Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:176/2023/0086/Э

 

Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.Тхолбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт _____________ дугаарын регистртэй, Н.Т.  

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Баруун Зуунмодын 8-5 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Тхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан орон дээрээс үсдэж унаган гараараа баруун гар, мөр далны хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Н.Т:

... Прокуророос өгсөн ялын саналыг зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн цуг амьдарч байна. Хохирол төлбөр байхгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ____ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.Тын 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Баруун Зуунмодын 8-5 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Тхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан орон дээрээс үсдэж унаган гараараа баруун гар, мөр далны хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 621 дугаартай ...Э.Саранцэцэгийн биед баруун хацар, мөр, дал, бугалга, сарвууны ар хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...талаарх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

хохирогч Э.Саранцэцэгийн  ...Би Төмөрбаатартай 2012 онд Улаанбаатар хотод танилцаж үерхэж байгаад 2014 оноос хойш нэг гэрт орж эхнэр нөхрийн холбоотой болсон бөгөөд 2019 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон бид хоёрын дундаас Т.Улсболд 8 настай эрэгтэй, Т.Есүй-Үжин 5 настай эмэгтэй, Т.Эрболд 3 настай эрэгтэй нийт гурван хүүхэдтэй болсон тэгээд бид хоёр Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар баг 8-5 тоотод гэрт амьдардаг юмаа. Тэгээд өмнө нь Төмөрбаатар ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байлгүй байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Цэргийн ангиасаа ажлаа тарж ирээд гэртээ ирээд хоол ундаа идчихээд эргэж 22 цагийн орчим гэрээсээ гараад найз Алтансувдынд 1-р баг Андууд захын урд талд байх байранд нь очиж усанд орчхоод найз Алтансувдын хамтаар нэг лааз пиво уучхаад 00 цаг өнгөрөөгөөд гэртээ эргээд харсан тэгээд гэртээ орох гэсэн чинь хашааны хаалга түгжээтэй байхаар нь гар утсаараа Төмөрбаатар луу залгах гэсэн чинь эргэж над руу утсаар залгахаар нь хашааны гадаа байна хаалгаа онгойлго гэж хэлсэн тэгсэн чинь Төмөрбаатар гарч ирээд чи хэнтэй ирэв гээд хашааны хаалгаар шагайж хоёр тийшээ хараад байсан тэгээд гэртээ орсон чинь хүүхдүүд унтчихсан байсан бөгөөд Төмөрбаатар архи уучихсан согтуу байсан тэгээд би шууд хувцсаа тайлаад орондоо ороод хэвтээд өгсөн Төмөрбаатар зуухныхаа хажууд сууж байсан тэгээд миний уур хүрээд чи байнга архи ууж байх юм би чамайг үзэн ядаж байна гэж хэлсэн чинь чи яасан зэвүүн хорон үгтэй юм бэ гэж хэлээд босож ирээд баруун гарын дал хэсэг рүү яг хэдэн удаа цохисныг нь санахгүй байна хэд хэдэн удаа гараараа цохиод авсан тэгээд болчхоод эргэж сууж байгаад хардсан байдалтай юм ярьж байгаад эргэж босож ирээд намайг үснээс зулгааж газар буулгаад хоёр гурван удаа баруун гар луу дахин гараараа 2-3 удаа цохисон тэгээд би цагдаа дуулаа гэсэн чинь гайгүй болоод Төмөрбаатар гарж тамхи татчихаад эргэж орж ирээд газар унтаад өгсөн юмаа. Тэгээд би хэвтэж байгаад унтсан хойгуур нь цагдаа дуудсан байгаа... /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Т.Улсболдын ...Нэг л удаа зодсон хэзээг нь би мэдэхгүй байна. Яаж зодсоныг нь мэдэхгүй байна. Ээж нэг гараад явсан би тэгээд аав ээж рүү залгасан тэгээд хэвтэж байсан чинь аав ээжийн гар руу нь цохисон... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

сэжигтэн Н.Тын ...Би Улаанбаатар хотод ажил хийж байхдаа Саранцэцэг гэдэг хүнтэй танилцаад үерхэж нөхөрлөж байгаад 2012 оноос хойш хамт амьдрах болсон бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй юмаа. Албан ёсны гэрлэлтийн баталгааг 2019 онд батлуулсан юмаа. Тэгээд бид хоёр 2019 оноос хойш Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар багийн 8- 5 тоотод ирж амьдарсан юмаа. Бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гэртээ гурван хүүхэдтэйгээ хамт байсан бөгөөд эхнэр ажлаасаа 19 цаг гэж байхад ирсэн юмаа би ирэхэд нь хоолоо хийчихсэн байсан тэгтэл эхнэр найзуудтайгаа уулзаад ганц хоёр пиво уучхаад ирнэ гээд гараад явсан явахдаа хамт дэлгүүр ороод талх тариа аваад мөн надад лааз пиво авч өгсөн тэгээд би гэртээ зурагт үзэж байгаад 22 цагийн орчим унтаад өгчихсөн байсан тэгээд би нэг сэрээд харсан чинь 00 цаг болж байсан бөгөөд дахин ирэх байх гэж бодоод эргээд унтчихсан байсан чинь 02 цаг болж байсан тэгээд би утас руу нь залгасан чинь хашааны үүдэнд байна хаалгаа онгойлго гэж байсан тэгээд би гараад харахад нэг машин хөдлөх шиг болсон тэгээд би гэрт орж ирээд юун машинтай ирсэн юм гэсэн чинь би машингүй ирсэн явган ирсэн гээд бид хоёр маргалдсан тэгээд би маргалдаж байхдаа баруун гараараа 2-3 удаа гар луу нь цохиод түлхэж унагаад тэгээд унтаад өгсөн юмаа. Тэгж байтал цагдаа ирээд намайг авсан байгаа... /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

яллагдагч Н.Тын ...Би Улаанбаатар хотод ажил хийж байхдаа Саранцэцэг гэдэг хүнтэй танилцаад үерхэж нөхөрлөж байгаад 2012 оноос хойш хамт амьдрах болсон бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй юмаа. Албан ёсны гэрлэлтийн баталгааг 2019 онд батлуулсан юмаа. Тэгээд бид хоёр 2019 оноос хойш Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар багийн 8- 5 тоотод ирж амьдарсан юмаа. Бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гэртээ гурван хүүхэдтэйгээ хамт байсан бөгөөд эхнэр ажлаасаа 19 цаг гэж байхад ирсэн юмаа би ирэхэд нь хоолоо хийчихсэн байсан тэгтэл эхнэр найзуудтайгаа уулзаад ганц хоёр пиво уучхаад ирнэ гээд гараад явсан явахдаа хамт дэлгүүр ороод талх тариа аваад мөн надад лааз пиво авч өгсөн тэгээд би гэртээ зурагт үзэж байгаад 22 цагийн орчим унтаад өгчихсөн байсан тэгээд би нэг сэрээд харсан чинь 00 цаг болж байсан бөгөөд дахин ирэх байх гэж бодоод эргээд унтчихсан байсан чинь 02 цаг болж байсан тэгээд би утас руу нь залгасан чинь хашааны үүдэнд байна хаалгаа онгойлго гэж байсан тэгээд би гараад харахад нэг машин хөдлөх шиг болсон тэгээд би гэрт орж ирээд юун машинтай ирсэн юм гэсэн чинь би машингүй ирсэн явган ирсэн гээд бид хоёр маргалдсан тэгээд би маргалдаж байхдаа баруун гараараа 2-3 удаа гар луу нь цохиод түлхэж унагаад тэгээд унтаад өгсөн юмаа. Тэгж байтал цагдаа ирээд намайг авсан байгаа. Би өөрөө гэмтэл учруулсан байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ер нь бол өмнө нь агсам согтуу тавьж үзээгүй... /хх-ийн 55-56 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Н.Тын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59-66, 84 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Н.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.     

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.Тыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгчийн гэм бурууг нотлосон байдал хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч н.Саранцэцэгийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 621 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй гэрч н.Улсболдын мэдүүлэг, яллагдагч Н.Тын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 04-05-ний шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Баруун Зуунмодын 8-5 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох н.Саранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж орон дээрээс үстэж унаган, баруун гараараа мөр далны хэсэгт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. шүүгдэгч Н.Тын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэх нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайл тооцох дүгнэлтийг гаргаж байна. Н.Тын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Т:

... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Н.Т маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Т нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн энэ ойлголтоос үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Н.Тын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Тухайлбал шүүгдэгч Н.Т нь Э.Саранцэцэгийн биед үснээс нь зулгааж, үсдэж газарт унаган, гараараа баруун гар, мөр, далны хэсэгт нь цохиж хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

 

Тэрээр шүүгдэгч Н.Т хүний биед хүч хэрэглэн халдаж, зодож цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн мөрний ар даланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Тын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.Саранцэцэгийн биед баруун хацар, мөр, дал, бугалга, сарвууны ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Э.Саранцэцэг нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан хохирогч Э.Саранцэцэгийн хүсэлт, 87 дугаар хуудсанд авагдсан хохирогч Э.Саранцэцэгт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:  

 Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Л.Наранхүү:

  ...Н.Тын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд мөн хуулинй 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Н.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирогч Э.Саранцэцэг нь гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт гаргасан. Шүүгдэгч нь төлөв томоотой, тодорхой эрхэлсэн ажилтай зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тус тус харгалзан үзсэн болно. Шүүгдэгч Н.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах  саналтай байна. Оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг төлбөрийн хэмжээний хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Саранцэцэг нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан. Шүүгдэгч Н.Т нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдаагүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Т:

...Тухайн үед архи уусан байсан. Архи уусан үедээ ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Тыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Н.Тт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн ____ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Н.Тшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш.ГАНДАНСҮРЭН