| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00479/И |
| Дугаар | 421 |
| Огноо | 2018-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 421
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овгийн Д-ийн Ч /ЗЛххххххх/ нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1976 оны 5 сарын 1-нээс 1977 оны 6 сарын 20-ныг хүртэл газар тариалангийн бороожуулагчийн туслахаар, 1980 оны 7 сарын 16-наас 1983 оны 12 сарын 1-нийг хүртэл тэжээлийн цехийн эрхлэгч, тоо бүртгэгчээр, 1983 оны 12 сарын 1-нээс 1988 оны 11 сарын 1-нийг хүртэл мужаанаар, 1989 оны 6 сарын 12-ноос 1992 оны 3 сарын 1-нийг хүртэл тракторчинаар, 1992 оны 4 сарын 1-нээс 1994 оны 6 сарын 8-ныг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Оргил ХК-д мужаанаар, 1994 оны 6 сарын 8-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Оргил ББХК-д мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У