Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

  

 

 

 

   

   2023          02          06                                        2023/ШЦТ/152

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

иргэдийн төлөөлөгч Б.Б,

улсын яллагч А.Оргилбаяр,

хохирогч нарын өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

шүүгдэгч Г.Э,

шүүгдэгч Б.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Гэрэл-Очир оролцуулан эрүүгийн 2009025671529 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 19... оны .....-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..... дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, эгчийн хамт ..... ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.Э/регистрийн дугаар ...../,

 

2.Монгол Улсын иргэн, 19.... оны ....-нд Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, хоёр эгч, хүргэн дүүгийн хамт .... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.О/регистрийн дугаар ...../,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Г.Э нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.М нартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар хохирогч Б.Т-н толгойн тус газарт бейсболын цохиураар цохиж эрүүл мэндэд нь “...Зүүн талын чамархай яс суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн шугаман, дагз яс, дагзны том нүхний баруул тал руу үргэлжилсэн шугаман, зүүн талын дух ясны дотор ялтас болон зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хоншоорын урд, гадна хана дайрч этмойд хөндийг хөндлөн дайрч баруун талын суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн нийлмэл хугарал, хоёр талын хоншоорын хөндий, этмойд хөндий, суурийн хөндийд цус хуралдалт, зүүн хөмсөг, зулайн хуйхны язарсан шарх, баруун хөмсөгний зулгарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт...” гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,

согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.Мнартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар хохирогч Б.Г-ндагз хэсэгт бейсболын цохиураар цохиж эрүүл мэндэд нь “...дагз ясны ил хугарал, хатуу хальс дээрх цус хуралт...” гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан,

мөн согтуугаар Б.Отэй бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.Мнартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар хохирогч Ц.М-н толгойн тус газарт бейсболын цохиураар цохиж эрүүл мэндэд нь “...Суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй, хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, гадна хананы шугаман, хамар ясны хоёр хажуу хана, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, зүүн талын хоншоорын хөндийд урд, гадна хананы хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын уг, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хоёр нүдний зовхины цус хуралт...” гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох бейсболын цохиурыг бусдыг гэмтээх зориулалтаар ашиглаж, гэмтэл учруулсан,

Б.О нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.Мнартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар Г.Этай бүлэглэн хохирогч Ц.М-нтолгойн тус газарт бейсболын цохиураар цохиж эрүүл мэндэд нь “...Суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй, хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, гадна хананы шугаман, хамар ясны хоёр хажуу хана, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, зүүн талын хоншоорын хөндийд урд, гадна хананы хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын уг, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хоёр нүдний зовхины цус хуралт...” гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, Б.О-нүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлсэн: “...Тухайн өдөр нэг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд явж байсан. Миний сууж байсан тээврийн хэрэгслийн ард талын тээврийн хэрэгсэл гэрлээрээ дохиод байхад нь бид тоогоогүй цааш явж байтал гүйцэт түрүүлж биднийг замын хажуу талаас шахсан. Тэр тээврийн хэрэгслээс 4 хүн бууж ирээд Б.Отэй маргаан үүсгэсэн. Тэгээд биднийг хөөж эхэлсэн. Тухайн үед харанхуй байсан, бүх үйл явдал хурдан болж өнгөрсөн. Б.О надтай бүлэглэж бусдад гэмтэл учруулсан зүйлгүй. Би ганцаараа цохсон...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Тухайн үед анх зодоон цохион болоод бужигнаж байх үед миний толгой хэсэг рүү хэн нэгэн нь цохих шиг болсон. Тэр үедээ хэн нь намайг цохиж зодсоныг мэдээгүй. Тухайн үед надад айхтар гэмтэл учраагүй. Би тухайн үед найзуудыгаа болон өөрийгөө хамгаалах зорилгоор бейсболын цохиураар хохирогч Т, О, Г нарын биед гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-н 220/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлсэн: “...Бид машинтайгаа хөдлөөд явж байтал эхний гэрлэн дохио дээр ард талд явж байсан тээврийн хэрэгсэл гэрлээрээ дохиод байсан. эхлээд тоогоогүй боловч биднийг зогсоох үйлдэл хийгээд байсан учир ямар шалтгаанаар дохиод байгааг нь мэдэхээр зогсох боломжтой эхний уулзвар дээр зогссон. Тэгээд буухад 4 залуу бууж ирээд биднийг үг хэлээр доромжилж, маргаан үүсгэсэн. Бид эв зүйгээ олох гэж байхад цаанаас нь Т гэх залуу биднийг дахиж үг хэлээр доромжилж маргаан үүсгээд над руу бейсболын цохиур шидэхэд нь би авах гэж оролдоход миний дээрээс дарж байгаад намайг зодсон гэв. Энэ хугацаанд хохирогч Ц.М дээр очих боломжгүй байсан...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Намайг Э бүлэглэн хохирогч М-н биед хүнд гэмтэл учруулсан гэж гэм буруутайд тооцож яллагдагчаар татсан байна. Би хохирогч М-н биед учирсан гэмтлийг учруулахад оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх-н 233/,

 

         Хохирогч Ч.Гын “...Би гүйж очоод хар өнгийн куртиктэй залууг түлхэж газар унагаахад миний араас толгой руу хүчтэй цохисон. Би тэрнээс хойш юу болсныг занахгүй байгаа. Миний араас цохисон болохоор намайг хэн цохисныг мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 98-99/,

 

Хохирогч Б.Т-н“...Би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Г намайг талбайн зүүн талын “Ай лофт” бааранд ирээд авчих гэхээр -»ь Ө, М хоёртой хамт очоод Гыг утсаа авахгүй байхаар нь бид гурав 5аар руу орж Гтой уулзсан. Г, Ө, М бид дөрөв шөнийн 03 ^аг болж байхад баарнаас гараад машинаа аваад гарсан. Тус баар манай гэр хоёрын хооронд 500 метр л зайтай. Тэгээд харихаар болоод машинаа бариад Монгол Улсын Их сургууль өнгөрөөд явж байхад 2 дугаар эгнээгээр нэг “Приус 30” маркийн авто машин шахаад гэрлээрээ дохиод байсан. Тэгээд “Вьетнам По” гэх нэртэй рестораны харалдаа явж байхад тус машин урдуур орж ирээд жолооч нь буугаад ирсэн. Би ч гэсэн машинаасаа буусан. “Приус 30” маркийн авто машины залуучууд бууж ирсэн. Манай дүү М, Ө, Г ч гэсэн бууж ирцгээсэн. Би айлгаад явуулчихъя гэж хэлээд өөрийнхөө машины араас бейсболын цохиур гаргаж ирсэн. Тэгээд “Приус 30” авто машины жолооч нь намайг нэлээд хэл амаар доромжлоод байсан. Би цохиураа гүйж байхдаа газар руу шидсэн. Тэгээд бид нар буцаад машиндаа суусан. Тэрнээс хойш болсон явдлыг санахгүй байна. Миний санаж байгаагаар миний толгойны зүүн талаас чилээд цус гарч байсан. Тэрнээс хойш санахгүй байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 101-102/,

 

Хохирогч Ц.М-н“...Би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Ө, Т бид гурав хамт явж байгаад “Цэ” гэх нэртэй пабад хүний нэг нэг шил пиво уусан. Тэгээд тус газраас гараад би машин дотор ороод унтсан. Би өмнөх өдөр нь нойргүй явчихсан байсан юм. Би машин дотроо унтаж байгаад нэг сэрсэн чинь Т ах машинаа уначихсан Соёлын төвийн хойд талын төв зам дээр явж байсан. Тэгээд Г ах машин дотор орж ирж суусан. Би нойрмог байсан болохоор нэг их юм яриагүй. Бид нарыг явж байхад “Приус 30” маркийн авто машин явж өгөхгүй, хажуугаар нь гараад явах гэхээр хажуугаараа явуулахгүй байсан. Тэгтэл тус машин урсгал сөрж гарч ирээд бид нарын урдуур хөндөлдөж зогссон. Эхлээд тус машины жолооч буугаад ирсэн. Тэгээд Т ах машинаасаа буугаад, араас нь Ө ах буусан. Түүний араас Г ах бид хоёр буусан юм. Тэгээд Т ах бид хоёр машинаасаа бейсболын цохиур авснаа санаж байна. Тэгээд эхлээд “Приус 30” маркийн авто машины залуучуудтай муудалцсан. Тэгээд Ө ах Т ах бид хоёрын бейсболын цохиурыг хурааж аваад буцаагаад далд хийсэн. Замын эсрэг талын хашааны -энд бид нар бүгдээрээ муудалцаад барьцалдаад зогсож байсан. Тэр үед Т ахтай ‘Приус 30” машины залуучууд барьцалдаад зогсож байсан. Ө, Г ах хоёр Т ахыг салгаад машин руугаа явсан. Би түрүүлээд машин дотроо суусан. Тэгээд нэг их юм санахгүй байна. Намайг машин дотор сууж байхад машины хамар хэсэгт “Приус 30” маркийн авто машины нэг залуу төмрөөр цохиод байсан. Тэгээд Т ах машинаасаа буугаад “Приус 30” машины залуучуудын нэг залуугийнх нь араас хөөсөн. Тэгээд би Т ахын араас гүйсэн. Намайг гүйж байхад миний хойноос татаад миний толгой эргэхийн завдалгүй миний толгой руу нэг юмаар цохисон. Тэгээд би их өвдөөд газарт уначихсан хэвтэж байхад нэг залуу нь ирээд заналтай нь аргагүй нэг юм хэлээд миний нүүр рүү гараараа цохиод байсан. Тэгээд тэрнээс хойш юм санахгүй байгаа юм. Би “Приус 30” маркийн авто машинтай залуучуудын хоёр залууг нь танина. Нэг нь 'Приус 30” машины жолооч залууг сагсан бөмбөгийн хувцастай байсан гэдгээр, өндөр, хар өнгийн хувцастай байсан залууг санаж байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 105-106/,

 

Хохирогч Б.Т “...Намайг зугтаагаад гүйж байхад М, Т хоёрын нэг нь миний гуя хэсэгт бейсболын цохиураар цохисон. Сүүлд М ноцолдож байх үед тэрээр миний хүзүүнээс боож, хүзүү, бугалганд учирсан цус хуралт гэмтлүүдийг учруулсан. ...Би тухайн үед бусдыг цохиж, зодсон зүйл байхгүй болно...” гэх мэдүүлэг /1хх-н 112-113/,

 

Гэрч Б.Өын “...Би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих  шөнө М, Т, Г гурвыг зодож цохисон залуучуудыг таньдаг болсон. Тэр өдөр дээгүүрээ сагсан бөмбөгийн өмсгөл өмсчихсөн байсан өндөр залууг О, урт үстэй, нүдний шилтэй залууг Түвшинбаяр, хар өнгийн урт хувцастай данхраатын төмөр сарьсан залууг Баянбат, сүүлд нь бейсболын цохиур машинаас авч манай найзуудыг цохисон намхан залууг Эрхэмбаяр гэдгийг цагдаа дээр ирээд нэрийг мэддэг болсон. Гын хувьд эхлээд хар өнгийн приустай О, Б, Т, Энартай анх хэрүүл маргаан болоод Т, М хоёр бейсболын цохиур бариад тэр хэдийг хөөгөөд замын цаашаагаа явсан ба хэрүүл зодоонд оролцоогүй. Тэгээд бид нар машиндаа суугаад явах гэхэд Б машины данхраатын төмөр барьж гэрч ирээд Тгийн машиныг цохиод дахиад хэрүүл маргаан болоод эхлээд Т гартаа бейсболын цохиур бариад О хөөгөөд, Тгийн араас Б, Б араас М, М-н араас Т, Т-н араас Г хөөгөөд замын нөгөө тал руу гүйцгээсэн. Би араас нь гүйх гэхэд Эрхэмбаяр өөр машинаас буюу Тгийн машины араас бейсболын цохиур бариад намайг цохих гэсэн. Би гараараа Г, Түвшинбаяр хоёрыг цохиурыг нь хаагаад тэр хэдийн араас гэсэн. Баянбат нь Тг газарт унагаачихсан дээр гарчихсан, О нь М газарт унагаачихсан дээр нь нүүр рүү нь гараараа цохиж байсан. Тэгсэн чинь Эрхэмбаяр араас гартаа бейсболын цохиур барьж ирээд эхлээд Гын толгойн дагз хэсэгт нэг удаа дараа нь М газарт хэвтчихсэн байхад нь нүүрний нь зүүн тал руу бейсболын цохиураараа 1 удаа цохисон. Дараа нь Тг газарт уначихсан байхад нь толгойны зүүн хэсэгт нь 1 удаа цохисон. Эрхэмбаяр гартаа барьсан цохиураараа манай найзуудын толгойг цохиход “тасхийсэн” чимээ хүртэл гарч байсан. Би тэр үед тусламж дуудах гэж нэлээд оролдсон. Эргээд харахад Т, М, Г гурав зам дээр газарт хэвтчихсэн М, Г хоёр өндийхтэйгөө, Т болохоор таг ухаангүй байсан. ...Би Эрхэмбаярыг гартаа бейсболын цохиур бариад миний найз Гын дагз хэсэгт, Тгийн толгойн зүүн хэсэгт цохихыг харсан. Тэр цаг хугацаанд Мг Эрхэмбаяраас өөр цохих боломжтой хүн байгаагүй ...Миний нүдэн дээр Баянбат гарт байсан төмрөөрөө хүн цохиогүй...” гэх мэдүүлэг /1хх-н 19-21/,

 

Гэрч Ч.Б “...Тэр үед ер нь зодолдохгүй салах боломж байсан боловч нэг залуу нь 2 ширхэг бейсболын цохиур барьж гарч ирээд нэг найздаа өгөөд бид нар руу далайж дайраад байсан. Тэгэхээр нь Од-Эрдэнийн машины багажнаас данхраадын маниул авч айлгах гээд машин руу 2 удаа цохисон. Тэр үед намхан, хар хувцастай залуу бейсболын цохиур бариад Од-Эрдэнийг хөөгөөд байхыг нь хараад араас нь гүйж очоод нөгөө залуугийн нуруунд нь маниулаараа 2 удаа цохисон. Тэгээд нөгөө залуу газар унаад миний хөлийг тэвэрсэн ба хөлөө салгаж аваад машин руугаа очиж машиндаа суусан боловч машинаа андуураад “Хариар” маркийн авто машинд суусан байсан тул бууж өөрсдийнхөө машинд суусан. Яг хэнийг зодож, цохисноо анзаараагүй. Сүүлд О надад ярихдаа бейсболын цохиур бариад хөөж байсан залуу цохиураа шидэх үед нь цохиурыг авсан ба нөгөө залуу Од-Эрдэнийн чих рүү цохих үед нь цохиураар зөрүүлж цохисон байж магадгүй. Яг цохиураар цохисон эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-н 24-25/,

 

 Гэрч Б.Т “...Тэгээд Герман элчний зүүн талд явж байхад хар өнгийн “Хариар” маркийн авто машин бидний араас сигналдаад биднийг шахаж, урд гараад байсан ба О машинаараа тухайн машины урд зогссон. Тэгэхэд нөгөө машинаас 5-6 хүн бууж ирсэн санагдаж байна. Яг тоог нь санахгүй байна. Тэгээд О рүү нүдний шилтэй, намхан, бор залуу мөн хар өнгийн пальто өмссөн залуу дайраад байсан. Ер нь бол машинаа яаж барьж байгаа юм, яаж яваад байгаа юм гэх мэт зүйл яриад маргалдаад байсан. Тэр үед би, Эрхэмбаяр болон нөгөө залуучуудтай хамт байсан нүдний шилтэй, жижиг биетэй бор залуу бид 4 маргааныг салгаж, зохицуулах гэж нэлээд оролдсон. Тэгэхэд Отэй маргалдаж, хэрэлдсэн 2 залуу нь Од-Эрдэнийг цохисон ба О замын эсрэг тал руу зугтаж гарсан боловч нөгөө залуучууд Од-Эрдэнийг гүйцэж очоод газар унагаж зодож байсан. Тэр үед бид нар очиж салгасан ба нөгөө 2 залуу нь машиныхаа араас модон цохиур барьж гарч ирээд мөн О рүү дайрсан. Тэр үед намхан, бор залуу нь Од-Эрдэнийн араас хөөж байгаад цохиураа шидсэн. Тэнд түүнээс хойш юу болсныг би хараагүй. Учир нь намайг зодооныг салгах гээд бужигнаж байхад миний зүүн гуя руу хар өнгийн пальтотой залуу нь цохиураар цохисон. Тэгэхэд би тухайн залууг барьж авч газарт унагаагаад толгойны ар тал руу нь баруун гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд нөгөө залуу нүүрээ дараад хэвтсэн ба би тэр үед Од-Эрдэнийг хөөж явсан залууг харахад газар хэвтсэн толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид хэд машинаа суугаад явцгаасан. ...Миний харснаар хар өнгийн пальто өмссөн залуу миний зүүн гуя руу цохисон. Өөр хүн цохисон талаар мэдэхгүй байна. Эрхэмбаяр хар пальто өмссөн залуугийн нүүр рүү цохиураар нэг удаа цохисон. Өөр харсан зүйл байхгүй. ...Бид нар зодооны дараа Спортын төв ордны гадна машинаа тавиад салж явцгаасан ба би Э хамт явсан. Тэгэхэд Эрхэмбаяр бейсболын цохиуртай бидэн рүү дайрсан хар пальтотой залуу болон жижиг биетэй, нүдний шилтэй залууг цохиураар цохисон гэж ярьсан... ” гэх мэдүүлэг /1хх-н 26-27/,

 

Гэрч Б.У “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнийн 03:40 цагийн үед өөрийн авто машинаар таксинд явах гээд машинтайгаа гарах гэж байх үед жижиг жийп машин явж байх үед 62-85УНЦ улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн авто машин ирээд жижиг жийп машины урдуур орж зогсон. Тэгээд жижиг жийп машинаас 4 залуу, приус машинаас 4 залуу, 1 эмэгтэй бууж ирцгээгээд хоорондоо өндөр дугаар маргалдсан. Хэрүүл маргааны үеэр жижиг жийп машины залуучууд машиныхаа багажийг онгойлгоод дотроос нь цагаан лентээр ороосон хоёр ширхэг бейсболын цохиур гаргаж ирээд хоёр залуу нь барьсан. Урд талын приус машины залуучуудын нэг нь машинаасаа нарийхан төмөр гаргаж ирсэн. Тэгээд тэр хэдэн залуучууд маргалдаж байгаад хэрүүл нь намжаад жийптэй залуучуудын гурван залуу нь машиндаа суучихсан, нэг залуу нь машин руугаа суух гэж байхад приус машины зурган дээр 84 дугаар барьчихсан зогсож байгаа залуу жижиг жийп машины урд хэсэг рүү гартаа барьж байсан төмрөөрөө цохисон. Жийп машинд сууж явсан туранхай залуу нь приус машины нэг залуутай маргалдаж байгаад нэгнийгээ цохисон. Тэгээд хоёр талаас найзуудыгаа өмөөрцгөөгөөд замын голд зодоон болсон. Эхлээд тэр залуучууд бейсболын цохиургүй зодолдсон. Би яг тэр үед машинаа жаахан холдуулж байрлуулж тавиад буцаад явган ирээд тэр залуучуудыг харахад залуучууд замын голд зодолдож байсан. Замаар явж байсан машинууд хоёр талаасаа ирээд хоёр талын машинуудын гэрэлд зодолдож байсан. Зодооны үеэр зурган дээр 3 дугаар барьсан намхан залуу жижиг жийп машины араас бейсболын цохиур барьж ирээд эхлээд жийп машины хар өнгийн богино куртиктэй туранхай залуугийн толгойг бейсболын цохиураараа цохисон. Дараа нь цаашаагаа яваад жийнсэн өмдтэй /сүүлд нь их цус алдаад байсан залуу/ залуугийн толгойг бас цохисон. Приус машины сагсан бөмбөгийн өмсгөлтэй өндөр залуу өөртэй нь зодолдож байсан жийп машины нэг залуутай харилцан зодолдож байхдаа тонгойж байхад нь хөлөөрөө өшиглөсөн. Нарийн төмөр барьсан зурган дээр 84 дугаартай залуу барьж явсан төмрөөрөө хүн цохихыг бол хараагүй. Тэр хэдийн зодоон маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд приус машин хөдөлж ирээд машиндаа найзуудыгаа аваад суулгаад зугтаагаад явсан. Зодоон дууссаны дараа жижиг жийп машины 4 залуугийн нэг залуу нь эрүүл шахуу “одоо яанаа” гээд нөгөө гурван залуу нь зам дээр зодуулаад тэрийгээд хэвтчихсэн байсан. Газарт хэвтэж байсан залуугийн жинсэн өмдтэй, бор өнгийн куртиктэй /эхлээд нүдний шилтэй байж байгаад зодооны дараа нүдний шилгүй болчихсон/ залуугийн толгойноос их хэмжээний цус гарч байсан. Туранхай биетэй хар өнгийн куртиктэй шар царайтай залуу нь эхлээд хэвтэж байгаад дараа нь босож ирсэн. Нөгөө хоёр нь бол босож ирээгүй, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэр үеэр замаар явж өнгөрч явсан “Камри” маркийн машинтай залуу ирээд дуудлага өгч байх шиг байсан. Жийп машины эрүүл шахуу байсан залуу зам дээр хэвтэж байсан хоёр найзыгаа замаас холдуулж бордуур түшүүлсэн. Тэр эрүүл шахуу залуу нь над дээр ирээд “ахаа та манай найзуудыг гэмтэл хүргээд өгөөч” гэхээр нь би тэр залууд “цагдаа дуудчихсан байгаа юм чинь хэрэггүй” гэж хэлсэн. ...Би тухайн үед зодооныг харахдаа хэн, хэн нь нэг тал гэдгийг мэдээгүй. Сүүлд нь зодуулаад газарт уначихсан, приустэй залуучууд зугтаагаад явсны дараа нь мэдсэн. Приус машинтай залуучууд жийптэй залуучуудыг бодвол хурдан хөдөлгөөнтэй бага уусан юм уу гэж харагдаж байсан. Миний ойлгосноор жийптэй залуучууд нэлээд согтолттой бейсболын цохиур гаргаж ирж хэрүүл маргаан болж байгаад цохиураа л приүс машинтай залуучуудад алдчих шиг болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

 

Гэрч М.Х “...Би шөнийн 04:10 цагийн үед барилгынхаа хашаанаас гараад ирэхэд замын эсрэг талд байдаг ТҮЦ-ны урд “Тоёота приус 30” маркийн авто машинтай болон жижиг жийп машинтай хүмүүс муудалцаад маргалдаж байсан. Миний харснаар 7-8 залуучууд дотор 1 эмэгтэй харагдаж байсан. Надад нэг залуу нь “чи согтуу байна шүү дээ” гэж хэлж байгаа сонсогдож байсан. Би хойшоогоо яваад хашааныхаа буланг эргэхдээ буцаад зам руу харахад шар өнгийн сагсан бөмбөгийн өмсгөл өмссөн залуу нэг залуугаас зугтааж байгаад замын наад /манай хашааны талд/ хэсэгт хий гишгэж унаад дээшээ хараад хөл, гараараа тулаад хойшоогоо зугтааж байсан. Тэгэхээр нь би булан эргээд цутгалт руугаа явсан. Би хэсэг ажиллаж байгаад буцаад хашаа руугаа орох гээд хашааны зүүн хойд булангаа тойроод ирэхэд замын наад талын эгнээний гол хэсэгт нэг залуу газарт уначихсан, шар өнгийн сагсан бөмбөгийн өмсгөлтэй өндөр залуу, бараан өнгийн хувцастай залуу хоёр дээрээс өшиглөөд дэвсэж байсан. Шөнө байсан болохоор биеийнх нь аль хэсэгт өшиглөж байгаа нь харагдахгүй байсан. Тэр газарт уначихсан зодуулж байсан залуугийн цаад хэсэгт манай хашаа талын замын бордууртай ойролцоо газарт хэвтэж байсан. Тэгээд газарт нэг залууг унагаагаад дээрээс өшиглөж дэвсэж байсан хоёр залуу бас нэг залуутайгаа хамт “Приус 30” машиндаа очоод суухыг нь харахад шар өнгийн сагсан бөмбөгийн өмсгөлтэй залуу гартаа бейсболын цохиур барьчихсан сууж байсан. Нөгөө хэдийг нь бол сайн анзаарч хараагүй. Тэгээд ямар ч байсан тэр гурван залуу очиж сууж байгаад ухарч байсан. Тэд нарыг машиндаа сууж байх үед нь зодуулаад газарт хэвтэж байсан гурван залуугийн нэг найз нь туслаарай гээд орилоод, газар уначихсан байсан залуучуудаа нэрээр нь босооч гээд сэгсрэхэд замын урд хэсэгтээ байсан хоёр залуу нь лав сэрэхгүй байсан. Тэр үед нь би тэр хоёрыг ухаангүй байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд орилж байх үед замын хойд хэсэгт сүүлд өшиглүүлж дэвсүүлж байсан залуу нь босож ирээд замын цаад /зүүн хэсэг рүү/ ямар ч хөдөлгөөнгүй, гүн шоконд орсон байдалтай алхаж байгаад замын гол хэсэгт ухаан алдаад унасан. Тэгээд дахиж тэр залуу хөдлөхгүй байсан. Тэр үеэр орилоод найзуудыгаа дуудаад байсан залуу нь түргэн дуудаад хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд талын уулзвар дээр гээд хаягаа хэлж өгөөд байсан. Тэгээд би ажилтай байсан болохоор ороод явсан...” гэх мэдүүлэг /1хх-н 49-50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11413 дугаартай “...Ц.М-нбиед суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй, хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, гадна хананы шугаман, хамар ясны хоёр хажуу хана, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, зүүн талын хоншоорын хөндийд урд, гадна хананы хоёрлосон хугарал хугарал, тархи доргилт, хамрыг уг, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн сайх боломжтой...” гэх дүгнэлт /1хх-н 56-58/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11411 дугаартай “...Б.Т-нбиед зүүн талын чамархай яс еуурь ясны их, бага далавчруу үргэлжилсэн шугаман, дагз яс, дагзны том нүхний баруун тал руу үргэлжилсэн шугаман, зүүн талын дух ясны дотор ялтас болон зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хоншоорын урд, гадна хана дайрч этмойд хөндийг хөндлөн дайрч баруун талын суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн нийлмэл хугарал, хоёр талын хоншоорын хөндий, этмойд хөндий, суурийн хөндийд цус хуралдалт, зүүн хөмсөг, зулайн хуйхны язарсан шарх, баруун хөмсөгний зулгарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Зүүн талын чамархайн яс суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн шугаман, дагз яс, дагзны том нүхний баруун тал руу үргэлжилсэн шугаман, зүүн талын дух ясны дотор ялтас болон зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хоншоорын урд, гадна хана дайрч этмойд хөндийг хөндлөн дайрч баруун талын суурь ясны их, бага далавч руу үргэлжилсэн нийлмэл хугарал, хоёр талын хоншоорын хөндий, этмойд хөндий, суурийн хөндийд цус хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1хх-н 62-64/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12181 дугаартай “...Ч.Год дагз ясны ил хугарал, хатуу хальс дээрх цус хуралт тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1хх-н 67/,

 

Шинжээч эмч Ц.Гын “...Ч.Гын биед учирсан гэмтэл нь нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн. Энэ нь мохоо зүйлийн буюу бейсболын цохиураар үүсгэгдэж болно...” гэх мэдүүлэг/2хх-н 3/,

 

Шинжээч эмч Н.Э “...11413 тоот дүгнэлтийн 1 дэх хэсэгт тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хязгаарлагдмал бус гадаргуугаар нэг удаагийн хүчтэй ..үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлийг бейсболын цохиураар үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин Б.Т-нбиед тогтоогдсон дүгнэлтийн 1 дэх хэсэгт заагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Гавал тархинд учирсан гэмтлүүд нь гавлын ясны баруун, зүүн аль алиныг нь хамарсан ба гавлын зүүн талд нь үйлчилсэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл толгойн зүүн талд үндсэн нуг үйлчилж тархины гавлын тал тал тийш хугарлууд үргэлжилсэн байна...” гэх мэдүүлэг /2хх-н 5/,

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 39-45/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн дүгнэлт:

Прокуророос Б.О-г согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.Мнартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар Г.Этай бүлэглэн хохирогч Ц.М-нтолгойн тус газарт бейсболын цохиураар цохиж эрүүл мэндэд нь “...Суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй, хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, гадна хананы шугаман, хамар ясны хоёр хажуу хана, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, зүүн талын хоншоорын хөндийд урд, гадна хананы хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын уг, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хоёр нүдний зовхины цус хуралт...” гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан баримтууд болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд зэргийг харьцуулан үзэхэд шүүгдэгч Б.О нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.Мнартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар Г.Этай бүлэглэн хохирогч Ц.М-нтолгойн тус газарт бейсболын цохиураар цохиж эрүүл мэндэд нь “...Суурь ясны зүүн талын бага далавчны зөрөөтэй, хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, гадна хананы шугаман, хамар ясны хоёр хажуу хана, хамрын таславчийн зөрөөтэй хугарал, зүүн талын хоншоорын хөндийд урд, гадна хананы хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын уг, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, хоёр нүдний зовхины цус хуралт...” гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна шүүгдэгч Б.О-нгэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.

Иймд ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримлан прокуророос Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Г.Эт холбогдох хэргээс түүнийг Б.Отэй бүлэглэн үйлдсэн гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцогдон авсан СиДи 1 ширхэгт бичигдсэн камерын бичлэг, хохирогч, холбогдогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар зэргээр шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман улсын элчин сайдын байрны зүүн талын авто зам дээр иргэн Б.Т, Б.Г, Ц.Мнартай “замын хөдөлгөөнд зохисгүй оролцсон” гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар хохирогч Б.Т, Б.Г, Ц.Мнарын эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Эын согтуугаар, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд амь насанд нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулахдаа зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Б “шүүгдэгч Г.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Г.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд хохирогч Б.Т нь 19.996.709 төгрөг, хохирогч Ч.Г нь 2.234.040 төгрөг, хохирогч Ц.Мнь 12.233.375 төгрөгийн баримт гаргаж шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүгдэгч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тд 19.146.069 төгрөг, хохирогч Ч.Год 1.438.184 төгрөг, хохирогч Ц.Мд 12.233.375 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иймд шүүгдэгч Г.Эаас 1.646.496 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тд 850.640 төгрөгийг, хохирогч Ч.Год 795.856 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Э нь хохирогч Ц.Мд хэрэгт авагдсан баримтаар төлөх төлбөргүйг дурдав.

 

Шүүх шүүгдэгч Г.Эт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Г.Э нь завсарлага авсан хугацаанд хохирогч Б.Тд 850.640 төгрөг, хохирогч Ч.Год 795.856 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т, Ч.Г, Ц.Мэрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэдгээр нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул тэдгээрийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокуророос шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Прокуророос шүүгдэгч Г.Эын бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжээс бүлэглэж үйлдсэн гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнийг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Эыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Эт оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6.Шүүгдэгч Г.Э нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргасугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж,  Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ялтан Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                                               

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                Б.ДУЛАМСҮРЭН