| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00303/И |
| Дугаар | 135/ШШ2019/00638 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2019/00638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00303/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, ..тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, харилцах утас .., *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-уул аймаг, Дархан сум, .. баг, ..тоотод оршин суух, ..регистрийн дугаартай, харилцах утас.., *******-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах болон *******-гийн амьдарч байгаа .. байрны тавилга, эд хөрөнгийн үнэ 2 220 000 төгрөг гаргуулах үндсэн
*******ээс гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хувь 10 000 000 төгрөг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь эхнэр *******тай 2006 онд танилцаж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2008.02.22-ны өдөр том хүү *******, 2012.12.12-ны өдөр бага хүү *******а нар төрсөн. Бидний хамтын амьдралын 11 жил маш сайхан, эвтэй найртай сайхан амьдарч байсан. ******* сүүлийн 2 жил хөндий хүйтэн харьцаатай болж юм л бол хэрүүл тэмцэл хийж, таарамжгүй харилцаатай болсон. Байнга өмч хөрөнгө гэж айлган сүрдүүлдэг. Хэд хэдэн удаа намайг эгч, дүү нарынхаа хажууд хайр гамгүй, гарт таарсан болгоноороо зоддог. Харин би 11 жил хамт амьдрахдаа ханьдаа нэг удаа гар хүрч үзээгүй. Өөрийгөө зодуулж, дарамтлуулж байсныг өөрийнхөө садан төрөлдөө хэлж байгаагүй. Унаа машинтай болно гэхээр нь приус 20 маркийн машин зээлээр авсан. Хойшоо, урагшаа явна гэхээр нь дагуулж явдаг байсан. би залуу хүн гэхэд өөрийн бор зүрхээр өдий зэрэгтээ амьдарч явна. Бүтэн гэр бүлийн хамт сайхан амьдрахын тулд эхнэрийнхээ үгийг зарлиг гэж биелүүлдэг. Мөн орон сууцанд амьдармаар байна гэхээр нь цалингийн зээлээр өөрийн чадлаар 4 өрөө брак аваад супер засвар хийгээд өөрөө нэг ч хоног амьдраагүй, байж үзэлгүй, эхнэр аваад
салсан. Би сэтгэл санааг нь ойлгох гэж мөн гэр бүлээрээ үр хүүхдээ бодож бүтэн амьдралын төлөө маш их хичээл гаргасан боловч ханийн зан байдгаараа байсан. Яг харьцаа муутай, байр, машиныг миний нэр дээр шилжүүлж өг, 2 хүүгээ аваад тусдаа амьдарна. Чамтай амьдрах хүсэл алга. Иймд том хүү ******* бид хоёр 2019.8.8-ны өдрөөс хойш одоог хүртэл брак хөлслөн амьдарч байна. Эхнэр бага хүүгийн хамт шинэ байрандаа амьдарч байна. Мөн приус 20 машин гэр орны тавилга бүгдийг эхнэр авсан. Бид хоёр 2 аяга, халуун тогоо хоёртой л үлдлээ. Хань маань надаас салсан шалтгаан нь би байнга ажилтай, тулаа хийж ажилладаг. Хэтэрхий амьдралын төлөө зүтгэсэн. Чамтай амьдрахгүй, чимээгүй тусдаа амьдар гээд байгааг ойлгохгүй байсан чинь сүүлд өөр хүнтэй дотно харьцаатай болоод 2 жил болсныг мэдээгүй байсан. 2018.8.03-ны өдөр манай хадам ээж миний том ах, эгч, бэр эгч нарт манай охин өөр хүнтэй болсон байна гэж хэлсэн. Тэгээд хадам ээж, манай эгч хоёр тэр залуугийн гэрт нь очсон боловч тэр залуу байгаагүй. Аав, ээж хоёртой нь уулзсан байсан. Биднийг салгахгүй манай 2 гэр бүлийн ах, эгч нар ээжүүд эхнэрийг чинь өчнөөн гуйсан ч зөвшөөрөхгүй. Би одоог хүртэл хүлээсээр л байна. Тэр хүнтэй чинь уулзана гэсэн чинь тэгвэл 2 хүүгээ алаад, өөрийгөө ална гээд би тэгвэл шоронд сууна гэж аймшигтай юм ярьж сүрдүүлдэг. Энэ асуудлыг Цагдаагийн газарт 2018.8.4-ний өдөр дуудлага өгч цагдаагаар зөвлөгөө өгүүлсэн. Миний амьдралд гуравдагч хүн гарч ирснээс болж амьдрал минь салах сарних дээрээ тулж байна. Миний хувьд 2 хүүгээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Ханиа олон удаа хамт амьдаръя, 2 хүүгээ бодъё гээд зөндөө гуйсан боловч чамтай амьдрахыг хүсэхгүй байна гээд зөвшөөрөөгүй. Шүүхэд өгөөд хурдан салаад өгөөч гэж хэлсэн. Хань маань амьдарсан цагаас хойш нэг ч ажил хийж үзээгүй. Би ч хий гэж хэлж байгаагүй. Хоёр хүүдээ л харамсаж байна. сэтгэл санаа, хичээл номонд нь маш их санаа зовж байна. 8 сар тусдаа байгаад бүхнийг ойлгох байх гэж бодож 2019.3.25-ны өдөр хүртэл гуйлаа. Миний хувьд амьдралын баталгаатай, ажил төрөлтэй, орлоготой зөвхөн 2 хүүгээ өөр дээрээ авч, хамт амьдарч, эцгийн хайр халамж өгөх болно. Мөн болосвролд нь анхаармаар байна. Эцэг, эхийн золиос болгомооргүй байна. Иймд эхнэрийнхээ шийдвэрийг хүндэтгэн үзээд энэхүү өргөдлөө бичлээ. Бага хүү ирэн очин байдаг. 2 хүүгээ өөрийн асрамжид авч, хуулийн дагуу гэрлэлтийг цуцалж, асуудлыг шийдэж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* бид хоёр 2007.01.13-ны өдөр гэр бүл болсныг 2007.08.21-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн ******* дүгээрт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгогдсон. Бидний хамтын амьдралын хугацаанд хүү *******а 2012.12.12-ны өдөр, хүү ******* 2008.02.22-ны өдөр төрсөн. Бид таарч тохирохгүй болсон учраас 2018.08.08-ны өдрөөс хойш хоёр хүүгээ нэг нэгээр нь аван тусдаа амьдарч байгаа. Би түүний нэхэмжлэлд бичсэн байгаа шиг 2 хүүгээ ална, амиа хорлоно гэж байгаагүй. Би гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө. Харин бага хүү *******аыг одоо надтай хамт амьдарч байгаа, цаашид ч би өөрийн асрамждаа байлгана. Бага хүүгээ *******ийн асрамжид өгөхгүй. Том хүү *******ын өөрийнх нь саналаар асрамжийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Бид 2007.08.21-ний өдөр албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулснаас хойш Дархан сумын 57.6 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий 4 өрөө байрыг 2018.05.01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Д.Н гэдэг хүнээс 5 000 000 төгрөгөөр авч байсан. Тоёота приус 20 маркийн ******* ДАР улсын дугаартай суудлын авто машины, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий Дархан сум, .. баг, .. тоот газар, Дархан сум.. баг, .. тоот өвлийн 8:6 харьцаатай өвлийн сууц бүхий хашаа байшин зэрэг хөрөнгүүд бий болсон. Эдгээр хөрөнгүүд бид хоёрыг гэрлэхээс өмнө байгаагүй. Гэрлэсний дараа хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон гэр бүлийн дундын өмч юм. Өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ бүгд нөхөр *******ийн нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байдаг боловч гэр бүлийн дундын өмчийг хуваарьт хөрөнгө гэж үзэн надаас гаргуулах нь үндэслэлгүй юм. Дээрх эд хөрөнгүүдээс гадна *******ийн нэхэмжлэлийн шаардлагад бичигдээгүй одоо түүний эзэмшил, ашиглалтад байгаа хашаа байшин, газартай холбоотой дундын өмчүүд байгаа. Би энэ тал дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргана гэж бодож байна гэв.
Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний бие ******* нь *******тэй 2007.08.21-ний өдөр албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Нөхөр ******* нь тус шүүхэд гэрлэлтээ цуцлуулж, хоёр
хүүхдээ өөрийн асрамждаа авч, приус 20 маркийн машин, 4 өрөө брак байрыг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тус нэхэмжлэлийн шаардлагаас би гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Харин 2 хүүхдээ би өөрийн асрамждаа авна. Приус 20 маркийн машин, 4 өрөө .. байр *******ийн хуваарьт хөрөнгө биш учраас өгөхгүй. Хуулийн дагуу ногдох хувиа авна биз. Учир нь эдгээр хөрөнгүүд нь бидний хамтын амьдралын хугацаанд гэрлэснээс хойш бий болсон дундын хөрөнгө тул ******* бүгдийг авна гэсэн нь үндэслэлгүй. Харин ******* нь дээрх хөрөнгүүдийг авна гэхээс гадна бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон зарим хөрөнгийг эзэмшилдээ одоо байлгаж байгаа талаар нэхэмжлэлдээ бичээгүй байна. Дархан сум, .. баг.. тоот өвлийн 8:6 харьцаатай өвлийн сууц бүхий хашаа байшинг 2010 онд бид хоёр шинээр барьж босгосон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ зэрэг бүгд нөхөр *******ийн нэр дээр буюу нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байдаг. Энэхүү хашаа байшингийн одоогийн зах зээлийн үнэ 20 000 000 төгрөг болох бөгөөд 2018.08.08-ны өдрөөс хойш муудалцан тусдаа амьдрах хугацаанд *******ийн эзэмшилд байгаа. Би энэ хашаа байшингаас ногдох хувь 10 000 000 төгрөг гаргуулж авна. Мөн Дархан сумын 94-р брак 4 өрөө байрны урд тусдаа гэрчилгээтэй газар эзэмших гэрчилгээ 1383 м.кв талбайтай газар 2018.05.22-ны өдрөөс хойш *******ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа газрыг *******ээс шилжүүлэн авна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
*******гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. *******гийн нэхэмжлэлийн шаардлагад 10 000 000 төгрөг, газар эзэмших гэрчилгээ шилжүүлж авах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би дундын өмч хөрөнгийг бүгдийг авна гэж маргаагүй. Дархан сум, .. баг..тоот өвлийн 8:6 харьцаатай байшинтай хашааг мөн .. ДАР улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг *******д өгөхөд болж байна. Дархан сумын 6-р баг, 94-р брак 4 өрөө байрыг би өөрөө авна. 2018.06.15-ны өдрийн 01-А/226 тоот Засаг даргын шийдвэрийн дагуу өгсөн 255/00255/м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр авсан учир уг газрыг бусдад шилжүүлэн үнэлэх асуудал байхгүй учраас газрыг шилжүүлэн өгөх боломжгүй гэв.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Би Дархан сумын .. баг, .. 4 өрөө байрыг 2018.08.08-ны өдөр ашиглалтад оруулж өөрийн хэрэглэж байсан 32 инчийн зурагт 450 000 төгрөг, угаалгын машин 270 000 төгрөг, хөлдөөгч 550 000 төгрөг, гал тогооны ком тавилга 600 000 төгрөг, хувцасны шкаф 350 000 төгрөгийн эз зүйлийг одоо ******* ашиглаж байгаа. Иймд тавилга эд зүйлийн үнэ 2 220 000 төгрөгийг *******гаас гаргуулж, дундын эд хөрөнгөд тооцуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 32 инчийн зурагт 450 000 төгрөгөөр аваагүй, ломбардаас 100 000 төгрөгөөр авч байсан. Угаалгын машин 270 000 төгрөг хүрэхгүй, өдөр тутам хэрэглээд 2 жил болж байгаа. Анх 130 000 төгрөгөөр авч байсан. Хөлдөөгчийг 2015 онд 350 000 төгрөгөөр авч байсан. Эдэлж хэрэглээд 4 жил болж байна. Гал тогооны тавилга 600 000 төгрөг, шкаф 350 000 төгрөгөөр хийлгэж байсан нь үнэн. Гэвч эдэлж хэрэглээд хуучирсан. Энэ үнэндээ хүрэхгүй болсон юм. Дээрх эд зүйлүүдийг ******* 2 220 000 төгрөг гэж нийт үнийг тодорхойлж, надаас гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй юм. Бидний гэр бүлийн дундын өмч хөрөнгүүд юм. Бүгд гэр бүл болсноос хойш бий болсон. Иймд 2 220 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах болон *******гийн амьдарч байгаа 94-р брак байрны тавилга, эд хөрөнгийн үнэ 2 220 000 төгрөг гаргуулах үндсэн,
*******ээс ногдох хувь 10 000 000 төгрөг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2006 онд танилцаж, 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болон албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү *******, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү *******а нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ... ******* сүүлийн 2 жил хөндий хүйтэн харьцаатай болж юм л бол хэрүүл тэмцэл хийж, таарамжгүй харилцаатай болсон. Байнга өмч хөрөнгө гэж айлган сүрдүүлдэг. Хэд хэдэн удаа намайг эгч, дүү нарынхаа хажууд хайр гамгүй, гарт таарсан болгоноороо зоддог. Яг харьцаа муутай, байр, машиныг миний нэр дээр шилжүүлж өг, 2 хүүгээ аваад тусдаа амьдарна. Чамтай амьдрах хүсэл алга. Чамтай амьдрахгүй, чимээгүй тусдаа амьдар гээд байгааг ойлгохгүй байсан чинь сүүлд өөр хүнтэй дотно харьцаатай болоод 2 жил болсныг мэдээгүй байсан. 2018.8.03-ны өдөр манай хадам ээж миний том ах, эгч, бэр эгч нарт манай охин өөр хүнтэй болсон байна гэж хэлсэн. Тэгээд хадам ээж, манай эгч хоёр тэр залуугийн гэрт нь очсон боловч тэр залуу байгаагүй. Аав, ээж хоёртой нь уулзсан байсан. Биднийг салгахгүй манай 2 гэр бүлийн ах, эгч нар ээжүүд эхнэрийг чинь өчнөөн гуйсан ч зөвшөөрөхгүй. Би одоог хүртэл хүлээсээр л байна. Тэр хүнтэй чинь уулзана гэсэн чинь тэгвэл 2 хүүгээ алаад, өөрийгөө ална гээд би тэгвэл шоронд сууна гэж аймшигтай юм ярьж сүрдүүлдэг ... гэсэн үндэслэлээр гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлийг тодорхойлсон боловч хариуцагч нь шүүх хуралдаанд дээрх үндэслэлийн талаар мэтгэлцэж, үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар, зохигчид нь 2018 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Зохигчид нь 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү *******, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү *******а нарын асрамжийн талаар маргаагүй тул хүүхдийн ээнэгшин дассан орчинг өөрчлөхгүйгээр том хүү *******ыг эцэг *******, бага хүү О.Санчирыг эх *******гийн асрамжид тус тус үлдээх нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаж, шинжээч томилуулсан бөгөөд Капитал зууч ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг, .. тоотод байрлах 56.6 м.кв талбай бүхий 4 өрөө сууцны байшин /УБД Ү-../, 255.0 м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /НТД .., Г ../, 17.6 м.кв талбай бүхий блокон хашаа, 4.0 метрийн урттай хашааны гүйдэг хаалга, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг, .. тоотод байрлах 48.0 м.кв талбай бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү../, 380.79 м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /НТД ../, УБД Г-./, 15.4 м.кв талбай бүхий блокон хашаа, 4.5 м-ийн урттай хашааны гүйдэг төмөр хаалга, 2004 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол улсад орж ирсэн Тоёота приус 20 маркийн .. ДАР улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашин зэрэг эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 40 429 000 төгрөг гэж дүгнэлт ирүүлсэнд зохигчдын хэн аль нь гомдол санал хүсэлт гаргаагүй байна.
Талууд шүүх хуралдаанд эд хөрөнгийн талаар эвлэрч ирүүлсэн гэрээндээ ... нэхэмжлэгч *******ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа Дархан сумын .. баг, ..56.6 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий Ү-.. 4 өрөө байрыг хариуцагч *******д мөн дээрх хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай
Г-.. газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч *******д нэр дээр шилжүүлэхийг, бусад эд хөрөнгө болох хувийн сууцны байшин УБД Ү-.. үл хөдлөх газрын хамт эд хөрөнгө, Тоёота приус 20 маркийн ..ДАР улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын авто машин *******ийн өмчлөлд үлдээх, цалингийн зээлийн барьцаанд байгаа брак байрыг үлдэгдэл төлбөрийг ******* төлж дуусгахаар талууд эвлэрэн хэлэлцэв гэж тохиролцож, эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, эцэг эх дараахь үүрэг хүлээнэ 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар *******, *******а нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******, эх ******* нараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү эцэг *******ийн, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.С-ыг эх *******гийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *******, *******а нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******, эх ******* нараар тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа Дархан сумын .. баг, .. 56.6 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий Ү-.. 4 өрөө байрыг хариуцагч *******д мөн дээрх хаягт байршилтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-.. газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч *******гийн нэр дээр шилжүүлэхийг, бусад эд хөрөнгө болох хувийн сууцны байшин УБД Ү-..үл хөдлөх газрын хамт, Тоёота приус 20 маркийн .. ДАР улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын авто машин *******ийн өмчлөлд үлдээх, цалингийн зээлийн барьцаанд байгаа брак байрыг үлдэгдэл төлбөрийг ******* төлж дуусгахаар талууд эвлэрэн хэлэлцэв гэж тохиролцож, эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431 320 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураажинд урьдчилан төлсөн 245 100 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 431 320 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 245 100 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА