Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/198

 

 

 

 

 

 

2023          02          16                                        2023/ШЦТ/198

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

          улсын яллагч Ц.Төгөлдөр,

          хохирогч Т.Б,

          шүүгдэгч Б.З нарыг оролцуулан эрүүгийн 2209030212287 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Б.З, /регистрийн дугаар .../, ....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, “Эх бэлтгэгч” мэргэжилтэй, хувиараа гоо сайхны салон ажиллуулдаг, ам бүл 4, эх, хойд эцэг, дүүгийн хамт ....тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Знь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Luх” гэх нэртэй шөнийн клубт хохирогч Т.Бын итгэмжлэн хариуцуулж өгсөн цагаан алтан бөгжийг бусдад зарж борлуулан завшиж, хохирогч Т.Бад бага хэмжээнээс дээш буюу 11.120.467 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос ... үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Знь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Luх” гэх нэртэй шөнийн клубт хохирогч Т.Бын итгэмжлэн хариуцуулж өгсөн цагаан алтан бөгжийг бусдад зарж борлуулан завшиж, хохирогч Т.Бад бага хэмжээнээс дээш буюу 11.120.467 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Б.Знь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Змэдүүлсэн: “...Би Буд гэх залуу манай байрыг хамт түрээслээд 2 сар болж байхад бид хамт шоудсан. Эхлээд бид гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад бааранд ороход хохирогч Буд надад бөгжөө өгсөн нь үнэн. Надад байрны түрээсийн мөнгө дутаад би бөгжийг нь зарсан. Тэр үед Т.Б бөгжөө хаана хаяснаа санахгүй байна” гэв.

шүүгдэгч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүгээнээсээ бөгжийг нь олоод 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сувд гэх найзтайгаа 945.000 төгрөгөөр Яармагийн орчимд танихгүй хүнд зарсан. ...Байрны түрээс, хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан юм№...” гэх мэдүүлэг /xx-ийн 6/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б мэдүүлсэн: “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бид нар хамт байр түрээслэдэг учир тэндээ бага хэмжээний шар айраг уусан. Дараа нь “Лакс” гэх бааранд байхдаа би З бөгжөө тайлж өгсөн. Маргааш нь би ажилдаа яваагүй, хэд хоногийн дараа С надад “бөгжийг чинь Золзаяа зарчихсан” гэж хэлсэнээр би мэдсэн. Одоо бөгжний хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Өөр гомдол саналгүй...” гэв.

хохирогч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс бааранд найз нарын хамт үйлчлүүлж байгаад найз Золзаяад цагаан алтан бөгжөө хадгалуулж өгсөн боловч манай найз надад буцааж өгөхгүй байгаад найз Стай хамт явж байгаад Яармагийн “British” сургуулийн орчим алт, мөнгө авч зардаг хүнд зараад Сгийн данс руу 948.000 төгрөгийг өөрөө аваад явсан байна. Би зарсан гэдгийг нь мэдээд найз Стай уулзахад хамт яваад зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. 2019 онд захиалгаар авч байсан. Алмазан шигтгээтэй цагаан алтан бөгж байсан. Тухайн үед эмэгтэй бөгжийг нь хосоор нь 36.000 доллар буюу Монгол мөнгөөр 86.000.000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед хосоор нь 86.000.000 төгрөгөөр авч байсан бөгөөд дангаараа эрэгтэй бөгж нь 40.000.000 төгрөгөөр үнэлнэ. Намайг бөгжөө өгч байх үед манай найз Төгөлдөр хамт байсан. Би Золзаяа болон С гэх хүмүүстэй найзуудын харилцаатай бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын эхнээс эхлээд Хан-Уул дүүргийн 87 дугаар байрны 17 тоотод хамт амьдарч байгаа. Би Золзаяад бөгжний талаар хэлээгүй байгаа бөгөөд манай найз Сд Золзаяа өөрөө Будын бөгж надад байна. Энийг зарчихъя гээд хэлж байгаад хамт яваад зараад Сгийн дансаар мөнгийг нь авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Гэрч Б.С “....Би Буд болон З гэх хүмүүсийг танина. Найзуудын харилцаа холбоотой. Одоогоор бид гурав хамтдаа нэг байрыг өрөө өрөөгөөр нь түрээсэлж амьдардаг. Би 5027636596 дугаарын дансыг мэднэ. Энэ бол миний нэр дээр байдаг данс. Би тухайн гүйлгээг санаж байна. 2022 оны 10 дугаар сарын 14- ний өдөр 18 цагийн орчим манай найз Золзаяа хамтдаа яваад бөгж үзүүлье гээд гараад үл таних эмэгтэй хүнтэй очиж уулзъя гээд такси бариад явсан. Тэгээд Яармагт очоод өөрөө таксиндаа сууж үлдээд намайг буугаад үзүүлээд ир гээд явуулсан. Тэгээд би тухайн хүнтэй уулзаад үзүүлэхэд авъя гээд миний данс руу .... дугаарын данснаасаа 948.000 төгрөг шилжүүлсэн. Намайг үзүүлээд зарчих гээд би уулзаад зараад өөрийн данс руу авсан байсан 948.000 төгрөгийг 2 цагийн дараа Золзаяагийн данс руу шилжүүлсэн. Тухайн бөгж бол манай найз Будын бөгж байсан. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз Золзаяа цагаан алтан бөгж гаргаж ирж үзүүлсэн. Надад Будын бөгж байгаа. Намайг хадгалж байгаа гээд өгсөн. Өчигдөр уучихсан байхдаа өгсөн. Надад өгсөн гэдгээ мэдэхгүй байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би буцаагаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл харин гээд шүүгээндээ хийсэн. Тэгээд би ажилтай болохоор яваад өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр над руу залгаад ярих юм байна. Уулзъя гээд байсан. Уулзтал нөгөө бөгжийг гаргаж ирээд хүнд үзүүлсэн чинь 725 сорьцтой цагаан алтан бөгж байна гэж хэлсэн. Фейсбүүкээр хайгаад мөнгөний хэрэгтэй байгаа болохоор заръя гээд байсан. Тэгээд би өгсөн дээр юм биш үү гэж хэлтэл миний үгийг хүлээж аваагүй зарна гээд байсан. Тэгээд тухайн орой нь намайг хамт яваад зарчихъя гээд дуудсан. Тэгээд би зөвшөөрөөд хамтдаа явж зарсан. Би тухайн бөгжийг зарах үедээ Будын бөгж гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч А.Д “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний интернэтэд байрлуулсан “Алт монет авна, ломбардаас чөлөөлнө” гэх зарын дагуу утсаар холбогдож нэг эмэгтэй хүн ирж уулзсан бөгөөд 8,5 грамм орчим жинтэй, цагаан бүрмэл, монетон бөгж 7,50 сорьцтой бөгж байсныг би 945.000 төгрөг шилжүүлж өгөөд авсан зүйл байгаа. Уг бөгжийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр интернэтэд зар тавиад нэг эмэгтэйд 1.062.500 төгрөгөөр зарсан бөгөөд надад мөнгөө бэлнээр өгсөн. Би тухайн эмэгтэйн утасны дугаарыг мэдэхгүй байна. Нэрийг нь мөн мэдэхгүй. Холбогдох мэдээлэл нь бол надад байхгүй. Мөн үүний дараа бөгжний эзэн гэж нэг танихгүй эрэгтэй холбогдоод миний бөгжийг танд зарсан байна. Буцааж авах гэсэн юм гэх зүйлс ярьсан бөгөөд тус бөгжийг би аль хэдийн зарчихсан байхгүй гэдгийг хэлсэн. ...Өөрөө анх бөгж зарахдаа миний бөгж гэж хэлж байсан. Бөгжийг нь зарсны дараа Б.Ззалгаад би тэр бөгжийг баарнаас олсон юм. Эзэн нь цагдаад өгчихсөн байна. Буцааж авах гэсэн юм гэж ярьж байсан. Би тэр үед нь аль хэдийн бөгжийг зарчихсан тухайгаа мөн хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Хаан банкын дансны хуулга /хх-ийн 22/

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Знь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Luх” гэх нэртэй шөнийн клубт хохирогч Т.Бын итгэмжлэн хариуцуулж өгсөн цагаан алтан бөгжийг бусдад зарж борлуулан завшиж, хохирогч Т.Бад бага хэмжээнээс дээш буюу 11.120.467 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Түүнд оногдуулсан уг ялын бүсчлэлийг ажиллаж хөдөлмөрлөх болон зайлшгүй эмнэлгийн туслалцаа авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа дүүрэг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгах нь зүйтэй.

 

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.З дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.Бад 11.120.467 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс дээрх 11.120.467 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Бад олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.З 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа дүүрэг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Знь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Б.Знь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З 11.120.467 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б (РД:)-д олгосугай.

 

6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

             8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Завсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР