| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 101/2019/00435/И |
| Дугаар | 135/ШШ2019/00566 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2019/00566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:101/2019/00435/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............... аймаг, ................ сум, ......... баг, ........ хороолол, ..... байр, ... тоотод оршин суух ...... овгийн *******- /РД: ............ , утас: ............... /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ....... аймаг, .......... сум, ....... баг, ........ байр, ....... тоотод оршин суух ......... овгийн *******- /РД: ......, утас: ........../-д холбогдох,
“1,830,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие *******- нь *******-т зээлийн гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн 1,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай 2018 оны 07 сарын 19-ний өдөр зээлүүлсэн. *******-ээс гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй, мөн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж дуудсан боловч уулзаагүй тул хариуцагч *******-ээс үндсэн зээл 1,000,000 төгрөг, түүний хүү 800,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан 30,000 төгрөг, нийт 1,830,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-ээс үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 800,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 30,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******- хариуцагч *******- нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр /2018 оны 09 сарын 07-ны өдөр/ зээлийн гэрээ байгуулагдаж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүрэг бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэснээр талууд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний 3.3-д зээлийн хүү 10 хувийн хүүтэй гэж тохиролцсон, гэрээний 5.1-д зааснаар зээлдэгч нь “Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл” зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож, зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги, торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т ...Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно... гэж заасны дагуу хариуцагч *******-т 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 99....... дугаарт холбогдоход ...Манай дээр мэргэжлийн хяналтаас шалгалт ирсэн байгаа тул ойрд ажил ихтэй байгаа. Бас би тайлангаа аваад Улаанбаатар хот орох ажилтай 2019.05.06-нд буюу ирэх 1 дэх өдөр яг очъё... гэх хариуг өгсөн, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөн дугаарт холбогдоход ...Ажилтай байна. 05 сарын 09-нөөс өмнө очихоо ойлголоо..., 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр холбогдоход ...яг маргааш яваад очъё. Би Шарын голоос очно, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр холбогдоход ...Өнөөдөр 3 дахь биш билүү, би маргааш яваад очъё... гэх хариуг тус тус өгч шүүхэд удаа дараа ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2028 дугаар захирамжаар хариуцагч *******-ийг албадан ирүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасан байна.
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас хариуцагч *******-ийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн тул хариуцагч *******-т нэхэмжлэлийн хувийг мөн өдөр гардуулсан боловч хариуцагч хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Хариуцагч *******-т шүүх хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр түүний 99....... дугаарт мэдэгдэж, шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг хариуцагч *******- өөрөө гардаж авсан, шүүх хуралдааны өмнө шүүгчийн туслахын 99377982 дугаарт ...манай ажил дээр тагнуулын, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгойгоос шалгалт ирээд 10 цагийн шүүх хуралд очиж амжихгүй нь ээ... гэх зурвас илгээсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх, ямар байгууллагад хаанаас ямар шалгалт ирсэн, тус шалгалт хийгдэхэд хариуцагч *******- нь заавал байлцах шаардлагатай ажилтан мөн эсэх нь тодорхойгүй, хариуцагч энэ талаарх нотлох баримт, хүсэлтээ зохих журмын дагуу ирүүлээгүй.
Иймд нэхэмжлэгч *******- шүүх хуралдаанд ...өмнөх шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч өөрийг нь оролцуулахаар шүүх хуралдаан хойшилсон. Энэ удаад мөн ирээгүй байх тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү... гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хариуцагчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй” мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” 107 дугаар зүйлийн 107.2 нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно, мөн зүйлийн 107.3 хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.
Энэ эрх, үүргийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид тайлбарласан, сануулсныг дурдах нь зүйтэй.
Хуульд заасны дагуу хариуцагч хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээний үндэслэл, түүний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн байрь суурийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хуульд заасан хугацаанд хариуцагч *******- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хариуцагч *******-ээс 1,830,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор хуульчилсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 44,230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс 44,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу хариуцагч *******-ээс 1,830,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 44,230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс 44,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ