Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 00093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 Нарийн бичгийн дарга                         С.Баянжаргал

 Улсын яллагч                                       Н.Дүүрэнжаргал

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч           Т.Батмөнх

 Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч    Ч.Мөнгөнцэцэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                       С.Сувдаа

             Шүүгдэгч                                                Д.Эрдэнэзуу         нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Эрдэнэзууд холбогдох 201618020172 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Улаанбаатар хотын “Монголын Алт” ХХК-нд харуул ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Гүнхудагийн 61 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Авгас овгийн Даваацэрэнгийн Эрдэнэзуу         / РД: М389121873 /

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Эрдэнэзуу нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг чиглэлийн төв асфальтан зам дээр Э.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 90-32 СЭА улсын дугаартай “Тоёото приус-20” маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж Т.Батмөнхийн жолоодон явсан 73-10 ДАР улсын дугаартай “Тоёото филдер” маркын тээврийн хэрэгслийг мөргөж “Тоёото приус-20” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Амаржаргалын биед хөнгөн гэмтэл, Тоёото филдер маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Дашнямын бие махбодид хенген, Д.Отгонбат, Б.Нямхишиг нарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, Т.Батмөнхийн тээврийн хэрэгсэлд 4.789.000 тегрегийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эрдэнэзуу мэдүүлэхдээ: .... 2016 оны 08 дугаар сарын 14-ний шөнө Улаанбаатар хотоос шөнийн 12 цагт найз Д.Амаржаргалын хамт  Зүүнхараагийн чиглэлд яваад тахилтын даваа уруудаж яваад 73-10 машинтай гэрэл гялбаад мөргөлдсөн. Үүнээс өмнө нойр хүрээд 61-н гарам өнгөрөөд шөнийн 3-4 цагийн үед жаахан унтаж амарсан. Тэгээд Д.Отгонбат, Б.Нямхишиг нарийн биед нь хүнд гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Батмөнх мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 15-нд би өглөө 4 цагт Дарханаас эхнэр хүүхдийн хамт гарсан. Хүүхдээ сургуульд хүргэж өгөх гээд явж байсан юм. Тэгээд манай хүүхдийн дотор нь муухайраад Баруунхараагийн гүүрэн дээр нэг зогсоод цааш хөдөлсөн. Тэгээд явж байтал урдаас нэг машин ирж байсан. Гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь би гэрлээ дохисон боловч гэрлээ шилжүүлээгүй. Тэгээд л аваарьт орсон. Эхнэр, хүүхэд маань хүнд гэмтсэн. Хүүхэд маань 6,7-р нуруу нь бяцралт өгсөн, 9,10-р нуруу нь суулт өгсөн. Д.Эрдэнэзуу эмчилгээний зардалд 8.000.000 төгрөг, машины зардалд 6.000.000 төгрөг өгсөн. Өөр гомдол саналгүй. Энэ асуудалд Д.Эрдэнэзуу юм дуугардаггүй. Ээж нь л гүйдэг. Өөрөө сайн ойлгохгүй байгаа юмуу. Мэдэхгүй юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшээд ээждээ туслаасай гэж л бодож байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулан авах хүсэлтэй байгаа гэв.

           Мөрдөн байцаалтанд хохирогч,иргэний нэхэмжлэгч Д.Отгонбат мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үүрээр 04 цагийн үед нөхөр Т.Батмөнх бид xoёр Б.Нямхишигийг сургуульд оруулахаар Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд замдаа Баруунхараа өнгөрөөд явж байтал өөдөөс цагаан гэрэлтэй машин ирж байснаа манай машины өөдөөс мөргөөд осол болсон. Ослын дараа би машинаас гарч чадахгүй бүр амьсгаа авч болохгүй хэцүү байсан удалгүй эмнэлэг, цагдаагийнхан ирээд машинаас гаргасан тэгээд Дарханы эмнэлэгрүү авчирсан юм. Өөдөөс ирж байсан цэнхэр өнгийн приус-20 маркын машин манай машины өөдөөс орж ирээд мөргөж осол болсон.Би жолоочийн хажууд сууж явсан. Миний хажууд манай нөхөр Т.Батмөнх жолоо бариад явж байсан. Хойд талын суудалд манай хүү Б.Нямхишиг, Б.Дашням болон хүргэн Г.Ариунбаяр нар сууж явсан. Манай машин тахилтын даваа өгсөж явсан болохоор бага хурдтай явж байсан 70-80 км цагийн хурдтай явсан. Тоёото филдер маркийн 73-10 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нөхөр Т.Батмөнхийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний байдал муу байна гэртээ хэвтэж байна мөн манай хүү Б.Нямхишиг бас гэртээ хэвтэж эмчлүүлж байна. Зүгээр байж байгаад ийм байдалд ороод хэцүү байна. Зардлаа баримтаар нэхэмжлэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

 

       Мөрдөн байцаалтанд Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Б.Нямхишигийн “...2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үүрээр 04 цагийн үед аав Т.Батмөнх, ээж Д.Отгонбат, дүү Б.Дашням болон хүргэн ах Г.Ариунбаяр нарын хамт Улаанбаатар хот орохоор машинтай гарсан. Би унтаад явж байсан нэг мэдсэн осол болсон ухаангүй байж байгаад сэрэхэд Дархан хотын эмнэлэгт хэвтэж байсан. Би унтаад явж байсан болохоор ямар шалтгааны улмаас яагаад осол болсоныг мэдээгүй дараа нь аав машин урсгал сөрж ирээд мөргөсөн гэж байсан. Би машины зүүн хойд суудал дээр зорчиж явсан нойр хүрээд байсан болохоор суудлын түшлэгийг хойш болгож хэвтүүлээд унтаж явсан юм. Би нуруундаа гэмтээд ухаангүй нилээд хэд хоносон эмнэлэгт хэвтэж байгаад гарсан одоо гэртээ хэвтэрийн байдалтай байна. Би гомдолтой байна. Гарсан зардлаа баримтаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-35-36- р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Т.Батмөнх мэдүүлэхдээ: “...Тоёото короолла филдер маркын 73-10 ДАР улсын дугаартай саарал өнгийн тээвэрийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2015 оны 10 сард Улаанбаатар хотоос ченжээс 7.800.000 төгрөгөөр худалдаж авсан байсан ямар нэгэн $эмтэл байгаагүй. Тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.789.000 төгрөгийг нэхэмжилнэ мөн гэр бүлийн хүмүүсийн маань эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилнэ. Би хэргийн материалтай танилцана шүүх хуралд сууна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ:  “...Тоёото приус-20 маркын 90-32 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2015 оны 11 сард 9.800.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авсан. Би тухайн үед Төрийн банкнаас 9.4 сая төгрөгийн цалингийн зээл аваад худалдаж авсан юм. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй Д.Эрдэнэзуу бид 2 гэр бүл болоод 7 жил болж байна албан ёсны гэр бүлийн баталгаатай” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Ариунбаяр мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн орой 21- 22 цагийн үед Д.Отгонбат эгчтэй утсаар ярьсан чинь маргааш Улаанбаатар хот руу явна гэхээр нь би цуг явахаар болоод 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үүрээр 04 цагийн үед Т.Батмөнх ахын тоёото филдер маркын 73-10 ДАР улсын дугаартай машинтай Т.Батмөнх ах Д.Отгонбат эгч, тэдний хүүхдүүд Б.Нямхишиг, Б.Дашням нарын хамт Дархан хотоос гарсан. Замдаа Баруун-^араад Б.Дашням бууж бөөлжөөд цаашаа хөдөлсөн би унтаад явж байтал машин нэг юмтай мөргөлдөхаар нь сэрээд харсан чинь машин замын баруун талд зогссон тэгээд би Б.Дашнямыг машинаас гаргаад мөн Б.Нямхишигийг машинаас гаргахад ухаангүй байсан удалгүй эмнэлэг цагдаа нар ирсэн. Би тухайн үед унтаж явсан болохоор мэдэхгүй гэхдээ ослын дараа приус-20 машины жолоочоос Т.Батмөнх ах яагаад урсгал сөрөөд ороод ирэв гэсэн чинь харин тиймээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх- ийн 42-43-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд Гэрч Т.Батмөнх мэдүүлэхдээ“...2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үүрээр 4 цагийн үед өөрийн тоёото филдер маркын 73-10 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эхнэр Д.Отгонбат, хүү Б.Нямхишиг, Б.Дашням болон хүргэн Ариунбаяр нарын хамт Улаанбаатар хот руу гарсан. Замдаа Баруун хараагийн гүүр гараад явж байтал бага хүү Б.Дашням дотор нь муухайраад байна гэхээр нь зогсож беелжсен тэгээд цаашаа Тахилтын даваа егсеед явж байтал цаанаас цэнхнэр өнгийн приус-20 ирж байсан тэгэхэд би гэрлээрээ дохиод зөрөх гэтэл миний явж байсан эгнээрүү шахаж орж ирээд тээврийн хэрэгслийн зүүн урд талыг мергесен тэгсэн машин эргээд замын баруу тал руу орсон. Ослын дараа хажууд байсан эхнэрээ дуудтал нилээн байж байснаа дуугарсан. Тэгээд машинаас буугаад нөгөө жолооч бас машинаас буугаад миний машин дотроос хүүхэд, хүмүүсийг гаргасан тухайн үед Б.Нямхишиг ухаангүй байгаад байсан.... Үүрээр 06 цагийн үед Тоёото приус 20 маркийн 90-32 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч үүрэглэсэн байх тэрнээс биш сэрүүн явсан жолооч эсрэг урсгал сөрж орж ирэхгүй байхаа” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Б.Дашням мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 15-ны үүрээр 04 цагийн үед ах Б.Нямхишигийг Улаанбаатарт сургуульд оруулахаар Дархан хотоос аавын машинтай ээж Д.Отгонбат, аав Т.Батменх, ах Б.Нямхишиг, хүргэн ах Ариунбаяр нарын хамт гарсан. Би машины баруун хойд талд сууж явсан замд миний дотор муухайраад байхаар нь аавд хэлээд беелжсен. Тэгээд цаашаагаа явж байтал машинтай мергелдеед замын хажуу руу орсон. Тэгээд босох гэтэл босч чадахгүй Ариунбаяр ах намайг машинаас буулгасан. Миний бие одоо гайгүй байна тухайн үед толгой евдеед ослын дараа 3 хоног толгойгоо бариулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Амаржаргал мэдүүлэхдээ: “...2016 оны 08 сарын 14-15-нд шилжих шөнө 00 цаг енгерч байхад Д.Эрдэнэзуу бид 2 Улаанбаатар хотоос Зүүнхараа орохоор Тоёота приус-20 маркийн 90-32 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан. Би замд унтаад явсан Д.Эрдэнэзуу машинаа жолоодоод явж байгаад 61-н гарам енгереед 52-н давааны тэнд жоохон унтаж байгаад гаръя гээд замаас гарч замын хажууд бид 2 машинд нь унтсан. Тэгээд 2016 оны 08 сарын 15-ны өдрийн үүрээр 05 цагийн үед Тахилтын даваа уруудаад явж байтал гэнэт машин мергелдеед осол болсон ослын дараа юу болов гээд хартал Д.Эрдэнэзуу миний хажууд сууж байсан намайг гайгүй юу гэж асуугаад гарах гэтэл би босч чадахгүй байсан тэгсэн Д.Эрдэнэзуу миний сандлыг хойшлуулж егчихеед машинаас гарсан. Д.Эрдэнэзуу машинаас буугаад негее мергелдсен машин дээр очоод хүмүүсийг гаргаад байх шиг байсан удалгүй эмнэлэг цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг

/хх-ийн 48-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Н.Алимаа мэдүүлэхдээ: “...2016 оны 08 сарын 15-ны едрийн 06 цагийн үед Д.Эрдэнэзуу миний утасруу залгаад ээжээ баларлаа Тахилтын даваа уруудаж яваад осолд орчихлоо гэж хэлсэн тэгэхээр нь би Зүүнхараагаас Д.Эрдэнэзуугийн эхнэр, дүү ах эгчийг нь аваад Тахилтын даваанд яваад очтол мергелдсен машины хүмүүсийг эмнэлгийнхэн аваад явсан байсан цагдаа нар ирчихсэн байсан Д.Эрдэнэзуугаас юу болсон талаар асуухад гэрэл гялбаад осолд орчихлоо гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/

 

 

          Мөрдөн байцаалтанд Э.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: “...2016 оны 08 сарын 15-ны өдрийн өглөө 07 цагийн үед байх хадам ээж Н.Алимаа надруу залгаад Д.Эрдэнэзуу осолд орсон байна явъя гэсэн тэгээд осол болсон газар буюу Тахилтын давааны орчимд очиход Д.Эрдэнэзуугаас юу болов яагаад осолд орчихов гэсэн чинь гэрэл гялбаад осолд орчихлоо гэж байсан тухайн үед Д.Эрдэнэзуу шоконд орсон байсан болохоор нэг их зүйл асуугаагүй. 2016 оны 08 сарын 12-ны едер Улаанбаатар хотруу ажилтай гээд явсан тэгээд 2016 оны 08 сарын 14-15-нд шилжих шене Зүүнхараалуу гарсан тэгээд үүрээр осолд орсон байсан. Д.Эрдэнэзуу нь Улаанбаатар хотын "Монголын Алт" ХХК-д харуул ажил хийдэг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/

 

         Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт               /хх-ийн 4-9-р хуудас/

          Шинжээчийн №894 дугаартай “...Б.Нямхишигийн биед тархины эдийн няцрал, тархины хатуу хальсан доорхи цусан хураа, сээр нурууны 6,7,8-р нугаламын их биеийн хугарал, баруун чихэнд шарх, дух, баруун хацар, доод эрүү, бүсэлхий, нуруунд зулгаралттай гэмтэл тогтогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Б.Нямхишигийн биед үүссэн гэмтэл нь 2016 оны 08 дугаар сарын 15-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмт болно.” гэх дүгнэлт /хх-ийн 52-53-р хуудас/

 

            Шинжээчийн №11489 дугаартай “...Д.Отгонбатын биед зүүн 4,5,6,7-р хавирганы далд хугарал, зүүн плеврийн хөндий хий, шингэн хуралдалт, умдаг ясны баруун доод салаа зүүн талын доод салаа, зүүн сүүжний ясны тогоо үе дайрсан зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/

 

          Шинжээчийн №53 дугаартай “...Тоёота приус-20 маркын 90-32 сэа улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ... Д.Эрдэнэзуу нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиодолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно ...Тоёото приус-20 маркын 90-32 сэа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Д.Эрдэнэзуу нь зөрчсөн” гэх дүгнэлт /хх-ийн 65-р хуудас/

 

        Согтуурлын зэргийг хэмжсэн тэмдэглэл “...Д.Эрдэнэзууг мета багаж үлээлгэн шалгахад заалт  0,00% зааж байв” гэх дүгнэлт /хх-ийн 10-р хуудас/

 

            Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 14-15 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн  тэмдэглэл гэрэл зургууд /хх-16-19 хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 24-31 хуудас/   авто машин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ, гэрэл зураг /хх-ийн 71-79-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 83-р хуудас/, Д.Эрдэнэзууг сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд, хувийн байдлыг тогтоосон баримт ял шалгах хуудас /хх-ийн 88-95-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р багийн  засаг даргын тодорхойлолт /хх-ийн 96-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дугаартай албан бичиг /хх-н 90-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 100-101-р хуудас/, Д.Отгонбатаас гаргасан нэхэмжлэлийн баримт /хх-ийн 102-107-р хуудас/, Б.Нямхишигээс гаргасан нэхэмжлэлийн баримт /хх-н 108-109-р хуудас/зэрэг хэрэгт цугларсан баримтаар:

 Шүүгдэгч Д.Эрдэнэзуу нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг чиглэлийн төв асфальтан зам дээр Э.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 90-32 СЭА улсын дугаартай “Тоёото приус-20” маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж Т.Батмөнхийн жолоодон явсан 73-10 ДАР улсын дугаартай “Тоёото филдер” маркын тээврийн хэрэгслийг мөргөж “Тоёото приус-20” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Амаржаргалын биед хөнгөн гэмтэл, Тоёото филдер маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Дашнямын бие махбодид хенген, Д.Отгонбат, Б.Нямхишиг нарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл, Т.Батмөнхийн тээврийн хэрэгсэлд 4.789.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон.Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Отгонбат, насанд хүрээгүй иргэний Б.Нямхишиг нарын эмчилгээний зардалд 8.020.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Батмөнхөд 6.000.000 төгрөгийг тус тус төлсөн нь шүүх хуралдаан дээр хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Батмөнхийн мэдүүлэг, хохирогч Д.Отгонбат, Б.Нямхишиг нарын шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлт зэргээр хохирол төлбөр бүрэн барагдсан, гомдол саналгүй болох, мөн хийсэн  хэрэгтээ гэмшиж, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Эрдэнэзуу нь цагдан 1 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох зүйтэй байна.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Эрдэнэзуугийн ¹533075 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Авгас овгийн Даваацэрэнгийн Эрдэнэзууг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Д.Эрдэнэзууг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч,           02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Д.Эрдэнэзууд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримт байхгүй, хохирол төлбөр бүрэн барагдуулсан, гомдол саналгүй, хохирогч нар цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэзууд оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,  түүнд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.шүүгдэгч Д.Эрдэнэзуугийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг Спиртийн 11 байрны 1 орц 283 тоот 24.4 м2 талбайтай №000213607 гэрчилгээний дугаартай 1 өрөө орон сууц, мөн Тоёота приус маркын 90-32 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

7.Шүүгдэгч Д.Эрдэнэзуугийн №533075 дугаарын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Нямсүрэнд даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эрдэнэзууд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.  

 

10.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Эрдэнэзууг бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ