Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2021/0063/З |
Дугаар | 128/ШШ2021/0674 |
Огноо | 2021-10-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0674
2021 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 128/ШШ2021/0674 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** ХХК, Хаяг: Сүхбаатар
дүүрэг-1, ***дугаар хороолол, ***гудамж-1, ***дугаар
байр, ***цогцолбор
Хариуцагч: Монгол улсын ***, ***,
***
Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ***дүгээр хуралдааны тэмдэглэлээр *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг ***ад даалгасан үүрэг, даалгавар, *** ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа ***ын эс үйлдэхүй, *** ХХК-иас уг асуудлаар хандсан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахгүй, Улсын Их Хурлаас баталсан бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоолгох, *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, түүний өмгөөлөгч С.Э, О.Б, хариуцагч ***ийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, хариуцагч Монгол Улсын *** болон Барилга, хот, байгуулалтын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...*** ХХК нь ***аймгийн *** суманд болон Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт 1000 гаруй ажлын байр шинээр бий болгон, импортыг орлож, экспортод чиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийн ***цогц үйлдвэрийг, 5 МВт суурилагдсан хүчин чадалтай хаягдал дулаанаас эрчим хүч үйлдвэрлэх байгаль орчинд ээлтэй үйлдвэрийн хамт 2013 оны 7-р сарын 19-ний өдрөөс эхлэн барьж, байнгын ашиглалтад оруулснаар ISO/IEC17025:2005(M/VS ISO/IEC17025:2007) олон улсын стандартад нийцсэн цементийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд тогтмол нийлүүлж байна.
Бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, 11.2 дахь хэсэг, 11.2.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 10 дүгээр зүйлийн 10.1.4 дэх заалтын дагуу татвараас чөлөөлөгдөх компанийн эрх зөрчигдөж байх тул энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг 2018 оноос хойш холбогдох эрх бүхий байгууллагууд болон Сайд, яамдад удаа дараа уламжилсан. ***ын 2018 оны 06 сарын 07-ны өдрийн ***тоот Хариу хүргүүлэх тухай бичгээр Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн ...уг дэмжлэгийг холбогдох татварын хууль тогтоомжийн дагуу эдлэх боломжтой гэсэн хариу өгсөн боловч бодит байдал дээр тийнхүү татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгжүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй.
*** 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хуралдааны 44-р тэмдэглэлд ...*** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг *** Х.Б-д даалгасугай гэж шийдвэрлэсэн.
Улмаар *** энэ асуудлыг судлаад 2019 оны 04-р сарын 11-ны өдрийн ***/***тоот бичгээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан үйлдвэржилтийн бодлого, чиглэлтэй нийцэх тул татвараас чөлөөлөх асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ асуудлыг судалж, шийдвэрлэхийг ***ад уламжилсан байдаг.
Ийнхүү Засгийн газрын хуралдаанаар үүрэг өгч, Барилга, хот байгуулалтын яам тууштай дэмжсэн бодлого удаа дараа илэрхийлээд байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар *** нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах, төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, эдгээр байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих бүрэн эрхтэй. Иймд Засгийн газраас бүрэн эрхийнхээ хүрээнд даалгасан асуудлыг ***, *** судалж, шийдвэрлэх үүрэгтэй ба нөгөө талаас *** нь өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн хангуулах, хуулийн этгээдийн өргөдөл, хандсан асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь эрх зүйт төрийн зарчимд нийцнэ. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.5.6-д зааснаар *** нь Гаалийн бодлого, Татварын бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын хариуцах бөгөөд Татварын ерөнхий хуулийн 3.1-т энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна, мөн хуулийн 77.2-т Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Санхүү , төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага доор ажиллах-аар заасан бөгөөд *** нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй болно. Түүнчлэн Гаалийн ерөнхий газраас Компанид ирүүлсэн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн ***-1/***тоот бичгээр Хууль тогтоомжуудын уялдаа холбоо болон хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн дэмжлэг олгох талаар хэрэгжүүлэгч агентлагийн хувьд гаалийн байгууллага нь дангаар шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлж байсан.
... *** ХХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтран ***цогц үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх болсон гол үндэслэл нь 2013 онд УИХ-аар батлагдаж, олон улсад хөрөнгө оруулагч нарын хууль, эрх зүйн орчныг ийнхүү тогтворжуулж байна хэмээн зарласан Хөрөнгө оруулалтын тухай хууль юм.
Манай компани дээрх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 3/***дугаар албан бичгээр хандсаны дагуу ***аас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/***дугаар ***төслийн тухай гэсэн албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Г*д хүргүүлсэн байна. Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагууд нь Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль бусад холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэлгүй өдийг хүртэл уг асуудалд тодорхой шийдвэр гаргалгүй, манай компанийг их хэмжээний татварын өр төлбөр, мөнгөн төлбөрийн дарамтад оруулж, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдахуйц эрсдэл рүү түлхэж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна
... Нэхэмжлэгч компани 2006 оноос хойш олон улсын байгууллагатай хамтарч судалгаа шинжилгээ маш их хөдөлмөр гүйцэтгэж зарцуулсны үндсэн дээр жилд 1,000,000 тонн цемент үйлдвэрлэх монцемент үйлдвэрийг нийслэл хотоос 550 км замд барьж байгуулсан. Үйлдвэр ашиглалтад ороод Монгол Улсад нийтдээ шинээр 1000 гаруй ажлын байр бий болж импортоор 80-90 хувийн хараат байсан байдлыг харж үндэсний гэх тодотголтой асуудлыг манай байгууллага гүйцэтгэсэн. Үйлдвэр ашиглалтад орохоос өмнө манай улс нэг тонн цементийг 150 ам доллараар худалдан авдаг байсан. Өнөөдөр өндөр үнээр авдаг байсан цемент 1 тонн нь 200,000 төгрөг болтлоо бууруулах тогтвортой үнийн бодлого хэрэгжүүлсэн.
... Нэхэмжлэгч компанийн үйлдвэр гурван хэсгээс бүрддэг цогц үйлдвэр юм. ***аймгийн үйлдвэр дуусаж байгаа боловч Улаанбаатар хот дах үйлдвэрийн гадны компанитай түлхүүр хүлээлцэх гэрээ байгуулсан. Уг гэрээ өнөөдрийг хүртэл дуусаагүй. Үндэсний үйлдвэр болоод бидний хувьд нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулаад эхэлсэн. Нөгөө талаар хууль эрх зүйн орчим алдаатай байгаад төрийн байгууллага засахгүй байгаа тул өнөөдөр манай байгууллага хуулийн дагуу биеллээ олж чадахгүй хохиролтой явж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-т доорх 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд гаалийн тоног төхөөрөмжид ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж заасан. Тус хууль өнөөдөр хэрэгжиж чадахгүй байна.
...Хүчин төгөлдөр мөрдөгдөгч байгаа хуульд гадаад болон дотоод гэж ялгахгүйгээр үндэсний бизнес эрхлэгчдийг дэмжиж байна гэсэн. 2013 оны 10 дугаар сард Улсын их хурлаар батлагдсан. Бодит байдал дээр тус хуулийн заалт хэрэгжихгүй байна. Төсөл хэрэгжиж байгаа хугацаанд хуулийн заалт хэрэгжихгүй байгаа талаар хөрөнгө оруулагчдын зөвлөл болон ***т тус тус хүргүүлсэн.
...Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1 дэх заалт юу гэсэн утга учир агуулж байгаа вэ? гэхээр энэ талаар хэл шинжлэлийн хүрээлэнгээс ирүүлсэн. Албан татвараас чөлөөлөх буюу эхний утга санаа чөлөөлөх гэсэн үгээр нөат хувь хэмжээгээр оногдуулж болно гэдгийг тус тус хэрэглэж байна гэж үзээд нотлох баримтаар хүргүүлсэн. Холбогдох асуудлыг судалж шийдвэрлэх хуралдаанаар оруулах ёстой байтал оруулаагүй. Шийдвэрлээгүй гэдэг нь өөрөө эс үйлдэхүй болж байна. Үүнийг тогтоож өгнө үү гээд бидний зүгээс гомдол гаргасан гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
... Бидний хүсэж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар одоог хүртэл ойлгоогүй юм шиг байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу ямар нэгэн байдлаар хуулийн төслийн үзэл баримтлал шууд боловсруулаад мөн хуулийн төсөлд санал авах ажиллагааг хийгээд өгнө үү гэсэн зүйлийг шууд хүсээгүй. Энэ тухай Засгийн газрын 44 дүгээр тэмдэглэлээр маш тодорхой харагдана. Ерөнхий сайд чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг даалгасан. Тэрнээс биш хуулийн төсөл санаачилж үүрэг болгож даалгасан зүйл байхгүй. Энэ асуудлыг судалж шийдвэрлэхийг даалгасан байдаг.
... Засаг өөрөө шийдээд хуралдааны бэлтгэл үе шат буюу үүнтэй холбоотой асуудлыг судлах ажиллагааг Барилга хот байгуулалтын сайд өөрөө судлах ёстой. Үүн дээр Барилга хот байгуулалтын сайд ямар эс үйлдэхүй гаргаж байгаа вэ? гэхээр Үүнтэй холбоотой асуудлыг судалж шийдвэрлүүлэхгүй байна. Судлах ажиллагааг хийхгүй байна гэж үзсэн. Судлан гэдэг өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой. 27 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах ёстой ажиллагааг хийх ёстой. Тэрнээс өөрөө санхүүтэй холбоотой асуудал *** гээд хүсэлт уламжилсан албан бичиг бичсэн нь өөрөө судалсан гэж үзэхгүй.
Хуульд зааснаар зорилгодоо нийцсэн болон бусад шийдвэрийн үндэслэл бүхий байх зарчмыг зөрчөөд байна. Судлах ажиллагаа хийгдээгүй харагдаж байна. ***т уламжлах эс үйлдэхүй байна. *** ч гэсэн хүсэлт уламжлах тухай албан бичиг хүргүүлээд энэ хүрээнд *** болон хэрэг эрхлэх газрын энэ асуудлыг судалсан үйл ажиллагаа явагдаагүй.
... 2018 онд ерөнхий сайд үйлдвэртэй очиж танилцаад энэ асуудлыг шийдвэрлэнэ гээд үүрэг даалгавар өгсөн. Энэ өөрөө Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлнэ, 17.3-д Засгийн газрын үйл ажиллагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, ерөнхий сайдын бүрэн эрхэнд тусгайлан Засгийн газрыг удирдаж төрийн хууль төлөвлөх ажлыг Улсын их хурлын өмнө хариуцна гэж заасан. 23.3-д заасан хууль болон Улсын их хурлаар баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн чиглэлийн дагуу Засгийн газрыг гадаад, дотоод үйл ажиллагааг удирдана гэж заасан. Үйлдвэрийн талаар дэмжих тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр тогтоогоод өгсөн.
...Хууль тогтоомжийн хуулийн дагуу төсөл боловсруулах үе шатыг хольж ойлгоод байна. Хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлалын хүрээнд төсөл санхүүтэй холбоотой асуудлыг хольж ойлгоод байна. Өмнөх үе шатны чиг үүрэг буюу захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гэж үзэж байна. Үүнийг ялгаж салгаж ойлгоосой гэж хүсэж байна. Бид ***т удаа дараа хандсан. Аж ахуйн нэгжийн хувьд ажлын хэсэг байгуулна гэж ойлгож байгаа.
...Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1-д заасан татварын хөнгөлөлт чөлөөлтийг огт эдлээгүй. Үүнийг одоог хүртэл хуулийн байгууллага ойлгохгүй талаар гайхаж байна. Гуравласан гэрээ байгуулаад 2 жилийн хугацаанд сунгаж байгаа асуудал өөрөө Гаалийн тарифын тухай хуулийн 40.2-д зааснаар хойшлуулж байгаа асуудал юм. Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-д заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэдэг нэр томьёо гэдэг ойлголтыг одоогийн татварын шинэчилсэн хуулиар 4, 5 арга хэлбэр байгаа асуудал юм. Түүнд орохгүй байгаа учир бид нар эдлээгүй юм
Татварын ерөнхий хуулиар татварын хөнгөлөлт, чөлөөлт гэдэг асуудлыг хариуцагч нар ойлгохгүй байна. Яагаад бид нарыг эдэлсэн гэж үзэж байгаа вэ? гэдэг асуудал байна. Бид нар эдлээгүй.
...Эдгээр захиргааны байгууллага Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар байгууллагын хувьд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Мөн хуулийн 6.1-д зааснаар гаргасан өргөдөл, гомдлын хариуг авах эрхтэй. Гэтэл 2020 онд уламжлаад ойлгоод хүлээж байсан. Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд биш юм. Ерөнхий сайдын даалгаврын дагуу ямар ажиллагаа тогтоол гарахын тулд урьдчилсан байдлаар холбогдох сайд нар судалгаа шинжилгээ хийгээд тоо баримт цуглуулаад төсөвт ачаалал байна гээд мөн эдний гаалийн татвар тэд байна гээд бусад харьцуулсан байдлаар судалгааны бичиг баримт хийгээгүй байж хүсэл уламжилсан албан бичиг хоорондоо шидсэнийг шийдсэн гэж ойлгоод байна. Тийм учраас зохих хууль тогтоомжийн дагуу судлаад эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх буюу Засгийн газрын хуралдаанаар дахиж оруулж хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Ерөнхий сайдын чиглэл өгөх үүргийн хүрээнд шийдвэрийн биелэлтээ харах ёстой. Цаашаа хууль тогтоомжийн хуулиар явагдах ёстой асуудал юм. Тийм учраас захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Бгаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Засгийн газрын тухай хуулиар шийдвэрийг олонхын саналаар гаргана гэж заасан байгаа. Олонхын санал аваагүй бол шийдвэр гаргаагүй тооцно гэж заасан. 10.3-д хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудлаар шийдвэр гаргах шаардлагагүй гэвэл хугацаа тогтоох асуудлаар шийдвэрлэнэ гэж заасан. Хуралдаанд танилцуулсан асуудлаар даалгавар, үүрэг, чиглэл, тэмдэглэл гаргана. Хуралдааны дэгээр энэ асуудлыг шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон хэм хэмжээгээр Барилга хот байгуулалтын сайдад байгаа. Тухайн асуудлыг судлаад Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх юм. Тэрнээс биш нэг сайд юм уу? эсвэл ***, Хууль зүйн дотоод хэргийн сайд эсвэл Барилга хот байгуулалтын сайдаас энэ асуудлыг бие дааж шийдвэрлээрэй гэж хэлээгүй. Хамтын шийдвэр гаргах ёстой асуудал дээр жил болгон тэмдэглэл гардаг. Энэ өөрөө Засгийн газрын өөрийнх нь шийдвэр гаргаж байгаа асуудал нь Засгийн газрын хэрэг эрхлэх газартай тус ажлын хэсэг байгуулаад 3 яаманд өөр бусад байгууллагыг оруулах юм. Хууль тогтоомжийн дагуу татвараас чөлөөлөх гэж худлаа тайлбар хэлж байна. Засгийн газрын хуралдаанд оруулах гэснээс биш бид нар татвараас чөлөөлөх асуудал яриагүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хуульд үндэслэх ёстой. Засгийн газрын хуралдааны дэгийг барих ёстой. Аливаа нэг ажил шуурхай тасралтгүй байх ёстой. Үр дүнтэй байх хэрэгтэй юм. Нэг ч удаа энэ асуудлыг хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхгүй байна
... Засгийн газрын хуралдаанд хамтарсан шийдвэр гаргана гэж байгаа. Тэгэхээр нэг сайд ганцаараа шийдээд байна. Тэгэхээр Үндсэн хуульд зааснаар кабинат зарчим худлаа болж байна. Нэг сайд бүх юм шийдэх юм бол ерөнхий сайд гэдэг хүн яах вэ? гэдэг зүйл байна. Ерөнхий сайд гарын үсэг зуруулаад хууль дээдлэх зарчмаар хуралдаанд танилцуулаад хамтын шийдвэр гаргана гэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Татварын асуудал заавал хуулиар чөлөөлөх асуудал яригдах юм. Энэ асуудлыг шийдэхэд заавал Засгийн газрын тухай хуулиар эсвэл ажлын хэсэг гаргана гэсэн ойлголт хуульд заавал гэсэн ойлголт байхгүй. Шаардлагатай бол ажлын хэсэг гарч болдог. Шаардлагагүй бол ажлын хэсэггүйгээр хууль боловсруулах ажлыг яамдууд боловсруулаад явдаг. Татвартай холбоотой асуудлыг хууль тогтоомжийг боловсруулаад Улсын их хурлаар хэлэлцүүлэхэд заавал ***ын зөвшөөрөл авдаг. Татвараас чөлөөлөх асуудлын хувьд заавал хуулийн төсөл байгуулагдан гэж байхгүй.
...Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Гаалийн татварын хуулийн дагуу Барилга хот байгуулалтын яам ***компанийн хооронд ***төслийг хэрэгжүүлэх албан татварыг төлөх хугацааг хоёр жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээг хийсэн байдаг. Нэхэмжлэгч талын ярьж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар хөнгөлөлт эдэлсэн. Нэгэнт хуульд заасан боломжоо ашиглаад гэрээний дагуу татвар төлөх хугацаа хойшлуулсан учир хуульд заасан үүргээ биелүүлээд татвараа төлөх ёстой гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар барилга угсралтын хугацаанд чөлөөлж эсвэл 0 хүртэл хувь ногдуулж болно гэж заасан байдаг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2, 11.1-д заасан дэмжлэгийг зөвхөн татварын хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан. Татварын ерөнхий хуульд татварыг зөвхөн Улсын их хурал чөлөөлж, хөнгөлнө гэсэн хуулийн зохицуулалттай. Тийм учраас нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг татварыг хөнгөлөх боломжгүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд нэхэмжлэгч тал хөнгөлөлт эдэлсэн байгаа гэжээ.
Хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгчээс хоёр төрлийн шаардлага гаргасан. Эс үйлдэхүй хууль болохыг тогтоолгох мөн хууль ёсны дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах тус тус шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан. Татвараас чөлөөлөх асуудал олгогдоогүй учир эс үйлдэхүй биш юм.
Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх гэж заасан. Аливаа шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага хуульд нийцсэн шийдвэр гаргаж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд татвараас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хүртэл хувь хэмжээ ногдуулж болно гэж заасан. Энэ бол Сангийн яам бөгөөд Засгийн газрын эрх хэмжээ биш юм. Татварыг Татварын ерөнхий хуулийн 4.1-д зааснаар зөвхөн Улсын их хурал татварыг хуулиар бий болгож тогтож, өөрчлөх, чөлөөлж хүчингүй болгох эрхтэй гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хуулийн тухайд гаалийн албан татвараас чөлөөлж нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувь хүртэл хэмжээгээр тогтоож болно гэж заасан. Тэрнээс биш тогтооно гэсэн үг биш гэж ойлгож байгаа.
Нэхэмжлэгч компани өмнө нь захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.3 дах хэсэгт хөрөнгө оруулагчид үзүүлэх чөлөөлөх асуудлыг Татварын тухай хуулиар зохицуулна гэж заасан. Хэл шинжлэлийн тайлбарт байгаа шууд чөлөөлөх асуудлыг хэрэглэхгүй. 11 дүгээр зүйлд энэ асуудлыг тодорхой заасан байдаг. Сангийн яам болон ***т нэхэмжлэгчийг татвараас чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй байна.
Хоёрдугаарт холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч нарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хууль санаачлагч нь ерөнхийлөгч болон *** юм. Энэ бол үүрэг биш. 44 дүгээр тэмдэглэлээр Барилга хот байгуулалтын сайдад даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хувьд гурван талт гэрээг байгуулсан байдаг. Гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гаалийн тарифыг үндэслэж байгуулна гэж заасан байдаг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.3-д заасан салбарын асуудлыг хоёр жил хүртэл хугацаагаар сунгах эсвэл татвар хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар *** гаргаж болно гэж заасан. Үүний дагуу 317 тогтоолоор шийдвэр гарч гурван талт гэрээг байгуулсан байдаг. Гэрээнд татвар төлөгч нь сунгуулах хүсэлтээ гаргаад гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлэх гэж заасан. Мөн гурван талт гэрээгээр татвар төлөх асуудлаар гарын үсэг зурсан байдаг. Татвар төлөх үүргээ нэхэмжлэгч гэрээгээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад зааснаар нэхэмжлэгчийг татвараас чөлөөлөх зохицуулалт байхгүй байна. *** хуулиар олгосон шийдвэр гаргаж эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна.
... Нэхэмжлэгчээс нэг асуудлыг буруу ойлгоод байна. ***т оруулахыг даалгах гэдэг асуудлаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Сангийн яам асуудал оруулахдаа тус компанийг төлөөлөх талаар шийдвэр гаргах зүйл юм. Асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын хуралдаанаар оруулахдаа шийдэлтэй ордог. Түүнээс үүнийг яах вэ? гэж асууж ордоггүй. Шийдэл нь танай хүсэлт бол татвараас чөлөөлөх хууль юм. Танай асуудал яаж шийдвэрлэх вэ? гэхээр татвараас чөлөөлөх тусгайлан хууль гаргаж байж шийдэх юм. Сангийн яам хууль гаргах ёстой гэх юм бол хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулаад ***т оруулан. Энэ асуудлын гарц нь хуулийн төсөл байх ёстой. Төслийн хувьд хууль тогтоомжийн хувьд хууль руу яаж орох талаар асуудлыг зохицуулж байна. Энэ асуудлын хувьд ***ын эрх хэмжээнд хамаарч байна. Судлаад үзэхэд Хөрөнгө оруулалтын тухай хуулиар дэмжлэгийг эдэлсэн байна. Татварын хугацаа сунгах 2 жилийн хугацааны гэрээ хийсэн байна. Өөрсдөө сайн дураараа гэрээ байгуулсан байна гэж үзсэн. Тийм учраас Сангийн яамнаас хуулийн төсөл боловсруулж байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Энэ асуудлыг хариулах шаардлагагүй учраас ойлгохгүй байгаа зүйл биш юм. Танайх өөрсдөө ойлгохгүй байна. Миний ойлгосноор та бүхэн ойлгоод байна. Сангийн яам чөлөөлж чадахгүй учраас хууль гаргах ёстой юм. Татварын ерөнхий хуулийн 5.1.3-д шударга байх ёстой зарчмын хувьд нэг компанийг чөлөөлнө гэж байхгүй. Зөвхөн нэхэмжлэгч компанийг чөлөөлөх асуудал биш юм. Энэ бол шударга бус асуудал болох юм. Сангийн яам боловсруулсан бол тогтоол гарахгүй. Тэмдэглэл нь Улсын их хуралд *** мэдүүлэх зөв гэсэн тэмдэглэл гарч байж цаашаа явах ёстой. *** хууль санаачлах эрхтэй гэж заасан боловч үүрэгтэй гэж заагаагүй. Хэрвээ өөрийн эрх хэмжээнд хууль санаачлах асуудлын хувьд бусад хуультай зөрчилдөх асуудлаар гаргах юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар 11 дэх заалтыг Татварын хуулиар зохицуулна гэж тодорхой заасан. Татварын хуулиар нэхэмжлэгч компанийг чөлөөлнө гэсэн заалт олдохгүй байна. Танайх эрхээ гэрээний дагуу эдэлсэн учраас энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Монгол Улсын *** болон ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Барилга угсралтын ажлын хугацаанд чөлөөлж болно гэсэн заалттай. Барилга угсралтын ажил явагдаад олон жил өнгөрсөн байна. Заавал чөлөөлөх хуулийн заалт биш юм. Барилга хот байгуулалтын яам уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд холбогдох байгууллагууд олдож улмаар хамтарч хийдэг учир судалж шийдвэрлүүлэх буюу даалгасан шийдвэр гаргасан. Үүний дагуу Барилга хот байгуулалтын яам барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчээ дэмжиж санхүүг Сангийн яаманд уламжилсан. Хуулийн заалт заавал чөлөөлөх агуулгатай биш юм. Засгийн газрын тухай хуулиар төсөв татвар санхүүтэй холбоотой асуудлыг Сангийн яам шийдвэрлэдэг. Үүнээс холбогдох судалгаа хийгээд шаардлагагүй гэж үзээд Засгийн газраар дахиж орж ирээгүй. Хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал шууд хуулийн дагуу *** шийдвэрлэх асуудал юм.
... Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль тогтоох үйл ажиллагаанд үйлчлэхгүй гэсэн заалтын хүрээнд хууль тогтоогч, ***, ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүдийн бүрэн эрхийн асуудал юм. Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд төслийн саналаа аль ч этгээдэд гаргах эрхтэй. Нэхэмжлэгч компанийн хувьд саналаа ***т гаргасан гэж үзэж байгаа. *** энэ асуудлыг судлаад зохих журмын дагуу шийдвэрлэсэн. Барилгын салбар эрхэлсэн яам нь энэ асуудлыг судалж үзээд Сангийн яаманд тавьсан. Салбарыг хариуцаж байгаа яамны хувьд дотоод хөрөнгө оруулагчаа дэмжиж байна. Төсвийн асуудлын хувьд Сангийн яамны асуудал юм. Улмаар чөлөөлөх асуудлыг Сангийн яам дэмжээгүй. Хууль тогтоох үйл ажиллагаа тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгох юм. Хоёрдугаарт барилга угсралтын ажлын хугацаанд чөлөөлөх болон чөлөөлж болохгүй гэсэн зохицуулалт учраас төсөв санхүүтэй холбоотой чөлөөлөхгүй боломжгүй гэж үзэж байгаа тул энэ асуудал ***т орж ирээгүй гэж үзэж байна
...Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа асуудлын хувьд засгийн газрын асуудлыг хэлэлцээд дэмжсэн бол ***т оруулаад тэмдэглэл гарах ёстой гэж байна. Энэ асуудлыг холбогдох яамдууд судлаад зохих журмын дагуу шийдвэрлэх тэмдэглэл гарсан. Түүний дагуу судалгаа шаардлагагүй. Гаалийн дүнгээр 5 хувийн нөат тооцоо судалгаа байхгүй ирсэн асуудал юм. Улмаар судалгаа хийх шаардлага байхгүй. Хэрэг хийсэн хүн Өршөөлийн тухай хууль гаргаасай гэдэгтэй адилхан юм. Хууль санаачлагчийн хүсэл сонирхолд халдаж байгаа асуудал юм. Ийм нэхэмжлэл байж болохгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын ***, ***, ***ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг ***ад даалгасан үүрэг, даалгавар, *** ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа ***ын эс үйлдэхүй, *** ХХК-иас уг асуудлаар хандсан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахгүй, Улсын Их Хурлаас баталсан бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоолгох, *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах гэж тодруулжээ[1].
Шүүх дээрх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ ...Засгийн газрын хуралдааны 2018 оны 44 дүгээр тэмдэглэлээр манай байгууллагын барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг холбогдох сайдад даалгаж шийдвэрлэсэн байхад хариуцагч нар нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан бол хариуцагч захиргааны байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...нэхэмжлэгч хуулийн этгээд нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан журмын дагуу татвар төлөхийг хойшлуулж байсан тул хөнгөлөлт эдэлсэн гэж үзэхийн зэрэгцээ нэхэмжлэл нь бүхэлдээ татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахыг даалгах агуулгатай байгаа нь хариуцагч захиргааны байгууллагын хууль санаачлах эрхэд халдахаар байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч-ийг хөрөнгө оруулагч гэж тодорхойлсон байх мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Хөрөнгө оруулагчид татварын дэмжлэг үзүүлэх-ээр, 11.2-т Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:, 11.2.1-т барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих; гэж тус тус заажээ.
*** ХХК нь Монцемент төслийн хүрээнд цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортолж оруулж ирсэн тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын дэмжлэг авах тухай хүсэлтүүдээ удаа дараа Барилга, хот байгуулалтын болон ***, Монгол Улсын Ерөнхий сайдад гаргаж байсан[2] байх ба Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот, байгуулалтын сайдад даалгаж[3] шийдвэрлэжээ.
Дээрхээс үзвэл, *** ХХК нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу татварын дэмжлэг авах эрх бүхий этгээд бөгөөд энэ талаарх хүсэлтээ удаа дараа гаргасаар байхад хариуцагч захиргааны байгууллагууд нь татварын дэмжлэг үзүүлэх эсэх асуудлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна. Үүнд:
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт Хөрөнгө оруулагчид үзүүлэх энэ хуулийн 11.1, 11.2-т заасан дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна гэж, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ...татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдаж буй Монцемент барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хүртэлх хувь хэмжээг хэрэглэх эсэх асуудал-ыг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, *** хууль санаачлах эрх эдлэх ...-ээр зааснаас үзвэл, Монцемент барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хүртэлх хувь хэмжээг хэрэглэх тухай хуулийн төсөл санаачлах эрх нь ***т хадгалагдаж байна.
Улмаар хууль санаачлах эрх олгогдоогүй этгээд болох хуулийн этгээдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулиар олгогдсон татварын дэмжлэг авах эрх-ээ хэрэгжүүлэхээр хууль санаачлах эрх бүхий этгээдэд хүсэлтээ уламжилж, шийдвэрлүүлэхээр хандсан байхад хариуцагч *** болон *** нь хүсэлтийг хуульд заасан журмын дагуу уламжлаагүй, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээгүй болох нь,
- Барилга, хот, байгуулалтын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 11-ий өдрийн 01/***тоот албан бичгээр ...салбарын яамны зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.48-д заасан арга хэмжээтэй нийцэх тул дэмжиж байгаагаа уламжилж байна гэж ***ад хүргүүлсэн[4],
- ***ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ****тоот албан бичгээр ... хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын хууль тогтоомжийн хүрээнд танай хүсэлтийн дагуу татвараас хөнгөлж, чөлөөлөх боломжгүйг анхаарна уу... гэж нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдсэн[5],
- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...Засгийн газрын тухай хуулиар татварын асуудал бол ***ын эрхэнд хамаарч байгаа учраас Сангийн яамнаас Засгийн газрын хууль тогтоомжийн татварын асуудлаар тогтоох шаардлагатай гэж үзэх юм бол Сангийн яам өөрөө үзэл баримтлалаа батлуулдаг ..., *** болон яаманд хандсан бичгүүд бол татвараас чөлөөлөх агуулгатай. Үүнийг хуулиар шийднэ. Нэхэмжлэгчийн хүсэл сонирхол нь хууль гаргах асуудал юм. Хуулийн төсөл гэдэг нь холбогдох салбарын яамдууд нь нэгдсэн үзэл санаанд хүрээд үзэл баримтлал дээр тогтох юм бол хуулийн төсөл бичих боломжтой, ***ын зөвшөөрөөгүй... гэсэн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.
Иймд Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортолсон хуулийн этгээдэд Хөрөнгө оруулалтын тухай хуулиар татварын дэмжлэг үзүүлэх-ээр заасан, нэхэмжлэгч хуулийн этгээд нь хуульд заасан дэмжлэг авах эрхтэй гэж үзэж уг эрхээ хэрэгжүүлэх тухай хүсэлтүүдийг хариуцагч захиргааны байгууллагуудад гаргасан байхад хариуцагч *** болон *** нар нь уг хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээгүй атлаа уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээд болох ***т *** мэдүүлээгүй, хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ... хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж заасан эс үйлдэхүйг гаргажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн импортолсон тоног, төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хууль санаачлах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь Засгийн газрын гишүүнд бус ***т хадгалагдаж байхад хариуцагч *** *** нар нь уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулаагүй нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ёстой. Засгийн газрын тухай хуулийн 5.2 дах заалт хэрэгжихгүй байна. Хамтарч шийдвэр гаргана гэхэд Сангийн яам дураараа шийдвэрлэж байна. Кабинетын зарчмаар асуудлыг шийдвэрлэх ёстой... гэх агуулга бүхий тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Зүй нь, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт *** нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхын санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, ... 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт *** энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Түүний дотор дор дурдсан асуудлыг хуралдаанаараа заавал хэлэлцэнэ:, мөн хэсгийн 5-д Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал, 8-д ...Хэрэв хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төслийг Засгийн газрын гишүүд бүгд зөвшөөрч гарын үсгээ зурсан бол шийдвэрийг хуралдаанаар хэлэлцэхгүйгээр гаргаж болно гэж тус тус заасан нь Засгийн газрын газрын бүрэн эрхийн асуудлаар гарах шийдвэрийн талаар гишүүд саналын зөрүүгүй тохиолдолд тухайн асуудлыг заавал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр Засгийн газрын шийдвэр хэлбэрээр албажуулахаар, харин саналын зөрүүтэй тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хамтран хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэх агуулгатай байна.
Маргааны тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 44 дүгээр хуралдааны тэмдэглэлд ... Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр аймгуудад ажилласан талаар танилцуулав. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав: гэснээс үзвэл, нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан татвараас чөлөөлүүлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй гэж үзнэ.
Мөн ***аас ***төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/***тоот албан бичгээр ...*** ХХК-ийн ***үйлдвэрийн төсөл нь барилгын үндсэн материал болох цемент үйлдвэрлэж, 1000 гаруй ажлын байрыг бий болгож, цар тахлын үед ажлын байраа тууштай хадгалж, алслагдмал орон нутагт шинэ суурьшлын бүс байгуулж байгаагаараа чухал ач холбогдолтой төсөл тул Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын төлөөллийг хамруулан ажлын хэсэг байгуулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн асуудлыг авч үзэж, санал танилцуулах ажлыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүсье гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлсэн[6] болон ***аас танай хүсэлтийн дагуу татвараас хөнгөлж, чөлөөлөх боломжгүй гэж мэдэгдсэнээс үзвэл, *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулах эсэх асуудлаар Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөө гарсан байна.
Энэ тохиолдолд хариуцагч *** болон *** нар нь Засгийн газрын гишүүн болохынхоо хувьд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д эрхэлсэн асуудлын хүрээнд ...Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ, 2-т Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. ...Энэ талаар гарсан саналын зөрөөг өөрсдөө зохицуулж чадаагүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасны дагуу татварын дэмжлэг үзүүлэх эсэх асуудал-ыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх үүрэгтэй гэж үзнэ.
Гэтэл хариуцагч сайд нар нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг ***ад даалгасан үүрэг, даалгавар, *** ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа ***ын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоолгох, *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татварын хууль тогтоомжоор татвараас чөлөөлөх зохицуулалт байхгүй тул зөвхөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн татвараас чөлөөлөх тухай хууль санаачлах нь Татварын ерөнхий хуулийн 5.1.3-т заасан шударга байх зарчимд нийцэхгүй гэж тайлбарлан маргах боловч нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулиар татвараас чөлөөлүүлэх, ... татварын 0 хувь хэмжээг хэрэглэхийг шаардах эрх олгогдсон, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх нь Улсын Их Хуралд хадгалагдаж байх тул хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нь татвар би болгох, тогтооход баримтлах шударга байх зарчимд нөлөөлөхөөргүй байна.
Харин нэхэмжлэгч хуулийн этгээдээс татварын дэмжлэг авах эрх-ээ хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байх тул *** ХХК-иас уг асуудлаар хандсан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахгүй, Улсын Их Хурлаас баталсан бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Мөн уг асуудлын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд татварын дэмжлэгийг үзүүлэх эсхүл үзүүлэхгүй аль шийдвэр гаргахыг шүүх урьдчилан таамаглах боломжгүй тул *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах боломжгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлт нь агуулгын хувьд бүхэлдээ татвараас чөлөөлүүлэх тухай агуулгатай тул хариуцагч захиргааны байгууллагын хууль санаачлах эрхэд халдсан агуулгатай тул уг хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэх тайлбар, нэхэмжлэгч талын Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар байгууллагын хувьд өргөдөл, гомдол гаргах эрхтэй гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй тухайд:
Нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотойгоор хариуцагч ***аас холбогдох саналуудыг эрх бүхий этгээдэд хүргүүлсэн, хариуцагч Засгийн газраас холбогдох сайдад судалж шийдвэрлэхийг даалгасан, хариуцагч ***аас хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгснөөс үзвэл, хариуцагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэж, хариу өгсөн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.
Маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтийг хангах эсэхийг эцэслэн шийдвэрлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу ...татвараас чөлөөлөх хууль санаачлах эсэх-ийг хууль санаачлах эрх бүхий этгээд болох *** хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай. Тодруулбал,
Хууль тогтоомжийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.2-т Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн энэ хуулийн 2.1.1-д заасан этгээдээс мэргэжлийн түвшинд боловсруулж, Улсын Их Хуралд *** мэдүүлэх-ийг хууль санаачлах эрх гэж заасан болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт *** нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхын санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх,... гэж тус тус заасныг нэгтгэн үзвэл, Засгийн газрын хууль санаачлах эрх нь Засгийн газрын олонхын саналаар шийдвэрлэгдэхээр байна.
Нэхэмжлэгчийн хүсэлт нь *** ХХК-ийн импортолсон техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль санаачлах агуулгатайг үгүйсгэхээргүй боловч ***аас дэмжиж хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн, харин ***аас уг асуудлыг дэмжээгүйгээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шийдвэрлэгдээгүй байх тул хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэх эсэх-ийг шийдвэрлүүлэх нь Засгийн газрын хууль санаачлах эрхэд халдахгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас хариуцагч захиргааны байгууллагуудад гаргасан хүсэлтүүд нь татвараас чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх агуулгатай байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуулиар олгосон боломжийг олгох эсэхийг шийдвэрлүүлэх хүсэлтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан, мөн нэхэмжлэлийн *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах шаардлага нь хууль санаачлахыг даалгах агуулгагүй байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд Засгийн газрын 2015 оны 317, 2017 оны 191 дүгээр тогтоолуудын дагуу гурвалсан гэрээ байгуулж, ... албан татвар төлөхийг хойшлуулсан байхад дахин дэмжлэг авахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарын тухайд:
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 317 дугаар тогтоолоор Монцемент төслийг хэрэгжүүлэгч Сэнж сант ХХК-тай гурвалсан гэрээ байгуулж, төслийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр зохицуулахыг даалгасан[7], гурван талт гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь татвар төлөхийг хойшлуулсан тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын дэмжлэгийг ...албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, хасагдах элэгдлийн зардлыг түргэвчилсэн аргаар тооцох, хасагдах алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, сургалтын зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж тооцох, нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэмжээг хэрэглэх хэлбэртэй байхаар заасны дотор татвар төлөхийг хойшлуулах нь хамаарахгүй байна.
Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын дэмжлэгийг холбогдох хуулиар зохицуулахаар заасан боловч мөн хуулийн 11.2-т заасан дэмжлэгийг хэрхэн үзүүлэх талаар гаалийн болон татварын хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулаагүй байгаа нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно гэснийг хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохооргүй байна.
Өөрөөр хэлбэл, ***, түүний гишүүд нь төрийн хуулийн биелэлтийг зохион байгуулж, хангах үндсэн үүрэг бүхий захиргааны байгууллага болохынхоо хувьд зөвхөн гааль, татварын төдийгүй Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах үүрэгтэй тул уг хуульд заасан ...гаалийн албан татвараас чөлөөлж, ...татварын 0 хувь хэмжээг хэрэглэж болно гэснийг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхээр байхад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хууль гаргах шаардлагатай, хууль гаргая гэхээр үзэл баримтлал дээрээ тохироогүй гэж тайлбарлаж нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь төрийн үйл ажиллагааны хуульд дээдлэх зарчимд нийцэхгүй.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуульд барилга угсралтын ажлын явцад гэж заасан хугацаа өнгөрсөн гэх агуулгаар тайлбарлах боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс цогц үйлдвэр бөгөөд өнөөдрийг хүртэл үйлдвэр бүрэн ашиглалтад ороогүй, ... гаалийн албан татвар төлөхийг хойшлуулах асуудлын тухайд үйлдвэрийн барилга угсралтын ажил зогсох эрсдэлд хүрч байсан учраас гэрээг зурахаас өөр аргагүйд хүрсэн гэж зөрүүтэй тайлбарласан ба барилга угсралтын ажил дууссан эсэх нь дээр дурьдсан хуулийн гаалийн албан татвараас чөлөөлөх, ... 0 хувь хэмжээг хэрэглэх эсэхийг эцэслэн шийдвэрлэгдэхэд дүгнэгдэхээр байна. Иймд захиргааны байгууллагаас эцэслэн шийдвэрлээгүй асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч хуулийн этгээдийн татвараас чөлөөлүүлэх асуудлыг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн гэх тайлбарын тухайд:
Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тогтоолоор ...Хөрөнгө оруулалтын хуульд заасан дэмжлэгийг эдлэх урьдчилсан нөхцөлийг хуулиар тусгайлан заасан буюу дээр дурдсанаар хөрөнгө оруулагчдад зөвхөн гаалийн албан татварыг төлөхийг хойшлуулах эсхүл хэсэгчлэн төлөх сонголтыг олгосон, нэхэмжлэгчээс энэхүү эрхээ эдэлж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоолоор 2 жил хүртэл хэсэгчлэн төлөх, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр тогтоолоор гэрээний сунгах зэргээр хуульд заасан дэмжлэгийг эдэлсэн байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч *** ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан 7,386,609,320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гаалийн албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0014 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн ...гаалийн албан татвараас чөлөөлж, ...татварын 0 хувь хэмжээг хэрэглэж болно гэсэн заалтыг хэрэглэхгүй гэсэн агуулгыг илэрхийлэхгүй байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн ...гаалийн албан татвараас чөлөөлж, ...татварын 0 хувь хэмжээг хэрэглэж болно гэсэн заалт нь эрх олгосон хэм хэмжээ байх тул уг хэм хэмжээг хэрэглэх эсэхийг эрх бүхий этгээд эцэслэн шийдвэрлээгүй байх тул Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг ***ад даалгасан үүрэг, даалгавар, *** ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа ***ын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч *** болон ***ад даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 29 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг ***ад даалгасан үүрэг, даалгавар, *** ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа ***ын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, *** ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч *** болон ***ад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** болон ***аас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] 2 дугаар хавтаст хэргийн 229 дэх талд
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 112-208 дахь талуудад
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь талд
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь талд
[5] 3 дугаар хавтаст хэргийн 26-27дахь талд
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь талд
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь талд