| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00341/И |
| Дугаар | 384 |
| Огноо | 2018-05-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 384
иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хариуцагч Ч.Алтанцэцэг нь Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжилсэн 2701491 /хоёр сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 192963 төгрөгийг сар бүр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Дундговь аймгийн Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй Ч.Алтанцэцэгт хариуцагдах 2701491 /хоёр сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Алтанцэцэгээс 58173 /тавин найман мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ