Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 453

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн М-ын Г /ЗБххххххххх/ нь 1979 оны 8 сарын 1-нээс 1980 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн Өрнөлт нэгдэлд малчнаар, 1981 оны 1 сарын 1-нээс 1984 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хүн эмнэлгийн харъяа Яслид асрагчаар, 1985 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд, 1992 оны 1 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

ДАРГАЛАГЧ                             Д.У