Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Хохирогч:***************, **************

Шүүгдэгч: ******************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************овогтой ************** ********* овогтой ******************* нарт холбогдох эрүүгийн 2327000000001 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ***********аймгийн ********* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***************ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *********** аймгийн ************* сумын ************дугаар баг, **************тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 72.1 дүгээр зүйлд зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ***************овогтой ************** /РД:*********************/

 

2. Монгол улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ************аймгийн ************суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аавын хамт *********** аймгийн******************сумын ************* баг “*************” гэх газар  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ************овогтой ************* /РД:****************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ************нар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой 17 цагийн үед ************ аймгийн*********сумын *********дугаар баг, **************тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд

 

             Хохирогч **************нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой ажлаасаа бууж яваад дээд өргөн чөлөөнд дүү ******** таарсан. Би дүүд хандан хоёулаа манайд очиж ганц шил архи уух уу гэж хэлтэл дүү зөвшөөрсөн. Бид хоёр манайд очоод би мах чанах зуураа нөгөө архиа хувааж уусан. Мах идэж байгаад хоёулаа хоорондоо маргалдсан. Би **************нүд рүү нэг удаа цохиод авсан. *************босож ирээд миний хутгатай байсан гар луу цохиод хутгыг булааж аваад миний чих рүү цохисон. Би сайн санахгүй байгаа гэв.

           

             Хохирогч  ************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

          Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хөдөө гэрээсээ сумын төв орж ирээд дээд өргөн чөлөөнд **********ахтай таарсан. ***************** ах надад хандан хоёулаа манайд очиж архи ууя гэж хэлсэн. Би зөвшөөрөөд бид хоёр *************** ахынд очиж архи уухаар явсан. Бид хоёр гэрт нь очоод ******************ах мах чанаж, нөгөө архиа уусан. Бид хоёр архи ууж байгаад хоорондоо маргалдаж, зодолдсон гэв.

 

             Хохирогч ********************************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би ******************** ажилтай хүн байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед ажлаа тараад гэр лүүгээ алхаж яваад **************сумын дээд өргөн чөлөөнд **************** гэх залуутай танилцсан. Тухайн үедээ бид 2 мэн мэндэлцээд би **********хандаж хоёулаа манайд очиж 1 шил архи уух уу гэхэд ************зөвшөөрсөн. Тэгээд би дэлгүүр ороод 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад манай гэрт ирсэн. Гэртээ орж би мах чанаж хоол хийр зуураа авсан архиа *************хувааж уусан. Архи дуусах үед би чанасан махаа хутгаар зүсэж идэж байсан ба маргалдаж хутгаа бариад босоод ирсэн чинь ********** надад хандаж хүн алах нь уу гэж хэлээд намайг барьж аваад хутга булааж аваад миний зүүн талын чих рүү цохисон. Тэгэхээр нь би *********** дарж унагаад нүд рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд ********** босгож ирээд явуулсан. Энэ үед бид 2 л байсан. Миний зүүн гарын алга хэсэг зүсэгдсэн, зүүн талын чихний мөгөөрс нь хугарсан бололтой хавдсан, язарч цус гарсан өөр гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед архи хэрэглэснээс л ийм зүйл боллоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 11 дүгээр хуудас/,

 

            Хохирогч ****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би аав ********** хамтаар хөдөөнөөс ***********сумын төвд 16 цаг өнгөрч байхад ирсэн. Төвд ирээд би үлдэж аав хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд 18 цагийн үед айлд очих гээд дээлд өргөн чөлөөнд алхаж явтал ************** ахтай таарч мэнд мэндэлсэн. Тэгсэн **************ах хэлэхдээ хоёулаа манайд очоод 1 шил архи уучих уу гэхэд би зөвшөөрч **************ахын гэрт очсон. Гэрт нь очиход өөр хүн байгаагүй. ************ ах галаа түлээд хоол хийж хажуугаар нь авсан архи хундагалж байсан. бид хоёр хоол идчихээд юм яриад сууж байтал нэг мэдсэн чинь хэрэлдэж байсан. *********** ах босож ирээд шууд миний нүд рүү гараараа цохисон эргэж ширээн дээр байсан чанасан махтай савнаас хутга аваад над руу далайгаад байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Бид 2 нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи уусан ...” гэр мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

  

Гэрч ***************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн өглөө манай нөхөр *************ажилдаа яваад би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд 14 цаг өнгөрч байхад би тэтгэврийн зээлээ Төрийн банкнаас Хаан банк руу шилжүүлэх ажлаар гэрээсээ гарсан. Ажлаа амжуулаад 18 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ яваад ороход манай нөхөр ********** нэг залуу хүүхэдтэй хамт архи уугаад хоорондоо зодолдчихсон мэт байдалтай, гэрийн хойд талд байх хивс энд тэндгүй цус болчихсон. Манай нөхөр ***************чихнээс цус гараад тогтохгүй байхаар нь би цусыг цэвэрлэж өгсөн. Нөгөө залууг хөөгөөд явуулсан. Намайг гэрт орох үед *********** гэрийн хийморьт сандал дээр суучихсан чихнээс нь цус гарсан, нөгөө залуу  гэрийн зүүн талын буйдан дээр суучихсан нүд нь улайчихсан хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэр залуу надад хандаж танай хүн миний нүд рүү цохичихлоо гэсэн өөр зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би тэр залууд хандаж чи чинь ямар хаашаа юм залуу хүүхэд байж хөгшин настай хүнтэй хамт архи уугаад зодолдоод байж байдаг одоо яв гэж хэлэхэд хариуд үг хэлэхгүй босоод үүдний угаалтуурт хамрынхаа цусыг угаачхаад гараад явсан. Тэгээд ************** юу болсон талаар асуухад хариуд нь бид 2 замаасаа шид архи аваад хуваагаад уучихлаа гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №02 тоот:

“...1************биед зүүн чихний дэлбээний дээд ирмэгт язарсан шарх, зүүн мөрөнд жижиг цус хуралт, зүүн шуунд зураасан зулгаралт, зүүн гарын алганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Чихний дэлбээний дээд ирмэгт язарсан шарх, зүүн мөрөнд жижиг цус хуралт, зүүн шуунд жижиг цус хуралт, зүүн шуунд зураасан зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн гарын алганд зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр  үүссэн байх боломжтой.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх зүүн чихний дэлбээний дээд ирмэгт язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №03 тоот:

“...1. *************биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ************* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой 17 цагийн үед*********аймгийн *********сумын********дугаар баг, *********** тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ********* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой 17 цагийн үед ***********аймгийн ******** сумын ******** дугаар баг, **************тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, **************эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************** нар үйлдсэн болох нь

хохирогч *************************нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 8, 11, 6  дугаар хуудас/, гэрч ****************мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №02 тоот: “...1. *********************биед зүүн чихний дэлбээний дээд ирмэгт язарсан шарх, зүүн мөрөнд жижиг цус хуралт, зүүн шуунд зураасан зулгаралт, зүүн гарын алганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Чихний дэлбээний дээд ирмэгт язарсан шарх, зүүн мөрөнд жижиг цус хуралт, зүүн шуунд жижиг цус хуралт, зүүн шуунд зураасан зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн гарын алганд зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр  үүссэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх зүүн чихний дэлбээний дээд ирмэгт язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №03 тоот “...1. ************************биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********************нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ***************** нар нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *********************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч *****************************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч ****************нар нь өөрсдийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.                 

 

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч **************** нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ********************нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар *************** цагдан хоригдсон 03 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт эдлэх ялаас 45 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45 000 /дөчин таван мянга/ төгрөгийн торгох ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 405 /дөрвөн зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405 000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч **********************нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***********овогтой *******************, *****************овогтой *********************нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *************450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ***************450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ****************цагдан хоригдсон 03 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт эдлэх ялаас 45 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45 000 /дөчин таван мянга/ төгрөгийн торгох ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 405 /дөрвөн зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405 000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч *****************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч ************ нь 405 /дөрвөн зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 405 000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. *****************нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч **************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******************************* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА23