| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 66/2020/0042/Э/001/2021/0059 |
| Дугаар | 2023/ШЦТ/16 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0042/Э/001/2021/0059
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч А.ийн өмгөөлөгч А.Мөнхбат,
Шүүгдэгч М.ын өмгөөлөгч Г.Должинсүрэн,
Шүүгдэгч С.ын өмгөөлөгч Д.Энхцэцэг,
Шүүгдэгч А., М., С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар овогт агийн , овогт ын , овогт ын нарт холбогдох эрүүгийн 1818000990538 дугаартай хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, кино, телевизийн найруулагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн “ ******* ” дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум,,,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, овогт агийн /РД: /,
Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн “ ******* ” ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум,,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, овогт ын /РД: /,
Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, овогт ын /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А., М. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1, С.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А. нь Дархан-Уул аймгийн ******* даргаар ажиллаж байхдаа, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тушаалаар С.ыг Дархан-Уул аймгийн ******* цахилгааны инженер албан тушаалд томилсон, 3,352,709 төгрөгийн цалин олгосон, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан;
2017 оны 03 дугаар сард иргэн П.*******аар байгууллагынхаа төгөлдөр хуурыг хөглүүлж, 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Д.*******ыг Дархан-Уул аймгийн ******* концертмейстерийн албан тушаалд томилсон, 541,221 төгрөгийн цалин олгож, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан;
2017 оны 12 дугаар сард иргэн ********ын “ ” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулсан, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж, ********, нарыг Дархан-Уул аймгийн ******* хөгжимчин албан тушаалд томилсон, 1,191,944 төгрөгийн цалин олгосон;
Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн “ ******* ” ерөнхий нягтлан бодогчоор М. ажиллаж байсан;
******* 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн ******* цахилгааны инженер албан тушаалд томилогдон, 2017 оны 08 сарын 22-ны өдөр ажлаас халагдсан; уг хугацаанд 3,352,709 төгрөгийн цалин авсан боловч цахилгаааны инженерээр ажиллаагүй;
******* 541,221 төгрөг авсан боловч концертмейстерийн албан тушаалд ажиллаагүй, төгөлдөр хуур хөглөсөн;
******* , нарын “ ” гэх хамтлаг Дархан-Уул аймгийн ******* шинэ жилийн арга хэмжээнд тоглож 1,191,944 төгрөг авсан, хөгжимчнөөр ажиллаж байгаагүй болох нь:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ад олгосон цалин болон нийгмийн даатгалтын шимтгэл болох 3,352,709 төгрөг дээр *******,, нарт олгосон цалин 1,561,411 нийгмийн даатгалын шимтгэл 171,755 төгрөг, нийт 5,085,875 төгрөгийг нэхэмжилнэ. Миний мэдэхээр , нар нь ******* 3-4 жил энэ албан тушаалд ажиллаж байгаа... Байгууллагын дотоод журамд ажлын 5-10 хоног, Төрийн албаны тухай хуульд эрүүл мэндийн шалтгаан. сургалтанд хамрагдах зайлшгүй шаардлагатай тохиолдолд 3 сарын цалинтай чөлөө олгох боломжтой. Анх шинээр ажилд орж байгаа хүнийг судлахдаа эрүүл мэнд, бусад шалтгаангүй гэж үзээд ажилд авах ёстой учраас шууд 3 сарын цалинтай чөлөө олгох боломжгүй юм. Нягтлан бодогч нь Хүний нөөцийн ажилтнаас ирүүлсэн цагийн балансад тулгалт хийж ажилтны ажилласан өдөр, цагаар цалин тооцож олгодог. Мөн сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагын нягтлан бодогч ажилтаны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчаар баталгаажуулдаг” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Санхүүгийн шалгалтаар ******* дарга тушаал гаргаж хүмүүсийг ажилд авсан болох нь харагдаж байгаа боловч дээрх хүмүүс уг байгууллагад ажилладаг талаар байгууллагын ажилчид мэддэггүй, мөн дээрх хүмүүсийн нэрсийг цагийн бүртгэлдээ гараар нэмж хуулж бичсэн байдаг боловч яг цагийн бүртгэлийг нь аваад үзэхээр дээрх хүмүүсийн цаг бүртгэл байдаггүй зэрэг зөрчил илэрсэн... Ерөнхий нягтлан бодогч ажилд томилсон тушаал, цагийн бүртгэлийг нягталж, хянасны үндсэн дээр цалин бодож олгох ёстой. Гэтэл тус санхүүгийн анхан шатны баримтанд үзлэг хийхэд С., Д.*******, ********, гэх хүмүүсийн цагийн бүртгэл байхгүй байсан. Ерөнхий нягтлан бодогч цагийн бүртгэлийг цагийн баланстай тулгаж шалгасны үндсэн дээр цалинг бодож олгодог. ...тус цагийн балансыг компьютерээр шивж оруулдаг байтал С., Д.*******, ********, гэх хүмүүсийн нэрийг уг шивж бичсэн бичилтийн дор гараар бичиж, нэмж оруулан цалинг бодож олгосон нь шалгалтаар илэрсэн. Мөн дээрх иргэдийн хувийн хэрэг, төрийн албан хаагчийн анкет, хөдөлмөрийн гэрээнүүд огт байгаагүй, ...Санхүүгийн хувьд дээрх 2 албан тушаалтан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтын дагуу төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах ёстой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу дарга, ерөнхий няпглан бодогч хоёр нь тухайн байгууллагыг төлөөлж 1, 2 дугаар гарын үсэг зурж төсвийн хөрөнгийг захиран зарцуулдаг. Аль нэгний гарын үсэг нь байхгүй тохиолдолд ямар ч гүйлгээ хийдэггүй. Иймд ерөнхий нягтлан бодогч ажлын байрны тодорхойлолт, холбогдох хуулийн дагуу санхүүгийн анхан шатны баримтанд хяналт тавьж байж цалин хөлсийг олгох ёстой. Аудитын шалгалтын явцад дарга, ерөнхий нягтлан бодогч нартай зөрчлийн хуулийн дагуу сонсгох ажиллагааг явуулж, улсын байцаагчийн актыг танилцуулахад дээрх хүмүүс хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, ... ******* “Бусдаар гүйцэтгүүлсэн бараа ажил үйлчилгээний зардал” төсөвлөгдсөн байдаг. Хөгжим хөглөсөн гэх *******тай бусдаар гүйцэтгүүлсэн бараа, ажил үйлчилгээний гэрээ байгуулан түүний олгох хөлсийг өгөх боломжтой. Цалингийн сангаас *******т хөгжим хөглөсөн хелсийг төлөхийн тулд үндсэн ажилтнаар авч цалин олгож түүний нэр дээр нийгмийн даатгал төлсөн нь төсвийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэл байна. Мөн ********, нарыг огт ажиллаагүй байхад тухайн хүмүүсийг үндсэн ажилтнаар авч цалинжуулаад байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэл байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41, 3 дугаар хавтаст хэргийн 32-33, 226-227 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүний нөөцийн менежерээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь бол байгууллагад шаардлагатай байгаа хүний нөөцийн хангалтыг бүрдүүлэх, байгууллагын нийт ажилчдын хувийн хэргийн бүрдүүлэлт, баяжуулалтыг хийх, албан хаагчдаас гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, тушаал төлөвлөх, судалгаа гаргах, тайлан мэдээ явуулах, цагийн бүртгэл хянах зэрэг чиг үүрэгтэй ажилладаг. .. С., Д.*******, ********, нарыг танихгүй. Д.*******ыг зүс мэднэ. Учир нь манай байгууллагын төгөлдөр хуурыг хөглөдөг учраас хааяа ажил дээр ирдэг. Жилд нэг ирж төгөлдөр хуур хөглөдөг байх. ********ын хувьд манай 2017 оны байгууллагын шинэ жилд ирж тоглолт хийсэн учраас зүс мэднэ... Уг хүмүүс манай байгууллагад ажилладаггүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 37-38, 223-225 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн ******* 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс бичиг хэргийн ажилтнаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна... Энэ хүмүүс манай байгууллагад ажилладаггүй. 2017 оны 12 дугаар сард манай ерөнхий нягтлан бодогч байгууллагын дотоод сүлжээгээр над руу дээрх хүмүүсийг ажилд авах тушаалын төслийг шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, албан бланк дээр хэвлэн даргад танилцуулж батлуулсан” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 45- 46 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний ажил үүргийн хуваарь бол инженер техникийн ангийн албан хаагчдын цагийн бүртгэлийг гаргаж, хүний нөөцөд өгөх, гэрэлтүүлгийг хариуцах чиг үүрэгтэй. ...Надад санхүүгийн албанаас цагийн бүргэлийн хуудсыг өгдөг. Би өөрийн ангид ажилласан хүмүүсийн нэрс болон ажилласан цагийг уг хүснэгт дээрээ гараар бичиж, гарын үсгээ зурсны дараа хүний нөөцөд өгдөг. Хүний нөөцийн мэргэжилтэн цагийн бүртгэлийн хуудсыг хянаж гарын үсэг зурдаг. Уг цагийн бүртгэлийн хуудсыг ерөнхий нягтлан бодогч авч, албан хаагчдын цалинг олгодог... Миний бичгийн хэв мөн байна. Гэхдээ гэх нэрийг би бичээгүй. Бусад нэрсийг би бичсэн. С.ын хувьд манай ангид ажилладаггүй. Би харж байгаагүй. Ямар хүн байдгийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний ажил үүргийн хуваарь бол хөгжим ангийн албан хаагчдын цагийн бүртгэлийг гаргаж хүний нөөцөд өгөх, уран бүтээлийн бүхий л ажиллагааг хянах чиг үүрэгтэй ажилладаг. ...Миний бичгийн хэв мөн байна. Харин ******* гэх нэрийг би бичээгүй. Миний бичгийн хэв биш байна... Уг хүмүүс ажиллаж байгаагүй. Би аудитын шалгалтын үеэр мэдсэн. Д.******* нь манай төгөлдөр хуурыг жил бүр хөглөдөг учраас түүний төгөлдөр хуур хөглөсөн төлбөрийн мөнгийг өгөхийн тулд тушаал гаргаж, цалингийн сангаас олгосон байсан, ... ********ын хувьд 2017 оны 12 сард манай шинэ жилийн арга хэмжээнд оролцсон нь үнэн. Уг хамтлагийн төлбөрийн мөнгийг өгөхийн тулд тушаал гаргаж, цалингийн данснаас мөнгийг нь олгосон юм билээ. Д.*******, ******** нарын хувьд манай үйлчилгээ үзүүлсэн хүмүүс байгаа юм аа.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн ******* үндсэн ажилчнаар ажиллаж байгаагүй, зарим нэг баяр ёслолын үеэр гэрээт ажилчны хувиар бол орж байсан. Манай гэр бүлийн хүнийг гэдэг. ******* огт ажиллаж байгаагүй, энэ тушаалын талаар би огт мэдэхгүй, одоо л сонсож байна. Манайх амьд хөгжмийн “ ” хамтлагтай бөгөөд ******* театраас “ ” бааранд 2017 оны 12 сарын 24-ний өдөр амьд хөгжмийн тоглолт тоглуулмаар байна гэхээр нь бид нар тоглолтын төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тооцож тохиролцсон юм. Ингээд миний дугаарын дансыг авсан. Манай эхнэр дансыг бас авсан юм. 2017 оны 12 сарын 18-ны өдөр миний болон эхнэрийн дансанд мөнгө орж ирсэн. Би тоглолтын мөнгө байна гэж бодоод авсан.Тэрнээс биш цалин бол биш” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44, 3 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
Гэрчын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн ******* огт ажиллаж байгаагүй. Манай нөхөр ******** ч ажилладаггүй. Манай гэр бүлийн хүн болох ******** нь ******* театраас тоглолтын мөнгө авах гэсэн юм, дансны дугаараа өгөөч гэж хэлээд миний дансны дугаарыг л авсан. Тэгээд мөнгө орж ирсний дараа нөхөрлүүгээ шилжүүлсэн. Манай нөхөр өөрөө “ ” гээд хамтлагтай бөгөөд хамтлаг нь 5 гишүүнтэй бөгөөд хүмүүсийн мөнгийг өгөх гэсэн юм гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 012 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 181-187 дугаар хуудас/,
Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07 дугаартай акт /1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,
Дархан-Уул аймгийн ******* даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Ажилд авах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн ******* театрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн ******* даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай ажилд авах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн ******* даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай ажилд авах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн ******* даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал/,
С.ад олгосон цалингийн тооцооны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 7-27 дугаар хуудас/,
******** , нарын цалин олгосн гэх тооцооны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/,
Д.*******т цалин олгосон гэх тооцооны хуудас / 1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн Засаг даргын дугаартай А.ийг ажилд томилсон тухай захирамж /3 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/,
А.ийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /3 дугаар хавтаст хэргийн 90-96 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн ******* даргын 2011 оны 11 сарын 23-ны өдрийн 79 дугаартай М.ыг ажилд томилсон тухай тушаал /3 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн ******* даргын 2012 оны 05 сарын 16-ны өдрийн 36 дугаартай М.ыг ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /3 дугаар хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,
М.ын ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,
Цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 172 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар, улсын яллагч дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
Улсын яллагч: Шүүгдэгч А.ийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.ыг Дархан-Уул аймгийн ******* цахилгааны инженер албан тушаалд томилж, С.ын нэрийг цагийн балансад нэмж оруулан 3,352,709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,
2017 оны 03 дугаар сард иргэн П.*******аар төгөлдөр хуур хөглүүлж, ажлынх нь хөлсийг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Д.*******ыг Дархан-Уул аймгийн ******* концертмейстрийн албан тушаалд томилж 541,221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,
2017 оны 12 дугаар сард иргэн ********ын “ ” хамтлагийг байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцуулсны төлбөрийг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж ********, нарыг Дархан-Уул аймгийн ******* хөгжимчин албан тушаалд томилж нийт 1,191,944 төгрөгийн цалин олгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, нийт 3 удаагийн үйлдлээр 5,085,874 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.ыг Дархан-Уул аймгийн “ ******* ” ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хугацаандаа Б.ийн дээрх 3 удаагийн үйлдэлд дэмжлэг үзүүлсэн,
Шүүгдэгч С.ыг А.ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон; А., М. нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, С. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж,
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар: “яллах дүгнэлт үндэслэлгүй, шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцжээ.
“Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозицэд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч А. нь Дархан-Уул аймгийн “ ******* ” даргын хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарах ба үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй мөрдөж, ажилтан томилох, чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журмыг мөрдөх ёстой.
Шүүгдэгч А. нь С.ыг ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж цахилгааны инженер албан тушаалд, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнийхээ хөлсийг төлөхийн тулд Д.*******ыг концертмейстерийн албан тушаалд, “Модун” хамтлагийн ахлагч ********, түүний эхнэр нарыг хөгжимчнөөр томилсон нь хэдийгээр өөртөө ашиг хонжоо олох зорилго агуулаагүй боловч бусдад давуу байдал олгосон гэх үндэслэл болно.
Д.*******, ********, нар ажилд орох талаар хүсэлт гаргаагүй, ажилтан ажил олгогч нарын хооронд бодит байдал дээр хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байхад ажилд томилсон гэх дүр үзүүлсэн тушаал гаргасныг хийх ёсгүй үйлдлийг хийсэн, ажиллаагүй байхад тэдэнд цалин олгосныг давуу байдал олгосон гэж үзнэ.
Д.*******, ********, нарын хувьд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авсан байх ба С. ажиллаагүй атлаа цалин авсныг давуу байдал олж авсан гэж үзэх боловч “давуу байдал олж авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчлаагүй байна.
Өөрөөр хэлбэл С. А.эд өөрийг нь ажилд авах, ажиллаагүй байхад цалин хөлс өгөх талаар санаачлага гаргаж гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М. мөн А.ийн үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох гэдгийг хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлэх ба гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцдог.
Прокурор яллах дүгнэлтдээ М., С. нарыг А.ийн үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэх боловч хэрхэн, яаж дэмжлэг үзүүлснийг тодорхой заагаагүй байна.
Байгууллагын даргын хувьд ажилд авах тухай шийдвэрийг А. дангаар гаргасан байх ба С., Д.*******, ********, нарыг ажилд томилсон тухай шйидвэр гарч албажсанаар ******* театр хөдөлмөрийн харилцаанд оролцож эхлэх ба уг хүмүүс ажилласан эсэх, ажилласан бол хэдэн цаг яаж ажилласан нь байгууллагын дотоод журам, цагийн бүртгэл зэргээр тогтоогдох ба тухай байгууллагын нягтлан бодогч ажилд авах, чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш тул гаргасан шийдвэрийн дагуу холбогдох баримтыг үндэслэн цалин хөлс олгох ёстой.
Цалинг олгоход баримталсан цагийн бүртгэл бүрэн эсэх, ажилтан ажлаа хийсэн эсэх зэрэг байдал нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа биш ба Нягтлан бодох бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулагдах харилцаа тул хуулийн дагуу аудитын байгууллага холбогдох хяналт шалгалтыг явуулж, хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр акт тогтоож, уг актыг гэм буруутай этгээдүүд хүлээн зөвшөөрч, төлбөрийг нөхөн төлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаас гадна энэ гэмт хэргийн хамжигч нь нийтийн нийтийн албан тушаалтнаас өөр этгээд байж болох боловч С.ыг дээрх хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М. нь Дархан-Уул аймгийн “*******” ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан мөн боловч А.ийн эрх хэмжээнийхээ хүрээнд, дангаар гаргасан шийдвэрийн дагуу цалин хөлс олгосон үйлдлийг А.ийн үйлдлийг дэмжсэн идэвхтэй үйлдэл гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн хамтран оролцогч гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч А.ийн “С.ыг ажилд томилж, цалин олгох шийдвэр гаргасан” үйлдлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн атлаа мөн ижил үйлдлээр ажиллаагүй этгээдийг ажилд авсан мэт тушаал гаргаж, цалин олгосныг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй ба шүүх А.ийн дээрх 3 үйлдлийг субьектив, обьектив талын хувьд ижил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэв.
Прокурор шүүгдэгч А.эд холбогдуулан 3 үйлдлийг 2 тусдаа зүйл хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх 2 үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, 3 үйлдлийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шүүгдэгч А.эд холбогдох 3 үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлснийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэл болох юм.
Иймд М.ыг Дархан-Уул аймгийн “*******” ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч А.ийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,
С.ыг шүүгдэгч А.ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг,
А.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М., С. нарыг цагаатгаж, шүүгдэгч А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч А.ийн гэм буруутай үйлдлийн улмаас С.ад 3,020,459 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 322,250.5 төгрөг төлсөн байна.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 46 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн М. нь улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 дугаартай актын төлбөрөөс өөрт холбогдох 1,510,229.5 /3,020,459:2=1,510,229,5/ төгрөгийг төлсөн болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор нотлогдож байна.
А. нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 716,582 төгрөгийг тус тус төлсөн болох нь 4 дүгээр хавтаст хэргийн6,7 дугаар талд авагдсан банкны мөнгөн шилжүүлэг болон банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул түүнээс гаргуулах төлбөргүй байна.
Аудитын байгууллагын дүгнэлтээр бусад хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолд тусгах шаардлагагүй гэж үзэв.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан.
Шүүгдэгч А.ийн үйлдэл нь 2017 оны 02 дугаар сарын 06-наас эхэлж, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төгссөн. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарахаар байна.
Шүүгдэгч А.ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин, орлого, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд сар бүр 180,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээр шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал болох 800,000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох тул гэм буруутай этгээд буюу шүүгдэгч А.ээс 800,000 төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А., М., С. нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч М., С. нарыг цагаатгасан тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 5, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас овогт ын ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, овогт ын т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, овогт агийн эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, овогт ын , овогт ын нарыг цагаатгасугай.
2. овогт агийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.эд оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ сарын хугацаанд сар бүр 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ээс 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгосугай.
8. Шүүгдэгч, цагаатгагдсан этгээдүүд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.ээс гаргуулах төлбөргүй, хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М., С. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүдэгч А.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД