэгвэл чи бид хоёрыг дагаад яв гээд гүүрний цаана шар кранд байдаг газрын харалдаа Хотгорын уурхай явдаг засмал зам дээр үлдээгээд “чи энд байж байгаарай” гээд цааш яваад, 10-20 минутын дараа над дээр 1 шуудайтай мах авч ирсэн. Тэр үед хөдөлгөөн зогсчихсон такси олдохгүй байхаар нь тэндээс шууд манай гэр лүү алхаж очсон. Бид гурав манай гэрт очоод шуудайг нээж үзэхэд 6 ширхэг адууны гэдсэнд хийсэн каз, 2 ширхэг умс гита, үхрийн нэг бүтэн гуя, нэг хонины тал махыг жижиглэсэн, мөн 2 литрийн саванд сүү байсан. Тэгээд тэрүүгээр нь цай чанаад 1 казыг хуваагаад талыг нь, умс гитаны нэгийг нь таллаж чанаад, Т.Ат 10,000 төгрөг өгөөд мөнгөөр нь 1 шил 0,500 граммын “Хараа” нэртэй архийг авхуулаад, тухайн архийг бид гурав хувааж уусан. Тэгээд 09 цагийн үед Т.Ат 50,000 төгрөгийг бэлнээр өгөхөд өөрөө 2 ширхэг адууны гэдсэнд хийсэн каз махыг аваад Х.Быг дагуулаад манайхаас явсан. Би өөрийн хийсэн хэргийн хүлээн зөвшөөрч байна... ...А нь надаас авсан 60,000 төгрөгийн оронд тухайн хулгайлсан үхрийн гуяны махыг чи авчих, надад мөнгө өгөөгүй гэж хэл гэсэн учир би өмнөх мэдүүлэгтээ үхрийн гуяны талаар дурдаагүй. Тэглээ ч би уг үхрийн гуяны махыг хэрэглэчихсэн...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал), 2.32. Иргэн Х.Баас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан “...Өлгий сумын 6 дугаар багт байрлах манай өвлийн байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байж болзошгүй...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал), 2.33. Хэргийн газарт буюу Х.Бы байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /(2 дахь хавтаст хэргийн 46-52 дахь тал), 2.34. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 54-61 дэх тал), 2.35. Хохирогч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Цэнгэл суманд байдаг хадам ах болох Т.Муратын эхнэр Хагаз нас Бан тул түүний ажил явдалд оролцохоор Цэнгэл сум руу эхнэр, 2 хүүхдийн хамт явсан. Тэгээд уг ажилд оролцоод өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 11 цаг 30 минутын үед Цэнгэл сумаас таксигаар аймагт байдаг гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд манай өвлийн байшингийн гадна талын болон дотор талын хаалга нь онгорхой байсан. Тэгээд гайхаад байшин дотор ороход үүдэн амбаарт өвлийн идшиндээ нядалж, хатаахаар өлгөсөн 2 хонины мах бүхэлдээ байхгүй байсан. Дотогшоо ороход хөргөгч болон шүүгээний хаалгыг онгойлгосон, нүүр гарын угаагуурын дээр байсан 15 ширхэг “Популяр” нэртэй барааны саван, 5 ширхэг “Камея” нэртэй нүүр гарын саван, улаан өнгийн эмпи хөгжим болон эхнэрийн үсний индүүг хайрцгаас нь аваад 11 явсан байсан. Манай байшинд Хятад улсад үйлдвэрлэсэн шар өнгийн дунд зэргийн хэмжээтэй цоож байсан. Уг цоожийг даруулгын хамт гөнжөөд авсан байсан ба уг цоож нь байшингийн гадна буюу хаалганы урьд талд хэвтэж байсан... ...Хохирлыг төлж барагдуулаагүй. Манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйлсийг олж өгөх, эсвэл үнийн дүнг үнэлгээгээр гарсан дүнгээр төлж өгөх юм боллоо, өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 67-68, 72 дахь тал), 2.36. Гэрч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед намайг гэртээ ганцаараа цай уугаад сууж байхад манай гэрт үл таних эрэгтэй хүн орж ирсэн. Тэрээр “би Ногооннуур сумаас ирсэн ба танай хөрш айл болох Бы хамаатны ах болдог. Миний хөдөөгөөс унаж ирсэн тээврийн хэрэгсэл эвдрээд Чингис хаан нэртэй дэлгүүрийн хажууд орхичихлоо. Бы гэрээс цай уух гэж ирсэн боловч гэрт нь хүн байхгүй юм байна, тэд нар хаашаа явсан юм бэ, гадаа хүйтэн байна, надад нэг аяга цай өгөөч” гэхээр би түүнд цай аягалж өгсөн. Тэрээр манай гэрээс 2 аяга цай уугаад явсан ба гарахдаа надад “танайд алх байгаа юу би түр хэрэглээд өгье, машин засахад хэрэгтэй байна” гэхээр нь би “түүнд өгч чадахгүй аав минь загнана, тэр өөрөө юм хийдэг” гэж хэлэхэд тэрээр надаас гуйж байгаад манай гэрээс алх аваад явсан... ...Манай гэрт ирсэн гэх эрэгтэй 30-35 орчим насны, бор царайтай, 170-175 орчим өндөртэй, тод хар хөмсөгтэй, эрэгтэй хүн байсан, би царайг нь харвал танина...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 77-79 дэх тал), 2.37. Гэрч Ш.Уы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх өвлийнхөө идэшндээ Ногооннуур сумын төвд хадмынхаа гэрт 4 тооны хонь гаргаад, 2 тооны хонины махыг бүтнээр нь авч ирж гэрийнхээ үүдний коридорт хадгалж байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 82 дахь тал), 2.38. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-22-006 дугаартай “...2022 оны 01 дүгээр сарын байдлаар 2 ширхэг бүтэн хонины мах 300,000 төгрөг, хонины мах 1 кг нь 11,500 төгрөг, жижиглэсэн ястай хонины мах 1 кг нь 10,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 89-92 дахь тал), 2.39. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-22-015 дугаартай “...2022 оны 01 дүгээр сарын байдлаар 1 ширхэг Популяр барааны саван 1,200 төгрөг, 1 ширхэг Сатау гарын саван 1,800 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн, мөн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-22- 029 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг Эмпи хөгжим 30,000 төгрөг, 1 ширхэг үсний индүү 20,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 102-105, 122-126 дахь тал), 2.40. Иргэн Х.Оээс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө махны амбаараас эд зүйл алдагдсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 144 дэх тал), 2.41. Хэргийн газарт буюу Х.Оийн амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 146-152 дахь тал), 2.42. Эд зүйл хураана авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 157-159, 163-164, 170-172 дахь тал), 12 2.43. Эд зүйл буюу каз 4 ширхэг, адууны гэдэс, мах 4 кг 350 гр, хонины мах 12 кг 550 гр махыг тус тус иргэн Э.Баас хураан авсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 178-183 дахь тал), 2.44. Хохирогч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх хүнсний модон амбаарт энэ жилийнхээ идэшний махаа хадгалж байсан ба 2021 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө хулгай орж амбаараас адууны гэдсэнд чихэж хийсэн хавиргатай мах 6 ширхэг, адууны гэдсэнд чихэж хийсэн мах буюу умс гита 3 ширхэг, адууны гэдэс 1 ширхэг, үхрийн гуя, 1 хонины мах, ямааны 4 литр сүүг амбаарт хийсэн байсныг цоожийг эвдэж ороод хулгайлаад аваад явсан байна... ...Хэрэгт алдагдсан 6 ширхэг адууны гэдсэнд чихэж хийсэн махнаас 4 ширхгийг нь хэрэг бүртгэлтийн шатанд буцааж авсан ба 2 ширхэг дутсан. Адууны мах 15 кг алдагдсанаас 4 кг 35 гр махыг буцааж авсан. Бүтэн хонины мах буюу 17 кг мах алдагдсанаас 12 кг 550 гр махыг буцаан авсан. Ямааны хөлдөөсөн 4 литр сүү, энэ жил сувай 8 настай саалийн үнээ идэшнд идсэн. Түүний нэг бүтэн гуя алдагдсан ба тухайн махыг буцааж авч чадаагүй. Тухайн үхрийн гуя мах мөн 15 кг жинтэй. Надад учирсан бодит хохирол гэвэл энэ... ...Харин хэрэг гардаг орой Тохтасны гэрт шөнө 03-04 цагийн хооронд үл таних 3 залуу малын мах, сүү авч ирж таксинд явах уу гэж хэлсэн гэсэн тул тэр залуусыг хайж машинаар явсан ба малын махыг цагдаагийн байгууллагаас хүлээж авахад мөн хүргэний машинд бензин хийж ирсэн. Нийт 60,000 төгрөгийн шатахуун зарцуулсан... ...Адууны гэдсэнд чихэж хийсэн мах буюу гита 4 ширхэг алдагдсанаас 3 ширхгийг нь буцааж авсан, 1 ширхэг дутсан. Хонины бүтэн мах, мал мах, үхрийн гуя 1 ширхэг, ямааны 4 литр сүү, мөн амбаарын цоожийг хулгайч нар хамт аваад явсан байна лээ. Үхрийн гуя 13 кг татна гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 208-209, 215-216, 223- 223, 227 дахь тал), 2.45. Гэрч С.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнгөрсөн шөнө 03 цаг 30 минутын орчимд үл таних 3 залуу манай байшингийн хаалга, цонхыг цохиж намайг таксинд яваад өгөөч гэж хэлэхээр нь би таксинд явахгүй гэж хэлэхэд дахин дахин хаалга цохиод байхаар нь гэрээсээ гарахад зүс танихгүй 3 залуу байсан. Харин тэр залуучууд өөрсдийгөө хөдөөгөөс ирсэн гэж хэлж байсан ба цагаан өнгийн шуудайнд малын мах, сүү хийсэн байсан ба цоохор өнгийн том цүнхтэй явж байсан. Цүнхэн дотор юу байсныг харж чадаагүй. Цагаан өнгийн шуудайнд малын мах, сүү байсныг харж амжсан. Нэг залуугаас нь согтууруулах ундааны зүйл үнэртээд байсан тул би айгаад таксинд явж чадахгүй гэдгээ хэлээд буцаад гэр рүүгээ ороход тэр залуучууд яваад өгсөн... ...Тухайн 3 залуугийн нэг нь өндөрдүү, нөгөө 2 нь намхан нуруутай харагдсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 232-233 дахь тал), 2.46. Гэрч Ш.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэрт А, Б нар өдөр нэлээд орой ирсэн, хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, нар жаргасан байсан. Тэр хоёр манайд ирэхдээ “Сэржим” нэртэй архи авч ирж уусан... Би нилээд согтчихсон байсан тул хэдэн цагт манайхаас гараад хааш явсныг мэдэлгүй үлдсэн... ...Харин маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд А, Б нар манайд ирээд байж байхад цагдаа нар ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 246-247 дахь тал), 2.47. Гэрч М.Нурланбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би мал, малын гаралтай түүхий эдийн ченж хийгээд 4-5 жил болж байна. Намрын идэшний үед нядалсан 7-8 настай хонины гулууз мах ойролцоогоор 19-24 кг жин хүрнэ. Мөн тарган үхэрний гуя мах 25-28 кг жин татна...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 2 дахь тал), 13 2.48. Гэрч Х.Күлсинханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай махны амбаараас 1 бүтэн хонины мах, 1 тал хонины мах, 6 ширхэг адууны каз, 4 ширхэг умс кита, 1 үхрийн гуя, 4 литр ямааны сүү, адууны гэдэс 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Цагдаагийн газраас нөхөр бид хоёрт 4 ширхэг каз, 1 ширхэг адууны гэдэс, тал хонины мах, 3 ширхэг умс гита зэргийг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 5 дахь тал), 2.49. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/04 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.Аээс хураан авсан гэх гутлын улны дардастай хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 13-15 дахь тал), 2.50. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БӨА-21-249 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг адууны гэдсэнд чихэж хийсэн хавиргатай мах /каз/40,000 төгрөг, 1 ширхэг адууны махаар гар аргаар хийсэн гита 30,000 төгрөг, 1 кг адууны мах 12,000 төгрөг, 1 кг хонины мах 8,500 төгрөг, 1 кг үхрийн мах 10,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-22-002 дугаартай “...1 ширхэг Хятад улсад үйлдвэрлэсэн 5x5 хэмжээтэй цоож 8,000 төгрөг, 1 л ямааны сүү 3,500 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 44-48, 59-62 дахь тал), 2.51. Иргэн М.Бгээс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан “...Ногооннуур сумын 7 дугаар багт байрлах өвөлжөөний байшингийн хажууд байгаа махны амбаарын хаалгыг эвдэж хулгай орж дотроос нь бүрэн 6 ширхэг гар аргаар хийсэн адууны каз мах хулгайд алдагдсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 142 дахь тал), 2.52. Хэргийн газарт буюу М.Белеубайгын амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 144-146 дахь тал), 2.53. Эд зүйл буюу цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 148-149 дэх тал), 2.54. Хохирогч М.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би хөдөө байсан ба миний эхнэр Х.Айдынгүл эмнэлэгт ажилд гарч, гэрт миний хүүхдүүд байсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрт ирж, унтаж амраад, маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 10 цагийн үед гадаа гарч махны амбаарыг очиж үзэхэд хятад цоож нь онгорхой байсан. Тухайн үед би амбаарын хаалгыг онгойлгож дотогшоо орж дотор байгаа эд зүйлийг үзэхэд бэлтгэж тавьсан хэц модонд байсан адууны казнаас 6 ширхэг каз байхгүй байсан. Тухайн үед амбаарын дотор болон гадна талд арзгар өвлийн гутлын мөр байсан ба би ойр орчмоос сураглаж амбаарт хэн орсныг олоогүй. Дараа нь сумын цагдаа нарт дуудлага өгсөн... ...Т.А миний 6 ширхэг каз махыг төлж өгсөн. Т.А надаас сайн дураараа уучлалт гуйсан, би Т.Аийг уучилсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 155, 157 дахь тал), 2.55. Гэрч Е.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны шөнийн 01 цагийн үед Т.А нь манай гэрт ирсэн. Тухайн үед Т.А 0.5 литрийн “Хийморь” нэртэй 2 шил, 0.5 литрийн “Хараа” нэртэй 1 шил, нийт 3 шил архи 14 авч ирж тухайн архийг Т.А бид хоёр хувааж уусан...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 165 дахь тал), 2.56. Гэрч М.Серикболын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн үед би гэрт унтаж байхад гаднаас манай гэрт Т.А согтуу орж ирж намайг сэрээж, та адууны каз авах уу? би адууны каз зарж байна гэж хэлсэн. Тухайн үед би Т.Аийг загнаж гэрээс хөөж явуулсан юм...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 168 дахь тал), 2.57. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-21-033 дугаартай “...2022 оны 01 дүгээр сарын байдлаар 1 ширхэг адууны махнаас гар аргаар хийсэн бүтэн каз мах 50,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 180-183 дахь тал), 2.58. Иргэн Ж.Таас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан “...Ногооннуур сумын 6 дугаар багт байрлах өвөлжөөний байшингийн хажууд байгаа амбаарын хаалгыг эвдэж хулгай орж дотроос нь цахилгаан тасдагч, цахилгаан өрөм алдагдсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 204 дэх тал), 2.59. Хэргийн газарт буюу Ж.Тын амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 206-209 дэх тал), 2.60. Яллагдагч Т.Аээс гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан гэх гутлыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 213-216 дахь тал), 2.61. Хохирогч Ж.Таас хураан авсан цагаан өнгийн хятад цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 218-221 дэх тал), 2.62. Хохирогч Ж.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус сумын Хүйтэн гэх газарт очиж тухайн газар байсан малыг үзэж маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед гэрт ирсэн. Гэрт ирсний дараа 15 цагийн үед гэрээс гэрч гэрийн зүүн хажууд залгаа байгаа амбаарын хаалгыг үзэхэд амбаарын хаалга цоожгүй онгорхой байсан. Тухайн үед би уг амбаарт орж үзэхэд амбаарын дотор байсан цахилгаан таслагч болон цахилгаан өрөм байхгүй байсан. Би мужаан хийдэг уг амбаар нь миний багаж тавьдаг өрөө байсан. Тухайн үед амбаарын гадна болон дотор талын шороонд үүссэн арзгар гутлын мөр байсан. Би цахилгаан өрмийг аймгийн барилгын материалын захаас 2022 оны 5 дугаар сард 120,000 төгрөгөөр, цахилгаан таслагчийг 150,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан юм... ...Миний хохирлыг Т.А барагдуулж өгөөгүй учраас би гомдолтой байна. Хулгайд алдсан цахилгаан таслагч, цахилгаан өрөм хоёрыг Т.Аээр төлүүлж, миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 228, 231 дэх тал), 2.63. Гэрч Е.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шөнийн 01 цагийн үед Т.А нь согтуу манай гэрт ирсэн. Тухайн үед Т.А 0.5 литрийн Хийморь нэртэй 2 шил, 0.5 литрийн Хараа нэртэй 1 шил нийт 3 шил архи авч ирж тухайн архийг Т.А бид хоёр хувааж уусан...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 236 дахь тал), 2.64. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-21-034 дугаартай “...2022 оны 01 дүгээр сарын байдлаар 1 ширхэг цахилгаан тасдагч 65,000, 1 ширхэг цахилгаан өрөм 55,000 нийт 120,000 төгрөгийн 15 үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 242- 246 дахь тал), 2.65. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22/13 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.Аийн гутлын улны дардастай хэмжээ, хэлбэр дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дэх хавтаст хэргийн 3-6 дахь тал), 2.66. Иргэн Т.Саас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “...Бөхмөрөн сумын 3 дугаар баг, Хар булаг гэх газраас 1 тооны адуу хулгайд алдсан” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 74 дэх тал), 2.67. Мал амьтанд буюу Т.Сын адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дэх хавтаст хэргийн 75-77 дахь тал), 2.68. Хохирогч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой бүрэнхий болох үеэр өөрийн уналгад хэрэглэж байсан шар халиун зүсмийн зөв талын ташаан дээрээ сар тамга хайчилсан, буруу гуяндаа сар тамгатай морио чөдөрлөөд орхисон. Тухайн газар Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг Хар булаг нэртэй газар байсан. Маргааш нь 09 цагийн үед морио авахаар очиход миний адуу байхгүй байсан ба хулгай авсан гэж бодоод хүмүүс рүү залгасан. Манай эндээс адуу алга болох юм бол Баян-Өлгий аймаг руу очих магадлалтай тул Баян-Өлгий аймгийн ченж рүү залгаж адуугаа захисан байсан. Тухайн өдрийн 16 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн ченж Т.Ергенбек гэх залуу над руу залгаад таны асуусан адуу мөн юм шиг байна, таны хэлсэн тамгатай таарч байна, та яаралтай ир гэхээр нь би Бөхмөрөн сумаас машин хөлслөөд Баян-Өлгий аймаг руу очоод миний адуу байсан гэсэн газар очиход хүнд зарагдсан гэх яриа гарсан тул тэр айлыг нь хайсаар байж очиход миний алдсан шар халиун морь зүсээрээ байсан. Би энэ адууг хаанаас авсан юм бэ гэж асуусан чинь сайн танихгүй залуу байсан, харвал танина гэж хэлэхээр нь түүнийг дагуулж яваад тэр шөнө хайгаад олоогүй ба маргааш нь зах дээр явж байна гэхээр нь тэр залууг олж Баян-Өлгий аймгийн цагдаад өгсөн... ...Морио мотоциклоор хайх үед 10 литр бензин 25,000 төгрөг, Бөхмөрөн сумаас Баян-Өлгий аймаг ороод буцаж ирэх үед автомашины хөлс, зардалд 250,000 төгрөг, утсанд 15,000 төгрөгөөр нэгж авч хийсэн, хоол хүнсэнд 84,000 төгрөг, жолоочид хөлс болгож 100,000 төгрөг, бензиний зардалд 226000 төгрөг, би энэ адууны сураг гаргаж өгвөл 600,000 төгрөг өгнө гэж зарласан байсан тул мөнгөө тухайн сураг гаргаж өгсөн хүнд өгсөн. Нийт 1,200,000 төгрөгийн хохирол гаргасан. Энэ хохирлыг холбогдох этгээдээс гаргуулж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 84 дэх тал), 2.69. Гэрч М.Володягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед та адуу авах уу гэж урд нь харж байгаагүй залуу ирж асуухаар нь хаана байна гэж асуухад манай гэрээс 500 орчим метр зайд байх манай хөрш С.Володя гэх айлд байгаа талаар хэлэхээр нь цагийн дараа очиж үзэхэд буруу талдаа сар тамгатай, зөв талдаа сарт тамгатай халиун ч юм уу, шарга ч юм уу зүстэй адуу байсан ба үнийг нь асуухад уурхайгаас авсан морь яаралтай буцах хэрэг гарсан 1300000 төгрөгт зарна гэхээр нь тэр хүнтэй ярилцаж байгаад 1,150,000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгөө бэлнээр тоолж өгөөд адуугаа гэртээ авч ирээд усалж, өвс идүүлээд байж байтал 2 цагийн дараа адууны эзэд нь манай гэрт ирээд миний алдсан морь мөн байна гэж хэлээд тухайн өдрийн 22 цагт морио аваад явсан. Би тухайн хүмүүсийн хамт надад 16 морь зарсан хүнийг хайж яваад олдохгүй болохоор маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед зах дээр байхад нь түүнийг олж авч цагдаад өгсөн... ...Тэр хүн надад хэлэхдээ би өөрөө Ногооннуур сумын хүн байна. Энэ адуу уурхайгаас зугтаагаад болохгүй байгаа адуу юм. Би ардаа яарч байгаа тул яаралтай зармаар байна гээд миний хоч нэрээр дуудаад байхаар нь миний нэрийг яаж мэддэг юм гэж асуухад тэр дуугарахгүй байсан. Би цагдаагийн газарт ирээд Ногооннуур сумын хэсгийн төлөөлөгчид хэлсэн чинь Тайлах А гэдэн хүн гэж хэлсэн. Би түүнд өгсөн мөнгөнөөс 750,000 төгрөгийг буцааж авсан, үлдсэн 400,000 төгрөгийг нь үрчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 86 дахь тал), 2.70. Гэрч Т.Ергенбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрийн гадна байшингийн дээвэр хийж байтал хашааны гадна урьд нь харж байгаагүй 175 орчим см өндөртэй, хар царайтай залуу адуу авах уу? гэхээр нь морийг чинь үзье гээд түүнийг дагаж Өлгий сумын 10 дугаар багт байх хаягийг нь сайн мэдэхгүй байна, цагаан байшинтай айлд очиход байшингийн хойд талд хулуу зүстэй би яаг зүсний нэршлийг нь мэдэхгүй морь байсан. Тухайн өдрийн 11 цагийн үед Бөхмөрөн сумын харьяат Т.С гэх хүн над руу залгаад “чиний мал цуглуулж авч байхдаа унаж байсан морь хулгайд алдагдлаа, чи наагуураа сураглаад өгөөч, зөв талд нь хайчаар хайчилсан саран тамгатай” гэж хэлсэн байсан тул би тухайн зарах гэж байгаа морийг хараад шууд мэдсэн. Тэгээд гэртээ ирж Т.С ах руу “таны морь юм шиг байна. Баян-Өлгий аймгийн төв дээр хүн зарах” гэж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 88 дахь тал), 2.71. Гэрч С.Вгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний Күшикбай нэртэй хүүхэдтэй хамт Улаанбаатар хотод хамт ажиллаж байсан Т.А гэх залуу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 тооны морь эмээл, хазаартай нь унаж манай гэрт өдрийн 14 цагийн үед ирж “би танай хүүтэй хамт ажиллаж байсан залуу юмаа, танай гэрт энэ морийг байлгаж байгаад аймгийн төвөөс малын ченж дагуулж ирье” гэж хэлээд унаж ирсэн морийг уяж явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нэг портертой залуу дагуулж ирсэн. Уг залууд 1,300,000 төгрөгөөр зарах гэхэд үнэ ханш тохироогүй болохоор яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай аймгийн танил Мухамедын хүү болох Вг дагуулж ирээд хоорондоо тохирч Т.Аийн унаж ирсэн морийг 1,150,000 төгрөгөөр зарахаар тохиролцож аваад явсан... ...Т.Аийн унаж ирсэн морь нь халиун зүсмийн, дэл сүүлтэй, зөв талын гуяндаа ташуур хэсэгт тамгатай, буруу талын гуяд саран тамгатай, ямар нэгэн имийг анзаараагүй, нас гүйцсэн тарган морь байсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 90-92 дахь тал), 2.72. Гэрч С.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аавын алга болсон нэг тооны адууг манай суманд адуу бэлчээрлэж болох Хавчуу, Өлхөн, Гурван гатлага, Хоз, Суврага, Баруун гол, Чүнч, Ногооннуур сумын ойр орчимд хайгаад олоогүй... ...Алга болсон адууг эрж хайхад жолоочоор манай нөхөр Болор, мөн аав, сумын цагдаа Д.Гатав, казак хэл мэдэх Батбаяр гэх хүний хамт явж эрж хайгаад адуугаа олсон...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал), 2.73. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай “...2021 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Бөхмөрөн суманд 10 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,200,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал), 2.74. Иргэн Ж.Нурсалханаас 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “...манай дүү Ж.Худакелдийн өвлийн байшингийн цоожийг эвдэж хулгай орсон байна...” гэсэн гэмт 17 хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 1 дэх тал), 2.75. Хэргийн газарт буюу Ж.Худакелдийн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дахь хавтаст хэргийн 3-9 дэх тал), 2.76. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дахь хавтаст хэргийн 12-14 дэх тал), 2.77. Иргэн Ж.Ейн Хаан банкны 5180758335 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дахь хавтаст хэргийн 17 дахь тал), 2.78. Яллагдагч А.А нь бичиж гэх баримт (5 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал), 2.79. Хохирогч Ж.Худакелдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Өлгий сумын 9 дүгээр багт өөрийн байшинд ганцаараа амьдардаг ба 2022 оны 6 дугаар сарын эхээр Цагааннуур тосгонд авто замын ажилд явсан байсан юм. 2022 оны 8 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед над руу хорш болох Тилеген болон эхнэр Нургул нар утсаар холбогдон танай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би ах болох Нурсалханд утсаар холбогдон гэртээ очиж үзээд хариу өг гэж явуулахад миний гал тогооны өрөөнд байсан 32 инчийн хавтгай зурагт маань алга болсон талаар ах маань хэлсэн. Тэр үед би цагдаад мэдэгдээрэй гэж хариу өгсөн юм. Миний бие өнөөдөр Цагааннуур тосгоноос ирж гэртээ очиж байшинд байгаа эд зүйлийг үзэхэд зөвхөн зурагт маань алга болсон байсан... ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол болох 32 инчийн телевизорыг бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 24-25, 28 дахь тал), 2.80. Иргэний нэхэмжлэгч Ж.Ейн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 31 дэх тал), 2.81. Гэрч Ж.Нурсаханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Өлгий сумын 4 дүгээр багт гэртээ байхад 17 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг дүү болох Худакелдийн хөрш гэх нэг хүн над руу утсаар холбогдон танай дүү Худакелдийн эзгүй байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд миний бие Өлгий сумын 9 дүгээр багт байрлах дүү Худакелдийн эзгүй байшинд очиж үзэхэд цоож нь эвдэрсэн байшингийн хаалга онгорхой байсан. Тэгээд байшин дотор орж үзэхэд гал тогооны өрөнд байсан зурагт алга болсон байсан. Өөр ямар нэгэн зүйл алдагдсан талаар мэдээгүй тул дүү Худакелдид холбогдон байгаа гэх зүйлүүдийг үзэхэд бусад эд зүйл нь бүрэн байсан...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 36-37 дахь тал), 2.82. Гэрч Т.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие өнөөдөр 17 цагийн үед гэртээ ирэх замд хашааны урд байрлалтай иргэн Худакелдийн байшингийн цоож эвдэрсэн байхыг хараад түүнд утсаар холбогдон мэдэгдсэн. Би өөрийн хашааны урд хаалгаар Бахберген гэх хүний дэлгүүрээс өчигдөр юм авахаар гарах үед цоож нь бүрэн байсан...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал), 2.83. Гэрч А.Сабырханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр багт Андууд хүнсний 18 дэлгүүрийн урд өөрийн жижиг машинаар таксинд явах гээд зогсож байх үед иргэн А гэгч хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт барьж ирээд тэнд зогсож байсан ба иргэн Манарбек, Касей бид хэдэд уулзан хөдөөгөөс авч ирсэн зарна гэж хэлсэн. Бид хэд зурагтыг авахгүй гэж хэлсэн. Тэр үед зогсоолын хажуу талын хашааны экскаваторын жолооч залуу гарч ирж уулзаад худалдан авахаар гэртээ дагуулан орж Аээс уг зурагтыг худалдан авсан... ...Тэр үед А ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 59-60 дахь тал), 2.84. Гэрч А.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө Өлгий сумын 9 дүгээр багт Андууд хүнсний дэлгүүрийн урд талын таксины зогсоолд байх үед Ногооннуур сумын иргэн өндөр нуруутай хар залуу ирж 32 инчийн хар өнгийн зурагтыг худалдан борлуулна гэж хэлсэн. Уг зурагтыг андууд дэлгүүрийн хажуу талын айлын эзэн Е гэгч 80,000 төгрөгөөр авсан. Е болон уг Ногооннуур сумын иргэн гэх зурагт худалдах залуу хоёр миний машинд сууж Өлгий сумын 6 дугаар багт байрлах Хаан банкны тооцооны төвийн АТМ-ээс мөнгө гарган авч 80,000 төгрөгийг уг Ногооннуур сумын иргэн гэх залууд өгсөн. Иргэн Е мөнгө өгөх үед уг зурагт хулгайн зурагт биш үү гэхэд уг залуу би Ногооннуур явах гэсэн чинь мотоцикл бензингүй болсон би бензин хийх гээд байна хулгайн эд зүйл биш гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал), 2.85. Гэрч Ж.Ейн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 08 цаг 30 минутын үед байсан байх гэрээсээ гараад ажил руу явах гээд Андууд дэлгүүрийн урдаас такси барих гэж очих үед өндөр нуруутай хар залуу нэг хавтгай дэлгэцтэй хар ангийн 32 инчийн зурагт барьж ирээд Ногооннуур сумаас явж байна. Хөдөө мотоциклд бензин хийх мөнгө хэрэгтэй болоод зарах гэж байна. Та авах уу гэсэн, тэгээд би хэвийн ажиллагаатай юу, хулгайн эд зүйл биш үү гэхэд уг залуу биш гэж хэлсэн. Тэгээд би уг залууг гэртээ дагуулан орж гараас нь бичиг хийлгэж аваад таксигаар Хаан банкны АТМ-аас өөрийн 5180758335 дугаартай данстай картаас 80,000 гаргаж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 67-68 дахь тал), 2.86. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн БӨА-22-0260 дугаартай “...2022 оны 8 дугаар сарын байдлаар 32 инчийн “Саст” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт /хуучин/ 330,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 73-77 дахь тал), 2.87. Яллагдагч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 8 дугаар сард Өлгий сумын 9 дүгээр багт байрлах Худакелди гэх манай сумын гаралтай хүний байшинд шөнийн 12 цаг өнгөрч байхад ганцаараа архи уучихсан согтуу байсан учраас байшингийн цоожийг гараараа эвдэж онгойлгоод дотор нь орж байшин дотор байсан хар өнгийн “Саст” гэсэн бичигтэй 32 инчийн зурагтыг хулгайлан авч яваад голын эрэг дагуу дэрсэн дунд нуучхаад тэндээ хоноод маргааш өглөө нь Андууд дэлгүүрийн урд байдаг таксины жолооч нарт очоод хөдөө явах гэсэн бензиний мөнгө хэрэгтэй байна хямдхан зарна гэж 1-2 хүнд хэлсэн ч аваагүй. Тэгж байтал такси барих гэж байсан нэг эрэгтэйд та зурагт авах уу хөдөө явах гэхэд бензиний мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд тэр хүн үзэж байгаад зурагтыг гэрт нь оруулж өгөөд асааж үзэхэд асаж байсан тул авахаар болж тэрээр надаас хулгайнх юм биш биз гэж асуухад нь би хулгайнх бишээ минийх гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэдний гэрээс гараад таксинд суугаад бид хоёр Өлгий сумын 6 дугаар баг бензин колонкууд байдаг замын эсрэг талын Хаан банкны АТМ-д очиж тэрээр надад 80,000 төгрөгийг данснаасаа гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 94 дэх тал), 19 2.88. Иргэн М.Анаргүлээс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “...Хоолондоо нэртэй газраас хоол идэж гарахдаа Самсунг А22 маркийн гар утсаа орхиж явсан байсан ба авахаар эргэж очиход гар утас маань алга болсон байсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 2 дахь тал), 2.89. Хэргийн газарт буюу “Хоолондоо” нэртэй газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (6 дахь хавтаст хэргийн 4-10 дахь тал), 2.90. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (6 дахь хавтаст хэргийн 14- 15 дахь тал), 2.91. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (6 дахь хавтаст хэргийн 17-23 дахь тал), 2.92. Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүү болох Абдуллагийн хамт “Хоолондоо” гэдэг цайны газар хоол идэхээр ороод хоолны захиалга өгөөд хүүгээ үлдээгээд гарсан чинь миний хүү бас араас дагаж гарч ирээд хамт явна гэсэн. Тэгээд гуанзны үүдэнд хүүгээ оруулаад утсаа үзээд байж бай гэхэд хүү гуанз руу ороод утсаа харахад утас нь байхгүй болсон. Хажуу талд нь сууж байсан хүн гараад явсан байсан. Тэгээд тухайн үед цайны газарт байсан хүмүүсээс энд үлдээсэн байсан утас хаана байна гэж асуухад хүмүүс чиний араас гараад явсан үл таних эрэгтэй аваад гараад явчихлаа гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би тухайн хүний царайг нь харвал танина хүү бид хоёрыг анх ороход би царайг нь харж тогтоосон, бид хоёртой хамт сууж байсан... ...Би тухайн гар утсыг 2021 оны 9 дүгээр сарын эхэнд Юнителийн 2 давхарт байдаг Айхой центрээс 800,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утас “Самсунг А-22” загварын гар утас байсан... ...Би гар утасны гадна талын гэрийг нэхэмжлэхгүй, зөвхөн гар утасны үнийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгүүд (6 дахь хавтаст хэргийн 37-38, 41, 43 дахь тал), 2.93. Гэрч Х.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Аийг гуанзанд үл таних хүүхэд залуу хоёрын хамт нэг ширээнд суугаад хоол идэж байхыг харсан. Намайг анх гуанз руу хоол идэх гээд ороход миний араас дагаж орж ирээд надаас мөнгө гуйгаад байхаар нь мөнгө алга гэж хэлээд 2 бууз авч өгсөн юм. Тэгээд тухайн газар суугаад хоол идэж байхад нь гаднаас тухайн залуу хүүхдийнхээ хамт Т.Аийн сууж байсан ширээнд хамт суугаад хоол захиалж байсан. Тэгээд миний хоол ирээд би хоолоо идсэн, хоолоо идэж дуусаад машиндаа сууж байхад үл таних залуу над дээр ирээд та миний хажууд суугаад хоол идэж байсан хүнийг таних уу гэж надаас асуухаар нь би танина, манай нутгийн А гэдэг залуу байна гэхэд тэр хүн миний утсыг хулгайлаад явсан байна гэхээр тийм үү хашаа явсныг харсангүй хоол идээд сууж байсан болохоор харсангүй гэж хэлэхэд тухайн залуу миний утасны дугаарыг аваад явсан... ...Тухайн үед А цэнхэр куртик, саравчтай малгайтай, хар өмд, урт түрийтэй гуталтай байсан...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал), 2.94. Насанд хүрээгүй гэрч Н.Абдуллагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би аавын утсыг ширээн дээр үлдээгээд гарсан, авч гараагүй юм. Тэгээд аав намайг буцаж ороод байж бай гэхээр нь би буцаж ороод сууж байсан ширээн дээр ирэхэд аавын гар утас нь алга болсон, аав бид хоёрын хажууд суусан хүн гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 52-54 дэх тал), 20 2.95. Гэрч Л.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.А нь Самсунг А22 маркийн гар утас авч ирээд энэ миний өөрийн гар утас байгаа юм. Би Ногооннуур сум руу өвсөнд явах гэсэн чинь бензиний мөнгө хүрэхгүй байна, би өвсөнд явж ирээд утсаа авна, та надад 160,000 төгрөг өгөөд миний утсыг барьцаанд аваач гэж хэдээд гар утсаа барьцаанд тавьж яваад, маргааш нь дахиж ирээд нэмээд 20,000 төгрөг өгөөч гэж гуйгаад авч явсан. Тухайн гар утас одоо байхгүй. ...Авсан үнээрээ буюу 180,000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 56 дахь тал), 2.96. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-22-0308 дугаартай “...2022 оны 10 дугаар сарын байдлаар Самсунг А22 маркийн гар утас 510,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (6 дахь хавтаст хэргийн 62-66 дахь тал), 2.97. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн яллагдагч Х.Быг хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох зорилгоор сэтгэцийн эмгэг судлалын шинжээч томилсон захирамж (5 дахь хавтаст хэргийн 144-146 дахь тал), 2.98. Шинжээч Д.Гүлжан, Х.Аманбек, С.Досбол нарын гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “...1. Х.Б нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сэтгэцийн хувьд бие хүний паранойд эмгэгтэй байсан. 2. Х.Б нь 2014 оноос хойш Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасгийн хяналтад байгаа. Цаашид уг өвчнийг эмээ тогтмол ууж, хяналтдаа тогтмол ирж байвал өвчин сэдрэх магадлал бага. 3. Х.Б нь БаянӨлгий аймгийн Сэтгэц наркологийн тасгийн байнга хяналтад байж, эмчилгээ хийлгэж байх шаардлагатай. 4. Х.Б нь тухайн үеийн сэтгэцийн байдлаар өөрийн хэмжээнд сэтгэн бодож, хэрэг болсон үеийн сэтгэцийн байдлаар хэрэг хариуцах чадваргүй байна” гэсэн шүүх, сэтгэц гэм судлалын магадалгаа (5 дахь хавтаст хэргийн 148-149 дэх тал), 2.99. Шинжээч Х.Аманбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бие хүний паранойд эмгэгтэй хүн болсон үйл явдлын талаар зарим үедээ үнэн зөв мэдүүлэг өгч, заримдаа үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй. Х.Бын хувьд бол тухайн хэрэг үйлдэх үеийн үйл явдлыг үнэн зөв бодиттойгоор тусгаж чадахгүй байсан. ...Х.Б нь өвчин сэдэрсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах магадлал өндөр. Эмчилгээг цаг тухайд нь хийлгэж нийгмийн зүгээс ар гэрийн зүгээс харж хандах, халамжлах хүн байвал өвчин сэдрэх магадлал бага, нийгэмд аюулгүй байна.” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 152 дахь тал), 2.100.Гэрч Н.Сакений мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны Хөдөлмөрийн магадлах комисст тухайн хүн өөрөө биеэр орж ирээгүй, мөн дээрээс нь ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй дээрх F40, F60 өвчин нь тогтмол эмчилгээ хийлгэж, эмийг тогтмол хэрэглэвэл эдгэрэх боломжтой өвчин юм...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 155 дахь тал), 2.101. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч С.Тилеубердээс гаргаж өгсөн хохирогч Х.От 113,500 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Хд 30,000 төгрөгийн, хохирогч Х.Еы эхнэр Р.Жанботад 71,000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн талаарх баримтууд, шүүгдэгч Т.Аийн өмгөөлөгч Т.Ержанаас гаргаж өгсөн хохирогч Х.Над 510,000 төгрөгийн, хохирогч К.Жад 500,000 төгрөгийн, хохирогч Ж.Талгатад 120,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Вд 400,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Хд 30,000 төгрөгийн, хохирогч Х.Еы эхнэр Р.Жанботад 71,000 төгрөгийн, хохирогч Т.Ст 501,000 төгрөгийн, хохирогч Х.Бд 377,000 төгрөгийн 21 хохирлыг тус тус төлсөн талаарх гарын баримт, шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Д.Айбекийн гаргаж өгсөн, хохирогч Х.От 112,558 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан баримт зэрэг нотлох баримтууд болно. 2.102. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд: 1. Шүүгдэгч Т.Аийн хувийн байдлын талаар, -Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас (5 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал), -Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт (5 дахь хавтаст хэргийн 105 дахь тал), -Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (5 дахь хавтаст хэргийн 113 дахь тал), -Иргэний үнэмлэхийн болон гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (5 дахь хавтаст хэргийн 114 дэх тал), -Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоол (5 дахь хавтаст хэргийн 120-122 дахь тал), -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (5 дахь хавтаст хэргийн 123 дахь тал), -Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаартай “Ялтан Т.Ат оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” захирамж (5 дахь хавтаст хэргийн 212-214 дэх тал), -Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоол (5 дахь хавтаст хэргийн 212-214 дэх тал), 2. Шүүгдэгч Э.Бын хувийн байдлын талаар, -Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаартай “Тус сумын 4-р багийн иргэн Эрэв овогтой Б нь ам бүл 4. 2 хүүхэдтэй, ээжтэйгээ хамт амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур нэн ядуу өрхийн тоонд ордог” гэсэн тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 91 дэх тал), -Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 93 дахь тал), -Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 135 дахь тал), -Иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 136 дахь тал), -Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолууд (3 22 дахь хавтаст хэргийн 07-33 дахь тал), 3. Шүүгдэгч Х.Бын хувийн байдлын талаар, -Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1 дугаартай “Тус багийн оршин суугч Хумархан овогтой Б ам бүл 5, ээж, дүү, хүүгийн хамт Хожабергений гудамжны 1-22 тоотод оршин суудаг. Х.Б нь 2021 оны жилийн эцэст мал тоолуулаагүй байна.” гэсэн тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 110 дахь тал), -Иргэний үнэмлэхийн болон гэрлэлт дуусгавар болсны лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 137-138 дахь тал), -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 114 дэх тал), -Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 134 дэх тал), -Тээврийн хэрэгслийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 141 дэх тал), 2.103. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 2.104. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ. 3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар 3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд: 1. Шүүгдэгч Т.А нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Хийн амбаарын цонхны шилийг хагалж нэвтрэн орж,10 ширхэг казыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол учруулсан нь: -Иргэн Ж.Хээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал), -Хохирогч Ж.Хийн амбаарт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 3-7 дахь тал), -Хохирогч Ж.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хулгайд алдагдсан 10 тооны казыг Т.Аийн ээж н.Монай гэх хүн бидэнд төлж хохирлыг минь бүрэн барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 12, 16, 20 дахь тал), 23 -Гэрч Х.М, А.М, А.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 23, 26, 29 дэх тал), -“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай “...1 ширхэг адууны гэдсэнд чихэж хийсэн мах буюу каз 40,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов..." гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 35-38 дахь тал), -Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ж.Хийн амбаарын цонхыг хагалж дотогшоо ороод 10 ширхэг каз махыг хулгайлан авсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар, 2. Шүүгдэгч Т.А нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Жын амбаарт нэвтрэн орж, 2 ширхэг бүтэн, 1 ширхэг тал хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: -Иргэн К.Жаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал), -Хэргийн газарт буюу К.Жын амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дэх хавтаст хэргийн 69-76 дахь тал), -Иргэн Т.Аээс Улаан шар өнгийн пүүзийг хураан авсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дэх хавтаст хэргийн 81-88 дахь тал), -Хохирогч К.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Жижиглэж бэлтгэсэн 2 хонины мах, нэг тал хонины мах алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93-95, 98 дахь тал), -Гэрч Ж.Т, Х.Т, М.К нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 103-104, 107, 112-114 дэх тал), -“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон “...1 ширхэг бүтэн хонины мах 200,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 121-124 дэх тал), -Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь цоожийг аваад амбаарт орж жижиглэж бэлдсэн 2 тооны хонины махыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-124 дэх тал), -Криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/03 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.Аээс хураан авсан гэх гутлын улны дардастай хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар, 3. Шүүгдэгч Т.А нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө согтуугаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Бгийн амбаарын хаалганы цоожийг эвдэж орж, 6 ширхэг казыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан нь: 24 -Иргэн М.Бгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 142 дахь тал), -Хэргийн газарт буюу М.Белеубайгийн амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 144-146 дахь тал), -Хохирогч М.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би амбаарын хаалгыг онгойлгож дотогшоо орж дотор байгаа эд зүйлийг үзэхэд бэлтгэж тавьсан хэц модонд байсан адууны казаас 6 ширхэг каз байхгүй байсан. ...Т.А миний 6 ширхэг каз махыг төлж өгсөн....” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 155, 157 дахь тал), -Гэрч Е.А, М.Серикбол нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 165, 168 дахь тал), -“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай “...1 ширхэг адууны махнаас гар аргаар хийсэн бүтэн каз мах 50,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 180-183 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар, Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ногооннуур сумын иргэн М.Бгийн амбаарт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнөөр амбаарын цоожийг эвдэж 6 ширхэг адууны каз хулгайлсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-124 дэх тал) гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, 4. Шүүгдэгч Т.А нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Тын амбаарын хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, цахилгаан тасдагч, цахилгаан өрөм тус бүр нэг ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан нь: -Иргэн Ж.Таас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 204 дэх тал), -Хэргийн газарт буюу Ж.Тын амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 206-209 дэх тал), -Яллагдагч Т.Аээс гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан гэх гутлыг нь хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 213-216 дахь тал), -Хохирогч Ж.Таас хураан авсан цагаан өнгийн хятад цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 218-221 дэх тал), -Хохирогч Ж.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би уг амбаарт орж үзэхэд амбаарын дотор байсан цахилгаан таслагч болон цахилгаан өрөм байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 228, 231 дэх тал), -Гэрч Е.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 236 дахь тал), -“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай “...1 ширхэг цахилгаан тасдагч 65,000, 1 ширхэг цахилгаан өрөм 55,000 нийт 120,000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 242- 246 дахь тал), 25 -Криминалистикийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22/13 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.Аийн гутлын улны дардастай хэмжээ, хэлбэр дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4 дэх хавтаст хэргийн 3-6 дахь тал), -Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 18- ны өдрөөс 19-нд шилжих шөнө Ногооннуур сумын иргэн Ж.Тын амбаарын хаалганы цоожийг эвдэж цахилгаан тасдагч 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг зэргийг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, 5. Шүүгдэгч Т.А нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Худакелдийн байшингийн хаалганы цоожийг эвдэж орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Саст” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330,000 төгрөгийн хохирол учруулсан нь: -Иргэн Ж.Нурсалханаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 1 дэх тал), -Хэргийн газарт буюу Ж.Худакелдийн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дахь хавтаст хэргийн 3-9 дэх тал), -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дахь хавтаст хэргийн 12-14 дэх тал), -Иргэн Ж.Ейн Хаан банкны 5180758335 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5 дахь хавтаст хэргийн 17 дахь тал), -Яллагдагч А.Аээс бичсэн гэх гарын баримт (5 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал), -Хохирогч Ж.Худакелдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ах болох Нурсалханд утсаар холбогдон гэрт очиж үзээд хариу өг гэж явуулахад миний гал тогооны өрөөнд байсан 32 инчийн хавтгай зурагт маань алга болсон талаар ах маань хэлсэн...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 24-25, 28 дахь тал), -Гэрч Ж.Нурсахан, Т.Т, Г.Сабыржан, А.М, Ж.Е нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 36-37, 42-43, 59-60, 63-64, 67-68 дахь тал), - “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай “...32 инчийн “Саст” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт /хуучин/ 330,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 73-77 дахь тал), -Яллагдагч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Байшингийн цоожийг гараараа эвдэж онгойлгоод дотор нь орж байшин дотор байсан хар өнгийн “Саст” гэсэн бичигтэй 32 инчийн зурагтыг хулгайлан авч явсан...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 94 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар, 6. Шүүгдэгч Т.А нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Бы гэрийн хаалганы цоожийг алхаар эвдэж орж 2 ширхэг хонины мах, 15 ширхэг “Популяр” 26 нэртэй саван, 5 ширхэг “Камея” саван, 1 ширхэг эмпи хөгжим, 1 ширхэг үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 377,000 төгрөгний хохирол учруулсан нь: -Иргэн Х.Баас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал), -Хэргийн газарт буюу Х.Бы байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /(2 дахь хавтаст хэргийн 46-52 дахь тал), -Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 54-61 дэх тал), -Хохирогч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд гайхаад байшин дотор ороход үүдэн амбаарт өвлийн идшээ нядалж хатаахаар өлгөсөн 2 хонины мах бүхэлдээ байхгүй байсан. Дотогшоо ороход хөргөгч болон шүүгээний хаалгыг онгойлгосон, нүүр гарын угаагуурын дээр байсан 15 ширхэг “Популяр” нэртэй барааны саван, 5 ширхэг “Камея” нэртэй нүүр гарын саван, улаан өнгийн эмпи хөгжим болон эхнэрийн үсний индүүг хайрцгаас нь аваад явсан байсан....” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 67-68, 72 дахь тал), -Гэрч Ж.А, Ш.У нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 77-79, 82 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай “...2 ширхэг бүтэн хонины мах 300,000 төгрөг, хонины мах 1 кг нь 11,500 төгрөг, жижиглэсэн ястай хонины мах 1 кг нь 10,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн болон “...Популяр барааны саван 1,200 төгрөг, 1 ширхэг гарын саван 1,800 төгрөг, ... 1 ширхэг Эмпи хөгжим 30,000 төгрөг, 1 ширхэг үсний индүү 20,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 102-105, 122-126 дахь тал), Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Өлгий сумын 6 дугаар багт байрлах Х.Бы хөрш айлд өдрөөр очиж алхыг нь гуйж аваад шөнө 23 цагийн үед нэлээд харанхуй болсон байхад тэдний гэрийн хаалганы цоожийг эвдэж дотогш нь ороод үүдний амбаараас нь 2 тооны хонины жижиглэсэн мах, мөн барааны саван 15 ширхэг, гар нүүрийн саван 5 ширхэг, жижиг улаан өнгийн эмпи хөгжим 1 ширхэг, эмэгтэй хүний үсний индүү 1 ширхэг зэргийг хулгайлж авсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар, 7. Шүүгдэгч Т.А нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар булаг” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Т.Сын өмчлөлийн шар халиун зүсмийн 10 настай 1 тооны морийг хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан нь: -Иргэн Т.Саас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 74 дэх тал), -Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (4 дэх хавтаст хэргийн 75-77 дахь тал), -Хохирогч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ адууг хаанаас авсан юм бэ гэж асуусан чинь сайн танихгүй залуу байсан, харвал танина гэж хэлэхээр нь түүнийг дагуулж яваад тэр шөнө хайгаад олоогүй. Маргааш нь зах дээр явж байна гэхээр 27 нь тэр залууг олж цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 84 дэх тал), -Гэрч М.В, Т.Ергенбек, С.В, С.У нарын мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 86, 88, 90-92, 93-94 дэх тал), -“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай “...10 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,200,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал), -Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сард Увс аймгийн Бөхмөрөн сумаас 1 тооны халиун зүсмийн зөв талын ташаандаа сар тамгатай, буруу гуяндаа сар тамгатай морийг ганцаараа явган явж байхдаа, чөдөртэй байхаар нь чөдрийг нь тайлаад толгойд нь ногт байхаар нь унаад Ногооннуур суманд ирсэн...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 152, 155 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар, 8. Шүүгдэгч Т.А нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Хоолондоо” нэртэй цайны газарт хоол идэж байхдаа хохирогч Б.Нын орхиж гарсан “Самсунг А-22” загварын гар утсыг авч явж, хохирогчид 510,000 төгрөгний хохирол учруулсан нь: -Иргэн М.Анаргүлээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 2 дахь тал), -Хэргийн газарт буюу “Хоолондоо” нэртэй газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (6 дахь хавтаст хэргийн 4-10 дахь тал), -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (6 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал), -Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (6 дахь хавтаст хэргийн 17-23 дахь тал), -Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тухайн үед цайны газарт байсан хүмүүсээс “энд үлдээсэн байсан утас хаана байна” гэж асуухад хүмүүс чиний араас гараад явсан үл таних эрэгтэй аваад гараад явчихлаа гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэсэн мэдүүлгүүд (6 дахь хавтаст хэргийн 37-38, 41, 43 дахь тал), -Гэрч Х.Е, Л.С, насанд хүрээгүй гэрч Н.Абдулла нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 46-47, 52-54, 56 дэх тал), -“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон “...”Самсунг А22” маркийн гар утас 510,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (6 дахь хавтаст хэргийн 62-66 дахь тал), -Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь би араас нь утсыг аваад шууд гараад явчихсан....” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 84-85 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар, 9. Шүүгдэгч Т.А, Э.Б нар нь бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Еы амбаарын хаалганы цоожийг эвдэж орж, 6 ширхэг каз, 2 ширхэг умс 28 гита зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгний хохирол учруулсан нь: -Иргэн Х.Еаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал), -Иргэн Х.Еы амбаарт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дэх хавтаст хэргийн 156-159 дэх тал), -Иргэн Х.Хизарагаас хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 164- 165, дэх тал), -Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 172-173, дэх тал), -Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 179-181 дэх тал), -Хохирогч Х.Еы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд орой 17 цаг 30 минутын үед буцаж гэрт ирэхэд гэрийн хажууд байрлах махны амбаарын хаалганы цоожийг эвдэж хулгай орж дотроос нь 6 ширхэг каз /мах/, 1 ширхэг гита /мах/ зэрэг махнууд хулгайд алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 186, 190, 194 дэх тал), -Гэрч Х.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал), -“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний “...1 ширхэг адууны махаар гар аргаар хийсэн каз мах 40,000 төгрөг, гита мах 30,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн болон “...1 ширхэг Хятад улсын үйлдвэрлэгдсэн, дунд гарын, цэнхэр өнгийн цоож, гар аргаар хийсэн цоожны төмөр даруулга 3,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 225-225 дахь тал), -Яллагдагч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Е гэх таньдаг хүнээс мах авах юм. Чи надад итгэхгүй байвал надтай хамт яваарай гэхээр нь би түүнийг дагаад Өлгий сумын 8 дугаар багт Сагсай явах замд нэг цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашааны гадна ирсэн... ...Хазыра эгчийн дэлгүүрт Т.Аийн хамт очоод 2 ширхэг казыг 60,000 төгрөгөөр тохиролцож 20,000 төгрөгийг бэлнээр авч 40,000 төгрөгт хүнс бараа тэгээд 1 шил архи аваад архийг гудамжинд хувааж уусан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 2-3 дахь тал), -Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дотогшоо ороход Х.Еы гэрт хүн байхгүй байхаар нь хаалганы цоожийг эвдэж дотогшоо ороод үүдний өрөөнөөс нь адууны каз 6 ширхэг, 1 бүтэн умс гита хулгайлсан. Тэгээд уг махыг аваад Э.Бын гэрт очоод 3 ширхэг казыг түүний гэрийн ойролцоо байдаг дэлгүүрт Х.Х гэх хүнд 1 ширхгийг нь 20,000 төгрөгөөр тохиролцож 20,000 төгрөгийг бэлнээр авч 40,000 төгрөгт тухайн дэлгүүрээс архи болон бусад эд зүйл авсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар, 10. Шүүгдэгч Т.А, Э.Б, Х.Б нар нь 2021 оны 12 дугаар сарын 05- ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Оийн амбаарын хаалганы цоожийг эвдэж орж 6 ширхэг каз, 4 ширхэг умс гита, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр 29 ямааны сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 695,250 төгрөгний хохирол учруулсан нь: -Иргэн Х.Оээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 144 дэх тал), -Хэргийн газарт буюу Х.Оийн амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 146-152 дахь тал), -Эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 157-159, 163-164, 170-172 дахь тал), -Эд зүйл хураан авсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 178-183 дахь тал), -Хохирогч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх хүнсний модон амбаарт энэ жилийнхээ идэшний махаа хадгалж байсан ба 2021 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хулгай орж амбаараас адууны гэдсэнд чихэж хийсэн хавиргатай мах 6 ширхэг, адууны гэдсэнд чихэж хийсэн мах буюу умс гита 3 ширхэг, адууны гэдэс 1 ширхэг, үхрийн гуя, 1 хонины мах, ямааны 4 литр сүүг амбаарт хийсэн байсныг цоожийг эвдэж ороод хулгайлаад аваад явсан байна...” гэсэн мэдүүлгүүд (2 дахь хавтаст хэргийн 208-209, 215-216, 223-223, 227 дахь тал), -Гэрч С.Т, Ш.Х, Х.Күлсинхан нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (2 дахь хавтаст хэргийн 232-233, 246-247, 3 дахь хавтаст хэргийн 5 дахь тал дахь тал), -Криминалистикийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.Аээс хураан авсан гэх гутлын улны дардастай хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 13-15 дахь тал), -“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай “...1 ширхэг адууны гэдсэнд чихэж хийсэн хавиргатай мах /каз/40,000 төгрөг, 1 ширхэг адууны махаар гар аргаар хийсэн гита 30,000 төгрөг, 1 кг адууны мах 12,000 төгрөг, 1 кг хонины мах 8,500 төгрөг, 1 кг үхрийн мах 10,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...1 ширхэг Хятад улсад үйлдвэрлэсэн 5x5 хэмжээтэй цоож 8,000 төгрөг, 1 л ямааны сүү 3,500 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 44-48, 59-62 дахь тал), -Яллагдагч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Өлгий сумын 6 дугаар багт байдаг Х.О гэх айлын амбаараас каз 6 ширхэг, умс гита 4 ширхэг, нэг үхрийн гуя, тэгээд нэг ундааны савтай сүүг Х.Бын хамтаар хулгайлж, хүнд байсан учраас такси хайгаад замдаа нэг айлаар орж таксинд явж өгөх үү гэхэд явахгүй гэхээр нь алхсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал), -Яллагдагч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид гурав манай гэрт очоод шуудайг нээж үзэхэд 6 ширхэг адууны гэдсэнд хийсэн каз, 2 ширхэг умс гита, үхрийн 1 бүтэн гуя, 1 хонины тал махыг жижиглэсэн мөн 2 литрийн саванд сүү байсан....” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. 30 3.2. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.А, Э.Б, Х.Б нарт холбогдох хавтаст хэрэгт авагдсан, яллах дүгнэлтэд дурдсан болон, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А, Э.Б, Х.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан буюу хохирогч Х.Оийн амбаарт хууль бусаар нэвтэрсэн, шүүгдэгч Т.А, Э.Б нь хохирогч Х.Еы амбаарт хууль бусаар нэвтэрсэн, шүүгдэгч Т.А нь хохирогч Ж.Х, К.Ж, Х.Б, М.Б, М.Т, Ж.Худакелди нарын тусгайлан хамгаалсан байр, орон байранд хууль бусаар нэвтэрсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учир шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Мөн шүүгдэгч Т.А нь Увс аймгийн Бөхмөрөн сумаас хохирогч Т.Сын 1 тооны адууг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хохирогч Б.Нын “Самсунг А22” загварын гар гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Х.От учирсан 338,500 төгрөгийг хэсэгчлэн төлүүлэх, хохирогч Х.Ед учирсан 130,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.А, Э.Б нараас гаргуулах, тухайн хэрэгт иргэнийн нэхэмжлэгч Х.Хд учирсан 60,000 төгрөгийг шүүгдэгч Т.А, Э.Б нараас гаргуулах саналтай байна” гэсэн, шүүгдэгч Т.Аийн өмгөөлөгч К.Ержанаас “шүүгдэгч Т.А нь гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй, зүйлчлэл тохирсон, хүлээн зөвшөөр байгаа.” гэсэн агуулгатай, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч С.Тилеубердээс “шүүгдэгч Э.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй, гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Миний үйлчлүүлэгч шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн байгаа.” гэсэн агуулгатай, шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Д.Айбекээс “шүүх хуралдааны танхимд шүүгдэгч Т.Аийн мэдүүлгээс харахад шүүгдэгч Х.Бтой хамтран гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хэлсэн. Шүүгдэгч Х.Бын хувьд гэмт хэрэг үйлдсэнээ үгүйсгэж байгаа ч бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь бүрэн тогтоогдож байгаа учраас гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс хохирогч нарын хохирлыг барагдуулах боломж өгвөл хохирогч Х.От учирсан 113,000 төгрөгийг барагдуулах болно.” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно. 3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Т.А нь хохирогч Ж.Хийн амбаарын цонхны шилийг хагалж нэвтрэн орж 10 ширхэг каз, хохирогч К.Жын амбаарт нэвтрэн орж, 2 ширхэг бүтэн, 1 ширхэг тал хонины гулууз мах, мөн хохирогч М.Бгийн амбаарын хаалганы цоожийг эвдэж орж 6 ширхэг каз, хохирогч Ж.Тын амбаарын цоожийг эвдэж нэвтрэн орж, цахилгаан тасдагч, цахилгаан өрөм, хохирогч Ж.Худакелдийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтэрч 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Саст” загварын зурагт, хохирогч Х.Бы байшингийн хаалганы цоожийг алхаар эвдэж, нэвтрэн орж 2 ширхэг хонины гулууз мах, 15 ширхэг “Популяр” нэртэй саван, 5 ширхэг “Камея” саван, 1 ширхэг эмпи хөгжим, 1 ширхэг үсний индүү зэргийг тус тус хууль бусаар, нууцаар авсан, мөн шүүгдэгч нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Хар булаг” гэх газраас хохирогч Т.Сын өмчлөлийн 10 настай 1 тооны шар халиун зүсмийн морийг хулгайлж, аймгийн төвт авч ирж иргэн М.Вд худалсан, “Хоолондоо” нэртэй цайны газар дотор хохирогч 31 Б.Нын орхиж гарсан “Самсунг А-22” загварын гар утсыг өөрийнхөө эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж авч явсан зэрэг үйл баримт эргэлзээгүй нотлогдон, тогтоогдож байна. 3.4. Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтуудтай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч К.Ержанаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно. 3.5. Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд “шүүгдэгч Т.Атэй хамт очсон боловч хулгай хийхэд оролцоогүй, гадаа хүлээж байсан” гэж мэдүүлж, шүүгдэгч Т.Аийн хамт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Еы гэрт очсон, улмаар хохирогчийн амбаараас авсан казаас 2 ширхгийг иргэн Х.Хд 60,000 төгрөгөөр худалдсан зэрэг тогтоогдсон үйл баримттай маргаагүй болно. 3.6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеубердээс гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд хэрэгт цугларсан шүүгдэгч Э.Бын мэдүүлгийг шүүгдэгч Т.А, гэрч Х.Х нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудтай харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Э.Б нь шүүгдэгч Т.Аийн хамт хохирогч Х.Еы амбаарын хаалганы цоожийг эвдэж нэвтэрч каз 6 ширхэг, 1 бүтэн умс гита зэргийг тус тус хулгайлсан нь нотлогдон тогтоогдож байна. 3.6. Мөн хэрэгт цугларсан шүүгдэгч Э.Б, Т.А нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэрч С.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө хохирогч Х.Оийн амбаарт нэвтэрч 6 ширхэг каз, 4 ширхэг умс гита, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр ямааны сүү зэргийг хулгайлахдаа шүүгдэгч Э.Б, Т.А нарын хажууд шүүгдэгч Х.Б байсан, шуудайнд хийсэн махыг амбаар дотроос өргөж гаргалцсан нь нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй. 4. Эрх зүйн дүгнэлт: 4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Т.Аийн 6 удаагийн үйлдлээр хохирогч Ж.Х, К.Ж, М.Б, Ж.Худакелди, Х.Б, нарын эзэмшил, өмчлөлийн байшин болон амбаарт нэвтрэн орж адууны каз, умс гита, зурагт, гулууз мах, саван, эмпи хөгжим зэрэг эд зүйлийг, шүүгдэгч Т.А, Э.Б нар нь хохирогч Н.Еы амбаарт нэвтрэн орж адууны каз, умс гита зэргийг, шүүгдэгч Т.А, Э.Б, Х.Б нарын хохирогч М.Оийн амбаарт нэвтэрч каз, умс гита, мах, сүү зэргийг, шүүгдэгч Т.Аийн хохирогч Т.Сын 1 тооны морийг нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогч нарын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. 4.2. Бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэдгийг шүүгдэгч нар нь мэдсээр байж, өөрсдийнхөө эзэмшилдээ дээрх эд зүйлсийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авч, захиран зарцуулсныг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх бөгөөд хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэсэн шинжийг хангасан гэж үзнэ. 32 4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ. 4.4. Шүүгдэгч нарын хувьд хохирогчийн эзэмшлийн амбаар, байшин нь тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зайд хамаарах бөгөөд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр байшин, амбаарын хаалганы цоожийг эвдэх, цонхны шилийг хаглах зэргээр дотогшоо нэвтэрсэн үйлдлийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ. 4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсоныг, эсхүл үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.А, Э.Б нар нь урьдчилан үгсэж тохиролцож гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Х.Б нь үйлдлээрээ нэгдэн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, шүүгдэгч нар нь бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ. 4.6. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Нын өмчлөлийн “Самсунг А-22” гар утасны зах зээлийн үнэлгээг 510000 төгрөгөөр тогтоожээ. (6 дахь хавтаст хэргийн 62-66 дахь тал), 4.7. Шүүгдэгч Т.Аийн хоолны газраас авч гарсан гар утас нь гээгдэл эд хөрөнгөд хамаарч байх тул түүнийг гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш буюу 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ. 4.8. Мөн шүүгдэгч Т.А нь бэлчээрээс хохирогч Т.Сын өмчлөлийн 1 тооны морийг нууцаар, хууль бусаар унаж явж, улмаар өөрийнхөө адуу хэмээн бусдад итгүүлэн худалдаж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна. 4.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн байна. 4.10. Шүүгдэгч Т.А, Э.Б нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл төдийгүй өөрсдийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атал бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол учруулсан учраас тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 4.11. Шүүгдэгч Т.А, Э.Б, Х.Б нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт нь прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч Т.Аийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 33 яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ. 4.12. Иймд шүүгдэгч Э.Б, Х.Б, Т.А нарыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Т.Аийг хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, мал хулгайлах, гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. 4.13. Шүүгдэгч нар нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ. 5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. 5.1. Шүүгдэгч Т.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Хт 400,000 төгрөгийн, хохирогч М.Бд 300,000 төгрөгийн, Ж.Худакелдид 330,000 төгрөгийн, хохирогч К.Жад 500,000 төгрөгийн, хохирогч Х.Бд 377,000 төгрөгийн, хохирогч Ж.Тад 120,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Вд 1,150,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Ед 80,000 төгрөгийн, хохирогч Б.Над 510,000 төгрөгийн, хохирогч Т.Ст 1,200,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ед 130,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Хд 60,000 төгрөгийн, хохирогч Х.От 695,250 төгрөгийн бодит хохирол тус тус учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Х.О хулгайлагдсан эд зүйлийг эрж хайхад зарцуулсан бензиний төлбөр 60,000 төгрөгийн, хохирогч Т.С алдагдсан адуугаа эрж хайхад гарсан зардал 500,780 төгрөг, хохирогч Х.Е цоожны үнэ 12,000 төгрөгийн хор уршгийг тус тус нэхэмжилж байгаа талаар мэдүүлжээ. 5.2. Шүүгдэгч Т.Аийн зүгээс хохирогч Ж.Худакелдид 330,000 төгрөгийн үнэтэй зурагтыг болон хохирогч Т.Ст хулгайлагдсан морийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч Ж.Хт 400,000 төгрөгийн, хохирогч М.Бд 300,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Ед 80,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Вд 750,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр (1 дэх хавтас хэргийн 16 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 28, 31, 95, дахь тал), хэрэг шүүхэд шилжсэний дараа хохирогч К.Жад 500,000 төгрөгийн, хохирогч Ж.Тад 120,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Вд 400,000 төгрөгийн, хохирогч Б.Над 510,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Хд 30,000 төгрөгийн, хохирогч Х.От 113,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан нь шүүгдэгчийн өмгөөлөгч К.Ержаны шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч нарын бичсэн гэх гарын баримтаар нотлогдож байна. 5.3. Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан, хохирогч Х.Ед учирсан хохирол 130,000 төгрөг болон түүний нэхэмжилсэн 12,000 /цоожны үнэ/ төгрөг, нийт 142,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Т.А, Э.Б нарын тус бүрээс 71,000 төгрөгийг гаргуулан олгож, шүүгдэгч Т.Аээс 377,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Бд, иргэний нэхэмжлэгч Х.Хд учирсан 60,000 төгрөгийн хохирлын 30,000 төгрөгийг шүүгдэгч Т.А төлсөн учраас үлдэгдэл 30,000 төгрөгийг шүүгдэгч Э.Баас гаргуулж иргэний нэхэмжлэгчид, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн алдагдсан адуугаа эрж хайхад гарсан зардал гэх 500,780 төгрөгийг гэмт хэргийн 34 хор уршигт тооцон шүүгдэгч Т.Аээс гаргуулан хохирогч Т.Ст, хохирогч Х.От учруулсан хохирлын өөрт ногдох хэсэг 112,558 төгрөгийг шүүгдэгч Т.А төлсөн байх тул шүүгдэгч Э.Б, Х.Б нарын тус бүрээс 112,558 төгрөгийг гаргуулан хохирогч Х.От тус тус олгож түүний бензиний төлбөр гэх 60,000 төгрөгийг хулгайд алдсан эд зүйлээ эрж хайхад зарцуулсан эсэх нь тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 5.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлөх талаар санал гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Т.А нь хохирогч Х.Ед /хохирогчийн эхнэр Р.Жанботад/ 71,000 төгрөгийг, хохирогч Т.Сын нэхэмжилсэн 500,780 төгрөгийг, хохирогч Х.Бы хохирол 377,000 төгрөгийг хохирогч Казахстан улс руу нүүсэн гэх шалтгаанаар түүний ах Х.Жылхайдарт, шүүгдэгч Э.Б нь иргэний нэхэмжлэгч Х.Хд 30,000 төгрөг, хохирогч Н.Еы эхнэр Р.Жанботад 71,000 төгрөгийг, шүүгдэгч Х.Б, Э.Б нар нь хохирогч Х.От тус тус 112,558 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Ержан, Д.Айбек, С.Тилеуберди нарын шүүх хуралдаанд гаргасан өгсөн баримтуудаар нотлогдож байна. 5.5. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Х.Оийн нэхэмжилсэн 60,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг шүүхээс тогтоосон хохирол, хор уршгийг төлж барагдуулсан гэж үзлээ. Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар 2.1. Шүүгдэгч нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй. 2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. 2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: -шүүгдэгч Т.А нь 33 настай, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, -шүүгдэгч Э.Б нь 35 настай, ээж, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 35 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, мөн шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан, -шүүгдэгч Х.Б нь 47 настай, эх, дүү, хүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, сэтгэцийн хувьд бие хүний паранойд эмгэгтэй, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж тогтоолгож байсан зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно. 2.4. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ шинжилгээ хийлгэх тухай” захирамжаар томилогдсон шинжээч Д.Гүлжан, Х.Аманбек, С.Досбол нарын гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “...1.Х.Б нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сэтгэцийн хувьд бие хүний паранойд эмгэгтэй байсан. 2. Х.Б нь 2014 оноос хойш Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасгийн хяналтад байгаа. Цаашид уг өвчнийг эмээ тогтмол ууж, хяналтдаа тогтмол ирж байвал өвчин сэдрэх магадлал бага. 3. Х.Б нь Баян-Өлгий аймгийн Сэтгэц, наркологийн тасгийн байнга хяналтад байж, эмчилгээ хийлгэж байх шаардлагатай. 4. Х.Б нь тухайн үеийн сэтгэцийн байдлаар өөрийн хэмжээнд сэтгэн бодож, хэрэг болсон үеийн сэтгэцийн байдлаар хэрэг хариуцах чадваргүй байна.” гэсэн шүүх, сэтгэц гэм судлалын магадалгаа, шинжээч Х.Аманбекийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Бие хүний паранойд эмгэгтэй хүн болсон үйл явдлын талаар зарим үедээ үнэн зөв мэдүүлэг өгч, заримдаа үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй. Х.Бын хувьд бол тухайн хэрэг үйлдэх үеийн үйл явдлыг үнэн зөв бодиттойгоор тусгаж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг, амбулаториор эмчлүүлэгчийн карт (5 дахь хавтаст хэргийн 144-146, 148-149, 152 дахь тал) зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Б нь F60 ангилалд хамаарах сэтгэцийн бие хүний паранойд өвчнөөр өвдөж, 2014 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, наркологийн тасгийн хяналтад байдаг, байнга эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэж байх шаардлагатай, тэрээр гэмт хэрэгт холбогдох үеийн сэтгэцийн байдлаар өөрийн үйлдлийг хууль бус шинж чанарыг ухамсарлан ойлгох чадваргүй болох нь тогтоогдож байх тул түүнийг хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэлээ. 2.5. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно. 2.6. Шүүгдэгч Т.Аийн ганцаараа 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн Э.Бын ял эдэлж байхдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Аийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 36 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаас тус тус шийтгэв. 2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд шүүгдэгч Т.А нь шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан хэдий ч түүний олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Ержаны “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн аваагүй болно. 2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж тус тус хуульчилжээ. 2.9. Иймд шүүгдэгч Х.Быг ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй тул түүний өвчний байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 8 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх хугацаанд шүүгдэгчийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникт эмчлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Ат сануулах нь зүйтэй. 2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон тус тус нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 3 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв. 2.12. Шүүгдэгч Т.А, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоов. 2.13. Тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг мөн хугацаагаар дүйцүүлэн сольсон 37 ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сарын зорчих эрхийг хязгаарлах ял болон түүнд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 2.14. Шүүгдэгч Т.Ат тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаартай захирамжаар мөн өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий ч түүнийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хорьсон байх ба 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ. 2.15. Иймээс Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийн цагдан хоригдсон нийт 63 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй. 2.16. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхийг Баян-Өлгий аймгийн прокурорын газарт даалгаж шийдвэрлэлээ. Гурав: Бусад асуудлын талаар 3.1. Шүүгдэгч Х.Б, Э.Б нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 3.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А нь хохирогч Ж.Худакелдийн гэрээс хулгайлсан зурагтыг иргэн Ж.Ед 80,000 төгрөгөөр, Ж.Хийн гэрээс хулгайлсан казыг иргэн Х.Мд 150,000 төгрөгөөр, хохирогч Т.Сын өмчлөлийн морийг хулгайлж иргэн М.Вд 1,150,000 төгрөгөөр худалдаж улмаар гэмт хэрэг нь илрэх үед 750,000 төгрөгийг нь буцаан өгч 400,000 төгрөгийг ашигласан, мөн шүүгдэгч Т.А, Э.Б нар нь хохирогч Х.Еы амбаараас хулгайлсан адууны казыг иргэн Х.Хд 60,000 төгрөгөөр худалдсан зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдсон учир, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж орлого олсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос буюу шүүгдэгч Т.Аээс 660,000 төгрөг /80,000+150,000+400,000+30,000=660.000/, шүүгдэгч Э.Баас 30,000 төгрөгийг тус тус албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна. 3.3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Быг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд хүргүүлэхийг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирол, 38 хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. 3.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ризон” загварын пүүз, хар өнгийн гутал тус бүр 1 хосыг шүүгдэгч Т.Ат, хар өнгийн үдээстэй гутал 1 хосыг шүүгдэгч Э.Бт буцаан олгож, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, 2 ширхэг төмөр цоожийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 3, 4, 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Ители ургийн овогт Тайлахын Аийг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулах, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, мал хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, гээгдэл эд хөрөнгө завших Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Есийхэн ургийн овогт Эрэвийн Б, Санырау пушыхсары ургийн овогт Хумарханы Б нарыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Тайлахын Аийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Эрэвийн Быг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хумарханы Бд эмнэлгийн чанартай албадан арга хэмжээ авсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникт 8 (найм) сарын хугацаагаар эмчлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Ат тайлбарласугай. 39 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 (гурав) жил, 9 (ес) сар, 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоосугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Бт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял болон түүний Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай. 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийн цагдан хоригдсон 63 (жаран гурав) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхийг Баян-Өлгий аймгийн прокурорын газарт даалгасугай. 11. Шүүгдэгч Э.Б, Х.Б нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 12. Шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Х.Оийн нэхэмжилсэн 60,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, гэмт хэрэг үйлдэж олсон орлого Б.Аээс 660,000 (зургаан зуун жаран мянга) төгрөг, шүүгдэгч Э.Баас 30,000 (гучин мянга) төгрөгийг тус тус тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөлт шилжүүлсүгэй. 40 15. Шүүгдэгч Х.Быг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвт хүргүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 16. 2113001940018 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.А нь хохирогч Ж.Хт 400,000 төгрөгийн, хохирогч М.Бд 300,000 төгрөгийн, Ж.Худакелдид 330,000 төгрөгийн, хохирогч К.Жад 500,000 төгрөгийн, хохирогч Х.Бд 377,000 төгрөгийн, хохирогч Ж.Тад 120,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Вд 1,150,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Ед 80,000 төгрөгийн, хохирогч Б.Над 510,000 төгрөгийн, хохирогч Т.Ст 1,700,780 төгрөгийн хохирол, хор уршгийг, шүүгдэгч Т.А, Э.Б нар нь хохирогч Х.Ед 142,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Хд 60,000 төгрөгийн хохирол, хор уршгийг, шүүгдэгч Т.А, Э.Б, Х.Б нар нь хохирогч Х.От 695,250 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан, шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохиролгүй болохыг дурдсугай. 17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ризон” загварын пүүз 1 хос, хар өнгийн гутал 1 хосыг шүүгдэгч Т.Ат, хар өнгийн үдээстэй гутал 1 хосыг шүүгдэгч Э.Бт тус тус буцаан олгож, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, 2 ширхэг цоожийг устгахыг Эд мөрийн барим устгах комисст даалгасугай. 18.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК