| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Д.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох 22230400013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, *******ын ******* мэргэжилтэй, Завхан аймгийн *******ид ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Д.******* нь 22 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караокений 1 тоот өрөөнд иргэн С.тай маргалдах явцдаа “Alco” брендийн 55 инчийн телевизор устгаж хохирогч Д.*******д 1,000,000 төгрөгийн хохирол учруулж “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.*******ийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
1.1. Шүүгдэгч Д.******* нь 22 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караокений 1 тоот өрөөнд иргэн С.тай маргалдах явцдаа “Alco” брендийн 55 инчийн телевизор руу аяга шидэж хагалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
хохирогч Д.*******гийн “... 22 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад манай “” караокед зөөгч хийдэг залуу над руу залгаад “Караоке дотор хүмүүс зодолдоод байна” гэж хэлэхээр нь “” дэлгүүрээс яваад ороход шатны хонгилд хоёр хүн нэгнийгээ дарж унаад хоорондоо зодолдож байсан. Би 2 давхарт гарахад нэг тоот өрөөнд үйлчлүүлж байсан 4 залуу хоорондоо зодолдоод байгууллагын эд хөрөнгөд гэмтэл учруулсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай караокены 1 тоот өрөөний хар өнгийн ойролцоогоор 55-65 инчийн “Alco” брэндийн зурагт 1 ширхэг ... хагарч гэмтсэн ...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 24 дэх тал/
Д.******* телевизор руу аяга шидэж хагалсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Н.гийн “...Д.*******, С. нар нь хоорондоо маргалдаад барьцалдаж аваад түлхэлцээд байсан. Ингэж байхдаа ... Д.******* стакан аваад ...шидэхэд ... телевизорыг оноод хагалсан. Тэгээд дахиж барьцалдаж аваад байж байхад гаднаас караокены зөөгч залуу орж ирээд телевизор хагалсан байна гэхээр нь харахад зүүн доод талын булан нь харлаад хагарсан байсан. Маргааш нь Д.******* шинэ телевизор худалдан авч өгөөд хохирлыг нь барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 30 дахь тал/
гэрч С.ын “...22 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “” караокены 1 тоот өрөөнд ... манай ******* ... 1 ширхэг стакан аваад шидсэн ... тухайн караокены зурагтыг оноод тухайн стакан, зурагт хагарсан. Тэгэхээр нь би *******тэй барьцалдаж аваад хэсэг ноцолдсон удаагүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 34 дахь тал/
гэрч Б.гийн “...22 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө манай караокены 1 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс ... зодолдоод байх чимээ гарахаар нь өрөөнд ороход “ALCO” брэндийн 55 инчийн телевизорын зүүн доод булан руу юмаар цохиод хагалсан байхаар нь энэ талаар асуухад “Сая хагалчихсан” гэж хэлсэн. Зодоон хийсэн улаан куртик, хар цамцтай залуу манай эд зүйлийг эвдсэн. Мөн тухайн зодооноос болоод 4 ширхэг стакан хагарсан байсан. Тухайн эд зүйл хагалсан залуу нь өндөр, шардуу царайтай, туранхай биетэй, улаан өнгийн куртик, улаан хар өмссөн байсан бөгөөд уг залуу нь хагалсан эд зүйлээ төлнө гэсэн. Маргааш нь манайд шинээр 55 инчийн Alco брэндийн телевизор авч өгсөн...” гэсэн /хэргийн 36-39 дэх тал/ мэдүүлгээр тогтоогдож байна.
Б.*******ийн үйлдлийн улмаас иргэн А.*******д 1.000.000 төгрөгийн хохирол учирсан нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 23 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаартай “...23 оны 01 дүгээр сарын байдлаар Alco брэндийн зурагтын үнэлгээг 1,000,000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 41-43 дахь тал/
1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
1.3. Бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг нь Монгол Улсын үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд шууд санаатай үйлдлээр халдаж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгийг сэргээн завсарлах боломжгүй болгосныг ойлгоно.
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгө рүү аяга шидэхэд тухайн эд хөрөнгө устгаж, гэмтэж устаж болохыг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд Д.*******ийн телевизор руу аяга шийдсэн үйлдлийн улмаас тухайн телевизор сэргээн засварлагдахааргүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай үйлдлээр устгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.*******ийн дээрх үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,000,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.*******гийн хохирлыг нөхөн төлсөн нь түүний хохирлоо нөхөн төлүүлсэн тухай баримтаар тогтоогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
2.1. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй 15000 /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ