Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 362

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овгийн М-ын Б /ЗЮххххххх/ нь 1983 оны 7 сарын 6 наас 1991 оны 12 сарын 26-ныг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа нийтийн хоолны трестэд зөөгч, кассчинаар, 1991 оны 12 сарын 26-наас 1994 оны 2 сарын 3-ныг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тулга ББХХоршоонд кассчинаар, 1994 оны 2 сарын 3-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ундрам ББХК-д нарийн боовчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.У