| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0156/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/204 |
| Огноо | 2023-02-20 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/204
2023 02 20 2023/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч С.Болорзул,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,
шүүгдэгч О.Гнарыг оролцуулан эрүүгийн 2209019332259 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, О.Г, /регистрийн дугаар /, .... өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн .... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Өвөрхангай аймгийн сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгэгдэж байсан,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
О.Гнь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд байрлуулсан байсан албаны ... улсын дугаартай Renault duster маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг ямар нэгэн шалтгаангүйгээр чулуугаар цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос О.Гүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч А.Б мэдүүлэг, шүүгдэгч О.Гсэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч О.Гнь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд байрлуулсан байсан албаны ...улсын дугаартай Renault duster маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг ямар нэгэн шалтгаангүйгээр чулуугаар цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Гнь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Гмэдүүлсэн: “...Би шөнө унтах гэж байтал нойр хүрэхгүй байсан учир архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх гээд гадуур алхаж байсан. Гэтэл зам дээр цагдаагийн машин байсан. Тэр үед би юманд тээглэж газарт унасан. Тэгээд уурандаа газраас чулуу авч тухайн цагдаагийн тээврийн хэрэгслийн цонх руу шидсэн...” гэв.
шүүгдэгч О.Гнь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 5/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б мэдүүлсэн: “...Хэрэг гарсан өдрийн маргааш өглөө жижүүрийн ахлагч надад манай тээврийн хэрэгслийн цонхны шил хагарсан талаар хэлсэн. Тухайн шил нь хөрөнгийн үнэлгээгээр 1.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд цонхны шилний үнэ болох 1.300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй...” гэв.
хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарыг 16-ны өдөр шөнө үед Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн урд зогсож байсан манай хэлтсийн ...улсын дугаартай Renault duster маркийн тээврийн хэрэгслийн урд саохины шилийг хагалсан. Уг автомашин нь 2019 онд үйлдвэрлэгдээд Араб улсаас 2020 оны 8 дугаар сарын 04-ны өдөр орж ирж Цагдаагийн албаны хэрэглээнд олгогдон ажиллаж байсан. Гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 20/,
Гэрч Ч.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар 16-ны 02 цагийн үед Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн урд зогсоол дээр зогсож байх үед нэг хүн хэлтсийн байр руу хартал Гавъяа гэх хүн байсан. явж байсан би тэгээд машины их гэрлээ асаагаад тэгсэн чинь манай машин зогсож байсан зүг рүү хараад баруун гараараа чулуу шидсэн тэр шидсэн чулуу нь манай хэлтсийн ...улсын дугаартай албаны машины салхины шилийг онож хагалсан. Тухайн үед миний даралт ихсээд толгой өвдөөд байсан тэгээд Нийслэлийн түргэн тусламжинд дуудлага өгчихоод хэлтсийн байрны урд ирэхийг нь хүлээгээд байж байсан юм. Би дэслэгч Э.М хамт бэлх-115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг сонин зүйл яриад байхаар нь Дэнжийн мянгын эрүүлжүүлэх саатуулах байранд очоод согтолтын зэргийг нь шалгуулахад согтолтын зэрэг нь 0 гарсан. Тухайн үед бороо орж байсан болохоор гартаа юу барьсан байсныг нь хараагүй тухайн хүн нь хөгжлийн бэрхшээлтэй хоёр суга таягтай явдаг хүн болохоор гартаа юу барьж явсан нь харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2022 оны 7 дугаар 16-ны 02 цагийн үед жолооч цагдаа ахлагч Ч.Зулбаярын толгойт өвдөөд байна. Нийслэлийн иргэн тусламж дуудаж үзүүлье гээд Сухбаатар дүүрэг тэгсэн чинь гэнэт албаны ...улсын дугаартай машины шилэн дээр нэг юм шидэгдээд урд салхины шилийг хагалчихсан. Тэгээд ахлагч Ч.З машинаас буугаад хэлтэс рүү ордог хаалганы тэнд шатны урд зогсож байсан хүн дээр очсон тэгээд би араас нь буугаад очсон чинь Гавъяа гээд Сүхбаатар дүүргийн 18-р хороонд амьдардаг хүн байж байсан тэгээд би юу болсон талаар асуусан чинь би зүгээр уур хүрээд чулуу шидчихсэн гээд согтууч юм шиг сонин юм яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-30 хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-38 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Г2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд байрлуулсан байсан албаны ...улсын дугаартай “Renault duster” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг ямар нэгэн шалтгаангүйгээр чулуугаар цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч О.Гдээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Түүнд оногдуулсан уг ялын бүсчлэлийг зайлшгүй эмнэлгийн туслалцаа авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа дүүрэг болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч О.Гдээрх үйлдлийн улмаас хохирогчид 1.300.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 1.300.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Гг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Г 3 /гурав/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа дүүрэг болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хориглож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.
4.Шүүгдэгч О.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гавъагаас 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар Дүүрэг дэх цагдаагийн газарт олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Гавъяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР