Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн

улсын яллагч И.Мөнхцэцэг

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч П.Гансүх  

хохирогч “ ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Боржигин овогт ийн *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205030670004 дугаартай  хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, найз охины хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* *******, ******* 2 дугаар хэсэг станцын *******од оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн ******* *******, Өнөр хотхон Москва гудамж ******* байр од оршин сууж байгаа гэх,

урьд нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн,  /РД:/, Боржигон овогт ийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.******* нь Баянгол дүүргийн 18 дугаар *******ны нутаг дэвсгэрт байрлах “ соёл” ХХК-ийн “” караокегоор 2022 оны 9 дүгээр сарын 09, 11, 12, 13-ны өдрүүдэд үйлчлүүлэхдээ урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үйлчилгээний төлбөр тооцоог тухай бүрд нь мобайл банк ашиглан хийсэн мэтээр итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилж, хохирогчид 6.449.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ХХК-ны нэртэй караокегоор үйлчлүүлээгүй. Би сарын 800.000 төгрөгийн цалинтай ажилд орсон боловч сар хүрээгүй гарсан. Тухайн үед цалингаа аваагүй, тооцоо нийлээгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.******* нь манай байгууллагад 2022 оны 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд кассаар ажиллаж байхдаа 1.360.000 төгрөг дутаасан. Тэгээд ******* ажлаас гарсныхаа  дараа 2022 оны 9 дүгээр сарын 09-нөөс 15-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд 8.343.250 төгрөгийг тооцоог хийгээгүй залилсан. Нийт 9.381.650 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс Б.******* нь 6.400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж 2.981.650 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Б.******* нь нялх хүүхэдтэй учраас ажлаасаа гарна гэж хэлж байсан боловч хаяад явсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгч чадаагүй баримтуудаа гаргаж өгсөн байгаа. Эдгээр баримтууд нь манай байгууллагаар үйлчлүүлсэн хүмүүсийн худалдан авалт хийсэн дотоод билл байгаа юм. И баримтууд нь байгаа. Би баримтуудаа канондож байцаагчид өгсөн боловч авалгүй буцаасан байсан. *******ын ажиллаж байсан хугацааны цалинг олгоогүй учраас өөрийн нэхэмжилж байгаа 2.981.650 төгрөгөөс 215.000 төгрөгийн цалинг хасаж тооцон үлдэх 2.766.650 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Мөн шүүх хуралдаан дээр баримтуудаа дутуу авчирсан байна. Нэмж нэхэмжлэх зүйлс байгаа.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2205030670004 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: “Манай байгууллагад ******* гэх залуу 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд зөөгч болон кассчин хийж байсан. Тэгээд ******* 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 4 удаа Баянгол дүүргийн 19 дүгээр *******ны нутаг дэвсгэрт байрлах нэртэй караокегоор найзуудын хамтаар үйлчлүүлээд согтууруулах ундааны зүйлс болон хоол авч хэрэглээд байсан бөгөөд эхний өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1.260.000 төгрөгийн тооцоо гарсан дараа нь 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1.972.000 төгрөгийн тооцоо, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1.210.500 төгрөгийн тооцоо, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2.006.500 төгрөгийн тооцоо гарсан бөгөөд нийт 6,449,000 төгрөгийн үнэ бүхий согтууруулах ундааны зүйл хоол хүнсний зүйл авч хамт найзуудтайгаа хэрэглэсэн бөгөөд ******* тооцоо хийх болгондоо захирал *******ын Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн гээд Хаан банкны интернэт банкны амжилттай гэсэн хуулганууд үзүүлдэг байсан ба бэлэн мөнгөөр ******* тооцоо хийж байгаагүй. Би *******ыг үйлчлүүлсэн өдрүүдэд касс болон зохион байгуулагчаа давхар хийж байсан. ******* нь манайд өмнө нь ажиллаж байсан тул итгэдэг байсан. ******* захирлын данс руу орж байгаа мөнгийг би мэдэх боломжгүй байдаг бөгөөд маргааш нь захирлаас утсаар гүйлгээ тулгаж үздэг. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нягтлан буюу захирал караоке дээр ирээд тооцоо тулсан чинь *******ын үйлчлүүлсэн өдрүүдийн тооцооны гүйлгээнүүд захирлын данс руу огт ороогүй байсан бөгөөд *******ыг олж ирээд асуутал мөнгийг нь өгөөгүй залилсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манай байгууллага одоо 6.449.000 төгрөгөө *******аас нэхэмжилж байна. ******* нь манай караокегоор үйлчлүүлж байхдаа найзуудтайгаа хамт байсан бөгөөд тэр дундаас манай караокед ажиллаж байсан , нар нэг өдөр нь цуг ирж үйлчлүүлсэн. Бусад өдөр нь ******* танихгүй хэдэн найзтайгаа ирж үйлчлүүлсэн. Манай караокед 3 сараас дээш ажилласан тохиолдолд жинхэнэ ажилтан болдог бөгөөд түүнээс доош хугацаанд ажилласан хүнтэй туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ хийж ажиллуулдаг. Эхний 3 сар туршилтын хугацаа гэж явдаг. ******* нь манай караокед кассчин болон зөөгч хийдэг байсан. ******* гар утсаараа интернэт банкны амжилттай гэсэн Хаан банкны хуулга үзүүлдэг байсан бөгөөд хуулга дээр захирал *******ын Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн гэдэг нь харагддаг байсан. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал)

 2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.*******ын гэрчээр өгсөн: “Би “ ” ХХК-ийн ерөнхий нягтлан хийдэг ба манай нөхөр ерөнхий захирал. Баянгол дүүргийн 19 дүгээр *******ны нутаг дэвсгэрт байрлах нэртэй караоке нь манай салбар аж ахуй нэгжийн нэг бөгөөд караокег манай зохион байгуулагч , Одонгэрэл, Түмэнхүү нар нь хариуцаж ээлжилж ажиллуулдаг. Караокед орж байгаа орлого миний Хаан банкны тоот данс болон манай нөхөр Гончигсүрэнгийн Хаан банкны тоот данс руу ордог бөгөөд манай ажилчид өндөр дүнтэй орлого орсон эсэхийг утсаар асуудаг. Би 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд караокед орсон чинь үнэтэй вискинүүд байхгүй байхаар нь гээс асуусан чинь хүн худалдаж авсан гэсэн ба манай зохион байгуулагч таны данс руу 2022 оны 9 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө дансанд чинь 2.006.500 төгрөгийн орлого орсон уу, таны данс руу мөнгийг нь шилжүүлсэн гэхээр дансаа шүүгээд үзсэн чинь миний дансанд мөнгө ороогүй байхаар нь гээс хэн авсан талаар асуухад манайд ажиллаж байсан ******* гэж залуу худалдаж аваад интернэт банкаар тооцоогоо хийгээд амжилттай боллоо гэсэн дансны хуулга үзүүлээд үнэтэй вискинүүд авсан, өмнө нь бас таны данс руу мөнгө шилжүүлсэн гэж дансны хуулга үзүүлж хэд хэдэн удаа согтууруулах ундааны зүйл худалдаж авсан гэж хэлэхээр үйлчлүүлсэн өдрөөр дансны хуулгаа үзэхэд ямар ч тооцоо ороогүй байсан. ******* нь манай байгууллагад хохирол учруулсан гэдгийг мэдсэн. *******тай хамт өмнө нь манай караокегоор үйлчлүүлж байсан эмэгтэй явж байна манай кассчин Гүнжээ хэлэхээр нь тэр эмэгтэйг барьж аваад *******тай холбоо бариултал манай караокены гадаа хүрээд ирэхээр нь *******ыг барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. ******* нь ойролцоогоор одоо манай караокед 9.000.000 төгрөг орчим хохирол учруулсан байна. Энэ талаар нь мэдээд *******тай болон хамт ажилладаг зөөгч нараар утсаар яриулахаар завгүй байна гээд утсаа авахгүй бид нараас зугтаагаад байсан. Би тэрийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан 2.000.000 төгрөг орчим, 500.000 төгрөг орчим, 800.000 төгрөг орчим, 1.000.000 гаран төгрөг ба өмнө нь манай байгууллагын өдрийн орлого дутаад байгаа бөгөөд тэр тооцоог ******* хийсэн гэж бодож байна. ******* нь манайд ажиллаж байх хугацаандаа өдөр бүр хоол худалдаж авч иддэг байсан ба төлбөрөө дандаа интернэт банкаар хийдэг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ийн гэрчээр өгсөн: “Би *******тай хамт караокед 2022 оны 9 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд үйлчлүүлсэн бөгөөд , , , , *******ын хамт ажилладаг залуучуудтай хамт караокегоор үйлчлүүлсэн. Төлбөрийг ******* текэн дээр очоод төлөөд байсан бөгөөд тухайн газарт зөөгч хийдэг байсан гэсэн. ******* интернэт банкаар хийдэг байх шиг байсан. Мөнгө байсан эсэхийг мэдэхгүй. Миний *******цаагаар 6.000.000 орчим төгрөг болсон байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.гийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр караокед үйлчлүүлсэн бөгөөд *******тай, , , , нарын хамт байсан. Төлбөрийг ******* текэн дээр очоод төлөөд байсан бөгөөд тухайн газарт зөөгч хийдэг байсан гэсэн. ******* интернэт банкаар хийдэг байх шиг байсан. Мөнгө байсан эсэхийг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.ын гэрчээр өгсөн: “Би *******тай хамт караокед 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үйлчлүүлсэн бөгөөд *******, , , , , *******ын хамт ажилдаг 2 залуучуудтай хамт байсан. Төлбөрийг ******* текэн дээр очоод төлөөд байсан бөгөөд тухайн газарт зөөгч хийдэг байсан гэсэн. ******* интернэт банкаар хийдэг байх шиг байсан. Мөнгө байсан эсэхийг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т. гэрчээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би тэй хамт караокед 23 цагийн үед хоол идэх пиво уугаад сууж байтал ******* хүмүүстэй хамт явж байсан бөгөөд бид хоёрыг цуг сууя гээд бид хоёр хамт ******* болон найзуудтай нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба ******* тухайн өдрийн тооцоог хариуцаж төлсөн байх. ******* бид хоёроос ямар нэгэн мөнгө нэхээгүй тэгээд ууж дуусаад харьсан. Маргааш нь дахиад 13-ны өдөр 21 цагийн үед караокед бид хоёр *******тай уулзахаар очсон бөгөөд бас найзуудтайгаа явж байсан тэгээд бид хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад бид 2 яваад өгсөн, тооцоо хийхэд нь би байгаагүй ******* тооцоогоо би хийчихнэ та нар гарж бай гэдэг байсан. Би *******тай хамтарч гэмт хэрэг үйлдээгүй. Би *******ыг гэмт хэрэг үйлдэж залилан хийж байгаа гэдгийг огт мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.гийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би тэй хамт караокед 23 цагийн үед хоол идэх пиво уугаад сууж байж байтал ******* хүмүүстэй хамт явж байсан бөгөөд бид хоёрыг цуг сууя гээд бид хоёр хамт ******* болон найзуудтай нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба ******* тухайн өдрийн тооцоог хариуцаж төлсөн байх. *******, бид хоёроос ямар нэгэн мөнгө нэхээгүй тэгээд ууж дуусаад харьсан. Тэгээд маргааш нь дахиад 13-ны өдөр 21 цагийн үед караокед бид хоёр *******тай уулзахаар очсон бөгөөд бас найзуудтайгаа явж байсан тэгээд бид хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад бид 2 яваад өгсөн. Тооцоо хийхэд нь би байгаагүй. ******* тооцоогоо би хийчихнэ та нар гарч бай гэдэг байсан. Би *******тай хамтарч гэмт хэрэг үйлдээгүй. Би *******ыг гэмт хэрэг үйлдэж залилан хийж байгаа гэдгийг огт мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын сэжигтнээр өгсөн: “: Би 2022 оны 8 дугаар сарын дунд үеэс 2022 оны 9 дүгээр сарын 01, 02-ны үе хүртэл караокед зөөгч хийж байгаад ажлаасаа гарсан. Би караокеноос гарсан цагаасаа хойш 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, 11-ний өдөр, 12-ны өдөр 13-ны өдөр тус тус 4 удаа караокегоор үйлчлүүлсэн. Тооцоогоо дандаа Хаан банкны интернэт банк ашиглаж захиалгат гүйлгээ хийсэн бөгөөд надад бол тооцоо хийх  мөнгө байдаггүй байсан ба нийт 5.000.000 гаруй төгрөгийн хоол болон ус ундаа согтууруулах ундааны зүйл караокеноос худалдан авч хэрэглэсэн бөгөөд бүх тооцоогоо хийсэн гэж Хаан банкны интернэт банкны захиалгат гүйлгээний амжилттай боллоо гэсэн хуулга караокены зохион байгуулагч д үзүүлээд худлаа хэлээд гараад явдаг байсан. Би анх захиалгат гүйлгээ байдаг талаар найз Содбилэгээс мэдэж авсан. Би гаргасан үйлдлийнхээ буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна, би учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал)

 9. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 33-40 дэх тал)

10. Хохирогч ХХК-ийн ерөнхий нягтлан Х.*******ын эзэмшлийн хаан банкны тоот дансны хуулга (хавтаст хэргийн 41-60 дахь тал)

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 79 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дэх тал),  2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор (хавтаст хэргийн 94-100 дахь тал), хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаарх шүүхийн дүгнэлт.                       

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтууд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч Б.******* нь Баянгол дүүргийн 18 дугаар *******ны нутаг дэвсгэрт байрлах “ соёл” ХХК-ийн “” нэртэй караокед кассчинаар ажиллаж байгаад ажлаасаа гарсны дараа тус караокегоор үйлчлүүлэхдээ  2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1.260.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1.972.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1.210.500 төгрөгийн тооцоо, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2.006.500 төгрөгийн  тооцоог интернэт банк ашиглан Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн мэтээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, хохирогч “ ” ХХК-д нийт 6.449.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Т.ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1.260.000 төгрөгийн тооцоо гарсан дараа нь 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1.972.000 төгрөгийн тооцоо, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1.210.500 төгрөгийн тооцоо, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2.006.500 төгрөгийн тооцоо гарсан бөгөөд нийт 6,449,000 төгрөгийн үнэ бүхий согтууруулах ундааны зүйл хоол хүнсний зүйл авч хамт найзуудтайгаа хэрэглэсэн бөгөөд ******* тооцоо хийх болгондоо захирал *******ын Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн гээд Хаан банкны интернэт банкны амжилттай гэсэн хуулганууд үзүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал), Х.*******ын гэрчээр өгсөн: “...гээс хэн авсан талаар асуухад манайд ажиллаж байсан ******* гэж залуу худалдаж аваад интернэт банкаар тооцоогоо хийгээд ажилттай боллоо гэсэн дансны хуулга үзүүлээд үнэтэй вискинүүд авсан, өмнө нь бас таны данс руу мөнгө шилжүүлсэн гэж дансны хуулга үзүүлж хэд хэдэн удаа согтууруулах ундааны зүйл худалдаж авсан гэж хэлэхээр үйлчлүүлсэн өдрөөр дансны хуулгаа үзэхэд ямар ч тооцоо ороогүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), Б.ийн гэрчээр өгсөн: “...******* интернэт банкаар хийдэг байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн16 дахь тал), М.гийн гэрчээр өгсөн: “...******* интернэт банкаар хийдэг байх шиг байсан. Мөнгө байсан эсэхийг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), Г.ын гэрчээр өгсөн: “...Төлбөрийг ******* текэн дээр очоод төлөөд байсан бөгөөд тухайн газарт зөөгч хийдэг байсан гэсэн. ******* интернэт банкаар хийдэг байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), Т.гийн гэрчээр өгсөн: “...******* тооцоогоо би хийчихнэ та нар гарж бай гэдэг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), Б.гийн гэрчээр өгсөн: “...*******тай уулзахаар очсон бөгөөд бас найзуудтайгаа явж байсан тэгээд бид хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад бид 2 яваад өгсөн. Тооцоо хийхэд нь би байгаагүй. ******* тооцоогоо би хийчихнэ та нар гарч бай гэдэг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), Б.*******ын сэжигтнээр өгсөн: “...Тооцоогоо дандаа Хаан банхны интернэт банк ашиглаж захиалгат гүйлгээ хийсэн бөгөөд надад бол тооцоо хийх  мөнгө байдаггүй байсан ба нийт 5.000.000 гаран төгрөгийн хоол болон ус ундаа согтууруулах ундааны зүйл караокеноос худалдан авч хэрэглэсэн бөгөөд бүх тооцоогоо хийсэн гэж Хаан банкны интернэт банкны захиалгат гүйлгээний ажилттай боллоо гэсэн хуулга караокены зохион байгуулагч д үзүүлээд худлаа хэлээд гараад явдаг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар буюу үнэ төлбөргүйгээр зугаацаж цэнгэх зорилгоор, өөрийн урьд ажиллаж байсан “ соёл” ХХК-ийн “” нэртэй караокегоор 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1.260.000 төгрөгийн тооцоо, 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1.972.000 төгрөгийн тооцоо, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1.210.500 төгрөгийн тооцоо, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2.006.500 төгрөгийн тооцоо буюу нийт 6.449.000 төгрөгийг тус тус интернэт банк ашиглан Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн мэтээр итгэл үнэмшил төрүүлж, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, хохирогч “ ” ХХК-д нийт 6.449.000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн ажиллаж байсан “ соёл” ХХК-ийн “” нэртэй караокед 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд үйлчлүүлэхдээ төлбөр тооцоог интернэт банкаар шилжүүлсэн мэтээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нөгөө талаар хохироох зорилгоор хийгдсэн байх ба,  анхнаасаа төлбөр тооцоог хийх бодит боломжгүй байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 Хохирлын тухайд Б.******* нь Залилах гэмт хэргийн улмаас хохирогч “ ” ХХК-д 6.449.000 төгрөгийн хохирлыг учруулсан байна. Хохирогч байгууллагад учруулсан хохирлоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд 6.400.000 төгрөгийг шүүгдэгч Б.******* нь хохирогч “ ” ХХК-д нөхөн төлсөн байна.

Шүүх хуралдаанд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс “Б.******* нь 2022 оны 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд манай байгууллагад кассчинаар ажиллаж байхдаа 1.360.000 төгрөгийг дутаагаад нөхөн төлөөгүй алга болсон” гэж мэдүүлж, холбогдох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн байна.

Дээрх хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 1.360.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, залилах гэмт хэргийн улмаас төлөгдөөгүй үлдсэн 49.000 төгрөгийг нэмж тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас нийт 1.409.000 төгрөг гаргуулж хохирогч “ ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч “ ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.******* “шүүх хуралдаанд баримтуудаа дутуу авчирсан, цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх төлбөртэй.” гэж мэдүүлснийг энэ шүүх хуралдаанаар холбогдох баримтгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч “ ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.******* хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхээс “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон  шүүгдэгч  Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан хүртэл цагдан хорив.

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирогч “ ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.*******ын тоот Хаан банкны данс руу 1.409.000 төгрөгийг шилжүүлсэн 1 хуудас баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж хэрэгт хавсаргуулсныг үндэслэн шүүгдэгч Б.*******ыг хохирогч “ ” ХХК-д төлөх төлбөргүйд тооцов.

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 29 хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн учраас түүний эдлээгүй үлдсэн 35 хоногоос энэ хэрэгт цагдан хоригдсон 5 хоногийг хасаж тооцон 30 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлж, хорих ялыг биечлэн эдэлж дуусмагц торгох ялыг биелүүлэх саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх “Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 5 хоногийг торгох ялаас хасаж тооцож өгнө үү” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. 

Шүүхээс Б.*******ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 4 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “ ...цагдан хоригдсон  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар 4х8=32 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх зургаан зуун наян найман цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байна. (хавтаст хэргийн 135-145 дахь тал)

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 29 хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан нь (хавтаст хэргийн 132-134 дэх тал) болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны тодорхойлолт (хавтаст хэргийн 89 дэх тал) зэргээр тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.*******ыг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүгчийн 13 дугаартай захирамжаар өмнөх 135 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 29 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, түүнд хяналт тогтоож, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн боловч Б.******* нь хяналт тогтоосон хугацаанд санаатай залилах гэмт хэрэг үйлдсэн нь дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын саналыг харгалзан шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ.” гэж зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13 дугаартай захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн 03 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар  29 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж дуусмагц нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэлээ.

Иймд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүх хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч Б.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 1. Боржигон овогт ийн *******ыг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.*******ад оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 4 хоног буюу 32 цагийн ялыг эдэлсэнд тооцож, үлдэх зургаан зуун наян найман цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар захирамжийн 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

5. Өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 03 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.*******ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.  Б.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 03 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж дуусмагц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан зургаан зуун наян найман цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

9. Хэрэгт Б.******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

10. Хохирогч “ ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ДАЙРИЙЖАВ