| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00349/И |
| Дугаар | 428 |
| Огноо | 2018-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 428
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нэхэмжлэгч Х банкны Дундговь салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг, нотариатын үйлчилгээний төлбөрт 44205109.26 /дөчин дөрвөн сая хоёр зуун таван мянга нэг зуун есөн төгрөг, хорин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “М” ХХК-ий менежер Ж овгийн Г-ийн П /ЗКххххххх/, “М” ХХК-ий гүйцэтгэх захирал О овгийн З-ийн Ц /ЗКхххххххх/ нар нь бүхэлд хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450976 /дөрвөн зуун тавин мянга есөн зуун далан зургаан/ төгрөгөөс 225488 /хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун наян найман/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 225488 /хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун наян найман/ төгрөгийг хариуцагчаас 225488 /хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун наян найман/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Дундговь салбар /захирал Д.Г/-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.У