Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0416

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Н.Л, Улаанбаатар хот,

Баянгол дүүрэг, *  дугаар хороо, *** тоот, /РД: *****/,

Нэхэмжлэгч:  Б.Е, ******аймаг,

****сум, **дугаар баг, ***тоот, /РД: ****/,

Хариуцагч: ********,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. *** 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/***дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,983,245 төгрөгийг Н.Л, 29,558,758 төгрөгийг гаргуулж Б.Е олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах,

2. ***2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/***дугаартай тушаалын Н.Л, Б.Е нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. Мөн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 23,756,590 төгрөг/Н.Л/, 22,664,356 төгрөг/Б.Е/-ийг хариуцагчаас гаргуулах,

4. Нэхэмжлэгч Н.Л намайг урьд эрхэлж байсан ***аймгийн ****дахь ****газарт *****, Б.Е намайг урьд эрхэлж байсан ***аймгийн ***дахь ***ажил албан тушаалд тус тус эргүүлэн томилуулах,

5. Нэхэмжлэгч Н.Л, Б.Е нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Д.Л, иргэдийн төлөөлөгч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Е, Н.Л нараас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч нь шинээр захиргааны акт гаргахдаа Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ***дугаартай тогтоолд заасан ажиллагааг хийлгүйгээр 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б/***дугаар тушаалаар Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан *** томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан газрын албан бичиг болон нэр бүхий их, дээд сургуулиуд, холбогдох архивын лавлагаагаар нотлогдож байгаа тул хавсралтад нэр дурдагдсан ****ажилтнуудыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон **** халсугай хэмээн**** ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.

Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нэг ч удаа нэхэмжлэгч нараас боловсролын бичиг баримтын талаар тайлбар тодруулга аваагүй, хуульд заасны дагуу сонсгох ажиллагааг явуулаагүй нь дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийгээгүйг илтгэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М миний бие 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр *** газар орж нэхэмжлэгч нартай холбоотой шинээр захиргааны акт гарсан эсэхийг тодруулахад маргаан бүхий Б/***дугаартай тушаалыг танилцуулаагүй, гардуулж өгөөгүй болно.

Хариуцагчийн гаргасан Б/***дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлтэй танилцахад тухайн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Мэргэжлийн хяналтын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот албан бичгийг үндэслэн ажил албан тушаалаас халсан нь үндэслэлгүй бөгөөд дээрх албан бичгийг дагалдах лавлагаа, дипломуудыг хуурамч болохыг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн маргаан бүхий *** газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/***дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл 27.1 Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.." гэж заасныг, мөн зүйлийн 27.2 Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

... Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж **** 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/***дугаартай **** халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох **** ажилд эргүүлэн томилж, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин/-г хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... нэхэмжлэгч Н.Л* миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1. **** газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/***дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,983,245 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах,

2. **** газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/***дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. Мөн нэхэмжлэгч Н.Л* миний ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин/-г нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 23,756,590 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

4. Нэхэмжлэгч Н.Л* миний урьд эрхэлж байсан ***аймгийн ***дахь *** газарт *** албан тушаалд эргүүлэн томилуулах,

5. Нэхэмжлэгч Н.Л* миний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах,

... нэхэмжлэгч Б.Е* миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1. *** газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/***дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 29,558,758 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах,

2.*** даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/***дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. Мөн нэхэмжлэгч Б.Е* миний ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин/-г нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 22,664,356 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

4. Нэхэмжлэгч Б.Е* миний урьд эрхэлж байсан ***аймгийн ***дахь ***газарт ***албан тушаалд эргүүлэн томилуулах,

5. Нэхэмжлэгч Б.Е* миний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах, ... гэжээ.

... Нэхэмжлэгч Н.Л* 2005 онд **** дээд сургуулийг төгсөж, 2010 онд ***-аар ажиллаж байгаад 2007 онд ***-аар томилогдож, ажил албан үүргээ гүйцэтгэж яваад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Б.Е* хувьд мөн адил гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч нарыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр албан тушаалаас нь чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулаагүй.

Дээрх тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаж, гурван шатны шүүхээр хянагдсан. Улсын дээд шүүхийн ***дугаар тогтоолоор тус акт нь мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, мөн акт нь агуулгын хувьд зөрчилтэй гэж үзээд 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын оролцоог хангаж 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б/***дугаартай тушаалыг гаргасан байдаг.

Нэхэмжлэгч нарын хувьд 2020 оны Б/***дугаартай тушаалыг зорилгодоо нийцсэн эсэх мөн хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар хянуулах гэж нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс актыг хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар **** болохдоо хуурамч бичиг баримт ашиглаж **** болсон гэж тайлбарладаг. Тушаалын нэг дэх заалтаар нэхэмжлэгч нарыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн талаар дурдсан байдаг.

2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тушаалыг ямар учраас эс зөвшөөрч байна вэ? гэхээр энэхүү хариуцагчаас боловсролын хуурамч бичиг баримт ашиглаж **** томилогдсон гэж маргадаг. Энэ хоёр нэхэмжлэгчийн хувьд боловсролын хуурамч бичиг баримт ашигласан зүйл байхгүй. Үүнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын газар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шалгаж дууссан байдаг. Илтгэх хуудас дээр хууль бус этгээдийг эрүүгийн журмаар шалгуулах гэж дурдсан. Архивын ерөнхий газар болон бусад газраас материал олдоогүй. Мөн давхцаж байгаа нөхцөл байдал байгаа учир тодруулах дүгнэлтийг**** газарт хүргүүлсэн байдаг.

Илтгэх хуудсыг хүлээж аваад ***-аас ямар ажиллагаа хийгдэх байсан бэ гэхээр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн оролцоог хангах ажиллагаа хийх ёстой байсан. 2009 оны Засгийн газрын тогтоолоор *** сахилгын шийтгэл оногдуулах тухай асуудлыг журамлаж өгсөн. Энэ хүмүүс үнэхээр сахилгын зөрчил гаргасан бол үүнийг Засгийн газрын тогтоол болон ёс зүйн журамд заасан арга хэмжээ авч нотлох баримтыг судалж үзэн, зохих шийтгэлийг оногдуулах байсан. Хариуцагч нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж шууд шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ж* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: ...Тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг бүхэлд нь дурдсан. Үүнтэй холбоотойгоор удаа дараа *** итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбар авахыг шаардаж, баримт гаргуулахыг хүсдэг. Нэг ч баримт ирдэггүй. Яагаад Төрийн албаны тухай хуулийн 37 дах заалтыг барьж байгаа вэ? гэхээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл өөрөө төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг байна гэж заасан. Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар аливаа зөрчил гаргасан этгээдийн хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгох гэж байгаа бол хуульд үндэслэх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 37 дах заалтын яг аль хэсэг вэ? гэдэг нь тодорхой бус байна.

Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-дэх заалт нь төрийн албанаас халах тухай ойлголт байна. Энэ хуульд заасан бусад үндэслэл байвал ажлаас хална гэж заасан. Нэн тэргүүнд энэ хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах ямар үндэслэл байсан бэ? гэдэг зүйл байна. 2002 оны заалтаар дээд боловсрол байхгүй байсан. Б/***тушаалын хувьд дээд боловсролгүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч нар нь ***аар томилогдох үед дээд боловсролтой байна гэдэг нь тогтоогдсон. ***онд ***дээд сургууль төгссөн тухай диплом байдаг. Энэ талаар мэргэжлийн хяналтын албан бичиг дээр ***дээд сургуультай холбоотой асуудал дурдагдаж байна. Н.Л* хувьд 2005 онд *** дээд сургууль төгссөн, ***-ийг 2012 онд төгссөн. 2003 онд хэд хэдэн дээд боловсролтой байсан. Өнөөдрийн маргаан бүхий тушаал хуульд үндэслээгүй байна. Б/***тушаал нь сахилгын шийтгэл ногдуулах тушаал юм. Сахилгын шийтгэл оногдуулж байгаа бол хуульд зааснаас хойш 3, 6 сар болон шинэ хуулиар жил орчим хугацаанд хариуцлага ногдуулах ёстой. Хэрвээ сахилгын шийтгэл гэж үзэж байгаа бол хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл авах ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй. Ажлаас халахдаа дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад харагдах байх. Улсын дээд шүүхийн тогтоолд маш тодорхой зааж өгсөн. Холбогдох байгууллагаар шалгуулаад ажлаас халах ёстой. Хуурамч гэдэг асуудлыг тогтоосон уу? 3 сарын хугацаатай түдгэлзүүлээд тушаалаа авъя гэхээр тушаал байдаггүй. Сонсох ажиллагаа хийгээгүй байдаг. Үүнтэй холбоотой баримтыг шүүх цуглуулахад баримт гарч ирдэггүй. Нотлох баримт гаргуулах болон сонсох ажиллагааны талаарх холбогдох баримтыг гаргуулах хүсэлт гаргаад шүүх хангахад баримт ирүүлдэггүй. Өнөөдрийг хүртэл баримтуудыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь ***-ад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан хүмүүс бөгөөд эдгээр хүмүүсийн их дээд боловсрол, бакалавр болон түүнээс дээш боловсролын бичиг баримтыг Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газар нь гүйцэтгэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2018 онд нягтлан шалгасан байна.

Нэхэмжлэл нар болон бусад хүмүүстэй холбоотой боловсролын бичиг баримт хуурамч, зарим нь хүчингүй, их дээд сургууль төгссөн эсэх нь нотлогдохгүй, эсхүл тухайн боловсролын диплом нь нэхэмжлэл гаргасан эдгээр хүмүүст олгогдоогүй харин өөр бусад хүмүүст хууль ёсоор олгогдсон гэх зэргээр хүн тус бүрээр хийсэн шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай албан тоот, хавсралтын хамт *** болон Монгол Улсын Сангийн сайдад 2018 оны 12 дугаар сард ирсэн болно.

Дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын *** дугаартай албан тоотод тус шүүхэд нэхэмжлэл гаргасан хүний боловсролын бичиг баримтын зөрчлийг тодорхой дурдсан байх тул энэ албан бичигт үндэслэн ***ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***тоот тушаал гаргаж, ***аас халсан болно. Дээрх ***ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***тоот тушаалыг хүчингүй болгуулахаар Ж.А* нарын нэр бүхий нэхэмжлэгчид Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд өмнө нь хандсанаар:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаартай шийдвэр,

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 661 дугаартай магадлал,

3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолууд хүчин төгөлдөр болсон.

Улсын дээд шүүхийн 96 дугаартай тогтоолын Тогтоох нь хэсгийн 1-т ... хариуцагчаас дахин шинэ акт гаргах ... нөхцөл бүрдсэн тул холбогдох хуулийн зүйл заалт, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай албан тоот, нэхэмжлэгч нарын суралцаж төгссөн гэх их дээд сургуулиудаас ирсэн албан тоот /уг албан тоотууд өмнөх хэргийн нотлох баримтад авагдсан/, архивын лавлагаа зэрэгт үндэслэн ***ын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/***тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч нарыг ***аас халсан болно. Эдгээр нэхэмжлэгч нар их дээд сургуулийг суралцаж төгссөн эсэх болон боловсролын бичиг баримт нь хууль ёсных гэдэг нь одоогоороо тогтоогдоогүй, эсхүл боловсролын бичиг баримт нь хуурамч биш гэсэн нөхцөл байдал өнөөг хүртэл баталгаажаагүй бөгөөд хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд шалгалт хийсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** албан тоот хүчинтэй байгаа энэ цаг үед нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэр бүхий байцаагч нар хуурамч бичиг баримт ашиглан ***ад ажилд орсон нь **ын *** дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Өнөөдрийн хувьд энэхүү албан бичиг нь хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа буюу *** дугаартай албан бичиг хууль бус гэсэн шийдвэр байхгүй. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлд төрийн тусгай албан тушаалын талаар заасан байдаг. Мөн хуулийн 8.1.6-д төрийн тусгай албан тушаалд хэн хэн хамаарах талаар заасан. *** нь хуучин хуульд зааснаар төрийн тусгай албан хаагч юм. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасан. 13 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг-т ёс зүйн хэм хэмжээг сахиж нэр хүндийг дээдэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч нар нь хуурамч боловсролын диплом гаргаж үзүүлээд хувийн хэрэг дээр би энэ сургуулийг төгссөн гээд ажилд орсон. Энэ нь өөрөө хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт 2020 онд гарсан. Сонсох болон мэдэгдэх ажиллагааг өмнөх хуралдаанд явуулаагүй гэдэг байдлаар хэлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллага нь эрх бүхий хэмжээний хүрээнд шалгаад боловсролын бичиг баримт хуурамч гэдгийг тогтоосон. Үүний дагуу 2018 оны 12 сарын 31-ний өдөр холбогдох байгууллага тогтоосон. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар**** нар төрийн тусгай албан тушаалд ороод шаардлага хангах ёстой байна. ***нар мэдлэгээ дээшлүүлэх бүрэн эрх нээлттэй байна. Хуурамч баримт ашиглаж хуурч мэхлэх шаардлага байхгүй. гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.П* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нарын хувьд анкет байхгүй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Буцаан томилох боломжгүй юм. Өмгөөлөгч нар хуулийн цоорхой ашиглаж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Л*, Б.Е* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа,

1. ***ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/***дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,983,245 төгрөгийг Н.Л*, 29,558,758 төгрөгийг гаргуулж Б.Е* олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах,

2. ***ын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/***дугаартай тушаалын Н.Л*, Б.Е* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. Мөн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 23,756,590 төгрөг/Н.Л*/, 22,664,356 төгрөг/Б.Е*/-ийг хариуцагчаас гаргуулах,

4. Нэхэмжлэгч Н.Л* намайг урьд эрхэлж байсан *аймгийн *дахь ***, Б.Е* намайг урьд эрхэлж байсан ***аймгийн ***дахь ***газарт ***ийн ажил албан тушаалд тус тус эргүүлэн томилуулах,

5. Нэхэмжлэгч Н.Л*, Б.Е* нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах гэж тодруулсан[1].

Шүүх дээрх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Б.Е*, Н.Л* нараас ***д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор ...***аймгийн ***дахь ***газрын *** Н.Л*, ***аймгийн ***дахь гаалийн газрын *** Б.Е* нарыг Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан ***нд томилогдсон гэсэн үндэслэлээр ***аас халж шийдвэрлэсэн ***ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***дугаар тушаалын холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шинэ акт гаргаагүй бол Б/***дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Улмаар ***ын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/***дугаар тушаалаар Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их, дээд сургуулиуд, холбогдох архивын лавлагаагаар нотлогдсон гэсэн үндэслэлээр нэр бүхий албан хаагчдыг гаалийн албанаас халж шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Н.Л*, Б.Е* нар багтжээ[2].

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхийн тогтоолд дурьдсаны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийлгүйгээр агуулгын хувьд зөрчилтэй захиргааны акт гаргаж төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгогдсон баталгааг зөрчсөн гэх агуулгаар маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ***ажилтны боловсролын баримт бичгийг хянах чиг үүрэг гаалын байгууллагад хуулиар олгогдоогүй, харин хянах чиг үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж хуурамч болохыг мэдэгдсэн, шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч Н.Л*, Б.Е* нарын боловсролын баримт бичгийн зөрчил арилаагүй тул ****аас халах тушаалын эрх зүйн зохицуулалтыг өөрчилж алдааг залруулсан нь хууль тогтоомжид нийцсэн гэх агуулгаар тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

1996 оны 07 дугаар сарын 01-ээс 2008 оны 07 дугаар сарын 01-ний хооронд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн тухай хууль/1996 он/-ийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэн нь гаалийн улсын байцаагчаар ажиллаж болохоор, 70 дугаар зүйлийн 70.1-т Гаалийн улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилээс хэтрэхгүй туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа гаалийн ажилтныг шалгагч гэнэ гэж тус тус зохицуулж байжээ.

2008 оны 07 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Гаалийн тухай хуулийн 253.5-д Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байх шаардлагыг хангасан байхаар заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

- нэхэмжлэгч Н.Л*нь *** дэх ***газарт ***аар 2005 оноос эхлэн ажилласан байх ба ***ын 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ***дүгээр тушаалаар ***ийн эрх олгогдож *** аймаг дахь ***газарт ***аар[3] томилогдсон,

- Н.Л* нь 2012 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Менежмент, гадаад худалдаа, *** мэргэжлээр төгссөн[4],

- Б.Е*нь ***ын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ***тоот тушаалаар ***аймгийн ***дахь ***газарт ***аар[5] томилогдож ажилласан,

- Б.Е*нь 2010 онд тус сургуулийг Нягтлан бодох бүртгэл-ийн бакалавр зэрэгтэйгээр төгссөн[6],

- Н.Л*оос ***нд анх шалгагчаар томилогдохдоо 2005 оны 06 дугаар сарын 14-ны өдөр олгогдсон ****дээд сургуулийг төгссөн D*** дугаартай дипломыг гаргаж өгсөн, тухайн үед *** дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Н*аас Н.Л* нь тус сургуулийг 2001-2005 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж төгссөн болохыг тодорхойлсон[7], Архивын ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот албан бичигт *** дээд сургуулийн баримт шилжиж ирээгүй[8] гэсэн, Н.Л*т олгогдсон D***дугаартай дипломыг хуурамч баримт бичиг болохыг нь тогтоосон аливаа шийдвэр гараагүй гэсэн үйл баримтууд тогтоогдов.

 

Харин Н.Л*** Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг 2001 онд эрх зүйч мэргэжлээр D2*** дугаартай дипломтойгоор, Б.Е* нь Монгол Улсын боловсролын их сургуулийг 2008 онд биеийн тамирын багш мэргэжлээр D2*** дугаартай дипломтойгоор тус тус төгссөн болох нь тогтоогдсонгүй.

Мөн шүүхээс баримт бичгийн үзлэг хийхэд буюу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр D* дугаартай диплом нь Н.Л*ын төрийн албан хаагчийн хувийн хэрэгт, D*** дугаартай диплом нь ***аймаг дахь ***дахь *** газраас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Б.Е*ны хувийн хэрэгт тус тус авагдаагүй[9] байх боловч Н.Л* нь D*** дугаартай дипломыг гаргаж өгөөгүй тухайд үндэслэл нэрлэж маргаагүй, харин Б.Е***нь D*** дугаартай дипломтой талаараа төрийн албан хаагчийн анкетууддаа удаа дараа бичиж байсны зэрэгцээ ***ын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *** албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн судалгаанд уг дипломууд нь Н.Л*дугаар зөрүүтэй бичигдсэн/, Б.Е* нарт олгогдсон талаар бичигдсэн байна.

Гэтэл Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 2001 оны төгсөгчдөд олгосон дипломын нэгдсэн бүртгэлд Н.Л*ын, Улсын багшийн Их сургуулийн 2008 оны төгсөгчдийн БТБ 4 а, б, в жагсаалтад Б.Е*ны нэр байхгүй байна[10].

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нар ***ар томилогдохдоо ***ид тавигдах дээд боловсролтой байх шаардлагыг хангаж байсан гэж үзэхээр байх боловч Н.Л* нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд, Б.Е* Монгол Улсын боловсролын их сургуульд тус тус суралцаж төгсөөгүй атлаа төгссөн мэтээр боловсролын баримт бичгийг бүрдүүлж ашигласан гэж үзэхээр байх тул иргэдийн төлөөлөгчийн 2021 оны ... сарын ...-ний өдрийн шүүх хуралдаанд гаргаж байсан хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь албан тушаалын дэмжлэг болсон[11], нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д зааснаар албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүрэг-тэй атал энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй, өөрсдөө хууль бус үйлдэл гаргасан байх тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон ... байх зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий акт нь хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, ерөнхий зохицуулалтуудыг хэрэглэсэн тул утга агуулгын хувьд алдаатай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй боловч хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй энэхүү алдаа нь хууль бус үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна. Тодруулбал,

Маргаан актын үндэслэлд дурьдсан Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан ***байгууллагын ***ар томилогдсон гэх үйл баримт нь 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан цаг хугацаанд хамаарч байхад хариуцагчаас маргаан бүхий Б/***дугаар тушаалыг гаргахдаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг бүхэлд нь, 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтыг баримталсан нь буруу байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар актад дурьдсан Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын ***аар томилогдсон гэх үйл баримт үгүйсгэгдэхгүй, зөрчил хэвээрээ байх тул дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах захиргааны үйл ажиллагааны зарчмыг алдагдуулахаар байна.

Мөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс өмнө нь Улсын Дээд Шүүхийн 96 дугаар тогтоолоор ***ын 2018 оны Б/***дугаар тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад хариуцагч нь шүүхийн тогтоолд дурьдсан ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий актыг өмнөхөөсөө агуулгын хувьд зөрүүгүй гаргасны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь:

*ын 2018 оны 12 дугаар сарын **31-ний өдрийн Б/***дугаар тушаалаар Боловсролын хуурамч бичиг баримт ашиглан ***нд томилогдсон гэсэн үндэслэлээр гарсан бол ***н 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/***дугаар тушаалаар Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан ***байгууллагын ***аар томилогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг *** албанаас халж шийдвэрлэсэн байх ба дээрх тушаалуудын үндэслэл болсон үйл баримт нэг боловч ***албан хаагч болон **** нь эрх зүйн байдлын хувьд ялгаатай бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч болох ***ийн хувьд хууль ёсны дагуу олгогдоогүй боловсролын баримт бичиг ашигласан зөрчлийг зөвтгөх аливаа нөхцөл байж болохгүй.

Харин дээрх тохиолдолд хариуцагч нь Төрийн албаны тухай хуул/2002/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-т Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: гэж заасны дагуу алба хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг хэрхэн зөрчсөнийг шалган тогтоох сахилгын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу явуулах, мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсох ажиллагаа явуулж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т заасан ...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх... үүрэгтэй байх боловч хариуцагчаас маргаан бүхий ******* дугаар тушаалыг гаргахдаа энэ үүргээ хэрэгжүүлсэн талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Гэвч Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор ...***ын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***дугаар тушаалын холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шинэ акт гаргаагүй бол Б/***дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэсний дагуу хариуцагчаас шинэ акт гаргах үүрэг хүлээсэн байхад нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь шинэ акт гаргахад шаардлагатай мэдээлэл баримт сэлтийг өөрсдийн санаачлагаар хүргүүлээгүй байх тул хариуцагчаас шинэ акт гаргахдаа тусгайлан мэдэгдэл хүргүүлж, тайлбар санал гаргуулахаар дуудаагүй нь хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгах хангалттай үндэслэл болохооргүй байна.

Хэдийгээр сонсох ажиллагааг явуулах нь хариуцагчийн үүрэг боловч энэ ажиллагааны зорилгыг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох гэж тодорхойлсон, мөн ... эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь хангах, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжийг захиргааны байгууллага, албан тушаалтнаар гүйцэтгүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон, уг тогтоолыг нэхэмжлэгч нар мэдсэн, гардаж авсан тохиолдолд дахин акт гаргахад шаардлагатай өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эерэгээр нөлөөлөхүйц тайлбар, саналыг гаргах замаар хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүйд дан ганц хариуцагчийг буруутгах нь өрөөсгөл болно.

Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа явуулах талаарх захиргааны байгууллагын үүрэг нь тайлбар, санал гаргах оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байхад нэхэмжлэгч талаас Улсын Дээд Шүүхийн тогтоолыг зөвхөн хариуцагч биелүүлэх үүрэгтэй мэтээр тайлбарлан маргаж байх тул мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэхгүй.

Дээрхээс үзвэл, ***ын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/***дугаартай тушаалын Н.Л*, Б.Е* нарт холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор ...***ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***дугаар тушаалын холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд шинэ акт гаргаагүй бол Б/***дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь хариуцагчаас өмнө гаргасан Б/***тушаалыг хууль бус болохыг тогтоосон агуулгагүй, мөн маргаан бүхий Б/***дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Л*, Б.Е* нарын **ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/***дугаартай тушаал нь тус газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/***дугаартай тушаалаар хүчингүй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 373 хоногийн цалин хөлс болох 30,983,245 төгрөгийг Н.Л*т, 29,558,758 төгрөгийг гаргуулж Б.Е*д олгуулах, мөн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, ***ын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/**дугаартай тушаалын Н.Л*, Б.Е* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх өдрийн байдлаар буюу өнөөдрийг хүртэлх 286 хоногийн цалин хөлс болох 23,756,590 төгрөг/Н.Л*/, 22,664,356 төгрөг/Б.Е*/-ийг хариуцагчаас гаргуулах, Н.Л* намайг урьд эрхэлж байсан ***аймгийн ***дахь ***газарт ***, Б.Е* намайг урьд эрхэлж байсан ***аймгийн ***дахь ***газарт эр***йн ажил албан тушаалд тус тус эргүүлэн томилуулах, Н.Л*, Б.Е* нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.ОДМАА

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 96-99 дэх талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь талд

[3] 3 дугаар хавтаст хэргийн 29-31 дэх талд

[4] 3 дугаар хавтаст хэргийн 34-39 дэх талд

[5] 2-р хавтас хэргийн 138 дахь талд

[6] 3 дугаар хавтаст хэргийн 42 дахь талд

[7] 3 дугаар хавтаст хэргийн 41 дэх талд

[8] 3 дугаар хавтаст хэргийн 33 дахь талд

[9] 2 дугаар хавтаст хэргийн 45-160 дахь талд

[10] 3 дугаар хавтаст хэргийн 18-28 дахь талд

[11] 2 дугаар хавтаст хэргийн 184 дэх талд