Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2019/00554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 135/2019/00090/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............аймаг, ............. сум, .................... баг, ................багийн ...........дугаар гудамжны ........ тоотод оршин суух .......... овгийн ******* - /РД: ........... , утас: ........../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......... аймаг, ........... сум, .......... баг, .......... байрны ...  тоотод оршин суух ......... овгийн *******- /РД: ..........., утас: .............. /-д холбогдох

 

 “Эцэг тогтоолох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа оролцов.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           “*******- миний бие *******-тэй 2008 онд танилцаж, 2010 онд гэр бүлийн харилцаатай болж, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бидний дундаас охин *******-, 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү *******- нар ирсэн. Тухайн үед *******- нь өөр хүнтэй гэрлэж, албан ёсны гэрлэлтийн баталгаатай байсныг би жирэмсэн байхдаа мэдсэн юм. Миний охин 2 сартай байх үед *******- өмнөх гэрлэлтээ цуцлуулсан боловч бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Бид хоёр 8 жилийн турш гэр бүлийн харилцаатай байсан боловч нэг өдөр *******- хоёулаа салъя хэлсэн бөгөөд тухайн үед өөр бусадтай гэр бүл болсон байсан. Бид хоёр хамт амьдарч байх хугацаанд *******- надад болон хүүхдүүдээ хайр халамж үзүүлж байгаагүй, хэрэгцээтэй мөнгө өгч байгаа юм. Иймд *******-г 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бидний дундаас охин *******-, 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү *******- нарын эцэг мөн болохыг тогтоолгох, *******-гээс хоёр хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.  

 

            Хариуцагч *******- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “...*******-миний бие нь 2007 онд “Шарын гол “ХК-д цахилгаанчнаар ажилд орж, одоог хүртэл ажилаж байгаа. 2011 оноос *******-тай хамтын амьдарлаа эхлүүлж, 2011 онд том охин *******-, 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү *******- нар мэндэлсэн. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч *******- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...*******- болон түүний ар гэрийнхэн нь хүүхэд хүмүүжүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдруулах боломжгүй хүмүүс бөгөөд шүүх дээр хэрэг маргаан шийдвэрлэгдэж буй өнгөрсөн хугацаанд хүүхдээ ав гэж  *******-ийг надад авч ирж өгсөн бөгөөд хүүнгий бищ муу, хариуд тому хүрсэн байдалтай байхад нь би ажлаасаа чөлөө авч хүүхдэ эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн. *******- нь хэрүүл маргаан гаргаж, уурлаж уцаарлах үедээ хүү *******-ийг аав руугаа яв, залйл гэх мэтээр загнаж, зоддог тухай миний бие олж мэдсэн. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү *******-ийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна...” гэжээ.

Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...*******- миний бие

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин *******-, 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү *******- нарын эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1-т зааснаар … Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу охин *******-, *******- нарыг эцэг *******-гээр овоглон, Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгүүлсэн  байна.

Нэхэмжлэгч *******- нь ...2018 оноос 2011 оны 12 дугаар сарын 27-ны төрсөн охин *******-, 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү *******- нарын хамт амьдрах болсон. Одоо хариуцагч *******-д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч *******- ...Нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэж эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах талаар маргаагүй байна. 

Хариуцагч

Зохигчид 2017 оноос тусдаа амьдарч, хэн аль нь бусадтай хамтран амьдарч байгаа зэрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх  адил үүргийг  хамтран хэрэгжүүлэх боломжгүй  байдлыг бий болгож байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдрахаа больж, үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх боломжгүй байгаа байдал бий болсон, хэн аль нь гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй. 

            Иймд шүүх нэхэмжлэгч *******-, хариуцагч Ц.О- нарын гэрлэлтийг цуцлав.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин О.М- төрсөн нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа, зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгт маргаагүй.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцож болно гэснээр нэхэмжлэгч *******- охин О.М-г эцэг Ц.О-гийн асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн одоогийн өсөж торниж байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эцэг Ц.О-гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Охин О.М-г эцэг Ц.О-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эцгийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн  бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Ц.О-, эх *******- нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилсан байна.

Иймд нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-ээс хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Ц.О-гээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ......овгийн Ц.О- /РД: ........./, ........ овгийн *******- /РД: .........../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин О.М- /РД: ............... /-ийг эцэг Ц.О-гийн асрамжид үлдээсүгэй.

 

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-ээс 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Ц.О-гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ