Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/197

 

 

 

 

 

 

2023          02          16                                  2023/ШЦТ/197

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

хохирогч Ц.Б,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан эрүүгийн 2209017431905 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, С.А /регистрийн дугаар /, ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, бүжин онлайн дэлгүүрт хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, ... тоотод оршин суух,

урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 961 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

           нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ... танилцаж, улмаар "нийгмийн ухааны багшаар ажилладаг бөгөөд багш нарын тэмцээнд оролцох гэж байгаа юм, тэгсэн чинь өөрийнхөө зөөврийн компьютерыг эвдэлчихсэн тул надад 3 хоногийн хугацаатай түрээслэх зөөврийн компьютер олоод өгөөч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим самсунг сore i5 маркийн зөөврийн компьютерыг залилан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан 

2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэн .... дамжуулан хохирогч ... танилцаж, зөөврийн компьютерыг чинь нэг хоногийн 40.000 төгрөгөөр түрээсэлье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо оюунтны хотхон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 2 дугаар дотуур байрны гадна HP Compaq” маркийн зөөврийн компьютерыг авч залилан 235.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2022 оны 4 дүгээр сарын 25-аас 27-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 48 дугаар байрны гадна иргэн ... "багш ажилтай зөөврийн компьютерын хэрэгцээ байна, түрээслүүлээч” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 880.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” маркийн, 900.000 төгрөгийн үнэ бүхий “Acer” маркийн зөөврийн компьютерыг шилжүүлэн авч залилан, хохирогч ... нийт 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч ... нарын мэдүүлэг, шүүгдэгч ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч  нь 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч ... нарыг залилж нийт 2.835.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч  нь хохирогч ... нарыг залилсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

шүүгдэгч  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч .... мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  би шүүгдэгчтэй хамт таксинд суусан. Тэр надад “Би их сургуульпд нийгмийн ухааны багш хийдэг юм. багш нарын тэмцээнд орох гэтэл зөөврийн компьютер маань эвдэрчихсэн. Зөөврийн компьютер түрээслэдэг хүн таних уу?” гэхэд нь би багш юм чинь гээд түүнд итгээд өөрийнхөө зөөврийн компьютерийг найзынхаа зөөврийн компьютертэй хамт өгсөн. Тэгээд миний зөөврийн компьютероо буцааж авах гээд хэлсэн хаягаар нь очиход тэр хаяг дээр эмээ, өвөө нар нь амьдардаг бөгөөд өөрөө 2 хүүхэдтэйгээ хамт өөр газар амьдардаг гэж хэлсэн. Би шүүгдэгчээс 2 зөөврийн компьютерийн үнэ болох 916.200 төгрөг, 892,700 төгрөг, нийт 1.808.900 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 920.000 төгрөгийг төлсөн. Одоо 888.900 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

хохирогч ... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр такси бариад явж байхдаа таксины жолоочтой танилцахад өөрийгөө Л.Алтанцэцэг гэдэг сургуулийн багш ажилтай, надад зөөврийн компьютерын хэрэгцээ байгаа юм, надад түрээслүүлэх үү гэхээр нь танилцаж дугаараа солилцоход 88149085 гэх дугаар өгөөд түүнээс хойш тэр дугаараар холбогдож байгаа, би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Алтанцэцэгтэй 88149085 дугаар руу нь холбогдож Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 48 дугаар байрны гадна уулзаж өөрийн эзэмшлийн Acer загварын нотебүүкээ өдрийн 40.000 төгрөгөөр түрээсэлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дахин холбогдож өөр нотебүүк түрээслэх боломжтой юу гэхээр нь өөрийн Dell загварын зөөврийн компьютероо өдрийн 60.000 төгрөгөөр түрээсэлсэн, миний зөөврийн компьютерыг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр буцааж өгнө гэсэн боловч огт өгөхгүй байсан. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн яармагт байдаг ломбардаас Dell загварын зөөврийн компьютероо 916.200 төгрөгөөр, Баянгол дүүргийн Богд-Арын ойролцоо байрлах ломбардаас Acer загварын зөөврийн компьютероо 892.700 төгрөгөөр тус тус худалдан авсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 87/,

 

хохирогч ... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн автобусны буудлаас такси барьсан бөгөөд жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд замдаа юм ярьж яваад танилцсан. Өөрийгөө нийгмийн ухааны багш ажилтай одоо багш нарын тэмцээнд оролцох гэж байгаа .. тэгсэн өөрийнхөө зөөврийн компьютерыг эвдэлчихсэн чи надад 3 хоногийн хугацаатай түрээслэх зөөврийн компьютер олоод өгөөч гэж хэлсэн. Өөрийгөө  гэж танилцуулсан. Би тухайн өдрөө өөрийн эзэмшлийн самсунг сore i5 маркийн зөөврийн компьютероо түрээслүүлэхээр өгсөн. Тэгтэл 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр над руу холбогдоод эгчид нь дахиад нэг зөөврийн компьютер хэрэгтэй байна түрээслэх гэсэн юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би найзаасаа асуугаад өгье гэж хэлсэн. Тэгээд өөрийн найз ... асуухад тэрээр зөвшөөрсөн. Тэгсэн А.. нь чи найздаа намайг хамаатныхаа эгч гээд хэлчих гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

 

хохирогч ... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найз ... надад хэлэхдээ ...г манай эгч гэж хэлээд өдрийн 40.000 төгрөгөөр 2-3 хоногийн хугацаатай зөөврийн компьютероо түрээслүүлчих гэж хэлсэн. ... 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оюутны байранд байхдаа өөрийн эзэмшлийн “HP compaq” маркийн зөөврийн компьютер оо  .... өгч явуулсан. ... Жаргалмаагаас зөөврийн компьютер оо авъя гэхэд Алтанцэцэгтэй таксинд явж байгаад танилцсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 34-35, 37/,

          Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....... хамт такси бариад явж байхад жолооч  нь өөрийгөө Монгол Улсын Их Сургуульд багшилдаг юмаа, маргааш семинар тавих гэтэл зөөврийн компьютер хэрэг болоод байна зөөврийн компьютер түрээсэлдэг газар, хувь хүн байдаг юм болов уу, та хоёр мэдэх юм байна уу? гэж асуухаар нь бид мэдэхгүй гэж хэлтэл. Тэгвэл та хоёрт зөөврийн компьютер байна уу? эгч нь 2 хоног түрээслэх гэсэн юм гэж хэлэхээр нь .... зөвшөөрөөд маргааш өдөр нь буюу 2022 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 48-р байрны 12 тоот гэрийнхээ гадна дуудаад өөрийнхөө зөөврийн компьютерыг т хоногийн 50,000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хэлээд 2 өдрийн түрээсийн төлбөр 100,000 төгрөг аваад өгсөн байсан. Тэр өдөртөө ... түрээсийн төлбөрөө төлөөгүй байсан. Тухайн  гэдэг эмэгтэй 2, 3 хоногийн дараанаас эхлээд компьютер өгөхгүй байхаар нь би түүнийг дуудаж уулзтал "мөнгөний хэрэг гараад ломбардад тавьсан" байгаа удахгүй авч өгнө хэлсэн. Тэгээд би ....хамт нөгөө ломбардуудыг нь ээр заалгаад 2 долоо хоногийн дараа Төмөр зам, Яармагт байрлах ломбардаас эд зүйлээ авсан. ... нь т өгсөн Асег болон Dell загварын зөөврийн компьютер нь 2 уулаа .... эзэмшлийнх байсан. Би хуучин хэрэглэж байсан Dell загварын зөөврийн компьютер оо хэрэглэхээ болиод .... өгсөн байсан. Захиран зарцуулах эрх нь ... байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 138-140/,

-Дамно хөрөнгийн үнэлгээ /хх-н 18-19, 47-48, 95-96/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

          Шүүгдэгч  нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ... танилцаж, улмаар "нийгмийн ухааны багшаар ажилладаг бөгөөд багш нарын тэмцээнд оролцох гэж байгаа юм, тэгсэн чинь өөрийнхөө зөөврийн компьютерыг эвдэлчихсэн тул надад 3 хоногийн хугацаатай түрээслэх зөөврийн компьютер олоод өгөөч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим самсунг сore i5 маркийн зөөврийн компьютерыг залилан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан 

2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэн .... дамжуулан хохирогч .... танилцаж, зөөврийн компьютерыг чинь нэг хоногийн 40.000 төгрөгөөр түрээсэлье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо оюунтны хотхон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 2 дугаар дотуур байрны гадна HP Compaq” маркийн зөөврийн компьютерыг авч залилан 235.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 25-аас 27-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 48 дугаар байрны гадна иргэн ... "багш ажилтай зөөврийн компьютерын хэрэгцээ байна, түрээслүүлээч” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 880.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” маркийн, 900.000 төгрөгийн үнэ бүхий “Acer” маркийн зөөврийн компьютерыг шилжүүлэн авч залилан, хохирогч ... нийт 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч т 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч  нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч  өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 961 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 7 хоногийн ял эдэлж 358 хоногийн ялын үлдэгдэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжээр торгох ял болон өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 358 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч ... 900.000 төгрөг, хохирол ... 235.000 төгрөг, хохирогч Ц... 1.700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгч нь хохирогч ... 200.000 төгрөг, хохирогч М.Номин-Эрдэнэд 235.000 төгрөг, хохирогч Ц.. 1.311.100 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгчээс нийт 1.088.900 төгрөгийг гаргуулж хохирогч ... 700.000 төгрөг, хохирогч Ц.. 388.900 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял болон өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 358 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан  нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

6.Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ээс нийт 1.088.900 төгрөгийг гаргуулж хохирогч ... 700.000 төгрөг, хохирогч ... 388.900 төгрөгийг тус тус олгосугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР