| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/042 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, / Регистрийн дугаар РД:/ ,
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 25- наас 26-ны өдөрт шилжих шөнө 23 цагаас 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг / We / нэртэй баарны бие засах өрөөний үүдэнд иргэн *******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал, буйлны цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 25- наас 26-ны өдөрт шилжих шөнө 23 цагаас 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг / We / нэртэй баарны гадна талд иргэн *******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар ярьсан...гэх мэдүүлэг / хх-ийн 97-98 /
...2022 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 12 цагийн үед Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн төвд ирсэн. Тэгээд 18-19 цагийн үед манай найз ы төрсөн өдөр гээд бид нар Баянхонгор сумын төвд Шар бүрд дэлгүүрийн хажуу талын Брүклин лаунжид 3-4 пиво ууж байгаад 22 цагийн үед We бааранд найз тайгаа нийлээд гурвуулаа хамт орсон тэнд ороод хүний 1-2 пиво ууцгаасан би 1 пиво уусан. Тэгээд би 23 цаг үед тамхины өрөө орж тамхи татаж байгаа шээх гээд хажуу талын эрэгтэй нойл руу орсон тэгсэн нөгөө шүдээ цохиулдаг залуу найзынхаа хамт суултуур хаагаад шээхгүй зогсоод байсан тэгэхээр би та хоёр шээхгүй бол холдчихооч би шээмээр байна гэсэн тэгтэл шүдээ цохиулдаг залуу чи зүгээр байж бай гээд намайг тэгсэн тэгэхээр нь би ахын дүү зүгээр байгаарай гэсэн тэгээд харилцан заамдалцаад намайг гараад ир гээд чирсэн тэгэхээр нь би дагаад гарсан тэгэхэд бол хажууд байсан саарал куртиктэй найз нь яагаа ч үгүй тэгээд би нойлоос гарч ирээд түүнийг хана руу түлхсэн тэгтэл намайг гаръя гээд найзууд руугаа авч очих гээд санаа гаргаад байсан. Тэгсэн намайг зүгээр гарчихъя гээд үгээр идээд байхаар нь эхлээд зүүн гараа нүүр рүү нь явуулсан. Тэгсэн буцаад хүрээд ирэхээр нь баруун гараараа зүүн хацарны дээд уруул хэсэг рүү нэг удаа цохисон тэгэхэд бол яг шүд нь амнаас нь доош унасан тэгээд бөөгнөрөөд салаад гадаа гарцгаасан. Тэгсэн тэд нарын найзууд гээд бөөн залуучууд байсан тэгснээ нэг гэл үү гэл үү нэг бүдүүн залуу намайг зулгаагаад хоёулаа үзчихье нэг нэг хийчихье гэсэн тэгэхээр нь би юу ч дуугараагүй найзтай нь учраа олох гээд хүлээгээд байсан. Тэгсэн хамт явсан найз нөгөө шүдээ цохиулдаг хүний найзтай газар унасан тэнд байсан нэг залуу нь лав өшиглөсөн өндөр залуу байсан тэгэхээр нь би хөөе боль гэтэл тэр нөгөө бүдүүн залуу миний урдаас өшиглөсөн тэгэхээр нь би ухраад өмнөөс нь жийсэн аль аль нь оноогүй. Тэгээд байж байтал пойлдчихлоо гээд хүрч ирээд цагдаад дуудъя гээд дуудлага өгч байхад цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд цагдаа ирсэн байхад шүдээ цохиулдаг хүний найз нь гээд тэр нойлд байсан саарал куртиктэй залуу гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Миний зүүн нүд бага зэрэг хөхөрч хавдсан тийм ч илт бол хөхрөөгүй тойрсон хүрээгээр хөндүүртэй өөр гэмт байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... *******ыг нэг удаа зүүн нүд рүү нь гараараа цохисон үлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 106-107 /
5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн өдөр болсон тэгээд би найзууд болох , , , нарын хамт эхлээд Оргил бааранд 21 цаг өнгөрч байхад орсон тэнд хүн хүний 2 пиво уучхаад хүнгүй болохоор шөнийн 23:00 цагийн үед Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “We" бааранд орсон ороход сул ширээ зааланд байхгүй болохоор нь өрөө руу орсон тэнд нэг нэг пиво ууцгаасан тэгээд байж байгаад нойл оръё гэхээр нь баарны нойл руу орсон тэгээд эхлээд шээгээд би ард нь хүлээгээд зогсож байтал одоо тэр ын шүдийг цохидог ******* гэх залуу орж ирснээ яасан удаан шээдэг юм гэсэн тэгэхэд би шээгээд дуусаж байсан миний хажуу талд юм яриад зогсож байсан тэгээд би шээж дуусаад өмдөө татаад эргээд хартал тэр залуу хоёр нойлоос нэгнийгээ заамдаад гарсан тэгээд би араас нь гарсан тэгтэл ыг урд хана руу түлхээд дайраад байхаар нь би тэр залуугийн араас тэврээд салгасан тэгээд ахаа болиоч гээд тэнд байсан хүмүүс бас түүнийг салгасан тэгээд нэг харсан амаа барьсан амнаас нь цус гарсан шүдээ цохиулчихлаа гэж байсан тэгээд түүнийг аваад баарнаас гарсан тэгэхэд яг баар хааж байсан болохоор манай хамт явсан найзууд гадаа байсан тэгсэн нөгөө ын шүд руу цохисон залуу найзуудын хамт гадаа гараад ирсэн тэгээд тэнд байсан манай найз нөгөө залуучууд манай найзын шүдийг цохисон байна яаж байгаа юм гээд орилоод нөгөө талаас ч адил дайраад зарим нь ч салгаад байсан тэгээд би баарны хаалганы зүүн хойд талын хашлаганы хажуу талд байхад нөгөө нэг найз нь гээд одоо тэр /сахалтай гэзэгтэй залуу/ намайг заамдаж аваад унгааж байгаад миний доод уруул руу гараараа 2 удаа цохисон тэгсэн миний доод 3 хиймэл шүд алга болсон тэгээд тэнд би амаа бариад шүдээ хайгаад олоогүй тэгээд байж байтал цагдаа нар ирсэн тэгээд тухайн үед хүрээд ыг цохисон залуу руу гараа далайсан тэгтэл цагдаа гарнаас барьж аваад цохиулаагүй. Би тэнд хэн нэгэнд гар хүрч цохиж зодоогүй. Харин тэр сахалтай нь намайг цохисноо цаашаа яваад өгсөн. Би хотоос 3 шүдээ 2 жил гарангийн өмнө 320.000 төгрөгөөр хийлгэж байсан зүгээр энгийн хамгийн хямд шүд байгаа юм. 2 шүд нь нийлмэл 1 шүд нь дангаараа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
7. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай найз *******ын төрсөн өдөр гээд эхлээд Баянхонгор сумын 10 дугаар баг Оргил бааранд манай найзууд болох , тэдний 2 найз тэр хоёрыг нь бол танихгүй зургуулаа 21 цаг 40 минутын үед ороод тэнд хүнгүй байна гээд 22 цаг өнгөрөөгөөд 23 цагийн үед Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг We бааранд орсон тэнд ороод бид нар 10 шил пиво аваад ихэнхийг нь ууж дуусгасан. Тэгээд би нойл оръё гээд ******* бид хоёр тухайн баарны нойл орсон тэгээд би түрүүлээд суултуур руу шээгээд миний хажуу талд ******* зэрэгцээд зогсож байсан тэгсэн одоо миний шүдийг цохидог залуу ороод ирсэн яасан удаан шээдэг юм бэ гээд араас дуугараад байсан тэгээд би шээж дуусчихаад өмдөө татаад ******* зөрж шээж байсан тэгсэн тэр залуу яасан удаан шээдэг пизданууд минь гээд томроод байсан тэгэхээр нь одоо гарлаа ш дээ яасан сүртэй юм бэ гээд би хэлтэл намайг заамдаад авахаар нь би гаръя гээд түүнийг нойлын өрөөнөөс татаад гаргаад ирсэн. Тэгсэн тэр залуу намайг урд хана руу түлхээд над руу дайрсан ******* араас нь тэр залууг тэвэрч аваад түүнийг хойш татаад тэнд байсан хүмүүс түүнийг салгаад тамхины хаалга хэсэг руу явсан тэгэхээр нь би бид нар шээж болохоо байсан юм уу гээд тэр залуугийн урдаас алхтал шууд гараараа миний баруун дээд уруул руу цохиод миний дээд үүдэн шүдний нэг нь унасан тэгээд би юу я хэлээгүй цусаа арчаад гадаа гарсан. Тэгээд намайг гадаа байж байтал нөгөө залуу найзуудтайгаа гараад ирсэн манай хамт явсан хэд ч гэсэн гараад ирсэн тэгсэн тэд нар руу манай 2 найзын шүдийг унагаасан байна яаж байгаа юм гээд миний шүдийг цохидог залууг хоёулаа халгазначих юм уу гэж хэлээд барилдаж авч ойртоо ч үгүй цаашлаад зогссон тэгсэн цагдаа нар хүрээд ирсэн тэгсэн цагдаагийн хажуугаар ороод ******* миний шүдийг цохисон залууг цохих гээд гараа явуулсан тэгсэн цагдаа гарыг нь бариад авсан тэгээд шууд цагдаа дээр ирсэн. Мөн тэр баарны гадаа байхад ******* миний шүдийг цохичихлоо гээд шүдээ хайгаад байсан би тэрний шүдийг хэн цохиж байхыг хараагүй. *******ын доод гурван шүд нь хиймэл тэр нь алга болсон байсан. Би баарны нойлд болон баарны гадаа гараад ч тэр залуугийн өөдөөс ганц ч хөдлөөгүй. Миний дээд үүдэн нэг шүд дээд доод уруул сэтэрсэн өөр надад гэмтэл байхгүй. ...гэх мэдүүлэг / хх-ийн 18-20 /
....*******ын зүгээс 250.000 төгрөг өгч хохирол гомдол барагдуулсан одоо ямар нэг гомдол санал байхгүй. Би ямар нэг байдлаар эмнэлэг хэвтсэн эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 20-22 /,
8. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан учраас одоо нэмж ярих зүйл байхгүй ер нь бол тухайн үед манай найз пойлдчихлоо ш дээ гээд хүрч ирээд цагдаа дуудъя гээд дуудлага өгч байхад цагдаа нар хүрээд ирсэн тэгээд цагдаа ирсэн байхад шүдээ цохиулдаг хүний найз нь гээд тэр нойлд байсан одоо энэ ******* тухайн үед саарал куртиктэй байсан тэр гараараа миний зүүн нүд руу нэг удаа цохисон тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Одоо миний биеийн байдал хэвийн болсон ямар нэг зовиур шарх байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,
9. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: *******д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай найз ы төрсөн өдөр болоод 20 цаг өнгөрөөгөөд Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Брүклин пабд ******* бид гурав уулзсан тэнд хүний 2-3 пиво уусан тэнд байж байгаад 22 цаг 00 минутын үед байх We бааранд орсон тэнд ороод хүний 2 пиво уусан тэгж байж байгаад ******* бие засах гээд нойл орсон тэгээд би удаад байхаар нь би араас нь нойл руу нь яваад ортол ******* гээд манай найзуудын дүү гээд өмнө нь зүс харж байсан залуу бас нэг найзтайгаа юм яриад шээхгүй зогсоод байсан тэгсэн *******ыг одоо тэр шүдээ зохиулсан гэх залуу нойлын өрөөнөөс заамдаад гарсан тэгсэн ******* нойлоос гарч ирээд түүнийг хана руу түлхсэн тэгээд би салгаад байж байтал ******* нөгөө залууг нэг гараараа цохисон тэгсэн нөгөө залуу нь шүд гээд явсан тэгээд салгаад ******* нойл руу буцаж орсон тэгээд тэнд байж байгаад ******* баарнаас түрүүлж гараад араас нь би түүний гадуур хувцсыг аваад бид хоёр гарсан гараад ирсэн чинь нөгөө залуучуудын найзууд гээд нэлээн олон залуучууд байсан бид хоёрыг манай найзын шүдийг цохисон байна найзыгаа дууд гээд Баян-Овооных гэсэн гэж байсан байх тэр залуу духаараа над руу тулаад байсан тэгээд тамхи татах гээд холдсон зөрөөд ******* хүрээд ирсэн тэгсэн тэр нь *******ыг хоёрыг хоёулаа халзагная гээд байсан тэр хоёр тэгэхдээ бол зодолдоогүй тэгсэн цаана газар уначихаад босож ирж байсан тэгээд цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан тэгээд удаач үгүй цагдаа ирсэн тэгсэн ******* гэх залуу цагдаагийн машины гэрэл худлаа амаа дараад миний шүд уначихлаа гээд хайгаад байсан түүнийг цохиж зодож гар хүрсэн хүн байхгүй. Харин тэр цагдаа ирсэн байхад *******ын зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод тэгснээ ы баруун шанаа хэсэг рүү цохиод авч байсан. Би тухайн зодоонд оролцсон зүйл байхгүй, мөн миний биед ямар нэг гэмтэл учирсан зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 /,
11. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 12 дугаар сарын 25-ны миний төрсөн өдөр болсон тэгээд Баянхонгор сумын төвд байх Брүклин лаожид 20 цагийн үед найз *******ын хамт орсон тэнд хүний 3 пиво ууж байгаад 21 цаг 30 минутаас 22:00 цагийн хооронд We бааранд найз тайгаа нийлээд хамт орсон тэнд ороод хүний 2 пиво ууцгаасан тэгээд 23 цаг өнгөрөөд хаах дөхөж байсан тэгсэн Баянхонгор нойл руу яваад удаад байхаар нь араас нь нойл руу орсон тэгэхэд ******* нойлын коридорт одоо тэр шүдээ хугалуулсан гэх залуутай барьцалдаад авсан зогсож байсан намайг орохоос өмнө нь ******* тухайн залуугийн шүдийг цохисон байсан юм шиг байна лээ намайг орсны дараа бол тэр залууг цохиогүй тэгээд тэнд байсан хүмүүс түүнийг аваад гарсан тэгээд би тэр шүдээ хугалуулсан залуутай хамт байсан саарал куртиктэй залуутай цуг тамхины өрөөнд тамхи татах гээд орсон ороод тэр залууд Баянхонгорын бааранд дандаа зодоон болдог ш дээ тэгсэн уг нь өнөөдөр миний төрсөн өдөр байгаа юмаа ахаа надад хэлсэн тэгэхэд нь миний ч гэсэн төрсөн өдөр болж байгаа юм найзууд чинь нэлээн согтсон байх шиг байна хэрүүлтэй газар байж байхаар тайван газар очоод баяраа тэмдэглэ тэр нь дээр гэж хэлсэн тэндээс гарсан тэгэхэд баар хаагаад хөгжим зогссон байсан.
Тэгээд бид хоёр хувцсаа аваад гадагшаа гарсан надаас түрүүлээд гараад явсан би тооцоогоо хийчхээд араас нь гартал г баарны гадаа 7-8 залуучууд тойрсон тал талаас нь тэр урт үстэй найзыгаа дуудаад ир миний найзын шүдийг цохисон байна гэсэн. Тэгж байхад ******* баарнаас гараад ирсэн яасан юу болсон гээд хүрээд ирсэн тэгсэн тэнд байсан залуучуудаас нэг нь *******той халз үзчихье гээд бөөнөөрөө ******* руу дайраад зуурч аваад байсан. Тэгтэл надтай нойлд уулзсан саарал куртиктэй залуу энэ цуг явсан гээд над руу дайраад намайг заамдаад түлхээд түрээд байсан тэгэхээр нь би чи яагаад хоёр өөр зан гаргаад байгаа юм би чамтай эвтэй юм яриа биз дээ гээд зөрүүлээд заамдаад авсан. Тэгсэн намайг камерт харагдахгүй харанхуй руу түлхээд түлхэж байхдаа намайг зүүн гараараа миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохиод тэгээд бид хоёр тэврэлдээд газар унасан тэгээд зууралдаад байж байтал залуучуудаас нэг өндөр залуу ирээд миний баруун талын нүүр, нүд, уруул хэсгийг хамруулаад хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд нүүрээ дараад газар хэвтээд пойлдож байгаа юм уу гэтэл намайг өшиглөсөн залуу буруу хараад буцаад алхсан тэгээд намайг нэг хүн татаж босгоод би салсан тэгээд би цагдаа дуудсан цагдаа ирээд байж байтал нөгөө саарал куртиктэй залуу *******ыг цагдаагийн нүдэн дээр баруун гараараа зүүн шанаа хэсэг руу цохиод тэгээд байж байтал малгайтай нэг залуу надаас тамхи асуусан тэгэхээр нь би чи надаас тамхи асуухгүй шүү гээд малгайг нь хойш тайлсан тэгсэн чинь нэг намхан залуу ирээд намайг гараараа хамар руу цохисон тэгээд тэнд байсан найзуудаас нь хэн юм гэтэл гэж хэлж байсан тэгээд цагдаа дээр ирсэн. Тэнд байсан залуучуудыг танихгүй харж байгаагүй юм байна лээ. Миний дээд уруул хэсэг халцарч хавдсан, баруун нүд бага зэрэг хөхөрсөн нүдээ эргүүлэхээр шилэн хүзүү рүү хатгаж өвдөөд байгаа. Энэ зүүн нүд бол тухайн үйл явдалтай хамаагүй одоогоос 5 хоногийн өмнө хотод найзуудтайгаа баяр тэмдэглэж байгаад найзтайгаа ноцолдож байгаад мөргөлдсөн түүнээс болж үүссэн. Би тэр саарал куртиктэй залууд гар хүрээгүй тэр намайг нэг гараараа заамдаад түлхэж байх явцдаа харин миний зүүн шанаа руу баруун гараараа цохисон би 2 гараараа заамдсан байсан учир хариу үйлдэл үзүүлээгүй доор нь ороод унасан....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,
12. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед доод уруулын язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 65-66 / ,
13. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед баруун сарвууны няцарч, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 61-62 /
14. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал, буйлны цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэн байх боломжтой.
4. Дээрх баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 53-54 / ,
15. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 08 дугаартай:
1. Хиймэл шүд 1 ширхэг 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн байдлаар 256.000 /Хоёр зуун тавин зургаан мянга / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт / хх-ийн 72 / болон шүүгдэгч *******, ******* нарын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-111 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 25- наас 26-ны өдөрт шилжих шөнө 23 цагаас 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг / We / нэртэй баарны бие засах өрөөний үүдэнд иргэн *******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал, буйлны цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 25- наас 26-ны өдөрт шилжих шөнө 23 цагаас 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг / We / нэртэй баарны гадна талд найз *******ыг өмөөрч иргэн *******той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, *******, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 14, 16, 17 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******, ******* нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохирогч *******ад эмчилгээний зардал 250000 төгрөг нөхөн төлсөн цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж, хохирогч ******* нь шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг ”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн учруулсан хохирол байхгүй байгааг харгалзан Прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялын талаарх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж, уг оногдуулсан Эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт тухайн үйл баримтыг бичиж авсан СД 1, ширхэг, хохирогч *******ын гэх шүд 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бөгөөд шүүхээс СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* овогт *******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* овогт *******гийн ******* нарыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Сартуул овогт *******ы *******, ******* овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт тухайн үйл баримтыг бичиж авсан СД 1, ширхэг, хохирогч *******ын гэх шүд 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бөгөөд СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ